Олон нийтийн сүлжээ болон мессеж хэт хэрэглээ

Бататгал

Бидний өдөр тутмын амьдралаа туулах хэв маяаг болох оюун судлахуй буюу хандлага өөрчлөх сургаалаар шийдвэрлэдэг тэр нэг зүйлийг бид авч үзсэн. Бид өөр өөрсдийн амьдралаар амьдрах ба агшин хором бүрийг өөрс өөрсдөө туулж амсаж байдаг. Бүр хэдий бид бүх зүйлийг нүүр номондоо нийтэлж, жиргээнд жиргэсэн ч түүнийг туулж эдлэх хүн нь зөвхөн бид л байна. 

Орчин үед олон хүмүүс мессеж бичих, сэтгэгдэл болон хийж байгаа үйл ажиллагаагаа нүүр ном, жиргээнд илэрхийлэхэд хэт их автсан мэт санагддаг. Эдгээр зүйлүүдийг хэн нэгний өдөр тутмын амьдрал болон өөрийн өдөр тутмын амьдралын үүднээс уншихын ялгаа юу байдаг вэ? Бидний өөрийн амьдралд болон хэн нэг өөр хүний амьдралдаа туулах зүйлүүдийн хооронд, ялангуяа түүнийг маш цөөн үгээр илэрхийлсэн тохиолдолд мэдээж тодорхой ялгаа байна.        

Бид бусдын сэтгэлийг, тэдний амьдралд тохиолдож буй зүйлийг ойлгож болох ч энэ нь бид өөрсдөө юу мэдэрч, туулж байгаатай холбоотой бидний баяр жаргал эсвэл зовлон гуниг, завсрын сэтгэл мэдрэмжтэй тийм адил байдаггүй. Хамгийн суурь түвшиндээ энэ бүхэн бол амьдралд бидний шийдвэрлэх ёстой тэр зүйл: заримдаа бид баяр жаргалтай, заримдаа зовлон гунигтай байдаг. Заримдаа бид ердөө юу ч мэдрэхгүй байгаа мэт байна. Бид үргэлж жаргалтай байхыг хүсдэг ч бидий сэтгэл цаг үргэлж нэг хөөрч, нэг гутрах ба энэ нь бидний хийж байгаа зүйлтэй заавал холбоотой байдаггүй мэт санагддаг. Мөн бид ихэнхдээ өөрийн сэтгэл санааг тийм их захирч чаддаггүй мэт санагддаг. Хандлагын сургаалаар бид амьдралын хором бүрийг мөн тохиолдож буй, хийж буй зүйлүүдийг туулж эдлэн өнгөрүүлэхдээ нөхцөл бүрийг хэрхэн хамгийн эерэг байлгах талаар авч үздэг. 

Бид амьдралыг хэрхэн туулдагтай холбоотой маш чухал хоёр гол санааг авч үзсэн: бид бидэнд юу гэж санагдахын ач холбогдол, мөн өөрийн ач холбогдлыг хэтрүүлдэг. Жишээ нь бид зовлон гунигаа нэг том асуудал болгох ба энэ нь ердөө түүнийг улам бүр муу болгодог. Бид баяр жаргалтай үедээ түүнд итгэлгүй байх ба энэ нь тэрхүү баяр жаргалыг үгүй хийнэ. Сэтгэл санаа завсрын төлөвт байх үед бид цаг үргэлж баяр хөөртэй байх хэрэгтэй мэт санагдан тэвдэнэ. Бид тайван, санаа амар байдаггүй, цаг үргэлж телевиз эсвэл хөгжим гэх мэт ямар нэг зүйл явагдаж байхыг хүснэ. Ямар нэг сэргээх зүйл байнга хэрэгтэй байна, учир нь тэр нь амьдрлын тодорхой нэг мэдрэмж төрүүлдэг. 

Манай нэг авга эгч үргэлж телевизээ асаалттай унтдаг. Үнэндээ тэр түүнийг өдрийн 24 цагийн турш асаалттай байлгадаг. Тэрбээр шөнө дунд сэрэх үед телевиз нь асаалттай байхад дуртай байдаг гэж хэлж байсан. Тэрээр чимээгүй байхаас үнэхээр их айдаг. Энэ нь надад бага зэрэг сайнгүй төдийгүй нэлээн харамсалтай санагддаг.

