Долоон гишүүнт бэлтгэл бүтээл

Бурхан, Ном, Хуврагийн чуулганд, бодийн хутгийг хүртэх авралыг айлтгая. Аяа миний үйлдсэн өглөг тэргүүтэн буяны чуулганаар, амьтныг нигүүлсэх Бурхан бүтэх болтугай.

Арван зүгийн газар дэлхий бүхнээ, арсайх чулуул хайрга үгүй болоод, алганы толио адил тэгшхэн оршоод, агуу биндэръяа чанарт зөөлөн болох болтугай.  Хүний хийгээд тэнгэрийн өргөсөн, нд ахуй хийгээд сэтгэлээр бүтээсэн тахилууд, Самантабадрагийн өргөсөн дээдийн тахилын үүлс адил, огторгуй даяар дүүрэн болох болтугай.

(1) Алин хамаг гурван цагийн бурхад, авралт ном ба чуулганы дээдэст, алин хотол орны тоосны тоогоор, алд биеэрээ мөргөж сөгдмү би.

(2) Манзушир тэргүүтэн бодьсадва нар хэрхэн, магад бурхадыг тахин зохиосон адил, миний бие тэрчлэн залрагсад болоод, машид итгэлт бодьсадва сэлтийг тахисугай.

(3) Тэргүүлшгүй цагаас сансар дор, энэ хийгээд бусад төрөл тутамд, үл ухаж өөрөө үйлдсэн нүгэл буюу, өрөөл бусдаар үйлдүүлсэн нүгэл ба эргүү мунхагт дарагдсан би бээр, элдэв нүгэлд даган баяссан зэрэг, элдвийн гэм тэднийгээ ухаж мэдээд, энэрэлт танаа зүрхний мухраас наминчилму.

(4) Хамаг амьтныг амгаланд байгуулах, ханьцашгүй бодь сэтгэлийн далай буян хийгээд, хамаг амьтны тусыг бүтээх буянаа, харьшгүй баясгалангаар даган баясму.

(5) Арван зүгийн бурхад танаа, алгаан хавсран айлтгах нь, балай мунхагийн харанхуйд төөрөгсдөд, буянт номын зулыг бадруулан соёрх оо.

(6) Арилсан нирвааныг таалагч бурхад дор, алгаан хавсран айлтгах нь, алив амьтныг мунхагийн харанхуйд үл төөрүүлэн, амлаж тоолшгүй галавт ч ажран соёрх оо.

(7) Тэр адилаар энэ бүхнийг үйлдэж, тийнхүү миний хураасан буян, түүгээр хамаг амьтан бүхний, тэсэшгүй зовлон бүхэн амирлах болтугай.

Газар дэлхийг хүж цэцэгсээр жигдлээд, сүмбэр уул, дөрвөн тивийг нар сараар чимэглэсэн үүнийг, бурханы оронд зорин өргөснөөр, хамаг амьтан бүгд энэ ариун орныг эдлэх болтугай.  ИДАМ ГҮРҮ РАДНА МАНДАЛАКАМ НИРЯТАЯМИ. 

Top