Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээл гэж юу вэ?

Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээл гэдэг нь Бурханы шашны сургаал, бүтээлүүдийг нийгэм, улс төр, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудад хэрэглэх орчин үеийн нэг хөдөлгөөн. Энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухаан, ахисма буюу үл хүчирхийллийн үнэт зүйлүүдээс эх авсан нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээл нь зөвхөн хувь хүний түвшин дэх асуудлуудыг төдийгүй нийгэм, дэлхий нийтийн түвшин дэх асуудлуудыг багасгахыг зорино. 

Уламжлалын дагуу, Бурханы шашин нь ихэнх тохиолдолд олон нийтэд хүртээмжтэй байхын тал дээр хязгаарлагдмал эсвэл нэлээд нууцлаг үзэл ойлголт бүхий шашнаар буруу тодорхойлогдсоор ирсэн. Гэвч бид Бурхан багшийн амьдралын түүхүүдээс түүний сургаал нь түүний ойр байгаа тэдгээр төрөлхтөн – хүн, амьтан – тэдгээрт асар их энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлснээр тэр нь тэд бүгдийн асуудал бэрхшээлүүдийг арилгах арга олоход хүргэсэн тухай сургаал байдгийг бид мэднэ. Бурханы шашныг нийтээр дадлага болгох арга нь тэгэхээр хувь хүний өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлтийн хоорондын энэ холбоог тодотгож, жинхэнэ сайн сайхан, магадгүй бүр гэгээрэлд дэлхий нийтийн тэдгээр сорилтуудаас тусдаа байдлаар бүрэн хүрэх боломжгүй гэж үзүүлнэ. 

Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээлийн гарал 

“Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээл (дадлага)” гэх хэллэг XX зуунаас, тэр дундаа, дайн, байгаль орчны доройлтол, нийгмийн шударга ёс гэх мэт дэлхий нийтийн асуудлуудыг шийдвэрлэхэд Бурханы шашны сургаалуудыг хэрэглэхийг зөвлөж байсан  вьетнамын Зэн уламжлалын Тхих Нхат Ханх ламтнаас эхлэн дэлгэрсэн. Тхих Нхат Ханх лам Вьетнамд болж байсан дайны үеэр дайны улмаас бэрхшээл туулж байгаа тэдгээр хүмүүст туслах үүднээс хийд орноосоо гарч тодорхой үйл хийх шаардлагатай болсон боловч хөдөлгөөний гол үндсийг Бурхан багшийн цөм сургаалтай холбон авч үзэж болно.   

Хутагтын дөрвөн үнэн, амьдралын найман зам мөрийн сургаал гэх мэт Бурханы шашны сургаалын суурь сургаалууд нь энэрэн нигүүлсэх сэтгэл, харилцан хамаарлын чухлыг онцлон тэмдэглэж байдаг. Эдгээр сургаалуудад асуудлуудыг арилгах нь зөвхөн хувь хүний түвшинд байх бус түүнийг хамаг амьтан болон асуудлуудыг дахин үргэлжлүүлэн гаргах тэдгээр бүх нөхцөлүүдэд тэлэх хэрэгтэй гэсэн санаа гүн бат суусан байдаг. 

Түүхийн туршид, Бурханы шашинтнууд халамж үзүүлэх, үл хүчирхийллийн аргаар тэмцэх, нийгмийн шударга байдлыг дэмжих үйлүүдэд ихэвчлэн оролцсоор ирсэн байдаг бөгөөд нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээл нь шашны энэ талыг томьёолно. Хөдөлгөөн нь Бурханы шашинтнуудыг нийтийн асуудлуудад нөлөөлөх нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх бүтэц, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриална. 

Сулак Сивараксагийн нөлөө 

Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээлийн хөдөлгөөний хамгийн нөлөө бүхий төлөөлүүдийн нэг нь тайландын эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, шүүмж бичигч Сулак Сиваракса. Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншина уу. 

Сиваракса Бурханы шашны зарчмуудыг нийгмийн шударга ёс, эдийн засгиийн тэгш байдал, байгалийн орчин, ашигт малтмалын ашиглалтын урт хугацаанд хадгалах болон улс төрийн шинэчлэлттэй холбохыг чухалчлахын уриалдаг гол төлөөлөгч – тэрээр олон удаа саатуулагдан, бүр түр хугацаагаар дүрвэхэд хүрч байсан голлох төлөөлөгч. Мөн бүгдийг захирах үзэл санааг сөрөх, хүний эрхийг хамгаалах, болон Тайланд болон дэлхий дахинд үүсээд байгаа нийгмийн бүтцийн тэгш бус байдлыг авч хэлэлцэх оролдогуудын хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэсээр ирсэн. 

