Александер Берзин нь миний өмнөх дүр Цэнжаб Сэркон Ринбүүчигийн ойрын шавь, орчуулагч нь байсан бөгөөд миний энэ дүрд ч бид номын барилдлагаа таслалгүй үргэлжлүүлсээр байгаа юм. Берзиний архив цахим хуудсанд өмнөх дүрийн маань тавьж байсан номын хөтөлбөрүүдийг Александерийн орчуулснаар оруулсан ба түүний өөрийнх нь тавьсан маш ойлгомжтой олон лекцүүд багтжээ. Тэрээр миний өмнөх дүрийн баримталж байсан – шашны нэг ёсыг хэт чухалчлахгүй байх уламжлалыг үргэлжлүүлэн энэхүү цахим хуудсаараа дамжуулан олон хэл дээр, олон уншигчдад хүргэж байгаа явдалд би туйлын их баяртай байна.
Энэ ажил цаашид улам өргөжин тэлж ирээдүй хойч үеийнхний үнэн зөв мэдээлэл авах, хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж байх мэдлэгийн эх сурвалж болохыг чин сэтгэлээсээ хүсье. Эндээс олж авсан эрдэм бүхэн тэдний үтэр түргэн гэгээрэлд хүрэх шалтгаан болох болтугай.
2008 оны 11-р сарын 22
II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи