Бид хэрхэн оршдог талаарх суурь буруу ойлголт
Мэдээж, Бурханы шашинд буруу ойлголтын олон хүрээ байна; гэвч эдгээр нь зөвхөн бидний Бурханы шашныг ойлгох ойлголтоор хязгаарлагддаггүй. Бурханы шашны талаар ийм ойлголтгүй байх явдал нь Бурханы шашны нийт сургаалд байх бидэнтэй таарах ерөнхий хэв маяг. Бид бодит байдлыг буруу ойлгоно; бид, бид хэрхэн оршдогийг, хүн бүр хэрхэн оршдогийг буруу ойлгоно, гэх мэт. Үүний улмаас, бид бодит байдалтай нийцдэггүй бүхий л төрлийн утгагүй зүйлүүдийг тусгадаг. Зөвхөн тэдгээр утгагүй зүйлүүдийг бид тусгах төдийгүй тэдгээрт өөрийн мэдэлгүй итгэнэ. Бид тэдгээр нь бодит байдалтай нийцдэг гэж итгэдэг. Бурханы шашны талаарх буруу ойлголтуудыг арилгаснаар, энэ нь бидэнд бид тэдгээр бүхий л утгагүй зүйлүүдийг, зөвхөн сургаалын тухайд бус мөн ерөнхийдөө, бид болон бусад, мөн амьдралд бидэнд тулгарах олон янзын нөхцөлүүдийг бид хэрхэн тусган харж байгааг мэдэж эхлэхэд тусалж болно.
Үйлийн үрийг буруу ойлгох
Бидний буруу ойлголттой байдаг зүйлүүдийн нэг нь үйлийн үр. Бидний олонх нь үйлийн үрийг заяа тавилантай холбоотой гэж бодох хандлагатай байдаг: хэрэв бидэнд ямар нэг таагүй зүйл тохиолдвол бид “Энэ бидний үйлийн үр” гэнэ. Бид, бид өмнөх төрлүүддээ эсвэл энэ насны амьдралын эхэн үед томоогүй байсан бөгөөд одоо бид ямар нэг таагүй зүйл амсаж байна, учир нь бид муу байсан, одоо бид гэм буруутай гэж бодох хандлагатай байдаг. Энэ бол Бурханы шашны бодит сургаалтай ямар ч холбоогүй барууны сэтгэлгээний ойлголтын тодорхой системийн нэг тусгал. Гэвч, эдгээр ойлголтын системийг анзаарахгүйгээр хүлээн авснаар бидэнд нэлээд таагүй сэтгэл үүснэ. Эдгээр ойлголтын системд итгэх бидний итгэл, өөрийн мөн чанараараа муу байх гэх нэг хөдөлшгүй тогтсон би-д итгэх итгэлийг ердөө ихэсгэх хандлагатай байна. Энэ мэдээж Бурханы шашны сургаал биш. Хэрэв бид үйлийн үр (карма) гэдэг үг үнэндээ юу гэсэн утгатай үг болох талаар асуувал, хэрэв бид төвөд үгийг нь харвал, энэ нь “үйлүүд” гэсэн утгатай ярианы хэллэг байна. Ихэнх тохиолдолд, бид үйлийн үрийн тухай сургаал сонсох үед хүмүүс үүнийг “үйлүүд” гэж орчуулна. Хэрэв бид энэ талаар бодож үзвэл энэ ямар ч утгагүй байна. Үүний учир нь хэрэв амьдрал дахь бидний бэрхшээлүүдийн уг шалтгааны нэг нь бидний үйлүүд байх юм бол бидний хийх ёстой бүх зүйл ямар нэг зүйл хийхийг зогсоож, тэгснээр бид чөлөөтэй болно гэсэн санаа гарна. Бид ердөө зүгээр суун, юу ч хийхгүй байснаар бидний бүх асуудлууд арилна. Мэдээж, үйлийн үр гэдэг нь хэдийгээр түүнийг илэрхийлэх төвөд ярианы үг нь үйлүүд гэсэн утгатай ч энэ нь үйлүүдийг өөрийг нь илэрхийлэхгүй. Үнэндээ үйлийн үр гэдгийн илэрхийлэх зүйл нь өөрийн эрхгүй байдал – биднийг тодорхой байдлаар үйлдэл хийх, ярих, бодоход хөтлөх бидний үйлийн цаана байх өөрийн эрхгүй хүсэл. Бид эдгээр олон байдлаар үйлдэл хийж, энэ нь чадамж, хандлага, зуршлуудыг бий болгоно: барууны анатомийн хэллэгээр, мэдрэхүйн замуудыг бий болгоно. Бидний кармын үйлүүдийн эдгээр үр дагаврууд олон өөр талуудтай болж боловсорно. Бид үүнийг лекцийн төгсгөл хэсэгт илүү гүнзгий авч үзнэ. Гэвч эдгээрийн боловсорч гардаг зүйлүүдийн нэг нь бидний ямар нэг зүйл хийхийг хүсэх мэдрэмж байна. Бидэнд “Би тэр зүйлийг хиймээр байна; Би тэр зүйлийг хэлмээр байна” гэж санагдана. Энэ тохиолдож байхад үйлийн үр (карма) гарч ирнэ. Үйлийн үр (карма) нь бидэнд хиймээр санагдаж байгаа тэр зүйлийг бодитойгоор хийхэд хөтлөх өөрийн эрхгүй байдал. Энэ бидний даван гарах хэрэгтэй зүйл. Бид, бидэнд хэн нэгэнд ямар нэг таагүй зүйл хэлмээр санагдах үе болон түүнийг бодитойгоор хэлэх хоёрын дунд байх тэр заагийг бид олох хэрэгтэй. Хэрэв бид тэр заагийг олж чадвал энэ нь бидэнд хэрэв бид, бидэнд хиймээр эсвэл хэлмээр санагдаж байгаа зүйлийг хийвэл тэр нь тустай эсвэл гэм хортой болохыг ялгах ялгах ухааныг ашиглах боломж өгнө. Бидний үйл эсвэл үг тустай эсвэл гэм хортой байхыг ялгах ийм чадвартай байх нь биднийг амьтдаас ялгадаг тэр зүйл бөгөөд иймд бид ердөө өөрийн дотоод мэдрэмж эсвэл зуршлаар үйлийг үйлддэггүй.
Энэ бол үйлийн үрийн илэрхийлэх зүйл. Энэ нь бидний өмнө гаргаж байсан нэг ижил төрлийн зан байдлыг давтах өөрийн эрхгүй төрөх гэнэтийн хүсэл эсвэл нэг нөхцөлд орох өөрийн эрхгүй байдал байж болно. Жишээ нь, бид худалдааны төв явмаар санагдаж, ингээд бид төв рүү өөрийн эрхгүй явснаар энэ нь машинд мөргүүлэхэд хүргэж болно. Өөрийн эрхгүй төрөх хүсэл нь биднийг бидэнд юмс тохиолдох нэг нөхцөлд хүргэж болно. Энэ өөрийн эрхгүй хүслээр бидний хийх зүйлүүдийн хэцүү үр дүн нь ихэнх тохиолдолд ердөө илэрхий биш байна. Гэвч, энэ бол үйлийн үр гэж юу болох тэр зүйл. Бидний хийхийг хүсэх зүйл мэдээж өөрийн үйлийн үрийн ямар нэг зүйл хийж чадахгүй байх хяналт дор байх явдлыг даван гарах. Бид үүнийг арилгахыг мөн эдгээр олон зуршлуудыг бий болгох шалтгаан болдог тэдгээр зүйлүүдийг арилгахыг хүснэ. Бидэнд гэм хортой сөрөг зуршлууд эсвэл хэт их санаа зовоох бүр эерэг зуршил байж болно: жишээ нь, бүх зүйлийг төгс байлгахыг хичээж, үргэлж байнга цэвэр байхыг хүсэх, эсвэл байнга хүн бүрийн алдааг засах, эсвэл үргэлж дүрмийн алдаа засдаг хүн мэт үйлдэл хийх. Ийм төрлийн байдал, бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх явдал – ямар нэг байдлаар бид төгс байж болно гэж бид тусгах үед – энэ нь ихээхэн бэрхшээлд хөтөлж болно. Гэр ердөө хангалттай цэвэр биш байна; хэдэн удаа цэвэрлэсэн ч, илүү цэвэр байх хэрэгтэй болно, ингэснээр бидний сэтгэл хэзээ ч тайван байхгүй.
Тарнийн сургаалд байх буруу ойлголтууд: Гэгээрэлд хүрэх “хялбар” зам мөр
Бидний төвлөрөх гол сэдэв тарни байна. Бидний үйлийн үрийн өөрийн эрхгүй гарах хүслийн хяналтад байх явдлыг даван гарах үүднээс бидний хэрэглэдэг аргуудын нэг нь тарнийн сургаал. Буруу ойлголтуудын нэг нь тарни эсвэл махамудра эсвэл цогчэн сургаалууд гэгээрэлд хүрэх хялбар зам мөрүүд гэж бодох явдал байна. Хэн ч тэдгээрийг хялбар гэж хэлж байгаагүй; хэдийгээр эдгээр нь маш үр дүнтэй байж болох ч маш хэцүү зам мөрүүд.
Хэдийгээр тарнийн сургаалыг үрийн (үр дүн) хөлгөн гэдэг ч бид шалтгаан ба үр дагаврыг тойрч гарах ямар ч боломжгүй. Учир нь бид нэг Бурханаар хүрдэг тэр зүйлтэй төстэй хэв байдлаар одоо бид бүтээл (дадлага) үйлддэг. Бид Бурханы шашны нэг Бурхан эсвэл идам бурхан буюу нэг бясалгалын дүрийн хэлбэрт өөрийг одоо байна гэж, мөн бидний зан байдал хамаг амьтанд тусалж чадах нэг Бурханы зан байдал адил байна гэж төсөөлж, дүр байдал гаргана. Бид өөрийн хэл яриаг тарни, орчныг ариун мандал, аливаад баясах байдлыг адистид бүхий төөрөгдөлтэй холбоогүй байна гэж төсөөлнө. Хэдийгээр бид өөрийн хүрэхийг хүсэж байгаа үр дүнтэй төстэй байдлаар одоо бүтээл (дадлага) хийж байгаа хэдий ч; бодит байдал дээр тэр үрийн (үр дүн) төлөв нь хэрэв бид шалтгаануудыг нь бий болгохгүй бол гарахгүй.
Шалтгаан ба үр дагаврыг ямар нэг аргаар тойрч гарах ямар ч боломж байхгүй; гэгээрэл нь тэр мэт шууд гарахгүй. Гэвч бид тарнийн сургаалын талаар, ялангуяа ханьцашгүй дээд тарнийн сургаалын талаар, тэр нь бидэнд гэгээрэлд нэг насны амьдралд хүрэх боломж олгоно гэж дурдсаныг олонтоо сонсдог. Бүр нэг насны амьдралд, бид түүнд гурван жил, сарны гурван үеийн хугацаанд хүрнэ. Нэг сарны үе нь шинэ сараас хуучин сар хүртэл эсвэл хуучин сараас шинэ сар хүртэлх хугацаа байх ба тэгэхээр гурван ийм үе нь нэг сар хагас болно. Бид энэ мэт тохиролцоонд үнэхээр дуртай байж, гэгээрлийн хямдхан авна гэж боддог. Иймд бид тарнийн сургаалын зам мөрд ордог. Заримдаа Дээрхийн гэгээн үүнийг “Бурханы шашны сэнхрүүлэг” гэдэг. Энэ бидэнд гэгээрэлд ганц насны амьдралд хүрч болно гэсэн урам өгөх боловч энэ маш ховор. Энэ нь өмнөх насны амьдралуудад бий болгосон асар их эерэг хүчний суурин дээр л зөвхөн гарч болно. Гурван жил, сарны гурван үеийн хугацааны тайлбар нь юу байдаг вэ? Энэ нь Калачакра тарнийн сургаалаас эхтэй. “Калачакра” гэдэг нь цаг хугацааны мөчлөгүүд гэсэн утгатай. Бид энэ тарнийн системд амьсгалыг маш нарийн хуваана. Амьсгалыг эхэлж нэг хамрын нүхээр авч, дараа нь нөгөө хамрын нүхээр авах ба энэ нь нэг өдөрт арван хоёр удаа солигдоно. Ингэж хамрын хоёр нүхний хооронд энэ шилжилтийг хийхэд хамрын хоёр нүхээр адил тавин зургаан бүтэн болон амьсгалыг дөрвөн хуваасны нэг хэмжээний нэг амьсгалыг авна. Ингэж солигдох үед, амьсгалын цаана байх нарийн энерги төв судалд орно.
Бид амьсгалын бүх нарийн энергийг – энэтхэг зохиолууд дахь прана эсвэл хятад зохиолууд дахь чи-г илэрхийлэх зүйлийг – төв судалд авчирч, тэнд уусгахыг хүснэ. Үүний учир нь бидний үйлийн үрийн өөрийн эрхгүй гарах хүсэл үнэндээ, бидний бүх биеэр тархан урсах, барууны хэллэгээр илэрхийлбэл, энэ “нервийн” энергиэр хөтлөгдөнө. Энэ нь бидний санааг зовоож, сэтгэл хямрааж, түгшээдэг тэр зүйл. Калачакра тарнийн сургаалд бид үүнийг “үйлийн үрийн хий” гэж нэрлэнэ. Бид тэд бүгдийг төв судалд авчрахыг хүснэ.
Бид арифметикт маш сайн байх ёстой. Нэг өдөрт 21,600 амьсгал байх ба амьсгалыг нэг хамрын нүхээр авч, дараа нь нөгөөгөөр авах үед, энэ нь арван хоёр удаагийн ээлжид хуваагдана. Ээлж бүрийн хооронд тавин зургаан бүтэн болон нэг амьсгалыг дөрөв хуваасны нэг хэмжээний амьсгалыг хоёр хамрын нүхээр адил тоогоор авах ба энэ нь төв судал руу дамжина. Бид нэг зуун жилийн насыг тэр насны амьдралын өдрүүдийн тоонд хувааж, тэр насны амьдралын төв судалд орох амьсгалын тоог гаргахын тулд бид энэ тоог тавин зургаа бүтэн болон нэг амьсгалыг дөрөв хуваасны нэг амьсгалаар үржүүлнэ. Ингээд бид, хэрэв бид тэдгээр амьсгалыг дараалуулан авбал хэдэн өдөр болохыг гаргахаар тус тоог 21,600-д хуваана. Тэдгээр өдрүүдийн тоог хэдэн жил болохыг гаргахаар хуваах үед энэ нь гурван жил, сарны гурван үе болно. Сарны нэг үе нь арван таван өдөр байна. Үүнээс тус тоо гарна; энэ нь санамсаргүй гаргасан тоо биш. Энэ нь бид эдгээр бүх хийг төв судалд авчрахыг үнэхээр хүсдэгийг илэрхийлж буй явдал.
Үүнийг ойлгох үед энэ нь бидэнд урам өгнө; гэвч бид бидний хийх ёстой бүх зүйл бол гурван жилийн даяан бөгөөд энэ үед бид гэгээрнэ гэж бодох мэдлэг, туршлагагүй байдал гаргахгүй байх хэрэгтэй. Даяаны төгсгөлд бид маш ихээр урамгүй болох боломжтой, ялангуяа хэрэв бид даяаны ихэнх хугацааг сэтгэл сарних байдлаар өнгөрөөсөн тохиолдолд. Бид энэ нь хялбар байна гэсэн буруу ойлголтоос зайлсхийн, ингэснээр Бурханы шашны бүтээлийн хувьд түүнд хойрго хандахгүй байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд бид хичээл зүтгэл гаргахгүй байхыг хүсэх үүднээс хялбар, хурдан зам мөрийг хүсдэг. Бид маш завгүй, бидэнд чөлөөтэй цаг их байдаггүй. Иймд бид гэгээрлийг хямдаар хүснэ.
Нийтлэг зэхэл бүтээлүүд
Бид аль уламжлалыг дагадгаас үл хамааран нийт сургаалыг авч үзэх үед тэд бүгд бидэнд тарнийн сургаалд ямар нэг амжилт гаргахын өмнө бид “зэхэл” гэдэг бүтээлийг хийх хэрэгтэйг онцлон тэмдэглэдэг. Үргэлж хоёр бүлэг зэхэл бүтээл байх ба бид аль алиныг нь орхиж болохгүй. Нэг нь хоршсон эсвэл нийтлэг зэхэл бүтээлүүд: судар болон тарнийн сургаалын аль алинд байх. “Нийтлэг” гэдэг үгийг сонсох үед бид түүнийг тэдгээр нь бидэнд шаардлагагүй мэт энгийн гэсэн утгаар авч үзэж болно. Гэвч, тус үг бол хоршсон, аль алинд байх гэсэн утгатай.
Мөн нийтлэг бус, зөвхөн тарнийн бүтээлд байх зэхэл бүтээлүүд байна. Ерөнхийдөө, буруу ойлголтуудын ихэнх нь орчуулгаас гардаг. “Урьдчилсан” (англ. preliminary) (зэхэл) гэдэг үг байх ба үүнийг бид тэдгээр зүйлүүдгүйгээр тэр бүхнийг хийж болно гэж ойлгож болно. Бид, бидэнд тэдгээр зүйлүүд шаардлагагүй, ердөө сайн зүйлийг нь авъя гэж бодно. Энэ үгийн илүү оновчтой утга нь “бэлтгэл” (зэхэл) байна. Эдгээр нь бэлтгэл (зэхэл) бүтээлүүд бөгөөд бид бэлдэх хэрэгтэй. Миний багш нарын нэгийн үүнийг тайлбарласан хэлбэр нь нэг төвөд зүйрлэлийг хэрэглэсэн явдал байдаг. Хэрэв бид нэг холын жинд гарах гэж байгаа бол бид маш сайн бэлтгэх (зэхэх) ёстой. Бид бүх зүйлийг баглан, зохион байгуулж, тэгснээр бид уналга зэрэгтээ ачаалж чадна. Үүний адил хэдийгээр бид Норвег эсвэл баруунд мэдээж аян жингээр явахгүй ч, хэрэв бид Номын их аянд гарах гэж байгаа бол бид түүнд бэлдэх (зэхэх) хэрэгтэй. Бид ачаа тээшээ баглах хэрэгтэй. Энэ аянд бидэнд суурь сургаалуудын талаарх ойлголт байх хэрэгтэй. Энэ нь бидэнд тарнийн сургаалын бүтээл хийх нөхцөл болно. Үүнгүйгээр, тарнийн сургаал нь бүрэн утгагүй мэт санагдана. Бид өөрсдийг Микей хулгана эсвэл Улаан дагина байж, бусдыг Диснейланд гэх мэт зүйлд хүргэж байгаагаар төсөөлж болно. Энэ бол тарнийн сургаалын өгүүлдэг зүйл ердөө биш.
Эртэдсэн нгондро бүтээлүүд
Эдгээр нийтлэг буюу хоршсон зэхэл бүтээлүүд нь туйлаас чухал. Тэдгээрийг алгасах нь дараагийн буруу ойлголтод хөтлөх ба ийм ойлголтоор “нгондро” гэж бидний мэдэх нийтлэг бус зэхэл бүтээлүүдийг шууд хийж эхэлдэг. Энэ төвөд үгийн утга нь үгчилбэл “өмнө орох зүйл” гэсэн утгатай. Нгондрог ихэвчлэн 100,000 мөргөл, 100,000 энэ, 100,000 тэр гэж ойлгодог. Үнэндээ хэрэв бид эдгээр бүтээлүүдэд хоршсон зэхэл бүтээлүүдгүйгээр орвол энэ нэг том асуудал болно. Гаржүд уламжлалд эдгээр хоршсон зэхэл бүтээлүүдийг сэтгэлийг Номд хандуулах дөрвөн ойлголтоор үзүүлдэг. Эдгээр нь маш чухал. Эдгээргүйгээр, бидний Номын бүтээл ямар ч утгагүй болно.
Сэтгэлийг Номд хандуулах дөрвөн ойлголтын талаарх товч тойм
Эдгээр дөрвөн ойлголтыг ердөө тоймловол, бидэнд эрдэнэт хүний төрөл байх бөгөөд бид үхэл ба мөнх бусын үүднээс бодох хэрэгтэй, ингэснээр бид өөрсдийн цагийг үрэхгүй. Эдгээр нь эхний хоёр ойлголт. Бид амьдралд бидэнд буй бүх эерэг зүйлүүдэд талархаж, бэрхшээлүүд зэргийн талаар гомдоллон өөрсдийн бүх цагийг өнгөрөөхгүй байх хэрэгтэй. Мэдээж, орчлон хэцүү, байж болох хамгийн сайнаас бага байна, гэвч энэ талаар гомдоллох нь тус болохгүй. Бид өөрт буй эерэг зүйлүүдийг харж, тэдгээрийг ашиглах хэрэгтэй. Энэ эрдэнэт хүний төрөл мөнхөд үргэлжлэхгүй; түүнийг үнэн гэдэгт итгэхгүй байж болохгүй. Энэ бидний хийх ямар нэг бүтээлийн хувьд чухал. Дараа нь, үйлийн үрийн хуулийн тухай ойлголт, бидний сэтгэлийг Номд хандуулах гуравдах ойлголт. Бид зан байдлын шалтгаан ба үр дагавар хэрхэн явагддаг суурь зарчмыг ойлгох хэрэгтэй. Энэ нь биднийг үйлийн үрийн талаарх ойлголт болон гэм хортойгоор үйлдэл хийхгүй байхад хөтөлнө. Бид маш их сөрөг зуршлыг бий болгосоор ирсэн. Хэрэв бид өдөр бүрийг хэрэггүй эсвэл сөрөг бодол, зан байдалтайгаар эсвэл сайн сэтгэл, зан байдалтайгаар өнгөрөөж байгаа эсэх хугацааг нягталж үзэх юм бол сөрөг нь эергээсээ илүү их байна. Бидний өмнөх төрлүүдийг тооцохгүйгээр, одоогийн нийт амьдралын хугацаан дахь эдгээр хоёрыг харьцуулж харахад энэ илэрхий байна. Иймд бид шунал, хувиа хичээх сэтгэл, уур гэх мэтийн нөлөөнд орж ямар нэг сөрөг зүйл хиймээр санагдах үед бид гэм хортой зан байдлаас хүчтэй татгалзах хэрэгтэй. Жишээ нь, бид мэдлэг туршлагагүй байж, өөрийг энэ дэлхий дээрх хамгийн чухал хүн хэмээн, бусад хүмүүс бүх зүйлээ орхин бидний зурваст шууд хариулах хэрэгтэй мэтээр бодож хүмүүс рүү цаг үргэлж зурвас илгээж болно. Хэрэв тэд шууд хариулахгүй бол бид маш ихээр тавгүйтэж, уурлаж болно. Бид ялгах хэрэгтэй. Бидний зан байдал тустай байна уу эсвэл гэм хортой байна уу? Энэ жишээг ашиглан бид хүссэн цагтаа хүмүүст ердөө саад болохын оронд тухайн хүн завтай байгаа эсэхийг харж үзэх хэрэгтэй. Энэ сахилга батыг бий болгох ба энэ мэдээж бидний тарнийн сургаалын бүтээлд чухал.
Үйлийн үрийн шалтгаан ба үр дагаврыг ойлгосны суурин дээр бид аврал одуулдаг. Аврал маш чухал бөгөөд мөн үүний талаарх буруу ойлголт их байдаг. Энэ нь ердөө чухал биш зүйл биш байтал бид үүнийг чухал биш болгох хандлагатай байна. Энэ нь үсээ авхуулж, нэг төвөд нэр авч, улаан зангилаа зүүх явдал биш. Энэ авралын бүх учир утга биш. Энэ нь бид Бурханы шашны клубт орж байгаа хэрэг биш. Аврал нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганаар үзүүлэх нэг эерэг, аюулгүй зам мөрийг өөрийн амьдралд гаргах гэсэн утгатай. Эдгээр гурав нь бидний зорьж буй зүйл. Эдгээр нь бидний дагах жишээ, үлгэр дуурайл. Бидэнд, бид үнэндээ тэдгээрт өөрсдөө хүрч чадна гэсэн итгэл байх бөгөөд ийнхүү бид тэдний чигийг өөрийн амьдралд гаргана. Энэ нь бидний амьдралд утга учир өгнө.
Өөрийн амьдрал зорилгогүй биш, тодорхой зорилготой, утгатай байх нь чухал. Ийнхүү аврал нь бидний бүх Номын бүтээлийн баттай суурь болно. Мэдээж тарнийн сургаалд бидэнд авралын идэвхгүй бус харин хүчтэй мэдрэмж хэрэгтэй. Аврал нь ердөө идэвхгүй, “Бурхан минь, намайг авар” хэмээгээд ердөө суун, өөрсдийг нээн, аврагдахыг хүлээх явдал биш. Энэ ойлголт бусад уламжлалд байж болох боловч Бурханы шашинд байдаггүй.
Бурханы шашны уламжлалд, хэрэв бид бусдад туслахыг хүсэн гэгээрэл эсвэл гэтлэхүйд хүрэхийг хүсэж байвал тийм үр дүн хүрэхийн тулд түүний шалтгаануудыг бий болгох ёстой болно. Хэрэв бид шалтгаануудыг бий болгохгүй бол энэ гарахгүй. Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Бид аврал одуулах тэр зүгт идэвхтэй орох ёстой. Энэ нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганы үзүүлсэн тэр зүгт явж, тэр зүгийг өөрийн амьдралд гаргана гэсэн үг. Дараа нь бид сэтгэлийг Номд хандуулах дөрөвдөх ойлголт болох орчлонгийн сул талуудын талаар бодно. Хэрэв бид тарнийн сургаал болон Номыг ямар нэг нухацтай байдлаар үнэхээр бүтээе гэвэл бид дахин төрлийг үнэхээр нухацтай авч үзэж эхлэх нь маш чухал. Бид миний Номын хялбарчилсан хувилбар гэж тодорхойлдог, зөвхөн энэ насны үүднээс бодож, өөрийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон төсөөллүүдийг аль болох сайн даван гарч, бусдыг ачийг санахыг хичээх явдлыг дадлага болгож болно. Энэ ердөө зүгээр; гэвч энэ Номын бүрэн хувилбар биш. Зөвхөн энэ насны амьдралын тухайд авч үзэн Номыг буруу ойлгох үед олон сул тал, асуудлууд гарна. Жишээ нь, бидний хүүхэд төрж, улмаар нас барж байна гэж бодъё. Мэдээж нярай хүүхэд ямар нэг сөрөг, муу зүйл хийгээгүй; тэгвэл ямар учраас хүүхдэд энэ зүйл тохиолдов? Энэ нэг том асуудал, учир нь хэрэв бид юмсыг зөвхөн энэ насны амьдралаар хязгаарлах юм бол шалтгаант чанарын үүднээс үйлийн үр утгагүй болно. Дахин хэлэхэд, энэ нь нярай хүүхэд нэг өмнөх төрөлдөө дүрсгүй байж үүнийг шийтгэл болгон хүртэж байгаа бус. Ийм ердөө биш. Үйлийн үр үүнээс илүү нарийн, ярвигтай. Бурханы шашны үзлээр, хэдий энэ ойлгоход хялбар биш ч, бид эхлэл үгүй төрөлтэй. Хэрэв бид үүнийг ойлгохгүй бол сэтгэлийн мөн чанар болон сэтгэлийн ариун чанарыг ойлгоход бэрхшээлтэй болно. Нэг сэтгэлийг бүтээгч байсан уу? Хэрэв тийм бол үүнээс олон тооны логик зөрчлүүд гарна. Хэрэв бид энэ насны амьдралд гарах туйлын нэг эхлэл болон нас эцэслэх үед гарах нэг туйлын төгсгөлийн үүднээс авч үзэх үед хоосон чанарын талаарх сургаалыг ойлгоход маш хэцүү болно. Иймд бид сэтгэлийг Номд хандуулах эдгээр дөрвөн ойлголтод байх орчлонгийн сул талуудын талаар бодож үзэх үед бид дахин төрлийн бүхэл явцыг ойлгож эхэлнэ. Энэ нь тарнийн сургаалыг бүтээхэд чухал, учир нь дээд тарнийн сургаалаар бид нас эцэслэх, завсрын төрөл, дахин төрлийн нийт үйл явцыг хувирган, тэдгээрээс чөлөөлөгдөхийг хүснэ. Хэрэв бид завсрын төрөл, дахин төрөлд итгэхгүй бол энэхүү хяналтгүй дахин дахин гарах циклийг хувирган, тэдгээрээс чөлөөлөгдөхийг хичээх нь утгагүй болно. Энэ бол үнэндээ орчлон гэдгийн утга: энэ төрлийн хязгаарлагдмал бие болон сэтгэлээр гарах эдгээр бүгд асуудлууд бүхий хяналтгүй дахин дахин гарах төрөл. Бид өвдөнө; бид өтөлнө, сул, ядруу болно. Сэтгэл маш их будилна. Нялх балчир наснаас нас биед хүрэхэд удаан хугацаа шаардагдана. Энэ таагүй.
Бид үйлийн үрийн нөлөөгөөр хяналтгүй дахин дахин гарах төрлийг авах ба энэ бүхнийг бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон бидний хязгаарлагдмал сэтгэлийн үүднээс ойлгоно. Бидэнд уур бухимдал зэрэг байх ба эдгээр нь бидний өөрийн эрхгүй гарах зан байдлыг гаргана. Иймд арван хоёр шүтэн барилдлагыг ойлгох шаардлагатай болно, учир нь энэ нь дахин төрлийн бүхэл үйл явц хэрхэн явагддагийг тайлбарладаг.
Бид мөн Хутагтын дөрвөн үнэнийг ойлгох хэрэгтэй, энэ ойлголтоор бид зовлонгийн хамгийн гүнзгий хэлбэр, хамгийн гүнзгий шалтгаан, мөн тэдгээрийг бид арилгаж болохыг ойлгоно. Сэтгэлийн ариун чанарыг ойлгосноор бидэнд бүх зовлонг арилгах үнэхээр боломжтой гэсэн итгэл төрнө. Энэ бүхэн арилсан төлөв нь Хутагтын гуравдах үнэн. Үүний дээр бид энэхүү зовлонг бодитой арилгах зам мөр, Хутагтын дөрөвдөх үнэнийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бидэнд ийм итгэл байхгүй бол Номын бүтээлийн ямар нэг хэлбэрээр бид юу хийх вэ, тарнийн бүтээлийг бүр дурдах ч хэрэггүй. Ийм хүчтэй итгэлтэй байж, өөрийн зорьж байгаа зүйлийг мэдэж, тэр зорилго нь хүрэх боломжтой гэдгийг мэдэх нь чухал. Энэ үед бид хожим өөрсдийг үнэхээр нэг сонин хэлбэрээр дүрслэх дадлагадаа эргэлзэн, энэ утгагүй юм хэмээн бодож, үүнийг бид юуны төлөө хийж байгаа талаар гайхахгүй. Хэрэв бидэнд эдгээр зэхэл бүтээлүүдийн баттай суурь байхгүй бол ийм зүйл гарна.
Магад гарах сэтгэл ба бодь сэтгэл
Орчлонгийн сул талуудыг ойлгосон ойлголт дээр суурилснаар бидэнд магад гарах сэтгэл хэрэгтэй. Бид уур болон өөрийн эрхгүй гарах сөрөг зан байдлуудын нөлөөнд орж үйлдэл хийхийг арилгахыг хүснэ. Эдгээр нь ердөө илүү, илүү асуудлуудыг гаргах ба эдгээр нь зөвхөн энэ насны амьдралд төдийгүй ирээдүйн төрлүүдэд бас давтагдана. Хэрэв бид энэ талаар ямар нэг зүйл хийхгүй бол энэ шинж үргэлжилсээр байна. Иймд бидэнд магад гарах сэтгэл хэрэгтэй: энэ бүхнээс чөлөөлөгдөх шийдвэр. Гэвч энэ нөхцөлд бид ганцаараа биш ба бид бусдад мөн санаа тавих хэрэгтэй. Бидний амьдрал бусдаас тусгаар биш. Тарнийн сургаалын бүтээлийг бид юуны төлөө хийдэг вэ? Энэ мөн бусдад туслах; иймд бид Бурханы гэгээрсэн төлөвт хүрэхийг хүсдэг. Энд бодь сэтгэл туйлаас чухал.