Надад хэрхэн санагдахад онцгой зүйл юу ч үгүй

Амьдарлын аливаа сайн, мууд хандах хандлагаа өөрчлөхийн тулд бидний эхэлж харах хэрэгтэй зүйл бол тэр нь ердөө онцгой зүйл биш байх явдал. Заримдаа бид гунигтай, заримдаа бид баяртай, заримдаа тайван амгалан байх эдгээрт тусгайлсан онцгой эсвэл сонин хачин зүйл ердөө үгүй. Энэ бол хэвийн зүйл. Энэ нь ердөө л далайн давалгаа адил, заримдаа давалгаа өндөр, заримдаа бид давалгаан хуймагт байх ба заримдаа далай маш амгалан тогтуун байна. Энэ бол ердөө далайн мөн чанар биз дээ, энэ бол том асуудал биш. Заримдаа хуйларсан том даваалгаа бүхий далайн шуурга гарч болох ч далайг гүнээс нь гадаргуу хүртэл бүхэлд нь авч үзэх юм бол гүндээ үнэндээ тайван байдаг, тийм биз дээ? Энэ бүхэн бол цаг агаар гэх мэт олон шалтгаан, нөхцөлийн үр дүнд ердөө гадаргуу дээр болж буй зүйл. Үүнд гайхах зүйл огтхон ч үгүй. 

Бидний сэтгэл энэ далай адил. Сэтгэл гадаргуу дээрээ баяр жаргал, гуниг зовлон, энэ сэтгэл хөдлөл, тэр сэтгэл хөдлөлийн давалгаанд хөөрч баярлаж, гуниж гутарч байж болох ч сэтгэлийн гүндээ түүний амгалан эвдэгдээгүй байдаг гэж харж, ийнхүү бодох нь их тустай. Энэ нь бид илүү тайван, баяр хөөртэй сэтгэлийн төлөвтэй байхыг хичээхгүй байх хэрэгтэй гэсэн үг биш, учир нь энэ нь тэрхүү сэтгэлийн шуурганд үргэлж хэрэгтэй байдаг. Гэвч хэт сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийн шуурга шуурах үед түүнийг нэг хар салхи болгохгүй байх нь чухал. Бид түүнийг ердөө юу болох тэр үүднээс нь шийдвэрлэнэ. 

Олон хүмүүс Бурханы шашны аргуудыг бүтээл болгон, он жил өнгөрөх явцад үнэхээр үр дүнг нь харж, их уурлах эсвэл атаархах, бусдад таагүй хандахгүй гэх мэт болсон байдаг. Ингээд олон жил өнгөрсний хойно үнэхээр уурлах эсвэл дурлах тохиолдол гарч, маш их тачаах болон сэтгэлийн хямрал туулж, бууж өгөн шантардаг. Ийнхүү шантарч байгаагийн уг шалтгаан нь тэд “онцгой зүйл юу ч үгүй” гэдэг аргаа мартсан байдаг ба үүний учир нь бидний хандлага, зуршил маш гүнзгий ул суурьтай байх бөгөөд тэр бүхнийг даван гарахад маш их хугацаа, хүчин чармайлт шаардагддагтай холбоотой. Бид түүнийг түр хугацаагаар шийдвэрлэж болох боловч хэрэв бид яагаад бид уурлаж бухимддаг гэх мэт энэ бүхний уг шалтгаанд хүрэхгүй бол энэ нь цаг цагт дахин дахин гарч ирсээр байх болно. Ингээд түүнийг дахин гарч ирэх үед бид “онцгой зүйл юу ч үгүй” гэж бодохоо мартахгүй байх ёстой. Бид хараахан гэтлээгүй байгаа төрөлхтнүүд учраас мэдээж дур хүсэл, уур бухимдал дахин дахин гарч ирсээр байна. Хэрэв бид үүнийг том асуудал болгох юм бол тэр үед бид түүнээс гарч чадахгүй болно. 

