Анхдагч мэдэхүйнүүд ба сэтгэлийн 51 хүчин зүйл ( 51 нөхөр сэтгэл)

Сэтгэл нь сэтгэлийн үйл ажиллагаа болох нь

Бурханы шашны тодорхойлолтын дагуу сэтгэл (sems) нь мэдэхүйн (gsal-rig-tsam) мөн чанар (ухааны), тодорхой төдий мөн чанартай (мэдэхийн) бөгөөд юмсыг туулж мэдрэх (myong-ba) хувь хүний, субьектив сэтгэлийн үйл ажиллагаа гэсэн утгыг илэрхийлнэ. Тодорхой гэдэг нь сэтгэлийн голограмтай  (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс) төстэй, юмсын мэдэгдэх дүрс байдлуудыг (‘char-ba) гаргах гэсэн утгатай бол мэдэхүйн гэдэг нь тэдгээрийг мэдэх байдлаар тэдэнтэй харилцах (‘jug-pa) гэсэн утга илэрхийлнэ. Харин  төдий гэдэг нь дээрх нь энэхүү үйл ажиллагааг хянаж эсвэл ажиглах тусдаа, ямар нэг зүйлээр нөлөөлөгдөхгүй, бүхэл “би”-гүй гарна гэсэн утгатай. “Би” нь орших боловч ердөө цаг үргэлж хувьсан өөрчлөгдөх юмсыг туулж амсах-үргэлж хувьсан өөрчлөгдөх хормуудын үргэлжлэл дээр суурилан нэр төдийгөөр оршино.   

Юмсыг мэдэх хэлбэрүүд

Ямар нэг зүйлийг мэдэх хэлбэрүүдэд (shes-pa) сэтгэлийн үйл ажиллагааны бүх төрлүүд багтана. Үүнд: 

  • Анхдагч мэдэхүйнүүд (сэтгэлүүд)  (rnam-shes) (тийн мэдлүүд)
  • Сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) (sems-byung, туслах мэдэхүйнүүд). 

Саутрантика болон Читтаматра тогтсон тааллууд гуравдах төрлийг нэмнэ. Үүнд: 

  • Эргэх мэдэхүй (rang-rig). 

Эргэх мэдэхүй нь хэдийгээр өөрөө үргэлж ойлголтын бус (шууд) мэдэхүйн байдлаар орших боловч орныг мэдэх ойлголтын бус (шууд) болон ойлголтын түвшний мэдэхүйн агшин бүрд байна. Энэ нь жишээ нь анхдагч мэдэхүйнүүд болон сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) мөн тэдгээрийн хүчин төгөлдөр байдал болох мэдэхүйн зөвхөн нөгөө мэдэхүйнүүд дээр төвлөрч, тэдгээрийг танина. Энэ нь өөрийн төвлөрөх анхдагч мэдэхүйнүүд болон сэтгэлийн хүчин зүйлүүдийн орныг таньдаггүй. Энэ нь өөрийн таньж буй мэдэхүйн сэтгэлийн ул мөрийн хөдөлгөөнт хийсвэрлэлийг (ldan-min ‘du-byad, үл зохилдох нөлөөлөх хувьсагч хүчин зүйл ) суулгах ба энэ нь тийнхүү танихуйгаа хожим санах санамжийг (dran-pa, дурдал) бий болгоно. Түүнийг санах нь тухайн орноос сэтгэлээр гарсан өмнө таньсан нэг орныг санагдуулах ойлголтын (концепт) түвшний мэдэхүй болон тухайн орноос сэтгэлээр үүсэж үүнд тус орныг санагдуулах сэтгэлийн бүх талууд тохирох нэг ангиллаар (ай) (spyi, нийтлэг ойлголт) гарна. 

Мадхъямака тогтсон таалал дахь Гэлүг ёсны уламжлалын дагуу зөвхөн Йогачара-Сватантрика-Мадхъямака урсгал эргэх мэдэхүйг хүлээн зөвшөөрнө. Саутрантика-Сватантрика-Мадхъямака болон Прасангика-Мадхъямака урсгал бүр түүний ойлголтын (концепт) түвшний оршихуйг (tha-snyad-du yod-pa) үгүйсгэнэ. Гэлүгийн бус урсгалуудын дагуу Мадхъямака тогтсон тааллын бүх урсгалууд эргэх мэдэхүйн ойлголтын (концепт) түвшний оршихуйг хүлээн зөвшөөрнө. 

Анхдагч мэдэхүйнүүд (тийн мэдлүүд)

Бурханы шашны бүх урсгал сургуулиуд анхдагч мэдэхүйн доод тал нь зургаан төрөл байна хэмээн хүлээн зөвшөөрнө. Үүнд: 

  1. Нүдний мэдэхүй (тийн мэдэл) (mig-gi rnam-shes)
  2. Чихний мэдэхүй (тийн мэдэл) (rna’I rnam-shes)
  3. Хамрын мэдэхүй (тийн мэдэл) (sna’I rnam-shes)
  4. Хэлний мэдэхүй (тийн мэдэл) (lce’I rnam-shes)
  5. Биеийн мэдэхүй (тийн мэдэл) (lus-kyi rnab-shes)
  6. Сэтгэлийн мэдэхүй (дотоод сэтгэлийн тийн мэдэл) (yid-kyi rnam-shes). 

Мэдэхүй нь бүх мэдрэхүйн болон сэтгэлийн орнуудыг таньж чадах нэг ерөнхий чадвар гэж үзэх барууны үзлээс өөрөөр, Бурханы шашин нь мэдрэхүйн нэг талбар эсвэл сэтгэлийн талбарт тусгайлан байх зургаан төрлийн мэдэхүйг ялган авч үзнэ. 

Нэг анхдагч мэдэхүй нь тухайн нэг орны ердөө гол мөн чанарыг (ngo-bo) таних буюу энэ нь ямар нэг зүйл хамаарах үзэгдлийн ангиллыг танина гэсэн үг. Жишээ нь, нүдний мэдэхүй дүрсийг ердөө нэг дүрсээр танина. 

Читтаматра урсгал анхдагч мэдэхүйн өөрийн ангиллын найман зүйлийг (rnam-shes tshogs-brgyad) бүрдүүлэх өөр хоёр төрлийг тэдгээр дээр нэмнэ. Үүнд: 

  1. Буруу мэдэхүй (nyon-yid)     
  2. Тулгуур мэдэхүй, алаявижнана (kun-gzhi rnam-shes, бүгдийг багтаасан суурь мэдэхүй, агуулах мэдэхүй). 

Алаявижнана нь бие даасан мэдэхүй, мэдэхүйн бүх агшин бүрийн ард байх нийтлэг мэдэхүй биш. Энэ нь нэг орныг түүний ард байх мэдэхүйгээр таних боловч энэ нь түүнд үзэгдэх зүйлийн тодорхойлох бус мэдэхүй (snang-la ma-nges-pa, анхаарамжгүй мэдэхүй) байх бөгөөд өөрийн орнуудын тодорхой байдалгүй байна. Энэ нь үйлийн үр болон ойн сэтгэлийн ул мөрийг тэдгээр нь хоёул алаявижнана дээр нэрлэсэн хөдөлгөөнт хийсвэрлэлүүд байх гэсэн үүднээс тээнэ. Гэгээрэлд хүрэх үед бие даасан алаявижнанагийн үргэлжлэл дуусна. 

Төөрөлдсөн мэдэхүй нь алаявижнанад зорьж, түүний боловсрон гарах хүчин зүйлийг (rnam-smin-gi cha) алдаатай “би” хэмээн таних явдал. Илүү илэрхий (бүдүүн) нэг түвшиндээ энэ нь түүнийг өөрийн цогцуудаас (rtag gcig rang-dbang-can) тусдаа бие даан үл хөдлөх бүхэл нэг зүйлээр орших нэг “би” гэж таних явдал байна. Цогц гэдэг нь бидний аливааг амсаж туулах агшин бүрийг бүрдүүлэх таван цогцыг (phung-po, Санс. скандха) илэрхийлнэ. Таван цогц нь физик үзэгдлийн хэлбэрүүд (биеийг багтаасан) (дүрст цогц), амар амгалангийн нэг түвшинг мэдрэх мэдрэмж (сэрэхүйн цогц), ялгах мэдэхүй (хуран мэдэхүйн цогц), бусад нөлөөлөх хувьсагч зүйлүүд (сэтгэл хөдлөл гэх мэт) (хураан үйлдэхүйн цогц) болон анхдагч мэдэхүйнүүд (тийн мэдэхүйн цогц) байна. 

Илүү нарийн нэг түвшиндээ, төөрөлдсөн мэдэхүй нь алаявижнанагийн гарах хүчин зүйлийг өөрийн байр суурийг (rang-rkya ‘dzin-thub-pa’I rdzas-yod) барьж чадах нэлээд хэмжээгээр хангалттай мэдэгдэх нэг “би”-гээр танина. 

Гэлүг ёсны биш олон туурвигчдын үзлээр Мадхъямака урсгал нь зургаан анхдагч мэдэхүй дээр алаявижнана болон төөрөлдсөн мэдэхүйг нэмсэн найман гол мэдэхүй байна гэж хүлээн зөвшөөрнө. Гэвч эдгээр туурвигчдын олонх нь эдгээр хоёр мэдэхүй нь тэдний янагуух үнэний(ердийн үзэгдэх чанар байдал) хувьд үнэн бүтсэн оршихуйтай мэт үзэгдэх боловч тэдний гүн (үнэмлэхүй) үнэн нь тийм алдаатай оршихуйн  хоосон чанар байна гэж тайлбарлана. Тэд янагуух үнэн нь зөвхөн төөрөлдсөн мэдэхүйд харагдана гэж үзэх ба Гэлүг ёсны үздэгчлэн эгэл янагуухуудад (tha-snyad-pa) өөрөө бүтсэн оршихуйн ямар нэг үзэгдэл байдаггүй тул нэг Бурханы сэтгэлд харагдаж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. 

Гэвч Гэлүг ёсны биш зарим туурвигчид, тэр дундаа Маха-мадхъямака болон бусад-хоосон чанарыг баримтлагч нар Бурханлаг чанартай адил алаявижнанаг хүлээн зөвшөөрнө. Бусад нь махамудра болон цогчин сургаалын нөхцөл дэх алаяны өөр өөр төрлүүдийг тайлбарлана.       

Гэлүг ёсны туурвигчид алаявижнана болон төөрөлдсөн мэдэхүй нь янагуух үнэнүүд эсвэл эгэл янагуухуудын аль алинаар оршдоггүй гэж үзнэ. Иймд тэд бүх Мадхъямака урсгал болон бүр Йогачара-Сватантрика урсгал хүртэл зөвхөн тэдгээр зургаан төрлийн анхдагч мэдэхүйг хүлээн зөвшөөрнө гэж үзнэ. 

Сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэлүүд) ерөнхий тайлбар 

Анхдагч мэдэхүйнүүдийн адил сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) нь мөн ямар нэг зүйлийг мэдэх ердөө хэлбэрүүд. Тэд өөрийн орныг, ингэхдээ нэмж оруулж (sgro-‘dogs, байхгүй ямар нэг зүйлийг нэмж) эсвэл үгүйсгэхгүйгээр (skur-‘debs, байгаа ямар нэг зүйлийг үгүйсгэх) тусгай хэлбэрүүдээр мэднэ. Зарим нь анхдагч мэдэхүй тухайн нэг орныг таньж авахад туслах үүрэг гүйцэтгэх бол бусад нь тухайн орныг мэдэхэд нэг сэтгэл хөдлөлийн шинж чанар нэмнэ.

Сэтгэлийн хүчин зүйлүүдийн нэг харилцан үйлчлэл (сүлжээ) нь анхдагч мэдэхүйн агшин бүрд гарч, агшин бүр нэг орон дээр бүгд төвлөрөх гэх мэт өөрийн дагалдах анхдагч мэдэхүйн зохилдох таван шинжийг агуулна.  

