Далай ламын орчин үеийн ертөнцөд оруулж буй хувь нэмэр

Далай ламын орчин үеийн хүн төрөлхтний түүхэнд оруулж буй хувь нэмрийг авч үзье. Хэрэв Далай ламд гүйцэтгэх ямар нэг үүрэг байгаа бол энэ нь утга учиртай, аль болох олон хүнд тус болох үүрэг байх ёстой. Нэрд гарсан урлагийн хүмүүсийн адил олны сонирхлыг татах, тоглолт үзүүлбэрээр тэдний сэтгэлийг баясгах үүрэг биш юм. Энэ бол Далай ламын хэн гэдгийг тодорхойлох зүйл биш. Түүний амьдралын цорын ганц зорилго бол бусдад туслах.

Бусдад туслах

Дэлхий дахинд бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулж байгаа гэх олон тооны хүмүүс байдаг. Харин Дээрхийн Гэгээний хувьд бид түүнийг ихэнх тохиолдолд “Дээрхийн Гэгээн” гэж дууддаг ба тэрээр үнэхээр бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг зэрэг нь онцгой санагддаг юм. Тэрхүү чин сэтгэл нь бусад хүмүүс түүний дэргэд байх үед ойр дотно харилцааг бий болгож, түүний үр дүнд тэд түүнийг сонсож, түүнийг хийж байгаа зүйл үнэндээ юу болохыг ойлгодог. Тэрээр энэ насандаа хийхийг зорьж байгаа гурван үндсэн зорилгынхоо үүднээс үргэлж ярьж байдаг. Эхнийх нь иргэний ёс зүй, хоёр дахь нь шашны эв нэгдэл, гурав дахь нь Төвд орон болон төвдийн ард түмний сайн сайханд анхаарал тавих явдал. Энэ бол түүний өөртөө хүлээсэн үүрэг юм.

Top