Бодь сэтгэл гэж юу вэ? Ихэнх тохиолдолд, буруу ойлголт нь бодь сэтгэлийг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй ердөө адил гэж ойлгох явдал байна. Ийм биш. Энэрэн нигүүлсэх сэтгэл, асрал хайр нь бодь сэтгэл төрүүлэх шалтгаан бүхий хүчин зүйл. Бодь сэтгэл нь бидний өөрийн гэгээрлүүдэд төвлөрнө. Энэ нь Бурханы гэгээрэл, ерөнхий гэгээрэл биш, харин бидний өөрийн гэгээрэл, хараахан хүрээгүй боловч бидний Бурханы мөн чанарын суурин дээр төрөх гэгээрэл байна. Бид тэрхүү хараахан хүрээгүй байгаа гэгээрэл дээр төвлөрч, хамаг амьтанд туслах үүднээс одоо-гарах нэг гэгээрэлд хүрэхийг хүснэ, учир нь бидний амьдрал бүрэн харилцан хамааралтай, харилцан холбоотой. Бид бусдаас тусгаар амьдардаггүй. Амьдрал бусдын тусаас хамаарна.
Бидний хүрэхээр зорьж байгаа өөрийн гэгээрлүүдийг тэдгээр Бурхадын дүрээр төлөөлүүлнэ. Бид юунд зорьж байна вэ? Бид хараахан хүрээгүй байгаа зүйлийг дүрсэлж байгаа боловч энэ нь Бурханы мөн чанарын хүчин зүйлүүдийн суурин дээр гарах боломжтой. Энэ бидний хийж буй зүйл. Тарнийн сургаалын бүтээл бодь сэтгэлтэй бүрэн холбоотой. Бид гэрэл цацран хамаг амьтныг зовлонгоос чөлөөлж байгаагаар бусдад тусалж байна хэмээн дүрсэлж, төсөөлөх боловч, хэрэв бидэнд бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдыг асрах сэтгэл байхгүй бол бид үүнийг ямар учраас хийх вэ? Энэ утгагүй болно.
Зургаан барамид буюу чанадад хүрэх хандлага
Чанадад хүрэх зургаан хандлага буюу барамид бас байна. Бид өглөгч байж, бусдад өгөхийг хүснэ. Сахилга бат мэдээж шаардлагатай. Тарнийн сургаалын олон сахил бий; хэрэв бидэнд тэдгээр сахилыг сахих сахилга бат байхгүй бол бид хэзээ ч бусдад тусалж чадахгүй. Ердөө сөрөг байдлаар үйлдэл үйлдэхгүй байх сахилууд байх төдийгүй мөн ойр-холбох бүтээлүүд – санскритаар, самаяа, төвөд хэлээр дамциг гэх – эергээр үйл үйлдэх явдал байх бөгөөд бидэнд бусдад туслахад энэ сахилга бат хэрэгтэй. Энэ ердөө бид бусдад тусалж буй эсвэл өглөгч байгаагаар төсөөлөх боловч энэ нь бодит хүмүүстэй учрах үед бид туслахгүй байхыг хүсэх явдал биш. Энэ бол зохих бүтээл ердөө биш. Зохих бүтээл нь юмсыг бодит амьдралд хэрэглэх, ердөө өөрийн бясалгалын суудал дээр төсөөлөх бус. Бидний бясалгалын суудал бол бидний давтлага хийх газар бөгөөд ингэснээр бидэнд хэрхэн урагшлах талаар тодорхой санаа төрнө. Гэвч бид зөвхөн давтлага хийдэггүй. Бид бодит амьдрал дээр бодитойгоор гүйцэтгэх ёстой. Дээр нь бидэнд хоосон чанарын талаарх ойлголт байх хэрэгтэй – үгүй бол бидний бүтээлдээ хийж байгаа зүйл утгагүй болно. Бид өөрийг Есүс Христ эсвэл Клеопатра гэж бодох нэг төрлийн сэтгэцийн өвчтэй хүн мэт болно. Бид өөрсдийгөө Дарь эх эсвэл Жанрайсиг бурхан гэж бодож болно. Хэрэв бид тэдгээртэй холбогдох зүйлүүд болон Дарь эх бурханы дүр зэрэг нь бидний Бурханы мөн чанарын хүчин зүйлүүд, шалтгаант чанар зэргийн суурин дээр шүтэн барилдаж гарна гэдгийг үнэхээр ойлгохгүй бол энэ нэлээд утгагүй болно. Бидний бодит Дарь эх бурхан байх нь одоо үнэндээ гараагүй байна. Бид өөрийн хийж байгаа зүйлийн бодит байдлыг ойлгох ёстой. Үгүй бол буруу ойлголт нэлээд ноцтой сэтгэл зүйн асуудлуудад хүргэж болно. Энэ бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг бэлдэх нь аян замын ачаа тээшээ бэлдэхтэй адил. Бид тэр бүгдийг хэрэглэхийг хүснэ. Энэ бол бэлтгэл.
Эс хоршсон зэхэл бүтээлүүд буюу нгондро
Эс хоршсон зэхэл бүтээлүүд нь 100,000 мөргөл зэрэг. Буруу ойлголт нь бидний хийх ёстой бүх зүйл 100,000 мөргөл хийх, 100,000 мандал өргөх явдал бөгөөд ингэснээр бидний бүх асуудал байгүй болох мэт, эдгээрийг ид шид авчирна гэх явдал. Зарим хүмүүс үнэхээр ид шид хүлээн, тийм зүйл болохгүй үед Номын нийт бүтээлийн талаар үнэхээр итгэлгүй болж болдог. Бид эдгээр нгондро бүтээлүүдийн зорилгыг ойлгох ёстой.
Бид тэдгээрийг өөрийн эерэг хүчийг нэмэгдүүлж, сөрөг хүчийг багасгахаар хийнэ. Үйлийн үрийн тухайд, бид зан байдлынхаа үр дүнд эерэг эсвэл сөрөг хүч буюу чадамжийг бий болгоно. Энэ нь бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх хүний жишээний адил сэтгэлд зовлонтой эерэг эсвэл гэгээрэлд хүргэх шалтгаан болж үйлчлэх бодь сэтгэл бүхий эерэг хүчний аль алины үүднээс эерэг байж болно. Бид энэ үүднээс энэ хоёр хэлбэрийг ялгах хэрэгтэй. Өөрийн нгондро бүтээлээр бидний хийхийг хүсэх зүйл бол шинжлэх ухааны хэллэгээр хэлбэл, гэгээрэлд зорьсон илүү эерэг мэдрэхүйн зам бий болгож эхлэх явдал.
Бид бүгдэд нэг үгээр хэлбэл тархинд гадаад орчны сорилтуудад зохицож, хариу үйлдэл үзүүлэн дахин өөртөө мэдээлэл дамжуулах чадвар бий. Бидний бий болгосон зуршлуудаас гарах сөрөг мэдрэхүйн замын талаар бодож үзэх хэрэгтэй, тэр дундаа, бидний эхлэл үгүйгээр авсан төрлийн үүднээс бодож үзэх хэрэгтэй. Бид өөрийг хамгийн чухал хүн, үргэлж өөрийн хүссэнээр байх хэрэгтэй хэмээн бодож уур, хувиа хичээх сэтгэл, шунал болон мэдлэг туршлагагүй байдлын нөлөөгөөр үйлдэл хийж ирсэн. Бид бусад хүмүүст бидэнд байдгийн мөн адил сэтгэл байдгийг үл хайхрах гэх мэт зүйл бүхий бүхий л сөрөг зуршлууд байдаг талаар бодох хэрэгтэй. Бусдыг энэ мэтээр үл хайхрах нь бид үргэлж бусдад таагүй хандаж болох мэт бидний үйлийн үр дагаврын болон бодит байдлын талаарх нэг төрлийн мэдлэг туршлагагүй хандлага. Жишээ нь, бид нярай хүүхдийн өмнө маргаж болох ба нярай хүүхэд үүнийг ойлгохгүй тул энэ хамаагүй гэж бодно.
Биднийг зуршил бүхий байдлуудаар үйл үйлдүүлэх эдгээр мэдрэхүйн замууд үнэхээр хүчтэй. Бид эдгээр зүйлүүдийг олон давтаж хийсээр ирсэн тул эдгээр нь бидний сэтгэлд маш гүн суусан байна. Ингэж дүгнэх нь орчлонгийн сул талыг, бидний хяналтгүй дахин дахин гарах зан байдлын нэг өөр түвшний ойлголт. Энэ бол үйлийн үр, хяналтгүй дахин дахин гарах, өөрийн эрхгүй байдал. Ийм учраас бид мэдрэхүйн эерэг замуудыг бий болгохыг хүснэ. Энэ хялбар биш. Үүнд маш их давталт шаардлагатай. Дахин давтах нь бид мэдрэхүйн замуудыг хэрхэн бий болгодог хэлбэр. Иймд ямар нэг зүйлийг 100,000 удаа эсвэл нэг тодорхой тоогоор хийх нь хангалттай биш; энэ ердөө олон байх хэрэгтэй бөгөөд энэ түүний утга.
Ийм давталтууд илүү эерэг мэдрэхүйн замуудыг бий болгож эхлэх ба энэ бидний хийхийг хүсэх зүйл. Ийм учраас бид эдгээр нгондро бүтээлүүдийг хийдэг. Эдгээр зэхэл бүтээлүүд тэрхүү эерэг хүчийг бий болгож, сөрөг хүч буюу чадамжийг сулруулж эхэлнэ. Хэрэв бид өөрсдийн бүтээлийг ердөө нэг төрлийн хайхрамжгүй байдлаар хийвэл, заримдаа бясалгаж, заримдаа бясалгахгүй байдлаар хийвэл хангалттай давталт гарахгүй. Шинэ мэдрэхүйн зам гаргаж эхлэхэд тасралтгүй тогтмол давталт шаардлагатай. Судрын сургаалд бид энэ хүчийг гурван тоолшгүй галавын турш бий болгох ёстой болдог талаар ярина. “Тоолшгүй” гэдэг нь Энэтхэгийн тооны системийн хамгийн их тооны нэр бөгөөд хэдийгээр энэ нь англи хэлэнд мөн адил нэг тодорхой бус үг ч бид үүнийг гурван асар их галав гэж нэрлэж болно. Бид тоолшгүй, эхлэл үгүй сөрөг хүч, чадамжийг бий болгосон тэр бодит байдлыг сөрөхийн тулд үүний (эерэг хүч) олныг бий болгох ёстой. Бид асар их хугацаа зарцуулах ёстой болно.
Их хөлгөний судрын сургаалд дахь урам зориг оруулах явдал
Сэдвээс бага зэрэг хазайвал, Их хөлгөний судрын сургаалууд тэдгээр судруудыг эсвэл тодорхой тарниудыг унших хүчийг магтсан магтаалуудаар дүүрэн байх бөгөөд хэрэв тийнхүү уншвал жишээ нь 60,000 галавын сөрөг хүчийг ариусгана гэж гардаг. Тэд бүгд энэ мэт итгэхэд бэрх тоонуудаар дүүрэн байна. Энэ ердийн биш санагдаж, бид энэ бүхэн юу болох талаар гайхан, бидэнд түүнээс бараг ичих сэтгэл төрж болно. Гэвч хэрэв бид энэ талаар бодож үзэх юм бол Бурхан багш тийм ухаангүй байгаагүй. Энэ бүхэнд нэг зорилго бий. Хэдийгээр зарим хүмүүс галавын эдгээр тоог үгчлэн хүлээн авч болох ч миний хувьд үүний утга нь бидэнд урам өгөх явдал гэж би боддог. Бид гурван асар их эсвэл тоолшгүй галавын эерэг хүч гэх талаар сонсож, хэрэв бид наад зах нь 60,000 галавын хугацаагаар тодорхой нэг тарнийг уншвал, энэ их тоогоор бид нэг овгор хийж болно. Энэ бидэнд урам зориг өгнө.
Хангалттай эерэг хүч бий болгох нь тийм хялбар байх тухайд туйлширч болохгүй байх нь чухал; гэвч мөн үүнийг боломжгүй гэх туйлширлаас зайлсхийх нь бас чухал. Эдгээр Их хөлгөний судрууд бидэнд маш өргөн хэмжээний тоогоор сэтгэж эхлэхэд тусалдаг. Эдгээр судруудад Бурхан багш өмнө байсан болон одоо байгаа бүхий л өөр өөр төрлийн орнуудын эдгээр итгэхэд бэрх тооны амьтдад сургаал айлдаж буй тухай өгүүлнэ. Бид үүнийг нэг үлгэр домог гэж бодож болно эсвэл үүнийг бүх хамаг амьтны тухайд бодох үүднээс бидний сэтгэлийг нээх нэг арга гэж бодож болно. Бид маш өргөн хэмжээний тоогоор, маш өргөн хэмжээний хүрээнд бодож эхлэх хэрэгтэй; мөн энэ ариусал бий болох, энэ эерэг хүч бий болох боломжтой гэж бодох хэрэгтэй. Гэвч бид үүнийг өөрийн хүчин чармайлтаар хийх ёстой болно. Иймд эдгээр зэхэл бүтээлүүд байдаг.
Нгондро бүтээлийг хэрхэн хийхгүй байх нь
Мөргөлийг сэтгэлдээ юу ч бодохгүйгээр зөвхөн нэг биеийн дасгал болгож хийхгүй байх нь чухал. Энэ нь тийм их үр нөлөө гаргахгүй. Хэрэв энэ тийм байсан бол, бид 100,000 удаа суниах гэх мэт зүйлийг бас хийж болно. Энэ бол мөргөлийн тухай дахь зүйл мэдээж биш. Мөн бидэнд төвлөрөл хэрэгтэй. Хэрэв бид мөргөлийг бидний сэтгэл хаа сайгүй сарнисан байдлаар, тус мөргөлийн үе дуусаасай хэмээн хүсэх байдлаар хийж байвал тэр бас тийм их үр дүнтэй байхгүй. Бид нэг эерэг мэдрэхүйн зам бий болгохыг хүсэж байгаа. Ямар нэг зүйлийг бидний бие, хэл болон сэтгэлээр зэрэг хийх нь сэтгэл сарнихаас зайлсхийхэд маш тустай байна. Бүх бүтээлийг зөвхөн толгойдоо хийх зуршил бий болгох маш амархан. Би эндүүрч байж болно, би өөрийн туршлагаас ярьж байна. Хэрэв бид ямар нэг зүйлийг зөвхөн өөрийн сэтгэлээр хийж байвал энэ төвлөрөхөд илүү их хэцүү байна. Хэрэв бид ямар нэг биеийн хүчний зүйлийг нэг зэрэг ямар нэг зүйл уншихтай хамт хийж байвал сэтгэл сарнихад илүү бага зай гарна. Бие, хэл, сэтгэлийг холбох энэ явдал нэлээд уран арга. Зайлшгүй бид, нэг Бурхан адил, өөрийн бие, хэл, сэтгэлийг холбохыг хүснэ.
Иймд өөрийн бие, хэл, сэтгэлийг өөрийн бүтээлдээ холбох зуршлыг бий болгох нь маш тустай, ялангуяа эдгээр нгондро бүтээлүүдийг хийж байх үед. Энэ ердөө биеийн нэг зүйл хийж, аар саар үг хэлэх явдал биш. Уламжлал тус бүрд бидний унших зүйл өөр өөр зүйл байна. Үүнийг хийх зөвхөн нэг арга байдаггүй. Бид Номын үүднээс, Бурхан багш уран аргаар өөр өөр хүмүүст өөр өөр аргаар заасан тэр аргын талаар бодож үзэх үед мэдээж, бүтээлийг хэрхэн хийх олон хувилбарууд байна. Энэ зүгээр. Өөрийн бүтээлийг зөв, бусад нь буруу гэж бодож, Номын бүтээлд ийм өрсөлдөх сэтгэл зүй гаргах нь нэг том буруу ойлголт. Мөргөл хийх үед бид авралын талаар ойлгож, бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганы эерэг зүгт явж, тэдгээр нь бидний мөргөлийн орон байна. Бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганы энэ төлөвт өөрсдөө хүрэхийг хүсэх ба бид үүнийг хүндэтгэнэ. Аврал болон мөргөлийг, тэдгээрт хүрсэн хүмүүсийн үүднээс, тэдгээрийн үрийн үүднээс; бидний эдгээр бүх бүтээлүүдээр хүрэхийг зорьж байгаа бидний өөрийн гэгээрэл, зам мөр; бидний суурилан хүрч чадах бидний Бурханы мөн чанарын хүчин зүйлүүд, суурийн үүднээс бодох нь тустай. Ингээд бид бидний хийж байгаа зүйлүүдийг ямар учраас хийж байгаа дээр төвлөрсөн сэтгэлээр түүнд хүндэтгэлтэй байна.
Магад гарах сэтгэл дээр суурилсан Базарсад бурханы ариуслын бүтээл
Өөр нэг гол нгондро бүтээл нь Базарсад бурханы бүтээл. Базарсад бурханы бүтээл Хутагтын эхний хоёр үнэний магад гарах сэтгэл дээр суурилах ёстой. Базарсад бурханы бүтээлээр бид юу ариусгахыг хүсдэг вэ? Энэ бол зовлон болон зовлонгийн шалтгаанууд. Бид үүнийг ойлгож, Хутагтын гурав болон дөрөвдөх үнэнд итгэх хэрэгтэй. Бид үнэндээ бүх сөрөг чадамжийг арилгах боломжтой гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Бид үүнийг ерөндөг болох хүчийг ашиглан хийнэ. Гэвч Базарсад бурханы бүтээл нь ариуслын нэг түр бүтээл. Тэрхүү сөрөг чадамжийг үнэхээр бүрэн арилгах цорын ганц зүйл нь хоосон чанарын талаарх ойлголт бөгөөд ингэснээр бид сөрөг зан байдлыг ердөө давтахгүй болно. Бид дээврийг Базарсад бурханы бүтээлээр, нэг байдлаар цэвэрлэж байгаа боловч энэ нь бид дараа дахин сөрөг байдлаар үйл үйлдэхгүй гэсэн баталгаа болохгүй.
Бид Хутагтын дөрвөн үнэнд бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Иймд бид Базарсад бурханы бүтээл гэх мэт ерөндөг болох хүчийг ариусгах үүднээс хэрэглэнэ. Үүнгүйгээр, бид юу хийж байх вэ? Бид ердөө нэг зуун үеийг уншиж байх бөгөөд энэ ямар ч утгагүй. Ийм учраас бид Базарсад бурханы энэхүү дэлгэрэнгүй бүтээлийг хийх ба ариуслыг нэг маш илэрхий байдлаар явагдаж байгаагаар төсөөлнө.
Мандал өргөх
Дараагийн нгондро бүтээл болох мандалыг, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, өглөгийн сэтгэлээр хийх нь маш чухал. Бид нэг өргөл өргөж байгаа бөгөөд бидний өргөхийг хүсэж буй зүйл нь хамаг амьтанд хамгийн таатай нөхцөлүүд байснаар хамаг амьтан гэгээрэлд хүрч чадах тийм нөхцөл байна. Тогтсон уламжлалт уншлага нь миний биеийн орчуулсанчлан:
Үнэрт усаар сүрчиж, цэцэгсийг дэлгэн, Сүмбэр уул, дөрвөн арал, нар, сараар чимэглэсэн энэ суурийг Бурханы орнуудад хандан өргөснөөр зорчин явагч бүгд ариун орнуудын зүг хөтлөгдөх болтугай.
Энэ чухам юу гэсэн утгатай вэ? Үүний утга нь хамаг амьтан ариун оронд бүтээл хийж чадах болтугай гэсэн утга бөгөөд үүнийг бид Сүмбэр уул гэх зэрэг зүйлүүд бүхий уламжлалт энэтхэг аргаар дүрсэлнэ. Энэ орны газарзүйн онцлог нь чухал биш. Гол санаа нь бид хамаг амьтанд гэтлэхүй, гэгээрэлд хүрч чадахад хамгийн тохиромжтой нөхцөлүүдийг төсөөлөн, өргөж байдаг. Нэг ариунд оронд, бүх зүйл бүгдэд Номыг долоон хоногийн хорин дөрвөн цагийн турш бүтээхэд төгс тохирсон байх болтугай. Энэ нь бид ердөө нэг ариун оронд сэтгэлийг баясган, цагийг таатай өнгөрүүлэх явдал биш. Тэнд гэгээрэлд хүрэхээр цаг үргэлж сургаал зэргийг сонсон, бүтээл үйлдэж байдаг. Ийм байдлаар бид хамаг амьтанд энэ бүхэн байхыг хүсэн, өглөгч сэтгэлийг дадлага болгодог. Үгүй бол, бид ердөө хүрээ, будаа зэргээр тоглож буй нэг хүүхэд адил болж, энэ нь утгагүй болох болов уу.
Багшийн йог
Багшийн йогийн нгондро бүтээл нь бидэнд бодь сэтгэл төрсөн үед зөвхөн утгатай болно, үгүй бол энэ нь нэг хувь хүнийг тахин шүтэж байгаа зүйл болж, нэлээд ойлгомжгүй болж болно. Энэ нь нэг маш сөрөг зүгт хазайж болно. Бид ихэнх тохиолдолд өөрийн уламжлалыг үндэслэгч эсвэл тодорхой нэг агуу бие хүнээс, бие, хэл, сэтгэлийн үүднээс урам зориг авахыг хүсдэг. Бид чухам юу хийдэг вэ? Тус хүн бидний хараахан хүрээгүй байгаа гэгээрлийг төлөөлнө. Бид тэр гэгээрэлд бодь сэтгэлээр хүрэхийг хүснэ. Бид үүнийг багш дээр тусган харна. “Таны төлөөлж буй тэр гэрлийн төлөвт хүрэх урам зориг надад төрөх болтугай.” Энэ нь багш, идам Бурхан эсвэл Бурхан багшид чиглэнэ. Энэ бол багшийн-йог, багшийг тахин шүтэх биш. Энэ багшийн йог юу болох тэр зүйл биш.
Нгондро бүтээлийн зорилгыг ойлгох
Эдгээр нийтлэг бус суурь зэхэл бүтээлүүд бүгд нийтлэг бүтээлүүд дээр суурилна: сэтгэлийг Номд хандуулах дөрвөн ойлголт дээр, тэдгээр дээр суурилсан аврал, зургаан чанадад хүрэхүй болон бодь сэтгэлийн хамт. Нгондро бүтээл нь бидний асуудлуудыг анагаах шид бүхий нэг засал биш. Энэ нь бидний энэ муухай төлөөсийг төлж, аль болох хурдан түүнийг дуусгаснаар, бид нөлөө бүхий хүмүүсийн бүлэгт нэгдэн сайн зүйлсийг хүртэж болох нэг хэлбэр биш. Үүнийг бид нүгэлтэн байж, энэ нь нүглээ төлөх үүднээс хийх ёстой болдог бидний шийтгэл бөгөөд ингэснээр Бурхан багш биднийг уучилдаг гэх ойлголтоор хийхгүй. Энэ бол Бурханы шашны зам мөрийн талаарх бүрэн буруу ойлголт.
Нгондро бүтээлийн зорилгыг ойлгохыг хичээгээрэй. Энэ нь илүү эерэг мэрэхүйн замуудыг бий болгох явдал, ердөө газарт сунаж мөргөх явдал биш. Энэ гол санаа нь биш. Биеийн үйлүүд болон бидний хэлээр хэлж буй зүйлүүд нь биднийг эерэг сэтгэлийн төлөв дээр төвлөрөхөд туслах тусламж.
Авшиг хүртэх болон тарнийн бүтээлүүдийг цагаас эрт хийж эхлэх
Авшгууд хүртэх үед, ердөө бусад хүмүүс хүртэж байгаа учраас бид дагаж буй эсвэл хүмүүс бидний талаар тааруу зүйл бодож магадгүй гэх сэтгэлээр хүртэхгүй байх нь чухал. Бид ийм байдлаар хүртэхгүй байх хэрэгтэй. Энэ маш чухал бөгөөд сургаалд багш болон тус тарнийг бүтээлийг өмнө нь шалгаж үзэхийг дахин, дахин онцлон тэмдэглэдэг. “Энэ бүтээл миний үнэхээр хийхийг хүсэж байгаа бүтээл мөн үү? Би үнэхээр тус бүтээлийг хийх үү? Энэ миний итгэж болох багш мөн үү? Энэ миний итгэл төрүүлдэг багш мөн үү?”
Ердөө багшийн том нэр эсвэл тэдний бусдыг татах хүчээр тэдэнд бүү хандаарай. Гитлер бусдыг татах чадвартай хүн байсан; гэвч энэ бид хэн нэгнийг ердөө алдар хүндээр нь эсвэл бусдыг татах хүчтэй зан чанараар нь дагана гэсэн үг биш. Хүн бүрд багш бүртэй нэг ойр холбоотой сэтгэл төрөхгүй, бүр том багш бүртэй. Бид хувь хүмүүсүүд. Бидэнд тухайн багшаас урам зориг авч, түүнтэй тодорхой холбоотой сэтгэл бидэнд төрөх ёстой, үгүй бол тус харилцаа үнэхээр амжилттай харилцаа болж чадахгүй. Хэдийгээр бусад хүмүүст авшиг хүртээж байгаа тодорхой нэг том багштай холбоотой сэтгэл төрж болох ч, бидэнд төрөхгүй байж болно. Энэ зүгээр. Бид ердөө авшиг хүртээж байгаа учраас түүнд оролцох хэрэгтэй гэж өөрийг хүчлэх сэтгэл бүү төрүүлээрэй. Сургаалд өгүүлдэг зүйл нь хэрэв бид бэлэн бус байгаад авшиг хүртэж, ямар нэг тодорхой төлөвшсөн түвшний бодь сэтгэлгүйгээр – заавал цаг үргэлж төрүүлж байх шамдал үгүй бодь сэтгэл байх албагүй боловч тодорхой гүнзгий түвшний бодь сэтгэлгүйгээр – тарнийн бүтээлд орох юм бол үүний үрд тэдгээр тарнийн бурхадын нэгний хэлбэр бүхий бирд болж төрнө. Ямар учраас? Учир нь бидний бий болгож байж болох эерэг хүч гэгээрэлд зориулагдаагүй тул. Энэ нь ердөө орчлонт эерэг чадамж байна. Орчлонт үйлийн үрийн чадамж нь орчлонгийн төрөлд хөтөлнө. Бид өөрсдийг тус идам бурханы хэлбэрт байна гэж дүрслэх ба, тэгэхээр энэ нь тус идам бурханы бирдийн-хэлбэр бүхий нэг төрөл байна.
Энэ талаар бодож үзэх үед энэ нэлээд таагүй санагдана. Гол санаа нь бид үнэхээр бэлэн болсон санагдах хүртэл тарнийн сургаалын бүтээл үнэхээр үйлдэхгүй байх явдал. Энэ нь бид эдгээр авшигт сууж болохгүй гэсэн үг биш. Энэ маш их урам зориг өгөх зүйл байж болно. Гэвч, ном зохиолд гарах уламжлан дурдагддаг олон мэргэдийн тэмдэглэсэнчлэн хэрэв бид авшигт суугаад, хэрэв бид сахил авахгүй бол бид авшиг хүртдэггүй. Бид сахилыг авах ёстой. Бодьсадвын сахилууд тарнийн сургаалын бүх дөрвөн ёст байна. Тарнийн сургаалын дээд хоёр ёст тарнийн сургаалын сахил мөн байна. Атиша гэгээн Гэгээрэлд хүрэх бодь мөрийн зул бүтээлдээ онцлон тэмдэглэсэнчлэн бид наад зах нь тодорхой түвшний хувь хүний гэтлэхүйн сахил (ангид гэтлэхүйн сахил) – гэргийтний эсвэл хуврагийн сахилууд – бодьсадвын сахилуудыг авч, тэдгээрийг хадгалах нэг сав болох, нэг суурь байх хэрэгтэй. Ердөө авшигт сууж, юу болж байгаа талаар мэдэхгүй байх үед бид сахил авахгүй. Энэ хүмүүст байх нэг буруу ойлголт. “Би авшигт суусан, би юу болж байгаа талаар мэдээгүй. Орчуулга байгаагүй эсвэл би орчуулагчийг ойлгоогүй бөгөөд одоо үүнийг хийх хэрэгтэй боллоо” гэдэг. Энэ тийм биш. Хэрэв бид сахилыг мэдэж аваагүй бол бид тэдгээрийг хүртэхгүй. Иймд бид авшигт, Дээрхийн гэгээн Далай ламын “нейтрал ажиглагч” гэж тодорхойлдог байдлаар оролцож болно. Энэ ердөө зүгээр. Барууныхан үүнийг “адис хүртэх” гэдэг. Энэ зүгээр; үүнд ямар ч буруу зүйл байхгүй. Гэвч бид ердөө нейтрал ажиглагчаар урам авахаар тэнд байлцаад, ингээд бид сахил хүртэн, бүтээл хийх үүрэг хүлээн авсан тул одоо тарнийн бүтээл хийнэ гэж санахгүй байх хэрэгтэй.
Сахилууд
Сахилууд хүртэхийн хувьд, миний багш нарын нэгийн хэлсэнчлэн, “Ердийн байдгаас илүү олон бүлэг сахил байдаггүй нь маш завшаантай хэрэг, учир нь бид тэднийг бас хүртээд, мөн сахихгүй байх тохиолдолд.” Хэрэв бид сахилуудыг хүртсэн бол бид тэдгээрийг сахихыг хичээн, сахилуудыг шийтгэл эсвэл хоригоор харахгүй байхад маш нухацтай хандах хэрэгтэй. Үнэндээ тэдгээр нь маш тус бүхий зааварчилгаанууд байдаг. Эдгээр нь бидний давж гарахыг хүсэхгүй хил эсвэл хязгаар байна. Эдгээр нь бидний зан байдалд тодорхой нэг хэв байдлыг өгнө. Бусдад туслахад хамгийн их гэм болох зан байдал эсвэл хандлагын төрлийн талаарх тодорхой заавартай байхад энэ маш тустай.
Жишээ нь, бодьсадвын эхний шунах сэтгэл, атаа зэргийн улмаас өөрийг магтаж, бусдыг муушаахаас сэргийлэх сахилаар, хэрэв бид “Би хамгийн сайн, бусад бүх хүмүүс сайн биш” мэтээр үргэлж үйлдэл хийвэл хүмүүс бидэнд үнэндээ итгэхгүй. Хүмүүст ямар нэг зүйл буруу мэт, тэдэнд ямар нэг зүйл худалдаж байгаа мэт эсвэл багш нь өөрийг нэг багшаар худалдаж байгаа мэт санагдана. Энэ тустай биш. Хэрэв бид зарим хүмүүсийн талаар муу зүйлүүд хэлбэл хүмүүс дараа нь бид тэдний байхгүй үед тэдний талаар муу зүйлүүдийг хэлж болно гэж бодно. Энэ нь үл итгэх байдлыг үүсгэх ба тэдэнд тус хүргэх явдлаас биднийг хязгаарлаж болно. Ийм байдлаар бид сахилуудыг ойлгох хэрэгтэй.
Тарнийн сахилуудыг сахих хялбар биш – жишээ нь, өдөрт зургаан удаа хоосон чанарын зөв үзэл дээр бясалгана. Хэрэв бид зөв үзлийн талаар тодорхой ойлголтгүй бол бид түүнийг хэрхэн хийх вэ? Авшиг хүртэх үед нухацтай авч үзэх зүйлүүд байна. Бид энэ бүтээлийг хийхийг хүсэж байгаа талаар үнэхээр шалгаж үзсэн үү? Энэ бол тодорхой нэг бүтээлийн авшиг хүртэхийн гол санаа. Энэ нь бид тэр бүтээлийг хийхийг хүсэж байгаа эсэх; үгүй бол бид ямар учраас тэнд байлцаж байгаа вэ? Адис болон урам авах гэж үү? Энэ зүгээр; гэвч хэрэв бид тус бүтээлийг шууд хийж чадахаар үнэндээ биш бол тийм биш. Бид бүтээлийг шууд хийж эхлэхээр төлөвлөөгүй байж магадгүй, гэвч багш нь маш өндөр настай багш, бидний маш их хүндэтгэдэг хэн нэгэн байгаад бид үнэндээ бүтээлийг хийхэд бэлэн болох хүртэл тэд амьд ахуй байсаар байгүй байж болно. Иймд бид одоо бүтээлийг хожим хийж чадах чадамжийг суулгана. Энэ зүгээр. Гэвч бид тэр үеийг хүртэл бүх хугацааны турш сахилыг сахих ёстой.
Бурханы бие
Эдгээр авшгийг хүртсэнээр бид юу хийх талаар ойлгох нь маш чухал. Бодь сэтгэлгүйгээр, миний дурдсанчлан, өөрсдийг эдгээр идам бурхад, эдгээр Бурхадын дүрүүдийн нэгээр дүрслэх нь тэдгээр Бурхадын дүрүүдийн хэлбэр бүхий бирдийн төрөлд төрөх шалтгааныг бий болгоно. Гэвч бодь сэтгэлтэйгээр бид өөрсдийн бүтээлийн эерэг хүчийг гэгээрэлд зориулна. Дахин хэлэхэд, бид үйлийн үрийн тухай сэдэв дээр эргэн ирнэ. Орчлонгийн бие болон түүний бүхий л сул талуудыг авч төрөхийн оронд бид нэг идам бурханы биеийн хэлбэр авахыг хүснэ. Идам гэдэг нь бясалгалын нэг дүр, өөрөөр заримдаа түүнийг дэйти (англ. deity) (өөрийг нэг идам бурханы дүрээр дүрслэх бүтээлийн Бурхан) гэж нэрлэдэг. Яагаад? Үүнд ямар буруу ойлголт гардаг вэ? Энэ нэлээд хачин биш гэж үү? Энэ бидний хийхийг хүсэж буй зүйл үү, бид тэдгээр бүх мутар, нүүр, хөл, тэдгээр бүх хэрэгслүүд барьсан ийм дүр болохыг хүсэж байгаа юу? Энэ чухам юу вэ? Бурханы дүрст лагшин, өөрөөр хэлбэл, Бурханы харагддаг, бусдын зорилгыг биелүүлэхэд зориулсан хэлбэр. Номын лагшин нь Бурханы өөрийн бүх түйтгэрүүдийг бүрэн зогсоож, илт мэдэл бүхий, хамаг амьтанд тэгш асрал хайр төрүүлэх зэрэг зорилгыг биелүүлнэ. Бурханы зорилго бол бусад бүгдэд тусалж чадах явдал боловч тэр үед энэ нь бид бусдад бодитойгоор туслах бие, хэл байна. Эдгээр идам бурхадын буюу Бурхадын дүрүүдийг авах нь бусдад тус хүргэж чадах нэг арга. Энэ хэрхэн бусдад тус болдог вэ? Мутар тус бүр, нүүр тус бүр, хөл тус бүр нэг өөр ойлголт, суурь сургаалууд дахь нэг өөр эрдэм буюу ойлголтыг илэрхийлнэ. Гурван нүүр нь бие, хэл, сэтгэл. Бүх зүйл ямар нэг зүйлийг илэрхийлнэ. Эдгээр Бурхадын-дүрүүд мэдээлэл тайлбарласан диаграм буюу зургууд. Эдгээр нь бидэнд бүх өөр өөр сургаалуудыг холбож, нэг дор тэдгээрийг санаж байхад туслах дүрсүүд. Энэ бидний нэг Бурханаар хийхийг хүсдэг зүйл. Бид бусдууд тэдгээрийг бүтээлдээ дүрслэн, хэрэглэх боломжтой байх үүднээс эдгээр өөр өөр дүрүүдэд авна. Үүнийг ойлгох нэлээд чухал.
Бидний эерэг хүч орчлонгийн нэг таатай орчин болж боловсрохын оронд бид түүнийг бүтээл хийхэд тохиромжтой төгс сайн нэг нөхцөл болж боловсрохыг хүснэ. Энэ бол мандал. Дахин хэлэхэд, архитектурын онцлог шинжүүд тус бүр Бурханы шашны зам мөрийн тодорхой талуудыг илэрхийлэх бөгөөд тэдгээр бүх зүйлүүдийг санаж байхад бусдад тусална.
Өөрийн эрхгүй орчлонгийн зуршлуудыг давтаж байхын оронд бид нэг Бурханы бодитойгоор бусдад тусалж, бусдад урам зориг өгөх гэгээрлийн үйл ажиллагаануудыг хүснэ. Орчлонгийн эерэг чадамжаас гарах бидний эгэл амар амгалангаас илүүтэй бид ямар нэг төөрөгдөл, ямар нэг сул талуудтай холбоогүй Бурханы адистид бүхий мэдэхүйг хүснэ.
Хэрэв бид тарнийн сургаалын бүтээл үйлдэх гэж байгаа бол авшиг хүртэн, тарнийн сургаал гэж юу болох талаар тодорхой ойлголттой байх нь маш чухал. Бид тарнийн сургаалыг үнэндээ бүтээхийн хувьд түүний аргуудад итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь түүнийг ердөө багш магтсаны суурин дээр эсвэл түүнийг хялбар буюу хурдан гэх суртал ухуулга дээр суурилсан, бидэнд тийм их цаг байхгүй учраас нэг хурдан зүйл бидэнд хэрэгтэй байх явдал биш байх хэрэгтэй. Өөрийн хийж байгаа зүйлийн талаар бид нэг суурь ойлголттой байх хэрэгтэй.
Хутагтын долоон эрдэнийн тухай сургаал
Үүнд Хутагтын долоон эрдэнийн сургаал болон тайлбар маш тустай байдаг гэж би үргэлж боддог. Атиша гэгээн үүнийг өөрийн Бодьсадвын эрдэнийн цэцгийн хэлхээ бүтээлдээ нэлээд ихээр онцлон тэмдэглэсэн.
(1) Эхэнд нь, итгэл байна, заримдаа үүнийг сүсэг гэж ордуулах боловч энэ үүнийг үнэхээр сайн илэрхийлдэггүй. Бид сургаалд итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бид тарнийн сургаалын аргуудад, тэдгээр нь үр нөлөөтэй, бид үнэндээ гэгээрэлд хүрч чадна гэсэн итгэлгүй байвал энэ үр дүн үзүүлэхгүй. Бид хүрэх гэж буй зүйлдээ, тэр нь хүрч болохуйц, бид бодитойгоор түүнийг хийж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
(2) Хоёр дахь нь сахилга бат. Сахил авахгүйгээр, сөрөг зан байдлыг хорих сахилга батгүйгээр, бодитойгоор бясалгах сахилга батгүйгээр, бүтээлийг хийхгүйгээр тарнийн сургаал гэж байхгүй.
(3) Хутагтын дараагийн эрдэнэ нь өглөг. Бид өөрийн цаг хугацааг тус бүтээлд зориулах ёстой. Мөн бид хамаг амьтанд тусалж байна гэж дүрслэх ба энэ нь өөрийн цаг хугацааны тухайд өглөгч байхыг шаардана. Энэ түүнд байх ёстой. Бид хурдан үйл явц хүлээдэггүй. Үүнд маш их хугацаа, хүчин чармайлт шаардагдана.
(4) Бид мөн сургаал сонсох хэрэгтэй. Бид зохих сургаалуудыг сонсож, тэдгээрийн талаар бодох ёстой, ингэснээр бид өөрийн ойлголтод итгэлтэй болно. Сургаал сонсох нь үндсэндээ суралцах гэсэн утгатай; энэ нь унших эсвэл өөр юу ч байсан, ингэснээр бид Номын бүх мэдээлэлтэй болж, бид тэр талаар бодож, ойлгож, тунгааж авна. Ингээд бид тарнийн сургаалын аргуудыг итгэлтэйгээр нэгтгэж чадна.
(5) Мөн ёс суртахууны өөрийг хүндлэх мэдрэмж. Бид сахилыг зөрчдөггүй бөгөөд Бурханлаг чанар дээр суурилан өөрсдийг хүндэтгэх хангалттай хүндлэлтэй байж тодорхой нэг таагүй байдлаар үйлдэл үйлдэггүй. Дахин, дахин онцлон тэмдэглэдэгчлэн бид бүтээлүүдийг голлон орчуулдагчлан нууц байлгана. “Нууц” гэдэг үг зөв утгыг нэлээд сайн гаргадаггүй. Үнэндээ, хамгийн тустай хэллэг нь тэдгээрийг хувьдаа хадгалах гэсэн утга. Бид хүмүүст өөрийн хийж байгаа зүйлийг мэдэгддэггүй. Өрөөнд орж ирсэн хэн ч харж, түүний талаар гайхаж эсвэл тэдгээрийг дорд үзэж эхлэх эсвэл биднийг ямар нэг маш хачин зүйл хийж байна гэж бодох болох байдлаар зочны өрөөнд Бурхадын догшин болон задгай дүрүүдийг бид байрлуулдаггүй. Бусад хүмүүс бидний хийж байгаа зүйлийг шүүмжлэх эсвэл шоолохоос илүү их зориг мохоодог зүйл байхгүй. Тэдгээрийг хувьдаа байлгаарай. Бидний бүтээлээрээ хийж байгаа зүйл өөр хэн нэгэнд хамаагүй. Үүнийг нухацтай авч үзээрэй.
Бид бүтээлийг далд, хувьдаа байлгах хэрэгтэй гэж хэлж, хэрэв бид хувьдаа байлгахгүй бол тохиолдох бүхий л таагүй зүйлүүд тайлбарласан авшгийн хэсэг байна. Бид тэдгээр зүйлүүдийг “толгойгоо цохиулсан” мэт нэлээн үгчлэн хүлээн авч болно; эсвэл, тэр нь бидний бүтээл хийх явцад бидний бүх итгэл, энергийг бүрэн үгүй хийдэг учраас бид үүнийг мөн ойлгож болно. Хэрэв бид энэ (тарнийн сургаалын) аргыг хэрэглэж байгаа үед хүн бүр биднийг шоолон, шүүмжлэх юм бол бид түүнийг хийхийг хүсэхгүй. Бидний бүтээл бидний хийж байгаа маш онцгой, нандин зүйл байхаар түүнийг эрхэмлэхийг хүсэх зүйл байна. Түүнийг ердөө бусдад жишээ нь Цагийн хүрдний авшгийн үеэр тараасан богино ханцуйтай цамцны эмблемээр бүү мэдэгдээрэй.
(6) Хутагтын өөр нэг эрдэнэ нь бидний үйлдлүүд бусдыг, ялангуяа бидний багш, уламжлалыг бусдад хэрхэн тусган харуулахад анхаарах явдал. Бид, жишээ нь, тарнийн сургаалын бүтээл хийж байх боловч архи амсаж, бусадтай марган бүхий л төрлийн таагүй асуудлуудыг гаргаж болно. Энэ хэзээ ч болохгүй. Ялангуяа энэ нь хэрэв бид өөрийн эцэг эхтэй таарамжгүй байж, тэднийг анхаарахгүй байхтай холбогдоно. Энэ нь Бурханы шашин болон бидний багш нарыг таагүй тусган харуулна.
Заримдаа, би шавь нараасаа ямар учраас тэд гадагш гарч, хулгай хийдэггүй вэ гэж асуудаг. Яагаад? Үүний учир нь тэд тамаас эмээж байгаа юу? Хэн ч тийм байдлаар бодохгүй. Ихэнх тохиолдолд, энэ ердөө зөв санагддаггүй. Тэд тэр мэт зүйлийг хийхгүй. Яагаад? Учир нь бидэн хангалттай өөрийг хүндлэх хүндэтгэл байдаг. Энэ нь Хутагтын энэ эрдэнийн тухайд бидний ярьж байгаа энэ хүчин зүйл. Бидэнд тийм байдлаар үйл үйлдэхгүй байх хангалттай өөрийн хүндэтгэх хүндлэл байгаа бөгөөд бид өөрийн багш нар, уламжлалыг энэ хэрхэн тусган харуулах талаар бодно.
(7) Хутагтын сүүлийн эрдэнэ нь бүтээл хийж байгаа би, бидний бүтээж (хийж) байгаа зүйл, бүтээл эдгээрийн тухай дахь хоосон чанарын талаарх ялгах ухаан. Эдгээр гурав нь бие биеэсээ шалтгаалан гарна. Энэ нь бид энэ өрөвдөлтэй хорхой мэтээр энд тэр доор байж, багш нь үнэхээр гайхалтай тэр дээр байх ба бүтээлүүд нь үнэхээр тусгай зүйл байх мэтээр байдаггүй. Гол зүйл нь ердөө бүтээлийг ийм байдлаар бодохгүйгээр хийх. Энэ нь бид үүнийг, түүнийг хийж байгаа нэг гайхалтай бүтээлч биш байх; эсвэл бид үнэхээр нэг муухан бүтээлч байх гэх зэргээр бодох. Үүнийг дуалист (сайн эсвэл муу, хар эсвэл цагаан гэсэн зөвхөн хоёр хэсэгт хувааж үзэх үзэл) болгохгүй байх хэрэгтэй, ердөө бүтээлийг бүх зүйл шалтгаан ба үр дагавар дээр суурилан харилцан шүтэн барилдаж гарна гэсэн ойлголтоор хийгээрэй, үйлийн үрийн талаарх бидний суурь сургаалууд дээр буцан ирэх байдлаар. Бүх зүйл шалтгаан ба үр дагавар, шүтэн барилдлагын дагуу гарна.
Дүрслэл болон зан үйлийн нарийвчлалыг хэт-онцлохын алдаа
Миний авч үзэхийг хүсэж буй сүүлийн сэдэв тарнийн бүтээлийн хамгийн чухал хэсэг нь зан үйл болон дүрслэлийн нарийвчлалуудыг зөв хийх гэж бодох явдал. Энэ нь нэг алдаа байж болно, ялангуяа, жишээ нь, бид идам бурхадын зүүсэн байх бүхий л чимгүүд, тэдгээрийн бүх жижиг деталиуд хэрхэн харагдах талаар мэдэхгүй байх. Эхэндээ бид тэдгээрийг бүгдийг дүрслэлдээ үнэндээ хийж чадахгүй. Эхэндээ тэр бүх нарийвчлалуудыг хийх боломжгүй. Тэдгээр бүх деталиудыг зөв хийхийн хичээн, улмаар гаргаж чадахгүй байхгүй үед бид ихээр урамгүй болно. Энэ ердөө тустай биш. Нөгөө талаар, хэрэв бид зан үйлийг сэтгэлдээ ердөө ямар нэг зүйлгүйгээр хийвэл энэ нь хүүхэд эмч болж эсвэл байшин барьж тоглож байгаа мэт болно. Энэ нь ердөө тоглоом тоглож буй болж, үүнээс мөн ямар ч үр дүн гарахгүй. Хэдийгээр бидэнд бидний хийж байгаа зүйлийн талаар тодорхой ойлголт, тэдгээр деталиудын талаарх ерөнхий ойлголт байх хэрэгтэй боловч, тэдгээр деталиудад хэт бүү баригдаарай. Тэд хамгийн гол зүйл биш. Хамгийн чухал зүйл нь бидний хийж байгаа зүйлийн талаарх бидний ойлголт. Ханьцашгүй дээд тарнийн сургаалд, бид нас эцэслэх явц, завсрын төрөл болон дахин төрөх үйл явцыг хувиргахыг хүснэ. Бид тэдгээр нь хэрхэн явагддагийг ойлгож, хяналтгүй дахин дахин гарах төрлийн оронд, түүнтэй зэрэгцсэн байдлаар, нэг бодит Бурханы хэлбэрийг гаргана. Энэ нь бүтээлийн чухал хэсэг.
Эдгээр хоёр хүчин зүйл бүх дүрслэлд байна. Дүрслэх гэдэг нь төсөөлнө гэсэн үг – түүнийг ердөө дүрслэл гэж бодохгүй байх хэрэгтэй. Үүнийг ердөө дүрслэл гэх нь буруу ойлголтод хөтөлнө. Учир нь бид өөрийн бүхий л мэдрэхүйгээр тэдгээрийг төсөөлж байдаг. Төсөөлөл нь тарнийн сургаалд байх, бидний хадгалах нэг маш хүчтэй хүч. Бясалгалын олон гарын авлага, зааврууд амжилттай дүрслэлд хэрэгтэй хоёр хүчин зүйл байна гэдэг. Нэгдэх нь тодорхой байдал. Тодорхой байдал гэдэг нь заавал тодорхой төвлөрөхгүй ч, бидний төсөөлөлд үнэндээ байх нэг зүйл байна. Хоёрдох хүчин зүйл нь идам бурханы тухай дахь бахархал. Идам бурханы тухай дахь бахархал гэдэг нь бодь сэтгэлийн сэдэл болон зөв ойлголтоор бид тус дүрслэлийг “би” гэх нэрийтгэлийн (нэр) сууриар үзэх гэсэн утгатай. Өөрийг нэг Бурханы дүрээр дүрслэх энэ дүрслэл нь бидний хараахан хүрээгүй байгаа боловч бидний сэтгэлийн үргэлжлэлүүдийн хэсэг болох Бурханлаг мөн чанарын хүчин зүйлийн суурин дээр хүрч болох гэгээрлийг илэрхийлнэ. “Би” нь бидний эгэл хэлбэрүүдийн нэг нэрийтгэл (нэр) болох адил “би” нь мөн биднийг нэг Бурхан болох хүртэлх бүх хугацааны турш дахь бидний сэтгэлийн үргэлжлэл дээрх нэг хүчин төгөлдөр нэрийтгэл (нэр) байна. Энэ нэрийтгэлийн суурин дээр, идам бурханы хувь дахь бахархал нь бид тус Бурхан байх сэтгэл байх боловч бид хоосон чанарын ойлголтой байж, тус дүрээр нэг биет “би”-г бодитоор тодорхойлохгүй байх явдал байна. Тус дүр бодитойгоор болох нь зөвхөн шалтгаан ба нөхцөлтэй шүтэн барилдаж гарна. Идам бурханы хувь дахь тус бахархал болон хоосон чанар, шүтэн барилдлагын талаарх нэг зөв ойлголтын үүднээс бид түүнийг “би” гэж үзнэ. Энэ сэтгэл нэг утгагүй зүйл байдаггүй, учир нь тус идам бурханы дүр бүхий нэг Бурхан бодитойгоор байх нь үнэндээ чухам одоо болж буй биш гэдгийг бид ойлгоно. Тэдгээр бүх деталиудын тодорхой байдлын хувьд, эх зохиолуудад идам бурханы хувь дахь бахархал нь хамгийн чухал гэж гардаг. Дүрслэл нь нэлээд тодорхой бус байж болно, гэвч гол зүйл нь “Би энэ,” бөгөөд энэ бидний хүрч болох зүйл гэж мэдрэх. Бидний төвлөрөл нэмэгдэх хэрээр, дүрслэлийн нарийвчлал төвлөрөлд илүү тодорхой гарч ирнэ. Деталиудыг мэд, гэвч тэдгээрийг мэдэх гэж хэт бүү авт, жишээ нь бүх чимгүүдийг зөв гаргаж, гар дахь зүйлсийг санах гэж бүү хэт авт. Энэ танд төвөгтэй байж болно.
