Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн баярт зориулан тавьсан илтгэл

Олон улсын Бурханы шашинтнуудын Холбооны бага хурал, Энэтхэг улс, Шинэ Дэли хот, 2025 оны 7-р сарын 13-ны өдөр

Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн энэхүү баярын нэг хэсэг болон түүний сургаалын XXI зууныханд холбогдох онцлогийн талаар та бүхэнтэй ярилцах болсон нь асар их хүндэтгэл. Бид Дээрхийн гэгээний дахин, дахин ханддаг гурван сэдэв, тэдгээрээс түүний хамгийн чухал хэмээн үздэг зүйлсийн талаар тодорхой ойлголт авах боломжтой. Эдгээр нь хүн төрөлхтний нэг мөн чанар, хоёрдахь нь түүний өдөр тутмын бясалгалтай холбогдоно, ингээд түүний дөрвөн их үүрэг, эдгээр гурав. Дурдаж болох өөр олон зүйлс, жишээ нь, түүний шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийдэг яриа гэх мэт зүйлс байх боловч, миний бие зөвхөн дээрх гурван сэдвийн талаар ярихыг хүслээ. Дээрх сэдвүүдийн холбогдлын талаарх Дээрхийн гэгээний бодлыг миний бие мэднэ хэмээн хэлж миний бие хэлж чадахгүй, гэвч түүний олон нийттэй хуваалцдаг зүйлс дээр суурилан бид хэдэн зүйлийг ойлгож болно. 

Эхний зүйл нь хүн төрөлхтний нэг мөн чанар – илүү тодруулбал, бүхий л цаг хугацаа, орон зайд хамаарах бүх амьд амьтны нэг мөн чанар. Энэ нэг мөн чанар нь бид бүгд амар амгалан байхыг хүсэх ба нэг нь ч зовлон бэрхшээлийг хүсдэггүй энэ бодит баримт дээр суурилна. Дэлхийн дулаарал гэх мэт манай гаригт тулгарах бэрхшээлүүд нь бүгдэд нөлөөлөх учраас тэдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр авах аливаа арга хэмжээ нь мөн адил бүгдэд нөлөөлнө. Ухаалгаар хэрхэн сонгох нь бүх амьд амьтны нэг мөн чанар болон харилцан хамаарлыг хэрхэн ойлгох ойлголтоос хамаарна. 

Дээрхийн гэгээний байнга тэмдэглэдэг түүний хоёрдахь зүйл нь тэрбээр өдөр тутмын бясалгалаа бодь сэтгэл дээр – хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх энэрэн нигүүлсэх сэтгэл – мөн хоосон чанарын талаарх үзэл дээр төвлөрүүлдэг явдал. Бодь сэтгэл нь хүмүүст өөрийн сул талуудыг арилгаж, өөрийн (төгс) нөөц чадварт хүрсэнээр бүх амьд хамаг амьтанд хамгийн сайн тус хүргэж чадахын тулд хичээх зориг, зорилгыг өгдөг. Энэ нь хэрхэн байх нь тодорхойгүй ирээдүйн хувьд онцгой чухал. Хоосон чанарын талаарх зөв үзлээр, хүмүүс тэд өөсрдөө, бусад болон тэдэнд тулгарах сорилтууд үнэндээ хэрхэн оршдог талаарх буруу ойлголтыг арилгана. Үр дүнд нь, тэд шалтгаан ба үр дагаврын харилцаан дээр суурилах байдлаар тэдгээрт тодорхой сэтгэл, ухаан болон үр нөлөө бүхий үйлээр хандана.

Ингээд бүгдээрээ Дээрхийн гэгээний дөрвөн их үүргийн талаар ярилцъя, эдгээр нь түүний дэлхий дахинд үзүүлж байсан гол үзэл санаагаар тодорхойлогдоно. Эхнийх нь иргэний ёс зүйг нэмэгдүүлэх – тухайлбал, бусдын ач санах, үнэнч шударга байх, уучлал гэх мэт дэлхий нийтэд түгээмэл үнэт зүйлсүүдийг – орчин үеийн боловсролын тогтолцоонд оруулах байдлаар түүнийг (иргэний ёс зүйг) дэвшүүлэн тавих. Маргаашийн сорилтуудтай нүүр тулах тэдгээр хүмүүс нь өнөөгийн хүүхдүүд. Тэдэнд зөвхөн материаллаг үнэт зүйлс бус, тэдний шийдвэрийг хөтлөх, илүү энэрэнгүй нийгмийг бий болгох дотоод үнэт зүйлс хэрэгтэй. 