Гол санаа бол хэрэв бид бидний туулж байгаа зүйл эсвэл бидэнд төрж буй мэдрэмжийн хувьд хэдий бүр ер бусын гүнзгий эрдэм ойлголт төрсөн ч тэр бүхэнд онцгой зүйл үгүй гэсэн итгэлтэй, тийнхүү ойлгож байвал та ердөө л асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Та хөлийнхөө хурууг ширээний хөлд цохиж, хуруу тань их өвдөж болно. Та яах вэ? Мэдээж, хөлийн хурууг цохисон тохиолдолд өвдөнө. Бид яс хугарсан эсэхий шалгаад, цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Тийм том асуудал биш. Үсэрч харайн ээжийгээ ирж түүнийг илж эдгээнэ гэж хүлээх шаардлагагүй. Ийм байдлаар бид өөрийн амьдралыг илүү хялбар, тайван байдлаар хөтлөхийг хичээж болно. Энэ нь юу ч болж байсан, бидэнд хэрхэн санагдаж байсан ч тайван байхад бидэнд тусалдаг.

Надад онцгой зүйл юу ч үгүй

Хоёр дахь санаа нь мөн адил хэтрүүлэл. Энэ удаа бид өөрийн сэтгэл мэдрэмжийг бус харин өөрийн ач холбогдлыг хэтрүүлдэг. Энэ бол угтаа хандлагын сургаалын (оюун судлахуйн) гол сэдэв. Учир нь бидний асуудал, бэрхшээлүүд зэрэг нь нэг л зүйлээс бий болж байдаг: өөрийг эрхэмлэх сэтгэл. Энэ нь бид үргэлж зөвхөн “би” гэдэгт автаж, түүнд төвлөрсөн байдаг бөгөөд бид өөрийн санаа тавьдаг цорын ганц зүйл байна. Үүнд эгоизм, хувиа хичээх, өөрт эзлэгдэх талууд байна. Энэхүү хандлага болон түүнтэй холбоотой гарч ирэх зүйлүүдийг дүрслэн үзүүлэх олон хэлбэрүүд бий. 

Бид өөрсдийгөө ямар нэг эсвэл хэн нэгэн онцгой хүн болгох үед энэ нь бидний асуудлын жинхэнэ эх сурвалж болно. Бид “Би бол маш чухал. Иймд надад хэрхэн санагдах нь үнэхээр чухал” гэж бодно. Хэрэв бид “би, би, би” хэмээн түүнд үнэхээр их анхаарч байх юм бол мэдээж бид энэхүү “би” нь баяр жаргалтай эсвэл зовлон гунигтай эсвэл ямар нэг зүйл ердөө мэдрэхгүй байгаа талаар санаа зовж эхэлнэ.

Яагаад бид олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцдаг вэ?

Бурханы шашин нь хоёр хязгаар, туйлаас зайлсхийх тухай үргэлж ярьдаг бөгөөд төв хандлагыг баримтлах нь сайн гэж хэлдэг. Нэг туйл нь хүн бүр анхаарч байгаа учраас “би”-д тохиолдсон бүх зүйлийг бүх ертөнц даяар мэдээлэх ёстой гэж бодон түүнийг нэг том зүйл болгодог. Үнэндээ өнөөдөр өглөө би юу идсэн, надад таалагдсан үгүй нь хэнд ч хамаагүй. Гэвч бид түүнийг ямар нэг байдлаар үнэхээр чухал гэж бодсоор байдаг. Ингээд хүмүүс бидний нийтлэлд сэтгэгдлээ илэрхийлнэ. Гэвч яагаад бид өөрийн уусан өглөөний цай хэдэн хүнд таалагдахад анхаарал тавьдаг юм бэ? Тэр юуг баталдаг юм бэ? Энэ талаар бодож үзэхэд их сонирхолтой байдаг. 

Магадгүй хүмүүс бодит харилцан яриа үгүйлэгддэг учраас бусадтай хуваалцахыг хүсдэг юм болов уу? Тийм, тодорхой хэмжээний ганцаардал байдаг гэж би бодож байна. Гэвч нэг талаараа энэ нь таныг улам тусгаарлаж байдаг, учир нь бусадтай бодит харилцаатай байхын оронд та компьютер эсвэл гар утсан дээр байх илүү аюулгүй орчин гэж боддог тэр зүйл дээр үүнийг хийж байдаг. 