Нас эцэслэх үед өгөгдөх зөвлөгөө
Нас эцэслэх үе болоход ямар бүтээл хийх үүднээс тус үеийн талаар бодох нь маш сонирхолтой байдаг. Тарнийн сургаалаар бид нас эцэслэх үед юу болдгийг түүнтэй төстэй байдлаар хийнэ. Бид сэтгэлийн тод гэрлийн төлөвийг хоосон чанарын талаарх бүрэн ойлголттой хадгалж, ингээд идам бурханы хэлбэр авахыг хүснэ. Энэ үнэхээр гайхалтай, гэвч Дээрхийн гэгээн Далай ламын хэлсэнчлэн хэрэв бид түүнийг хийхэд сайтар суралцаагүй бол хэрэв бид түүнийг дүрслэхийг хичээх боловч бүх деталиуд болон энэ эсвэл тэр гартаа юу барьж байдгийг санаж чадахгүй байвал энэ нас эцэслэх тэр үед ердөө бидэнд эмээх сэтгэл авчирна. Ийм байдлаар сэтгэл зовох үед бид тайван, сэтгэлийн тод төлөвт нас эцэслэх тэр бүх боломжийг эвдэнэ, учир нь дүрслэлдээ гартаа юу барьж байх тухай дахь тэр бүх деталиудын талаар санаа зовж байна. Дээрхийн гэгээн нас эцэслэх үед бодь сэтгэл, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр төвлөрөх нь илүү дээр гэж зөвлөдөг. “Би эрдэнэт хүний төрлийг үргэлжлүүлэн авч, гэгээрэл болон бусдад тус болохоор үргэлжлүүлэн хичээж чадах болтугай.” Мөн өөрийн багш нарын талаар бодох байдлаар нас эцэслээрэй гэдэг, хэрэв бид өөрсдийн тарнийн сургаалын бүтээлд маш сайн суралцаагүй тохиолдолд. Хэрэв сайтар суралцсан бол тэр зүгээр; гэвч ихэнх нь тийм биш байна.
Энэ маш тустай зөвлөгөө бөгөөд бүх деталиудыг зөв гаргах нь тарнийн сургаалын бүтээл дэх хамгийн чухал зүйл байна гэж бодохгүй байх тухай зөвлөгөөнд нийцнэ.
Мөрийн гурван эрхэм
Магад гарах сэтгэл
Тарнийн амжилттай бүтээлд бидэнд магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын талаарх зөв ойлголт болох эдгээр гурван гол зам мөр хэрэгтэй хэмээн Богд Зонхов онцолсон байдаг. Бидэнд ямар учраас магад гарах сэтгэл хэрэгтэй байдаг вэ? Магад гарах сэтгэл нь ямар нэг зүйлээс чөлөөлөгдөх шийдвэр гэсэн утгатай. Төвөд хэллэгийн үгчилсэн утга нь бид ямар нэг зүйл хийхээр маш хүчтэй шийдэх гэсэн утга илэрхийлнэ. Бид тэр талаар тодорхой байна. Бид юунаас чөлөөлөгдөхөөр шийддэг вэ? Бид орчлон болон бидний бүх сул талуудаас ангижрахаар шийднэ. Илүү тодруулбал, сэтгэл бүхий л төрлийн хэрэггүй зүйл эсвэл дуалист үзэл (сайн эсвэл муу, хар эсвэл цагаан гэх мэтээр зөвхөн хоёр хэсэгт хувааж үзэх үзэл) эсвэл өөр бусад юу ч байсан тэдгээрийг тусган тэдгээр нь бодит байдалтай нийцнэ гэж итгэх явдал байна. Энэ бол тарнийн сургаалын бүтээлд бидний магад гардаг зүйл. Энэ нь сэтгэлийн эгэл үзэгдэл-гарган, түүнийг бодит байдалтай нийцнэ гэж итгэх явдал. Бид, бид болон бусад өөрөө-бүтсэн оршихуйтай, өөрийн хам нөхцөлөөс хамаарахгүй, өөрөө ямар нэг зүйлээр бий болсон оршихуйтай гэж итгэнэ.
Өөрөө-бий болсон мэт санагдах оршихуйн хамгийн хялбар, хамгийн тодорхой жишээ нь цахим хуудас. Бидний утсан дээр нэг цахим хуудас гарч ирэхэд энэ нь ердөө өөрийн хүчээр тэнд гарсан мэт харагдана. Энэ нь хаанаас ч гарсан бус, өөрөө бүрэн гүйцэд мэт санагдана. Гэнэт тэнд, өөрөө гарна. Энэ нь энэ зүйлийг хийсэн хэдэн зуу эсвэл түүнээс олон хүний хэдэн мянган зуун цагийн хөдөлмөрөөс шалтгаалсан мэт харагдахгүй. Энэ тийм мэт харагддаггүй, тийм биз дээ? Ямар учраас тэр вэ? Тэр бидэнд хэрхэн харагдах нь бидний сэтгэлүүдээс гарна; бидний сэтгэлүүд сул талтай. Тэдгээр нь өөрөө-бүтсэн мэт, тийм байдлаар түүнийг харагдуулна. Бодит байдал нь шүтэн барилдлага. Цахим хуудас бидний утсан дээр түүний бүх шалтгаан болон нөхцөлүүд мөн утасны доторх эд ангиудаас шалтгаалан гарсан. Энэ ямар их зүйлээс шалтгаалдаг нь үнэхээр гайхмаар. Энэ мөн үйлийн үрийн тухай сургаалын жишээ. Юмс ердөө нэг шалтгаанаас гардаггүй, харин олон шалтгааны цогцолбороос гарна. Бурхан багш үүнийг их сайхан хэлсэн байдаг: хувинтай ус эхний эсвэл сүүлийн дусал усаар дүүрдэггүй. Энэ бүх дуслуудын нийлбэрээр дүүрнэ. Юу ч болж байсан тоолшгүй олон шалтгаан болон нөхцөлүүдээс шалтгаалан гарна. Нэг ч зүйл ердөө өөрийн хүчээр өөрөө-бий болохгүй.
Бид тэрхүү өөрөө-бүтсэн оршихуйн төөрөлдүүлсэн, алдаатай оршихуй үзэгдэл болон мөн бидний сэтгэл тэрхүү үзэгдлийг бий болгох явдлаас магад гарахыг хүснэ. Дээрхийн гэгээн Далай лам квант физикийг үргэлж маш ихээр сонирхдог бөгөөд эрдэмтэдтэй ихээр ярилцдаг. Квант физиктэй хэдийгээр яг төстэй биш ч түүнд хоосон чанарын онолтой төстэй зүйл байна. Жишээ нь, энэ бүх нэг зэрэг гарах боломжууд байна гэсэн утгатай квант хэсэг байна. Энэ нь зөвхөн тус хэсэг нэг тоосонцор эсвэл нэг долгионы аль нэг болж задрах, эсвэл энд, тэнд байх тоосонцор болох нэг ажиглагчийн харилцан үйлчлэлээр гарна.
Квант физикт, квант хэсэг нь зөвхөн нэг удаа задардаг бол; харин энд энэ нь нэг шүтэн барилдлагын квант хэсэг байна. Энэ нь Бурханы хүртдэг зүйл, бүх зүйл бүх зүйлтэй харилцан холбогдох энэ квант хэсэг: бүх өнгөрсөн, одоо, ирээдүйн шалтгаан ба нөхцөлүүд, бүх хамаг амьтан гэх мэт. Бурхан шүтэн барилдах нийт салбарыг нэг зэрэг хүртэнэ. Энэ нь Бурханы илт мэдэл бүхий сэтгэл. Бидний эгэл сэтгэлүүд бидний тусгал болон бидний хэрэгслээс (эрхтэн) шалтгаалан зөвхөн нэг хэсэгт түүнийг задална. Гэвч бидний сэтгэлийн түүнийг задлах зүйл нь зөвхөн бидний хүртэх нэг үзэгдэл байх бөгөөд энэ нь бидэнд өөрөө-бүтсэн байдлаар харагдана. Цаашлаад, хүн бидний төрлийн нүд болох хэрэгслээр дамжуулан харах зүйл ялааны олон-талт шавжийн нүдээр харах зүйлээс маш өөр. Бодит байдал нь юу вэ? Энэ хэсгийг бид хэрхэн задалдаг нь бид түүнийг юугаар харж байгаагаас шалтгаална. Энэ нь бидний ойлголтын түвшний хүрээ гэх зэрэгтэй адил зүйл байна. Бидний эгэл сэтгэл энэ хэсгийг “Би сайн биш” эсвэл “Энэ туйлын муу” гэх мэт олон тусгалууд болгож, гомдоллох олон тусгалуудаар нэг өөрөө-бүтсэн мэт харагдах үзэгдэл болгон задална. Бид энэ бүхнээс магад гарч, түүний оронд тус хэсгийг мандал, Бурханы дүрүүд, идам бурхан болон бүх бурхадад задлахыг хүснэ. Үүний учир нь энэ нь бусад тэдгээрийг бүтээл болгон хийж чадахад маш тустай. Бурханы хувиар бид эдгээр Бурхадын дүрийн бие, мандал болон харагдаж, тэдгээрийг бусдад зам мөрд хэрэглэхэд нь өргөхийг хүснэ, учир нь тэдгээр бүх гар болон хөл зам мөрийн өөр өөр талуудыг илэрхийлнэ. Энэ нь зам мөрийн бүх талуудыг зэрэг холбоход тэдэнд тусална.
Нэгэнт бид энэ квант хэсгийг ердөө нэг үзэгдэлд задалсан бол, хэрэв бид тэр үзэгдлийг өөрөө-бүтсэн тэр үзэгдлийг гаргавал энэ буруу байна, бид түүнийг бидний эгэл үзэгдэл эсвэл нэг Бурханы дүрийн үзэгдлүүд болгон задалсан ч. Энэ нь хоосон чанарын талаарх ойлголт чухал байдгийн учир, өөрөө-бүтсэн байдлаар харагдах ямар ч үзэгдэл, хөдөлшгүй хүртэгдэх бодит байдлыг эвдэх явдал. Гэвч, бид өөрийн сэтгэлийн эгэл үзэгдэл-гаргах явдлаас магад гарч, үзэгдлүүдийг квант хэгсийг ариун орон болон бидний хийдэг тэдгээр олон дүрслэлүүдэд задлах түүний чадварыг ашиглахыг хүснэ. Энд магад гарах сэтгэл болон мөн хоосон чанарын талаарх ойлголт чухал.
Бодь сэтгэл
Бидний дүрслэн, төсөөлөх зүйл нь бидний зорьж буй зүйл байх ба учир нь энэ нь бидний хараахан хүрээгүй байгаа бидний өөрийн гэгээрлийг илэрхийлнэ. Бодь сэтгэлээр бид энэ хараахан хүрээгүй байгаа гэгээрэлд хүрэхийг хүсэх ба бид үүнд бүх хамаг амьтанд туслах үүднээс хүрэхийг зорьж байна. Одоо бид дадлага хийж байгаа нь бид давтаж буй явдал. Үүнийг хийх нь зөвхөн судрын сургаалын бүтээлийг дангаар нь хийхээс илүү үр бүтээлтэй түүнд хүрэх нэг хүчтэй чадамжийг бий болгоно.
Хоосон чанарын талаарх зөв ойлголт
Хоосон чанарын талаарх зөв ойлголт нь эдгээр Бурхадын-дүрүүд болон мандлаар хараахан хүрээгүй байгаа энэ гэгээрэл нь аль хэдийн оршоогүй, ердөө бидний дотор байж, бид хангалттай эерэг хүч болон гүн мэдэхүйг бий болгох үед гарч ирэхийг хүлээх явдал. Бидний гэгээрэл энэ байдлаар оршдог гэж төсөөлөх нь нэг буруу ойлголт. Бурханлаг мөн чанар гарч ирэхээр хүлээгдэн ердөө бидний толгойд байж байдаггүй. Гэгээрэл тэнд аль хэдийн байж байдаггүй бөгөөд бид аль хэдийн гэгээрсэн гэж ердөө төсөөлдөггүй. Энэ нь Бурханлаг чанарын талаарх зөв ойлголт биш. Одоо болж байгаа зүйл болон хараахан гараагүй боловч гарч болох зүйл хоёрын хооронд ялгаа бий. Энэ нь гэгээрэл боломжгүй эсвэл оршдоггүй явдал биш.
Жишээ нь бид маргаашийн талаар бодож болно, тийм биз дээ? Маргааш нь өнөөдөр гараагүй байгаа боловч бид маргааш байхгүй, тэр нь оршдоггүй гэж хэлж болохгүй. Оршдоггүй зүйл болон одоо хараахан гараагүй байгаа зүйл хоёрын хооронд нэг том ялгаа бий. Бидний ирээдүйн гэгээрлүүд нь яг одоо гараагүй байна; гэвч тэдгээр нь ердөө оршдоггүй зүйл биш. Гэгээрэл нь гэнэт гарч ирдэггүй бөгөөд гарч ирэхээр хүлээн бидний толгойд байж байдаггүй. Энэ нь гэнэт гарч ирэхгүй: энэ нь бидний сэтгэлээс болон бидний сэтгэлийн үргэлжлэлүүд болон бидний бүх чадамжуудаас бүрэн тусдаа нэг дуалист (сайн эсвэл муу, хар эсвэл цагаан гэсэн зөвхөн хоёр хэсэгт хувааж үзэх үзэл) байдлаар оршдоггүй. Энэ нь бид энд байгаад гэгээрэл нь тэнд байх бөгөөд бид түүнд бараг хүрч чадахгүй байх явдал биш.
Шүтэн барилдлагыг ойлгох нь чухал. Юмс олон шалтгаан ба нөхцөлүүдээс шалтгаалан гарах ба энэ нь бидний гэгээрэл гарах цорын ганц арга зам. Энэ нь бидэнд нэг утга учиртай тарнийн сургаалын бүтээл байх цорын ганц арга хэлбэр. Бид юу болж байгаа, бид хэцүү үйл ажиллагаанд орж, түүнд бэлдэх талаар ойлгох хэрэгтэй. Тарнийн сургаалын бүтээл нь бидний Бурханы шашны бүтээлийг эхлэх зүйл байдаггүй. Энэ нь эхлэн суралцагчид зориулаагүй. Энэ нэлээд гүнзгий түвшний төрлийн бүтээл.
