Амьдралд зориулсан Бурханы шашны зөвлөгөө

How to tips for life ridwan meah unsplash

Заримдаа бид амьдралд тулгарах сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх, зорьсон сайн зорилгодоо хэрхэн хүрэхээ мэдэхгүй, төөрч будилсан мэт санагддаг. Бид бүр хэрхэн бусадтай сайн харилцаатай байх ухаанаа олохгүй мухардсан байдаг. Хэрэв бид Бурханы шашны уламжлалт сургаалуудыг уудлан үзэх юм бол хэнд ч, хэзээ ч, ямар ч соёлын нөхцөлд тус болох бодит амьдралд нийцсэн арвин их тайлбар зөвлөмжийг олж мэдэж болно.

Бусдад тус болох үүднээс бий болгох чанарууд

  • Өглөгч сэтгэл – өөрийн зав цаг, зөвлөгөө, тус, эд зүйлсийг өгөх, зориулах
  • Хувийн сахилга бат – сөрөг зан байдал гаргах, сөрөг байдлаар ярихаас зайлсхийх, бусдад өөрийн чадах хэрээр туслах
  • Тэвчээр – бусдад туслахад тулгарах бэрхшээлийг тэвчиж, уурлаж, бухимдахгүй байх
  • Зориг, тэсвэл хатуужил – аливаа зүйл хэдий бэрх хатуу байсан ч цааш үргэлжлүүлэх
  • Сэтгэлийн болон сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал – төвлөрөлтэй байж, зүг чигээсээ хазайхгүй байх
  • Зөв бурууг ялгах – юу тустай, юу гэм хортой мөн юу зохистой, юу зохисгүй болохыг ялгах

Бусдад эерэг нөлөө үзүүлэх хэлбэрүүд

  • Өглөгч байх – цаг хугацаа, сонирхол, хүчин зүтгэлээ зориулах
  • Эелдэг ярих – юу хэлэхээ төдийгүй түүнийг хэрхэн хэлэх нь бусдад хэрхэн нөлөөлөх талаар бодох
  • Учир утгатай ярих, үйлдэл хийх – бусдад сайн чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Сайн үлгэр дуурайл үзүүлэх – зөвлөж буй зүйлээ өөрөө хэрэгжүүлэх

Эерэг зорилгодоо хүрэх арга замууд

  • Зорилгоо тодорхойлох – зорилго нь бодитой, түүнд хүрэх өөрийн чадварт итгэлтэй байх
  • Хувийн сахилга бат сахих – зорилго дээрээ төвлөрч, чухал биш зүйлд анхаарлаа хандуулахгүй, зорилгыг нураах ямар нэг зүйл хийхгүй байх
  • Өглөгч байх – цаг хугацаа, эрч хүчээ зорилгодоо хүрэхэд зарцуулах
  • Нээлттэй байх – зорилгодоо хүрэхэд туслах илүү их зүйл суралцсаар байх
  • Нэр хүндээ хадгалах – зорилгодоо хүрэхэд бэрхшээл учруулахуйц ичгэвтэр байдлаар үйлдэл хийхгүй байх
  • Бусдыг бодох – аливаа хариуцлагагүй зан байдал, үйлдэл нь өөрийн хамаарах бүлэгт хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар бодох
  • Зөв бурууг нухацтай ялгах – амжилтанд юу тус хүргэх, юу гэм хор болохыг ялгах

Эерэг зорилгодоо хүрэх үүднээс бий болгох чанарууд

  • Сэтгэл ханамжтай байх – бодит бус ямар нэг зүйлд хэт шунахгүй, ямар нэг бодит зорилгод хүрэхдээ сэтгэл хангалуун байх
  • Бухимдаж, дургүйцэж, хүчтэй эсэргүүцэхгүй байх – аливаа зүйл байж болмооргүй буруу явагдах үед
  • Зорилго дээрээ анхаарлаа байнга хандуулах – зорилго болон түүнд хүрсэн үед гарах ач тусыг байнга бодож байх
  • Сэтгэлээ сургах – юу ч болж байсан тайван байж, сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг хадгалж байх
  • Бүх зүйл өөрчлөгддөгийг үргэлж санаж байх – сэтгэл санааны ямар ч байдалд байсан сэтгэл болон сэтгэл хөдлөлийн төлөв байдал нь хувирч, өөрчлөгддөггүй биш, харин дээшилж сайжирч болдог гэдгийг санах
  • Сэтгэлийн тайван байдлыг хадгалах – хамгийн сайнаараа хичээж байгаа гэдгээ мэдэж байхаас эхлэх

Амьдралаа жолоодох аргууд

  • Өөрийн шийдвэрийг гаргах хүчгүй болох байр сууринд очихгүй байх – энэ нь таныг өөрийн зарчмаасаа ухарч, харамсах зүйл хийхэд хүргэнэ
  • Үнэнч биш байхаас зайлсхийх, хэрэв хэн нэгэнтэй дотно харилцаатай бол – гарцаагүй хэцүү бэрх байдал, асуудал бий болгоно
  • Их үүрэг хариуцлагатай өндөр албан тушаал уруу зүтгэхгүй байх – энэ таны бүх цаг хугацаа, эрч хүчийг авна
  • Бусдын нөлөөнд орж эерэг зуршлаа орхихгүй байх, эрүүл хооллох, тамхи татахгүй байх, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт – хэрэв орхивол таны эрүүл мэнд, сайн сайханд муугаар нөлөөлнө
  • Өөрийн хүрч чадахгүй зүйлийг хийх үүрэг авахгүй байх – энэ нь өөртөө итгэх итгэлийг алдахад хүргэнэ
  • Бодлогогүй үйлдэл хийхгүй байх – энэ нь ердөө сөрөг үр дагавар дагуулна

Сорилт шаардсан нөхцөлүүдэд асуудлуудаас зайлсхийхэд танд тус болох, төлөвшүүлбэл зохих чанарууд

  • Сэтгэл хөдлөлд автахгүй байх – магтах эсвэл шүүүмжлэх үед
  • Сэтгэл хэт татагдахгүй эсвэл дайсагнахгүй байхад анхаарах – өөрийн татагддаг эсвэл дургүй хүнтэй уулзах үед
  • Таны эрхэмлэдэг зарчимтай нийцэхгүй зан үйлдлийг гаргахгүй байх – ердийн үйл хэргүүдийг хийж байгаа үед
  • Материаллаг эд зүйлсэд хэт их баригдахгүй байх – их эд зүйлс эсвэл их хөрөнгө чинээтэй байгаа үед чухал дээд зорилгоо хайхралгүй орхихгүй байх
  • Гутрахгүй байх – өвдөж эсвэл зовж шаналж байгаа үедээ гутрахгүй харин түүнийг дотоод хүч, зан чанараа сайжруулан төлөвшүүлэх нэг нөхцөл болгон ашиглах
  • Сул талаа арилгаж, эерэг чадамжиндаа бүрэн хүрэхээр ажиллах – цаг үргэлж
Видео: Рингү Түлкү — “Завгүй хэдий ч баяр жаргалтай байх нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top