Түүний өөртөө хүлээн авсан хоёрдахь үүрэг нь шашин хоорондын эв нэгдэлд өөрийн хувь нэмриийг оруулах, Бурханы шашны өөрийн доторх уламжлалуудын хооронд болон дэлхийн голллох шашнууд аль алины хооронд. Дээрхийн гэгээн шашин хооронд бий болоод байгаа зөрчил нь (outmoded) хэмээн үргэлж хэлдэг. Тэрбээр энэ зуун дахь бодит шийдлүүд нь зөвхөн харилцан яриа, харилцан хүндлэл болон харилцан буулт хийхээс гарна хэмээдэг. 

Гуравдугаарт, Дээрхийн гэгээн Төвөдийн соёл – түүний хэл, анагаах ухаан, байгаль орчин, мөн Наланда хийдийн уламжлалыг хамгаалах үүрэг хүлээсэн. Төвөдийн соёл нь Бурханы шашин дээр тулгуурлах ба Төвөдийн Бурханы шашин нь Наланда хийдийн уламжлалын (encapsulated) хүрээнд Энэтхэгт үүссэн Бурханы шашны бүрэн дэлгэрэлтийг хадгалан үлдсэн гэдгээрээ онцлог. Логик болон мэтгэлцээний баялаг (rigorous) сургалттай энэ уламжлал буруу мэдээлэл болон мэдээллийг гуйвуулах явдлыг сөрөх нэг хэрэгсэл болохын хувьд өнөө цаг үед туйлаас чухал. Төвөд хэл нь Энэтхэгийн Бурханы шашны эх зохиолуудын хамгийн бүрэн орчуулгыг хадгалж байдаг. Төвөдийн анагаах ухаан нь бусад анагаах ухааны системүүдэд бага байдаг өөр мэдлэгийн хувилбарыг олгодог. Мөн Төвөдийн эмзэг эко системийг хамгаалах нь бүх Азид хамаарна, учир нь түүний гол мөрөн нь тус тивийн ихэнхийг усаар хангадаг. 

Дөрөвдүгээрт, Дээрхийн гэгээн сэтгэлийн талаарх Энэтхэгийн эртний сургаалыг, Бурханы шашны болон Бурханы шашны бус аль аль сургаалыг Энэтхэгийн орчин үеийн боловсролын системтэй холбох хүчин чармайлтыг гаргасан. Дээрх сургаалууд сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаарх гүнзгий ойлголт, тэдгээртэй хэрхэн ажиллах талаарх мэдлэгийг санал болгодог. Сурагчдад эдгээрийг заан сургах нь тэдэнд амьдралд тохиолдох сорилтуудтай мэдлэг болон үүрэг хариуцлагатайгаар нүүр тулах аргыг олгоно. Энэтхэгт эдгээр сургаалуудыг сэргээх нь мөн талархлын нэг илэрхийлэл, Энэтхэг нь Төвөдөд энэ ухааныг хэдэн зууны өмнө өгсөн явдал. 

Дээрхийн гэгээн эдгээр үүргүүдийг биелүүлэхээр зөвхөн өөрөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн төдийгүй тэрбээр миний бие хийгээд өөр бусад олон хүмүүст урам зориг өгч, өөрийн хичээл чармайлтад түүнтэй нэгдэх хүч өгсөн. Дээрхийн гэгээний Номын сургаал нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй боловч түүний дэлхий дахины төлөө хүлээн авсан үүргүүд нь бидний өнөөгийн зуунд нэн холбоотой. Бидний Дээрхийн гэгээний 90 насны ойн энэ бэлэг дэмбэрэлт үйл явдлын үеэр түүнд өргөж болох хамгийн сайн бэлэг нь түүний дээрх хүчин чармайлтад түүнийг дэмжих үүднээс бидний хийж чадах зүйлийг хийхээр өөрсдийг түүнд зориулах явдал хэмээн миний бие бодож байна. Дээрхийн гэгээн бидэнд хэрхэн хийх аргыг үзүүлсэн бөгөөд энэ цаг үед түүний ачийг хэрхэн хариулах, түүний зөвлөгөөг хэрхэн дагах нь биднээс шалтгаална хэмээн миний бие бодож байна. 

