Аз жаргал гэж юу вэ?

Аз жаргал гэдэг бол урт хугацаанд эрүүл, аз жаргалтай, сэтгэл амгалан, амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж юм – энэ бол бид бүгдийн цаг үргэлж хайж байдаг зүйл. Үүнээс багахан төдийг амтлахад түүнийг бид мөнх үргэлжлэхийг хүснэ.

Ихэнх тохиолдолд хүмүүс таашаалыг аз жаргал гэж эндүүрдэг. Хэрэв бид сайхан хоол идэж, үнэтэй хувцас өмсөж, үргэлж хөгжилдөж байвал жаргалтай байна гэж ихэвчлэн боддог. Гэвч ямар нэг байдлаар энэ нь санаснаар болдоггүй. Бид бас хэрэв бид өөрийн бүх хэрэгцээг хангаж, бүх хүсэж байгаа зүйлдээ хүрвэл аз жаргалтай болно гэж бодох хандлагатай байна. Гэвч бодит байдал дээр зөвхөн өөрт санаа тавих нь биднийг ганцаардал, гутралд хүргэдэг.

Заримдаа өөрийн бодол, сэтгэл хөдлөлтэй ганцаар байх нь таагүй байдаг. Ингээд бид хөгжим, компьютер тоглоом, хоол, секс, карьераар өөрийгөө сатааруулна. Гэвч нь энэ нь биднийг үнэндээ бусадтай холбодоггүй төдийгүй аз жаргалын жинхэнэ мэдрэмж өгдөггүй.

Аз жаргалтай, бусадтай холбоотой байх үүднээс бид олон нийтийн сүлжээнд ихэвчлэн хандана. Өөрийн дарсан бидний зурагт өгсөн лайк, бичсэн сэтгэгдэл зэргээс бид түр зуурын шуугисан таашаал авч болох ч энэ нь ердөө биднийг илүү ихийг хүсэхэд хөтөлнө. Бид гар утсаа байн байн шалган, дараагийн нэг “төвөг”-ийг сэтгэл зовнин хүлээдэг. Гэвч хэдий олон лайк, сэтгэгдэл хүлээн авсан ч бид ямар нэг байдлаар бусадтай ердөө холбоогүй мэт сэтгэлтэй хоцорно.

Бурхан багш жинхэнэ аз жаргалын хамгийн чухал эх сурвалж нь бусдыг эрхэмлэх сэтгэл хэмээн хэлсэн байдаг: бусдын сайн сайхан, аз жаргалд чин сэтгэлээсээ анхаарал тавих үед бидний зүрх сэтгэл дулаан, нээлттэй, бусадтай ойр болж ирэх ба бидэнд жинхэнэ сайн сайхны мэдрэмж төрнө. Бүр бие махбодын хувьд ч илүү эрүүл болсон мэт санагдана. Бусдын аз жаргалд санаа тавьсан сэтгэлээр бид тэдэнд аль болох туслахыг хүсэж, тэдэнд гэм хор хүргэх ямар нэг зүйлээс зайлсхийдэг. Энэ нь итгэлцэл бүхий нөхөрлөлийг бий болгож, бидний амьдралыг улам утга учиртай болгоно. Гэр бүл болон найз нөхдийн сэтгэлийн дэмээр бид амьдралд тохиолдох аливаа зүйлийг шийдвэрлэх хүч олж авдаг.

Бусдын аз жаргалыг үнэхээр бодолцож эхлэхийн өмнө бид өөрийн аз жаргалыг бодолцож эхлэх хэрэгтэй. Хэрэв бид өөртөө аз жаргал хүсэж чадахгүй бол бусдад хэрхэн аз жаргал хүсэж чадах билээ? Бурханы шашинд аз жаргалыг хүсэх хүсэл нь бүх нийтийн хүсэл байна гэж үзнэ.

Аз жаргал нь дотоод амар амгалангаас шалтгаалах бол дотоод амар амгалан нь сайхан сэтгэлээс шалтгаална. – XIV Далай лам

Өнөөгийн энэхүү дэлхий ертөнцөд нөлөө үзүүлж бид үнэхээр хүч хүрэхгүй гэх сэтгэл төрөх үнэндээ амархан байх бөгөөд бид “Юу ч хийсэн болно. Яах гэж өөртөө төвөг удах билээ?” гэж бодож болох юм. Гэвч бодит байдал бол бид бүр танихгүй хүмүүст тэдний сайн сайхныг бодолцон, тэдэнд туслахыг хичээн нөлөөлж болно. Ердөө багахан инээмсэглэх эсвэл кассанд дугаарлаж байхдаа яарсан нэгнийг өмнөө оруулах нь бид өөрчлөлт хийж байгаа хэрэг юм. Энэ нь бидэнд өөрийн үнэ цэнийг мэдрэх боломж өгдөг – бидэнд өгөх зүйл бий – энэ үнэхээр сайхан байдаг. Бид өөртөө бас амьдралд илүү сэтгэл хангалуун болдог.

Биднийг бусадтай юу илүү ойртуулдаг вэ гэвэл бусдаас бидний үнэ цэнийг батлах, бидэнд сайн сайхныг өгөхийг харахаас илүүтэй тэдний сайн сайхны талаар, тэдэнд хэрхэн туслах талаар бодох явдал гэнэ. Энэ нь ердөө өөрийн тухай бодолд эзлэгдэх эсвэл чин сэтгэлээсээ бусдын сайн сайхныг бодоход тулж ирнэ.

Хүн бид нийгмийн амьтан: бид зөвхөн бусадтай холбоотой үед өсөн дэвжиж чадна. Бусдын ачийг санах, бусдад анхаарал тавих, бусдыг энэрэн нигүүлсэх нь аз жаргалтай амьдралаар амьдрахад өөрт төлөвшүүлэх шаардлагатай гол зүйлүүд юм.

Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Сэтгэл хямралыг шийдэх нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top