“Их тамга” гэсэн утгатай санскрит үг Их мутарлаг нь сэтгэлийн мөн чанарын талаар бясалгах нэг гүнзгий, нарийн систем болон түүгээр хүрэх эрдмүүдийг авч үзнэ. Гарын үсгийг баталгаажуулахаар албан бичгүүд дээр тосон тамга дардаг адил Их мутарлагийн их тамгыг хамаг амьтны тусад гэгээрэлд хүргэх жинхэнэ бүтээлүүд дээр дарна.
Их мутарлагийн бясалгалын ялгарах онцлог шинж нь, энэ нь сэтгэл дээр өөр дээр нь мөн түүний сэтгэлээр нэрлэх байдлаар орших үзэгдлүүдийн ертөнц болон түүний хоосон чанартай холбоотой дотоод харилцаан дээр төвлөрөх явдал байна. Энэ харилцаанаас гарах төөрөгдөл болон үл мэдэх явдал (мунхаг) нь хатуу ширүүн бэрхшээл болон асуудлуудад хүргэх бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон өөрийн эрхгүй гарах зан байдлууд гарах шалтгаан болно. Их мутарлаг бясалгал нь энэ бэрхшээлээс гэтлэх гэтлэхүйд хүрч (ангижирч), гэгээрэлд хүрэх өндөр үр дүнтэй арга боловч, түүнийг зөвхөн нэг баттай суурин дээр хийх үед үр дүнтэй байна. Энэ нь ахиц гаргах үүднээс лам-римын шаталсан нийт зам мөрд өргөн хэмжээгээр суралцсан байх шаардлагатай гэсэн үг.
Их мутарлаг-төрлийн бүтээлүүд Төвөдийн Бурханы шашны Гаржүд, Сажа болон Гэлүг уламжлалуудад байна. Гаржүд болон Гэлүг уламжлалд, энэ нь судар болон Ханьцашгүй дээд тарнийн (ануттарайога тарни) түвшний аль аль бүтээлүүдтэй байх бөгөөд тэдгээр нь сэтгэлийн ердийн түвшингүүд болон тод гэрлийн түвшин дээр нэрлэсэн дарааллаар төвлөрнө. Сажа ёс зөвхөн Ханьцашгүй дээд тарнийн түвшний бүтээлүүдийг уламжлуулан дамжуулна. Энд, бид судрын түвшний хувьд түүний Гэлүг болон Карма Гаржүд ёсны хэлбэрийн бүтээлүүдийн түвшин дээр төвлөрнө. Гэлүг ёс нь сэтгэлийн хоосон чанарын талаарх бясалгалыг онцгойлох бол Карма Гаржүд ёс нь хоосон чанарыг ойлголтын (концепт)-бус түвшинд ойлгох сэтгэл дээр төвлөрөх бясалгалыг онцгойлно.
Аль аль аргын хувьд, сэтгэл гэж юу болохыг ялгах нь чухал.
Сэтгэл нь ямар нэг зүйлийг туулж мэдрэх хувь хүний, субьектив сэтгэлийн үйл ажиллагаа байна.
Энэ үйл ажиллагаа бидний бүх төрлүүдийн (амьдрах хугацаа) турш, эхлэл, төгсгөл үгүйгээр тасралтгүй үргэлжилнэ. Сэтгэлийг өөрийг танихад туйлын хэцүү байх бөгөөд, иймд бүтээлд амжилт гаргах нь зөвхөн нгондро буюу дахин, дахин давтан хийх зэхэл бүтээлүүдээр бий болгох асар их хэмжээний эерэг хүч болон сөрөг чадамжуудыг ариусгах дээр суурилснаар боломжтой болно.
Гэлүг ёсны уламжлалд
Сэтгэлийн үйл ажиллагаа нь хоёр үндсэн мөн чанартай байна: янагуух (харьцангуй; ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох) мөн чанар ба хамгийн гүнзгий (чанагуух, үнэмлэхүй) мөн чанар. Гэлүг ёсонд сэтгэлийн янагуух мөн чанарыг “тодорхой төдий ба мэдэхүй” гэж тодорхойлно.
- Тодорхой – үзэгдэх байдлуудыг ургуулан гаргах (үзэгдэх байдал-гаргах) сэтгэлийн үйл ажиллагаа, тухайлбал, дүрс, дуу, үнэр, амт, биеийн хүрэлцэхүй болон бодлуудын сэтгэлийн голограммуудыг (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс) гаргах ба бүгд тодорхой түвшний амгалан болон өөр өөр сэтгэл хөдлөлүүд, мөн анхаарал, төвлөрөл зэрэг сэтгэлийн суурь хүчин зүйлүүдээр (нөхөр сэтгэл) дагалдана.
- Мэдэхүй – тодорхой төрлийн танин мэдэхүйн оролцоо. Энэ нь үзэгдэх байдал-гаргахаас тусдаа мөн түүний дараа гарах бус – энэ нь эхэлж бодол гарч, дараа нь бид түүний талаар бодох явдал биш байна. Мэдэхүй нь ердөө үзэгдэх байдал-гаргах тус сэтгэлийн үйл ажиллагааг тодорхойлох субьектив хэлбэр.
- Төдий – энэ нь тэдгээр бүх сэтгэлийн үйл ажиллагаа байх ба үүнд тус үйл ажиллагааны эзэн эсвэл түүнийг ажиглах ажиглагч болох нэг тусдаа, олж болох “би,” эсвэл тодорхой төрлийн материаллаг бус машин тэр бүхнийг хийх мэт, нэг тусдаа, олж болох “сэтгэл” байх явдал байхгүй байна. Сэтгэлийн үйл ажиллагаа тархи болон мэдрэлийн системийн материаллаг суурин дээр гарах боловч, энэ нь сэтгэл нь ямар нэг материаллаг зүйлтэй адил эсвэл түүний хяналтад орох зүйл байна гэсэн утга илэрхийлэхгүй.
Сэтгэлийн үйл ажиллагааны хамгийн гүнзгий мөн чанар нь түүний өөрийн “өөрөө-бүтсэн оршихуйн хоосон чанар” байна.
- Хоосон чанар – өөрийн хүчээр бий болсон тодорхой төдий болон мэдэхүйн зүгээс олж болох ямар нэг зүйл, сэтгэлийн үйл ажиллагаа гэх зүйл, бүр тэдгээр тодорхойлох шинж чанарууд өөрсдөө байх нь ердөө огт байхгүй байх явдал. Бидний хэлж чадах цор ганц зүйл нь энэ нь бид юмсыг субьектив болон хувь хүний түвшинд туулж мэдэрдэг гэж бид бүгдийн янагуух (ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох) түвшинд санал нэгддэгийн шалтгаан нь сэтгэлээр нэрийдэх (сэтгэлээр шошголон тодорхойлох).
- Сэтгэлээр нэрийдэх – нэг нийгэм болохын хувьд бидэнд “сэтгэл” гэх ойлголт (концепт) ба үг байх бөгөөд энэ нь бидний, ердөө үзэгдэх байдал-гаргах агшин агшны үргэлжлэл болон бид бүгдийн туулж мэдэх танин мэдэхүйн оролцоонд оноон, тэдгээрт сэтгэлээс өгсөн нэр (шошго) болон тодорхойлолт болгон гаргаж ирсэн зүйл байна. Гэвч, сэтгэлээр нэрийдэх нь ердөө ямар нэг зүйлийг бий болгох бодит үйл ажиллагаа биш – энэ нь ердөө юмсын хүчин төгөлдөр янагуух (ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох) оршихуйн шалтгаан болох нэг хэлбэр. Сэтгэлийн үйл ажиллагааны эсвэл түүний оршихуйн шалтгаан болох ямар нэг зүйлийн зүгт (талд) өөрөө-бүтэх мөн чанар байхгүй – энэ боломжгүй. Хоосон чанар нь ямар нэг зүйлийн янагуух (ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох) оршихуйг бий болгох байх боломжгүй тэр хэлбэр огт байхгүй байх явдал байна.
Их мутарлаг бясалгалын Гэлүг хэв маяг нь эхэлж сэтгэлийн үйл ажиллагааны янагуух мөн чанар дээр, түүн дээр төвлөрөх төвлөрлийг алдахаас сэргийлэн түүнийг дурдан санаж, ямар нэг байдлаар түүнийг алдах байдлыг илрүүлэх сэрэмжээр (ухамсар, мэдэмсэр) төвлөрнө. Гар чийдэнгийн жишээг харъя, бидний анхаарал төвлөрүүлэхгүй байх зүйл нь гэрэлтэж байгаа зүйл (мэдрэхүйн орнууд (мэдрэхүйд тусах зүйл, тусагдахуун) эсвэл бодлуудын үзэгдэх байдлууд, мөн тэдгээртэй дагалдах сэтгэл хөдлөлүүд). Харин бид агшин бүрд гарч байгаа гар чийдэнгийн үйл ажиллагаанд – үзэгдэх байдлуудыг харагдуулж буй үйл ажиллагаан дээр төвлөрнө. Сэтгэлийн үйл ажиллагаан дээр, тэр нь нэг орон (зүйл, тусагдахуун) байх мэтээр төвлөрөхгүй байх нь чухал, гэвч, сэтгэлийн үйл ажиллагаа гарч байх үед ердөө анхааралтай төвлөрсөн байх нь чухал. Бид “өөрийг” гар чийдэнгээр, хүн гар чийдэн барьж байгаагаар эсвэл үзэгдэж байгаа зүйлийг ажиглаж байгаагаар тодорхойлохгүй байх хэрэгтэй. Бодлууд төрөх үед, бид ердөө тэдгээрийг анзаарна, тэдгээрийн өрнөлд татагдахгүйгээр; тэдгээр нь аяндаа төрөхөө больж, сэтгэл дээр бясалгах гэсэн бидний эхний санаа өөрөө бидний анхаарлыг сэтгэлийн үйл ажиллагаан дээр буцаан авчирна. Өөрөөр хэлбэл, бид тус бодлыг өөрсдөө зогсоон, анхаарлаа зориудаар буцаан авчирна.
