Орчин үе дахь бурханы шашны гол ач холбогдол

Орчин үед бурханы шашин ач холбогдолтой юу?  Бурханы шашин ба орчин үеийн зохилцоо гэсэн  асуудал тавигдаж байгаа нь нилээн сонирхолтой. Яагаад  ер нь яаж бодит амьдралтай зохицох талаар биш юм? Орчин үеийн амьдралд ямар зүйлүүд сонин вэ? Тэгвэл, жишээлбэл,  гар утас, энэ янз бүрийн дуу эгшиглэл- эдгээр нь тэр ялгаа, орчин үеийн амьдралын тодорхойлолт юм уу. Ийм зүйл 15 жилийн өмнө байхгүй байсан. Ерөнхийдөө, хүн төрөлхтний амьдралын нөхцөл улирсан хугацааны туршид  бараг адил байжээ. Хүмүүс уурлацгаана,  хүмүүс хоорондоо маргалдацгаана. Энэ энгийн зүйл. Хүмүүс аз жаргалгүй байсан, хүмүүс уур хилэнтэй байсан ба өөр бусадтайгаа дотно холбоо харьцааг барихад амаргүй байдаг. Юу ч атугай, амьдрал аль нэг хэмжээгээр  зовлонгоор дүүрэн байна.  Жишээлбэл, одоо эдийн засгийн байдал ямар байна, үгүй тэгэхэд  мянган жилийн өмнө гэвэл ганд нэрвэгдэж, өвс тарианы ургац үрэгдэн мөхлөө гэж мөн  санаа зовцгоож байв. Тийм учраас бурханы шашинд зөвхөн өнгөрсөн үеэс барахгүй орчин үед бидэнд өргөн барих их сургааалтай.

Видео: Гэвш Лхакдор — “Бурханы шашин гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top