Бататгал ба Архад гэж хэн болох

Лам-рим сургаалын үе шатуудыг өгсөх дарааллаар дагах нь 

Бид судрын аймгийн үндсэн сургаалуудыг зохион байгуулсан нэг схем болох лам-рим сургаалын талаар ярилцаж байгаа. Энэ нь сайн төрөл, хяналтгүй дахин дахин гарах төрлүүдээс гэтлэх гэтлэхүй болон гэгээрэлд хүргэх зам мөрийн сэтгэл болох гурван төрлийн сэдлийн тухай өгүүлнэ. Гэгээрэл нь хүн бүхэнд өөрийн хяналтгүй дахин дахин гарах төрлүүдээ хориход нь чиглүүлэхэд туслах чадвар. Эдгээр гурван түвшний төрөлхтний сургаал нь өгсөх дараалал бүхий, авирдаг шатны гишгүүр мэт бус боловч барилгын гурван давхар мэт. Давхар тус бүр доорх давхар дээрээ суурилах адил. 

Лам-рим нь эхлэл үгүй, төгсгөл үгүй бие даасан сэтгэлийн үргэлжлэлүүдтэй холбогдох  дахин төрлийн тухай ойлголтон дээр суурилна. Баруунд бидний ихэнх нь энэ насны амьдралаа сайжруулах зорилгоор авч үздэг лам-римын Номын хялбарчилсан хувилбарыг дагадаг. Номын хялбарчилсан хувилбар нь биднийг гэгээрэлд хүргэхгүй хэдий ч энэ бол чухал эхний шат. Яваандаа бид тэдгээр гурван төрөлхтний зам мөрөөр өөрсдийгөө хөгжүүлж, гэгээрэлд хүрэхээр хүчин чармайлт гаргахад бэлэн болно. Энэ нь зөвхөн Номын хялбарчилсан хувилбарыг дагах нь хэрэггүй гэсэн үг биш, учир нь энэ мэдээж тустай. Гэвч үүнийг илүү өндөр тэдгээр үе шатуудаар өгсөх нэг алхам болгож дагах юм бол Бурханы шашны аргын хувиар тэр нь маш их хүчтэй болно. 

Мөн бид лам-рим нь дахин дахин эргэн үзэж байх хэрэгтэй нэг зүйл болохыг ойлгосон. Ном сургаалын талаар алгуур илүү ихийг мэдэх хэрээр бид өмнөх сэдэв рүүгээ буцан санаа тус бүрийг лам-римын өөр бусад олон санаануудтай холбох хэрэгтэй болно. Учир нь тэд бүгд харилцан холбогдож нэг нь нөгөөдөө хүч өгч байдаг. Ийм маягаар бид ойлголт, төлөвшилтөө улам гүнзгийрүүлнэ. Мөн хэрэв бид их төрөлхтний асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл бүхий сэдлийг зам мөрийн тухайн нэг түвшний төрөлхтний тухайлсан тэрхүү сэдэл дээр нэмэлт болгон хослуулбал бидний бүтээл бүхэлдээ Их хөлгөний бүтээлийн хүрээнд багтана. 

Гэвч би үүнийг “их нигүүлсэнгүй” сэтгэл гэж хараахан нэрлэхгүй. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь ерөнхийдөө бусдыг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацахыг хүсэх хүсэл байна. Энд энэ бол хангалттай. Их нигүүлсэнгүй нь хамаг амьтныг зовлонгийн хамгийн гүнзгий хэлбэр болох дахин дахин гарах (таван) цогцоос үүдэх түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоос ангижрахыг хүсэх хүсэл. Энэ нь ганц хүүтэй эхийн хүүгээ гэх сэтгэл адил хүчтэй сэтгэлээр хамаг амьтныг тэгш энэрэх гэдэг үүднээс их. Энэ нь энд бидний лам-римын төлөвшилтөнд багтаахад бага зэрэг хэт их байж болно.

Top