Ирээдүйн үйл явдлуудын талаарх Дээрхийн гэгээний үзэл санаа түүний үйл хэргүүдийг хэдэн арван жилийн өмнөөс чиглүүлсээр ирсэн. Үүнийг тодруулах үүднээс миний бие өөрийн нүдээр үзсэн зүйлс, миний биеийн зохион байгуулж өгсөн үйл явдал болон орчуулсан хүргэсэн илтгэл, сургаалуудын зарим жишээнээс та бүхэнтэй хуваалцъя. 

Хүн төрөлхтний нэг мөн чанарын тухай ойлголтын хүрээнд, байгалийн гамшиг хаана учирсан байхаас үл хамааран, Дээрхийн гэгээн хохирлыг бууруулах үйл ажиллагаанд нэлээд хандив туслалцааг үзүүлсээр ирсэн. Зарим тохиолдолд тэрбээр нийгмийн (upheaval)д мөн тусалж байсан. Жишээ нь, коммунист нийгмийн тогтолцоо задарсаны дараах шилжилтийг хийх явцад Зүүн Европ болон Зөвлөлт Холбоот Улсын удирдлагуудад тулгарч байсан бэрхшээлүүдийн талаар тэрбээр үнэхээр санаа тавьж байсан. Дээрхийн гэгээн Чехсловакад маш богино хугацааны өмнө мэдэгдсэн Ерөнхийлөгч Ваклав Хавелийн урилгаар яаралтай зочилж, тэдний өмнө шинээр тулгараад байсан үүрэгтэй холбоотой ачааллыг даван гарах бясалгалын аргуудыг түүнд, түүний багийн гишүүдэд заахаар, түүнийг албан үүргээ авснаас ердөө хэдхэн долоон хоногийн дараа тус улсад зочилж байсан. Үүнтэй адил, Ерөнхийлөгч Борис Елциний нэгдүгээр орлогч даргын хүсэлтээр, Орос улс Зөвлөлт Холбоот Улсаас тусгаарлах үйл явцын эхлэл үед, мөн Оросын парламентчидад зөвлөгөө өгүүлэхээр Дээрхийн гэгээн Төвөд эмч нарыг тийш илгээж байсан. 

1990 онд Зөвлөлтийн Эрүүл Мэндийн Яам Төвөд эмч нарыг Чернобилийн ослын хохирогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Дээрхийн гэгээн зөвшөөрч, өөрийн хувийн эмч Тэнзин Чойдракийг илгээж байсан нь бий. Харамсалтай нь, хэдийгээр (pilot trials) амжилттай байсан ч, Зөвлөлт Холбоот Улс Орос, Украйн, Беларус улс болон задарсан тул хамтын ажиллагаа дээр санал нэгдэж чадаагүй учраас төсөл үргэлжлэхгүй болсон. Гэвч энэрэн нигүүлсэх сэтгэлийн (бусдын зовлонг арилгахыг хүсэх сэтгэл) бодит үйл болох энэ жишээ нь Дээрхийн гэгээний бясалгалын гол анхаарал ердөө өөрийн хувийн бясалгалын бүтээл хэзээ ч байгаагүй харин үргэлж түүний үйл ажиллагааны идэвхтэй хөтөч зарчим байсныг харуулдаг. Түүний өөрийн (би-гийн) болон түүний хийж байсан зүйлийн хоосон чанарыг гүн ойлгосон түүний ойлголт нь Дээрхийн гэгээний хоосон чанарын талаарх гүн гүнзгий сургаалуудад төдийгүй мөн түүнийг хүндэтгэн бишрэх олон түмний өмнө даруу байх, өөрийн явуулж байсан олон тооны том том төслүүдийг ямар нэг бухимдах, (overwhelmed) байдалгүйгээр удирдан чиглүүлж байсан чадварт нь илэрхий байдаг байсан. 

