Удиртгал
Энэ үдшийн ярих сэдэв шинжлэх бясалгал. Тэгэхээр амьдралын нэг аюулгүй, эерэг зүгт явж, бодь сэтгэл төрүүлэх үүднээс өөртэйгөө ажиллах нь гурван-шаттай нэг үйл явцыг багтаана. Үүнд:
- Бид сургаал сонсох хэрэгтэй
- Ингээд тэр талаар бодох хэрэгтэй
- Тэгээд тэдгээр дээр бясалгах хэрэгтэй.
Бүгд үүн дээр санал нэгддэг. Энэ нь Бурханы шашны үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн загвар болох сургаал.
Тайвшрах
Тайвшрахаар амьсгал дээрээ төвлөрөх – үүнийг зарим хүмүүс шаматха бүхэлдээ гэж боддог – гэвч энэ нь тэдгээр гурвын ердөө нэг бэлтгэл ажиллагаа. Бид сургаал сонсохын өмнө тайвшрах хэрэгтэй; бид тэдгээрийн талаар бодохын өмнө тайвшрах хэрэгтэй; бид бясалгахын өмнө тайвшрах хэрэгтэй, тэгэхээр амьсгал дээр төвлөрөх нь тэдгээрийг хийж чадна. Ердөө тайвшрах нь биднийг нэг үзүүрт төвлөрлийн төлөвт хүргэхгүй бөгөөд энэ нь бидний асуудлуудын шалтгааныг арилгахгүй нь ойлгомжтой (хэдийгээр энэ нь биднийг тэдгээр саадуудыг шийдвэрлэх илүү тодорхой сэтгэлтэй болгож чадах ч).
Мэдээж амьсгал дээр төвлөрөхийг бүрэн төвлөрөл төлөвшүүлэх нэг орон болгож авч болох боловч зөвхөн тайвшрах тэр төвлөрлийг ашиглах нь биднийг тэр бүрэн төвлөрлийн төлөвт хүргэхгүй. Үнэндээ хэрэв бид бага зэрэг илүү тодорхой харах юм бол зөвхөн Теравада ёсны сургаалуудад бид амьсгал дээр төвлөрөх байдлаар бүрэн төвлөрөлд хүрч чадна гэж дурддаг. Амьсгал дээр төвлөрөх нь мэдрэхүйн хүртэхүй – энэ нь физик биеийн мэдрэхүйг хүртэж байгаа – бөгөөд Төвөдийн Бурханы шашны уламжлалын дагадаг зүйл болох Их хөлгөний сургаалуудын дагуу бүрэн төвлөрөлд хүрэхийн тулд та мэдрэхүйн мэдэхүй биш сэтгэлийн мэдэхүйг ашиглах хэрэгтэй болно.
Тэгэхээр бид Төвөдийн Бурханы шашны уламжлал дахь бясалгалыг авч үзэх үед бид зөвхөн амьсгал дээр төвлөрч тайвшрахаас цааш харах хэрэгтэй болно. Тэр нэг бэлтгэл ажиллагаа.
Сонсох
Тэгэхээр бид сургаал сонсож, тэдгээрийн талаар бодож, дараа нь бясалгах хэрэгтэй. Эдгээр гурван үе шат тус бүрээс бид нэг төрлийн ялгах мэдэхүй (үүнийг гол төлөв билиг (англ. wisdom) гэж орчуулдаг боловч билиг нь нэлээд ойлгомжгүй үг) олж авна. Эхлээд бид ямар нэг зүйлийг ялгах ёстой. Үүнийг гол төлөв “таних” гэдэг. Харааны мэдрэхүйн талбарт байх адил – түүнийг бүрэн шийдвэрлэж, ямар нэг төрлийн гүнзгий ойлголт авахын тулд та хэн нэгний царайны хэлбэр болон өнгийг хананаас ялгаж чадах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол эхний алхам, ялгах. Ялгах мэдэхүйн хийх зүйл нь түүн дээр шийдвэртэй байдал нэмэх явдал: “Энэ бол гарцаагүй энэ, тэр биш” гэх. Энэ бол ялгах мэдэхүй гэдгийн утга (миний дурдсанчлан, үүнийг гол төлөв билиг гэж орчуулдаг боловч билиг гэдэг нь энд бид юуны тухай ярьж байгаа талаарх тэр гол амтыг үнэхээр илэрхийлдэггүй).
Тодорхой сургаалуудыг сонссоноор бидний сонсохоос олж авдаг ялгах мэдэхүй нь Бурхан багшийн сургаалын илэрхийлэх зүйлүүдийг ялгах гэсэн утга илэрхийлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид Бурханы шашны илэрхийлэх зүйлийг бусад илэрхийлсэн зүйлүүдээс (жишээ нь Бурхан шашны бус илэрхийлсэн зүйлүүд гэе) ялгана гэсэн үг бөгөөд бид энэ талаар шийдсэн, тодорхой байна гэсэн үг: “Энэ бол Бурхан багшийн сургаал” гэнэ. Сургаалын аль ч хэсэгт бид тэдгээр нь Бурханы шашны сургаал гэж тэр талаар шийдвэртэй, тодорхой байх ёстой, тийм биз дээ?
Тэгэхээр энд энэ үе шатанд бидний олж авдаг зүйл нь Номын илэрхийлэх зүйлийн талаарх нэг санаа боловч бид тэдгээр нь ямар утгатай болохыг мэддэггүй. Жишээ нь, надад нэг эрдэнэт хүний амьдрал байна. Тэгэхээр бид түүнийг Бурханы шашны биш илэрхийлсэн зүйлүүдээс ялгаж чадна. Ийнхүү бидэнд нэг эрдэнэт хүний амьдрал байна, ингээд бид түүнийг Бурхан багшийг хүндлэх үүднээс үнэн гэж бодох боловч энэ үе шатанд бид тэр нь юу гэсэн утгатай болохыг үнэхээр ойлгодоггүй. Бид Бурханы шашны сургаал нь хүний энэ амьдралыг утгагүй, ямар нэг зорилгогүй, зорилгогүй амьдрал гэж хэлээгүй гэдгийг мэдэж байгаа. Бид: “За, Бурханы шашны илэрхийлсэн зүйл нь бидэнд нэг эрдэнэт хүний амьдрал байна” гэж ялгах явдал.
