Материализмыг хэрхэн шийдвэрлэх нь

How deal with materialism

Материаллаг зүйл нь зөвхөн бие махбодын хэрэгцээг хангадаг, сэтгэлийн ая тухыг хангадаггүй. Материаллаг хүний уураг тархи, бидний уураг тархи адилхан. Тэгэхээр бидэнд адилхан сэтгэл санааны зовлон, ганцаардал, айдас, эргэлзээ, атаа жөтөө байдаг. Эдгээр нь сэтгэлийг хямраадаг. Үүнийг мөнгөөр арилгах боломжгүй. Ингэж хямарсан сэтгэлтэй, маш их стресстэй зарим хүн эм хэрэглэдэг. Тэр нь түр зуур стрессийг намдаах авч сөрөг нөлөө үзүүлдэг. Та сэтгэлийн амар амгаланг худалдаж авч болохгүй л болов уу даа. Хэн ч үүнийг зардаггүй, гэвч хүн бүр түүнийг худалдаж авахыг хүсдэг. Маш олон хүн тайвшруулах янз бүрийн зүйл хэрэглэдэг боловч хямарсан сэтгэлийн жинхэнэ эм нь энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Иймд материаллаг хүмүүст энэрэн нигүүлсэх сэтгэл хэрэгтэй.

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Өөрт энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх нь чухал болох нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.


Сэтгэлийн амар амгалан байдал эрүүл мэндийн хамгийн сайн эм юм. Энэ нь бие махбод дахь элементүүдийг илүү тэнцвэржүүлдэг. Унтаж амрахад ч энэ адил байдаг. Хэрэв бид сэтгэл амар унтвал нойр хулждаггүй, тэгэхээр бидэнд нойрны эм уух шаардага байхгүй. Бас олон хүмүүс сайхан зүс царайтай байхад анхаарал тавьдаг. Гэтэл хэрэв та уурлах юм бол хичнээн их будаг нүүрэндээ тавьсан байсан ч энэ тус болохгүй. Та муухай харагдсан хэвээр байна. Гэвч хэрэв та уур уцааргүй, харин инээмсэглэж байвал таны царай сайхан болж илүү дэгжин харагддаг.

Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэхэд их хүчин чармайлт гаргавал уур төрөх үед тэр нь ердөө нэг богино хугацаанд үргэлжилдэг. Энэ нь хүчтэй дархлалын системтэй байхтай адил. Вирусны халдвар авсан ч их хүндрэл үүсдэггүй. Иймд бидэнд холистик үзэл (салгаж биш бүхэлд нь авч үзэх), энэрэн нигүүлсэх сэтгэл хэрэгтэй байна. Ингээд хүн бүр бие биетэйгээ ямар холбоо хамааралтай байдгийг шинжилж, таниж мэдсэнээр бид улам их эрч хүчтэй болдог.

Бид бүгд сайн хүн байх адилхан нөөц боломжтой. Та өөрийгөө нэг хар даа. Өөрийнхөө бүх эерэг чадамжаа хар даа. Муу талууд бас байгаа, гэвч сайн нөөц боломж ч бас байгаа. Хүний байгалиас заяасан чанар бол муу биш харин сайн чанар байдаг. Бидний амьдрал энэрэн нигүүлсэх сэтгэлээр эхэлдэг. Тийм учраас энэрэн нигүүлсэх сэтгэлийн үр нь уур бухимдлын үрээс илүү хүчтэй байдаг. Тиймээс өөрийгөө илүү эерэгээр харж бай. Энэ нь илүү тайван төлөв байдлыг авчирна. Тэгээд асуудал үүсэх үед илүү амар хялбар болдог.

Бурханы шашны их мастер Шантидэва асуудал тулгарахад шинжилж үзээд түүнээс зайлсхийх, эсвэл даван туулах арга замыг харж байвал түүнд санаа зовох хэрэггүй. Хэрэв бид даван туулж чадахгүй бол түүнд санаа зовох нь ямарч тус болохгүй, бодит байдлыг хүлээн зөвшөөр гэж бичсэн байдаг.

Top