Нууц тарнийн ёсонд ламримын бага төрөлхийтнийг чухалчлахуй

Удиртгал 

Хэрвээ бид нууц тарнийн авшиг хүртсэн  бол ерөнхийдөө  бид тухайн авшигтай барилдсан анхааран авлагуудыг өдөр тутам бөгөөд үлдсэн  амьдралынхаа турш үйлднэ хэмээн тангараг өгч буй утга юм. Олон төвөд хүмүүс авшиг хүртэж буй үест сэтгэлдээ дараа төрлийн тухайтад сайн авьяас суулгах хөрөнгө болсон сэдлийг агуулж авшиг хүртэж, тэдгээр нь өдөр бүр тарни тоолох төдийгээс бус энэ төрөлдөө нууц тарнийн номыг илтээр машид гүнзгий ул суурьтайгаар  анхааран авлага үйлдэх зорилгогүй байдаг. Барууны хүмүүсийн хувьд бидний дийлэнх нь хойд төрлийн талаарх ойлголт байдаггүй  тул энэ төрлийн тухайтад л боддог байна. Гэвч бид өөрсдөө өдөр тутмын анхааран авлагуудыг хийж буй ч гэлээ  түүн дээрээ тулгуурлаад төгс гэгээрлийн хутгийг олох боломжгүй гэсэн мэдрэмж ихэвчлэн төрдөг байна. Басхүү бид хялбарчлаад ойлгоход бэрх англи, төвөд аль нэг хэлээр ямар нэг  хэсэгхэн үгс унших төдий хоосон зан үйлээс цаашгүй байдаг байна. 

Хэрвээ бид өдөр тутмын анхааран авлагаа хийнэ гэж тангарагласан бол түүнийгээ аль хэр чадахын хэрээр тус хэргийг нь гаргах аргыг олох хэрэгтэй бөгөөд чин сэтгэлийн зүтгэл чармайлт гаргах хэрэгтэй. 

Нууц тарнийн ёсыг-ялангуяа нууц тарнийн дээд шатыг анхааран дадуулснаар  энэ насандаа ч гэгээрэлд хүрэх боломжтой гэж үздэг. Үнэндээ энэ нь гурван жил, сарны 3 үеийн дотор ч боломжтой юм. Энэ нь хэдийгээр сэтгэл татам, сонирхолтой сонсогдож байгаа ч онлын хувьд л  боломжтой зүйл гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Тарнийн ёсны анхааран авлага нь маш хэцүү бөгөөд их хөлгөний судрын ёсны анхааран авлага хэдэн зуун жил шаарддагтай адилгүй ч тарнийн ёсоор гэгээрэлд хүрэхийн тулд маш олон төрлийн туршид эрчимтэй хичээнгүйгүйгээр дадуулах шаардлагатай байдаг. Эрчимтэй  хичээнгүйгүйгээр дадуулах гэдэг нь өдрийн 24 цаг, ямар нэг амралтгүйгээр - ямарч залхууралгүйгээр тарнийн ёсны анхааран авлагыг дадуулна гэсэн үг юм. 

Ихэнх тарнийн ёсны авшиг хүртээх үест тарнийн ёсны багш нар анхааран дадуулагч нарт эдгээр аргууд нь хэр гүнзгий нарийн  болох талаарх гүн хүндлэлийг ойлгуулж таниулах зорилгоор тарнийн ёсны суурь онолыг тайлбарлаж энэ нь биднийг хэрхэн яаж гэгээрэлд хүргэдэг талаар ойлгуулна таниулдаг. Бид үүнийг үнэхээр хүндэтгэх ёстой – хэрэв бид мянган бурхан багшийн тоог харвал маш цөөхөн нь л тарнийн ёсыг заах болно. Энэ нь биднийг тарнийн ёсонд маш хариуцлагатайгаар хандах шалтгаан болдог. 

“Хариуцлагатайгаар” хандах гэдэг нь яг юуг хэлж буй вэ?  Энэ нь зөвхөн олонхи хүмүүсийн уйдсанаасаа эсвэл цаг байхгүйгээс болж хэсэг хугацааны дараа мөрдөхөө больдог өдөр тутмын амлалт тангарагууд биш юм. Хэрэв залуу насандаа авшиг хүртвэл бид гэр бүл, ажил хэргийн үүрэг хариуцлагаа бодохгүйгээр ихэвчлэн бодит бусаар хөнгөн хуумгай ханддаг. Хэрэв бид бүхий л амьдралын турш өдөр тутмын анхааран авлагыг хэвшүүлэн хадгалж чадвал үргэжлүүлэн бодь мөрийн зэргийн үе шатууд дээр ажиллах хэрэгтэй юм. Бид шатласан үе шат тус бүрийг чин сэтгэл, хандлагаар өөрсдийн амьдралдаа суулган хэвшүүлэх хэрэгтэй юм.