Дээрхийн гэгээн өөрийн хүлээн авсан дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг тэлж, түүнд сурагчдад иргэний ёс зүйн хичээлийг багтаах үүргийн хүрээндээ, тэрбээр Эморийн Их сургуулийн дэргэд Нийгэм, сэтгэл, ёс зүйн боловсролын хөтөлбөрийг (Social, Emotional and Ethical (SEE) Learning) боловсруулах ажлыг санаачлан эхлүүлсэн. 24 хэл дээр орчуулагдсан тус боловсролын хөтөлбөр 41 гаруй улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт ороод байгаа.  

Дээрхийн гэгээн, түүний хоёрдахь их үүрэг болгон авсан, шашин хоорондын эв нэгдлийг хөхүүлэх явдал дээр үргэлж хүчтэй анхаарч ирсэн. Энэтхэг улсад ирсэний дараагаар хийсэн түүний хамгийн анхны олон улсын айлчлал нь 1967 онд Япон болон Тайландын Бурханы шашны удирдлагуудтай уулзсан уулзалт байсан бол Европд хийсэн хамгийн анхны айлчлалын эхэнд Ватиканд VI Пап лам Павелтай уулзсан явдал байсан. Дараа дараагийн жилүүдэд, тэрбээр олон, олон Христийн шашны болон Еврэйн шашны удирдлагуудтай хийсэн хэд хэдэн шашин хоорондын үйл явдлуудад оролцож, энэ үеэрээ олон нийтэд зориулсан ерөөл хурахаас илүүтэйгээр асрал хайр төлөвшүүлэх бясалгалын аргууд болон тэдний сургаалын талаар тусгайлан тэдэнтэй ярилцахыг үргэлж илүүд үзэж байлаа. Энэ үүднээс, тэрбээр 1990 онд Еврэйн шашны хэсэг удирдлагуудыг Дарамсала хотод урьж байсан. Мөн Мусульман шашны удирдлагуудыг дээрхийн адил тусгайлан ярилцах ярилцлагад урьснаар Гвинэй улсын Суфи урсгалын (hereditary) удирдагч Др. Тирмизиоу Диалло 1994 онд мөн Дарамсала хотод айлчилж байв. Ярилцлагыг хүлээн авсан сонсогчид хоёр талын талаар өндөр сэтгэгдэлтэй, тэдний сэтгэл үнэхээр хөдөлсөн байсан.        

Тэр үеэс хойш, Дээрхийн гэгээн Мусальман шашны олон удирдлагуудтай уулзаж, улмаар Берзиний архивын хамт олон биднээс тус архивын Бурханы шашинд суралцахуй (Study Buddhism) цахим хуудас дахь бичвэрүүдийг Исламын улсуудын бүх голлох хэл дээр хөрвүүлэхийг хүссэнээр тэдгээрийг бид хийсээр байна. Буруу ойлголт ихэвчлэн мэдээлэл байхгүй байхаас төрдөг учраас бид Дээрхийн гэгээний дээрх хүсэлтийг өргөтгөн өөрсдийн бичвэрүүдийг мөн Hebrew болон Азийн бүх Бурханы шашинтай орнуудын хэл рүү хөрвүүлсээр байна. 

Дээрхийн гэгээний гуравдахь их үүрэг, Төвөдийн соёлын хадгалан үлдээх хүчин чармайлт мөн түүнийг Энэтхэг улсад хүрэлцэн ирсэний дараагаар эхэлсэн. 1960 онд тэрбээр Дарамсала хотод анхны Төвөд хүүхдийн тосгоныг нээн ажиллуулсан. 1961 онд Дээрхийн гэгээн Миний эх орон, миний ард түмэн бүтээлээ туурвисан ба үүнийгээ дараагийн жил нь англи хэлэнд хөрвүүлүүлсэн. Дараагийн үе шат болгон, 1962 онд, тэрбээр өсвөр насны Ринбүүчи нар болох Шарпа, Камлунг Ринбүүчи нарыг, мөн Сопа гэвч, Кунга лам нарыг Шинэ Жерси хотод англи хэл суралцан улмаар Халимаг Монгол гэвш Вангялын заавар дор Бурханы шашны Номын орчуулагчид болгохоор илгээсэн.  