Миний авч үзэхийг үнэндээ зөвлөх зүйл бол яагаад бид өөрт хэрхэн санагдаж байгаагаа хуваалцах ёстой мэт санагддаг вэ? Өөрөөр хэлбэл, бид өглөөний цайнд юу уусан, тэр нь ямар байсан эсэх нь бусдад хамаатай, тэд үүнийг мэдэх нь чухал гэж боддог учраас тэр байх. Энэ мэдээж бага зэрэг таатай биш жишээ байж болох ч хэрэв хүмүүс бидний нийтлэлд хангалттай сэтгэгдлээ илэрхийлэхгүй бол бидний сэтгэл дундуур болдог. Бид “би”, миний хийж байгаа зүйл, надад хэрхэн санагдаж байгааг, ялангуяа тэр талаар бусад юу гэж бодохыг хэт чухалчилдаг. Өөртөө итгэлтэй байж, амьдралаа үргэлжлүүлэхийн оронд бид түүнийг ертөнц даяар зарлан, бусад хүмүүс бүх зүйлээ орхин бидний мессежийг унших тийм их чухал гэж өөрсдийг бодно. Энэ өөрсдийн ач холбогдлыг хэтрүүлж байгаа хэрэг биш үү? Үүнээс гадна бидэнд сэтгэлийн маш тайван бус төлөв болох түгших сэтгэл байна. Ингээд бид ямар нэг зүйлээс хоцрохгүй байх үүднээс үргэлж бусадтай харьцуулан шалгаж байдаг. 

Юутай ч бидний зайлсхийх хэрэгтэй тэрхүү хоёр туйл нь бид бол хамгийн чухал эсвэл би бол үнэндээ хэн ч биш гэж бодох явдал юм. Бусдад хамаатай эсэх нь хамаагүй, бидэнд хэрхэн санагдаж байгааг хүн бүр мэдэх ёстой гэх, эсвэл өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бүрэн хайхрахгүй байх.      

Хэрэв бид хэн нэгэнтэй ямар нэг харилцаатай байгаад түүндээ үнэхээр сэтгэл таагүй байвал мэдээж бидэнд хэрхэн санагдаж байгаагаа илэрхийлэх нь чухал тийм нөхцөлүүд байна. Бидэнд хэрхэн санагдаж байгааг хэн нэгэн мэдэх шаардлагатай үед түүнийг дотроо хадгалахгүйгээр хэлэх нь сайн: “Таны хэлсэн зүйл намайг үнэхээр гомдоосон” гэх мэт. Гэвч бид үүнийг ямар нэг байдлаар хэтрүүлэхгүйгээр бас үгүйсгэхгүйгээр тэнцвэртэй байдлаар илэрхийлж болно. Мэдээж хэрэв бид нэг харилцааны тухай ярьж байгаа бол тэнд хоёр хүн байх бөгөөд нөгөө хүний сэтгэл ямар байх нь (мөн тийм их том асуудал биш байх нь) бас л чухал. 

Хандлагын тухай ярьж байгаа үед энэ нь зөвхөн миний хандлага төдийгүй тухайн нөхцөлд байгаа хүн бүрийн хандлага байна. Өөрөөр хэлбэл, миний үзэл бодол бол цорын ганц үзэл бодол биш байна, тийм биз дээ? Энэ бол гэр бүлийн хувьд хэрэглэгдэх гол зарчмуудын нэг ба энд гэр бүлийн гишүүн тус бүр гэр бүлд болж байгаа зүйлийг тэд хэрхэн туулж эдэлж байгааг ойлгох хэрэгтэй болно. Иймд хэрэв эцэг эхчүүд хоорондоо муудалцсан бол хүүхдүүээс тэр нь тэдэнд хэрхэн нөлөөлж байгааг асууж мэдэх хэрэгтэй. Үгүй бол тэд мэдэхгүй өнгөрч болно. Эцэг эхийн үзэл бодол гэр бүлийн доторх ийм хэв маягт гарч ирэх цорын ганц зүйлүүд биш.