Сулак Сивараксагийн идэвхтэй үйл ажиллагаа нь Бурханы шашны сургаалыг нийгэм дэх асуудлуудын үндэс болсон шалтгаануудыг авч үзэхэд хэрэглэж болох – үнэндээ хэрэглэх хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил дээр суурилна. Тэрээр ёс зүйтэй засаглалын тогтолцоо, байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн илүү шударга байдлыг тасралтгүй шаардсаар ирсэн. Сиваракса 1989 онд нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаалын бүтээл үйлддэг хүмүүсийн Олон улсын сүлжээг үүсгэн байгуулж, дэлхий даяар хэдэн зуун мянган хүмүүст Бурханы шашныг зөвхөн хувь хүний гэтлэхүйд хүрэх (зовлонг арилгах) зам мөр бус нийгэмд өөрчлөлт гаргах хүч гэж харах урам өгсөн. 

Нийтээр дадлага болгох Бурханы шашны бүтээлийн (дадлага) үндсэн зарчмууд 

Өөрийн цөм хэсэгтээ, нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаалын бүтээл (дадлага) нь бүхий л цаг хугацаанд тохирох Бурхан багшийн заасан сургаалуудыг орчин үеийн сорилтуудад хэрэглэхийг зорино. Хөдөлгөөн дараах хэд хэдэн гол зарчмууд дээр суурилна. Үүнд: 

Харилцан холбоо 

Бурхан багш бүх хамаг амьтан болон үзэгдэл харилцан хамааралтай хэмээн айлдсан. Энэ зарчмыг, пратитяасамутпада буюу шүтэн барилдлага гэх бөгөөд энэ нь тусгаар орших нэг ч хувь хүн байхгүй гэсэн утгатай. Нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаалын бүтээл нь бэрхшээл нь ихэнхдээ нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хамгаалах өргөн хүрээний тогтолцооноос үүсдэг гэдгийг ойлгохыг биднээс шаардана. Иймд бэрхшээлийн үндсэн шалтгаануудыг шийдвэрлэхэд хувь хүн болон тогтолцооын аль аль түвшинд арга хэмжээ авахыг шаардана. Жишээ нь, байгаль орчны доройтол, ядуурал, хүчирхийлэл нь ердөө тус тусдаа асуудлууд бус харин дэлхий нийтийн хамарсан бодлого, бидний хувь хүний хэрэглэгчийн зан байдал, нийгмийн тэгш бус байдалтай гүн холбоотой байна. Энэ харилцан холбоог таньснаар бид эдгээр асуудлуудыг нэгдмэл нэг бүхэл аргаар авч үзэж шийдвэрлэхийг зорьж болно. 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх 

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэгжүүлэх нь Бурханы шашны сургаалын бүтээлийн (дадлага) нэг гол элемент бөгөөд нийтээр дадлага болгох Бурханы шашин нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит хэлбэрээр хэрэглэхийг онцлон тэмдэглэнэ. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь ердөө бусдын сэтгэлийг ойлгох эсвэл бусдын ачийг санах сэтгэлээр хязгаарлагдахгүй – үүнд мөн бусдын асуудал, бэрхшээлийг арилгахаар идэвхтэй хичээх явдал багтана. Бодит бүтээлийн хувьд (парктикт), энэ нь нийгмийн шударга ёсны төлөөх үйл хэрэгт оролцох, нийгмийн анхаарал халамж хүртэж чадахгүй байгаа тэдгээр нийгмийн бүлгүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулах, эсвэл хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт оролцох гэсэн утга илэрхийлж болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодит амьдралд хэрэглэснээр, бид өөрийн хувийн шашны зам мөрийн өсөлтийг гаргахаар хичээх болон нийгмийн асуудлуудыг авч үзэх хоёр нь зөрчилдөхгүй гэдгийг олж харна. Үнэндээ, эдгээр нь харилцан нэг нэгэндээ хүч нэмэх зам мөрүүд байна. 

Үл хүчирхийлэл 

Үл хүчирхийлэл нь нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаалын, бусад амьтдад хор хүргэхгүй эсвэл амь насанд хүрэхгүй гэдэг гэргийтний таван сахилын эхний сахил дээр суурилсан, өөр нэг суурь зарчим. Хүчирхийлэл нь асуудал, бэрхшээлийг улам үргэлжлүүлэх бөгөөд үзэн ядах, хуваагдах хандлагын циклийг хүчтэй болгох тул бид бусдын ачийг санах сэтгэлээр үйл үйлдэх мөн хамаг амьтныг хүндэтгэх, бүхий л хэлбэрийн гэм хортой үйлүүдээс – биеэр үйлдэх, үг хэлээр үйлдэх эсвэл системийн хүрээнд үйлдэх үйлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд дайн, дарлал болон бүхий л хэлбэрийн шударга бус зүйлүүдийг эсэргүүцэх явдал багтана. Ийнхүү нийтээр дадлага болгох Бурханы шашин гол төлөв тайван тэмцэл, бясалгал хийх болон эвлэрлийн хүчин чармайлтуудыг гаргахыг багтаасаар ирсэн. 

