Сэтгэлийн мөн чанар

Сэтгэлийн түвшингүүд 

Амьд биет болон амьгүй амьтдыг зааглах зааг, мөн амьд амьтан, хүний хувьд бидний өдөр тутмын амьдралд гарах сэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой өөр өөр түвшингүүд байна. Бидний сэрүүн байх, зүүдэлж байх, гүн нойронд байх, ухаангүй байх – эдгээр үе шат тус бүрээр нарийсах сэтгэлийн ялгаатай түвшингүүд бий. Ингээд бүр нас эцэслэх үед амьсгал зогссоны дараа сэтгэл шингэх үйл явц үргэлжлэх ба – энэ үед бүр сэтгэлийн өөр нэг гүнзгий түвшин гарна. Нас эцэслэх үед юу болдог талаар бидэнд ямар нэг мэдэх зүйл байдаггүй боловч бид сэрүүн байх, зүүдэлж байх мөн гүн нойрсож байхад сэтгэл ямар байдаг талаар мэднэ, туршлагатай. 

Гол сэтгэл болон нөхөр сэтгэлийн (сэтгэлээс гарсан сэтгэл) ялгаа 

Эртний Энэтхэгийн уламжлалын дагуу номын гол бүтээл үргэлж сэтгэлтэй ажиллах байсан. Жишээ нь, самадхи буюу төвлөрөл, випашяна буюу сэтгэлийн онцгой ойлгох төлөв байв. Эдгээр нь хоёул сэтгэлтэй, түүний сэтгэх тал, сэтгэлийг хэрхэн ашиглахтай холбоотой байсан; иймд сэтгэл гэж юу болохыг тодорхойлох нь маш чухал. 

Сэтгэл юу болох болон сэтгэлийн өөр өөр ангиллуудын талаар олон тайлбар бий. Жишээ нь, Бурханы шашинд гол сэтгэл болон нөхөр сэтгэлийг ялгааг гаргасан. Үнэндээ, энэ эртний Энэтхэгийн бүх уламжлалд бий. 

Бурханы шашны уламжлалын дотор гол сэтгэл болон нөхөр сэтгэлийн хоорондын ялгааны хэд хэдэн өөр тайлбар байдаг. Гол хоёр нь: нэг нь сэтгэлийн орны ялгаануудын дагуу тэдний онцлогийг гаргадаг бол нөгөө нь сэтгэлийн гол мөн чанарын дагуу тэдгээрийн онцлогийг гаргана. Жишээ нь Майдарын гэгээн Ихээс дунд мөрийг ялгах нь бүтээлдээ эхний баримтлалыг баримталсан. Энэхүү эхний баримтлал сэтгэлийн орон дахь ялгааны дагуу сэтгэлийг ялгах баримтлал юм: гол сэтгэл орон дээр бүхэлд нь төвлөрдөг бол хоёрдогч сэтгэл буюу нөхөр сэтгэлүүд орны доторх хүчин зүйлүүдийг ялгах дээр төвлөрдөг. Хоёр дахь баримтлал нь ялгааг сэтгэлийн талын үүднээс хийнэ. Гол сэтгэлийн хувьд орнуудыг бүхэлд нь сэтгэлээр мэдрэх бол нөхөр сэтгэл буюу хоёрдогч сэтгэлүүдийн хувьд орнууд нь сэтгэлийн тодорхой талууд буюу сэтгэлийн үйл ажиллагаагаар (үүрэг) мэдрэгдэнэ. 

Тэгэхээр энэ хоёр, гол сэтгэл болон хоёрдогч буюу нөхөр сэтгэлийн аль алины хувьд бид хоёр том ангиллыг авч үзнэ: эдгээр нь бие махбодын мэдрэхүй болон бие махбодын бус хүртэхүй. Бие махбодын мэдрэхүй шаарддаг тал нь мэдрэхүй (мэдрэхүйн сэтгэл) байдаг бол сэтгэлийн тал нь бие махбодын мэдрэхүй шаардахгүй. Одоо бидний яриа шинжлэх ухааны эрдэмтэд юуны талаар авч үздэгт ойртож байна. Тэгэхээр хэдийгээр заримдаа оюун (сэтгэл) гэдэг үг зөвхөн сэтгэлийн мэдрэхүйг илэрхийлэхэд хэрэглэгддэг ч бидэнд хүртэхүйн (бие махбодын) мэдрэмж (оюун), сэтгэлийн мэдрэмж (оюун) хоёулаа байгаа. 

