Лориг: Мэдэхүйн хэлбэрүүд

Бид ямар нэг зүйлийг хэрхэн мэддэг вэ? Бид юмсыг өөрийн мэдрэхүй эсвэл сэтгэхүйгээр (сэтгэл) дамжуулан хүртэж мэднэ. Гэвч бидний харж, сонсож эсвэл бодож байгаа бүх зүйл зөв байдаггүй бөгөөд ихэнх тохиолдолд бид харж байгаа зүйлдээ болон заримдаа ямар нэг зүйлийг ийм эсвэл тийм гэж бодохдоо тийм лавтай биш байдаг, бид тийм итгэлтэй биш байдаг. Мэдэхүйн хэлбэрүүд нь бидний юмсыг оновчтой, шийдвэртэй байдлаар таних олон хэлбэрүүдийг авч үздэг сэдэв.

Сэтгэлийн үйл ажиллагаа

Энэтхэгийн Бурханы шашны Саутрантика (mDo-sde-pa) тогтсон тааллын дагуу орныг мэдэх долоон хэлбэр байна. Эдгээр долоог илүү нарийн ойлгохын тулд бид эхэлж мэдэх хэлбэр гэж юу болохыг мэдэх хэрэгтэй. Мэдэхүйн нэг хэлбэр нь сэтгэлийн үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд сэтгэлийн үйл ажиллагаа нь Бурханы шашин дахь “сэтгэл” гэдэг үгийн илэрхийлсэн зүйл байна. Бидний сэтгэлийн үйл ажиллагаа нь хувь хүний, эхлэл эсвэл төгсгөл үгүй, тасралтгүй үргэлж үргэлжлэх байдлаар нэг орныг таних явдал байна. Ерөнхийдөө энэ нь нэг орны гарах сэтгэлийн голограм (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс) хийх байдлаар орныг таних явдал бөгөөд энэ нь түүнийг тодорхой нэг хэлбэрээр таньж харилцахтай нэг зэрэг, бас тэнцүү чанартай байна. Сэтгэлийн үйл ажиллагаа нь үүнийг хийх нэг бие даан орших “би” байхгүйгээр эсвэл тэр “би”-гийн ашиглах нэг бие даан орших сэтгэлгүйгээр хийнэ. Мэдэхүйн тэдгээр долоон хэлбэр нь сэтгэлийн үйл ажиллагааны төрлүүд бөгөөд төвлөрлийн орнуудыг авч үзнэ. Тэдгээр долоо нь: 

  1. Цулгай мэдэхүй (mngon-sum) (илт мэдэл)
  2. Дүгнэх мэдэхүй (rjes-dpag) (үлэх (жишиж мэдэх))
  3. Удаах мэдэхүй (bcad-shes) (тасалж мэдэх)
  4. Эс шийдэх мэдэхүй (snang-la ma-nges-pa) (сэтгэлдээ шинжихүй)
  5. Таамаглах (yid-dpyod) (үзсэн ч үл магадлах)
  6. Шийдвэргүй эргэлзэх (the-tshom) (тээнэгэлзэх)
  7. Гуйвуулсан мэдэхүй (log-shes) (буруу мэдэх).

Хүчинтэй мэдэхүй (шалгадаг ухаан)

Эдгээр долоон мэдэхүйн хэлбэрээс зөвхөн хоёр нь ямар нэг зүйлийг мэдэх хүчин төгөлдөр хэлбэр байж болно. Үүнд: цулгай мэдэхүй (илт мэдэл) ба дүгнэх мэдэхүй (үлэх (жишиж мэдэх)). 

Нэг хүчинтэй мэдэхүй нь (tshad-ma) (шалгадаг ухаан) нь шинэ, хуурмаггүй мэдэхүй байна. 

  • Шинэ (gsar) – нэг шинэ мэдэхүй нь орны тодорхой, оносон, шийдвэртэй байдлын урдах нөхцөл болгож тус орны шууд өмнөх мэдэхүйгээс шалтгаалдаггүй.   
  • Хуурмаггүй (mi-bslu-ba) – нэг хуурмаггүй мэдэхүй нь оносон болон шийдвэртэй байх мэдэхүй байна. 

Удаах мэдэхүй (тасалж мэдэх) нь шинэ биш учраас хүчинтэй мэдэхүй биш. Эс шийдэх мэдэхүй (сэтгэлдээ шинжихүй), таамаглах (үзсэн ч үл магадлах), шийдвэргүй эргэлзэх (тээнэгэлзэл) нь шийдвэргүй байх тул хүчинтэй биш. Харин гуйвуулсан мэдэхүй (буруу мэдэх) нь оноогүй тул хүчинтэй бус. 

Ойлгох мэдэхүй 

Нэг мэдэхүй нь татан оруулж буй орноо хэрэв тэр нь оносон болон шийдвэртэй, өөрөөр хэлбэл хуурмаггүй байвал ойлгоно. Нэг мэдэхүйн татан оруулсан орон (‘jug-yul) нь тодорхой нэг мэдэхүйн холбогдох гол орон байна. Жишээ нь, бид хэн нэгнийг харж эсвэл хэн нэгний талаар бодож байсан ялгаагүй татан оруулсан орон нь биет үзэгдлийн нэг хэлбэрийн өнгө бүхий дүрсүүд байна; бусад мэдрэхүйн мэдээллүүд рүү тэлсэн нэг нийтлэг-мэдрэхүйн орон байна, тухайлбал дуу, үнэр, хүрэлцэхүйн мэдрэмжүүд болон цаг хугацааны туршид үргэлжлэх гэх мэт; тэр нь ямар төрлийн орон бэ (бид нэг бие харж байна), бид тухайн биеийн суурин дээр нэрлэсэн нэг нөлөөлөгдөх хувьсагч хүчин зүйл болгож, нэг хүнийг мөн харж байна.      

Мэдэхүй нь өөрийн татан оруулсан орноо ойлгохын тулд заавал шинэ байх албагүй. Иймд цулгай мэдэхүй, дүгнэх мэдэхүй, удаах мэдэхүй нь бүгд ойлгох мэдэхүйнүүд (rtogs-pa). Ойлгох хоёр төрөл байна, ил ба далд. 

  • Ил ойлгох нь (dngos-su rtogs-pa) – татан оруулсан орон нь мэдэхүйд харагдана, харж байгаа хүнээ Мэри гэж дүгнэхтэй адил. 
  • Далд ойлгох нь (shugs-la rtogs-pa) – татан оруулсан орон нь харагдахгүй, харж байгаа хүнээ Сюүзан биш гэж дүгнэхтэй адил. 

Орноо ойлгож байгаа мэдэхүйн тэдгээр гурван төрлийн бүх тохиолдлууд нь ил ойлгохоор явагдана; гэвч тэдгээрийн зарим нь ил болон далд аль аль ойлгох байна. Орныг далд ойлгох нь ямар нэг зүйлийг ил ойлгохтой зэрэг байхгүйгээр гарч ирж чадахгүй. Ямар ч мэдэхүйд, тодорхой сэтгэлийн голограм (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрсэн үзэгдэл) харагдах шаардлагатай. 

Ойлголтын (концепт) түвшний болон ойлголтын (концепт) бус түвшний мэдэхүй 

Ойлголтын (концепт) түвшний мэдэхүй (rtog-bcas shes-pa) нь ямар нэг зүйлийг үзэгдэх орон болгож нэг сэтгэлийн ангиллаар мэдэх мэдэхүй. Нэг мэдэхүйн үзэгдэх орон (snan-yul) нь  мэдэхүйд гарах шууд орон, тэр нь мэдэхүйн яг өмнө нь байгаа мэт. Үзэгдэх орон нь нэг сэтгэлийн ангилал байх тохиолдолд, тэр ангилал нь нэг тогтмол (хөдөлгөөнгүй), метафизик (оршихуй болон мэдлэгийн тухай ойлголт) үзэгдэл (spyi-mtshan), өнгөц байдлаараа үнэн үзэгдэл (kun-rdzob bden-pa) болох нэг санаа гэх мэт байх бөгөөд өөрийн гэсэн ямар нэг үзэгдэх үзэгдэлгүй байна. Энэ нь хагас нэвт-гэрэлтэх, нимгэн гивлүүрийн адил, ингээд түүгээр мэдэхүйд тус ангиллыг дүрслэх нэг зүйлийн сэтгэлийн голограм (rnam-pa, сэтгэлийн тал шинж) гарна. Ойлголтын (концепт) түвшний мэдэхүйд гарах сэтгэлийн дүрс нь энэ сэтгэлийн голограм байна; гэвч тэр үзэгдэх орон нь тус сэтгэлийн ангилал байх ба үүний учир нь үзэгдэх орон нь мэдэхүйд эхэлж танигдаж байгаа орон байх явдал. Бидний концепт болгож байгаа бодит зүйл нь бид түүнийг ойлголтын (концепт) түвшинд мэдэж байгаа тохилдолд тэр нь бодитой байж эсвэл байхгүй ч байж болно. Хэдий тэр нь бодитой байж, ойлголтын түвшний мэдэхүйтэй зэрэг танигдаж байсан ч, нэг тусдаа мэдрэхүйн ойлголтын (концепт) бус түвшний мэдэхүйгээр танигдах ба ойлголтын (концепт) түвшний мэдэхүй өөрөөр нь танигддаггүй. 

  • Бид ямар нэг зүйлийг харж, түүнийг түүнтэй адил бусад зүйлүүдийн нэг ангилалд багтааж байгаа үед тэр нь бодитой байх гэдэг байна. 
  • Бид ердөө нэг зүйлийн талаар бодож байвал тэр нь бодитой байхгүй байх гэдэг байна. 