1965 онд, Шинэ Дэли хотод, Дээрхийн гэгээн Төвөдийн соёлын төв болгон анхны Төвөд ордонг (Tibet House) нээн, 1966 оноос эхлэн Лхасын голлох хийдүүдийг Өмнөд Энэтхэгт дахин байгуулах болсон. Ингээд 1967 онд Дээрхийн гэгээн Сарнат хот дахь Төвөд дээд судлалын Төв институдын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. 

Миний бие мэддэгчлэн, Дээрхийн гэгээн 1969 онд Бурханы шашны эх зохиолуудыг орчуулах (зөвшөөрлийг began commissioning) эхлүүлсэнээр, минйи биеийг Харвардын их сургуульд Докторын зэрэг хамгаалах судалгааныхаа ажлыг хийхээр Энэтхэг улсад анх хүрэлцэн ирээд байсан үеэр, Дээрхийн гэгээн түүнд бараалхах үеэр, тэрбээр миний биед Шарпа, Камлунг Ринбүүчи нарын хамтаар нэгэн эх зохиолыг орчуулуулахаар бидэнд өгч байлаа. Дээрх хоёр Ринбүүчи түүний өмнөх жил Энэтхэг улсад буцан ирсэн байсан бөгөөд миний бие Вангял гэвшээр дамжуулан тэдэнтэй холбогдож байсан. Бид тус эх зохиолыг дээрх хоёр Ринбүүчи нарын багш болох Нгаванг Даргей гэвшийн заавар дор орчуулсан. Бидний хамтын бүтээл улмаар Төвөд бүтээлүүдийн Номын сан ба Архив байгууллагын орчуулгын салбар байгуулагдах нөхцөл болсон.

Төвөдийн соёлыг хадгалан уламжлуулах, Төвөдөөс өөрийн биед авч ирсэн эх зохиолуудыг хадгалах үүднээс Дээрхийн гэгээн 1970 оны 6-р сард дээрх Номын сангийн тулгын чулууг тавьсан. 1971 оны 11-р сард тус Номын сангийн нээлтийн өмнөхөн, тэрбээр Бурханы шашны гүн ухаан, бясалгалын сургалтыг Барууны хүмүүст явуулахын ач тусыг харсан учраас, сургалтыг явуулах багшаар Нгаван Даргей гэвшийг, орчуулагчаар дээрх хоёр Ринбүүчи нарыг томилсон. Дээрхийн гэгээн 1972 онд миний биеийг Харвардад буцаж очин зэргээ хамгаалсаны дараагаар тэдэнтэй нэгдэж, өөрийн амьдралыг түүнд үйлчлэхэд (багш, шавь барилдаж, багшийг шүтэх, түүнийг тахихад) зориулах боломжийг олгосон.    

Тэр жилдээ, Наланда (Налиндирийн хийд) их сургуулийн уламжлал болох эх зохиолуудыг хадгалан үлдээх, хөрлүүлэхийн чухлыг олж харсанаар Дээрхийн гэгээн Вангял гэвшийн хамтаар Колумбын Их сургуулийн дэргэд Бурханы шашны судлалын Америк улсын Институтыг байгуулан, тус институтэд дээрх эх зохиолуудыг багтаасан Даанжуур сургаалыг (Тэнгюр) хөрвүүлэх эрхийг олгосон (commissioned). 