Өөрийг эрхэмлэх сэтгэлийг шийдвэрлэх арга замууд

Уламжлалт хандлагын сургаал буюу оюун судлахуйн сургаал нь ихэвчлэн “өөрийг эрхэмлэх” гэж нэрлэдэг энэхүү өөрт эзлэгдэх сэтгэлийг арилган бусдын талаар бодоход өөрийн сэтгэлийг нээхэд голлон анхаарсан байдаг. Өөрийг нэг талд, бусад хүмүүсийг нөгөө талд дүрслэн “Хэн нь илүү чухал вэ? Нэг хувь хүн болох би юу эсвэл бусад бүгд үү?” гэж бодох мөн “Замын хөдөлгөөнд түгжирсэн хүн бүрээс илүү би чухал, хүрэх газраа хурдан хүрэх ёстой, харин бусдаад хамаагүй” гэх тухай замын түгжрэлийн жишээ татах гэх мэтээр бид үүнийг хийж болох зарим аргуудыг өмнө нь авч үзсэн. 

Хамгийн чухал зүйл бол замын түгжрэлд орсон хүн бүрийн талаар бодох үед энэ нь үнэндээ бодит байдал дээр суурилсан байдаг. Бодит байдал бол хүн бүр хөдөлгөөнд түгжирсэн байгаа явдал. Түгжрэлд орсон нь зөвхөн бид биш биз дээ? Иймд өөрийн хандлагыг өөрчлөх тухай явих үед бид үүнийг бодит байдал дээр суурилан хийж байдаг; бид бодит байдал юу болохыг харж, түүнтэй хандлагаа уялдуулж байдаг. Бурханы шашны багш хийдэг миний нэг найз Бурханы шашны аргыг нэг үгээр дүгнэж болно, энэ бол “реализм” гэсэн байдаг. 

Бурханы шашныг илэрхийлэх зарим хэв маягаас шалтгаалан хүмүүс түүнийг зөвхөн Бурханы шашны Диснейланд мэт гайхалтай дүрслэл, зан үйлүүдийг багтаасан байдаг гэж гол төлөв боддог. Гэвч үнэндээ тэр бол Бурханы шашны гол санаа ердөө биш. Тийм зүйлүүд бий, тэдгээрийг үгүйсгэхгүй боловч тэдгээр нь реализмд (бодит байдалд) илүү ойртоход зориулсан аргууд байна. Эдгээр аргуудыг хэрэглэж байх явцад та дүрслэлийн хүчээр бодит байдал болон уран зөгнөл хоёрын ялгааг ойлгодог. 

Бид хүн төрөлтөн, тэгэхээр юу биднийг амьтнаас ялгаж өгдөг вэ? Бидний нэрлэх олон зүйл бий боловч хамгийн гол зүйл бол бидэнд оюун ухаан, төсөөллийн хүч байдаг. Бид эдгээрийн аль алиныг ашиглахад суралцаж болно. Танд хэн нэгэнд татагдах сексийн маш хүчтэй дур хүсэл төрж болох нэг жишээ байж болно. Энэ нэлээн бэрх хэцүү байж болно. Үүнийг бид оюун ухаан, төсөөллийг ашиглан өөрчилж болно. 

Энэтхэгийн Бурханы шашны их мэргэн Арьяадэва гэгээн өөрийн Дөрвөн зуут бадагт (Санскр. Catuhshataka-shastra-karika) (III.4) бүтээлдээ:  

Хэн ч хэнийг сэтгэл татам хэмээн ихэд дурлан, гуа үзэсгэлэнд баясаж болох ч энэ мэт нь нохдын дунд ч бий аваас, мунхаг та, өөрийн нэгэнд юунд тэгтэл шунана вэ? 

хэмээсэн.   

Өөрөөр хэлбэл, нэг нохой эсвэл гахай өөрийн сексийн хамтрагчаа үнэхээр сэтгэл татам гэж хардаг бол биднийх юугаараа ялгаатай гэж? Сексийн дур хүсэл татах гуа сайхны чанар нь зөвхөн уг бодгалийн сэтгэлээс гардаг; энэ нь дур хүсэл татах оронд байх ямар нэг зүйл бус. Хэрэв тийм байсан бол гахай ч бас таны хамтрагчийг үзэсгэлэнтэй, гуа сайхан гэж харж, бид ч гахайн хамтрагчийг мөн тэр мэт харах байсан. Оюунаа ашиглаж харах юм бол энэ үнэхээр үнэн. Төсөөллийн хувьд бид тухайн гахайг дүрслэх ба энэ нь түүнийг ойлгоход тусална. Иймд хэн нэгнийг дур булаам гэж харахад үнэхээр онцгой зүйл юу ч үгүй. Би энэ хүнийг дур булаам гэж харж байхад, энэ хүн тэр хүнийг дур булаам гэж харна. Энэ нь зоогийн газар байгаатай адил: хоолны цэснээс нэг хүн үүнийг сонгоход, өөр нэг хүн түүнийг сонгоно. Тэгэхээр юу гэж? Онцгой зүйл юу ч үгүй.      