Гол сэтгэл 

Орныг мэдэх зарим хэлбэрүүд анхдагч нэг мэдэхүй болон сэтгэлийн нэг хүчин зүйлийн аль алины ангилалд ордоггүй. Хамгийн нийтлэг жишээнүүд гэвэл гол сэтгэлүүд (gtso-sems). Нэг мэдэхүйн хувьд нэг гол сэтгэл нь нэг анхдагч мэдэхүй болон түүнтэй хамт гарах сэтгэлийн хүчин зүйлүүдээс тогтох нэг мэдэхүй байх бөгөөд энэ нь мэдэхүйн орныг мэдэх хамгийн чухал хэлбэр байна. Энэ нь гарч буй мэдэхүйн тухайн хэлбэрийг тодорхойлно. 

Гол сэтгэлийн нэг жишээ нь бодь сэтгэл. Бодь сэтгэл нь өөрийн хувийн ирээдүйн гэгээрэл дээр төвлөрсөн нэг сэтгэлийн мэдэхүй болон тэрхүү гэгээрэлд хүрч, тэрхүү хүрсэн чадварын тусламжтайгаар бусдад туслах санаа болох тийм сэтгэлийн хүчин зүйлүүдийн нэгдэл. Гэлүг ёсны тайлбарын дагуу - толь мэт, тэгшитгэх, онцгой шинж чанар өгөх, гүйцээх, бодит байдлын орчил (санс. дхармадхату) гэсэн - гүнзгий мэдэхүйн (ye-shes) таван төрөл нь өөр бусад жишээ болно. 

Сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэл) тоо

Авидарма сургаалын (Билиг ухааны суртгаал) (chos-mngon-pa, мэдэхүйн тухай тусгай сэдвүүд) ёснуудын олон өөр төрөл байх ба  тус бүр нь сэтгэлийн хүчин зүйлүүдийн өөрийн гэсэн тоо, жагсаалттай байна. Ихэнх тохиолдолд, тэдний нийтлэг авч үздэг мэдэхүйнүүдийн тодорхойлолтууд бас өөр байна. 

Жишээ нь, Теравада ёсны Ануруддхагийн Мэдэхүйн тухай сэдвүүдийн гол санааны бүгдийг багтаасан сургаалд (Пали: Абхидхамматтха-сангаха) сэтгэлийн 51 хүчин зүйлийг (нөхөр сэтгэл) жагсаасан. Шэнчэн Лүгагийн (gShen-chen Klu-dga’) гол эх бичиг болгосон  Шэнраб Мивогийн (gShen-rab mi-bo) Мэдэхүйн тухай сэдвүүдийн гол цөм бүтээлд гарах Бон ёсны тус сэдвийн жишиг болох хувилбар нь мөн 51-ийг жагсаасан.

Мэдэхүйн тухай тусгай сэдвүүдийн эрдэнийн сан бүтээлдээ Васубандху нь сэтгэлийн 46 хүчин зүйлийг тодорхойлсон бол Таван цогцын хүчин зүйлсийн тайлбар (Phung-po lnga rab-tu byed-pa, Санс. Панчаскандха-пракарана) бүтээлдээ 51-ийг жагсаасан. Васубандхугийн 51 жагсаалт Бон ёсны тус тооны жагсаалтын хувилбараас нэлээд ялгаатай. Асанга мөн өөрийн Мэдэхүйн тухай тусгай сэдвүүдийн дээж бичиг зохиолдоо сэтгэлийн 51 хүчин зүйлийг үзүүлсэн. Энэ жагсаалт Васубандхугийн сэтгэлийн 51 хүчин зүйлийг давтах боловч мэдэхүйнүүдийн олонх нь өөр өөр тодорхойлолттой, зарим газар дараалал нь бага зэрэг өөр байна. 

Мадхъямака ёс Асангын хувилбарыг баримтална. Энд бид түүний ёсыг XVII зууны үеийн Гэлүг ёсны эрдэмтэн Ешэ Гялцэнгийн (Kha-chen Ye-shes rgyal-mtshan) Анхдагч мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлсийн хэв маягийг тодорхой үзүүлэх бүтээлдээ дурдсан тайлбарууд дээр суурилан тайлбарлана. Бид тэдгээр үндсэн хувилбаруудын заримыг зөвхөн Васубандхугийн Мэдэхүйн тухай тусгай сэдвүүдийн эрдэнийн сан зохиолоос үзүүлэх хэрэгтэй байх, учир нь төвөдүүд энэ зохиолыг мөн нийтлэг судална.

Асанга дараах байдлаар жагсаасан. Үүнд: 

  • Үргэлж үүрэг гүйцэтгэх таван сэтгэл (kun-’gro lnga) (Хотолд одох тав)
  • Тодорхойлох таван сэтгэл (yul-nges lnga) (Орноо магадлагч тав)
  • Арван нэгэн эерэг сэтгэл хөдлөл (dge-ba bcu-gcig) (Буян арван нэг)
  • Сэтгэлийн тайван байдал алдагдуулах үндсэн зургаан сэтгэл хөдлөл ба хандлага (rtsa-nyon drug) (Язгуурын зургаан нисваанис)
  • Сэтгэлийн тайван байдал алдагдуулах хорин туслах сэтгэл хөдлөл (nye-nyon nyi-shu) (Ойрын хорин нисваанис)   
  • Сэтгэлийн хувирах дөрвөн хүчин зүйл (gzhan-‘gyur bzhi) (Бусдад урвах дөрөв)  

Сэтгэлийн хүчин зүйлсийн энэ жагсаалт дуусахгүй. 51-ээс илүү олон бий. Жишээ нь, өглөг (sbyi-pa), ёс зүйн сахилга бат (tshul-khrims) (шагшаабад), тэвчээр (bzod-pa), асрал хайр (byams-pa), энэрэн нигүүлсэх сэтгэл (snying-rje) гэх мэт Бурханы шашны зам мөрд төлөвшүүлдэг олон сайн чанаруудыг (yon-tan) энд жагсаагаагүй байдаг. Тэдгээр өөр өөр жагсаалтууд нь сэтгэлийн хүчин зүйлсийн ердөө тодорхой төрлүүд.

Үргэлж үүрэг гүйцэтгэх сэтгэлийн таван хүчин зүйлс (Хотолд одох тав)

Үргэлж үүрэг гүйцэтгэх сэтгэлийн таван хүчин зүйлс (нөхөр сэтгэлүүд) нь мэдэхүйн бүх агшинд дагалдана. 

(1) Амар амгалангийн түвшний мэдрэхүй (tshor-ba, мэдрэхүй) (сэрэхүй) нь өөрийн үйлийн үрийн боловсролыг хэрхэн туулж амсах хэлбэр. Үйлийн үрийн боловсролд дараах багтана. Үүнд: 

  • Бидний төрсөн таван цогц
  • Бидний амьдрах орчин 
  • Бидэнд тохиолдох бидний өнгөрсөнд хийсэн зүйлстэй адил төстэй үйл явдлууд 
  • Бидний зан байдлын өнгөрсөн хэв маягуудыг давтах сэтгэл. 

Амар амгалангийн түвшин нь бидний эерэг үйлийн (буяны үйл) боловсрол болгож эдэлж амсах зүйлс байх ба зовлонгийн түвшин нь бидний сөрөг үйлийн (нүгэлт үйл) боловсрол болгож эдэлж амсах зүйлс байна. Амар амгалан, саармаг болон зовлон нь нэг тасалдалгүй солонгорлыг гаргах ба тус бүр нь бие махбодын эсвэл сэтгэлийн аль аль нь байж болно. 

Амар амгалан (аз жаргал) нь түүнийг зогсох үед бид түүнтэй дахин учрахыг хүсэх сэтгэл. Амар амгалан бус буюу зовлон нь түүнийг гарах үед бид түүнээс ангижрахыг хүсэх сэтгэл. Саармаг (завсрын мэдрэмж) нь өмнөх хоёрын аль аль нь биш сэтгэл. 

Амар амгалангийн түвшний мэдрэмжүүд сэтгэл хямраах эсвэл үгүй байж болно. Тэдгээр нь зохилдох таван шинжийг бидний эдэлж туулах хиртсэн буюу – төөрөгдөлтэй холилдсон – орчлонг үргэлжлүүлэх (nyer-len) гэсэн утгаар - таван цогцод хүлэгдэх явдалтай (sred-pa; цангасан) хамт гаргаж байвал хямраасан буюу зовлонт (zang-zing)  байна. Тэдгээр нь зохиолдох щ таван шинжийг нэг аръя төрөлхтний хоосон чанарт бүрэн ууссан сэтгэлтэй (mnyam-bzhag, “тэгш бясалгал” ) хамт гаргаж байгаа үед үл хямраах (зовлонт бус) байна. Зөвхөн зовлонт бус амар амгалан эсвэл нэг зовлонт бус завсрын сэтгэл хоёр нь нэг аръя төрөлхтний бүрэн ууссан сэтгэлтэй дагалдаж болно. 

(2) Ялгахуй (‘du-shes, танихуй) (хуран мэдэхүй) нь ойлголтын (концепт) бус (шууд) мэдэхүйн үзэгдэх орны (snang-yul) нийтлэг бус (эгэл бус, нийтийн бус) шинж (mtshan-nyid) эсвэл ойлголтын (концепт) мэдэхүйн үзэгдэх орны холимог шинжийг (bkra-ba) гаргаж, түүн янагуух (эгэл) утгыг (tha-snyad ‘dogs-pa) өгнө. Гэвч энэ нь заавал өөрийн оронд нэг нэр буюу сэтгэлийн нэрийтгэл өгөхгүй төдийгүй түүнийг өмнө таньсан орнуудтай харьцуулахгүй. Үгс болон нэрүүдийн сэтгэлийн нэрийтгэл нь маш ярвигтай ойлголтын (концепт) түвшний үйл явц. Иймд ялгахуй нь “танихуй”-аас маш их ялгаатай. 

Жишээ нь, бид ойлголтын (концепт) түвшний бус (шууд) харааны мэдэхүйгээр өнгөтэй дүрсүүдийг харааны мэдрэхүйн хүрээнд ялгана, жишээ нь, нэг шар өнгөтэй дүрс. Гэлүг ёсны дагуу, бид мөн нийтлэг-мэдрэхүйн орнуудыг ойлголтын (концепт) бус түвшний харааны мэдэхүйгээр ялгана, жишээ нь, нэг халбага. Эдгээр тохиолдлуудад ялгахуй нь шар өнгө эсвэл халбага гэсэн нэрийг өгөхгүй. Үнэндээ, энд ялгахуй нь бүр тухайн өнгө шар эсвэл тухайн зүйл халбага болохыг мэдэхгүй. Тэр нь түүнийг ердөө нэг янагуух зүйлээр танина. Иймд бүр шинэ төрсөн нярай хүүхэд хүртэл гэгээ болон харанхуй, халуун болон хүйтнийг ялгаж чадна. Үүнийг тухайн зүйлтэй хамаатай онцлог шинж бүхий талыг (don-la mtshan-mar ‘dzin-pa’I ‘du-shes) таних ялгахуй гэнэ. 

Ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн хувьд, ялгахуй нь өөрийн орон буюу – мэдэхүйн үзэгдэх орондоо нэг янагуух нэр томьёо эсвэл утгыг (sgra-don) – тухайлбал, нөгөө зүйл нь юу болохыг оруулахгүй байдлаар нэг авианы ангилал (sgra-spyi) эсвэл утгын ангиллыг (gzhan-sel) өгөх боловч тэр нь бусад боломжуудыг нэг нэгээр нь хасах үйл явц биш байна. Мөн бусад боломжууд нь тэдгээрийг хасахын тулд байх шаардлагагүй байна. Ийнхүү, өөрийн оронд “шар” эсвэл “халбага” гэх мэт нэр өгөх үед тэр нь “шар” гэсэн ангиллыг “хар” гэх мэт тэр ангилал биш бүх зүйлээс эсвэл “халбага” гэсэн ангиллыг “сэрээ” гэх мэт тэр ангилал биш бүх зүйлээс ялгана. Үүнийг тухайн тогтсон ойлголттой холбогдох онцлог шинж бүхий талыг (don-la mtshan-mar ‘dzin-pa’I ‘du-shes) таних ялгахуй гэнэ. Ойлголтын (концепт) бус шууд мэдэхүйд ийм төрлийн ялгахуй байхгүй. 