Өөрийн амьдралыг хувиргах
Хэрэв бид тарнийн сургаалд аль хэдийн орж, бид үнэндээ түүнд бэлэн болоогүй эсвэл түүнийг эртэдсэн гэж санаж байвал бид суурь сургаалуудад илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бид Хутагтын дөрвөн үнэн болох судрын сургаалын суурь сургаалыг хүүхдийн зүйл гэж бодохгүй байх хэрэгтэй. Суурь сургаалууд бидний амьдралыг үнэхээр өөрчилдөг зүйлүүд бөгөөд нийт санаа нь тэдгээрийг өөрийн амьдралд дадлага болгох явдал байна. Энэ нь зөвхөн тэдгээрийг өөрийн бясалгалын суудал дээр давтах явдал биш. Бодит бүтээл бол амьдрал. Хэцүү нөхцөлүүдэд бид тэвчээр, хүлцэл, ойлголтыг төрүүлэх хэрэгтэй. Бид хэн нэгэн хүн маш таагүй байдлаар үйлдэл хийх үед түүнийг шалтгаанууд болон нөхцөлүүдээс гарсан гэж ойлгох хэрэгтэй. Бид ертөнц дээр болж буй бүх зүйлд үүрэг хүлээхгүй эсвэл бид бүх зүйлийг хянаж чадахгүй. Энэ нэг бүрэн буруу ойлголт, тийм биш гэж үү? Бид бүх зүйлийг хяналтдаа байлгаж чадахгүй боловч хувь нэмэр оруулж чадна. Гэвч бүх зүйл олон шалтгаан болон нөхцөлүүдээс шалтгаалан гарна.
Асуулт, хариулт
Энэ миний тарни болон нгондро бүтээлийн талаарх илтгэхийг хүссэн зүйл, тэдгээртэй холбоотой суурь буруу ойлголтуудын талаарх зарим тайлбар, хэрхэн өөрийг бүтээлийг утга учиртай, үр дүнтэй болгох талаарх ердөө зарим зөвлөгөө байлаа. Хэрэв та бүхэнд мэдэхийг хүссэн өөр сэдвүүд байгаа бол, магадгүй Номын багштай эсвэл өөр бусад зүйлтэй холбоотой буруу ойлголтуудын талаарх бусад сэдэв байвал, асууна уу?
Бүтээлийг хэл болон өөрийн бүтээлийг утгатай болгох
Надад хэлний талаар нэг асуулт байна. Төвөдийн Бурханы шашны бүтээлүүдийг төвөд хэл дээр хийх нь чухал уу эсвэл энэ нь бидний төрөлх хэл дээр байж болох уу? Зарим хүмүүс бидний өөрийн хэлийг хэрэглэхийг чухал гэж хэлдэг, ингэснээр энэ нь утгатай байх ба бидний сэтгэлээс гарна гэж хэлдэг, харин бусад нь төвөд хэл эсвэл эх хэл нь тодорхой Номын чанартай бөгөөд түүнийг доогуур үнэлж болохгүй гэдэг. Та энэ тал дээр өөрийн бодлыг бидэнд хэлэхгүй юу?
Бүтээлийн хэлний хувьд юуны өмнө төвөдүүд өөрийн бүтээлийг санскрит хэл дээр хийдэггүй. Тэд түүнийг төвөд хэл дээр хийнэ; тэгэхээр, төвөдүүд аль хэдийн бүх зүйлийг орчуулсан. Зарим тарнийг тэд санскрит хэл дээр хадгалах боловч тарниуд болон цэцэгсийн зарим нэр гэх мэт зүйлүүдээс бусад бүх зүйл төвөд хэлэнд орчуулагдсан. Бүх бүтээлүүдийг төвөд хэл дээр хийхийг онцолсон нэг ламтан нь өмнөх Калу Ринбүүчи. Тэрээр бүх хүмүүсийг өөрийн бүтээлийг төвөд хэл дээр хийхийг хүссэн, учир нь тэрээр өөр өөр орнуудад олон Номын төвтэй байсан бөгөөд түүнд хэрэв хүн бүр бүтээлээ нэг ижил хэл дээр, төвөд хэл дээр хийж байвал эдгээр өөр өөр орны хүмүүс хамтдаа бүтээл хийж болно гэж санасан. Энэ нь төвөд хэл ид шидтэй байсан явдал биш. Төвөд хэл дээр уншлагыг уншихыг нэг бүлэг бий болгох маш практик түвшинд онцолсон. Гэвч Дээрхийн гэгээн Далай лам бид хийж байгаа зүйлээ ойлгох нь хамгийн сайн гэж хэлдэг. Бид бүтээлийг бидний өөрийн хэл дээр хамгийн сайн ойлгож чадна; гэвч хэл нь бас яруу, хэмнэлтэй байх хэрэгтэй, энэ нь олон хэл дээр тийм хялбар биш байна. Бид ямар нэг зүйлийг нэг уншлага болгон унших үед энэ нь хялбар урсгаж байх хэрэгтэй. Хэрэв бид нэг эх зохиол уншиж байвал, хэл нь хангалттай тодорхой байх хэрэгтэй бөгөөд ингэснээр бид утгыг ойлгоно.
Зонгсар Кенцэ Ринбүүчи үүнийг саяхан Германд айлчлах үеэрээ маш сайхан хэлсэн. Тэрээр хэрэв төвөдүүд өөрийн бүх бүтээлүүдийг төвөд үсгүүдээр галиглан бичсэн герман хэл дээр хийх ёстой болбол ямар ч төвөд хүн бүтээл хийнэ гэдэгт тэрээр эргэлзэнэ гэсэн. Биднийг юмсыг өөрийн мэдэхгүй хэл дээр уншихыг шаардах нь ойлгомжгүй байх өөр талаас нь үүнийг харах нь маш тустай. Бид бүгдээрээ бүтээлийг эх төвөд хэл дээр эсвэл түүнийг бид өөрийн хэл дээр хийх эсэх аль алинд давуу болон сул тал байна. Миний өөрийн хувийн туршлага бол, би төвөд хэл судалж, ойлгох болсон нь миний Номын бүтээлийн эхний жилүүдэд байсан учраас би бүх зүйлийг төвөд хэл дээр хийдэг байсан. Гэвч цаг хугацаа богино байж, би тэдгээрийг толгойдоо маш хурдан хийдэг байсан учраас миний бүтээл бодитойгоор ямар нэг зүйл хийх эсвэл би төвөд хэл дээр хурдтай уншиж байсан тэр зүйлд ямар нэг утга нэмэх бус ердөө бараг хуудас эргүүлж буй үйл болж байсан. Иймд хэсэг хугацааны дараа би англи хэлэнд сольсон, учир нь тэр нь илүү утгатай байсан. Гэвч бид ямар хэл дээр өөрийн бүтээлийг хийж байгаа эсэх нь хамаагүй, тэдгээр нь хуудас эргүүлэх, хурдан уншлагын дасгал хялбар болж болно.
Хэрэв бидний гол асуудал сэтгэл сарних явдал байвал – энэ хамгийн том хэцүү нөхцөл болно – гэвч хэрэв тэр нь бидний хувьд хамгийн том хэцүү нөхцөл биш бол дараагийн асуудал нь бидний хэлж эсвэл уншиж байгаа зүйлд утга өгч буй эсэх явдал. Түүнийг бодитойгоор мөн хурдан хийх маш хэцүү. Сэркон Ринбүүчи үргэлж бид эмээлийн нэг дөрөөн дээр нэг хөлөө тавьж, нөгөө хөлөө морин дээр давуулах хугацаанд зам мөрийн бүх үе шатаар явж чаддаг байх хэрэгтэй гэж хэлдэг. Тэрээр үхэл биднийг өөрийн бясалгалын суудлаар суун, юмыг сайхан, алгуур уншихыг хүлээхгүй гэж хэлдэг байсан. Нас эцэслэх үед бид юмсыг шууд хамтатгаж чадах хэрэгтэй болно. Энэ нь бидний хийж сурахыг зорьж буй зүйл, зөвхөн нас эцэслэх үед биш харин амьдралд. Хэрэв нэг нөхцөл үүсэн, хэн нэгэн бидэн рүү хашхичих эсвэл тэр мэт нэг зүйл эхэлбэл бид “хүлээж байгаарай” гэж хэлэн, тэр хооронд бясалгалын суудлаараа суун, тайвшрахаар амьсгалаа тоолон, ингээд тус хүнийг нэг өмнөх төрөлдөө миний эх болж байсан гэх мэт тэр бүх зүйлийн талаарх учир шалтгааны нийт цувралын талаар бодож, эцэст нь босон, тэвчээр төрүүлэн тэдэнд сайн сайхныг хүсэж чадахгүй. Бидний тэвчээр агшин зуурын байх ёстой. Бидний хийж байгаа зүйл утгатай байх хэрэгтэй. Хэрэв бид тарнийн сургаалын бүтээл хийж бол олон бүтээл эдгээр уншлага бүтээлүүдийг багтаана. Уншлага нь нэг дуурийн хэлэх үг мэт байна. Бид цаглашгүй дөрвөн сэтгэл болон авралыг уншина. Бүх нгондро бүтээлүүд ямар ч уншлагын (садхана) эхний хэсэгт байна. Уншлагын илүү дэлгэрэнгүй хувилбаруудад бүх зүйл багтсан байна. Базарсад бурханы бүтээл, багшийн йог болон мандал үргэлж байна. Бодит бүтээл нь үнэндээ эдгээр тус бүрийн зохих сэтгэлийн төлөвийг гаргах явдал бөгөөд хурдан уншлага, ердөө хуудас эргүүлэх явдал биш байна. Бид төвөд хэл дээр эсвэл өөрийн хэлний алин дээр уншлага бүтээлийг хийж байгаагаас үл хамааран аль ч тохиолдолд бүтээлийг ямар нэг утга үгүйгээр хийх нэлээд боломжтой. Уншлага нь ердөө өөрийн хэл дээр байх нь бид түүнд ямар нэг утга нэмэх баталгаа болохгүй. Энэ нь бодит бүтээл хаана гарах тэр зүйл бөгөөд үнэндээ ямар нэг зүйл мэдрэх, жишээ нь, асрал хайрыг бодитой төрүүлж, ингээд ердөө уншлагын дараагийн шатанд орох хэцүү. Бид үнэхээр асрал хайр төрүүлж байна уу?
Нийтийн хариуцлага ба үйлийн үр
Миний асуулт дэлхий нийтэд болон тодорхой улс оронд болж байгаа үйл явдлуудтай холбоотой бүлгийн буюу нийтийн үйлийн үрийн тухай юм. Бурханы шашны ойлголт болох нийтийн үйлийн үр гэх зүйл хэрхэн явагддаг вэ? Бид Бурханы шашинтнууд болохын хувьд жишээ нь, Бирмд болж байгаа зүйлтэй тодорхой байдлаар холбогддоггүй юу? Миний бие саяхан нэг хүнтэй уулзахыг хүртэл, миний биеийг нэг хүн үндэстний цөөнхөө хавчин гадуурхсан Бирмийн тэдгээр Бурханы шашны хэт итгэгчидтэй бас адил гэж бодсон тийм зүйл надад өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй.
Асуулт нийтийн үйлийн үр болон түүнтэй холбоотой бидний хариуцлагын тухайд байна. Юуны түрүүнд, бүх Бурханы шашинтнууд сайн хүмүүс байдаг гэх итгэл байдаг. Бид ямар нэг бүлэг хүмүүсийн доторх хүн бүрийг ийм, тийм гэж хэлж чадахгүй. Бид бүгд хувь хүмүүс. Бид хүмүүс сайн байж, тэд сайн байх үеийн талаарх хувь хэмжээний тодорхой тоо баримтын дүн шинжилгээ хийж болох ч, энэ тийм их тустай зүйл биш. Хувь хүний хариуцлагын хувьд, хэрэв бид Абхидарма сургаалд гарах Бурханы шашны ёс суртахууны суурь болох эерэг үйл бүрд үргэлж байх сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэл) жагсаалтыг харвал түүнд ёс суртахууны өөрийг-хүндэтгэх хүндлэл болон бидний үйлдэл илүү өргөн хүрээний бүлгийг, тэдгээр нь бидний эцэг эх эсвэл Бурханы шашин аль нь ч байсан, тэдгээрийг хэрхэн тусган харуулах талаар анхаарал сэтгэлийг багтаана. Бидний үйлдэл тус бүр бусдыг тусган харуулна, тэднийх биднийг Бурханы шашинтан болохын хувьд тусган харуулдгийн адил. Энэ утгаар, тэдний зан байдлын хариуцлагыг бид хүлээхгүй; гэвч тэдний зан байдал Бурханы шашныг тусган харуулах бөгөөд бид Бурханы шашныг дагаж байгаа ба энэ мэдээж их сэвтэй. Гэвч хэн нэгэн хүн өөрсдийгөө Бурханы шашинтан эсвэл Христийн шашинтан гэж хэлэх нь тэд Бурхан багшийн сургаал эсвэл Есүс Христийн сургаалыг дагадаг гэсэн үг биш. Мөн бүх лам хуврагууд гэгээрсэн, бүх төвөдүүд Бурхад гэх нь буруу ойлголт. Хүмүүс, хүмүүс бөгөөд, хүн бүр өөр өөрийн гэсэн шийдвэрлэх орчлонгийн хэрэггүй зүйлстэй.
Нийтийн үйлийн үрийн хувьд, бид Мьянмарт тэд хэрхэн үйл үйлдэж байгаад хариуцлага хүлээх үү? Үгүй, бид түүнд хариуцлага хүлээхгүй. Энэ нь Бурханы шашныг тусган харуулах тул энэ “намайг” мөн тусган харуулах уу гэж хүмүүс асууна. Тийм; гэвч хэдийгээр бид шашин түүний цор ганц хүчин зүйл биш гэж тайлбарлаж болох боловч бид тэдний зан байдлыг үнэндээ хамгаалж болохгүй. Оролцож буй эдгээр бүлгүүд нь мөн өөр өөр үндэстэн ястны бүлгүүд бөгөөд бенгалчууд болон бирм үндэстний хооронд зөрчлийн нэг түүх байна. Олон түүхэн хүчин зүйлүүд байх ба энэ тийм энгийн биш. Гэвч бид болж буй зүйлийг уучилж, түүнийг сайн гэж хэлж эсвэл түүнийг уучлахгүй. Гэвч бид бусдад энэ зан байдал үнэндээ Бурханы шашны сургаалыг дагаж буй явдал гэж бодохгүй байх талаар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэдгээр нь ердөө энгийн, тус хавчлагыг явуулж байгаа бага зэрэг будилсан хүмүүс гэж бид тайлбарлах хэрэгтэй. Дээрхийн гэгээн исламын шашинтай холбоотойгоор хэлдэгчлэн, ердөө зарим “дэггүй” хүмүүс байгаа учраас, түүний хэлсэнчлэн, шашны бүлэг бүрд “дэггүй” хүмүүс байна. Шашны сургаалыг үнэндээ төлөөлөхгүй нэг жижиг бүлэг хүмүүсийн улмаас хүн бүрийг хэт даврагч гэж хэлэх нь алдаа. Энэ нь бидэнд бусад шашнуудын нийгмийн бүлэгт алдаа эндэл гарах үед түүнийг хүмүүст нь тэлж харахгүй байхад тусална. Бид бусдад тийм, энэ буруу, бид та бүхэнтэй санал нэг байгаа бөгөөд Бурханы шашинтнууд түүнийг буруушааж байгаа гэж ердөө хэлж болно. Өөр бид юу хийж чадах билээ? Таны асуултыг би үйлийн үрээс илүүтэй нийтийн хариуцлагатай холбоотой гэж бодож байна. Нийтийн үйлийн үр бол өөр сэдэв. Энэ тодорхой бүлэг хүмүүс нэг байгалийн гамшигт ямар учраас гэмтэв? Энэ нэг өөр зүйл.
Үлгэр жишээ үзүүлэх ба хүүхдүүдэд универсал үнэт зүйлийн талаар заах
Бурханы шашинтнууд болохын хувь Бурханы шашны энэрэн нигүүлсэх сэтгэл болон энх тайвны талаарх итгэл үнэмшлийн талаар илүү ярих цаг болоогүй гэж үү, учир нь дэлхий нийтэд энэ талаар мэдэх шаардлага байна.