Бодох
Ингээд бид дараагийн үе шатанд орох ёстой болох бөгөөд энэ нь түүний утгыг ойлгохын тулд тэр талаар бодох. Энэ нь нэг эрдэнэт хүний амьдралын талаарх тодорхойлолтын тухай бодно гэсэн үг – энэ нь юу гэсэн үг вэ – тэр нь яагаад эрдэнэт болох талаарх учир шалтаануудын цувралыг бодох явдал. Хэрэв бид тэр нь яагаад эрдэнэт болох талаар ойлговол тэр үед бид сургаалыг ойлгоно, тийм биз дээ? Тэгэхээр бид үүнтэй ажиллах ёстой. Бид тэр талаар бодох ёстой. Бид нэг эрдэнэт хүний амьдралын арван найман онцлог шинж юу болохыг ойлгох ёстой. Жишээ нь, би нэг амьтан биш байна. Бид биологийн мэдрэхүйн утгаар яриагүй байна – бид нэг ургамал биш; бид амьтан гэж яриагүй байна. Бид тэр утгаар яриагүй байна. Нэг хүн төрөлтөн гэдэг нь юу урт хугацааны туршид тустай болон юу урт хугацааны туршид гэмтэй болохыг ялгах, ойлгох, харилцах гэх мэтийг чадах нэг төрөлхтөн байх хэн нэгэн.
Тэгэхээр бид – би нэг амьтан биш – гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгох ёстой, бид тэдгээр учир шалтгааны цувралыг ойлгож, тэр нь тус сэдвийг баталж байна гэсэн итгэлтэй болох ёстой. Энд тэр сэдэв нь нэг амьтан биш нэг хүн болж төрөх явдал бөгөөд энэ нь Номыг дадлага болгож, ойлгох гэдгээр үнэт байна. Сэдэв гэдэг нь бидний батлахыг хичээж байгаа зүйл гэсэн утгатай. Амьтан биш хүн болж төрөх нь Номыг дадлага болгож, ойлгох гэдгээр үнэт, эрдэнэт байна. Учир шалтгааны цуврал нь нэг амьтны хувьд бид амьтны зөн совингийн хүчтэй дийлдэшгүй нөлөөнд байх явдал. Амьтны зөн совингууд нь юу вэ? Ан агнах, хөнөөх. Хашаанд хэн нэгэн ойртон ирэхэд хуцах нохойн адил өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалах. Бидний ороо орох тэр үед нөгөө амьтантайгаа хурьцах. Амьтан болохын хувьд бидэнд юу урт хугацааны туршид тустай болон юу гэмтэй болохыг ялгах маш бага хүч байна. Богино хугацааны хувьд мэдээж тэд ялгаж чадна – та арслангаас зугтана, учир нь тэр тустай. Гэвч урт хугацааны хувьд тэд юу тустайг юу гэмтэйгээс ялгаж чаддаггүй. Тэгэхээр хэрэв би ийм байсан бол Номыг дадлага болгох маш хэцүү байх байсан.
Та энэ талаар бодож, энэ юуны тухай ярьж байгаа талаар төсөөлөхийг хичээх ёстой. Бид өөрсдөдөө түүний сул талуудыг ойлгуулахын тулд амьтан байх ямар байхыг төсөөлөхийг хичээнэ. Хэрэв надад энэ зөн совин, ан хийх энэ маш хүчтэй зөн совин үргэлж төрөх юм бол ... ердөө нэг муурын нэг хорхой шавж эсвэл хулгана хөөх байдлыг харъя – түүнийг бүр идэх биш – ердөө түүнийг тарчлааж, барихыг хичээдэг гэж хэлэх гэсэн юм. Хэрэв энэ нь шалан дээр явах ямар нэг жижиг амьтныг харах үед төрөх миний эхний зөн совин, тэр хүчтэй түлхэц байсан бол ... Хэрэв тэр нь миний өөрөө аяндаа төрөх зөн мэдрэмж байсан бол, хэрэв тэр нь үнэхээр дийлдэшгүй байдаг бол би хэрхэн өөртэйгөө үнэндээ ажиллаж чадах вэ?
Үнэнийг хэлэхэд бидний зан байдлыг ажиглаж үзэхэд энэ үнэхээр сонирхолтой байдаг. Бид өрөөнд нэг ялаа эсвэл нэг жоом, эсвэл нэг шумуул харвал бид нарны дуулгаа өмсөж, буугаа авч, анд гарах ба бид бясалгаж чаддаггүй – бид өөрийн ав хоморгоо барьж, алах хүртэл – бид ямар нэг зүйл хийж чаддагүй. Бид бясалгаж чаддаггүй, бид судлах зүйлээ судалж чаддаггүй – бид тэр юмыг алах хүртэл – ямар нэг зүйл хийж чаддаггүй. Миний хэлсэнчлэн юмсыг тэдгээрийн инээдтэй гаргалгаагаар нь авч үзэх маш тустай байдаг. Хэрэв бид өөрсдийгөө түүнийг хийж байх үед барьж аван, нарны дуулгаа өмсөн Африкийн сафарид явж байгаагаар бодох үед бидний зан байдал ямар инээдтэй болохыг харна. Бид хэдий шумуулыг өрөөнөөс гаргахыг хичээсээр байсан ч, бидний юу хийж байгаа тухайд бидний хандлага наад зах нь бага зэрэг өөрчлөгдсөн байна. Бид ердөө ан хийж байгаа амьтан биш байна.
Мөн хэрэв бид нэг амьтан байж, бидэн рүү хэзээ ч дайрч болох бусад амьтны ан ав үргэлж болж байвал – бид цаг үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой болох бөгөөд – энэ нь мөн бидэнд тайвширч, төвлөрөл төлөвшүүлэх гэх мэт аливааг үзэж судлах таатай нөхцөлийг бидэнд бас олгохгүй.
Тэгэхээр, энэ адил, бид амьтны бусад зан байдлыг – амьтны орооны хэв маяг, амьтны өөрийн газар нутгийг хамгаалах рефлекс гэх зэрэг – хэрэв эдгээр нь бидний давамгай зөн мэдрэмж, хүчтэй зөн совин байх талаар авч үзэх юм бол энэ нь мөн ямар нэг ахиц гаргахад маш хэцүү байх болно.
Эсвэл хэрэв бид үргэлж нэг маш хүнд ачаатай байх юм бол – жишээ нь Энэтхэгт, маш хүнд нэг ачааг чирэх ёстой болох (мөн үргэлж ташуурдуулах гэх мэт) нэг шар үхэр байсан бол – энэ нь бас ямар нэг бүтээл хийхэд маш хэцүү байх болно. Тэгэхээр энэ мэт, энэ жишээний талаар, нэг амьтан болж төрөх энэ тодорхой санааны талаар бодох үед, бид түүнийг эртний Энэтхэгийн нөхцөлтэй холбож үзэх хэрэгтэй. Бид Бэмбигийн тухай эсвэл нэг чинээлэг айлын хэн нэгний пудель хавын тухай бодоогүй байна. Бид жоомны тухай бодож байна. Бид гудамжны нохойны тухай бодож байна. Бидний нэг хөллөгөөний амьтны талаар бодож байна.