Бид үүнийг амар хялбар гэж бодож болохгүй. Хоёрдугаар шат нь нэгдүгээр шатанд, гуравдугаар шат нь хоёрдугаар шатанд суурилагддаг. Бид өмнөх үе шатуудыг баттай болгохгүйгээр алгасаж яавч болохгүй ба эс тэгвээс бидний анхааран авлагууд бүхэлдээ тогтворгүй болно. Тэдгээр янз бүрийн үе шатууд нь бидний өдөр тутмын анхааран авлагад тустай бөгөөд тарнийн ёсны анхааран авлагыг илүү үр дүнтэй болгодогоороо чухал юм.

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Бурханы шашны зан үйлүүд ямар ач холбогдолтой вэ? ”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Номын багш 

Бодь мөрийн зэрэг нь номын багшийг /шүтэх ёсон/ чухалчлахуйн талаарх тайлбараар эхэлдэг. Бидэнд авшиг хүртээх багш хэрэгтэй. Тэд биднийг дамжлагын багш нараас эхлүүлэн бурхан багш хүртэлх дамжлага язгуураар холбож бидэнд тарнийн ёсны анхааран авлагын үнэн зөв байдал, үр дүнгийн талаарх бүрэн итгэлийг төрүүлдэг. Мөн түүнчлэн багш биднийг амлалт сахил авах авах үед өөрийн үзэмж байдлаараа үлгэр дууриалал болж чиглүүлдэг. Ихэнхдээ бурхан багшийг төсөөлөн бясалгах нь бидний өмнө сууж буй хүнийг төсөөлөн бясалгах хэмжээний сэтгэл хөдлөлийг үүсгэж чаддаггүй юм.  

Бидний багш бидний сэтгэлийг хөдөлгөж, бидэнд урам зориг хайрлах нэгэн байх ёстой юм. Бид хэдий хэмжээгээр тэднийг хүндэлж үнэлнэ тэр хэмжээгээр бидний сахилга бат, ёс суртахуун, тангараг дамциг машид баттай байдаг. Судар номуудад биднийг багшийгаа өөрийн толгойн орой эсвэл зүрхэнд сууж байгаагаар төсөөлөхийг зөвлөн зааварласан байдаг. Хэрэв бид бүхий л  өдрийн турш ингэж төвлөрч чадвал тэдний өмнө хариуцлагагүй үйлдэл хийх хэцүү болох юм.

Бидний хүндлэл, талархлын хурц сэтгэгдэл бидэнд бэрхшээл саад болох эсвэл туйлбаргүй хүн тугалган жад шиг  гэдэгтэй адил сэдлийг үүсгэх ёсгүй. Энэ нь биднийг аль нэг дургүй зүйлээ хийхдээ уурлах, гомдоллох эсвэл сайн мэддэг гэж бодон онгирохгүй байх сэтгэлийг өгдөг байна. Мөн түүнчлэн багш бидний зоригдол байх тохиолдолд бид өөрдсийгөө муу муухай, сайн чанаргүй доод нэгэн гэж бодон өөрсдийгөө дорд үзэхгүй. Тавдугаар Далай  багшийн айлдсанчлан  бид багшийн сайн чанар,  муу талуудыг сайтар ялгах хэрэгтэй юм. Гэхдээ багшийн сайн чанар үргэлж муу талаас хамаагүй илүү байдаг тул бид тэдгээр дээр төвлөрсөнөөр илүү ашиг тус, зориг тэмүүлэлийг олж авдаг. 

