Бид аньсат утга ямархан байсан ч түүнийг онох билгүүн хийгээд амьтан бүгдэд нэгэн адилын асрал энэрэл их, тэдгээр тус бүр хамтад үнэнхүү хэлхээ холбоотой арга мэргэнээр заан чиглүүлэхэд тулгуурлан зовлонгоос гэтэлгэх цаашлаад төгс гэгээрсэн бурханы хутаг олох хүч лүгээ төгс оршсон мөн бөгөөтөл бидний одоогийн байдал оршил тэрхүү хүч чадлыг онож ойлгож чадахгүй агаад шалтгаан нь юу вэ гэвэл бид хэрхэн онон ойлгож чадах буюу нууц тарнийн авшиг хүртэх нь тэрхүү талын арга замын нэгэн төрөл мөнөөс мөн юм.
Хамаг амьтан гэдэг нь өөрийн сэдэл дээр үндэслэгдсэн үйлдлүүд, тэдгээрийн үйлийн үр дагаварыг энэ төрөл эсвэл ирээдүйн төрөлдөө эдэлдэг амьтан бүгд юм. Хамаг амьтдын нэг болохын хувьд бидний оюун ухаан, сэтгэл зүрх, бусадтай харилцах чадвар чадамж, бие цогцос, үйлдлүүд гэх мэтчилэнгийн хувьд бид ч “хязгаарлагдмал чөлөөгүй амьтад” юм. Эдгээр байдлууд нь бидний эхлэл үгүй цагаас сэрэмжгүй байсан хийгээд үйлийн шалтгаан үр дагавар, бид өөрсдөө болоод бусад бүх юмсын хэрхэн оршин тогтнодог талааарх бидний төөрөгдлөөр хязгаарлагдаж байдаг. Үнэний талаарх эдгээр суурь ойлголтуудын “мунхарсан мунхаглал” (буруу ойлголтууд)-аас болж бидний сэтгэл үймрэлд автдаг. Тэдгээрийн нөлөөн дор түргэн огцом, бодлогогүй үйлдэл хийснээсээ болж бид сансар буюу хянах захирах боломжгүй, дахин дахин давтагдан эргэн төрөх үйлийн үрийг хурааж түүндээ хүлэгддэг. Нэг насны амьдралаас/төрөл/ нөгөө амьдралруу/төрөл/ шилжих бүртээ бид ямар ч аз жаргалыг олсон байлаа тэр нь богино хугацаааны, батгүй байдаг тул айдас, зовлон хийгээд хэцүү бэрхийг туулсаар одоог хүрсэн байдаг. Хэдий бидэнд бусдад туслах хүсэл байвчиг, бидний тэдэнд зөвлөсөн эсвэл зааж сургасан зүйлсийн үр дагавар бас л тодорхойгүй юм. Бид хамгийн сайн хэрэг тустай тэр зүйл аль болохыг таах төдийгөөр хийж дуусдаг.
Чухам ямар суурь нөхцөл бололцоо биднийг эдгээр хязгаарлагдмал байдлыг даван гарах боломжтой болгодог вэ? Бид бүгд бие махбодитой, түүгээрээ үйлдэл хийж, бусадтай харилцан ойлголцож, юмсыг танин мэдэж, бусдад эерэг зөвөөр хандаж тэдэнд санаа тавин халамжлах чадвартай. Хэдийгээр бидний эдгээр чанар авьяасууд одоогоор хязгаарлагдмал ч идэвхижүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэ нь бид бүгдээрээ “буян” гэж нэрлэгдэх эерэг зүйлсийг хураасан байдагтай холбоотой бөгөөд үүний илрэл нь бид өөрсдийгөө цааш нь илүү хөгжүүлэх боломж бүхий чөлөө учралт хүний төрлийг олж явдал юм. Мөн түүнчлэн бид тодорхой түвшиний ухамсарт оюун ухаан, танин барих чадвартай бөгөөд үүнгүйгээр бид алив зүйлсийг хэрхэн яаж хийхийг мэдэхгүй байх байсан. Эдгээр бүх чанарууд нь бүхэлдээ төгс гэгээрэх язгуур юм. Тэд бидний “өргөн дэлгэрэх” төгс гэгээрэх язгуур хүчин зүйлс учраас тэдгээр чанаруудыг хязгааргүйгээр хөгжүүлэх боломжтой байдаг.