Тэгэхээр энд бид тодорхойлох шинжийг нь зөв гаргаж, бид тэр адил биш байна гэж ойлгох хэрэгтэй. Ийнхүү би тэр бүхнээс ангид байна. Би тэдгээрээс ангид байгаа учраас надад Номыг бүтээж чадах боломж, чөлөө байна. Иймд надад нэг эрдэнэт хүний амьдрал байна.
Ердөө энэ үе шатыг хийн цөөн хэдэн хормын өнгөрүүлье. Амьтадын талаар ярих үед бид юуны талаар ярьж байгаагаа таньж, бид түүнээс ангид байгааг ойлгож, тэдгээрээс ангид байгаа тул бидэнд дадлага хийх боломж байна гэж мэднэ.
За. Бид амьтны зөн мэдрэмжийн хүчинд бүрэн ороогүй байгаагаа харж байна:
- Би шалан дээр явах ямар нэг жижиг амьтныг дайран, барьж авах шаардлагагүй байна.
- Би бусад нохой хуцахад хуцаж, тэдний хийдэг зүйлийг хийх шаардлагагүй байна.
- Би нөгөө амьтан руу харайх шаардлагагүй байна - өөрийг татах өөр нэг амьтныг харах үед би түүн рүү ердөө харайх болдог.
Надад амьтдын эдгээр зөн мэдрэмжээс бага зэрэг байж болох хэдий ч би тэдгээрийг хийх шаардлагагүй байна. Надад юу зохимжтой болон юу зохимжгүйг ялгах чадвар байна. Иймд ийм учраас надад нэг эрдэнэт хүний амьдрал, нэг зорилготой эрдэнэт хүний амьдрал байна. Зорилго нь Ном үзэж, түүнийг дадлага болгох бөгөөд ердөө их мөнгө олохын хувьд эрдэнэт биш.
Тэгэхээр энэ үе шатанд бид юу хийж байна вэ? Номын талаар бодож, цэгнэж байна. Бид зөвхөн үгэнд тулгуурлаагүй байна. Тэр бол эхний үе шат. Гэвч нэг эрдэнэт хүний амьдралын болон өөрийн нөхцөлийн талаарх онцлог шинжүүд эсвэл тодорхойлох шинжүүд, өөрийн тусгай нөхцөл байдал болон учир шалтааны цувралд тулгуурлан бид нэг оюун дүгнэлт дээр суурилсан ойлголтыг авна. Оюун дүгнэлт гэдэг нь учир шалтгааны цувралд тулгуурлах гэсэн утгатай – үүний учраас одоо би түүнийг мэдэж байна гэнэ. Ингээд бидэнд бодсоноос гарах ялгах мэдэхүй төрөх ба энэ нь утгатай нэг санаан дээр төвлөрнө, ердөө нэг хэлсэн утгагүй зүйлүүдийн санаан дээр биш. Тэгэхээр энд утга бүхий санаа нь “Би амьтан байхаас ангид байгаа тул надад нэг эрдэнэт хүний амьдрал байна” гэх. Энэ нь мөн тэр талаар шийдвэртэй байна. Энэ түүнийг ялгана. Энэ нь түүнийг бусад учир шалтгаанууд, оновчтой биш тодорхойлолтууд гэх зэргээс ялгаж, тэр тухайд шийдвэртэй байна.
Тус ялгах мэдэхүй дээр төвлөрч үзэхийг оролдъё: “Надад эрдэнэт хүний нэг амьдрал байна, учир нь би амьтан байхаас ангид байна.” Бид энэ ойлголт дээр төвлөрнө. Үнэндээ нөгөө нь түүний урвуу нь байх хэрэгтэй: “Би нэг амьтан биш байна. Иймд надад нэг эрдэнэт хүний амьдрал байна.” Өөрөөр хэлбэр бид учир шалтгааны нэг цуврал дээр тулгуурлан дүгнэлтэд хүрч, тэр учир шалтгааны цувралдаа дахин дахин тулгуурлах ёстой.
За. Тэгэхээр та бүхэн сонсох болон бодох гэсэн эдгээр эхний хоёр үе шатын хооронд нэг том ялгаа байгааг харж байна. Тус бүрээс авах ялгах мэдэхүй нь нэлээд өөр байна.
- Эхнийх нь: “Надад нэг эрдэнэт хүний төрөл байна.” Та түүнийг Бурханы шашны сургаал гэж мэдэж байгаа – тэр талаар эргэлзэх зүйл байхгүй – гэвч бид түүнийг үнэн гэж ердөө төсөөлнө. Бид яагаад гэдгийг үнэхээр мэдэхгүй. Энэ юу гэсэн утгатай болохыг бид үнэндээ ойлгохгүй байгаа.
- Гэвч хоёрдохын хувьд бид нэг эрдэнэт хүний амьдрал гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мэднэ, бид тэр ямар учраас бидэнд байгааг (түүний учрыг) мэдэх ба түүнийг юу үнэт (Номыг дадлага болгож чадах үнэт) болгож буй зорилгыг мэдэж байгаа. Ингээд үүнийг ямар нэг ойлголтгүйгээр үнэн гэж төсөөлөхийн оронд бид энэ дүгнэлтэд хүрч, оюун дүгнэлтээр түүнийг хүчин төгөлдөр мэдэж чадна. Энэ нь учир шалтгааны цуврал дээр тулгуурлах гэсэн утгатай. Мөн бидэнд түүний талаарх ялгах мэдэхүй байна. Энэ нь бид түүний талаар шийдвэртэй байх гэсэн утгатай. Бидэнд “Надад энэ, тэр шалтгаанаар болон энэ, тэр зорилгоор хэрэглэх нэг эрдэнэт хүний амьдрал үнэхээр байна” гэсэн бат итгэл байна.
Мэтгэлцэх
Тэгэхээр энд мэтгэлцээн нь тус баттай итгэлийг олж авах нэг маш тустай арга байна, учир нь мэтгэлцээний гүйцэтгэх үүрэг нь ямар нэг эргэлзээ болон утгын талаар ердөө нэг оновчгүй ойлголттой байх явдлыг арилгахад бидэнд туслах. Бид шийдвэргүй бус байна. Бид: “Надад энэ байгаа юу? Надад энэ байхгүй юу? Энэ ийм утгатай юу? Энэ тийм утгатай юу?” гэж эргэлзэхгүй. Учир нь бид өөрсдөө олохоос илүүтэй бусад бидний бодлоос илүү их цоорхойг олж харна. Хэрэв та ердөө ганцаараа суугаад, өөрийн ойлголтоо шалгах юм бол “Өө, за, аль хэдийн хангалттай боллоо” гэх маш амархан байна. Бусад хүмүүс бидний бодол дахь алдаа, цоорхойнуудыг илүү үр дүнтэй олж чадах ба тэд түүнийг бид өөрсдөө хадгалахаас илүүтэйгээр түүнийг удаан хугацаагаар, илүү их идэвхтэйгээр хадгалдаг. Заримдаа мэтгэлцэх явцад та “Аль хэдийн хангалттай боллоо. Одоо болно” гэх сэтгэл хөдлөлийн тэр цэгт хүрнэ. Хэрэв та үүнийг бясалгалдаа ердөө ганцаараа хийж байвал та мэдээж бүр өмнө зогссон байх болно. Тэгэхээр ийм учир шалтгаанаар Төвөд уламжлал мэтгэлцэх (ном хаялцах) аргыг маш ихээр онцлон тэмдэглэдэг. Энэ нь бидэнд өөрийн ойлголтын талаар ямар нэг шийдвэр үгүй байдалгүй бат итгэл олж авахад туслах зорилготой.
Шинжлэх бясалгал
Тэгэхээр энэ бол сургаалын талаар бодох эсвэл эргэцүүлэх. Одоо бид тэдэн дээр бясалгах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс хоёр дахь үе шатыг бясалгал гэж боддог, гэвч үнэндээ тэр бол бодох – сургаалыг эргэцүүлэх гэж хэлэх гэсэн юм. Бясалгал нь түүнээс цааших нэг зүйл. Гэвч хэрэв бид энэ хоёрдох үе шатыг хийхгүй бол бид мэдээж бясалгаж чадахгүй. Хэрэв та сургаалыг ойлгож, түүнийг зөв гэсэн итгэлгүй бол та түүн дээр үнэхээр бясалгаж чадахгүй. Та ямар нэг зүйлийг ойлгож, түүнийг буруу гэсэн итгэлтэй болж болно, гэвч бид ямар нэг зүйлийг ойлгож, үнэн гэж итгэх тухай ярьж байна. Учир нь бясалгал бол үүнийг, энэ ойлголт, энэ итгэлийг өөрийн өдөр тутмын амьдралаар амьдрах хэв маягтай холбох үе шат байна.
Тэгэхээр эхлээд бид шинжлэх бясалгал хийнэ, үүнийг би “ажиглах бясалгал” гэж нэрлэхийг илүүд үздэг, дараа нь тогтоох бясалгал. Эдгээр хоёр нь сургаалыг нэгтгэж, эзэмшихэд хэрэгтэй. Тэгвэл, ажиглах бясалгалд бид сэтгэлийн хоёр хүчин зүйлийг (нөхөр сэтгэл) голлон хэрэглэнэ (үүнийг онцолно; мэдээж, төвлөрөл гэх мэт бидний хэрэглэх ёстой олон өөр сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) бий). Тэдгээрийг орчуулах миний илүүд үздэг хэлбэр нь бүдүүн ажиглалт (илрүүлэлт) (rtog-pa) ба нарийн ялгалт (dpyod-pa). Зарим тохиолдолд эдгээр хоёр хэллэг нь “шинжлэх,” “нарийн шалгах” гэсэн утга илэрхийлнэ.
Эдгээр хоёр сэтгэлийн хүчин зүйлийг бид хэрхэн ойлгох вэ? Таны эсвэл хэн нэгэн өөр хүний бичсэн зүйлд алдаа байгаа эсэхийг харахаар уншиж үзэх нэг бичвэр хянах жишээг авч үзье. Эхэлж бид бүдүүн тоймоор шинжилж, тус хэвлэмэл хуудсан дээр алдаанууд байгааг олно. Ингээд та нарийвчлан шалгаж, тодорхой деталиудыг ялгаж харна. Та ялгааг нь харж байна уу? Тэгэхээр энэ бол шинжлэх буюу бүдүүн ажиглалт, дараах нь маш анхааралтай шалгах буюу юу болж байгаа талаарх нарийн ялгах ялгалт.
Өөрийн эрдэнэт хүний нэг амьдрал дээр шинжлэх эсвэл ажиглах бясалгал хийх үед бид юу хийдэг вэ? Бид өөр дээрээ төвлөрч нэг амьтан биш байх тэдгээр тодорхойлох шинж бидэнд байгаа эсэхийг шинжилж, нарийн шалгана. Тэгэхээр бид бүдүүн тоймоор шинжилж, түүнээс ангид байгааг олж тогтооно. Тэгвэл шинжлэх үед бид юуг олж тогтоодог вэ? Бид сурч чадна, харилцаж чадна, бид нэг амьтнаас хамаагүй илүү нарийн түвшинд үйлдэл хийж чадна гэж олж тогтооно. Зөв үү? Тэгээд хийгээрэй. Ингэхдээ хувьдаа харна, зөвхөн үгнүүдээр бус. Бид хоёрдох үе шатыг хийсэн. Тэдгээр хэлсэн зүйлүүд утгатай, санаж байна уу? Бид юмсыг дараах байдлаар олж тогтооно:
- Би сурч чадна.
- Би харилцаж чадна.
- Би нэг амьтнаас хамаагүй илүү нарийн түвшинд үйлдэл хийж чадна.
За, ингээд бид нэг амьтан байхаас ангид байгаагаа олж тогтоолоо. Дараа нь бид маш анхааралтай нарийн шалгаж, заримдаа бид нэг амьтан адил үйлдэл хийж болох ч – жишээ нь, үдэшлэгт явах, болзох, шөнийг хамт өнгөрүүлэх зэрэг хүйсийн харилцаандаа – бид тэр мэт захирагддаггүй. Бид тэр мэт захирагддаггүй. Бид ялгаж чадна, бид зан байдлаа өөрчилж чадна. Ингээд бид амьтан биш гэж ялгаж харах дээрээ төвлөрнө. Эдгээр нь бидний зан байдлын хувь дахь нарийн деталиуд.
Бид нэг хос хайх үүднээс харж байсан ч эсвэл гэрт байх шумуул, жоомуудыг агнах үүднээс харж байсан ч, энэ нь юу ч байсан, бид “Тэгэхээр, би дээрх адил үйлдэл хийж болох ч, би үнэндээ тэдгээрт захирагддаггүй. Би сонголт хийж чадна. Би тэр мэт байх шаардлагагүй. Би нэг хүн. Тэгээд ч би нэг амьтан биш. Би бусад бүх нохдын адил ердөө хуцах шаардлагагүй. Хэрэв хэн нэгэн та тийм урттай биш, ийм урттай хувцас өмсөх ёстой, та үсээ тэгж биш, ингэж засах ёстой, эсвэл та тэр дууг биш энэ дууг дуулах ёстой гэж хэлэх юм бол бид түүнийг хийх шаардлагагүй. Бид амьтан биш, яагаа вэ, бусад хуцахаар дагаж хуцдаг нэг амьтан биш.” Нэг илүү сэдэвтэйгээ ойр, холбоотой санаа татъя. Бүх хүмүүс “Хов, хов, хов” гэж хашхичиж байвал бид бас “Хов, хов” гэж хашхичих шаардлагагүй, тийм биз дээ? Бид бусад хуцах үед бас хуцах ёстой болдог нэг амьтан биш.
Тэгэхээр бид “Би үнэхээр нэг амьтан биш” гэсэн энэ нарийн деталийг ялгана. Үүнийг хийгээрэй. Бид нэг нохой адил эзнээ “Тэр ясыг яваад аваад ир” гэхийг хүлээх нэг нохой адил суух ёстой болдог амьтан биш. Бид бодож чадна.
Тэрхүү олж харах болон ялгах буюу тухайлбал, бид нэг амьтан биш гэж ялгахыг хадгалах зуур бид дахин тус учир шалтгааны цувралаа давтана:
- Хэрэв бид амьтан байсан бол Номыг бүрэн дадлага болгож чадахгүй байсан.
- Бид амьтан байхаас ангид байна.
- Иймд бидэнд Номыг дадлага болгох эрдэнэт хүний амьдрал байна.
Ингээд тэр оюун дүгнэлт бүхий ойлголт дээрээ анхаарлаа хандуулж, өөрт нэг эрдэнэт хүний амьдрал байгаагаар өөрсдийгөө ялгах дээр төвлөрнө.
Ингээд хийгээрэй:
- Хэрэв бид амьтан байсан бол бид Номыг бүрэн дадлага болгож чадахгүй.
- Бид амьтан байхаас ангид байна. Би үүнийг ялгаж чадна.
- Иймд бидэнд Номыг дадлага болгох эрдэнэт хүний амьдрал байна.
- Ингээд одоо ямар учраас тийм болох талаарх тэр оюун дүгнэлт бүхий ойлголтоор өөрсдийгөө эрдэнэт хүний амьдралтай байгаагаар ялгана.
За. Үүнд ийм ялгах явц байгаа учраас үүнийг ажиглах бясалгал гэж нэрлэдэг. Миний дурдсанчлан үүнийг ихэвчлэн шинжлэх (англ. analytical) бясалгал гэж орчуулдаг боловч, шинжлэх гэдэг нь тийм их утга илэрхийлдэггүй, тэгж байгаа биз дээ? Ингээд энд бидэнд бясалгалаас гарах тэр ялгах мэдэхүй байна. Энэ маш шийдвэртэй, учир нь бид бидэнд энэ, тэр шалтгаанаар энэ эрдэнэт хүний амьдрал байна гэж ялгаж чадаж байна. Ингээд бид анхааралтай нарийн шалгана. Бид энэ, тэр шалтгаанаар бидэнд тэр нь гарцаагүй байна гэж ялгана.
Тогтоох бясалгал
Бясалгалд хоёр үе шат байна, ажиглах ба тогтоох. Тогтоох бясалгалаар ердөө бидэнд нэг эрдэнэт хүний амьдрал байгаа дээр, түүний деталиудыг идэвхтэй ялгахгүйгээр төвлөрнө – энд тэр чухал үг бол идэвхтэй – “Үүний учир нь би нэг амьтан биш байна,” “Хэрэв би нэг амьтан байсан бол би бясалгаж чадахгүй” гэх мэтээр ялгахгүйгээр. Иймд бидний хийж байгаа зүйл нь бид бидэнд нэг эрдэнэт хүний амьдрал байна гэсэн мэдрэхүй дээр төвлөрч байгаа явдал. Энд мэдрэхүй гэдэг нь – бид түүнд үнэхээр итгэлтэй байна – гэсэн бат итгэл гэсэн утгатай. Тэр бол таны төвлөрөх зүйл. Энэ нь деталиудыг ялгаагүй байна. Энэ нь энэ эрдэнэт хүний амьдрал бидэнд байна гэсэн бат итгэл, мэдрэхүй. Мэдээж энэ нь тэр нь юу болох, түүнийг нарийн ялгасан дээр суурилна.
Үүнийг хэсэг хугацаанд хийцгээе.
Ийм төрлийн бясалгалаар бид цагаа үрэх гэх мэт өөрсдийн сул талууд, асуудлуудыг арилгаж, ийм төрлийн бясалгалаар бид эрдэнэт хүний амьдралаа ойлгож, түүнийг Номд зориулан эергээр ашиглах байдлаар өөрсдийн сайн чанаруудыг төлөвшүүлдэг. Бид өөрсдийнхөө талаар ямар нэг зүйл ойлгосон учраас бид түүнийг нэгтгэн; түүнийг мэдэрнэ. Энэ нь өөрчлөлт авчирна, учир нь энэ нь асуудлуудын нэг шалтгааныг арилгаж, нэг сайн чанарыг төлөвшүүлнэ.
Бид үүнийг дагалдах ямар нэг ойлголтгүйгээр ердөө амьсгал дээр төвлөрөхтэй харьцуулж болно. Амьсгал дээрээ төвлөрөх нь биднийг тайвшруулж болно, гэвч бид унтана, тайвшруулах эм ууна. Энэ нь бидний асуудлын шалтгаануудыг зогсоохгүй. Хэрэв эсрэгээрээ бид амьсгал дээрээ ойлгох, ялгах явдлын хамтаар төвлөрч байвал – мөнх бус, түр зуурын өөрчлөлтүүд, амьсгалыг хянагч эсвэл үйл явцын хасагдсан ажиглагч болох биет би байхгүй гэх мэт зүйлүүдийг ялгаж, ойлгох байдлаар – тэр үед энэ нь бидний асуудлуудын шалтгаануудыг арилгах нэг шалтгаан болж үйлчилж эхэлж болно.
Энэ ялгах нь Номын зорилгыг үнэндээ биелүүлж чадна гэсэн үүднээс маш, маш чухал. Энэ нь бидний асуудлуудын шалтгаануудыг арилгаж, өөрсдийн чадамжуудыг – эерэг чадамжуудыг ойлгож буй хэрэг.
Оюунаар, зөн мэдрэхүйгээр, дотоод сэтгэлээр, сэтгэл хөдлөлөөр – мэдрэгдэх ойлголтууд
Тэгэхээр энд ажиглах болох тогтоох бясалгал нь хоёулаа ойлголтын (концепт) түвшнийх байгааг анзаараарай. Энд бидний дүрсэлсэн зүйлүүдэд, тэдгээр нь хоёулаа ойлголтын (концепт) түвшний мэдэхүйнүүд байсан. Тэд хоёулаа ойлголтын (концепт) түвшнийх. Тэдгээр нь хоёулаа нэг эрдэнэт хүний амьдрал гэдэг юу гэсэн утгатай болох тухай нэг ойлголтын тусламжтайгаар гарч байгаа. Энэ нь ойлголтын (концепт) түвшний гэдгийн утга – тэр нэг ойлголтын тусламжтайгаар гарна. Ажиглах бясалгал нь учир шалтгаануудын цуврал дээр тулгуурласан бол тогтоох бясалгал нь учир шалтгааны цуврал дээр тулгуурлаагүй, гэвч тэдгээрийн аль аль нь нэг эрдэнэт хүний амьдрал гэдэг юу гэсэн утгатай болох тухай нэг санаагаар бидний эрдэнэт хүний амьдрал дээр төвлөрч байгаа. Тэгэхээр тэр санаа нь нэг төсөөлөл. Нэг санаа гэж юу вэ, гэж хэлэх гэсэн юм. Нэг санаа нь нэг эрдэнэт хүний амьдралын талаарх төсөөлөл. Бид үүнийг үгээр эсвэл нэг дүрээр эсвэл нэг мэдрэхүйгээр төсөөлж буй аль нь ч байсан тус төсөөлөлтэй холбоотой нэг утга байна. Тэр үг, дүр эсвэл мэдрэхүйн аль алинтай холбоотой нэг утга байна.
Би энэ талаар ярьж байгаа учир нь ихэнх тохиолдолд бид бясалгалын Бурханы шашны үйл явцыг ойлгох тал дээр ихээхэн төөрөлддөг. Учир нь бид үнэхээр нэг маш өөр тогтолцооноос (ёс) гарах Барууны үг хэллэгийг хэрэглэдэг явдал. Барууны үг хэллэгт бид гол төлөв оюуны үйл явц болон зөн мэдрэмжийн явцыг хооронд нь ялгадаг. Тэгэхээр энэ нь манай Бурханы шашны шинжлэлд юутай тохирох вэ?
- Хэрэв бид ямар нэг зүйлийг үгээр илэрхийлж – үгсээс бүтсэн нэг санааг – ямар нэг зүйл дээр үгийн тусламжтайгаар төвлөрч байвал, бид үүнийг оюуны үйл явц гэж нэрлэнэ.
- Тэгвэл ямар нэг зүйлийг нэг мэдрэхүй эсвэл дүрээр илэрхийлж – нэг мэдрэхүй эсвэл дүр дээр суурилсан санааг – түүн дээр төвлөрч байвал үүнийг зөн мэдрэхүйн үйл явц гэнэ.
Гэвч бид ямар нэг зүйлийг үгээр илэрхийлсэн эсвэл нэг дүр болон мэдрэхүйгээр илэрхийлсэн байсан аль ч тохиолдолд энэ илэрхийлэл нь оносон илэрхийлэл эсвэл эс оносон илэрхийлэл аль аль байж болохыг анхаараарай. Хоёулаа ойлголтын (концепт) түвшнийх, энэ оюуны үйл явц болон зөн мэдрэхүйн үйл явц хоёулаа ойлголтын (концепт) түвшнийх бөгөөд аль алинд нь тухайн үгс юу гэсэн утгатай болох эсвэл тухайн мэдрэхүй эсвэл дүр юу илэрхийлж байгаа талаар нэг зөв ойлголт дагалдаж байх хэрэгтэй. Үүнийг ойлгож байна уу?
Цаашлаад, бидний итгэх хэрэгтэй энэ ойлголтыг ойлгож авахын тулд бид түүн дээр нэг баттай итгэлээр төвлөрөх хэрэгтэй. Нэг баттай итгэл. Үүнийг би Барууныхаар нэг дотоод сэтгэлийн ойлголт гэж нэрлэж болох тэр зүйл байна гэж бодож байна. Ингээд энэ дотоод сэтгэлийн ойлголт нь үнэлэх гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүдээр дагалдах үед – бид нэг эрдэнэт хүний амьдралын тэр үнэ цэнэ болон ховор байдлыг үнэлэн – тэр үед Барууныхаар өөрсдийн ойлголтоор сэтгэл хөдлөлийн үүднээс бидний сэтгэл хөдөллөө гэж хэлж болно.
Энэ нь Номын багштай нэг эрлүүл харилцаатай байх болон түүн дээр бясалгах бясалгалд хоёр тал байдгийн учир. Нэг нь багшийн сайн чанаруудад бат итгэсэн итгэл, нөгөө нь түүний ачийг үнэлсэн үнэлэмж байна. Тэгэхээр бидэнд тэр баттай итгэл байх ба бид мөн сэтгэл хөдлөлийн үүднээс сэтгэл хөдөлсөн байна. Бидэнд энэ хоёр хоёулаа байх үед тус ойлголтыг үгээр илэрхийлсэн эсвэл нэг мэдрэхүйгээр илэрхийлсэн эсэх нь хамаагүй; үүнд ялгаа байхгүй. Тэгэхээр бид манай Барууны шинжлэлийн оюуны эсвэл зөн мэдрэмжийн төрлийн аргын алиныг баримталж байгаа эсэх нь хамаагүй. Хэрэв бид түүн дээр баттай итгэл болон ойлголттой байж түүнийг үнэлж байвал тэр үед бид өөрчлөлт үнэхээр авчирч чадна. Гэвч үүнийг үргэлж санаж яваарай: хэрэв бид орчлонд байгаа бол өөрчлөлт нь шулуун шугаман байхгүй. Энэ нь өгсөж, уруудна. Энэ нь өдөр тутам сайжрахгүй. Урт хугацаанд ажиглагдах чиг хандлага нь сайжирч байгааг харуулж болох боловч өдөр өдөр, цаг цагт энэ нь өгсөж уруудна.
Бид нэг зөн мэдрэхүйн арга гэх зэргийг тодорхойлохоор оролдож байгаа үед бид ойлголт болон итгэл олж авах үүднээс учир шалтгааны нэг цувралд тулгуурласаар байх хэрэгтэй гэдгийг санаарай. Үгүй бол хэрэв бид ямар нэг зүйлийн талаар зөвхөн нэг мэдрэхүйтэй байх юм бол тэр нь маш оновчгүй, бүрхэг байж, бид тэр нь юу гэсэн утгатай болох талаар ямар ч ойлголтгүй байж болно. Гэвч хэрэв бид учир шалтгааны нэг цувралыг ашиглаж, хэрэв бид өөрт байх олон зүйлийг ялгаж, тэдгээрийг ойлгож, тэдгээрт итгэж, тэдгээрийн тодорхойлолтыг мэдэж, тэдгээрийг өөрсдөдөө таних гэх мэтээр чадаж байвал тэр үед бид түүн дээр үгээр төвлөрч түүнийг илэрхийлэх оюуны төрөлд байж, эсвэл бид түүн дээр нэг дүр эсвэл нэг мэдрэхүйн үүднээс төвлөрч түүнийг илэрхийлэх илүү зөн мэдрэмжийн төрөлд байж байгаа болно. Энэ хамаагүй. Аль аль нь (оюуны эсвэл зөн мэдрэмжийн төрөл) хүчин төгөлдөр, хоёулаа ойлголтын (концепт) түвшнийх байж болно. Гэвч бидний мэдэхүй ойлголтын (концепт) бус шууд байх – ийм байх маш, маш хэцүү. Энэ бол ердөө нэг зүйлийг хүртэхүй – бидэнд нэг эрдэнэт хүний амьдрал байгааг хүртэхүй – нэг түүний талаарх ойлголтоор бус, түүнийг мэдрэх нэг мэдрэхүйгээр бус гэх мэт байх боловч ердөө шууд байна. Энэ маш хэцүү.