Сэтгэлийн ангилал нь нэг авиан эсвэл нэг орных байж болно. Авиан ангилал (sgra-spyi) нь бидний бүх авиануудад, хэлэгдэх нэг тодорхой үг тааруулан өгдөг сэтгэлийн ангилал байна. “Амро жимс” гэдэг үг ямар дуу хоолой, ямар цараатай эсвэл хэрхэн дуудагдах нь хамаагүй бид түүнийг нэг авиан ангилалд ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр оруулна; тэд бүгд нэг ижил үгийн тохиолдлууд байна. Тэр ангилал нь “амро жимс” гэдэг үгээр нэрлэгдэх ба иймд бид тэдгээр дуу авиануудыг бүгдийг “амро жимс” гэдэг нэг үгийн дуу авиа байхаар мэднэ. 

Үүний адил, бид нэг сагс дүүрэн амро жимс харах үед тэдгээр нь тус бүрдээ ямар хэмжээтэй, өнгөтэй эсвэл хэлбэртэй байх нь хамаагүй бид ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр тэд бүгдийг нэг ижил орны-ангилалд (don-spyi) оруулна; тэд бүгдээрээ нэг зүйл жимсний ширхэг. Хэдийгээр эдгээр жимсний ширхэг тус бүр орны хувьд бүгд амро жимс боловч бид энэ төрлийн жимс нь юу болох эсвэл юу гэж нэрлэдгийг мэдэхгүй байж болно; гэвч хэрэв бид тэдгээр нь амро жимс гэж мэдэж, “амро жимс” гэдэг үгээр дуудагддагийг мэдэж байвал тэр үед бидний тэднийг тааруулан оруулсан орны-ангилал нь мөн нэг утгын-ангилал болно. Жимсний эдгээр бүх ширхгүүд “амро жимс” гэдэг үгээр нэрлэгдэх авиан ангилалд тохирох тэдгээр дуунуудын илэрхийлэх зүйл байна.  

Эдгээр ангиллууд нь тогтмол (хөдөлгөөнгүй) үзэгдэл бөгөөд Саутрантика тогтсон тааллын тайлбарын дагуу тэдгээр нь метафизик (оршихуй болон мэдлэгийн тухай ойлголт) зүйлүүд байна. Тэдгээр нь ямар нэг үүрэг гүйцэтгэж чадахгүй бөгөөд иймд бид тэд ямар нэг зүйл хийдэг гэсэн баримт дээр суурилан тийм зүйлс байна гэж тайлбарлаж болохгүй. Бид зөвхөн бидэнд ангиллуудын концепт байна гэсэн баримтаар тэднийг тайлбарлаж болох бөгөөд тэдгээр ангиллууд нь концепт гэдгийн утга. Хэрэв ангиллууд гэж тийм зүйл байгаагүй бол бид өөр өөр орнуудыг бүгдийг нэг төрлийн орны тохиолдлууд болох эсвэл өөр өөр дуу авиануудыг бүгдийг нэг ижил үгийн дуу авиа байхаар хэрхэн тодорхойлж чадах байсан бэ? 

Ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүй (rtog-med shes-pa) нь нэг ангиллын зуучлалгүйгээр гарах мэдэхүй. Бид амро жимсийг дэлгүүрт харах үед бидний түүнийг харж байгаа нь ойлголтын-бус (концепт-үгүй) байна. Бидний харж байгаа зүйл үнэндээ нэг амро жимс байна, энэ нэг юу ч бус биш; гэвч эхэлж бид түүнийг харах үед түүнийг амро жимснүүдийн сэтгэлийн ангилалд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, бид түүнийг зөвхөн “амро жимс” гэсэн ангилалд оруулан ойлголтын (концепт) түвшинд амро жимс гэж мэдэж чадна. 

Саутрантика тогтсон тааллын дагуу, ойлголтын-бус (концепт-үгүй), хүчин төгөлдөр мэдэгдэх орнууд нь бүгд орон болох зүйлүүд (rang-mtshan) болон хамгийн гүнзгий үнэн үзэгдлүүд (don-dam bden-pa) байна. Тэдгээр нь тогтмол-бус (хөдөлгөөнт) байх ба энэ нь тэдгээр нь шалтгаан ба нөхцөлүүдээр нөлөөлөгдөн үүний улмаас агшнаас агшинд өөрчлөгдөн үр нөлөөнүүдийг гаргана гэсэн утгатай. Бид тэдгээр нь үр нөлөө гаргах тэдний энэ баримтаар нь бодит орон байна гэж тайлбарлаж болно. Тогтмол-бус (хөдөлгөөнт) үзэгдлүүдэд дүрс, дуу гэх мэт биет орнуудын бүх хэлбэрүүд, харааны эсвэл сэтгэлийн мэдэхүй, хайр, аз жаргал, уур гэх мэт юмсыг мэдэх бүх хэлбэрүүд болон хүн, хөдөлгөөн, нас гэх мэт дээрх хоёрын аль нь ч биш бүх тогтмол-бус (хөдөлгөөнт) үзэгдлүүд багтана.   

Цулгай мэдэхүй (илт мэдэл)

Цулгай мэдэхүйг (илт мэдэл) тухайлбал тогтмол-бус (хөдөлгөөнтэй) нэг үзэгдэл гэх мэт тус мэдэхүй дэх үзэгдэх орон нь нэг бодит зүйл байх хуурмаг-үгүй, ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүй гэж тодорхойлно. Илүү тодруулбал, тус мэдэхүй дэх үзэгдэх тэр орон бөгөөд үнэндээ үзэгдэх зүйл нь тус тогтмол-бус (хөдөлгөөнт) орны сэтгэлийн нэг голограм байна. 

Ингээд цулгай мэдэхүй (илт мэдэл) нь хуурмаг байх дараах дөрвөн шалтгаанаас ангид байна. Үүнд: 

  1. Тулгуурлах – хэрэв тус ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүй нь хялар нүдтэй байх гэх мэт нэг гэмтэлтэй мэдрэхүйн эрхтэн дээр тулгуурлаж байвал бид юмсыг хоёр болгож, хоёр сар харна. Энэ бол хуурмаг. 
  2. Орон – хэрэв ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүйн орон нь маш хурдан хөдөлж байвал, харанхуйд гар чийдэнг хурдтай эргүүлэхтэй адил, бид гэрлэн цагариг харж байгаагаар хууртагдана. 
  3. Нөхцөл – хөдөлж байгаа нэг гал тэргэн дотор бид гадна талд байгаа моднуудыг хурдан дөхөж ирэн, хурдтайгаар ухарч нүүж байгаа мэт харна.
  4. Ойрын өмнөх нөхцөл – хэрэв хэн нэгнийг харахын өмнө бидний сэтгэлийн хэмнэл маш хүчтэй алдагдсан байвал, жишээ нь айдас гэх мэтээр, бид байхгүй зүйлүүдийг харж болно. 

Хэдийгээр бүх дөрвөн тохиолдол нь ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүйнүүд боловч тэдгээр нь цулгай мэдэхүйн (илт мэдэл) тохиолдлууд биш байна. 

Цулгай мэдэхүйн (илт мэдэл) дөрвөн төрөл байна: 