(3) Өдөөх хүч (sems-pa) (сэтгэхүй) нь нэг оронтой тулах эсвэл тэр зүгт чиглэх сэтгэлийн үйл ажиллагааг гаргана. Ерөнхийдөө энэ нь сэтгэлийн үргэлжлэлийг нэг орныг танихад хөтөлнө. Сэтгэлийн үргэлжлэл (sems-rgyud, сэтгэлийн урсгал) гэдэг нь нэг хувь хүний сэтгэлийн үйл ажиллагааны агшнуудын мөнхөд үргэлжлэх залгамжлал байна.         

Сэтгэлийн үйлийн үр (yid-kyi las) сэтгэлийн өдөөх хүчтэй утга нэг. Саутрантика болон Читтаматра урсгалын дагуу биет болон үгэн үйлийн үрүүд  нь мөн адил сэтгэлийн өдөөх хүч байна. 

(4) Холбох мэдэхүй (reg-pa) (сэтгэл дор үйлдэхүй) нь мэдэхүйн орон нь тааламжтай, тааламжгүй эсвэл завсрын болохыг ялгах (yongs-su gcod-pa) ба ийнхүү тэр нь тус орныг амгалантай (yid-du ‘ong-ba), зовлонтой эсвэл завсрын мэдрэхүйгээр туулах суурь болж үйлчилнэ.          

(5) Анхаарал хандуулах эсвэл сэтгэлд авчрах (yid-la byed-pa) (хүрэлцэхүй) нь сэтгэлийн үйл ажиллагааг оронтой холбоно. Мэдэхүйн оролцоо нь ердөө маш багаас эхлэн маш их хүртэл тухайн оронд тодорхой түвшний анхаарал хандуулах явдал байж болно. Мөн орон дээр тодорхой байдлаар төвлөрөх байж болно. Жишээ нь, анхаарал нь орон дээр хичээсэн, тайван байдлаар, тасралтгүй эсвэл чармайлтгүй төвлөрч байж болно. 

Мөн, эсвэл нэмэлтээр, анхаарал нь орныг тодорхой хэв маягаар авч үзэж болно. Тэр нь орноо тухайн зүйл үнэндээ юу болохтой тохирсон байдлаар нийцүүлж (tshul-bcas yid-byed; зөв авч үзэх) эсвэл тэр юу биш болох байдлаар нийцүүлэхгүй (tshul-min yid-byed; буруу авч үзэх) авч үзэж болно. Бидний туулж эдлэх зүйлийн таван цогцод нийцүүлэхгүй анхаарал хандуулах дөрвөн төрөл нь тэдгээрийг хөдөлгөөнтэй бус хөдөлгөөнгүй, асуудалтай (зовлонтой) бус амгалантай, хиртэй бус хиргүй, үнэн орших би байхгүй бус үнэн орших би байгаа гэж авч үзэх байна. Тэдгээрт нийцүүлэн анхаарал хандуулах дөрвөн төрөл нь эдгээрийн эсрэг нь байна. 

Үргэлж үүрэг гүйцэтгэх бүх таван сэтгэлийн хүчин зүйлс (хотолд одох тав) нь ямар нэг зүйлийг мэдэх агшин бүрд заавал байна. Тийм үгүй бол бидний орныг (longs-su spyod-pa) мэдэхүйн орон болгож ашиглах нь бүрэн бус болно.  

Асанга гэгээн дараах байдлаар тайлбарласан. Үүнд: 

  • Хэрэв бид амгалантайгаас эхлэн завсрын, завсраас зовлон хүртэлх мэдрэхүйн солонгорлоос тодорхой түвшний амгалан мэдрэхгүй бол бид орныг үнэндээ туулж эдлэхгүй. 
  • Хэрэв бид орны онцлог шинж бүхий талыг ялгахгүй бол бид түүнийг мэдрэхүйн хүрээнд нэг мэдэхүйн орон болгож мэдэж авахгүй. 
  • Хэрэв бидэнд оронд чиглэсэн өдөөх хүч байхгүй бол бид мэдэхүйн нэг оронтой бүр тулж, түүний зүгт явахгүй. 
  • Хэрэв бидэнд орныг таатай, тааламжгүй эсвэл завсрын гэж ялгах холбох мэдэхүй байхгүй бол бидэнд орныг нэг мэдрэмжээр туулж эдлэх суурь байхгүй болно. 
  • Хэрэв бид тодорхой нэг оронд хэдий тэр түвшин нь маш доогуур байсан ч тодорхой түвшний анхаарал хандуулахгүй бол бид тухайн оронтой үнэндээ холбогдохгүй. 

Сэтгэлийн тодорхойлох таван хүчин зүйл (нөхөр сэтгэл) (орноо магадлагч тав)

Васубандху гэгээн дараагийн тавыг нэг ерөнхий байдлаар тодорхойлж, тэдгээр нь мөн мэдэхүйн агшин бүрд гарна гэж үзсэн. Асанга гэгээн тэдгээрийг сэтгэлийн тодорхойлох хүчин зүйл гэж нэрлэж, тэдгээрийг илүү нарийн тодорхойлсон. Асангын хувьд тэдгээр нь зөвхөн орноо таньж мэдэх (rtogs-pa, ойлгох) эерэг мэдэхүйн хамтаар гарах бөгөөд иймд тэдгээр нь Васубандхугийн тодорхойлсон зүйлийн дэд ангиллууд болно. Эдгээр нь сэтгэлийн үйл ажиллагаа өөрийн орноо тодорхойлох (nges-pa) боломж олгох ба энэ нь орныг тодорхой мэднэ гэсэн үг.        

(1)Эерэг санаа (‘dun-pa) (дуршил) нь ердөө ямар нэг орныг авах, ямар нэг зорилгод хүрэх, эсвэл нэгэнт тус орныг авч эсвэл тус зорилгод хүрсэн бол түүгээр ямар нэг зүйл хийх сэдэл (kun-slong) биш байна. Энэ нь хүссэн эерэг орныг авч түүгээр ямар нэг зүйл хийх, эсвэл хүссэн нэг эерэг зорилгод хүрэх хүсэл байна. Санаа нь өмнө таньсан нэг эерэг оронтойгоо учрах хүсэл, одоо таньж буй нэг эерэг орноос салахгүй байх хүсэл, эсвэл ирээдүйд хүрэх нэг эерэг орныг сонирхох (don-gnyer) байж болно. Эерэг санаа (дуршил) нь хүссэн орноо авах эсвэл хүссэн зорилгодоо хүрэх баярт хичээнгүйд хөтөлнө. 

(2) Хөдөлшгүй үнэмшил (mos-pa) (бишрэл) нь тэр адил биш энэ адил гэж хүчин төгөлдөр тодорхойлох нэг баримт дээр төвлөрнө. Түүний үүрэг нь тухайн нэг баримт үнэн (dad-pa), тиймээс бусдын үгүйсгэл эсвэл санаа бидний үнэмшлийг ятгаж зогсоохгүй байх явдал байна. Васубандхугийн хувьд энэ сэтгэлийн хүчин зүйл нь хүндэтгэл гэсэн утгатай. Энэ нь өөрийн орноо – сайн  чанаргүйгээс эхлээд бүх сайн чанаруудтай байх хүртэлх хүрээнээс – тодорхой түвшний сайн чанартай байх хувиар хүртэх явдал бөгөөд оносон эсвэл гажуудсан аль аль нь байж болно. 

(3) Санах дурдал (dran-pa) (дурдахуй) нь ердөө ямар нэг мэдэхүйн орныг төвлөрөх орны хувьд алдахгүй барьж байх явдал биш. Энд энэ нь сэтгэлийн үйл ажиллагааг мэдэх нэг эерэг орныг мартахгүй эсвэл алдахгүй байхаас сэргийлнэ. Энэ нь дараах гурван онцлог шинжтэй: 

  • Орон нь бидний мэдэх (‘dris-pa) ямар нэг эерэг зүйл байх ёстой 
  • Тухайн орон дээрээ төвлөрч түүнийгээ мартах эсвэл алдахгүй байх байдалтай (rnam-pa) байх ёстой 
  • Үүрэг нь сэтгэл сарнихаас сэргийлэх явдал байх ёстой. 

Иймд дурдал нь төвлөрөх орноо алдахгүйгээр барих нэг төрлийн “сэтгэлийн цавуу”-тай адил. Түүний хүч нь сулаас хүчтэй хүртэлх хүрээнд хэлбэлзэнэ.

(4) Сэтгэлээр тогтоох (ting-nge-‘dzin, төвлөрөл) нь мэдрэхүйн мэдэхүйг багтаасан мэдэхүйн аливаа нэг төрлөөр хүртэгдэх мэдэхүйн ямар нэг орон дээр ердөө тогтох биш. Энд энэ нь сэтгэлийн үйл ажиллагааг нэрийдсэн нэг эерэг орон (btags-pa’i dngos-po) дээр үргэлжлүүлэн нэг үзүүрт оролцоогоор төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл төвлөрлийн орон нь Бурхан багшийн эерэг гэж тодорхойлсон ямар нэг зүйл байх хэрэгтэй. Дээр нь орныг сэтгэлийн мэдэхүйгээр барьж байх хэрэгтэй. Тогтоох нь нэг орон дээрх сэтгэлийн оршил (gnas-cha) бөгөөд хүчний хувьд сулаас хүчтэй хүртэл ялгаатай байж болно. Энэ нь ялгах мэдэхүйн (ялгах ухаан, билиг) суурь болж үйлчилнэ. 

Карма гаржүд болон Сажа ёс самадид (тайван, тогтсон сэтгэлийн төлөв) хүрэх арга болгон Бурханы дүр гэх мэт харааны орон дээр төвлөрөхөд сургана. Энэ заавар Асанга гэгээний сэтгэлээр тогтоохыг тодорхойлсон тодорхойлолттой харшилдаггүй. Учир нь эдгээр ёсууд Бурханы дүр дээр тохиромжтой орны хувиар төвлөрдөг гэж үздэг. Тэдний тайлбарын дагуу харааны мэдэхүйн орнууд нь ердөө өнгө бүхий дүрсүүдийн хормууд байна. Үүний учир нь Бурхан багш гэх мэт тохиромжтой орнуудыг зөвхөн сэтгэлийн ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр танина. Үүний учир нь цаг хугацааны туршид хадгалагдан, бусад мэдрэхүйгээр танигдах мэдрэхүйд хүртэгдэх тохиромжтой орнууд нь өнгөтэй дүрсүүдийн хараагаар мэдэх агшнуудын дарааллын суурин дээр сэтгэлээр нэрлэгддэг явдал.  

(5) Ялгах мэдэхүй (shes-rab, “билиг”) нь тухайн нэг орон дээр түүнийг дүгнэн шинжилж, түүний хүчтэй талуудыг түүний сул талуудаас эсвэл түүний сайн чанаруудыг түүний гэмээс ялгах үүднээс төвлөрнө. Энэ нь тэдгээрийг хамаарал, үүрэг, учир шалтгааны үндэслэл, юмсын мөн чанар гэсэн дөрвөн аксиомын (rigs-pa bzhi) суурин дээр ялгана. Иймд, бусад тодорхойлох сэтгэлийн хүчин зүйлүүдийн адил ялгах мэдэхүй нь өөрийн орноо, жишээ нь, эерэг байна уу, сөрөг байна уу, эсвэл Бурхан багшийн тэдгээр хоёрын аль нь ч биш гэж тодорхойлсон тэр байдлаар ойлгоно (rtogs-pa). Энэ нь орондоо эргэлзэхгүй байх үүрэг гүйцэтгэнэ.   

Васубандху сэтгэлийн энэ хүчин зүйлийг ухаалаг мэдэхүй (blo-gros) гэж нэрлэж, түүнийг ямар нэг зүйлийг зөв эсвэл буруу, эерэг эсвэл сөрөг гэх мэтээр шийдвэртэй ялгах сэтгэлийн хүчин зүйл гэж тодорхойлсон. Үүнд мэдэхүйн нэг орныг ялгах шийдвэрийн тодорхой түвшин байна – тэр түвшин нь бүр маш сул байсан ч – зөв эсвэл буруу аль аль нь байж болно. Иймд ухаалаг мэдэхүй нь өөрийн орныг заавал зөв ойлгох албагүй.