Мөн түүнчлэн бидний төгс гэгээрэх язгуур дотор багтах “мөн чанарт оршихуйн язгуур” нь үргэлжид өөрийн байгалиараа өөрчлөгдөхгүй оршлыг, “өргөн дэлгэрэх язгуур” нь хөгжин цэцэглэхийн үндэс суурь болдог байна. Тэдгээр нь хүмүүн бидний бие оюун санаа хийгээд цаашлаад бүх юмсын хоосон чанарлаг оршихуй, өөрсдийн оюун санааны цэвэр тунгалаг оршихуйн үндэс суурь болдог. Бидний сэтгэл биднийг хязгаарлагч хүчин зүйлсүүдээр байгалиасаа бохирлогдоогүй “цэвэр тунгалаг” бөгөөд нөгөөтэйгүүр “хоосон чанар” гэдэг нь үл оршихуйн ёсоор бүтээгүй зүйлийг илэрхийлдэг. Жишээлбэл бидний оюун ухаан нэгэнтээ бие даан оршоогүй, бусад юмсаас хамааралгүйн үүднээсээ хэзээч үл бүтсэн буюу үргэлж үл бүтсэн, баригдмал хязгаарлагдмал орчинд мөнхөд орших бус, энэ мэт өөрийн үнэн чанараас бүтэхүйн ёс нь үгүй юм. Баттай үл орших агаад үл оршлын бүтцээр бүтээгүйн шалтгаан, бидний сэтгэлийн үндсэн суур нь ариун гэрлийн мөн чанартайгаар үл барам “өргөн дэлгэрэх” язгуурт тулгуурлан бид бүгдийн сэтгэл үндсэнд орших “эрүүл бус сэтгэлийн хэв шинж” бүгдийг үндсээр нь арилган бурханы хутгийг олох хүч бий юм.
Нууц тарнийн авшиг нь бидний төгс гэгээрэх язгуур дотор багтах мөн чанарт оршихуйн язгуурыг идэвхижүүлж тэдгээрийг цааш нь цэцэглэн хөгжүүлж боломжит үрийг тарих зан үйл юм. Нууц тарнийн ёсны авшигыг авахын тулд бүрэн мэргэшсэн тарнийн ёсны багшаас гадна бид өөрсдийгөө зөв бэлдэж, тухайн үйлд бэлэн байж идэвхитэй оролцох шаардлагатай. Зөв бэлтгэл гэдэг нь хамгийн түрүүнд бид өөрсдийн амьдралдаа аюулгүй зүг чигийг гаргана гэсэн үг юм. Энэ нь бурхан багш; ном хийгээд өндөр түвшинд хүрсэн арьяа номын нөхдийн заасан аюулгүй замаар явахыг хэлдэг. Хэдийгээр бурханы ном уламжлалт түвшинд бурхан багшийн сургаалд хамаарах ч гүн гүнзгий түвшиндээ бол бидний эдгээр сургаалиудаар дамжуулан юу олж авахыг хэлж байгаа юм. Бид бүх зовлон хийгээд түүний шалтгаан бидний оюун санаанаас бүрэн төгс эцэслэн алга болж, гэгээрэлд хүрэх хийгээд тэдгээр байдалуудын үр дүн бидний оюун ухааныг бүрэн эзэмдсэн тийм байдалд хүрч чадна. Будда гэдэг нь оюун санаандаа эдгээр гурван үнэмлэхүй үнэн зогсолтууд (үнэмлэхүй үнэн таслан зогсоолт) хийгээд эдгээр гурван оюун ухааны арга замыг танин мэдсэн хүмүүс юм (эдгээр үнэмлэхүй үнэний зогсолтууд хийгээд тэдгээрийн үр дүн хүргэдэг үнэмлэхүй үнэн ойлголтууд, “жинхэнэ зам мөр”). Арьяа буюу хутагт номын сайн нөхөд бол эдгээрийн заримыг эзэмшсэн нэгэн юм.
Бид амьдралд аюулгүй буюу (итгэл) аврал одуулга байх хэрэгтэйгээс гадна бидэнд суурь түвшиний “магад гарахуй-уйсал" хэрэгтэй юм. Энэ нь хянах боломжгүй дахин давтагдах дахин төрөлтөөс (сансараас) ангид байхыг хүссэн маш хүчтэй зоригтой шийдэмгий сэтгэл хэрэгтэй юм. Бид түүнээс гэтлэх сэтгэл баттай байх тусам бидний бие, сэтгэлийг төрөл тутамд хязгаарлаж байдаг жинхэнэ зовлон хийгээд түүний шалтгаануудаас ангижрахаар шийдэж буй хэрэг юм. Цаашлаад өөрсдийн төгс гэгээрэх язгуурын боломж чадварыг идэвхижүүлэхийн тулд бид бодь сэтгэлийн суурь түвшинг зорилгоо болгох хэрэгтэй. Үүнийг зорилгоо болгосноор бид одоогоор хүрээгүй ч төгс гэгээрэх язгуурын үндсэн дээр хүрэх боломжтой өөрдсийн төгс гэгээрэлд төвлөрдөг. Бидний зорилго энэ байдалд хүрэх бөгөөд гол шалтгаан нь хамаг амьтан бүгдэд зохицуулалт хяналтгүйгээр тохиож буй эргэн төрөлтөөс ангижирч гэгээрэлд хүрэхэд нь хамгийн сайнаараа туслах юм. Ийм зорилго нь амьтан бүхэнд адил тэгш хайр, энэрэл нигүүсэлтэй байж тэд бүгдэд туслах үүргийг хүлээх дээр үндэслэгддэг.