  1. Мэдрэхүйн мэдэхүйн таван төрлийн (харах, сонсох, үнэрлэх, амтлах болон хүрэлцэхүй) нэгээр гарах мэдрэхүйн цулгай мэдэхүй (эрхтний илт мэдэл) нь бие махбодын мэдэхүйн таван эрхтнийг өөрийн давамгайлах нөхцөл болгох дээр тулгуурлан гарна. Нэг мэдэхүйн нэг давамгайлах нөхцөл нь харах, сонсох гэх мэт – тэр нь ямар төрлийн мэдэхүй болохыг тодорхойлох нөхцөл байна. Бие махбодын мэдэхүйн мэдрэхүйн таван эрхтнүүд нь фотод мэдрэг, дуунд-мэдрэг, үнэрт-мэдрэг, амтанд-мэдрэг болон биеийн бие махбодын-мэдрэхүйд-мэдрэг эсүүд байна. Хүн болон ихэнх амьтдад эдгээр эсүүд нь нүд, чих, хамар, хэлэнд болон биеэр тус тус тархан байрлана. Гэвч энэ нь үргэлж ийм байхгүй. Жишээ нь, наймалжид хамар эсвэл хэл байхгүй. Түүний үнэрлэх болон амтлах мэдрэхүйн эсүүд нь тэмтрүүл тус бүрийн сорогчуудад байрлах ба учир нь тэдгээр нь фотод мэдрэг нэмэлт эсүүд болох ба үүнд ямар нэг дуунд-мэдрэг эсүүд байхгүй байна. Мэдрэхүйн мэдэхүй нь орныг зөвхөн ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүйгээр мэдэх бол сэтгэлийн мэдэхүй нь орнуудыг ойлголтын-бус түвшний эсвэл ойлголтын түвшний мэдэхүйгээр аль алинаар нь мэддэг гэдгийг анхаараарай. 
  2. Сэтгэлийн цулгай мэдэхүйн (дотоод сэтгэлийн илт мэдэл) хувьд сэтгэлийн мэдэхүй нь аливаа тогтмол-бус (хөдөлгөөнт) орны мэдэхүй байна. Энэ нь түүний давамгайлах нөхцөл болох нэг сэтгэлийн мэдэхүйн эрхтэн дээр тулгуурлаж гарна. Мэдэхүйн тэр сэтгэлийн эрхтэн нь мэдэхүйн шууд өмнөх агшныг илэрхийлнэ. Хэрэв нэг мэдэхүйд бие махбодын мэдэхүйн нэг эрхтэн оролцоогүй үед тэр өмнөх агшны мэдэхүй нь дараагийн агшин дахь мэдэхүй нь цэвэр сэтгэлийн мэдэхүй байна гэдгийг тодорхойлно. Мэдрэлийн эсүүд мэдэхүйн бүх төрөлд оролцож, зөвхөн тархинд бус биеэр тархан байрлах тул тэдгээр нь Бурхан шашны үзэлд нэг мэдрэхүйн эрхтэн болж тооцогддоггүй. Сэтгэлийн цулгай мэдэхүй (илт мэдэл) нь бусдын сэтгэлийг унших гэх мэт мэдрэх боломжгүй (далд) мэдэхүйгээр мөн мэдрэхүйн цулгай мэдэхүйн (илт мэдэл) урсгалын эцэст ердөө нэг хоромд гарна. 
  3. Буцах мэдэхүйгээр гарах цулгай мэдэхүй (өөрийгөө мэдэгч илт мэдэл). Саутрантика, Читтаматра болон Йогачара-Сватантрика тогтсон тааллуудын дагуу, ямар нэг зүйлийг мэдэх хэлбэрүүдэд зөвхөн зарим төрлийн анхдагч мэдэхүй болон зарим сэтгэлийн хүчин зүйлс (нөхөр сэтгэлүүд) багтах төдийгүй мөн буцах мэдэхүй багтана (rang-rig). Буцах мэдэхүй нь өөрөө үргэлж ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний байх боловч нэг орны ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүй болон ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн агшин бүрд дагалдана. Энэ нь мэдэхүйд оролцох ба тухайлбал, суурь мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) гэсэн зөвхөн бусад мэдэхүйнүүд дээр төвлөрч, тэдгээрийг мэдэх байдлаар гарна. Энэ нь анхдагч мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүдийн төвлөрөх тэдгээр тогтмол-бус (хөдөлгөөнт) орнуудыг таньдаггүй. Гэвч ойлголтын (концепт) түвшний мэдэхүйтэй дагалдах буцах мэдэхүй нь тус мэдэхүйгээр мэдэх тогтмол (хөдөлгөөнгүй) орныг бас танина, учир нь эдгээр тогтмол (хөдөлгөөнгүй) орнууд нь тус ойлголтын (концепт) мэдэхүйн сэтгэлийн мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүдтэй (нөхөр сэтгэлүүд) ижил үндсэн мөн чанартай (ngo-bo) байна. Нэг мэдэхүй дэх буцах мэдэхүй нь түүний мэдэж байгаа мэдэхүйнхээ сэтгэлийн ул мөр эсвэл зуршлын үл-зохицох нөлөөлөгч хувьсагч хүчин зүйлүүдийг суулгах бөгөөд тэр нь дурдлаар тухайн мэдэхүйг хожим санах боломж олгоно. Түүнийг санах нь өмнө таньсан орон болон тус орноос сэтгэлээр гарсан орны нэг ангиллыг санагдуулах нэг сэтгэлийн голограмын ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр гарах ба түүнд тус орныг санагдуулах бүх сэтгэлийн голограм тохирно. Буцах мэдэхүйгээр гарах цулгай мэдэхүй нь түүнтэй дагалдах мэдэхүй нь эндүүрсэн эсвэл үгүйг бас тодорхойлно. 
  4. Егүзэрийн (тодорхой түвшний эрдэмд хүрсэн ихэвчлэн тарнийн бүтээлийн гүнзгийрсэн түвшний эрэгтэй бүтээлч) цулгай мэдэхүй (егүзэрийн илт мэдэл) нь сэтгэлийн мэдэхүйтэй хамт байх бөгөөд өөрөө гарахын тулд шаматхагийн төлөв (сэтгэлийн тайван, тогтуун төлөв) болон випашянагийн төлөв (сэтгэлийн онцгой хүлээн авах чадвар бүхий төлөв) хоёрын хослол дээр тулгуурлана. Энэ нь нарийн тогтмол-бус байдлыг (мөнх бус) эсвэл бодгалийн бүдүүн эсвэл нарийн байх боломжгүй сүнс гэж байхгүй гэдгийг өөрийн орноо болгож авна. Энэ нь нэг Бурхан биш бол зөвхөн аръя төрөлхтөн нарт, тэдний бүрэн ууслын бясалгалын үеэр гарна. 

Цулгай мэдэхүй (илт мэдэл) нь гурван салбартай: хүчинтэй, удаах болон эс-тодорхойлох. Мэдрэхүйн, сэтгэлийн, буцах мэдэхүйн цулгай мэдэхүй тус бүр эдгээр гурван салбартай байна. Егүзэрийн цулгай мэдэхүй нь зөвхөн хүчинтэй болон удаах мэдэхүйн салбартай. Энэ нь хэзээ ч эс-тодорхойлох мэдэхүй байдаггүй. 

Нэг орныг мэдэх мэдрэхүйн цулгай мэдэхүйн зөвхөн эхний бичил секунд нь (нэг секундийг нэг сая хуваасны нэг) хүчинтэй байна. Энэ нь мэдрэхүйн удаах цулгай мэдэхүйн нэг дарааллаар дагалдах ба энэ үеэр тус орны мэдэхүй нь шинээр мэдэгдэхээ болино. Энэ үе шатын араас орны мэдрэхүйн эс-тодорхойлох цулгай мэдэхүй гарах бөгөөд энэ үеэр хэдийгээр орон нь оносон хэвээр харагдах боловч шийдвэртэйгээр танигдахаа болино. Энэ үе шатын араас тухайн орны мэдрэхүйн эс-тодорхойлох цулгай мэдэхүй гарах ба энэ үеэр тус орон шийдвэртэй танигдахаа болих боловч оносон байдалтай үзэгдсэн хэвээр байна. Үүний араас сэтгэлийн цулгай мэдэхүйн нэг богино үе шат гарах боловч энэ нь өөрөө мөн түүний буцах мэдэхүйн дагалдах цулгай мэдэхүй хоёр нь өөрийн орны талаар шийдвэр гаргаж чадахааргүйгээр тийм богино байна. Иймд тэдгээр нь үнэндээ эс-тодорхойлох цулгай мэдэхүйнүүд болно. Сэтгэлийн эс-тодорхойлох цулгай мэдэхүйн энэ түр зуурын үе шат нь тус цулгай мэдэхүйн сэтгэлийн ойлголтын (концепт) мэдэхүйн өмнөх татан оруулсан орны сэтгэлийн мэдэхүйг гаргахад хэрэгтэй.      

Эс-тодорхойлох сэтгэлийн цулгай мэдэхүй нь, мэдрэхүйн цулгай мэдэхүйн нэг дараалал эсвэл эхлээд цулгай дараа нь удаах байх мэдрэх боломжгүй (далд) сэтгэлийн мэдэхүйн дарааллын араас гарч байгаа эсэхээс үл хамааран, тус орны ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр дагалдах ба энэ үеэр тус орон нь нэг сэтгэлийн ангиллын шүүлтүүрээр дамжин мэдрэгдэнэ. 

Егүзэрийн цулгай мэдэхүй нь сэтгэлийн нарийн бүдэг байдалгүй байх бөгөөд иймд үргэлж тод байна. Гэвч тус мэдэхүй нь өөрийн тод байдал болон ойлголтын өмнөх нөхцөл болгож тэр орныхоо өмнөх агшнаас шалтгаалдаггүй гэдэг утгаар түүний зөвхөн хамгийн эхний агшин нь шинэ байна. Тэгэхээр, Бурхадын тохиолдлоос бусад тохиолдолд аръя төрөлхтөн нарын хүчинтэй егүзэрийн цулгай мэдэхүй нь удаах егүзэрийн цулгай мэдэхүйн нэг үе шатаар дагалдана. Гэвч бүр аръя төрөлхтөн нарын хувьд ч эс-тодорхойлох егүзэрийн цулгай мэдэхүй байхгүй байна. 

Дүгнэх мэдэхүй (үлэх (жишиж мэдэх))

Дүгнэх мэдэхүй нь нэг тодорхой бус эсвэл маш тодорхой бус баримтын учир шалтгааны нэг зөв дарааллыг өөрийн сууриа болгон тулгуурлах нэг хүчинтэй ойлголтын (концепт) түвшний мэдэхүй. 

Хүчинтэй мэдэгдэх гурван төрлийн орон байна. Үүнд: 

  1. Илэрхий орнууд (mngon-gyur) – өвдөх үеийн биеийн мэдрэхүйнүүд гэх мэт. Тэдгээр нь ердөө бидний мэдэхүйн эрхтнүүд дээр тулгуурлан цулгай мэдэхүйгээр ойлголтын-бус (концепт-үгүй) түвшинд мэдэгдэж болно. Бид биеийн мэдэхүйгээрээ бие маш муу байгааг мэднэ. Мэдээж, бид үнэхээр бие өвдсөн эсвэл ердөө сэтгэл гутарсан байгаа эсэхийг ялгаж чадах хэрэгтэй. 
  2. Тодорхой бус орнууд (lkog-gyur) – биднийг өвтгөх бидэнд байх өвчин гэх мэт. Бид зөвхөн нэг бүрэн шинжилгээгээр олж авсан мэдээлэл дээр суурилан бидэнд ямар өвчин байгааг эмч оношлохтой адил учир шалтгааны нэг цуврал тулгуурлан тэдгээр зүйлсийг мэднэ: “Хэрэв ийм, ийм шинж тэмдэг байвал энэ нь энэ эсвэл тэр өвчин байна” гэнэ. Мэдээж, онош бүр зөв биш байна. 
  3. Маш тодорхой бус орнууд (shin-tu lkog-gyur) нь – бидний өвчнийг хэрхэн эмчлэх эмчилгээг олсон хүний нэр гэх мэт. Бид түүнийг бидний интернэтээс олсон байх болон тус мэдээллийн эх сурвалж нь дагавал зохих урчаас тэр мэдээллийг зөв гэж дүгнэх  гэх мэт мэдээллийн нэг хүчинтэй эх сурвалж дээр тулгуурлан мэдэх байна. Гэвч мэдээж бидэнд бидний уншсан зүйл нэг хүчинтэй эх сурвалжтай гэж дүгнэхэд зарим хүчинтэй учир шалтгаан хэрэгтэй. Үүнийг дүгнэх нь Википедиа эсвэл нэг блог дахь мэдээллийн тохиолдолтой адил үргэлж хялбар байхгүй. 