Тэгвэл одоо сэтгэлийн мэдрэмжид хоёр төрөл байна: нэг нь сэтгэлийн анхдагч нөхцөл бүхий биеийн мэдрэхүйн мэдрэмжээр гардаг бол нөгөөд нь сэтгэлийн анхдагч нөхцөлийн биеийн мэдрэхүйн мэдрэмж байхгүй байна. Манай эх зохиолуудад  мөн бие махбодын мэдрэхүйг багтаасан бүх сэтгэлүүдэд байх ямагт орших таван нөхөр сэтгэлийн (хотолд одогч таван сэтгэл) талаар авч үздэг. “Энэ энэ үү эсвэл тэр үү” гэх утга бүхий ялгалын хувьд эрдэмтэд энэ нь нүдний мэдрэхүйн суурин дээр гарч байна гэхгүйгээр харин зөвхөн тархинд гарч байна гэдэг. Бид бие махбодын мэдрэхүй өөрөө “нэг зүйл бол энэ, эсвэл нэг зүйл бол тэр” хэмээн өөрөө таньдаггүй харин бие махбодын мэдрэхүй нь, жишээ нь харанхуйгаас өдрийг өөрөөрөө ялгах хоёрдогч сэтгэлтэй. 

Дараагийн ялгалууд 

Тэгэхээр Бурханы шашны үзэл сургуулиудад үүний талаар мэдээж өөр өөр үзэл, мэдрэхүй хэрхэн явагддаг талаарх өөр өөр үзэл онол байна. Жишээ нь, Вайбхашика үзэл баримтлалын (сургууль) дагуу ямар нэг зүйлийг хүртэх хэрэгсэл болох сэтгэлийн тал байхгүй; харин Саутрантика нар нэг тал, сэтгэлийн (оюуны) тал байх ба тэр нь бидэнд мэдрэгдэх зүйл гэж үзнэ. Хоёр дахь үзэл нь шинжлэх ухааны үзэлд илүү ойр. 

Тэгэхээр Бурханы шашны үзэл баримтлалуудад жишээ нь, мэдэхүй хэрхэн явагддаг: тухайлбал, нүдний мэдэхүй хэрхэн явагддаг талаарх загварын талаарх олон маргаан байдаг. Олон өнгөтэй нэг орныг харах үед тухайн орны олон талыг хамарсан тэнцүү тооны мэдрэхүй байх уу эсвэл харах мэдрэхүйн олон тал байх уу гэсэн Саутрантика болон Читтаматра үзэл хоорондын маргаан байна. Эсвэл харах мэдрэхүйн зөвхөн нэг талаар бүхэлдээ мэдрэгдэх орны олон талууд байна уу? Эсвэл харах мэдрэхүйн нэг талаар мэдрэгдэх олон өнгөтэй орны нэг тал байна уу? Өнгөний олон байдлаас үл хамааран сэтгэл тэдгээрийг бүхэлд нь хүртэнэ гэх тайлбар шинжлэх ухааны тайлбартай ойрхон мэт санагддаг. 

Тэгвэл сэтгэл хөдлөлийн хувьд, шинжлэх ухаанд тохирсон бодит хэллэгүүд байдаггүй. Орчин цагийн эрдэмтэд, жишээ нь, Паул Эккман сэтгэл хөдлөл, сэтгэлийн төлөв байдал, зан байдлуудыг ялгах хэцүү гэж хэлсэн. Эрдэмтэд эртний шашны бүтээлүүдийн ишлэлүүд дээр бус харин судалгаа шинжилгээн дээр суурилдаг. Тэгэхээр дараа дараагийн хамтарсан судалгаа хийх нь тустай байж болно: Бурханы шашинтнууд болон шинжлэх ухааны эрдэмтэд аль алинд маш их тустай байж болно. 

Орнуудын хувьд, биет чанартай орнууд; мөн юмсыг мэдэх замууд; мөн хэзээ ч өөрчлөгдөхгүй, жишээ нь цаг хугацаа гэх мэт эдгээр хоёр ангиллын аль аль нь биш тэдгээр орнууд байна. 

Сэтгэлийн гол мөн чанар

Тэгвэл танин мэдэхүй буюу мэдэхүйн хувьд энэ нь сэтгэлийн үйл ажиллагааны үүднээс тайлбарлагдах үзэгдэл байна: сэтгэлийн мэдэх үйл явц буюу ямар нэг зүйлийг мэдэх. Үүний тодорхойлогдох шинж чанар нь (1) тодорхой – энэ нь үзэгдэл гаргах, (2) мэдэх – ямар нэг зүйлийг мэдэх эсвэл таних, (3) ямар нэг зүйлийг туулж амсах, эдгээр гурав байна. Ямар нэг зүйлийг туулж амсахын хувьд эерэг болон сөрөг өөр өөр сэтгэл хөдлөлүүд байна; гэвч сэтгэлийн үйл ажиллагааны мөн чанар өөрөө саармаг. Сэтгэлийн үйл ажиллагаа тустай эсвэл гэм хортой байх нь төрж байгаа хоёрдогч (нөхөр) сэтгэлийн төрлөөс шалтгаалах ба сэтгэлийн үйл ажиллагаа өөрийнх нь гол мөн чанараас шалтгаалахгүй. 

Жишээ нь, уур бухимдал сэтгэлийн гол мөн чанарын хэсэг биш; харин уур бухимдал гарахын тулд тэр нь шалтгаан болон нөхцөлүүд дээр суурилна. [Өөрөөр хэлбэл, ямар нэг юм, зүйлийн мөн чанар гарч, илрэхийн тулд тэр нь шалтгаан болон нөхцөлүүд дээр суурилахгүй (шалтгаалахгүй). Энэ нь бий болоод байнга оршино.] Тэгэхээр уур бухимдал гэх мэт тодорхой нөхөр сэтгэлүүд шалтгаан болон нөхцөлүүд дээр суурилан гарснаар зөвхөн тэр үед давамгай болно.  

Уур бухимдал бүрэн төрсөн үед уурыг сэтгэл эсвэл сэтгэлийн үйл ажиллагаа өөрөөс нь ялгахад хэцүү болно. Гэвч дадлагаар бид уур төрөх тэр үеийг ажиглаж чадаж, түүнийг гарч ирж, намжиж байгааг анзаарах сэтгэлийн нэг хэсэгтэй байж чадна. Ажиглах тэр үйл нь өөрөө уурын хүчийг багасгах чадвартай байна. Иймд тодорхой нэг сэтгэлийн төлөв байдал эсвэл нөхөр сэтгэл төрөх үед тэр нь нөлөөлөгдөж болдог. 

Ийнхүү сэтгэлийн мөн чанарын талаар бага зэрэг дурдвал ийм байна. 

Сэтгэл хөдлөл болон бие махбод хоорондын холбоо 

Илүү их судалгаа хиймээр санагддаг өөр нэг сонирхолтой дараах зүйл байдаг. Бидний физик биеийн зарим элементүүд өөрчлөгдсөнөөр зарим сэтгэл хөдлөл төрж болдог. Мөн сэтгэлийн нэг хандлага төрөх үед тэр нь биед зарим өөрчлөлт гарахад нөлөөлж болдог. Жишээ нь, уур бухимдал эсвэл үзэн ядах сэтгэлийг авч үзье. Уур бухимдал төрөх үед тархины тодорхой хэсэг дэх цусны хангамж нэмэгдэнэ; харин энэрэн нигүүлсэх сэтгэлээр тархины өөр нэг хэсэг илүү идэвхтэй болдог. Тэгэхээр, нэг нарийн түвшинд, бид аль нь эхэлж төрж байгааг шинжлэх хэрэгтэй: тархин дахь нэг өөрчлөлт нэг сэтгэл хөдлөлийг бий болгож байгаа, эсвэл нэг сэтгэл хөдлөл тархинд нэг өөрчлөлт бий болгож байгааг шинжлэх хэрэгтэй. Үүнд дараагийн шинжлэл шаардлагатай.

Жишээ нь, мэдрэлийн эсэд өөрчлөлтүүд явагдана. Тэгэхээр энэ бол бага зэрэг илүү нарийн, гэвч нарийн түвшинд өөрчлөлтүүд хуримтлагдах үед бид өөрчлөлтийн бүдүүн (илэрхий) түвшингүүдийг харна. Жишээ нь, айдас төрөх үед илүү их цус хөлд хуримтлагдаж бид гүйнэ; уур төрөх үед гарт илүү их цус хуримтлагдаж бид зодолдоно. Ийнхүү бид эдгээр жишээнээс сэтгэл хөдлөл болон биеийн бүдүүн өөрчлөлт хоорондын холбоог харж болж байна. Жишээ нь, цусны эргэлт нь өөрчлөлт харагдаж байгаа нэг бүдүүн хэлбэр, тэгвэл ямар түвшинд сэтгэлийн төлөв болон биед гарах өөрчлөлт хоёрын хоорондын энэ холбоо гарах вэ? 