Мөн түүнчлэн бидэнд хоосон чанарын талаарх суурь ойлголт хэрэгтэй – бид, бусад амьтад, сансар, эрх чөлөө, гэгээрэл, энэ бүгд “анхнаасаа” ямар ч боломжгүй арга замаар ч тэр бие даан оршдоггүй юм. Эдгээрийн аль нь ч шалтгаан, үр нөлөө, тэдгээрийн талаар бодож, хэлэлцэх үед хэрэглэгддэг бүдүүн ухааны бүлэг багцуудаас эхүүлээд бүхий л зүйлсээс салангид, тусдаа оршдоггүй юм. Басхүү бидэнд нууц тарнийн ёсыг даган, дадуулсанаар биднийг хэрхэн яаж гэгээрэлд хүргэдэг тухай суурь ойлголт, эдгээр аргуудаар биднийг залж чиглүүлж буй нууц тарнийн ёсны багшийн чадвар болоод тухайн арганд бүрэн төгс итгэх итгэл зэрэг хэрэгтэй юм.
Дөрвөн тантрын ёсноос ханьцашгүй тантрын ёсны авшиг хүртэх үед буюу жишээлбэл цагийн хүрдэн /Калачакра/ ын авшгаар жишвэл бид бодь сэтгэлийн санваар нууц тарнийн
санваар хүртдэг ёстой. Бодь сэтгэлийн санваар нь бид бусдад аль чадахын хэрээр туслах явцад саад болдог явдал мөрийн зүйлсийг тэвчихэд оршно. Нууц тарнийн санваар нь нууц тарнийн анхааран авлага үр дүнтэй болоход саад болдог явдал мөр хийгээд бодол сэдэл зэргийг тэвчихүй юм. Эдгээр санваарыг хүртэхийн тулд, бид гэгээрэлд хүрэн хүртлээ чанд сахихын тулд хичээнэ гэсэн бүрэн итгэлтэй, бүрэн ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдгээрийг сахих чадварын гол үндэс суурь нь өөрсдийн амьдралд жишээлбэл энгийн хүний хувьд амьтан алах, хулгай хийх, худлаа хэлэх, элдэв хорт зүйл, идээ ундаа хэрэглэхгүй байх, зүй бус бэлгийн хаьцаанд орохгүй байх зэрэг хувийн эрх чөлөөний тангарагыг тодорхой түвшинд сахих замаар ёс зүйн хувийн сахилга батыг тогтоох юм.
Авшиг хүртээх зан үйл нь олон хэсгүүдээс бүрдэх ба хэсэг тус бүрт нууц тарнийн ёсны багшаа бурхан багш (ядам бурхан) бодитой мөн хэмээн төсөөлөх, орчин тойрон бүхнээ мандалын орд харш, тэдгээр дүрүүдийн газар орон, өөрсдийгөө бодь сэтгэлд тулгуурлан хүрэхийг зорьж буй бидний ирээдүйн төгс гэгээрлийн хутгийн илэрхийлэл болох янз бүрийн ядам бурханы дүрүүдэд цогц нарийнаар төсөөлөн бясалгах зэрэг бэрх зүйлсүүд их байдаг. Хэдийгээр маш тодоор төсөөлж чадахгүй ч гэлээ бид хамгийн энгийндээ тарнийн ёсны багш, эргэн тойрон, болоод өөрсдийгөө машид ариуссананаар дүрслэн төсөөлж мэдрэх хэрэгтэй.
Мөн түүнчлэн авшиг хүртэх шат тус бүртээ бид хоосон чанарт төвлөрч сэтгэлийн тэнүүн, жаргалантай байдалд байна гэж төсөөлөх хэрэгтэй. Хэдийгээр бид үүнийг хэт сайн хийж чадахгүй ч гэлээ хамгийн энгийндээ үүдэн гарсан буй бүх юмс бүгд шалтгаан, үр дүн, бүтэц хэсгүүд, болон тэдэнд хамаарах аливаа үгс, утга алиныг ч ойлгох тэргүүтэн нь нэг нэгэндээ хамааралгүй өөрөөрөө бүтсэн
зүйл нэгээхэн ч үгүй гэдгийг ойлгон хүлээн авах хэрэгтэй. Бид өөрсдөө хоосон чанарын үнэнхүү утгыг сэргээн бодох үедээ суурь утга учир нь дээр дурдсан шиг хэмээн дуршил ихтэйгээр бясалгалаа хийх ёстой.
Амгалан хоосныг ухаарах санамсар манамсартай мэдрэмж нь өрнөн дэлгэрэх төгс гэгээрэх язгуурыг хүчтэй болгон өсөн хөгжих нөхцлийн хүчний хөрөнгийг аль чадахаар тарих хэрэгтэй байдаг юм.
Үүнд тулгуурласан бидний сэтгэлийн энэхүү дүр байдлыг үүсгэх арга барилд аль чадахын хэрээр хичээх хэрэгтэй юм. Хэрвээ ингэж чадвал бид авшиг хүртэх нь харах төдий бус тухайн авшгийг шуудаар илт хүртэх юм.