Дүгнэх мэдэхүйн гурван төрөл байна. Үүнд: 

  1. Үзэгдлүүдийн бодит байдлын хүч эсвэл дедуктив логик (ерөнхий санаанаас нарийн санаа руу дүгнэх логик арга) дээр суурилан дүгнэх (шид бүтээлээр (учир шалтгаанаар үлж мэдэх)) – ингэхдээ бид ямар нэг тодорхой бус зүйлийн талаар нэг зөв дүгнэлтэд хүрэхийн тулд алдаагүй логик хэрэглэнэ. Жишээ нь, манай хөрш их дуу чимээ гаргаж байна гэж бодъё. Бид тус дуу чимээ мөнх бус (түр зуурын) болох эсэх нь тодорхой бус учраас бид бухимдаж, тэвчээр алдаж байж болно. Гэвч хэрэв бид нотлох баримтын хүч дээр тулгуурлан тэр дуу чимээг хүн гаргаж байгаа учраас ердөө арилна гэж өөрсдөдөө баталж болно. Ингэхийн тулд бид дараах учир шалтгааны цувралыг дагах дээр тулгуурлана: Энэ дуу чимээг хүн гаргасан; түүхэн үйл явдлуудтай адил хүнээр-хийгдсэн бүх зүйл өнгөрөөд байгаа; бидний сэтгэлийн үргэлжлэлүүдтэй адилгүй, мөнх оршдоггүй бүх зүйл хүнээр хийгдсэн. Иймд бид энэ дуу чимээ хүнээр хийгдсэн тул бас өнгөрнө гэсэн итгэлтэй байж болно. Ийм хүчинтэй мэдлэгээр тэр үед бид өөрийн уурыг хянаж болно. 
  2. Бүгдийн сайн мэдэх зүйл дээр суурилж дүгнэх (алдар нэрээр үлж мэдэх) – үүгээр бид хэлийг ойлгоно. Бид зарим нэг хүн эсвэл электрон төхөөрөмж тодорхой дуу гаргахыг сонсох үед бид ямар нэг тодорхойгүй зүйлийг дүгнэнэ: энэ нь тэр, тэр үгүүдийн дуу байх ба хэрэв энэ нь тэр, тэр үгүүдийн дуу байвал тийм, тийм утгатай байна гэсэн дараагийн дүгнэлтийг хийнэ. Бид уншихтай адил логикийг хэрэглэнэ: бид мөрүүдийн нэг тодорхой хэв маягийг харах үед бид тэдгээр нь ийм, ийм үгнүүд байх ба ийм, ийм утгатай гэж дүгнэнэ. Өөр нэг жишээ гэвэл бид “нэг дээр нэмэх нь нэг” гэдгийг сонсох үед бид энэ нь “хоёр” гэсэн утгатай гэж дүгнэнэ эсвэл бид англи хэл дээр “хүний хамгийн сайн нөхөр” гэж сонсох үед энэ нь нэг нохойг илэрхийлнэ гэж дүгнэнэ. 
  3. Итгэл дээр суурилсан дүгнэлт (yid-ches rjes-dpag) (сэтгэл итгэмжлэлээр үлж мэдэх) – үүгээр бид өөрийн төрсөн өдөр гэх мэт маш тодорхойгүй ямар нэг зүйлийг мэднэ. Өөрийн төрсөн тэр өдрийг мэдэхийн тулд бид өөрийн ээж гэх мэдээллийн хүчинтэй эх сурвалж дээр тулгуурлах хэрэгтэй. Ингээд бид миний ээж миний төрсөн өдөртэй холбоотой мэдээллийн хүчинтэй эх сурвалж, учир нь тэр намайг төрөх үед байсан гэж дүгнэнэ. Иймд би түүний надад хэлж буй он, сар, өдөр зөв гэж итгэж болно.

Удаах мэдэхүй (тасалж мэдэх) 

Удаах мэдэхүй нь аль хэдийн ойлгосон зүйлээ ойлгох нэг хүчинтэй бус мэдэхүй. Энэ нь оносон, шийдвэртэй байх боловч шинэ биш учраас мэдэх нэг хүчинтэй хэлбэр биш байна. Энэ нь нэг ижил орны шууд өмнөх мэдэхүйг түүний тодорхой байдал болон ойлголтын шууд нөхцөл болгож мэдэхээс шалтгаална гэсэн утгатай. Үүнд түүний өөрийн шинэ байдлыг гаргах хүч байхгүй. 

Нэг татаж оруулсан орныг ойлгох ойлголтын үргэлжлэлийн нэг урсгалд гарах удаах мэдэхүйн гурван төрөл байна. Үүнд: 

  1. Удаах цулгай мэдэхүй нь – нэг татаж оруулсан орны түүнийг мэдэх цулгай мэдэхүйн анхны агшны араас гарах тус татаж оруулсан орны цулгай мэдэхүйн хоёрдох үе шат. Удаах цулгай мэдэхүй нь мэдрэхүйн, сэтгэлийн, буцах мэдэхүйн, эсвэл егүзэрийн гэсэн дөрөв байна. Гэвч егүзэргийн удаах цулгай мэдэхүй нь хараахан Бурхан болоогүй байгаа аръя төрөлхтөн нарын тохиолдолд зөвхөн гарна. 
  2. Удаах дүгнэх мэдэхүй нь – нэг татаж оруулсан орны хүчинтэй дүгнэх мэдэхүйн анхны агшны араас гарах тус татаж оруулсан орны дүгнэх мэдэхүйн хоёрдох үе шат. 
  3. Дээрх хоёрын аль нь ч биш удаах мэдэхүй нь – жишээ нь, өмнө нь хүчинтэй мэдсэн ямар нэг зүйлийг зөв санах ойлголтын (концепт) түвшний мэдэхүй байна. Түүний эхний болон түүний дарааллын хоёрдох үе шат нь хоёулаа удаах мэдэхүй байна, учир нь тэдгээр нь хоёулаа хэдийгээр ямар нэг зүйл түүнийг санахын өмнө шууд гараагүй байсан ч түүнийг өмнө мэдсэн байх дээр тулгуурлана. Хэн нэгний нэрийг санах эсвэл тэдэнтэй өмнө танилцсан байх, мөн нэг дээр нэгийг нэмээд хоёр болохыг санах. 

Эс-шийдэх мэдэхүй (сэтгэлдээ шинжихүй)

Эс шийдэх мэдэхүй нь нэг бодит зүйл анхдагч мэдэхүйн төрлүүдийн нэгд тодорхой харагдах үед татаж оруулсан орон нь тодорхойлогдохгүй байх нэг мэдэх хэлбэр. Ийнхүү энэ нь зөвхөн ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүйгээр гарна. Ойлголтын (концепт) түвшний нэг мэдэхүйд бидний анхаарах сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) сул байснаар бид гадаад бодлын нэг далд урсгалд байх сэтгэлийн нарийн тогтворгүй байдлыг туулах боловч энэ нь эс-шийдэх мэдэхүй биш. Энэ бол ердөө нэг анхаарлын алдагдал байна. 

Эс-шийдэх мэдэхүйн гурван төрөл байна. Үүнд: 

  1. Мэдрэхүйн эс-шийдэх цулгай мэдэхүй нь – удаах цулгай мэдрэхүйн мэдэхүйн дарааллын төгсгөлд байх бөгөөд энэ үе нь эхлээд мэдэхүй нь сэтгэлийн цулгай мэдэхүй рүү шилжих үе байж, дараа нь тус татаж оруулсан орны ойлголтын (концепт) түвшний мэдэхүй рүү солигдох үе байна. Эс-шийдэх цулгай мэдрэхүйн мэдэхүй нь мөн өөр нэг мэдрэхүйгээр татаж оруулсан бусад орны цулгай мэдэхүйтэй байх нэг мэдрэхүйн мэдэхүйн татаж оруулсан орны мэдэхүй гэх мэт дотоод ухамсарт нөлөөлөх мэдрэхүйн мэдэхүйг бас багтаана; жишээлбэл, ямар нэг өөр зүйлийг харж байх үеийн бидний бие дэх хувцасны биеийн (хүрэлцэхүй) мэдрэхүйн цулгай мэдэхүй. Гэвч үүнд хэн нэгэн рүү харж байх үед ханан дээрх фото зургуудыг анзаарахгүй байх гэх мэт зарим бусад талууд дээр төвлөрөх зуур нэг мэдрэхүйн цулгай мэдэхүйн татаж оруулсан орны зарим талуудыг үл анхаарах багтахгүй. 
  2. Сэтгэлийн эс-шийдэх цулгай мэдэхүй нь – бусдын сэтгэлийг унших мэдрэх-боломжгүй (далд) мэдэхүй гэх мэт сэтгэлийн удаах цулгай мэдэхүйн дарааллын төгсгөлд гарах ба энэ нь мэдэхүй нь тус татаж оруулсан орныхоо ойлголтын (концепт) түвшний мэдэхүй рүү солигдох гэж буй үе байна. Мөн эс-шийдэх нь эс-тодорхойлох мэдрэхүйн цулгай мэдэхүйн нэг агшин болон нэг татаж оруулсан орны ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн нэг агшны хооронд гарах сэтгэлийн цулгай мэдэхүйн тэр багахан агшин байна.  
  3. Буцах мэдэхүйн эс-шийдэх цулгай мэдэхүй нь – эгэл төрөлхтнүүдэд байх ба мэдрэхүйн эсвэл сэтгэлийн цулгай мэдэхүйтэй дагалдах буцах мэдэхүйн цулгай мэдэхүйн хамгийн бага агшин нь үргэлж эс-шийдэх байна. Үүний учир нь энэ нь тэдний буцах мэдэхүй нь тэдний татаж оруулсан орнуудаа тодорхойлоход нэг агшнаас илүү хугацаа шаарддаг явдал. Гэвч буцах мэдэхүйн эс-шийдэх цулгай мэдэхүй нь егүзэрийн цулгай мэдэхүйн дарааллын төгсгөлд гардаггүй. Үүний учир нь егүзэрийн цулгай мэдэхүй нь хэзээ ч эс-шийдэх байдаггүй явдал.

Таамаглах (үзсэн ч үл магадлах)

Таамаглах нь өөрийн орноо зөв авч, түүнийг шинээр ойлголтын (концепт) түвшинд таних мэдэхүйн хүчинтэй бус нэг төрөл байна. Дүгнэх мэдэхүйн адил, энэ нь нэг зөв дүгнэлтэд шинээр хүрэх боловч үнэхээр түүнийг ойлгохгүй эсвэл яагаад тэр нь үнэн болохыг зөв мэдэхгүй байна. Иймд, энэ нь шийдвэртэй биш тул ямар нэг зүйлийг мэдэх нэг хүчинтэй хэлбэр биш.  

Таамаглах таван төрөл байна. Үүнд: 

  1. Нэг үнэн зүйлийг ямар нэг шалтгаангүйгээр үнэн гэж таамаглах нь – дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өвөл өдөр богино болдог гэж зөв дүгнэх боловч яагаад гэдгийг мэдэхгүй байх. Энд мөн бид хэн нэгний нэрийг санахгүй байвч зөв таахтай адил сайн тааврууд (зөв хариултыг мэдэхгүй байвч зөв хариулттай маш ойр боловч яг зөв хариулт нь биш хариу өгөх) багтана.  
  2. Нэг эсрэг шалтгаанаар үнэн гэж таамаглах нь – дэлхийн бөмбөрцгийн хойд хагас өвөл нар руу хазайсан байдаг учраас тэр үеэр өдөр богино болдог гэж дүгнэх. 
  3. Нэг эс-шийдсэн шалтгаанаар үнэн гэж таамаглах нь – дэлхий нарыг тойрон эргэдэг учраас өвөл өдөр богино болдог гэж дүгнэх. 
  4. Нэг хамаарахгүй шалтгаанаар үнэн гэж таамаглах нь – өдрүүд хүйтэрдэг учраас өвөл өдрүүд богино болдог гэж дүгнэх. 
  5. Нэг зөв шалтгаанаар боловч ямар нэг шийдвэргүйгээр үнэн гэж таамаглах нь – өвөл дэлхий нарнаас холдож хазайдаг учраас тэр үеэр өдөр богино болдог гэж дүгнэх боловч тэр нь хэрхэн өдрийн уртад нөлөөлдгийг ойлгоогүй байна. 

Таамаглалаар олж авсан мэдлэг тогтворгүй байна. Бид зарим нэг баримтыг унших эсвэл сонсох болон түүнийг хэрхэн үнэн болохыг ойлгохоор шалгахгүйгээр ердөө итгэлээр шүүмжлэхгүй хүлээж авах үед бид түүнийг ихэвчлэн санадаггүй.        

Шийдвэргүй эргэлзэх (тээнэгэлзэх)

Шийдвэргүй эргэлзэх нь зарим орны талаарх ойлголтын (концепт) түвшний мэдэхүйтэй дагалдаж, тус оронтой холбоотой хоёр дүгнэлтэд гайхан эргэлзэх нэг сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) байна. Өөрөөр хэлбэл, энэ нь тус орныг таних хоёр ангиллын хооронд эргэлзэнэ гэсэн үг. Үүний гурван төрөл байна: 

  1. Баримтын тал руу хазайн шийдвэргүй эргэлзэх
  2. Баримтын тал руу хазайхгүй шийдвэргүй эргэлзэх 
  3. Дээрх хоёрын дунд тэнцвэртэйгээр шийдвэргүй эргэлзэх 

Буруу мэдэхүй (буруу мэдэх)

Гажуудсан мэдэхүй нь өөрийн орныг буруу таних мэдэхүйн нэг хэлбэр. Хоёр төрөл байна. Үүнд: 

  1. Ойлголтын (концепт) түвшний буруу мэдэхүй нь – өөрийн ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдсэн оронтой (zhen-yul) холбоотойгоор хууртсан нэг мэдэхүй. Нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүйн ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдсэн орон нь тухайн мэдэхүйн үзэгдэх орон болох тус ангиллын нийтээр хэрэглэж заншсан гишүүний нэг сэтгэлийн төлөөлөл байна. Энд тэр мэдэхүй нь хууртсан байна, учир нь ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдсэн орон нь янагуух байдлаар бодитой орших ямар нэг зүйлтэй нийцдэггүй. Нэг жишээ гэвэл нэг бодгалийн байх боломжгүй сүнс байгаа гэж барих ойлголтын (концепт) түвшний мэдэхүй. Энэ мэдэхүйд гарч, түүнд ойлгогдсон хэлбэрээрээ орших нэг бодгалийн байх боломжгүй сүнсний сэтгэлийн төлөөлөлтэй нийцэх тийм зүйл байхгүй. Тус ойлголтын (концепт) түвшний буруу мэдэхүй нь хууртсан, учир нь энэ нь тус ойлголтын түвшинд илэрхийлэгдсэн орон буюу бодгалийн нэг бодит байх боломжгүй сүнстэй нийцэх зүйл үнэндээ оршдог гэж итгэнэ; тэр нь ердөө оршдоггүй байхад.
  2. Ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний буруу мэдэхүй нь – өөрийн таньж буй оронтой холбоотой хууртсан мэдэхүй байх ба орон нь мэдэхүйдээ сэтгэлийн нэг голограмаар тодорхой үзэгдэнэ. Жишээ нь солир нүдтэй хэн нэгний харах хоёр сарны ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний харааны мэдэхүй байна. Сар руу харахад хоёр сар тодорхой харагдах боловч бодит байдал дээр хоёр сар байхгүй. 

Цулгай мэдэхүй (илт мэдэл) болон хуурмаг мэдэхүйн төрхүүд

Цулгай мэдэхүй (mngon-sum ji-ltar-ba) эсвэл хуурмаг мэдэхүйн (‘khrul-shes) нэг төрх нь өөрийн үзэгдэх оронтой холбоотой хууртсан нэг мэдэх хэлбэр байна. Энэ нь өөрийн үзэгдэх орноо түүний татаж оруулсан орон – тухайлбал, ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдсэн орон болох бодит зүйлтэй хольж, андуурсан байна. Харин буруу мэдэхүй нь бодитой орших зүйлтэй холбоотой хууртсан байна. Энэ нь түүнд харагдах тэр сэтгэлийн голограмыг огт оршихгүй ямар нэг зүйлтэй андуурна.      

Хуурмаг болон буруу мэдэхүйн аль аль нь ойлголтын (концепт) түвшний эсвэл ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүй байж болно. 

  • Нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүйд үзэгдэх орон нь нэг метафизик (оршихуй болон мэдлэгийн тухай ойлголт) зүйл, тухайлбал нэг нохой гэх мэт ангилал байна. Түүний татаж оруулсан орон нь энэ ангиллын нэг гишүүний сэтгэлийн төлөөлөл, нэг төрлийн нохойн сэтгэлийн голограм байх ба энэ нь нэг бодит зүйл байна. Ойлголтын (концепт) түвшний мэдэхүйнүүд нь хуурмаг байх ба учир нь тэдгээр нь нэг ангиллыг өөрийн ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдэж буй тэр оронтой хольж, андуурна. Жишээ нь, бид тодорхой нэг нохойны сэтгэлийн дүрийг нохдын ерөнхий ангиллын тэр сэтгэлийн төлөөлөл болгон хэрэглэх үед энэ нь бүх ноход тэр нохойн адил харагдах мэт хуурмаг байна. Хэрэв нэг мэдэхүйн ойлголтын (концепт) түвшинд таньж буй зүйл нь оршдоггүй бол энэ нь хуурмаг төдийгүй бас буруу байна. Нэг жишээ нь нэг эвэрт бодь гөрөөснүүдийг хамарсан ангилал нь бодит нэг эвэрт бодь гөрөөснүүдийн хувьд төөрөлдсөн байна. Хэдийгээр бид нэг эвэрт бодь гөрөөсний талаар бодож болох боловч тэр ангилал ямар нэг зүйлтэй нийцэхгүй, учир нь бодит нэг эвэрт бодь гөрөөс байхгүй. 
  • Нэг ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүйд, жишээ нь нэг мэдрэхүйн мэдэхүйд, үзэгдэх орон нь нэг сэтгэлийн голограм байх ба татан оруулж буй орнууд нь тус голограм болон бодит гадаад зүйл хоёрын тодорхой талууд байна. Хуурмаг ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүйд, жишээлбэл, хоёр сар харах солир нүдтэй нэг хүний гэх мэт, тус харагдах орон нь хоёр сарны нэг сэтгэлийн голограм байх боловч гадаад татан оруулсан орон нь бодит нэг сар байна. Тус мэдэхүй нь зөвхөн хуурмаг төдийгүй бас буруу байна, учир нь энэ нь хоёр сарыг нэг байхгүй зүйлтэй андуурч байгаа – тухайлбал, хоёр сар бодитой байгаагаар.

Нэг цулгай мэдэхүйн төрхүүдийн долоон төрөл байх ба эхний зургаа нь ойлголтын (концепт) түвшний мэдэхүй байх бол сүүлийнх нь ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүй байна. Үүнд: 

  1. Хуурмаг ямар нэг зүйлийн нэг цулгай мэдэхүйн төрх – дууг мөнх гэх буруу ойлголтууд болон эгэл хүмүүсийн зүүд болон уран зөгнөлүүдэд гарах орнуудын цулгай мэдэхүйн төрхүүд гэх мэт баримттай тохирохгүй буруу ойлголтын (концепт) түвшний мэдэхүйнүүд нь үнэн биш зүйлийг бодит байдалтай андуурна. Мөн үүнд айсан хүүхэд орон доор нэг мангас байна гэж бодох буруу ойлголт багтана.
  2. Өнгөц ямар нэг зүйлийг таних нэг цулгай мэдэхүйн төрх – бид ойлголтын (концепт) түвшний мэдэхүйгээр тухайн бодит зүйлийн чанар нь Вайбхашика  тогтсон тааллын утгаар өнгөц байхаар таних явдал байна. Вайбхашика тогтсон тааллын утгаар ямар нэг өнгөц зүйл гэдэг нь нэг орны янагуух чанар нь түүнийг биетээр эсвэл сэтгэлээр эвдэхэд танин мэдэгдэхээ больж болох чанар байна. Жишээ нь, бид нэг ширээ гэх мэт нэг биет зүйл эсвэл сэтгэл санааны байдал гэх мэт нэг сэтгэлийн төлөвийг “ширээ” эсвэл “сэтгэл санааны байдал” гэсэн ангиллаар бодож болно. Тогтмол (хөдөлгөөнгүй) ангиллууд нь нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүйд тэдгээрийн сэтгэлийн төлөөлөл болон ямар сэтгэлийн голограм үзэгдэхээс үл хамааран  шинж чанараа алдаггүй. Гэвч нэг ширээг хэсэг, хэсэг болгон хуваах үед тэр нь шинж чанараа алдах ба нэг сэтгэл санааны байдал нь түүний бүрдэл болох сэтгэл болон сэтгэлийн хүчин зүйлс болон түүнийг бүрүүлэх агшнуудад задлан шинжлэхэд тэр нь шинж чанараа алдана. Ийм мэдэхүйнүүд нь хуурмаг, учир нь өөрийн шинжийг хадгалах ямар нэг зүйлийн нэг ангиллыг өөрийн шинжийг алдах ямар нэг зүйлийн сэтгэлийн төлөөлөлтэй андуурна. Гэвч нэг цулгай мэдэхүйн ийм төрхүүд нь буруу биш байна учир нь нэг бүхэл нийтлэг мэдрэхүйн орон болох гэдэг үүднээс нэг ширээ нь мэдрэхүйн мэдээллийн өөр өөр төрөлд задлах үед өөрийн нэг ширээ болох янагуух шинж хадгална, нэг сэтгэл санааны байдал нь түүнийг бүрдүүлэх агшнуудад задлахад нэг сэтгэл санааны байдал болох өөрийн янагуух шинж чанараа хадгална. 
  3. Нэг дүгнэх мэдэхүй дэх цулгай мэдэхүйн төрх нь – учир шалтгааны нэг цувралыг бүрдүүлэх зөвшөөрсөн, нийцсэн, үл нийцсэн гэсэн гурван хүчин зүйлийн ангиллаар гарах дүгнэх мэдэхүй дэх нэг сэдвийг батлахад хэрэглэгдэх гурван логик дэлгэрүүлэлтийн нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүй байна. Жишээ нь, манай хөршийн гаргаж байгаа дуу чимээ нь нэг сэтгэлийн үргэлжлэл адил биш бөгөөд нэг түүхэн үйл явдлын адил дуусна, учир нь үүнд үүнийг хүн гаргаж байгаа гэж дүгнэх мэдэхүй байна, учир шалтгааны цувралын гурван хүчин зүйлтэй холбогдсон ангиллууд нь үзэгдэх орон байна. Зөвшөөрсөн хүчин зүйлийн хувьд ангиллууд нь “манай хөршийн гаргаж байгаа дуу чимээнүүд” болон “хүн гаргаж байгаа зүйлүүд” байна; ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдэх орон нь хүний хийх ямар нэг дуусдаг зүйл болох нэг түүхэн үйл явдлын сэтгэлийн төлөөлөл байна. Логик дэлгэрүүлэлтийн хүчин зүйлийн хувьд ангиллууд нь “хүний гараар хийгдсэн,” “дуусах зүйлүүд” болон “түүхэн үйл явдлууд” байна; ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдэх орон нь хүний гараар хийгдсэн, төгсөх ямар нэг зүйл болох нэг түүхэн үйл явдлын нэг сэтгэлийн төлөөлөл байна. Сөрөг дэлгэрүүлэлтийн хүчин зүйлийн хувьд ангиллууд нь “хүний гараар хийгдээгүй зүйлүүд,” “дуусдаггүй зүйлүүд” болон “сэтгэлийн үргэлжлэлүүд” байна. Ойлголтын (концепт) түвшинд илэрхийлэгдэх орон нь хүний гараар хийгдээгүй, дуусахгүй зүйл болох нэг сэтгэлийн үргэлжлэлийн сэтгэлийн төлөөлөл байна. Энэ дүгнэх мэдэхүйн үзэгдэх орны эдгээр гурван бүрдлийн цулгай мэдэхүйнүүдийн ийм төрхүүд нь, ангиллуудын эдгээр гурван бүрдэл нь, энэ дүгнэх мэдэхүйд хуурмаг байх ба үүнд тэдгээр нь тэдгээр ангиллуудыг тэдний нэг бүрдэл бүхий сэтгэлийн төлөөлөлтэй холино, тэдгээр нь тэдгээрийг ойлголтын (концепт) түвшинд  илэрхийлж болох ганц зүйл байх мэтээр. 
  4. Нэг дүгнэх мэдэхүйгээс гарах ямар нэг зүйлийн нэг цулгай мэдэхүйн төрх нь – нэг дүгнэх мэдэхүйгээр танигдсан учир шалтааны цувралаас гарсан дүгнэлтийн нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүй байна. Жишээ нь, дээрх дүгнэх мэдэхүйн дүгнэлтээр, манай хөршийн гаргаж байгаа дуу чимээ нь дуусах ямар нэг зүйл байна гэсэн ойлголтын (концепт) түвшний мэдэхүй нь хуурмаг, учир нь тэр нь “манай хөршийн гаргаж байгаа дуу чимээ” болон “дуусах зүйлүүд” гэдэг ангиллыг манай хөршийн гаргаж байгаа энэ тодорхой дуу чимээний сэтгэлийн илэрхийлэлтэй манай хөршийн гаргах бүх дуу чимээг адил сонсогдох мэтээр хольж, андуурна. 
  5. Бидний санасан ямар нэг зүйлийн нэг цулгай мэдэхүйн төрх нь – бидний өмнө таньсан ямар нэг зүйлийг санахад гарах нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүй бөгөөд, жишээ нь, бидний ээж ямар харагддагийг санах. Энд бид ээжийгээ өөрийн ээжийн ангилал болон тэрээр ямар харагдахыг төлөөлөх нэг сэтгэлийн голограмаар дамжуулан ойлголтын (концепт) түвшинд таньж байна. Бидний ээжийгээ санах үеийн түүнийг таних нэг цулгай мэдэхүйн төрх нь хуурмаг байна, учир нь ээжийнхээ ангиллыг тэрээр үргэлж тийм харагдаж байсан мэтээр, түүнийг төлөөлөх нэг сэтгэлийн голограмтай хольж, андуурсан байна.
  6. Найдсан ямар нэг зүйлийн талаарх цулгай мэдэхүйн төрх нь – бидний барьж байгаа нэг дууссан байшин гэх мэт нэг хараахан болоогүй байгаа ямар нэг зүйлийг төсөөлөх нэг ойлголтын (концепт) түвшний мэдэхүй байна. Энд бид хараахан бэлэн болоогүй байгаа байшингийн нэг сэтгэлийн төлөөллийг хараахан бэлэн болоогүй байгаа байшингуудын ангиллаар ойлголтын (концепт) түвшинд танина. Хараахан бэлэн болоогүй байгаа байшингийн цулгай мэдэхүй нь төрх нь хуурмаг, учир нь энэ нь тэр сэтгэлийн төлөөлөл нь хараахан бэлэн болоогүй байгаа байшин дуусаж, бэлэн болох үед хэрхэн харагдаж болох хэлбэрийг дүрслэн харуулах мэтээр ангиллыг татаж оруулсан оронтой хольж, андуурч байгаа.   
  7. Нэг бүрэлзсэн орны нэг цулгай мэдэхүйн төрх нь – бодит байдалд оршихгүй ямар нэг зүйлийн ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүй байна. Бид нэг бүрэлзээ харах үед, түүний цулгай мэдэхүйн төрх нь хуурмаг байна, учир нь энэ нь үзэгдэх орон болох татаж оруулсан оронд байх бүрэлзээг ширээ гэх мэт бүрэлзээгүй бодит зүйлтэй хольж, андуурсан байна. Мэдэхүй нь мөн буруу байна, учир нь бүрэлзээ бодит байдал дээр оршихгүй. 

Орноо тодорхойлох нь өөрөө гарсан эсвэл өөр мэдэхүйгээр гарсан мэдэхүй   

Мэдэхүйн хүчинтэй хэлбэрүүдийн өөр хоёр ангилал нь орноо тодорхойлох нь өөрөө гарсан эсвэл орноо тодорхойлох нь бусад мэдэхүйгээр гарах шаардлагатай гэсэн эдгээр хоёр мэдэхүйнүүд байна.  

Орноо тодорхойлох нь өөрөө гарсан хүчинтэй мэдэхүй (өөрөө гарсан хүчинтэй мэдэхүй, rang-las nges-kyi tshad-ma) нь өөрийн орон нь юу болох нь илэрхий хүчинтэй мэдэхүй байна. Үүнд орон нь юу болохыг тодорхойлоход өөр мэдэхүй дээр тулгуурлах шаардлага байхгүй. Үүний таван төрөл байна. Үүнд:  

  1. Буцах мэдэхүйгээр гарах хүчинтэй цулгай мэдэхүй – энэ нь үүний таньж буй анхдагч мэдэхүй болон сэтгэлийн хүчин зүйлүүд нь юу болохыг өөрөө тодорхойлно. 
  2. Хүчинтэй егүзэрийн цулгай мэдэхүй – энэ нь бүдүүн эсвэл нарийн мөнх бус эсвэл бүдүүн эсвэл нарийн байх боломжгүй “би” байхгүй гэдэг нь юу болохыг өөрөө тодорхойлно. 
  3. Хүчинтэй дүгнэх мэдэхүй – энэ нь учир шалтгааны нэг цуврал дээр тулгуурласан дүгнэлтийг өөрөө тодорхойлно. 
  4. Өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа ямар нэг зүйлийн хүчинтэй мэдрэхүйн цулгай мэдэхүй – энэ нь болж буй зүйлийг өөрөө тодорхойлно. 
  5. Ижил төстэй зүйлийн хүчинтэй мэдрэхүйн цулгай мэдэхүй – хэрэв бид бидний хардаг өдөр бүр гудамж уруудан явах хэн нэгийг харвал энэ нь тэр хэн болохыг мэдэх нь илэрхий байна.  

