Удиртгал
Чанадад хүрэхүйн зургаан хандлагын (барамид) тав дахь нь төвлөрөл буюу сэтгэлийн тогтвортой байдал. Үүгээр бид өөрсдийн хүссэн хугацаанд нэг эерэг сэтгэл хөдлөл болон гүн ойлголтоор ямар нэг зүйл дээр өв тэгш төвлөрч чаддаг. Бидний сэтгэл сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөс шалтгаалан (ялангуяа дур хүсэл татдаг зүйлүүдээс шалтгаалан) сарнин догшрох эсвэл живэхээс бүрэн салсан байна. Сэтгэлийн хурц чадамжаар бидний энерги төвлөрөн тогтож сэтгэл хяналтгүй байхаа больдог. Бид сэтгэл сэргэм боловч тайван байдлыг сэтгэл болон бие махбодын аль аль түвшинд мэдэрч эхэлнэ. Сэтгэлийн тайван байдал алдагдуулах бодлууд эсвэл гадаад сэтгэл хөдлөлүүдийг сэтгэлээс авч хаях үед бий болдог ер бусын сэтгэлийн тунгалаг байдлыг бид мэдэрнэ. Энэхүү тунгалаг, амгалан төлөвт шунахгүйгээр бид түүнийг өөрсдийн хүсэж байгаа аливаа эерэг зорилгоо гүйцээхэд ашиглаж болно.
Чанадад хүрэхүйн сэтгэлийн тогтворыг дотор нь хуваах хэд хэдэн хэлбэр байна – мөн чанарын, зүгийн (төрлийн), чадлын (үүргийн) үүднээс ялгана.