Нандин хүний төрөл 

Дараагийн шат бол чөлөө учралт нандин хүний төрлийг бодох юм. Бидэнд  хөрст дэлхий дээр амьдрах хугацааныхаа ихэнхийг зориулан ямар нэг зүйлийг дадуулах нь хэсэг хугацааны ховор аз завшаан байна. Ялангуяа хамгийн чухал нь хүн бидэнд  бодь мөрийн зэрэгт ил дурдагдаагүй нарийн түвшиний эрчимийн систем байдаг бөгөөд эрчим /чакра/ нь бидэнд тарнийн ёсоор гэрээрэлд хүрэхэд машид чухал байдаг юм. Энэ нь хүний төрлийг машид нандин эрхэм болохын баталгаа юм.

Тарнийн ёсны тангарагын нэг бол бидний бүхэл – бидний бие болон сэтгэл –г зовоохгүй байх ба учир нь тэд маш эрхэм бөгөөд бид тэдгээрийг гэгээрлийн замналдаа ашигладаг. Бид өөрсдийгөө хэт их хүчлэх, зовоох нь бидний эрчимд асуудал үүсгэдэг. Гэвч бид эдгээр болоод залхуурлын туйлын хоорондох дундын замыг олох хэрэгтэй юм. Бид сайн унтаж амарч, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хангалттай хийх ёстой. Ялангуяа бид хүчирхийлэл, зүй бус зураг хөрөг гэх мэтээр өөрдсийн сэтгэлийг бохирдуулж сэвтээхгүй байх нь их чухал  юм. 

Хэрэв бид чөлөө учралт хүний төрлийг талархан үнэлэхгүй бол энэ учралыг дэмий үрж тарнийн ёсыг үр дүнтэйгээр анхааран дадуулах ховор боломжийг алдаж байгаа хэрэг юм. Бид өөрсдийн сэдлийг умартан үл тоомсорлож хонх, очирыг ямар ч төвлөрөлгүйгээр  эргүүлэн  хоосон үйл мэт  зөвхөн үгс тоолон уншиж байж мэднэ. Энэ бүх хугацаанд өөрсдийгөө тарнийн ёсны маш мундаг нэгэн анхааран дадуулагч гэж бид өөрсдийгөө төсөөлдөг! 

Энд би энэхүү өдөр тутмын хоосон зан үйлүүд бүхэлдээ бол цагийн гарз гэж биш гэдгийг онцлохыг хүсч байна. Энэ нь сахилга бат, хариуцлагыг хөгжүүлэхэд тустай. Хэрэв бид үүнийг төвөдөөр уншвал биднийг тайвшруулах тусгай хэмнэл байдаг ба энэ нь биднийг төвөдийн язгууртай холбодог. Гэхдээ л бид үүгээр чөлөө учралт эрдэнэт хүний төрлийн гол цэг болох анхааран авлагыг бүрэн дүүрэн дадуулж чадахгүй юм. 

Үхэл ба мөнх бус 

Бид хүний нандин төрлийг дахин олж төрсөндөө талархснаар үхэл болоод мөнх бус дээр төвлөрдөг. Бидний амьдрал мөнх бус бөгөөд бид үхэх нь тодорхой юм. Үхэл хөгшин залуу, өвчтэй эрүүлийг хооронд нь ялгадаггүй учраас бид хэзээ ч үхэлтэй нүүр учирч болно. Үхэлтэй учрах үед номыг дадуулснаар олсон эерэг зөв дадлаас өөр юу ч бидэнд туслахгүй. 

Тарнийн ёсны анхааран авлагын гол зорилго нь нэг төрлөөс нөгөө төрөлд зовлонг эдлэхийн үндэс болж байдаг  үхэл болоод /кармын эрхээр/ дахин төрөл авахаас ангижрах юм. Тарнийн ёсны хамгийн дээд шат нь үхэх үйл явцын үед юу тохиолддог, завсрын үе буюу зуурдын төрөл (бард) болон дахин төрөл авах зэргийн анхааран авлагыг агуулдаг. Бид өөрсдийн үхэл, бардад орох, дахин төрөл авахгүйгээр жинхэнэ гэгээрэлд хүрэхийн тулд эдгээр анхааран авлагыг дадуулдаг. 

Үхэх үед бидний бүдүүн ухаан уусан алга болсноор маш нарийн түвшний оюун ухаан гарч ирдэг. Хэрэв бид сэрэмжгүй бөгөөд үймцүүлсэн сэтгэл хөдлөлийн үйлийн үрийн хүлээсэнд байгаа тохиолдолд тэдгээр нь боловсросноор биднийг доод төрөлд аваачидаг. Сансарын үзэгдэх байдал, оршихуйн оронд (обьект) тарнийн ёсны анхааран авлагаар бодь сэтгэл, хоосон чанрын ойлголтоор дамжуулан бид төгс гэгээрэлд хүрч болдог байна. 