Эерэг арван нэгэн сэтгэл хөдлөл (буян арван нэг)

(1) Тухайн нэг зүйл үнэн гэж итгэх (dad-pa) (сүсэг) нь оршин байгаа болон мэдэж болох, сайн чанаруудтай зүйл, эсвэл  ямар нэг бодит чадвар дээр төвлөрч, түүнийг оршиж байгаа эсвэл үнэн гэж, эсвэл түүний баримтыг үнэн гэж үзнэ. Ийнхүү, энэ нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлнэ. 

Үүний гурван төрөл байна. Үүнд:

  • Ямар нэг зүйлийн (dang-pa’i dad-pa) талаарх баримтад цэвэр ухаанаар итгэх нь баримтын талаар цэвэр байж, ус цэвэршүүлэгч адил сэтгэлийг тодорхой болгоно. Васубандху үүнийг сэтгэл дэх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, тухайн орны талаарх хандлагуудыг арилгана гэж тодорхойлсон.
  • Шалтгаан (yid-ches-kyi dad-pa) дээр суурилсан баримтад итгэх нь ямар нэг зүйлийн талаарх баримтыг түүнийг батлах шалтгаануудын талаар бодсоны үндсэн дээр  үнэн гэж үзнэ. 
  • Баримтад түүнтэй холбоотой эрмэлзлээр (mngon-‘dod-kyi dad-pa) итгэх нь жишээ нь, бид нэг эерэг зорилгод хүрч чадна, бид түүнд хүрэх хэрэгтэй гэх мэт ямар нэг зүйлийн талаарх баримт болон бидний тухайн орны талаар яваандаа хадгалах эрмэлзэл хоёрыг үнэн гэж бодох явдал байна. 

(2) Зан суртахууны өөрийн үнэлэмж (ngo-tsha, нэрээ бодох мэдрэмж) (ичгүүр мэдэх) нь бидний үйлдэл биднийг хэрхэн илэрхийлэх талаар анхаарсан учраас сөрөг зан байдлаас зайлсхийх мэдрэмж. Васубандхугийн тодорхойлсны дагуу сэтгэлийн энэ хүчин зүйл (нөхөр сэтгэл) нь үнэт зүйлийн мэдрэмжтэй байх гэсэн утга илэрхийлнэ. 

(3) Бидний үйлдлүүд бусдад (khrel-yod) хэрхэн нөлөөлөх талаар анхаарах (сонжуурт) нь бидний үйлдэл бидэнтэй холбоотой тэдгээр хүмүүсийг хэрхэн илэрхийлэх талаар анхаарсан учраас сөрөг зан байдлаас зайлсхийх мэдрэмж юм. Бидэнтэй холбоотой хүмүүс нь жишээ нь бидний гэр бүл, багш нар, нийгмийн бүлэг, үндэстэн ястны бүлэг, шашин нэгтэн, эсвэл нутгийн хүмүүс байж болно. Васубандхугийн хувьд сэтгэлийн энэ хүчин зүйл нь эмээх, санаа зовох гэсэн утгатай бөгөөд ичгүүр сонжуургүй сөрөг байхаас зайлсхийх явдал. Энэ болон өмнөх сэтгэлийн хүчин зүйл эдгээр хоёр сэтгэлийн бүх эерэг төлөвтэй дагалдана.        

(4) Үл тачаах (ma-chags-pa) (тачаангуй үгүй) нь залхаж дургүйцсэн (yid-‘byung) учраас өөрийн эрхгүй гарах оршихуй (srid-pa) болон өөрийн эрхгүй гарах оршихуйн орнуудад (srid-pa’i yo-byad) шунах шунал байхгүй байх явдал байна. Гэвч энэ нь заавал бүх шунах сэтгэлээс бүрэн ангижрах гэсэн санааг бус харин түүнээс тодорхой хэмжээгээр ангижрах гэсэн санааг илэрхийлнэ. Үл тачаах нь энэ насны амьдралыг өөрийн эрхгүй хөөх, ерөнхийдөө аль ч насны амьдралыг өөрийн эрхгүй хөөх, эсвэл өөрийн эрхгүй гарах оршихуйгаас чөлөөлөгдсөн амгалангаас (санс. нирвана) гарч болно. Энэ нь гэмт зан байдлыг (nyes-spyod) гаргахгүй байх суурь болж үйлчилнэ. 

(5) Тайван байдал (бусдын санааг зовоохгүй байх) (zhe-sdang med-pa) (урин үгүй) нь энэ нь эгэл амьтад (сэтгэлт амьтад), бидний өөрийн зовлон, эсвэл тус хоёрын аль алинаас гарах зовлонт нөхцөлүүд болон энгийнээр тэр нь зовлон гарах нөхцөлүүд болох тэдгээрийн хариуд гэм хор (mnar-sems) хүргэхгүй байхыг хүсэх явдал. Энэ нь уураас бүрэн гэтэлсэн гэсэн санааг илэрхийлэхгүй бөгөөд мөн гэмт зан байдлыг гаргахгүй байх нэг суурь болж үйлчилнэ.   

(6) Мэдлэг туршлагагүй үл байх (gti-mug med-pa) (мунхаг үгүй) нь зан байдлын шалтгаан ба үр дагавар эсвэл бодит байдлын талаарх бие даасан нарийн зүйлсийг мэдсэн ялгах мэдэхүй (билиг) бөгөөд тэр нь тэдгээрийн талаар үл мэдсэн, туршлагагүй байх явдлын ерөндөг болж үйлчилнэ. Мэдлэг туршлагагүй үл байх нь үйлийн үрийн боловсролын улмаас төрөх (skyes-thob) үед олж авсан зүйл болж гарч болно. Эсвэл энэ нь сургаал ном сонсож, уншиж, тэдгээрийн утгыг тодорхой хэмжээгээр тунгааж, эсвэл тэдгээрийн зөв ойлгосон утгыг бясалгахад өөрийг зориулснаар (sbyor-byung) гарч болно. Энэ нь мэдлэг туршлагагүй байхаас (мунхаг) бүрэн ангижирсан гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд мөн гэмт зан байдлыг гаргахгүй байх нэг суурь болж үйлчилнэ. 

(7) Цөхрөлтгүй байх (brtson-‘grus) (хичээнгүй) нь эерэг байх идэвхтэй (урамтай) эрч хүч байна. Асанга үүний таван шинж буюу төрлийг тодорхойлсон. Үүнд: 

  • Хуяг мэт зориг (go-cha’i brtson-‘grus) нь хийсэн зүйлээсээ хүртсэн баяр баяслыг өөртөө сануулахаас гарсан бэрхшээлийг даах явдал 
  • Тухайн үйл хэрэгт (sbyor-ba’i brtson-‘grus) өөрийг тасралтгүй, хүндэтгэлтэйгээр зориулах    
  • Хэзээ ч мохохгүй эсвэл буцаж ухрахгүй (mi-‘god-ba’i brston-‘grus) байх
  • Хэзээ ч хөндийрөхгүй (mi-ldog-pa’i brtson-‘grus) байх 
  • Хэзээ ч сэтгэл ханаж хичээхгүй бус байх (mi-chog-bar mi-‘dzin-pa’i brtson-‘grus). 

(8) Тохирох мэдрэхүй (shin-sbyangs, уян хатан байдал) (маш судлагдсан) нь сэтгэлийн үйл ажиллагааг нэг эерэг оронтой өөрийн хүссэн хугацаагаар оролцоотой (холбоотой) хэвээр байлгах боломж олгох бие болон сэтгэлийн зохицох чадвар эсвэл ашиглахад тохиромжтой байдал (las-su rung-ba) байна. Үүнд бие болон сэтгэлийн үргэлжлэлийг сэтгэл сарних, сууж чадахгүй хөдлөх гэмтэй байдлуудыг гаргахыг зогсоосноор хүрнэ. Тохирох мэдрэхүй нь бие болон сэтгэлийн адистидын тайван байдлыг алдагдуулахгүй хөөргөх мэдрэмжийг төрүүлнэ. 

(9) Анхаарах хандлага (bag-yod, анхаарал хандуулах) (сэрэмжлэх) нь үл тачаах, тайван байдал, мэдлэг туршлагагүй үл байх, цөхрөлтгүй байх нэг төлөвт байж, эерэг зүйлс дээр бясалгаж, хир бүхий (сөрөг) зүйлс рүү хазайхгүй байхаас сэргийлэх сэтгэлийн нэг хүчин зүйл. Өөрөөр хэлбэл, өөрийн эрхгүй гарах (архагт) оршихуйд дургүйцэн түүнд тачаахгүй байж, түүнээс гарах зовлонгийн хариуд гэм хүргэхийг хүсэхгүй байх, зан байдлын үр дагаврын талаар мэдлэг туршлагагүй байхгүй байх, эерэг байдлаар үйл үйлдэхэд баясах ийм анхаарах хандлага нь бидэнд эерэг байдлаар үйлдэл хийж, гэм хүргэх зан байдлаас сэргийлэх явдлыг авчирна. Үүний учир нь бид бусад болон өөрийн нөхцөл байдлуудад, мөн тэдгээрт нөлөөлөх бидний үйлдлүүдийн нөлөөний талаар анхаарал тавьсан явдал байна; бид тэдгээрийг нухацтай авч үзнэ.  

(10) Тэнцвэр (btang-snyoms) эсвэл амгалан нь үл тачаах, тайван байдал, мэдлэг туршлагагүй үл байх болон баярт хичээнгүй төлөвт байж, сэтгэлийн үйл ажиллагаанд сарнил болон бүүдгэр байдал үгүй, аяндаа, нээлттэй байх нэг өөрийн төрөлх төлөвт шамдалгүйгээр тайван байх боломж олгох сэтгэлийн нэг хүчин зүйл.     

(11) Үл хэрцгийлэх (rnam-par mi-‘tshe-ba) (тийн үл хөнөөх) нь ердөө зовж буй эгэл амьтдад гэм хүргэх эсвэл тэднийг уурлуулах, бухимдуулахыг хүсэхгүй байх тайван байдал биш байна. Түүний дээр тэднийг зовлон болон түүний шалтгаан үгүй байлгахыг хүсэх хүсэл болох энэрэн нигүүлсэх сэтгэл (snying-rje) үүнд байна.    

Сэтгэлийн тайван байдлыг алдагдуулдаг зургаан үндсэн сэтгэл хөдлөл ба хандлагууд (язгуурын зургаан нисваанис) 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл эсвэл хандлага (nyon-mongs, санс. klesha, “зовлонт сэтгэл хөдлөл”) нь сэтгэлд төрөх үед бид сэтгэлийн тайван байдлаа (rab-tu mi-zhi-ba) алдаж, ямар нэг чадваргүй болж өөрийг хянах хяналтаа алдахад хүрдэг. Ийм зургаан сэтгэл хөдлөл байх ба тэдээр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг туслах сэтгэл хөдлөлүүд болон хандлагуудын үндэс болж үйлчилнэ. Васубандху тэдгээр зургаан сэтгэл хөдлөлийн тавыг амьдралыг үзэх үзэлгүй байх (lta-min nyon-mongs) гэсэн ангилалд оруулсан. Иймд тэдгээр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд эсвэл сэтгэлийн төлөвүүд. Зургаа дахь нь амьдралыг үзэх нэг үзэлтэй (nyon-mongs lta-ba can) өмнөх тавын бүрдэл бөгөөд иймээс сэтгэлийн тайван байдал алдагдуулах таван хандлагыг багтаана. Асанга тэдгээр тавын энэ бүрдлийг “амьдралыг үзэх сэтгэлийн тайван байдал алдагдуулах төөрөлдсөн үзэл” (lta-ba nyon-mongs-can) гэж нэрлэсэн. Үүнийг бүгдээрээ товчоор “төөрөлдсөн үзэл” гэж нэрлэе. 

Тогтсон тааллуудын Вайбхашика уламжлалаас бусад энэтхэгийн Бурханы шашны бүх тогтсон тааллууд цөөн хэдэн онцгой сэтгэл хөдлөл болон хандлагуудаас бусад бүх сэтгэл хөдлөл болон хандлагууд: үзэл дээр суурилсан (kun-brtags) болон аяндаа гарсан (lhan-skyes) гэсэн хоёр түвшинтэй байна гэж үздэг. Үзэл дээр суурилсан сэтгэл хөдлөл болон хандлагууд амьдралыг үзэх нэг гажуудсан үзлийн ойлголтын (концепт) түвшний хүрээнд суурилж гарна. Аяндаа гарсан сэтгэл хөдлөл, хандлагууд нь тийм нэг суурьгүй гарна. 

Үзэл үгүй сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдийн доторх онцгой тохиолдол нь эргэлзээ бол, үзэл бүхий сэтгэл хөдлөлүүдийн доторх онцгой тохиолдлууд нь нэг төөрөлдсөн үзлийг дээдийн, төөрөлдсөн ёс суртахуун эсвэл зан байдлыг барих нэг үзлийг дээдийн гэх болон нэг гажуудсан үзэл барих явдал байна. Эдгээр онцгой тохиолдлуудад аяндаа гарах хэлбэр байдаггүй бөгөөд зөвхөн үзэл дээр суурилж гарна. 

Саутрантика тогтсон таалал нь мөн хэт үзлийн аяндаа гарах хэлбэрийг үгүйсгэнэ. Вайбхашика тогтсон таалал ямар нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлагын  (төөрөлдсөн үзэл) аяндаа гарах хэлбэрийг үгүйсгэнэ. Тэдний тайлбараар төөрөлдсөн бүх таван үзэл нь зөвхөн үзэл дээр суурилсан байна. 

(1) Ихээр хүсэх хүсэл (‘dod-chags) (тачаангуй) нь амьтай эсвэл амьгүй ямар нэг гадаад эсвэл дотоод бохир (төөрөгдөлтэй холбогдсон) оронд зорьж, тус орноо өөрийн мөн чанараараа сэтгэл татам гэж үзэх дээр суурилан түүнийг хүртэхийг хүсэх явдал байна. Энэ нь бидэнд зовлон авчирна. Хэдийгээр маш ихээр хүсэх хүсэл эсвэл шунал нь мэдрэхүй болон сэтгэлийн мэдэхүйн аль алинаар гарч болох боловч өмнөө нэг ойлголтын (концепт) түвшний оруулга дээр суурилсан байна. Мэдрэхүйн мэдэхүй нь үргэлж ойлголтын (концепт) бус шууд түвшний байх бол сэтгэлийн мэдэхүй нь ойлголтын (концепт) түвшний  эсвэл ойлголтын бус шууд түвшний аль аль нь байж болно. Өмнөх оруулга нь шунасан орныхоо сайн чанаруудыг хэтрүүлсэн эсвэл байхгүй сайн чанаруудыг нэмсэн байна. Ийнхүү ойлголтын (концепт) түвшний оруулга нь шунасан орондоо, жишээ нь, ямар нэг бохир зүйлийг (ялгадсаар дүүрэн нэг бие) цэвэр гэж үзэх адил тохиромжгүй (буруу авч үзэх) байдлаар анхаарал хандуулна.

Барууны ойлголтоор бид шунал нь өөр нэг хүн эсвэл бүлэгт зорьсон байх үед тэдгээрийг биднийх байхыг эсвэл бид тэднийх байхыг хүсэх хэлбэртэй байж болно гэж нэмж болно. Энэ нь мөн шунал нь орныхоо сөрөг чанаруудыг гол төлөв ойлголтын (концепт) түвшинд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эсвэл үгүйсгэх дээр суурилсан байдалтай санагддаг. 

Васубандху энэ сэтгэлийн тайван байдал алдагдуулах үндсэн сэтгэл хөдлөлийг хүлэгдэх сэтгэл буюу өмчлөх сэтгэл гэж тодорхойлсон. Энэ нь мэдрэхүйн хүсэлт таван орон (дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй) (‘dod-pa’i dod-chags) болон бидний өөрийн эрхгүй гарах оршихуйг (srid-pa’I ‘dod-chags) орхихгүй байхыг хүсэх хүсэл. Энэ нь мөн нэг хэтрүүлэл болон нэг гэм бүхий орон дээр анхаарах тохиромжгүй хэлбэр дээр суурилна. Мэдрэхүйн хүсэлт оронд хүлэгдэх сэтгэл нь мэдрэхүйн хүсэлт орны түвшний орнуудад (‘dod-khams, хүсэлт орон) хүлэгдэх сэтгэл байна. Өөрийн эрхгүй гарах оршихуйд хүлэгдэх сэтгэл нь маш нарийн дүрсийн түвшний орнуудад (gzuzgs-khams, дүрст орон) болон дүрсгүй төрөлхтний түвшинд (gzugs-med khams, дүрсгүй орон) хүлэгдэх сэтгэл байна. Энэ нь тэдгээр оронд хүрсэн бясалгалын гүнзгий төлөвүүдэд хүлэгдсэн сэтгэл гэсэн утгатай. 

(2) Уур (khong-khro) (урин) нь өөр нэг эгэл төрөлхтөн, өөрийн зовлон, эсвэл тус хоёрын аль алинаас гарч болох зовлонт нөхцөлүүд эсвэл ердөө зовлон гарах нөхцөлүүдэд зорьсон байна. Энэ нь тэдгээрийг тэвчихгүй байж (mi-bzod-pa), тэдгээрийг буруу сэтгэлээр (gnod-sems) гэмтээх эсвэл зодолдоход бэлэн хандлагаар (kun-nas mnar-sems) цохих гэх мэт байдлаар тэдгээрээс ангижрахыг хүсэх хүсэл. Энэ нь өөрийн орныг өөрийн мөн чанараараа сэтгэл үл татам эсвэл маш таагүй гэж үзэх дээр суурилж, бидэнд зовлон авчрах үүрэг гүйцэтгэнэ. Дайсагнах сэтгэл (zhe-sdang) нь уурын дэд ангиллын сэтгэл бөгөөд зөвхөн тийм биш ч голлон эгэл амьтдад чиглэсэн байна.

Маш ихээр хүсэх хүслийн адил хэдийгээр уур нь мэдрэхүйн эсвэл сэтгэлийн мэдэхүйн аль алинаар гарч болох боловч энэ нь өмнөө нэг ойлголтын (концепт) түвшний оруулга дээр суурилна. Оруулга нь тухайн орны сөрөг чанаруудыг хэтрүүлсэн эсвэл тэдэнд байхгүй сөрөг чанаруудыг нэмсэн аль аль нь байна. Иймд ойлголтын (концепт) түвшний оруулга нь жишээ нь, буруугүй зүйлийг буруутай гэж буруу бодох тохирохгүй байдлаар орондоо анхаарал хандуулна. 

Барууны ойлголтоор бид уур эсвэл дайсагнах сэтгэл нөгөө хүн болон бүлэгт зорьсон байх үед тэр нь тухайн хүн эсвэл бүлгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах хэлбэр авч болох явдлыг түүн дээр нэмж болно. Мөн тухайн хүн эсвэл бүлэгт хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэж эмээснээс бид уурыг өөртөө чиглүүлж болно. Уур нь мөн гол төлөв өмнөө орныхоо сайн чанаруудыг ойлголтын (концепт) түвшинд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эсвэл үгүйсгэх дээр суурилсан байдалтай санагддаг. 

(3) Бардамнал (nga-rgyal) (омог) нь нэг түр зуурын системд (‘jig-ta) чиглэсэн төөрөлдсөн үзэл дээр суурилсан өөрийг чухалчилсан нэг сэтгэл (khengs-pa) байна. Тайлбарлавал, энэ төөрөлдсөн үзэл нь бидний таван цогцын талуудын зарим талууд буюу систем дээр төвлөрч түүнийг таван цогцоос тусдаа, юмсаар нөлөөлөгддөггүй, нэг бүхэл “би” мэтээр тодорхойлно. Нэг түр зуурын системд чиглэсэн төөрөлдсөн үзлийн өөр өөр хэлбэр, түвшнүүд дундаа энэ нь өөрийн аяндаа гарах “би”-д барих үзэл (ngar-‘dzin lhan-skyes) дээр онцгойлон суурилсан байна. Энэ нь биднийг бусдыг үнэлэхгүй эсвэл бусдын сайн чанаруудыг хүндэтгэхгүй байхад хүргэж, ямар нэг зүйл сурах явдлыг хязгаарлах үүрэг гүйцэтгэнэ. Үүний долоон төрөл байна. Үүнд:

  • Бардамнал (nga-rgyal) (илүү хэмээх омог) нь би зарим чанараараа өөрөөс доогуур хэн нэгнээс илүү сайн гэх өөрийг чухалчлах сэтгэл. 
  • Хэтрүүлсэн бардамнал (lhag-pa’i nga-rgyal) (илүүгээс илүү хэмээх омог) нь би зарим чанараараа өөртэйгөө тэнцүү хэн нэгнээс илүү сайн гэх өөрийг чухалчлах сэтгэл. 
  • Түрэмгий бардамнал (nga-rgyal-las-kyang nga-rgyal) (би хэмээх омог) нь би зарим чанараараа өөрөөс дээгүүр хэн нэгнээс илүү сайн гэх өөрийг чухалчлах сэтгэл.    
  • Өөрийг илүү гэх бардамнал (nga’o snyam-pa’i nga-rgyal) (ил бус ч минийх л их хэмээх омог) нь “би”-гийн талаар өөрийн орчлонг-үргэлжлүүлэх цогцууд дээр төвлөрөн бодох өөрийг чухалчлах сэтгэл (өөрийн бие цогцоо “би болой,” “минийх илүү болой” гэж омгорхох). 
  • Буруу буюу урьтсан бардамнал (mngon-par nga-rgyal) (өөрт байхгүй хэр нь байгаа гэж хоосон бардамнах) нь би үнэндээ хүрээгүй эсвэл хараахан хүрээгүй байгаа зарим чанаруудад хүрээд байгаа гэх өөрийг чухалчлах сэтгэл. 
  • Бага сага бардамнал (cung-zad snyam-pa’i nga-rgyal) (өөрөөс үлэмж илүү байтал (өөрөө) өчүүхэн доорд мэтээр (бусдыг) басамжилж омгорхох) нь би зарим чанараараа өөрөөс ихээр илүү хэн нэгэнтэй харьцуулахад бага зэрэг доогуур гэх боловч бараг бүх бусад хүмүүсээс өөрийг илүү гэж санах өөрийг чухалчлах сэтгэл.
  • Гажуудсан бардамнал (log-pa’i nga-rgyal) (гэмээ эрдэм мэтээр гайхуулах) нь өөрт буй зарим гажуудсан талыг (khol-sar shor-ba) миний хүрсэн сайн чанар гэж санах өөрийг чухалчлах сэтгэл, жишээ нь би сайн анчин гэх. 

Васубандху нь Бурханы шашны зарим эх зохиолуудад бардамналын есөн төрлийг үзүүлсэн байдаг боловч тэдгээрийг бардамнал, хэтрүүлсэн бардамнал, бага сага бардамналын доор оруулж болно гэж дурдсан. Тэдгээр ес нь дараах байдлаар бардамнах өөрийг чухалчлах сэтгэлүүд байна. Үүнд:

  • Би бусдаас дээгүүр 
  • Би бусадтай тэнцүү 
  • Би бусдаас доогуур 
  • Бусад надаас дээгүүр 
  • Бусад надтай тэнцүү 
  • Бусад надаас доогуур 
  • Надаас дээгүүр хэн ч байхгүй
  • Надтай тэнцүү хэн ч байхгүй
  • Надаас доогуур хэн ч байхгүй. 

(4) Үл мэдэх (ma-rig-pa, ойлголт, төсөөлөлгүй байх) (мунхаг) нь Асангын тайлбарласны дагуу зан байдлын шалтгаан ба үр дагавар эсвэл бодит байдлын мөн чанарыг (de-kho-na-nyid) мэдэхгүй гайхсан сэтгэл (rmongs-pa) байна. Гайхах нь сэтгэл болон биеийн нэг хүнд ачаа. Тэгэхээр үл мэдэх нь хяналтгүй дахин дахин гарах төрлийн (орчлон) шалтгаан болж, түүнийг үргэлжлүүлэх сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэлийн төлөв болох тул үүнд хэн нэгний нэрийг мэдэхгүй байх явдал багтахгүй. Үл мэдэх нь гажуудсан бүрэн итгэл (log-par nges-pa), эргэлзээ, бүрэн төөрөгдлийг (kun-nas nyon-mongs-pa) гаргана. Өөрөөр хэлбэл, үл мэдэх нь биднийг ямар нэг буруу зүйлд хатуу итгүүлж, биднийг итгэлгүй болгож, өөртөө эргэлзэхэд хүргэж мөн сэтгэл зовооно.  

Дхармакиртигийн “Учир шалтгааны ухааны (Дигнагагийн товч тайлбарын”) тайлбарт (Tshad-ma rnam-‘grel, санс. Праманаварттика) өгүүлснээр үл мэдэх нь мөн ямар нэг зүйлийг урвуу байдлаар (phyin-ci log-tu ‘dzin-pa) ойлгосон булингар бүхий сэтгэл байна.

Сөрөг зан байдал нь зан байдлын шалтгаан ба үр дагаврыг үл мэдэхээс гарч, түүнтэй дагалдана. Ийнхүү Асанга ийм төрлийн үл мэдэх явдлаар бид муу төлөвийн төрлүүдийг туулах (авах) үйлийн үрийг хураана гэж тайлбарласан. Бодит байдлын үнэн мөн чанарыг үл мэдэх нь сөрөг, эерэг, эсвэл саармаг ямар нэг үйлийг гаргаж, түүнтэй дагалдана. Зөвхөн эерэг зан байдал дээр төвлөрөх ийм төрлийн үл мэдэх явдлаар бид орчлонгийн төрлийн сайн төлөвүүдийг туулдаг хэмээн Асанга тайлбарласан. 

Васубандху болон Бага хөлгөний бүх тогтсон тааллын уламжлалуудын (Вайбхашика болон Саутрантика тогтсон таалал) дагуу бодит байдлын үнэн мөн чанарыг үл мэдэх нь бид болон бусад болох зөвхөн бодгаль (gang-zag) хэрхэн оршдог талаарх буруу мэдлэгийг илэрхийлнэ. Үүний учир нь Бага хөлгөний сургуулиуд үзэгдлийн  байх боломжгүй шинж байхгүй (chos-kyi bdag-med, үзэгдлийн би үгүй, үзэгдлийн тэмдэг үгүй байдал) гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.         

Мадхъямака болон Читтаматра үзлийн Сажа болон Нингма ёсны тайлбаруудын дагуу бодит байдлын үнэн мөн чанарыг үл мэдэх талаарх Асангын тайлбар нь үзэгдэл хэрхэн оршдог талаарх үл мэдэх явдлыг мөн багтаадаггүй. Үүний учир нь тэд үзэгдлүүд хэрхэн орших талаар үл мэдэх явдал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв биш бөгөөд гэтлэхүйд саад болдоггүй гэж үзнэ. Тэд энэ сэтгэлийн хүчин зүйлийг (нөхөр сэтгэл) мэдэхүйн түйтгэрт (мэдэгдэхүүний түйтгэр) (shes-sgrib) буюу өөрөөр хэлбэл бүх мэдэж болох зүйлүүдтэй холбоотой саадуудад багтаах ба тэр нь илт мэдэлд саад болно. 

Мадхъямака үзлийн Гэлүг болон Карма Гаржүд ёсны тайлбарууд бүх үзэгдлүүдийн үнэн мөн чанарыг үл мэдэх явдал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв болох үл мэдэх явдлын хэлбэрээр оршино гэхийг мөн үүнд багтаана. Ийнхүү тэд үүнийг Асангын тайлбар болон сэтгэл хөдлөлийн түйтгэрт (нисваанисын түйтгэр) (nyon-sgrib) буюу өөрөөр хэлбэл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд болох саадуудад багтаах ба тэр нь гэтлэхүйд саад болно. 

Мэдлэг туршлагагүй байх (gti-mug) нь үл мэдэхийн дэд ангилал бөгөөд түүнийг шууд утгаар нь ашиглах үед зөвхөн зан байдлын  шалтгаан ба үр дагавар болон бодит байдлын үнэн мөн чанар аль алиныг үл мэдэх гэсэн – сөрөг сэтгэлийн төлөв байдалтай дагалдсан үл мэдэх явдал гэсэн утгыг гаргана.

Ихээр хүсэх хүсэл (эсвэл хүлэгдэх сэтгэл, тодорхойлолтоосоо шалтгаална), дайсагнах сэтгэл болон мэдлэг туршлагагүй байх нь гурван хорт сэтгэл хөдлөл (dug-gsum). 

(5) Шийдвэргүй эргэлзээ (the-tshoms, эргэлзэл) (сэжиг) нь юу үнэн болох талаар хоёр сэтгэл хадгалах буюу өөрөөр хэлбэл, юу үнэн болохыг хүлээн зөвшөөрөх эсвэл үгүй хоёрын дунд эргэлзэх явдал. Юу үнэн болох нь Хутагтын дөрвөн үнэн, зан байдлын шалтгаан ба үр дагавар зэрэг зүйлүүдийг илэрхийлнэ. Цаашилбал, эргэлзэх нь юу үнэн болох тал руу илүү, юу алдаатай болох тал руу илүү, эсвэл эдгээр хоёрын хооронд тэнцүү хуваагдсан байж болно. Шийдвэргүй эргэлзээ нь эерэг зүйлийг үйлдэхгүй байх нэг суурь болж үйлчилнэ. 

Асанга энэ дэх асуудлуудын гол шалтгаан нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах, төөрөлдсөн шийдвэргүй эргэлзээ (the-tshoms nyon-mongs-can) гэж заасан. Энэ нь юу үнэн болох тухай буруу шийдвэр рүү илүү чиглэсэн эргэлзээг илэрхийлнэ. Энэ нь асуудал үүсгэгч. Учир нь хэрэв эргэлзээ нь юу зөв болох тал руу чиглэсэн эсвэл тэдгээрт тэгш хуваагдсан байвал тэр нь эерэг зүйл хийхэд хөтөлж болно. 

(6) Төөрөлдсөн (буруу) үзлүүд (нисваанист үзэл) нь өөрийн орныг тодорхой нэг хэлбэрээр авч үзнэ. Тэдгээр нь өөрийн орнуудаа өөрсдөө тэднийг нарийн шалгаж, дүн шинжилгээ хийж, эсвэл шинжлэхгүйгээр холбох зүйлээр (yul-‘tshol-ba) эрэлхийлж, тооцно. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь өөрийн оронд чиглэсэн ердөө нэг хандлагатай байна. Тэдгээр нь зөвхөн ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн үеэр гарах ба нэг оруулга эсвэл хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нэг татгалзал хоёрын аль алинаар дагалдана. Гэвч сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) болохын хувьд тэдгээр нь өөрсдөө ямар нэг зүйлийн оруулга болж эсвэл ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаггүй. 

Таван төөрөлдсөн үзэл байна. Асанга тус бүрийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, төөрөлдсөн ялгах мэдэхүй (shes-rab nyon-mongs-can) гэж тайлбарласан. Гэвч тэдгээр нь тодорхойлох сэтгэлийн хүчин зүйл болох ялгах мэдэхүйн дэд ангилал биш. Үүний учир нь тэдгээр нь өөрийн орнуудаа ойлгох гэсэн энэхүү тодорхойлох мэдэхүйн Асангын нөхцөлийг хангадаггүй. 

Цаашлаад Асанга тэдгээр төөрөлдсөн таван үзэл тус бүр нь дараахыг багтаана гэж тайлбарласан. Үүнд: 

  • Төөрөлдсөн үзлийг тэвчих – учир нь энэ нь зовлон авчирна гэж харах ялгахуй үүнд байхгүй байна 
  • Түүнд хүлэгдэх – учир нь тэр нь түүнийг төөрөлдсөн гэж ойлгодоггүй
  • Түүнийг цэцэн гэж үзнэ 
  • Түүний хатуу барьсан ойлголтын (концепт) түвшний үзэл
  • Зөв гэсэн таамаглал. 

Төөрөлдсөн таван үзэл

(1) Түр зуурын системд чиглэсэн нэг төөрөлдсөн үзэл (‘jig-tshogs-la lta-ba, ‘jig-lta, түр зуурын системийн талаарх буруу үзэл) нь бидний өөрийн орчлонг-үргэлжлүүлэх таван цогцын түр зуурын системийг, түүнийг хатуу барьсан ойлголтын (концепт) түвшний дагалдах үзлийг ( хандлага) оруулсан (тусган гаргасан) суурь болгон эрэлхийлж, холбоно. Тэр ойлголтын (концепт) түвшний үзэл нь “би,” (nga, bdag) эсвэл “минийх” (nga’i-ba, bdag-gi-ba) гэсэн үзэл байна. Энэ нь бусдын таван цогц дээр төвлөрдөггүй. Гэвч энд “би” эсвэл “минийх” гэх нь ойлголтын (концепт) түвшний оршихуйн би, минийх гэхийг илэрхийлэхгүй харин бодит ямар нэг зүйлтэй огт холбоогүй алдаатай би, минийх гэхийг илэрхийлнэ. Алдаатай “би” нь таван цогцоос тусдаа бие даан орших (rtag-gcig-rang-dban-gi bdag) эсвэл “би” гэж өөрөө бие даан мэдэгдэх (rang-rkya thub-‘dzin-pa’i bdag) ийм хоёр үл хөдлөх, нэг бүхэл зүйл аль аль нь байж болно. Иймд, түр зуурын нэг системд чиглэсэн төөрөлдсөн нэг үзэл нь ойлголтын (концепт) түвшний “би” хэрхэн орших талаар үл мэдэх явдал дээр суурилж, нэг хүний байх боломжгүй сүнсийг (gang-zag-gi bdag-‘dzin) баримтлах явдалтай дагалдана. Нэг хүний байх боломжгүй сүнсийг баримтлах нь тэр төөрөлдсөн үзлийг өөрийг нь биш,  үнэндээ алдаатай “би” эсвэл “минийх” гэх оруулгыг тусган гаргах тэр зүйл.  

Илүү нарийвчилбал, түр зуурын системд чиглэсэн  нэг төөрөлдсөн үзэл нь таван цогцын түр зуурын системийг “би”-тэй (ngar-‘dzin) адил, тухайлбал түүнийг нэг алдаатай “би” болгон “барих” нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, төөрөлдсөн ялгах мэдэхүй байна. Эсвэл энэ нь тэдгээрийг (таван цогц) “минийх” (nga-yir ‘dzin) гэж, өөрөөр хэлбэл, алдаатай “би”-гээс тэс өөр, жишээлбэл, тэдний эзэн, тэдний хянагч, эсвэл тэдний дотор оршигч гэж барина. Энд “барих” гэдэг нь өөрийн орноо нэг эсвэл олон оруулга бүхий ангиллын байдлаар ойлголтын (концепт) түвшинд таньж, эдгээр ангиллуудын оруулгыг зөв гэж үзэх гэсэн утгатай. Тус ойлголтын (концепт) түвшний ангиллууд нь энэ төөрөлдсөн үзлийн хатуу баримтлах ойлголтын (концепт) түвшний үзлийг багтаана. Энэ тохиолдолд, оруулга болгож байгаа ангиллууд нь байх боломжгүй алдаатай “би” болон “бүрэн ижил (нэг)” эсвэл “бүрэн өөр (олон)” байхын аль алиныг багтаана.        

Цаашлаад, түр зуурын системд чиглэсэн нэг төөрөлдсөн үзэл нь  бидний таван цогцын нэг эсвэл түүнээс олон цогцыг бусад бүх зүйлээс ялгах байдал дээр суурилан тэдгээрийг  эрэлхийлж, тэдгээртэй холбогдоно. Нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах, төөрөлдсөн мэдэхүй болохын хувьд энэ нь энэ ялгах явдалдаа итгэлтэй байхыг мөн нэмнэ. Буруу авч үзэх (тохирохгүй байдлаар анхаарал хандуулах) нь энэ төөрөлдсөн үзэлд мөн дагалдах бөгөөд таван цогцыг буюу тус оруулгын ангилал болгох маягаар төвлөрсөн цогцуудыг үнэндээ авч үзэх (сэтгэлд авчрах) тэр сэтгэлийн хүчин зүйл байна.   