Дурдан санах ба мэдэхүй (билиг ухаан)

Нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаал нь дэлхий нийтэд байх асуудал бэрхшээлүүдийн бодит байдлыг мэдэх нэг хэрэгсэл болгон дурдан санахыг ашиглахыг бидэнд зөвлөдөг. Дурдан санах нь өөрийн анхааралтай байж, өөрийн үйлдлүүдийг мэдэх, бусдын хэрэгцээ шаардлагад нээлттэй байхад тусална. Энэ нь мөн бидний амьдралын хэв маягийн сонголт, хэрэглээний хэв маяг болон нийгмийн тогтолцоонд оролцох нь асуудал бэрхшээл эсвэл сайн сайханд хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар ойлгоход тусална. Дурдан санах сэтгэлийн төлөв байдлаар бид, бусадтай болон байгаль орчинтой хэрхэн харилцахыг илүүтэй мэдсэнээр хариуцлагатай, энэрэн нигүүлсэнгүй сонголтуудыг хийж болно. 

Тэгш байдал 

Нийтэээр дагах Бурханы шашны сургаал нь нийгмийн бүтцийн шударга, тэгш байдлыг чухалчилна. Энэ нь бид бүгд амар амгалан (аз жаргалтай) байхыг хүсэж, зовлон хүсдэггүй гэсэн бодит байдал дээр тулгуурлана. Энд бид эдийн засгийн тэгш байдал, хүйсийн тэгш байдал, бүх үндэстний тэгш байдал болон бүх нийтийн хамгааллын – хүн болон амьд амьтан – төлөө хичээнэ. Тэгш бус байдал нь асуудлын эх сурвалж гэдгийг ойлгосноор бид тэгш бус тогтолцоог халж, шударга ёс, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бүх түвшинд дэвшүүлэн тавьж болно. 

Нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаалын ач тусууд 

Дотоод амар амгалан 

Нийгмийн харилцаанд энэрэн нигүүлсэх сэтгэл бүхий санаа, үйлдүүдээр идэвхтэй оролцох нь бидэнд ямар сэтгэгдэл төрүүлэх талаар бодож үзээрэй. Энэ нь хувь хүний сэтгэл ханамж, дотоод амар амгалангийн мэдрэмжид аяндаа хөтлөх бөгөөд энэ үед бид бидний хийж байгаа зүйл өөрт болон бусдад тус болж байгааг мэдэж байдаг. Бид, ялангуяа, асуудал тулгараад буй хэн нэгэнд туслан тэдэнд эерэг өөрчлөлт гаргахад нь тусалж байгааг мэдэх үед, энэ нь бидэнд тодорхой хүч бүхий зорилго өгөх бөгөөд энэ нь биднийг илүү амар амгалан болгодог нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаад байгаа.    

Сэтгэл зүйн хувьд хүчтэй нийгэм 

Бид бүгдээрээ амар амгалан, харилцан зохицол бүхий нийгэмд амьдрахыг хүсдэг. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандах үед – тэд хэн байх, тэдний нийгэмд эзлэх байр суурь юу байхаас үл хамааран – бид илүү хүчтэй сэтгэл зүйтэй, амар амгалан, илүү эрх тэгш нийгмийг бий болгоно. Нийгэмд бусдын ачийг санасан, харилцан нэг нэгээ хүндэтгэх хүндэтгэл төлөвших үед нийгмийн бүх хүмүүс үүний ач тусыг хүртэнэ. 

Сургаалыг дадлага болгох зам мөрийн өсөлт 

Нийгмийн харилцаанд оролцох нь бясалгалын суудал дээр төрүүлж буй энэрэн нигүүлсэх сэтгэлийг илүү өргөн хүрээний нийгмийн амьдралд дадлага болгох боломж олгох байдлаар бидний ном, сургаалын бүтээлийг (дадлага) гүнзгийрүүлнэ. Энэ нь бидний төлөвшүүлэхийг хүсдэг олон зүйлийг дадлага болгох боломж олгоно, жишээ нь, харилцахад бэрхшээлтэй байдаг тэдгээр хүмүүстэй харилцах үед тэдэнд тэвчээртэй хандах, өөр өөр үзэл бодлуудыг хүлээн зөвшөөрөх гэх мэт. Ийм байдлаар хичээн сургаалыг дадлага болгох нь эерэг чадамж бий болгож, гэгээрэлд хүрэх зам мөрийг засах гайхалтай хүчтэй арга. 

Дүгнэлт 

Нийтээр дадлага болгох Бурханы шашны сургаал нь сургаалыг дадлага болгох, нийгэмд оролцох оролцоог бүрэн холбох нэг зам мөр болно. Энэ нь жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэл нь түүнийг бясалгалын суудал дээр төрүүлэхээс цааш гарч асуудал, бэрхшээлийн систем бүхий шалтгааныг авч үзэх боломж олгох байдлаар бид нийгэмд илүү хүрдэг болохыг харуулдаг. Хувь хүн, нийгмийн бүлгүүдийн хувиар бид хоорондоо харилцан хамааралтай байна. Хүн тус бүрийн сайн сайхан нь бусдын сайн сайхантай нарийн холбоотой. Дурдан санах сэтгэлийн төлөвөөр үйлдэл хийх, өглөг өгөх, үл хүчирхийлэх болон шударга ёсыг баримтлах байдлаар бид бүгд илүү энэрэнгүй, шударга, амар амгалан нийгмийг бий болгохоор зорьж болно.            

Top