Бясалгалын өрөөг шүүрдэн цэвэрлэх

Удиртгал

Бэлтгэл зургаан үйл нь (түв: жорчой) Атиша гэгээнтнээс үүдэлтэй ба тэрбээр Индонези дэх лам багш Сэрлинбагаас суралцсанаа Төвөд оронд түгээн дэлгэрүүлжээ. Эдгээр нь ямарваа бясалгалын тунгийн өмнөх бэлтгэл ажил юм. Эдгээрийн талаар бодь мөрийн зэргийн сургаалиудад дурьдсан байдаг. Тавдугаар Далай лам бээр Бодь мөрийн зэрэг: Манзушрийн аман эш (түв: Ламрим жамбал шаллүн) айлдвартаа эдгээр зургаан бэлтгэл ажлыг өглөө бүр бясалгалын тун бүрийн өмнө үйлдэх хэрэгтэй хэмээжээ. Харин дараагийн бясалгалын тунгуудын өмнө сүүлийн дөрвийг үйлдэж болно. 

Бэлтгэл зургаа нь: 

  1. Бясалгалын орон газрыг шүүрдэн цэвэрлээд, Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээнийг сайхан дэлгэн залах 
  2. Тахил юугаан башир хуурмаггүйгээр гоё үзэсгэлэнтэйгээр бэлтгэж, байгуулах
  3. Суудал амгалантай, биеэ найман ном лугаа төгс байдлаар тухлан сууж, ялгамжаатай буяны сэтгэлийн агаараас аврал одуулах (зохилдох зүгийг дэлгэрүүлэх), бодь сэтгэл төрүүлэх 
  4. Сэтгэл боловсрох чуулганыг (цог-чин) тодорхой талбих – үүнийг хүмүүс чуулганы орон, ламын мод гэдэг ба энэ бол үр хөрөнгө суулгаснаар оюуны эрдэм боловсрон гардаг газар орон адил юм.
  5. Долоон гишүүнт хийгээд мандал өргөх
  6. Дамжлагын лам нарт соёрхол талбиснаар увдисыг сэтгэл үндэстээ нийлүүлж, хольж үйлдэхийг магадлах.

Эдгээрийн ач тус нь юу вэ гэвэл эдгээр зургааг үйлдсэнээр Бурханы номын анхааран авлагыг эхлүүлэхэд бэлэн болох юм. 

Top