Богд Зонховын авч үзсэнээр түр зуурын системд чиглэсэн төөрөлдсөн үзэл нь Васубандху болон Асанга нарын тайлбарласны адил таван цогц дээр үнэндээ төвлөрдөггүй. Түүний Гэлүг Прасангика үзлийн дагуу тэр нь бидний таван цогцын нэг түр зуурын систем дээр нэрлэсэн тус янагуух (харьцангуй) “би” дээр төвлөрсөн байна. Цаашлаад түүний хатуу барих алдаатай “би” нь бас үнэхээр бүтсэн оршихуйтай би байна. 

(2) Хэт үзэл (mthar-‘dzin-par lta-ba, mthar-lta) (эцэст баригч үзэл) нь бидний орчлонг-гаргах таван цогцыг мөнх (rtag-pa) эсвэл огт байхгүй (‘chad-pa) гэх аль аль байдлаар авч үзнэ. Богд Зонхов нь өөрийн Их бодь мөрийн зэрэг бүтээлдээ үүнийг хэт үзэл нь нэг түр зуурын системээр тодорхойлогдох сэтгэлийн тайван байдал алдагдуулах өмнөх хандлага болох янагуух “би” дээр төвлөрсөн нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах, төөрөлдсөн ялгах мэдэхүй байна гэж тайлбарлах байдлаар тодорхойлсон. Энэ нь янагуух “би”-г тус шинжийг үргэлж тасралтгүй эсвэл ирээдүйн төрлүүдэд үргэлжлэл байхгүй байдлаар авч үзнэ. Васубандхугийн үзлээр нэг хэт үзэл нь орчлонг-гаргах таван цогц нь өөрсдөө мөнх орших эсвэл ирээдүйн төрлүүд дэх үргэлжлэлгүйгээр, үхэх үед бүрэн зогсдог байдлаар авч үзнэ. 

(3) Нэг төөрөлдсөн үзлийг дээдийн гэж барих (lta-ba mchog-tu ‘dzin-pa, нэг алдаатай дээд зүйлээр үзэх үзэл) (үзлийг дээдэд баригч үзэл) нь бидний төөрөлдсөн үзлүүдийн нэгийг болон тус төөрөлдсөн үзэл суурилан гарах орчлонг-үргэлжлүүлэн гаргах таван цогцыг дээд гэж үзнэ. Богд Зонхов энэ сэтгэлийн тайван байдал алдагдуулах, төөрөлдсөн ялгах мэдэхүйн зорьсон үзэл нь нэг түр зуурын системийн талаарх бидний төөрөлдсөн үзэл, бидний хэт үзэл эсвэл бидний гажуудсан үзэл байж болно гэж тодорхойлсон. Васубандхугийн хувьд энэ сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлага нь дээр нь дээрх гурван  гажуудсан үзлийн аль нэг нь суурилан гарах орчлонг-үргэлжлүүлэх таван цогцыг тэдгээр нь мөн чанараараа бүрэн ариун эсвэл нэг жинхэнэ амар амгалангийн эх сурвалж болох тохирохгүй анхаарлаар авч үзэж болно. 

(4) Төөрөлдсөн ёс суртахуун эвсэл зан байдлыг дээдийн гэж барих үзэл (tshul-khrims-dang brtul-zhugs mchog-tu ‘dzin-pa) (ёс заншлыг дээдэд баригч үзэл) нь тодорхой нэг төөрөлдсөн ёс суртахуун, тодорхой нэг төөрөлдсөн зан байдал болон тус төөрөлдсөн ёс суртахуун, зан байдлыг гаргах орчлонг-үргэлжлүүлэх таван цогцыг ариун, гэтэлсэн, гарцаагүй ангижирсан гэж үзнэ. Энэ төөрөлдсөн үзэл нь түр зуурын системийн талаарх нэг төөрөлдсөн үзэл, нэг хэт үзэл, эсвэл нэг гажуудсан үзэл баримтлахаас гарна. Энэ нь тус төөрөлдсөн ёс суртахуун, зан байдлыг биднийг бидний сөрөг үйлийн хүчээс (үр) (sdig-pa, сөрөг чадамжууд) ариусгах (‘dag-pa), сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээс чөлөөлөх (grol-ba), орчлонгоос (хяналтгүй дахин дахин гарах төрөл) гарцаагүй ангижруулах (nges-par ‘byin-pa) нэг зам мөр гэж үзнэ. Энэ нь мөн тэдгээрээр захирагдсан орчлонг-гаргах таван цогцыг ариун, гэтэлсэн болон тэр төөрөлдсөн ёс суртахуун, зан байдлаар дамжин гарцаагүй ангижирсан гэж үзнэ. 

Богд Зонхов төөрөлдсөн ёс суртахуун нь хоёр хөл дээрээ зогсох гэх мэт болиход утгагүй зарим чухал биш зан байдлыг арилгана гэж тайлбарласан. Төөрөлдсөн зан байдал нь халуун наранд нэг хөл дээрээ нүцгэн зогсох тийм даяаны бүтээл гэх мэт хүлээн авахад утгагүй зарим чухал биш байдлаар өөрийн хувцаслах хэв маягийг болон өөрийн бие, хэлийг  шийдвэртэй ашиглах явдал байна. 

(5) Нэг гажуудсан үзэл (log-lta, алдаатай үзэл) (буруу үзэл) нь бодит нэг шалтгаан, бодит нэг үр дагавар, бодит нэг үүрэг, эсвэл оршин буй нэг үзэгдлийг бодит биш эсвэл байхгүй гэж үзнэ. Иймд энэ нь жишээ нь, эерэг зан байдал болон сөрөг зан байдал нь амгалан болон зовлон туулж эдлэх бодит шалтгаан байхаас татгалзахтай дагалдана. Татгалзаж байгаа нь амгалан болон зовлон нь эерэг болон сөрөг үйлийн үрээс боловсрон гарах үр дагавар эсвэл үр дүн байна гэдгийг үгүйсгэх байж болно. Энэ нь үнэндээ урд төрөл байсан болон хойд төрөл байна гэдгээс татгалзаж болно; эсвэл гэтлэхүй, гэгээрэл байна гэдгээс татгалзаж болно. 

Богд Зонховын болон Гэлүг-Прасангика үзлийн дагуу нэг гажуудсан үзэл нь мөн нэг буруу шалтгаан, нэг буруу үр дагавар, нэг буруу үүрэг, эсвэл нэг оршихгүй үзэгдлийг үнэн эсвэл оршино гэж үзэж болно. Иймд энэ нь мөн жишээ нь, анхдагч матери (gtso-bo) эсвэл Хинди шашны тэнгэр болох Ишвара нь эгэл амьтад үүсэх шалтгаан болон тэднийг бүтээгч байх гэсэн оруулгын хамт дагалдаж болно. 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулах туслах хорин сэтгэл хөдлөл (Ойрын хорин нисваанис) 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулах туслах хорин сэтгэл хөдлөл нь ихээр хүсэх хүсэл, дайсагнах сэтгэл, мэдлэг туршлагагүй байх гэсэн гурван хорт сэтгэл хөдлөлөөс гарна. 

(1) Үзэн ядах (khro-ba) (уцаарлах, бухимдах) нь дайсагнах сэтгэлийн нэг хэсэг бөгөөд гэм хүргэх хатуу санаа байна.

(2) Хорсол (khon-‘dzin) (өслөх) нь дайсагнах сэтгэлийн нэг хэсэг бөгөөд нэг өшлөх сэтгэлийг хадгална. Энэ нь өшөө авах, бидэнд болон бидний хайртай хүмүүст хүргэсэн гэмийн хариуг авах санааг агуулна. 

(3) Зохисгүй үйлдсэнээ нуух (‘chab-pa) (нуух, хаацайлах) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг бөгөөд өөрийн муу үйлдлүүдийг (kha-na ma-tho-ba) бусдаас эсвэл өөрөөсөө нууж, хүлээн зөвшөөрөхгүй байх явдал. Эдгээр нь шумуул алах гэсэн сөрөг үйлдэл гэх мэт мөн чанараараа муу үйлүүд (rang-bzhin-gyi kha-na ma-tho-ba) байж болно. Мөн тэдгээр нь хориглосон муу үйлүүд (bcas-pa’i kha-na ma-tho-ba) буюу Бурхан багшийн тодорхой хувь хүмүүст хориглосон, жишээ нь хэрэв бүрэн сахилтай эрэгтэй, эмэгтэй хувраг бол үдээс хойш хооллохгүй байх гэх мэт саармаг үйлдлүүд байж болно. 

(4) Уур хилэн (‘tshig-pa) (ундууцах) нь дайсагнах сэтгэлийн нэг хэсэг бөгөөд үзэн ядах, дургүйцэх дээр суурилан зүхэх байдлаар ярих санаа.

(5) Атаархал (phrag-dog) (найдангуй, атаа жөтөө) нь дайсагнах сэтгэлийн нэг хэсэг бөгөөд өөрт юм хүртэх эсвэл өөрт хүлээн авах хүндлэлд хэт хүлэгдсэний улмаас бусдын сайн чанар эсвэл сайн заяанд тэсэж чадахгүй байх нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл. Энэ нь англи хэлний “атаархал” (бусдад буй зүйлийг өөрт байхыг хүсэх) (англ. envy) гэдэг үгтэй их адилгүй бөгөөд өөрөө тэдгээр сайн чанарууд эсвэл сайн заяатай байхыг хүсэх ба гол төлөв бусдыг тэдгээр чанараас нь салгахыг хүсэх хүсэлтэй байна. Энэ нь мөн сэтгэл хөдлөлийн харилцааны нөхцөлд хэрэглэгдэх утга бүхий англи хэлний “жөтөө” (бусдад буй зүйлийн талаар сэтгэл таагүй байх) (англ. jealousy) гэдэг үгтэй адил биш.

(6) Харам (ser-sna) (харамлах) нь ихээр хүсэх хүслийн нэг хэсэг, материаллаг зүйлс эсвэл хүндэтгэлд хүлэгдэх нэг сэтгэл бөгөөд ямар нэг эд зүйлээ алдахыг хүсэхгүй байж, тэдгээрт баригдан бусадтай хуваалцах эсвэл өөрөө хэрэглэхийг хүсэхгүй байх явдал. Иймд харам (англ. miserliness) нь нарийн (англ. stinginess) гэсэн англи үгээс илүү утга илэрхийлнэ. Нарийн нь өөрт буй зүйлийг хуваалцах эсвэл хэрэглэхийг төдийлөн хүсэхгүй байх сэтгэл. Үүнд харамд байх хураах тал байхгүй. 

(7) Дүр эсгэх (sgyu) (залилах) нь ихээр хүсэх хүсэл болон мэдлэг туршлагагүй байх ангилалд багтана. Өөрт материаллаг зүйл болон хүндэтгэл хүссэн хэт хүлэгдэх сэтгэл бөгөөд бусдыг хуурахыг хүсэхээр идэвхэждэг тул дүр эсгэх нь бидэнд байхгүй нэг сайн чанарыг байгаагаар харуулах эсвэл мэтгэх байдлаар дүр эсгэх явдал байна.   

(8) Дутагдлаа нуух эсвэл хуурамч дүр үзүүлэх (g.yo) (хуурах) нь ихээр хүсэх хүсэл болон мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Өөрт материаллаг зүйл болон хүндлэл хүсэхэд хэт хүлэгдсэн учир өөрийн дутагдал, гэмийг бусдаас нуух сэтгэлийн төлөв байдал байна. 

(9) Сэхүүн эсвэл биеэ тоох (rgyags-pa) (бардамнах) нь ихээр хүсэх хүслийн нэг хэсэг. Энэ нь эрүүл, залуу, чинээлэг гэх мэт байх дээр суурилан урт наслах эсвэл бусад орчлонгийн алдрын шинжийг харснаар тэдгээрт баярлан, тэдгээрээс таашаал хүртэх өөрийг чухалчлах нэг сэтгэл байна. 

(10) Хэрцгий (rnam-par ‘tshe-ba) (хөнөөх) нь дайсагнах сэтгэлийн нэг хэсэг бөгөөд гурван хэлбэртэй. Үүнд: 

  • Танхайрал (snying-rje-ba med-pa) нь бусдад хорлон эсвэл гэм хүргэхийг хүсэх хүсэл бүхий нэг хэрцгий үл энэрэн нигүүлсэх сэтгэл. 
  • Өөрт хор хүргэх (snying-brtse-ba med-pa) нь өөрт хорлон эсвэл гэм хүргэхийг хүсэх хүсэл бүхий өөрийг үл хайрлах хэрцгий сэтгэл.  
  • Гаж таашаал авах (brtse-ba med-pa) нь бусдын зовж байгааг харж, сонссоноор хэрцгийгээр баясах. 