Эдгээр нийтийн асуудлуудын хувьд, бид илүү дэлхий нийтийг хамарсан, универсал түвшинд бодох хэрэгтэй. Үүнийг би нийтийн үйлийн үрийн талаарх асуудал гэж бодохгүй байна, учир нь энэ шүтэн барилдлагын асуудал. Бид ердөө хувь хүмүүсээр өөрсдөө оршдоггүй. Дэлхий дахинд болж байгаа зүйл хүн тус бүрийн хийж буй зүйл, хүмүүсийн хоорондын харилцаанаас шалтгаалан гарна. Бид үүнд хувь нэмэр оруулж болно, гэвч бид үүнд багтах бусад олон хүчин зүйлс байдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв Бирмд болж буйтай адил маш Бурханы шашны-бус байдлаар үйл үйлдэж байгаа Бурханы шашинтнууд гэгдэх хүмүүс байгаа бол бид Бурханы шашны зөв арга юу болох талаар жишээ үзүүлэхийг хичээж болно. Гэвч бид зөвхөн нэг хувь хүн байгаад бид нэг нийтийн илүү том үзлийн талаар ярьж байгаа үед энэ нь нэг мэргэжлийн хэллэгээр хэлбэл, үнэндээ олон хувь хүмүүсийг тооцох нэг тооцоолол байна. Бид чиг хандлагыг х тооны хүн сайн хүн, х тооны сайн биш хүн байхаар бараг нэг мэдээлэл боловсруулах адил харж болох бөгөөд нэг тооцоогоор бид нэг бүлэг сайн хүмүүс болон нэг бүлэг сайн биш хүмүүс байна гэж хэлж болно. Эдгээр чиг хандлага байх ба тоо бүртгэл нь тодорхой хүчинтэй байна. Гэвч тоо бүртгэл нь нэг тодорхой байдлаар үйлдэл үйлдэж байгаа хувь хүн тус бүрээс бүрдэнэ. Гол зүйл нь Бурханы шашны сургаалыг практикт үнэндээ хэрэглэх нь юу гэсэн утгатай болох талаар жишээ үзүүлэх явдал гэж миний бие бодож байна. Бурхан багш сургаалыг хоёр аргаар заасан, түүний үнэндээ хэлсэн, сургасан зүйл дээр суурилсан шашны сургаалууд байх ба түүний дараа түүний ойлголтууд дээр суурилсан түүний жишээг харуулсан сургаалууд байна. Бид бас аль аль аргаар зааж болох бөгөөд аль алиныг хэлээр болон бидний үзүүлэх жишээний үүднээс зааж болно. Үүнийг зөвхөн хувь хүний байдлаар хийж болно. Бид бусдад үлгэр жишээ үзүүлж болох ба бид түүнийг нэг тооцоолол болгож нэг илүү өргөн чиг хандлагыг харж болно, хэрэв нэгээс илүү хүн бусдад тэдний жишээгээр үлгэр дуурайл үзүүлж байвал. Ийм утгаар, бид юмсад нөлөөлж, тэдгээрийг илүү сайн болгохыг хичээнэ. Бид бодит хандлагатай байх ёстой. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн арга барил дээр маш ухаалаг байдаг. Насанд хүрсэн хүмүүсийн дэлхий дахинд байх асуудлуудыг ердөө түрэмгий зан, хүчирхийлэл, хувийн сонирхлоор шийдвэрлэх тэдний аргын зуршил болон хэв маягийг амьдралын энэ үед өөрчлөх нь маш хэцүү. Бидний хийх хэрэгтэй зүйл бол боловсролын системийг өөрчилснөөр зөвхөн материаллаг үнэт зүйлийг зааж сургахаас илүүтэй мөн түүн дээр түүний “универсал үнэт зүйлс” буюу “хүний суурь үнэт зүйлс” гэж нэрлэдэг зүйлийг нэмж болно. Энэ нь бүх шашин болон бүр шашингүй тэдгээр хүмүүсийн нийтээр хүлээн зөвшөөрөх “шашны бус, иргэний ёс зүй” гэж нэрлэгдэх суурь ёс зүй байна. Үүнд суурь ач санах сэтгэл, тэвчээр, уучлал, бусдыг хайрлаж, санаа тавих сэтгэл – гэх зэрэг суурь зүйлүүд багтана.
Бид эдгээр үнэт зүйлийг маш бага насны хүүхдүүдэд зааж эхэлж болно. Америкийн нэг их сургууль мөн Энэтхэгт нэг их сургууль гэх мэтээр, тэд үүнийг боловсролын системд оруулах нэг хөтөлбөр боловсруулж байгаа. Үүнийг нэг маш энгийн дасгалаар хийнэ. Тэдний ажиллаж байгаа материалыг би харсан бөгөөд энэ үнэхээр ухаалаг. Жишээ нь, тэдэнд цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан нэг дасгал байдаг. Үүнд хүүхдүүд нэг тойрог болон харин багш нь голд нь зогсоно. Багш нь “Хэн нэгэн чамд сайн байх үед тэр нь чамд таалагдах тэр хүн бүр тойргийн голд хүрч ирж зогсоорой” гэнэ. Бүх хүүхэд тойргийн голд ирнэ. Ингээд хүүхдүүд буцаж байрандаа очно. Дараа нь багш нь “Хэн нэгэн чамд муу хандах үед, түүнд дуртай байх хүн бүр тойргийн голд ирээрэй” гэнэ. Нэг ч хүн голд ирэхгүй. Ийм байдлаар хүүхдүүдэд ач санах сэтгэлийн үнэ цэнийг зааж өгнө, энгийнээр хэлэхэд, бусдад сайхан хандах нь хэн нэгэнд муу хандахаас илүү сайн байна. Үүнд ялгаа гарна. Үүнтэй адил, бид эдгээр санаануудыг шашны-бус нөхцөлөөр боловсролын системд алгуур оруулж болно. Өнөөг хүртэлх хийгдээд байгаа туршилтын хөтөлбөрүүд нь маш амжилттай явагдаж байгаа. Хэрэв бид юмсыг нийтээр өөрчлөх тухайд ярьж байгаа бол бид хаана энэ үнэндээ үр дүнтэй байж болох тэр түвшингээс эхлэх ёстой. Бид тэвчээртэй байх хэрэгтэй, учир нь үүнд цаг хугацаа орно. Энэ үнэхээр ирээдүйн үеийнхэн, эдгээр бага хүүхдүүдийн тухайд байна.
Энэ мэт хөтөлбөрүүдээр ирээдүйд итгэж болно; энэ нь бид залуу хүмүүсийг гар утаснаасаа хөндийрч бусад хүмүүстэй бодитойгоор холбож чадах эсэх. Энэ нэг том сорилт. Виртуал бодит байдлыг харуулах нүдний шилний эрх мэдэлд орох үед хүмүүс бодит ертөнцтэй харилцаанд орохдоо бэрхшээлтэй тулгарна. Ирээдүйн хүмүүст туслах аргыг шинжлэхийг хичээх Бурханы шашны сургаалд хүмүүс итгэлтэй байдаг учраас энэ бидний үүрэг гэж би баттай итгэдэг. Бид залуу үеийнхний асуудлууд юу байхыг аль хэдийн харж чадаж байна. Бид ихэнх хүмүүс роботууд болон хиймэл оюун ухаанаар солигдох аюулаас зайлсхийхийн тулд ирээдүйн үеийнхэнд хэрхэн туслах талаар урьдаас бодох хэрэгтэй. Тэд амьдралаа хэрхэн шийдэж, түүнийгээ утга учиртай болгох вэ?
Бид энэ талаар одоо бодох хэрэгтэй. Бидний нийтийн хариуцлага бол ирээдүйн үеийнхэн болон одоо бага байгаа хүүхдүүд, нэг гаруй насандаа байгаа, аль хэдийн дэлгэцээр оролдож байгаа тэдгээр багачууд. Тэд өсөж том болох үедээ ямар болох вэ? Хэрэв бид бусдад туслах үүрэг бүхий Бурханы шашинтнууд бол энэ жинхэнэ сорилт.
Шинэ тустай мэдрэхүйн замууд бий болгох тухай дахь сүүлийн зөвлөгөө
Ярилцсан зүйлүүдийг нэгтгэх үед бид бясалгалын тухайд ярьж байгаа бол энэ нь нэг эерэг зуршил, нэг сайн мэдрэхүйн зам бий болгох гэсэн утгатай байна. Энэ бидний хийж байх зүйл. Мэдээж, эхлээд бид сэтгэлийн тайвшруулах ёстой; гэвч ердөө чимээгүй суух нь ердөө нэг эхлэл. Энэ бол бэлтгэл бөгөөд жинхэнэ ажил нь сэтгэлийн тодорхой эерэг төлөв төрүүлэх.
Хэрэв бид жишээ нь, тарнийн сургаалын эдгээр маш үр дүнтэй, гайхалтай бүтээлүүдийг хийх гэж байгаа бол, бид зөв бэлтгэх хэрэгтэй. Бид бүх зүйл шалтгаанууд болон нөхцөлүүдээс шүтэн барилдаж гарах үүднээс бодох хэрэгтэй. Хэрэв бид үр дүнд хүрэхийг хүсвэл, бид шалтгаануудыг бий болгох ёстой. Юмс шалтгаан ба үр дагавраас гарна. Тарнийн сургаалын бүтээлийнхээ хүрээнд бидний холбохыг хүсэх бүх олон өөр хэсгүүд дээр эхлээд тус тусад нь ажиллах хэрэгтэй. Ингээд аажмаар тэдгээрийг бид холбохыг хичээнэ.
Бүр ердөө энэрэн нигүүлсэх сэтгэл болон билгийн үүднээс бодож байгаа үед бидэнд тэр хоёр хэрэгтэй. Гэвч эхлээд бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг бүтээж, дараа нь билгийг эсвэл нөгөө дарааллаар тэдгээрийг бүтээх ёстой. Ингээд бид тэдгээрийг холбоно. Үнэхээр ойлгох хэрэгтэй тэр зүйл бол Номын бүтээл нухацтай зүйл байх явдал. Миний багш нарын нэгийн хэлсний адил, “Хэрэв та уран зөгнөл бүхий арга хэрэглэвэл та уран зөгнөлийн үр дүнд хүрнэ.” Бид өөрийн Номын бүтээлдээ нэг бодит аргаар хандах хэрэгтэй. Хэрэв бид нэг зорилгод хүрэхийг хүсвэл бид үүнийг, үүнийг, үүнийг мөн үүнийг нэг дараалалтай байдлаар, утгатайгаар, түүнд сэтгэлтэйгээр хийх хэрэгтэй. Энэ мэтээр бүтээл хийж өөрийг хэдий их дасгах хэрээр бидний бүтээл илүү гүн ойлгомжтой болж ирнэ. Ихэнх тохиолдолд хүмүүс оюуны түвшний ойлголт болон нэг “дотоод” буюу сэтгэлийн ойлголт хоёрын хоорондын ялгааны талаар асуудаг. Оюуны түвшний ойлголтоор бид ямар нэг зүйлийг мэдэх ба бүр түүнийг үнэн болон тустай гэдэгт итгэлтэй болж болно. Гэвч энэ зөвхөн итгэх явдал биш. Өөрт бодитой мэдэрч байгаа ямар нэг зүйлийг зуршил болгох хэрэгтэй. Энэ нь бид жишээ нь асрал хайр эсвэл энэрэн нигүүлсэх сэтгэлийн нэг “дотоод” мэдрэхүй авах арга. Бид түүнд үнэхээр дассан байна. Энэ нь “Би хамаг амьтанд асрах сэтгэл төрүүлэх хэрэгтэй, тэд надад тус хүргэсэн” гэж ердөө бодохгүй. Бид үүнийг мэдэх боловч тэдэнд бухимдсаар байна. Бид бүр энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх нь эерэг гэж итгэж болно. Бид бүх дэлхий бусдын хөдөлмөрөөс шалтгаалах ба тэд бидэнд маш ач тустай гэдэгтэй санал нэгдэж болно. Тэд ажлыг хийн бид түүнийг хийхгүй байх шаардлагагүй. Гэвч хэрэв бид бясалгаж, түүнийг дахин, дахин үнэхээр төрүүлэх юм бол энэ нь эерэг мэдрэхүйн замыг бий болгож бид түүнийг туулна. Энэ бидний мэдрэхүйн уян хатан чанараар хийх ёстой зүйл. Би өөрийн сэтгэлийн мэдээлэл дамжуулах холбоог өөрчлөх хэрэгтэй. Түүнийг хийж чадах цорын ганц арга зам нь шалтгаан ба үр дагаврын дагуу хийх явдал. Эхний зүйл нь ойлгох ба Номын сургаал зөв гэдэгт итгэх. Дараа нь түүндээ итгэлтэй байж тэдгээрийг эзэмшиж эхлэх явдал.
Энэ нь эдгээр тустай зуршлуудыг бий болгоход бид өөрсдөдөө үгээр сануулах хэрэгтэй байж болно гэж Асанга гэгээний айлдваруудын нэгд байдгийг би дурдах хэрэгтэй. Бид ямар нэг зүйл дээр төвлөрөхийг хичээх үед бид өөрийн сэтгэлийг бүрэн тайвшруулж, төгс төвлөрөлтэй байх ёстой гэсэн нэг буруу ойлголт байдаг. Бүхий л үгээр илэрхийлсэн бодол бүрэн байхгүй байх төвлөрлийг онцлох нэг явдал байна. Бидний төрүүлэхийг хичээж байгаа сэтгэлийн төлөвийг үгээр өөртөө сануулах нь анхаарал сарниулах явдал биш гэж эх зохиолд дурддаг. Сэтгэл сарних нь бүрэн нэг өөр зүйл. Төвлөрсөн хэвээр байхын тулд заримдаа бид өөртөө “энэрэн нигүүлсэх сэтгэл” эсвэл “асрал хайр” гэх мэт түлхүүр үгээр түүнийг хадгалахад туслахад сануулах ёстой. Үгүй бол бид сууж, сэтгэл сарнисан байж болох ба ийм байхгүй байх хэрэгтэй. Сэтгэл сарниж эхлэн, ямар нэг зүйл болохгүй байх үед бид өөртөө сануулах хэрэгтэй. Энэ нь урт үгс байх албагүй, харин ердөө нэг түлхүүр үг байна.
Түүнийг мэдрэх үүднээс хэсэг хугацааг авна.
Бүтээлийг сэтгэлийн сургуулилтаар харах
Өөрийн тарнийн сургаалын бүтээлийг, ялангуяа уншлагын бүтээлийг нэг сэтгэлийн сургуулилтаар харах нь маш тустай гэж би боддог. Бидний ихэнх нь бидний янз бүрийн дасгалууд хийн, түүнийг дахин дахин давтсанаар бид биеэ хүчтэй болгодог биеийн хүчний сургуулилтуудыг хийдэг. Бидний тарнийн бүтээл нь сэтгэлийн сургуулилт бөгөөд хэрэв бид уншлага бүтээлийг зөв хийвэл энэ үнэхээр нэг сургуулилт болно. Бид өөрсдийн багш нараас, цаглашгүй дөрвөн сэтгэл, аврал, бодь сэтгэл, Базарсад бурханы дүрслэл, багшийн йог тэдгээрийн нэг нэгээс дараалуулан урам авна. Энэ нэг сургуулилт. Бид ердөө аар саар зүйлүүдийг хэлж, хуудсуудыг эргүүлж эсвэл тэдгээр сэтгэлийн төлөвүүдийг нэг нэгээр нь төрүүлэхийг хичээн тэдгээрийг сэтгэлийн нэг сургуулилт болгон бодитойгоор ашиглаж болно. Гэвч бид бэлдэх хэрэгтэй бөгөөд энэ нь тус бүр дээр өмнө ажилласан байх ба ингэснээр хэсэг тус бүрийг төрүүлэхэд асар их хэмжээний хугацаа шаардахгүй болно. Бид тэдгээр бүгдийг хийх нэг сургуулилтаар тэдгээртэй аль хэдийн танил болох ёстой. Үүнийг хийж чадвал энэ гайхалтай. Биеийн хүчний сургуулилтаар бид өөрсдийг хүчтэй болгодогтой ердөө адил сэтгэлийн, сэтгэл хөдлөлийн түвшинд эдгээр ойлголтууд биднийг хүчтэй болгоно. Хэрэв бид өөрийн бүтээлийг ийм байдлаар харвал өөрийн үлдсэн амьдралын турш өдөр бүр тодорхой нэг тарнийн сургаалын уншлага, дүрслэх бүтээл хийх амлалт авах үед бид түүнийг уйтгартай зүйл гэж бодохгүй. Үүнийг ийм байдлаар харах үед энэ том сорилт байна. Бидний уншлагын бүтээлийн гарын авлага нь бидний сургуулилтын гарын авлага байх бөгөөд түүнийг амжилттай болгоход нэгээс илүү олон насны төрөл шаардагдана. Гэвч бидэнд бүтээлүүдийн ийм төрөл байгаа нь ямар гайхалтай вэ хэмээн талархаж, тарнийн сургаалын аргад маш их хүндэтгэлтэй байна.
Зориулга ерөөл
Үүнээс гарсан аливаа ойлголт болон эерэг хүч илүү гүнзгий болж, бид бүгдийн тусад хүн бүр Бурханы гэгээрлийн төлөвт хүрэх шалтгаан болж үйлчлэх болтугай.