Ийм бодлыг цааш тэлэх үед энэ үнэхээр сонирхолтой болдог. Яагаад хүн бүр миний хийх дуртайгаар юм бүрийг хийх дуртай байвал дээр гэж? Мэдээж энэ бол энэ бодлын цаана байх “Миний хийдэг арга бол зөв” гэсэн өөрийг эрхэмлэх сэтгэл байна. Ингээд хэн нэгэн ширээгээ, компьютерын хавтаснуудаа өөрөөр зохион байгуулах үед бид дургүйцдэг: “Энэ бол буруу!” гэнэ. Сексийн дур хүсэл татах олон өөр орон байдагтай адил юмсыг хийх олон өөр арга байдаг гэдгийг тэмдэглэх нь чухал.  

Гол санаа нь өөрийг эрхэмлэх сэтгэлийг хорьж, бусдын талаар бодож эхлэх тухай энэхүү хандлагын сургаалыг талаар уншиж, сонсох үед бид ертөнцийн хамаг амьтны тусыг бодох түүний бүрэн хүрээг авч үзэх заавал шаардлагагүй. Мэдээж бид өмнө нь хэлж байсны адилаар “Би бол энэ гараг дээрх 7 тэрбум хүн, тоолшгүй олон хорхой шавж, амьтны нэг. Бүгд баяр жаргал, зовлон гуниг эсвэл завсрын мэдрэмжийг мэдрэх ба надад онцгой зүйл юу ч үгүй” гэж бид бодож болно. Өөрт санагдах зүйлийг хүн бүрийн нөхцөлийн үүднээс бодож үзэх үед бидний сэтгэл ердийн “би,би, би” гэхээс илүү нээлттэй болдог. Энэ нь дэлхийн дулааралтай адил; та энэ нь хүн бүхэнд хэрхэн нөлөөлөхийг авч үзэх ёстой болно, учир нь энэ зөвхөн нэг хүнд хамаатай бус.    

Гэвч бид өөрийг эрхэмлэхээс бусдыг эрхэмлэх хүртэл бодитой өөрчлөлт хийх тийм хол явах шаардлагагүй. Үүнийг бид өөрсдийн шууд хамааралтай орчинд – “Би  бол энэ харилцаан дахь ганц хүн биш,” эсвэл “Би бол энэ гэр бүл дотор байгаа ганц хүн биш” гэх мэтээр харах байдлаар том биш цар хүрээнд бас хийж болно. Ийм маягаар аажмаар бид илүү том бүлэгт анхаарал хандуулж эхэлнэ. Магадгүй бид ертөнцийн хамаг амьтныг хараахан багтааж чадахгүй ч ердөө нүүр номын сэтгэгдлийн нэг өнгөц түвшинд бус харин бусадтай харилцах бодит харилцааны ийм нэг түвшингээс эхэлж болно.    

Тийм, энэ бол хязгаарлагдмал, учир нь бид өөрсдийн өдөр тутмын амьдралд уулзан учирч болох хүнээс илүү олон хүнд олон нийтийн сүлжээгээр хүрч болно. Гэвч үүсмэл олон нийтийн сүлжээ нь бодит хүн хоорондын холбоо, харилцааг орлох үед асуудлууд үүснэ. Та хэн нэгэнтэй хамт байж болох боловч үнэндээ та тэнд байдаггүй, учир нь та өөр хүмүүс рүү мессеж бичиж байдаг. Энэ нь одоо нийтлэг үзэгдэл болсон бөгөөд зөвхөн өсвөр насныхан төдийгүй, бага насны хүүхдүүд эцэг эх нь байнга мессеж бичин тэдэнд анхаарал тавьдаггүй учраас үргэлж анхаарлын гадна мэт санагддаг гэж мэдэгдэх болсон.