Тэгэхээр бид үүнийг ойлгож байвал тэр үед бид оюуны төрөлд эсвэл зөн мэдрэмжийн төрөлд байгаа эсэхийг харж чадах боловч ямар нэг ахиц гаргах үүднээс эдгээр мэдэхүйн хүчин төгөлдөр хэлбэрүүдээр явах хэрэгтэй болно. Та ямар нэг зүйл сонсоно: та түүнийг үнэн гэж бодно. Ингээд та ойлгох ёстой, ялгаж ойлгох ёстой болно; та нэг оюун дүгнэлтийн ойлголт авах ёстой болно. Ингээд та түүн дээр төвлөрнө. За, тэгэхээр энэ бол зам мөрийн дагуу бид хэрхэн ахиц гаргадаг тэр үйл явц. Энэ нь сонсох, бодох, бясалгах байдлаар явагдана. Энэ бол шинжлэх бясалгал гэж юуг өгүүлдэг тэр зүйл.
Энэ нь бага зэрэг хугацаа шаардана. Магадгүй, та дөнгөж сая энэ тухай сонссон байх. Ингээд та энэ талаар бодож, түүнд нэлээд цаг хугацаа зарцуулах ёстой болно. Өмнө та шинжлэх бясалгал гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар нэг маш бүдүүн тойм ойлголттой байсан байх, тэгвэл сая та бага зэрэг нарийн тайлбар сонслоо. Тэгэхээр та тэр талаар бодох хэрэгтэй. Түүнийг алгуур шалгаарай.
Асуулт, хариулт
Би энэ шинжлэх бясалгалын ач холбогдлыг ойлгож, тэр нь багш нартай тогтоосон харилцаатай хэрхэн холбогддогийг ойлголоо. Миний бие бид яагаад багш нарыг шалгааж болохгүй, тэдний хэлэх зүйл, зан байдал зэргийг ямар нэг эргэлзээ эсвэл асуултгүйгээр аяар авах ёстой гэж бидэнд хэлдгийг ойлгохгүй байна.
Тэгэхээр, тэр бол Номд бидний олж хардаг бодит сургаал биш. Тухайлбал винай буюу ёс зүйн сахилга батын тухай сургаалын үүднээс хэрэв багш ёс зүйн сахилга батын эсрэг, сахилуудын эсрэг үйлдэл гаргаж байвал бид түүнийг хэлнэ. Бид түүнтэй санал нэгдэхгүй. Хэрэв багш биднээс ёс зүйн сургаалын эсрэг ямар нэг зүйл хийхийг хүсвэл үгүй гэж хэлэхийг маш тодорхой заасан байдаг.
Ингээд хэрэв бид судар болон тарнийн сургаалыг гүнзгийрүүлэн судлах үед, хэрэв багш нь сургаалтай тохирохгүй ямар нэг зүйл хэлбэл бид “Би үүнийг ойлгохгүй байна. Энэ таны өмнө хэлсэн зүйлтэй харшилж байна. Та илүү гүнзгий тайлбарлаж өгөхгүй юу?” “Энэ тэр эх зохиолтой харшилж байна. Та илүү гүнзгий тайлбарлаж өгөхгүй юу?” гэх мэтээр асууна. Учир нь багш нар бусад хүмүүсийн адил андуурдаг.
Бурхан багшийн нэг өмнөх амьдралын нэг сонгодог жишээний адил: багш нь Бурхан багш болон бусад шавь нарт гадагш яваад хулгай хий гэж хэлэх үед Бурхан багш гадагш гарч түүнийг хийгээгүй. Ингээд багш нь түүнээс асуухад Бурхан багш “Хулгай хэрхэн хүнд тус болох билээ?” хэмээн хариулсан. Багш нь “Аан ха, чи сургаалын гол санааг ойлгосон байна. Чи ойлгосон ганц нь” гэж хэлсэн байдаг.
Ханьцашгүй дээд тарнийн үзлийн үүднээс, хэрэв бид багшаас ямар нэг сургаалтай харшлах зүйл харж, багш Номын эсрэг үйлдэл гаргасан тохиолдолд бид багшаас асууж, багш түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрчлөгдөхгүй байх гэх мэт тохиолдлуудад – хэрэв бид хэдий тэр багшаас бүр нэг тарнийн авшиг хүртсэн байсан ч бид тэдгээр алдаануудыг харвал бидэнд хийхийг хэлдэг зүйл нь ердөө хол байх. Тэр багшаас цаашид суралцах эсвэл ойр байх шаардлагагүй болно. Болсон явдлыг бусдад тараах хэрэггүй. Мөн “Өө энэ багш ямар муухай юм” гэж битгий бод. Сурсан зүйлдээ талархаж, суралцсан сайн чанарууддаа талархаж бусдад нь ердөө тэгш сэтгэлээр ханд.
Багшаас асууж шалгаахгүй гэж хэлэх үед энэ юу гэсэн утгатай байдаг вэ? Багшид Бурханлаг-мөн чанар бий юу гэж та асуухгүй – үүнийг асуухгүй – гэвч энэ нь тэд зохисгүй байдал гаргаж байгаа мэт санагдах үед хэлсэн зүйлийг асууж лавлахгүй гэсэн үг биш. Тилопа гэгээн Наропа шавьдаа хаднаас үсэр гэхэд тэрээр үсэрсэн гэх мэт жишээнүүдийг харах үед Дээрхийн гэгээн Далай ламын үргэлж хэлдэгчлэн шалга. Тилопа гэгээн нэг амьд загас идээд яснуудыг нь газарт тавиад, инчдэхэд загас буцан амь орох тийм хэмжээний төлөвт хүрсэн нэг багш байсан. Харин Наропа тухайн цаг үеийн хамгийн их эрдэмтэй хамба лам байсан. Тэгэхээр хэрэв бидний багш Тилопа гэгээний түвшинд байж, бид Наропа гэгээний түвшинд байгаа тэр үед Наропагийн намтрын энэ жишээ зохимжтой байна. Хэрэв бид тэр түвшинд хүрээгүй, бидний багш тэр түвшинд хүрээгүй байгаа бол – энэ бараг хүн бүрийн тухайд ярьж байгаа – тэр үед энэ нь маш өөр тохиолдол болно. Иймд бид үргэлж шалгах ёстой. Багш юу зааж байна, тэр нь Номтой нийцэж байна уу? Бид үргэлж шалгана. Хэрэв бид мэдэхгүй байвал, бид шалгана.