(11) Зан суртахууны өөрийн үнэлэмж үгүй (ngo-tsha med-pa, хүндлэх мэдрэмж үгүй) (ичгүүр үгүй байх) нь дээрх гурван хорт сэтгэл хөдлөлийн аль алины нэг хэсэг. Өөрийн үйлдлүүд биднийг хэрхэн тусган харуулахад анхаардаггүй учраас үүнд сөрөг зан байдлаас зайлсхийх ямар нэг мэдрэмж байдаггүй. Васубандхугийн үзсэнээр энэ сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) нь үнэт зүйлийн талаар ямар ч мэдрэмжгүй байх гэсэн утга илэрхийлнэ. Үүнд эерэг чанарууд эсвэл тэдгээрийг эзэмшсэн хүмүүсийг хүндлэх хүндэтгэл байдаггүй. 

(12) Бидний үйлдлүүд бусдыг хэрхэн тусган харуулах талаар анхаарахгүй байх (khrel-med) (сонжуур үгүй байх) нь дээрх гурван хорт сэтгэл хөдлөлийн аль алины нэг хэсэг байна. Бидний үйлдлүүд бидэнтэй холбоотой тэдгээр хүмүүсийг хэрхэн тусган харуулахад анхаардаггүй учраас үүнд сөрөг зан байдлаас зайлсхийх ямар нэг мэдрэмж байдаггүй. Тэдгээр хүмүүст бидний гэр бүл, багш нар, нийгмийн бүлэг, үндэстэн ястны бүлэг, шашин нэгтэн, эсвэл нутгийн хүмүүс багтаж болно. Васубандхугийн үзсэнээр сэтгэлийн энэ хүчин зүйл нь эмээх үгүй байж, увайгүй сөрөг байхаас зайлсхийх явдал үгүй гэсэн утгатай. Энэ болон өмнөх сэтгэлийн хүчин зүйл нь бүх гэмт сэтгэлийн төлөвүүдэд дагалдана.   

(13) Бүрхэг сэтгэл (rmugs-pa) (балайтах) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Энэ нь сэтгэлийг тодорхой бус, ашиглахад тохиромжгүй, өөрийн орны мэдэхүйн үзэгдлийг гаргах эсвэл орноо зөв ойлгож чадахгүй болгох бие болон сэтгэлийн нэг болхи мэдрэмж. Бүрхэг сэтгэлийн улмаас сэтгэл үнэхээр тодорхойгүй болох үед энэ нь сэтгэлийн авхаалж үгүй, тодорхой харж, сонсож, сэтгэх чадваргүй байдал (bying-ba) байна. 

(14) Анхаарал сарнил (rgod-pa) (дошгирох) нь ихээр хүсэх хүслийн нэг хэсэг. Энэ нь бидний анхаарал өөрийн орноос сарниж, үүний оронд өмнө нь туулж эдэлсэн ямар нэг сэтгэл татам зүйлийг санаж эсвэл тэр талаар бодох шалгаан болох сэтгэлийн хүчин зүйл. Ийнхүү энэ нь бидний сэтгэлийн амгаланг алдагдахад хүргэнэ. 

(15) Баримтад үл итгэх (ma-dad-pa) (үл сүслэх) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг бөгөөд баримтыг үнэн гэж итгэх гурван хэлбэрийн эсрэг гурван хэлбэр байна. Үүнд: 

  • Зан байдлын шалтгаан ба үр дагавар гэх мэт учир шалтгаан дээр суурилсан баримтад үл итгэх.
  • Авралын гурван эрдэнийн сайн чанар гэх мэт баримтад үл итгэснээр энэ нь сэтгэлийг сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл болон хандлагаар бохирдуулж, сэтгэлийг зовлонтой болгох шалтгаан болно.
  • Бид гэтлэхүйд хүрэх боломж бий гэх мэт баримтад үл итгэснээр бид түүнийг сонирхохгүй, түүнд хүрэх эрмэлзэл үгүй байна. 

(16) Залхуу (le-lo) (залхуурах) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Залхуурсан үед сэтгэл унтах, хэвтэх, амрах гэх мэтэд уягдсан байх учраас ямар нэг эерэг зүйлийг хийхгүй. Үүний гурван төрөл байна. Үүнд: 

  • Үлбэгэр байх ба хойш тавих (sgyid-lugs) нь хяналтгүй дахин дахин гарах орчлонгийн зовлонг үл тоосон учраас хий дэмий байх таашаалд уягдаж, эсвэл унтахыг зугтах байдал болгон хүссэнээр ямар нэг эерэг зүйлийг одоо хийхгүй байж, хойш тавих сэтгэл.  
  • Мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, бидэнд муу нөлөөтэй найзууд, үдэшлэг гэх мэт сөрөг эсвэл их чухал биш үйл ажиллагаанууд эсвэл юманд уягдах (bya-ba ngan-zhen). 
  • Урамгүй, өөрийг хангалтгүй гэх сэтгэл (zhum-pa). 

(17) Үл хайхрах (bag-med, анхааралгүй, болгоомжгүй) (сэрэмж үгүй байх). Ихээр хүсэх хүсэл, дайсагнах сэтгэл, мэдлэг туршлагагүй байх эсвэл залхуу дээр суурилсан хайхрамжгүй байдал нь ямар нэг эерэг зүйл хийхгүй байх, төөрөгдлөөр бохирдсон үйл ажиллагаануудыг үл хорих сэтгэлийн төлөв. Энэ нь өөрийн зан байдлын үр дагавруудад нухацтай хандахгүй байж, тэдгээрийг анхаарахгүй байх явдал. 

(18) Мартах (brjed-nges) (умартах). Сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл эсвэл хандалга гаргах ямар нэг зүйлийг санах дээр суурилсан мартах нь анхаарал төвлөрүүлж буй орноо орхисноор сэтгэл тэр сэтгэлийн тайван байдал алдагдуулах оронд сарнина. Төвлөрөх орноо мартах буюу мартах нь сэтгэл сарнилын (rnam-par g.yen-ba) суурь болж үйлчилнэ. 

(19) Анхааралгүй байх (shes-bzhin ma-yin-pa) (мэдэмсэр бус) нь ихээр хүсэх хүсэл, дайсагнах сэтгэл эсвэл мэдлэг туршлагагүй байхтай холбоотой, биднийг бие, хэл, эсвэл сэтгэлийн зохисгүй үйл ажиллагаанд юу зохистой, юу зохисгүй болохыг зөв мэдэхгүйгээр орох шалтгаан болдог сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, төөрөлдсөн ялгах мэдэхүй. Иймээс бид өөрийн зохисгүй зан байдлыг засаж, түүнээс сэргийлэх алхам авдаггүй.  

(20) Сэтгэл сарних (rnam-par g.yen-pa) (алгасангуй) нь ихээр хүсэх хүсэл, дайсагнах сэтгэл, эсвэл мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Энэ нь тэдгээр хорт сэтгэл хөдлөлийн аль нэгийн улмаас сэтгэл төвлөрлийн орноосоо сарних шалтгаан болдог сэтгэлийн хүчин зүйл. Хэрэв бидний сэтгэл их хүсэх хүслийн улмаас сарнисан бол бидний хүслийн орон нь анхаарал сарнилд байх адил бидний аль хэдийн мэдэх зүйл байх шаардлагагүй.   

Сэтгэлийн хувирах дөрвөн хүчин зүйл (бусдад урвах дөрөв)

Асанга ёс суртахууны хувирах байдал бүхий сэтгэлийн хүчин зүйлийн дөрвөн төрлийг жагсаан харуулсан. Тэдгээр нь тохирох таван шинжийн хамт байх мэдэхүйн ёс суртахууны үнэлэмжээс шалтгаалан эерэг, сөрөг, саармаг байж болно.

(1) Нойрмог эсвэл унтах (gnyid) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Нойр нь бие хүндрэх, бие сулрах, бие ядрах зэрэг шинжээр гарах мэдрэхүйн мэдэхүй байхгүй болох болон сэтгэл харанхуйлах явдал. Энэ нь бидний үйл ажиллагааг зогсооход хүргэнэ.

(2) Харамсах (‘gyod-pa) (гэмшгүүлэн) нь мэдлэг туршлагагүй байхын нэг хэсэг. Энэ нь бид өөрсдөө хийсэн эсвэл хэн нэгэн биднээр хийлгэсэн зохистой эсвэл зохисгүй аль аль ямар нэг зүйлийг дахин хийхийг хүсэхгүй байх сэтгэлийн төлөв. 

(3) Бүдүүн шинжлэл (rtog-pa) (атхаг) нь нэг хуудас бичвэр дээр алдаа байгаа эсэхийг шалгах гэх мэт ямар нэг зүйлийг тоймлон шинжлэх сэтгэлийн хүчин зүйл.   

(4) Нарийн ялгах (dpyod-pa) (шинжлэл) нь нарийн зүйлүүдийг ялгахаар хянуур нарийвчлан шалгах сэтгэлийн хүчин зүйл. 

Дээрх ангиллуудад ордоггүй сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) 

Үнэн оршихуйд барих (bden-‘dzin) нь өөрийн орны оршихуйн байх боломжгүй хэлбэрийг гардаг учраас энэ нь хэдийгээр анхдагч мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүдийн аль алинтай дагалдаж болох боловч тэдгээрийн аль нь ч биш байна. Цаашилбал энэ нь нэг сэтгэлийн хүчин зүйл биш учраас сэтгэлийн тайван байдал алдагдуулах нэг сэтгэл хөдлөл эсвэл хандлага бас биш байна. 

Гэлүг-Прасангика үзлийн тайлбарын дагуу үнэн оршихуйд барих нь аръя төрөлхтний хоосон чанарын талаарх ойлголтын бус шууд мэдэхүйгээс бусад ойлголтын (концепт) түвшний болон ойлголтын бус шууд мэдэхүйн бүх хоромд дагалдан гарна. Энэ нь мөн үзэхүйн мөрд (mthong-lam) орших хэн нэгний хоосон чанарын талаарх ойлголтын бус мэдэхүйд хүрэхийн өмнөх агшин болох найралдлагын мөрд (sbyor-lam, бэлтгэл мөр) орших хэн нэгний хоосон чанарын тухай ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн агшинтай дагалдахгүй. Мэдрэхүйн болон сэтгэлийн ойлголтын бус шууд мэдэхүйн үеэр үнэн оршихуйд барих нь гарахгүй (mngon-gyur-ba). Жэцүнпагийн (rje-btsun Chos-kyi rgyal-mtshan) бүтээлд дурдсаны дагуу энэ нь далд мэдэхүйгээр (bag-la nyal) гарах ба энэ нь ямар нэг зүйлийг мэдэх хэлбэр байсаар байна. Панчэнгийн бүтээлд дурдсаны дагуу энэ нь зөвхөн байнгын зуршил (bag-chags) болж гарах ба, ямар нэг зүйлийг мэдэх хэлбэр биш харин нэг үл зохилдох нөлөөлөх хувьсагч хүчин зүйл байна. Гэлүг бус Мадхъямака тайлбарын дагуу үнэн оршихуйд барих зуршлууд нь хэдийгээр мэдрэхүй болон сэтгэлийн  ойлголтын бус шууд мэдэхүйн үеэр гардаг ч барих нь бодитой гардахгүй. Карма гаржүд ёсны тайлбарын дагуу, үнэн оршихуйд барих нь ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн эхний агшны үеэр мөн гарахгүй. 

Үүний адил хоосон чанар дээр бүрэн ууссан гүн мэдэхүй (mnyam-bzhsg ye-shes) болон дараагийн агшны хүрэхүйн гүн мэдэхүй (rjes-thob ye-shes, бясалгалын дараах билиг) нь анхдагч мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүдийн аль аль нь биш боловч тэдгээрийн аль алинтай дагалдаж болно. Үүний учир нь тэдгээр нь орноо мэдэх ердийн хэлбэрүүд биш; тэдгээр нь мөн өөрсдийн үнэн оршихуйг үгүйсгэнэ. 

Top