Бурханы шашны болон хинди шашны тарнийн сургаалд энергийн нэг нарийн түвшний тухай авч үздэг: сэтгэл эсвэл сэтгэлийн үйл ажиллагаа үүн дээр хөтлөгдөнө. “Дотоод хий” гэх зүйлийн талаар ярих ба энэ нь биеийн бүдүүн түвшин болон сэтгэлийн үйл ажиллагааны хоорондын холбоог гаргах энерги мэт нэг зүйл гэсэн утга илэрхийлнэ. Энэ бол хинди шашин болон Бурханы шашны шинжлэлд нийтлэг байдаг нэг зүйл. Тэгэхээр, энэ нь шинжлэх ухааны эрдэмтдийн судалж үзэх нэг бодитой асуулт: сэтгэл болон биеийг холбох тэр хэрэгсэл эсвэл механизм юу вэ?

 Бурханы шашны болон Бурханы шашны бус аль аль эртний Энэтхэгийн уламжлалуудад “дотоод хүрэлцэх ухаан (зүглэхүй мэдэл)” гэж нэрлэгдэх нэг зүйл байсан. [Бурханы шашинд үүнийг нэг тахин мэдэхүйн оронтой хүрэлцэх үед, тухайн орон таатай, таагүй, эсвэл саармаг болохыг ялгаж, орныг амгалан, зовлон эсвэл саармаг сэтгэлээр мэдрэх суурь болж үйлчилдэг нэг нөхөр сэтгэл (сэтгэлээс гарах сэтгэл) гэж тодорхойлно.] Эзэмших нэг шалтгаан гэх энэхүү дотоод хүрэлцэх сэтгэлийн (зүглэхүй мэдэл) суурин дээр биеийн мэдэхүй төрж энэ нь зовуурь эсвэл таашаалыг мэдрэх сэтгэлийн мэдэхүйн өмнөх нөхцөл болох тэр зүйл. 

Мөн хэдийгээр жишээ нь, хараа нүдний эрхтэн дээр байрлах зэрэг бусад мэдрэхүйнүүд тодорхой нэг эрхтэн дээр байх танин мэдэхүйн байршилтай хэдий ч – хүрэлцэхүйн мэдрэхүй нь биеийн мэдрэмж дээр суурилж гарах ба энэ нь нийт бие, бусад бүх мэдрэхүйн эрхтнүүд дээр тархан байрлана. Шинжлэх ухааны дагуу харах, сонсох гэх мэт мэдрэхүйн механизмууд тус бүрдээ нэг мэдэхүйн байршилтай байна; гэвч тэд бүгд тархитай холбоотой, тэд тархинд тархан байрлана гэж үзнэ. Тэгэхээр, Бурханы шашин, шинжлэх ухаан хоёр хоёулаа нэг ийм түвшин байна гэж хэлж байгаа мэт санагдаж байгаа тул бид бусад бүх мэдэхүйн түвшин дээр тархан байрлах зарим мэдэхүйн түвшингийн талаарх энэ санааг шинжилж үзэх шаардлагатай. 

Тархи, мэдрэлийн эсүүдийг шинжилж үзэх үед бид сэтгэлийн (оюуны) бүдүүн түвшин болон илүү нарийн түвшин хоорондын ялгаах гаргах ёстой. Тэгэхээр бид сэтгэлийн бүдүүн түвшинг хүн болон нохойны биеийн мэдрэхүйн түвшингээр тодорхойлж болно. Гэвч энэ хоёрын хоорондын тархины ялгаанаас шалтгаалсан тэдний сэтгэл болон тэдээр нь бүдүүн түвшинд хэрхэн ажиллахад ялгаа байна. [Тэгэхээр, жишээ нь, нохой хүнийхээс илүү өндөр хөгжсөн үнэрлэх мэдрэмжтэй.] Гэвч мэдрэхүйн бүдүүн түвшний сэтгэл болон сэтгэлийн үйл ажиллагаанаас илүү нарийн түвшин байж таарна. 

Сэтгэл биеэс шалтгаалах тэр хэмжээний дагуу сэтгэлийн өөр өөр нарийн түвшингүүд байна. Биеийн мэдрэхүйн бүдүүн түвшин нь биеэс хамгийн их шалтгаалах түвшин. Нөгөө талаар, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь биеэс бага шалтгаалах тийм сэтгэлийн илүү нарийн түвшинд байж болно. Энэ нь зүүдний түвшингийн хувьд адил: энэ нь биеэс бүр илүү бага шалтгаална. Тэгэхээр сэтгэл хөдлөл болон зүүдлэх үеийн эдгээр илүү нарийн түвшингүүдийн хувьд хүн болон амьтны хооронд ямар ялгаа байх вэ? 