Орноо тодорхойлох нь өөр мэдэхүйгээр гарах шаардлагатай хүчинтэй мэдэхүй (бусдаар-гарсан хүчинтэй мэдэхүй, gzhan-la nges-kyi tshad-ma) нь өөрийн орноо тодорхойлохын тулд өөр мэдэхүй шаардагдах хүчинтэй мэдэх нэг мэдэхүй. Энэ мэдэхүйн хэлбэрийн нэрийн үгийн гарал зүйн утгын хувьд хуваавал гурван төрөл байна. Үүнд: 

  1. Ямар нэг зүйлийн анхны удаагийн хүчинтэй мэдрэхүйн цулгай мэдэхүй – жишээ нь, бид өөрийн худалдаж авсан нэг шинэ төхөөрөмжийг харах үед түүнийг хэрхэн хэрэглэх нь илэрхий биш байна. Бид түүнийг хэрхэн хэрэглэхийг тодорхойлох нь дараагийн мэдээллүүдийг шаардана гэдгийг хүчинтэй мэдэж болно. 
  2. Бидний сэтгэл анхааралгүй байх үеийн мэдрэхүйн цулгай мэдэхүй – жишээ нь, бид ямар нэг зүйлийн талаар бодож түүнд гүн автсан байж, хэн нэгэн бидэнд ямар нэг зүйл хэлэхийг сонсох үед бид тэр хүн бидэнд тэдний хэлсэн зүйлийн талаар баттай мэдүүлэх үүднээс хэлсэн зүйлээ дахин давтах хэрэгтэй гэдгийг бид хүчинтэй мэдэж болно. 
  3.  Хуурмаг байдлын нэг шалтгаантай мэдрэхүйн мэдэхүй нь – жишээ нь, бид нүдний шилээ авч нэг замын тэмдгийг харах үед бид нэг бүрэлзээ харах ба бид тус тэмдэг юу гэсэн утгатай болохыг мэдэх үүднээс нүдний шилээ зүүж, дахин харах хэрэгтэй гэж бид хүчинтэй мэднэ. 

Сүүлийн хоёр мэдэхүйн хэлбэр нь зөвхөн үгийн гарал зүйн утгаар хүчинтэй, учир нь хоёрдох нь нэг анхаарал үгүй мэдэхүй бол гурав дахь нь буруу мэдэхүй байна.   

Дараагийн гурван төрөл байна. Үүнд: 

  1. Ямар нэг зүйл нь нэг үзэгдэл байх нь өөрөө гарсан байх боловч тэр нь үнэндээ юу байх шийдвэр нь өөр мэдэхүйгээр гарах хэрэгтэй цулгай мэдэхүй нь – жишээ нь, мэдрэхүйн хүчинтэй цулгай мэдэхүйгээр хол байх нэг улаан зүйлийг харна. Бид түүнийг нэг улаан өнгөтэй зүйл болохыг хүчинтэй мэдэж байгаа боловч тэр нь үнэндээ юу болохыг тодорхойлохын тулд, жишээ нь нэг гал байвал, бид ойртон, дахин харах хэрэгтэй. 
  2. Ямар нэг зүйл юу болохыг тодорхойлох нь ерөнхий байх бөгөөд өөрөө гарсан байна, гэвч тэр нь тусгайлан юу болохыг тодорхойлох нь өөр нэг мэдэхүйгээр гарах хэрэгтэй – жишээ нь, мэдрэхүйн хүчинтэй цулгай мэдэхүйгээр бид нэг хол байгаа хүнийг харна. Бид түүнийг нэг хүн болохыг хүчинтэй мэдэх боловч тэр хүн тодорхой хэн болохыг тодорхойлохын тулд ойртон очиж, дахин харах хэрэгтэй гэдгийг бас хүчинтэй мэднэ. 
  3. Бүр үзэгдсэн ямар нэг зүйл өөр мэдэхүйгээр гарах хэрэгтэй эсэхийг тодорхойлох цулгай мэдэхүй нь – жишээ нь, бид манай автобус гэрлэн дохион дээр зогссоныг харсан эсэхийг мэдэхгүй байх ба бид түүнийг зогсохыг харсан байх гэж бодно. Бид үнэхээр автобусаа харсан эсэхийг тодорхойлохын тулд бид дахин илүү анхааралтай харах хэрэгтэй гэж хүчинтэй мэднэ. 

Энэ сүүлийн хувилбар нь зөвхөн нэр төдий хүчинтэй, учир нь үнэндээ тэр нь манай автобус байсан байх эс-тодорхойлох мэдэхүй эсвэл тэр манай автобус байгаагүй байх нэг буруу мэдэхүйн аль аль нь байж болно. 

Прасангика хувилбарууд 

Прасангика нь цулгай мэдэхүйг хуурмаггүй, өөрөөр хэлбэл оносон ба шийдсэн мэдэхүй гэж тодорхойлно. Энэ нь өөрийн тодорхойлолтдоо “шинэ” гэдгийг багтаадаггүй, учир  нь Прасангикагийн өөрөө бүтсэн оршихуйн үгүйсгэлийн дагуу ямар ч мэдэхүй нь өөрийн хүчээр гардаггүй. Хэрэв нэг мэдэхүй нь өөрийн хүчээр гарах юм бол энэ нь өөрөө бүтсэн байна. Иймд Прасангика нь удаах мэдэхүйг хүлээн зөвшөөрдөггүй. 

Прасангика тогтсон таалал нь Саутрантика тогтсон тааллын “цулгай мэдэхүй” гэдэг зүйлийг дахин тодорхойлно. Саутрантика тогтсон таалал нь мэдэхүйн энэ хүчинтэй хэлбэрийг үргэлж ойлголтын-бус (концепт-үгүй) түвшнийх байна гэж тодорхойлдог: энэ нь өөрийн орныг нэг дамжуулагч болох сэтгэлийн ангилалгүйгээр авч үзнэ. Энэ нь шинэ байх шаардлагатай, учир нь тэд “цулгай мэдэхүй (илт мэдэл)” гэсэн утгатай санскрит үг болох “прамана” гэдэг үгийн угтвар “пра” нь “эхний” эсвэл “шинэ” гэсэн утгыг илэрхийлнэ гэж тайлбарлана. Прасангика тогтсон тааллын хувьд “пра” гэх угтвар нь хүчинтэй эсвэл зөв гэсэн утга гаргана. Иймд тэд мэдэхүйн энэ хүчинтэй хэлбэрийг учир шалтгааны цуврал дээр өөрөө гарахад тулгуурлахгүй мэдэхүйгээр тодорхойлно. Иймд Прасангикагийн хувьд цулгай мэдэхүй нь шууд мэдэхүй байна. Ийнхүү Саутрантика тогтсон тааллын мэдрэхүйн удаах цулгай мэдэхүй гэж тодорхойлдог зүйлийг Прасангика тогтсон таалал мэдрэхүйн ойлголтын-бус (концепт-үгүй) шууд мэдэхүй гэж зүйлчлэх ба Саутрантикагийн егүзэрийн удаах цулгай мэдэхүй гэж нэрлэдэг зүйлийг Прасангика нь егүзэрийн ойлголтын-бус (концепт-үгүй) шууд мэдэхүй гэж зүйлчилэнэ. Мөн Саутраниткагийн дүгнэх удаах мэдэхүй гэж зүйлчлэх зүйлийг Прасангика тэр нь учир шалтгааны нэг цувралд тулгуурлахаа больдог тул ойлголтын (концепт) түвшний шууд мэдэхүй гэж нэрлэнэ. 

Сэтгэлийн шууд мэдэхүй нь мөн ойлголтын (концепт) түвшнийх байж болно. Сэтгэлийн ойлголтын (концепт) түвшний шууд мэдэхүйн нэг жишээ гэвэл, учир шалтгааны нэг цувралд тулгуурлахгүй гарах шамдал үгүй бодь сэтгэл байна. 

Прасангика нь буцах мэдэхүйг хүлээн зөвшөөрдөггүй. Хүчинтэй мэдэхүйнүүд нь өөрсдийн татаж оруулсан орноо илээр ойлгох бол тэдгээр нь өөрсдийгөө болон тэдний хүчинтэй байдлыг ил бусаар ойлгоно. Нарагжунагийн Төв мөрийн үндсэн бадаг бүтээлийн тайлбар болох Чандракиртигийн Тодорхой үг (санс. Прасаннапада) бүтээлд үзүүлсэнчлэн Прасангика нь мэдэхүйн хүчинтэй дөрвөн хэлбэр байна гэж үзнэ. Үүнд: 

  • Хүчинтэй шууд мэдэхүй
  • Хүчинтэй дүгнэх мэдэхүй
  • Эрхэд суурилсан хүчинтэй мэдэхүй – Саутрантика тогтсон тааллын үзэх итгэл үнэмшил дээр суурилсан дүгнэх мэдэхүйтэй утга нэг. 
  • Адил төстэй нэг жишээгээр (nyer-‘jal tshad-ma) хүчинтэй мэдэхүй – жишээ нь, газрын зураг дээр харуулсны адил замыг дагаж хүрэх газар руугаа хэрхэн явахыг хүчинтэй мэдэх. Сонгодог жишээ нь нуруун дээрээ нэг бөхтэй, хүзүүн доороо унжих арьстай цагаан үхрээр харагдах тэр адил төстэй жишээгээр энэтхэг бөхт үхэр гэж юу болохыг мэдэх. Прасангика тогтсон тааллын утгын нөхцөл дэх нэг жишээ нь нэг хоосон санаа, хий зүйл, зүүд эсвэл солонго зэрэг тэдгээр төстэй жишээнүүдээр өөрөө-бүтсэн оршихуйн үзэгдлүүд нь юмс хэрхэн оршдогтой тохирдоггүй гэж ойлгох. Үүнийг дүгнэх мэдэхүйн нэг төрөл гэж бас зүйлчилж болно. 