Би нэг анхан шатны түвшингийн шавь. Би төвд, сургаалд шинээр ирж сууж байгаа. Миний сул талуудаас, ойлгохгүй байгаагаас ийм хүндрэлүүд гарч байгааг би мэдэж байгаа боловч дахин төрөл болон дараалсан амьдралуудын талаарх тэр санааг ойлгож, хүлээн зөвшөөрөх маш, маш хэцүү бөгөөд энэ нь Бурханы шашны сургаал дахь маш чухал зүйл байдгийг ойлгож байгаа. Ингээд жишээ нь би өөрийн эрдэнэт хүний амьдрал дээр бясалгах үед – би үүнийг хийлээ л дээ, түүнийг нэг бэлэг, нэг бололцоо, нэг өөрчлөгдөх боломж болгож өөрийн хүссэн хэмжээгээр гүнзгий хийлээ – ингэхдээ би ирээдүйн амьдралуудыг бодолцох ёстойг мэдэж байгаа, энэ надад маш, маш хэцүү байна. Ингээд ирээдүйн амьдралуудын тухай тэр ойлголтгүйгээр өөрийн эрдэнэт хүний амьдрал дээр бясалгаж байгаа учраас хэр гүнзгий, хэр олон би бясалгасан ч хамаагүй миний эрдэнэт хүний амьдралыг үнэлэх үнэлэмж нь үргэлж бүрэн бус үлдэх мэт санагдаж байна. Тэгэхээр энэ миний сэтгэл хоёрдож буй зүйл. Үүнийг хэрхэн туулах вэ?
Таны ажиглалт маш сайн ажиглалт байна. Тарнийн сахилын нэгэнд бид гэгээрэлд хүрэх хүртлээ ямар нэг зүйлийн талаарх ойлголтдоо хэзээ ч сэтгэл ханахгүй байх тухай байдаг. Тэгэхээр энэ нь эрдэнэт хүний амьдрал болон бусад бүх зүйлийн талаарх бидний ойлголт биднийг зам мөрд ахиц гаргах хэрээр улам улам гүнзгийрнэ гэсэн үг. Тэгэхээр хэдий бид бүр одоо ч дахин төрлийг ойлгож байгаа ч, эрдэнэт хүний амьдралын талаар түүнээс ч илүү гүнзгий ойлгож болно. Энэ нь ойлголтын эхэн үе шат тустай биш гэсэн үг биш. Бүх явцын турш үе шат бүр тустай, ялангуяа хэрэв бид бидэнд одоо байгаа ойлголтын түвшин нь улам бүр гүнзгий ойлголтуудад хүрэх дээшлэх шат гэж сэтгэлдээ бодож байвал. Ийм даруу зан байвал, энэ маш сайн.
Энэ сургаалд маш тодорхой байдаг: түүнийг хангалттай гүнзгий ойлгосон гэж бүү бодож байгаарай. “Өө, одоо би үүнийг ойлгочихлоо. Би одоо эрдэнэт хүний амьдралын талаар дахин бодох шаардлагагүй” гэх. Энэ бол том алдаа. Та үргэлж улам, улам гүнзгий ойлгож болно.
Таны тайлбарласанчлан, хүн бидэнд тэр ялгах чадвар байдаг. Бид хуцахгүй эсвэл таны хэлсэн зүйлүүдийг бүгдийг хийхгүй байхыг сонгож чадна. Гэвч хэрэв бидэнд ийм ялгах чадвар байдаг бол үүнийг бидэнд тодорхой нөөц чадамж байгаа гэсэн үг гэж бодъё. Тэгэхээр хэрэв бид амьтан болж төрвөл тэр яах юм бол, бид тэдгээр нөөц чадамжаа алдах уу? Хэрэв бид нэг амьтан болж төрвөл бид одоо бидэнд аль хэдийн байгаа тэдгээр нөөц чадамжуудаа, ялгах чадамжаа алдаж болно гэх нь надад логикгүй, зохимжгүй санагдаж байна гэж хэлэх гэсэн юм. Юу болох юм бол?
Та нөөц чадамж болон бодит илэрхий чадвар хоёрыг ялгах ёстой. Нэг хүүхдэд их нөөц чадамж байна. Түүнд машин жолоодож чадах нөөц чадамж байгаа, гэвч түүнд бодит чадвар байхгүй байгаа. Мөн бид өвдсөн байгаа үед бидэнд тодорхой сэтгэж, ажиллаж чадах гэх мэт нөөц чадамжууд байсаар байх боловч энэ цаг мөчид нэг хаалт байгаа учраас бидэнд илэрхий чадвар байхгүй байна. Үүнтэй адил нэг амьтны хувьд нөөц чадамжууд нь байсаар байна – Бурханы-мөн чанартаа хүрэх нөөц чадамж байсаар байгаа – гэвч бодит илэрхий чадварууд нь байхгүй байгаа (эсвэл хэрэв байгаа бол хүнтэй харьцуулахад маш доогуур түвшинд байгаа).
Зориулга
Зориулгаар яриагаа дуусгацгаая. Чухал зүйл нь энд бидний сонсох, бясалгал зэргээр хийсэн үйлүүдээр гарсан эерэг хүч – хэрэв бид тэдгээрийг гэгээрэлд зориулахгүй, ямар нэг зүйл хийхгүй бол, нэг төрлийн өмнө тохируулсан тохиргоо мэт орхивол, юу болдог вэ гэвэл тэр нь орчлонг сайжруулах нэг шалтгаан болж үйлчлэх явдал. Бид хүний амьдралаа их мөнгө олохоор ойлгож болно, жишээлбэл. Иймд энэ нь гэгээрэлд хүрэх нэг шалтгаан болж үйлчлэх үүднээс бид түүнийг түүнд үнэндээ зориулах ёстой. Тэгэхээр бид түүнийг маш зориудаар хийнэ. Бид дараах байдлаар зориулна: “Энэ нь хамаг амьтанд тус болж чадах үүднээс би нэг Бурханы сэтгэл, бие, хэл гэх мэтэд хүрч чадах шалтгаан болж үйлчлэх болтугай.” Энэ үед тэр нь тийм шалтгаан болж бодитойгоор үйлчилнэ. “Энэ ойлголт, үнэлэлт улам улам гүнзгий болсноор тэр нь гэгээрэлд хүрэх бүх замын турш хамаг амьтанд тус болж чадах зан байдалд нэг үр дүн авчирч эхлэх болтугай.”