Дээрхийн адилаар, Дээрхийн гэгээн ирээдүйд онцгой чухал хэмээн өөрийн үзсэнчлэн Цогт цагийн хүрдэн (Калачакра) сургаал, бүтээлийн авшгийг (эрх) нийтэд олгох эхний алхамуудыг хийж эхэлсэн. Дээрхийн гэгээнд Цогт цагийн хүрдэн сургаалыг зааж байсан багш нарын нэг болох Цэншаб Сэркон Ринбүүчи Дээрхийн гэгээний дээрх сургаалыг нийтэд айлдах айлдварыг орчуулах дадлагат миний биеийг сургасан юм. Дээрхийн гэгээн удалгүй Барууны хүмүүс Цогт цагийн хүрдэн сургаалын бүтээлийг ихэд сонирхож байгааг анзааран тэрбээр тэдний бүтээлд зориулан зэрэглэсэн бүтээлийн уншлагын урттай (хураангуй, дунд, бүрэн) гурван уншлагыг (садана) орчуулуулахаар сонгон авсан. Ингээд хүмүүсийг дээрх сургаал, бүтээл хийх эрх олгох авшигт бэлтгэхэд тус болох үүднээс Дээрхийн гэгээн юуг тайлбарлах, хамгийн түгээмэл асуугддаг асуултуудад хэрхэн хариулах талаар зөвлөгөө өгөх болсон. 

Дээрхийн гэгээн Бурханы шашны сургаалыг олон өөр аргаар дэлхий нийтийн хүртээл болгоход маш их дэмжин оролцсон. 1989 онд тэрбээр миний биеийг Өмнөд Энэтхэг рүү Баруунд сургаал айлдуулахаар төлөвлөж байсан гэвш, лам хуврагуудын бэлтгэлд туслуулахаар илгээж байсан. Бүр нарийвчилсан хувийн анхаарах зүйл болгон тэрбээр миний биеийг лам хуврагууд илүү нухацтай авч үзэх болов уу хэмээн миний биед костюм өмсөж, зангиа зүүхийг зөвлөж байсан. Ингээд энэ нь төвөд залуу хүмүүсийг бичгийн орчуулга хийхэд тэдэнд шаардлагатай чадварт сургахад тус болох зорилго бүхий Добүүм Ринбүүчигийн 1994 онд Дэли хотод зохион байгуулсан сургалтыг зохион байгуулах санаа болсон. 

Төвөд хүмүүс тэдний өөсрдийн дунд Бурханы шашны сургаалыг нь хадгалан үлдээхийн тухайд Дээрхийн гэгээн Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлал мөн төрөлх Боны ёс тэдгээрийн хоорондын эв нэгдэл (хоршил) туйлаас чухал болохыг харсан. Ингээд Дээрхийн гэгээн тэдгээр бүх таван уламжлал хэрхэн хамтран ажиллах болох талаар ярилцахаар1988 онд тэдгээр уламжлалуудын хойд дүрийн лам нар болон хийдүүдийн хамба лам нарыг оролцуулсан бага хурлыг зохион байгуулсан (convened). 

Бурханы шашны сургаал Төвөд оронд өөрт нь үргэлжлэн хадгалагдан үлдэх үйл явцыг баттай болгоход хятад эрдэмтийн дэмжлэг маш их тус болно хэмээн Дээрхийн гэгээн үзсэн. Ингээд тэдний дундах Төвөдийн Бурханы шашныг сонирхох сонирхолын түвшинг тогтоохоор Дээрхийн гэгээн 1994 онд миний биеийг Хятадын Бурханы шашны судлалын судалгааны институтэд лекц уншуулахаар Бээжин хотыг зорихыг хүссэн. Профессорууд, эрдэмтэд Төвөдийн Бурханы шашныг чин сэтгэлээс сонирхож байсан, ялангуяа, түүний тарнийн сургаалыг ихэд сонирхон, илүү их зүйл судалж мэдэхийг хүсэж байсан. Үүнийг Дээрхийн гэээн ирээдүйн нэг эерэг, сайн шинж хэмээн үзсэн. 

Дээрхийн гэгээний Бурханы шашинтай соёлыг хадгалан уламжлуулах үүрэг нь зөвхөн Төвөд улсаар хязгаарлагдаагүй. Тэрбээр мөн Монгол улсад, мөн ОХУ-ын уламжлалын хувьд Бурханы шашинтай бүс нутаг болох Халимаг, Буриад, Тува улсуудад Бурханы шашныг дахин сэргээх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр 1979, 1982 онуудад хийсэн айлчлалаараа энэ үйл явцын суурийг тавьж, коммунист систем задраад байсан 1992 онд тэдгээр улсуудад өргөн хүрээнд сургаал айлдсан байдаг.