Оюун судлахуйг бүтээх аргууд

Оюун судлахуйг бүтээж болох олон түвшин байна. Үүнд ямар нэг төрлийн ер бусын бүтээл хэрэггүй; бидэнд хэрэгтэй зүйл бол юуг бид бодит гэж үздэг тэр үүднээс өөрсдийн оюун ухааныг ашиглах явдал. Юу бодит вэ гэвэл бид ертөнц дээрх цорын ганц хүн биш, бид ертөнц дээрх хамгийн чухал хүн биш боловч мэдээж бид хэн ч биш бас биш. Бид ертөнцийн олон төрөлхтний нэг, бид үүний нэг хэсэг. Бид бусдын оронд өөрийгөө тавих гэдэг үүднээс төсөөллийг ашиглаж, бусад хүмүүсийн нөхцөл, сэтгэл мэдрэмж, тэдний юмсыг туулж эдлэх байдлыг ойлгохыг оролдож болно.           

Бидний оюун ухаан, төсөөлөл нь бидний хэрэглэж болох хоёр гайхалтай хэрэгсэл юм. Оюун ухаант компьютер болох гэж эсвэл гайхалтай нарийн зүйлүүдийг дүрслэх төрлөөр алтан медаль авах гэж бус харин өөрсдийн амьдралын асуудал, бэрхшээлүүдийг даван туулах гэж бид оюун ухаанаа логикоор, төсөөллөө дүрслэл гэх мэт зүйлээр сайжруулдаг. Илүү өргөн хүрээнд бид бусдад мөн адил эдгээрийг хийж чадахад нь туслах үүднээс үүнийг хийдэг. Энэ нь бусдад тохиолдсон, одоо тэдэнд тохиолдож байгаа, ирээдүйд тэдэнд тохиолдож болох зүйлүүдийн үүднээс хүн бүрийн оронд өөрийг тавьж тэднийг ойлгох тийм маш өргөн хүрээтэй байх нь үнэхээр сайн. Үүнд асар их оюун ухаан, төсөөлөх чадамжийн аль аль нь багтсан байна!   

Үүнийг бид өөрийн өдөрт тутмын амьдралд олон хэлбэрээр хэрэглэж болно. Хамгийн энгийн түвшин нь “онцгой зүйл юу ч үгүй” гэх ийм хандлагатай байх явдал бөгөөд энэ нь сайн, муу, завсрын юу ч тохиолдож байсан энэ нь онцгой зүйл ердөө биш гэсэн ойлголт байна. Түүхийн туршид, тухайлбал эртний Грекээс эхлэн өнөөдрийг хүртэл хүн бүр “Энэ цаг үе бол хамгийн муу цаг үе: залуу үеийнхэн доройтсон, ёс суртахуунгүй, маш муу байна” гэсээр ирсэн. Хэрэв бид тухайн нэг цаг үеийн уран зохиолуудыг авч үзэх юм бол хүн бүр үүнийг хэлсэн байдаг, гэвч энэ бол үнэндээ үнэн биш. Болж байгаа зүйлд онцгой зүйл юу ч үгүй, миний хувьд болон надад хэрхэн санагдахад онцгой зүйл юу ч үгүй. Энэ бүхэн ердөө нэг нэгэнтэйгээ холбоотой тоолшгүй олон шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр тасралтгүй урссаар байх болно. Бид ердөө өөрийг болон бусдыг ойлгохдоо өөрсдийн оюун ухаан, төсөөллийг ашиглан аль болох тустай арга замаар тэр бүхнийг шийдвэрлэх хэрэгтэй.

Дүгнэлт

Бид бүгд энэ гараг дээрх долоон тэрбум гаруй хүний нэг боловч бидний хэн ч хэнээсээ тийм өөр биш. Өөрийг эрхэмлэх сэтгэлээ даван туулахыг оролдох үед бид аяндаа илүү бодит хандлагатай болно: бид хүн бүр бидний эсрэг гэж харахаас илүүтэй бид бүгд хэрхэн нэг болохыг хардаг. Бидэнд тусгайлсан онцгой зүйл юу ч үгүй – энэ бол бидний сэтгэл зүйн эрүүл мэнд болон бусадтай харилцах харилцааны чанарт эрс өөрчлөлт авчрах нэг ойлголт, ухаарал. 

Top