Нууц тарнийн ёсны дээд ангийн эхний үе шатанд бид өөрсдийн энгийн сансарын лагшингийн оронд төгс гэгээрсэн бурхан багшийн дүрийг бүтээн бясалгаж оюун ухааны нарийн түвшинд хүрч байна гэж төсөөлдөг. Дүрс нь бурхан багшийн төгс жаргалангийн лагшинтай төстэй бардад тохиох дүрүүд эсвэл илүү нарийн хувилгаан лагшинтай дүрүүд ч байж болдог. 

Бид дээрх хэлбэрийн төсөөөлөх бясалгалыг эхний “бүтээх шат”-д үйлдэх ба цаашлаад бүх зүйл бүрэн төгс болох “төгс шат”-д бид илүү нарийн эрчимтэй анхааран дадуулдаг. Илүү нарийн эрчмийн түвшинээс бид сансарын хэлбэр бус  – “илбэн бие ” гэж нэрлэгдэх илүү нарийн лагшинг бясалган бүтээж чаддаг. Энэ нь бясалгалын үед хийгдэх ба бясалгалаас гадуур тогтворгүй юм. Гэсэн хэдий ч ийм маягаар эрчмийн нарийн түвшинтэй ажиллах замаар  цэвэр ариун  лагшинг төсөөлөх нь эцсийн дүндээ өөрсдийгөө төгс гэгээрсэн бурхан багш болгох гол шалтгаан болдог юм. 

Хэрэв бид үхэл, бард, дахин төрөл авахад итгэдэггүй бол бид мөнх бусыг хэзээ ч үнэлэхгүй ба бидний анхааран авлага ч утгагүй болох юм. Бид “би нэг л өдөр үхнэ, би жирийн үхэл, бард, дахин төрөл авахаас зайлсхийхийг хүсч байна” гэж маш хүчтэйгээр бодох хэрэгтэй. Хамгийн энгийн түвшиндээ бидний үхэл биднийг машид нандин хүний амьдрал чөлөө учралын аль нь ч  үгүй хамгийн муу төрлийг авахад хүргэж болох юм. Бид хэзээ нэгэн тодорхойгүй  цагт үхнэ гэдгийг бүрэх хүлээн зөвшөөрөх нь биднийг элдэв сөрөг зүйлс хийхээс зайлсхийх сэдлийг өгч байдаг.  Хэрэв бид Хутагтын дөрвөн үнэний бүтцийн үүднээс үхэл, бард, дахин төрөл авахыг ойлгоод цааш нь эхний хоёр үнэн – жинхэнэ асуудал (зовлон) хийгээд түүний жинхэнэ шалтгаан  – дээр нухацтай бясалгавал бид зовлонгийн шалтгаанаас салхын тулд номыг анхааран дадуулах чин хүслийг төрүүлж чадна. 

Бид үхэл, мөнх бусын тухай хэдий сэрэмжтэй байна тэр хэмжээгээр бидний өдөр тутмын анхааран авлагууд үр дүнтэй байна. Үхлийн маш олон шалтгаанууд байдаг  – ачааны машинд дайруулах, зүрх зогсох, буруу муу хоол идэх  – бөгөөд тоо тоймшгүй олон амьтад шаналан зовж буй доод төрөлд бид эргэн төрж болно. Бидний амьдрал эхлэл үгүй гэдэг нь бид жоом эсвэл түүнээс ч дор төрөл авах сөрөг шалтгаануудыг хангалттайгаар үйлдсэн нь тодорхой гэсэн үг юм. Хэдийгээр өлсгөлөн сүнс эсвэл тамын амьтан шиг амьдрахыг таашаан хүлээж авах нь маш хэцүү ч дэлхийн хамгийн ядуу орнуудад амьдарч буй зарим нэг хүмүүсийн амьдралыг бид бас бодож үзэх хэрэгтэй. Дэлхий даяар хүмүүс өлсөж, бохир ус авахийн тулд хэдэн милл замыг алхан туулж мөлжлөгдөж байна. Хэрэв бид эдгээр бүгдийг гүн гүнзгийгээр бясалгавал энэ бүгдээс зайлсхийх маш хүчтэй хүсэл эрмэлзэл төрөх болно.