Монгол улсад Бурханы шашныг дахин сэргээх үйл явцыг урагшлуулах үүднээс 1997 онд Дээрхийн гэгээн Бакула Ринбүүчигийн айлдаваруудыг орчин цагийн монгол хэл дээр эмхэтгэн, хэвлүүлэх төслийг санаачилсан (commissioned). Энэ хүртэл Бурханы шашны сургаалуудыг зөвхөн уламжлалт монгол бичиг эсвэл төвөд хэл дээр уншиж судлах боломжтой байсан. Эдгээрийн аль алиныг гэргийтэн хүмүүс уншиж чадах боломж байгаагүй. Монгол улсад сууж байсан элчин сайдын хувиар, Бакула Ринбүүчи Монгол улс дахь нэгэн хүндтэй багш болсон байлаа. Түүний айлдварууд, сүм хийдийн сахилга батад хийсэн реформууд нь Монгол улсад өнөө цагт Бурханы шашин дэлгэрч байгаа үйл явдлын суурийг тавьсан.

Дээрхийн гэгээн өөртөө хүлээн авсан дөрөвдэх үүрэг болох Энэтхэг улсын эртний гүн ухааны сургаалуудыг Энэтхэг улсын боловсролын системд танилцуулах үүргээ биелүүлэхээр, 2017 онд Төвөдийн Хүүхдийн тосгоны дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт логик болон мэтгэлцээнд суралцах сургалтыг оруулах эхлэлийг тавьсан. Ингээд 2023 онд тэрбээр Бод Гаяа хотод Төвөд болон Энэтхэгийн эртний гүн ухааны Далай ламын Төвийг байгуулах суурийг тавилаа. Тус төв энэхүү 2025 онд Энэтхэг улсын дунд сургуулиудад тэдгээр хичээлүүдийг заах боломжит стратегиудыг судалж олох үүднээс тус төвийн анхны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулаад байна. Тус төсөлд зохих сургалтын материалууд шаардлага болно хэмээн урьдчилан тооцсоны үндсэн дээр бид өөрийн Бурханы шашинд суралцахуй (Study Buddhism) цахим хуудасны материалын ихээхэн хэсгийг Энэтхэг улсын арван хэл рүү орчуулаад байна. 

Иш татаж болох, Дээрхийн гэгээний үүргүүдийг биелүүлэхэд туслахаар нэрээ оруулсан, (эгнээнд нэгдсэн) (enlisted), урам авсан бусад байгуулга, хувь хүмүүсийн олон, олон жишээ байх бөгөөд, тухайлбал, 1987 оны шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийх Сэтгэл ба Амьдрал зөвлөлгөөний (Mind and Life Institute) нээлт, 2008 оны Бангалор хот дахь Дээд боловсролын Далай ламын Институтын нээлт, 2024 оны Барууны орнуудын Бурханы шашны Номын төвүүдэд логик болон мэтгэлцээний сургалтыг явуулах, тэдгээрийг сургалтын хөтөлбөрт хэрхэн ашиглахыг заах Сэркон Ринбүүчигийн Институтын нээлт эдгээрийг нэрлэж болно. Энэ зуун урагшлах хэрээр, бидний үлгэр жишээ дараа дараагийн эрин үеийнхэнд ирээдүйд хамгийн их тус болох Дээрхийн гэгээний үзэл санааг хэрэгжүүлэхэд тус болох дараа дараагийн алхамуудыг хийхэд урам зориг тэдэнд өгнө хэмээн найдаж байна. Үүнд Дээрхийн гэгээнээс өөр илүү ухаантай, илүү энэрэн нигүүлсэнгүй жолоодогч байхгүй бөгөөд бусдад тус болох бидний үйлээс илүү сайхан түүнд өргөх бэлэг байхгүй билээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

Top