Хоосон чанарыг мэдэх долоон хэлбэр 

Мэдэхүйн тэдгээр долоон хэлбэр нь хоосон чанарын талаарх ойлголтын-бус (концепт-үгүй) түвшний мэдэхүйд хүрэх үйл явцыг дүрсэлнэ. Эдгээр үе шатыг мэдэх нь бид хэрхэн ахидгийг тооцоолоход маш тустай. 

Эхлээд эгэл хүмүүсийн хувьд бид үл мэдэхтэй дагалдсан хоосон чанарын буруу мэдэхүйтэй байна. Бид түүний талаар огт мэдэхгүй. Бүх зүйлийн талаарх бидний мэдэхүй юмсын оршихуйн төлөв байдалтай холбоотой гажуудсан байна – бид бүх зүйлийг өөрөө-бүтсэн мэтээр танина. Ингээд бидэнд түүний талаарх, түүнийг буруу мэдэж мөн бас түүний талаар гажуудсан эсрэг хандлагатай байж болох ийм үл мэдэхтэй гажуудсан мэдэхүй байна. Бид үүнийг юу ч байхгүй гэсэн утгатай, нэг нигилист үзэл гэж төсөөлнө. Цааш ахихын тулд бидэнд нэг дайсагнаж эсрэгцсэн биш, нэг нээлттэй сэтгэл хэрэгтэй. 

Ингээд бид хоосон чанарын тухай нэг сургаал сонсоно. Хэрэв бид багшийг тайлбарлаж байхад гар утас руугаа харж байх юм бол бидний хоосон чанарын тухай сонсож байгаа нь тодорхой-бус болно. Бид хэлсэн нэг ч үгийг санахгүй. Хэрэв бидний сэтгэл бодолд автсан байвал, бидэнд үгнүүдийн талаарх зөвхөн сонсголын мэт мэдэхүй байх ба бид мөн л тэдгээрийг санахгүй, учир нь бид анхаарал хандуулаагүй байсан. 

Гэвч хэрэв бид үгнүүдийг сонсголын хүчинтэй цулгай мэдэхүйгээр үнэндээ сонсож, сонссон зүйлийнхээ талаар итгэлтэй байвал тэр үед сонсголын удаах болон эс-шийдэх цулгай мэдэхүйнүүдийн үе шатуудын дараа “хоосон чанар” гэдэг үгийн авиаг мэдэх сэтгэлийн цулгай мэдэхүйн нэг багахан агшин гарч, тэр үед бид хоосон чанарыг ойлголтын (концепт) түвшинд (бид хоосон чанар гэж бодно) “хоосон чанар” гэдэг үгийн тэр авианы дууны ангиллаар танина. Гэвч бид түүнийг нэг утгын ангилал (бидэнд энэ нь юу гэсэн үг болох талаар ямар ч ойлголт байхгүй байна), эсвэл түүнийг нэг зөв биш утгын ангиллаар мэднэ (бидэнд энэ нь юу гэсэн утгатай болох талаар нэг буруу ойлголт байх бөгөөд бидний ойлголтын (концепт) түвшний мэдэхүй нь хүчин төгөлдөр биш байна). 

Үүний дараа бидэнд хоосон чанар нь үнэн эсэх талаар шийдвэргүй эргэлзэх эргэлзээ байж болно. Эхлээд энэ эргэлзээ нь түүнийг үнэн гэж зөвшөөрөхгүй тал руу хазайж, дараа нь магадгүй тэнцвэртэй байж, улмаар түүнийг зөв гэж хүлээн зөвшөөрөх тал руу хазайна. Энэ үе шатын үер хоосон чанар нь юу гэсэн утгатай болох талаар итгэлтэй болохын тулд бид дараагийн мэдэхүйд тулгуурлах хэрэгтэй болно гэж хүчинтэй мэднэ. Бид илүү их судалж, түүний талаар илүү их бодох хэрэгтэй болно. Бид хоосон чанар гэдэг нь юу гэсэн утгатай болохыг наад зах нь өнгөц байдлаар ойлгох үед, бид түүний талаар авиан ангилал болон зөв утгын ангилал хоёроор гарах шийдвэргүй эргэлзээтэй ойлголтын (концепт) түвшинд түүнийг ойлгож чадна. 

Дараа нь бид хоосон чанарын тухай таамаглаж бодно – бид түүнийг үнэн байх гэж таамаглах ба бид түүнд үнэхээр итгэл төрлүүлэх хэрэгтэй болно. Мөн бид хоосон чанарын нэг буруу утгыг зөв гэж таамаглаж болохыг бас анхаараарай. Энэ нь нэг ойлголтын (концепт) түвшний буруу мэдэхүй байна. Хоосон чанарын зөв утгад бүрэн итгэлтэй болохын тулд бид учир шалтгааны нэг хүчинтэй цуврал дээр суурилан бүх зүйлд өөрөө-бүтсэн оршихуй байхгүй гэж дүгнэх хэрэгтэй болно. Гэвч бид үүний учир шалтгааны хүчинтэй цувралыг бүр мэдэж байсан ч, хэрэв бид тус учир шалтгаанд итгэхгүй эсвэл үнэхээр ойлгохгүй байвал бид хоосон чанар үнэн гэж ердөө таамагласан хэвээр байна. Хоосон чанарын талаарх хүчинтэй дүгнэх мэдэхүйгээр бид тэр учир шалтгааны цувралыг ойлгож, тэр нь хоосон чанар нь зөв гэж баталж байна гэсэн итгэлтэй болно.

Ингээд бид хоосон чанар дээр ойлголтын (концепт) түвшинд бясалгах үед эхлээд бид түүний талаарх хүчинтэй цулгай мэдэхүйтэй байх бөгөөд бидний мэдэхүй эхлээд шинэ, дараа нь удаах дүгнэх мэдэхүй, эцэст нь эс-шийдсэн дүгнэх мэдэхүй байна. Гэвч бидний бясалгал бид хоосон чанар дээр түүний утгын зөв ангиллаар төвлөрч, түүндээ итгэлтэй байх тохиолдолд л зөвхөн дүгнэх мэдэхүйн энэ эхний хоёр үе шат болно. Хэрэв бидний анхаарал сарниж эсвэл ямар нэг утгын ангилалгүй зөвхөн авиан ангиллаар үгнүүд дээр төвлөрч байвал бид бясалгалаараа хоосон чанарыг ойлгохгүй. Бид хоосон чанар дээр төвлөрсөн шаматха болон випашянагийн хосолсон нэг төлөвт хүрэх үед зөвхөн бидний хоосон чанар дээрх ойлголтын түвшний бясалгал дүгнэх хүчинтэй мэдэхүй болон удаах дүгнэх мэдэхүйтэй болно.

Прасангика тогтсон тааллын ангиллын схемийн дагуу шаматха болон випашяна хосолсон нэг төлөвтэй эсвэл үгүй байсан ч хоосон чанарын талаарх бидний удаах дүгнэх мэдэхүй нь түүний талаарх ойлголтын (концепт) түвшний шууд мэдэхүй болно. Хоосон чанарын талаарх ойлголтын (концепт) түвшний зөв мэдэхүй төрүүлэхийн тулд бид тус учир шалтгааны цувралыг дараалуулан бодох шаардлагагүй болох үед хоосон чанарын талаарх ойлголтын (концепт) түвшний бүр эхний агшин нь хүртэл түүний талаарх ойлголтын (концепт) түвшний шууд мэдэхүй болно.  

Эцэст нь бид хоосон чанарын талаарх ойлголтын-бус (концепт-үгүй) шууд түвшний мэдэхүйд хүрэх үед, Саутрантика тогтсон таалал үүнийг хоосон чанарын талаарх егүзэрийн цулгай мэдэхүй (илт мэдэл) гэж зүйлчилнэ (хэдийгээр, мэдээж, Саутрантика нь хоосон чанарыг хүлээн зөвшөөрдөггүй ч). Прасангика нь үүнийг егүзэрийн ойлголтын-бус (концепт-үгүй) шууд мэдэхүй гэж зүйлчилнэ.  

Энэ бүхний туршид, хэрэв бид хоосон чанар дээр бясалгаж байснаа санаж чадах юм бол Саутрантика нь үүнийг бидний мэдэхүйтэй дагалдан гарах буцах мэдэхүйн хүчинтэй, удаах цулгай мэдэхүйн ажил гэж тайлбарлана. Прасангика нь хэрэв бид хоосон чанарыг дүгнэх мэдэхүй эсвэл ойлголтын (концепт) эс бол ойлголтын-бус (концепт-үгүй) шууд мэдэхүйгээр ойлгож байвал бид тус мэдэхүй нь гарч, тэр нь хүчинтэй байна гэж ил бусаар ойлгоно хэмээн тайлбарлана. Аль ч тохиолдолд бид хоосон чанар дээр бясалгаж байгаагаа санах үед энэ нь “хоосон чанарын бясалгал” гэх утгын ангиллаар гарах цулгай мэдэхүйн нэг хуурмаг, ойлголтын (концепт) түвшний төрхтэй байна. 

Ийнхүү, хэрэв бид бидний хоосон чанарын талаарх ойлголт ямар үе шатанд байгаа, түүний талаарх ойлголтын-бус (концепт-үгүй) мэдэхүйд хүрэхийн тулд ямар үе шат дамжих хэрэгтэйг мэдэх үед бид мөрийн зэрэгт (шаталсан зам мөр) итгэлтэй болно. 

Top