Итгэл 

Бодь мөрийн зэргийн дараагийн сэдэв бол итгэл – өөрсдийн амьдралаа аюулгүй зам мөр рүү чиглүүлэх юм. Энд Хутагтын дөрвөн үнэний сүүлийн хоёрыг зорилгоо болгох ба дахин төрөл авах болоод түүнтэй холбоотой  зовлонгийн халхавч шалтгаануудыг бид бүрэн арилгадаг. Үүнтэй зэрэгцэн үнэний талаарх зөв ойлголтуудыг мэдэж өөрсдийн сайн чанруудыг бүрэн таньж мэддэг юм. Энэ нь номын эрдэнийн дээд охь (хамгийн гүн гүнзгий зүйл) юм. 

Бид өөрсдийн оюун ухааны судлын үндсэн цэвэр тунгалаг байдал – бидний төгс гэгээрэх язгуурыг – таньж, бидний оюуныг халхлагч хүчин зүйлүүд бүгд богино хугацааны, батгүй болхыг ойлгох хэрэгтэй. Учир нь тэд түр зуурынх бөгөөд тэднээс бүрэн дүүрэн, үүрд салж болдог юм. Хэрэв бид энэ нь боломжтой зүйл гэдэгт бүрэн итгэл үнэмшихгүй байгаа бол  үхэл, завсарын төрөл (бард), дахин төрөл авах зэргээс салж хагацахыг хичээх хэрэг юун. Хэрэв бид бурхан багш болоод арьяа номын нөхөд энэ байдалд бүрэн төгс хүрсэн гэдэгт итгэхгүй байгаа бол бид өөрдсөө хэрхэн түүнд хүрэх билээ? 

Бид бурхан багш хэрхэн төгс гэгээрэлд хүрсэн, арьяа номын нөхөд гэгээрэлд хүрэхийн туллд хэрхэн хичээн зүтгэж буйг ойлгох үед бидэнд энэхүү зорилгын төлөө хичээх маш хүчтэй урам зориг болж өгдөг. 

Хор хөнөөлтэй  зан авираас зайлсхийх 

Сэдлийн хүрээн дэхь хамгийн сүүлийн зүйл бол буруу, хор хөнөөлтэй зан авираас зайлсхийх бөгөөд учир нь энэ нь биднийг доод төрөлд төрөх шалтгаан болдог юм. Энэ мэдлэгийг сайтар анхааран авснаар сахил тангарагаа хадгалахад илүү их хүч нэмэр болдог. Хэрэв хор хөнөөлтэй муу зан авираас үүдэлтэй зовлон хийгээд аймшигтай төрөл авсан байдлыг төсөөлөхөд ийм  зан авир өчүүхэнийг ч болов гаргах хэцүү байх болно. 

Мэдээж худлаа ярих, хулгай хийх, амьтан  хөнөөх зэрэг бусад хор хөнөөлтэй  муу зан авирууд ч бий. Тэднээс хамгийн хүнд хэцүү нь сөрөг муу зүйлсээс зайлсхийх, тарнийн ёсыг дадуулах нь утгагүй тэнэг зүйл гэсэн  гажууд антогонист үзэл хандлагатай байх явдал юм. Ийм хэлбэрийн бодол биднийг зовлонгоос зайлсхийхэд туслах аргыг анхааран авахгүй байх шалтгаан болдог байна. 

Дүгнэлт (Товчлол)

Хэрэв бид бодь мөрийн зэргийн эхний хамрах хүрээнд маш баттай суурийг тавихгүй бол бидний тарнийн ёсны анхааран авлага зүгээр хий хоосон үйл төдий болж бидний  сонирхол аажмаар буурах аюултай. 

Энэ амьдрал ямар үнэ цэнэтэй нандин болох басхүү хэдийд ч дуусч болхыг ойлгон ухаарах нь биднийг хамгийн ихээр урагш түлхдэг. Үхэл ирэх үед бидний найз нөхөд, бие, эд өлөгийн аль нь ч бидэнд хэрэггүй  – зөвхөн номыг дадуулснаар олж авсан зөв дадлууд л бидэнд хэрэг болдог. Үүнийг ойлгон ухаарах нь биднийг амьдралыг аюулгүй зүг рүү хөтлөх ба номын аян замдаа таашаан суралцах боломжийг бидэнд олгодог. 

Top