Одоо бидэнд нас барах явцыг шинжлэх шинжлэх ухааны тоног төхөөрөмж байна. Энэ төрлийн судалгаа сүүлийн арван таван жилийн турш явагдаж байгаа. Гэвч электродуудыг толгойд холбож нас барж буй хүний сэтгэлийн төлөвийг шалгах – үнэндээ нэг ч хүн энэхүү туршилтыг хийлгэж одоогоор нас бараагүй байна. Хэн нэгнээс нас барах үедээ электродуудыг толгойдоо холбоотой байлгахыг хүсэх хэрэгтэй болж байна. Гэвч ингэж асуух маш хэцүү; бид зохих боломж бүрдэхийг хүлээх хэрэгтэй. 

Хэдийгээр нас барах бодит явцын үеэр юу болдгийг хэмжих шинжлэх ухааны сорилууд хийгдэхгүй байгаа боловч Энэтхэг (Бурханы шашны) зохиолуудад сэтгэлийн үйл ажиллагааны гурван түвшний талаар авч үздэг. Гуравдах түвшин нь зөвхөн нас барах үед гарна. Илүү тодруулбал, энэ нь амьсгал болон зүрхний үйл ажиллагаа зогсох үед гарах боловч түүний дараа сэтгэлийн үйл ажиллагаа шингэх зарим үйл явц гарсаар байна. Энэ түвшин нь сэтгэлийн бусад түвшний алинаас ч бүр илүү бага биеэс шалтгаалдаг мэт санагддаг. Тэгэхээр бүдүүн түвшин нь тархи, мэдрэлийн эсээс шалтгаална; харин энэ илүү нарийн түвшин: энэ одоо хэр нэг асуулт. 

Мөн Бурханы шашны ангиллын дагуу яагаад бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд бүдүүн бус харин нарийн түвшинд багтдагийг би их гайхдаг. Яагаад тэдгээр нь бүдүүн биеэс бага шалтгаалдаг юм бол? Нэг удаа миний бие шинжлэх ухааны эрдэмтэдтэй хийсэн уулзалтад дээр “Ямар нэг биет үйл явцгүйгээр цэвэр сэтгэлийн үйл ажиллагаа дангаараа биеийн өөрчлөлтийг авчирч чадах боломжтой юу ?” хэмээн асуухад нэг эрдэмтэн “Онолоор болно; гэвч бодит байдалд, энэ боломжгүй” гэж хариулсан. 

Энэ маш шинжлэх ухаанч биш арга. Хийж болох энгийн сорил байж болно. Уйлах эсвэл нулимс гарах нь сэтгэлийн нэг төлөвт үзүүлж буй хариу үйлдэл, гэвч энэ баяр эсвэл гуниг аль алинд гарч болдог. Энэ хоёрын хооронд байх сэтгэлийн түвшинд том ялгаа бий, гэвч биеийн хариу үйлдэл нь ижил. Хэрэв баяраас шалтгаалсан нулимс баруун нүднээс, гунигаас шалтгаалсан нулимс зүүн нүднээс гардаг байсан бол биеийн түвшинд бид тэдгээрийг ялгаж чадах байсан. Гэвч, тийм биш: ялгаа нь тийм бүдүүн түвшинд байдаггүй. Тэгэхээр сэтгэлийн түвшинг шалгаж үзэхийн тулд бид энэ хамгийн бүдүүн биеийн түвшингээс илүү гүнзгий харах хэрэгтэй –  энэ ямар нэг зүйл үлдээсэн байна уу эсвэл хэт ерөнхий байна уу гэдгийг бид нягтлах хэрэгтэй.

Бурханы шашны учир шалтгааны ухааны сургаалд бид оюун дүгнэлтийн өөр өөр хэлбэрүүдийн талаар авч үздэг. Жишээ нь, ижил төстэй зүйлүүдийн ижил төстэй чанаруудыг ажиглах байдлаар бид тэдгээрийг ерөнхийлж, нэг ангилал гаргана. Эсвэл хэрэв нэг зүйл тэдгээр чанаруудад хамрахгүй бол бид түүнийг өөр нэг ангилалд оруулан дүгнэж болно. Гэвч эдгээр нь энэ төрлийн сэтгэл хөдлөлүүд болон бие хоорондын холбоонд холбогдох асуултын талаар нэг шийдэлд хүргэх учир шалтгааны хэт өргөн, тодорхой үр дүн өгөхөөргүй хэлбэр. 

Top