Нэгэнт бид сэтгэлийн үйл ажиллагааны янагуух мөн чанар дээр төвлөрсөн шаматхагийн тайван, тогтсон төлөвт хүрсэн бол, бид тэр үед түүний хамгийн гүнзгий мөн чанар, түүний өөрөө-бүтсэн оршихуйн хоосон чанар дээр төвлөрнө. Улмаар бид шаматхатай холбогдсон, сэтгэлийн хоосон чанар дээр төвлөрсөн випашянагийн (тайван, тогтсон байхын зэрэгцээ, ямар нэг зүйлийн нарийн хэсгүүдийг бүрэн ялган таньж, ойлгох бүрэн чадал бүхий сэтгэлийн хүчин зүйл болох нэмэлт мэдрэхүйн чадалтай сэтгэлийн төлөв) онцгой хүртэх (мэдэх) чадвартай төлөвт хүрнэ. Бид энэ хослол ойлголтын (концепт)-бус түвшний хослол болох хүртэл дадлагыг үргэлжлүүлэх ба, үе шаттайгаар, бид гэтлэхүй, гэгээрэлд хүрнэ.
Карма Гаржүд ёсны уламжлалд
III Кармапагийн тайлбар
Сэтгэлийн үйл ажиллагааны янагуух мөн чанар нь “салшгүй үзэгдэх байдал-гаргах (тодорхой) ба үзэгдэх байдлууд” байна. Сэтгэлийн хамгийн гүнзгий мөн чанар нь “салшгүй мэдэхүй ба хоосон чанар” ба “салшгүй үзэгдэх байдал-гаргах/үзэгдэх байдлууд ба мэдэхүй/хоосон чанар” байна.
- Хоосон чанар – бусад-хоосон үзэл, тус үзлийн дагуу хоосон чанар нь үг болон ойлголтоос (концепт) хэтэрсэн сэтгэлийн төлөв байна – “хэтэрсэн” гэдэг нь үг болон ойлголт (концепт) гарах сэтгэлийн бүх бүдүүн түвшингүүд байхгүй байх мэдэхүй ба, үг болон ойлголттой (концепт) тохирох зүйлээс хэтэрсэн байдлаар орших аль аль утгыг гаргана.
- Салшгүй, энэ нь хоёргүй гэдэгтэй адил – салшгүй хосын гишүүн тус бүр оршихгүй ба эсвэл нэг нь нөгөө гишүүнээсээ тусдаа, өөрөөрөө бий болохгүй.
IX Кармапагийн тайлбар
Сэтгэлийн үйл ажиллагааны янагуух мөн чанар нь “тодорхой-гаргах, мэдэх болон хоосон” байна.
- Тодорхой-гаргах, эсвэл ердөө “тодорхой (үзэгдэх байдал-гаргах)” – энэ нь “хоосон” байхаар тодорхойлогдоно
- Мэдэх – “бүрэн-сэрсэн” байх гэдэг утгаар “мэдэхүй” гэдэгтэй утга нэг
- Хоосон – ойлголт (концепт, сэтгэлийн ангилал эсвэл сэтгэлийн нэрийдэл)-үл гаргах, ойлголтын (концепт) түвшний сэтгэхүй байхгүй танин мэдэхүйн төлөв. Ойлголтын (концепт) түвшний сэтгэхүй нь үнэхээр бүтсэн оршихуй бүхий үзэгдэх байдлуудыг тусган гаргаж, үзэгдэл юмсыг “энэ” эсвэл “тэр” гэж ангилах явдал.
Хамгийн гүнзгий мөн чанар нь үзэгдэх байдлууд болон хоосон чанар, тодорхой-гаргах болон хоосон чанар, мөн мэдэх болон хоосон чанарын салшгүй буюу хоёргүй чанар байна.
- Хоосон чанар – би (өвөрчлөн)-хоосон үзэл, тус үзлийн дагуу хоосон чанар нь зөвхөн үг болон ойлголттой (концепт) тохирох зүйлээс (үнэхээр орших зүйл, үнэхээр үл-орших зүйл, аль аль нь эсвэл аль нь ч биш зүйл) хэтэрсэн байдлаар орших гэдэг утгаар үг болон ойлголтоос хэтэрсэн төлөв байна.
Их мутарлагийн Карма Гаржүд хэв маягийн бясалгалд, бид ямар нэг ойлголтын (концепт) түвшний сэтгэхүй үгүй, тодорхой-гаргах, мэдэх болон хоосны анхаарал бүхий агшин дээр, дурдан санах болон сэрэмжээр (ухамсарлах, мэдэх; ухамсар, мэдэмсэр) төвхнөн шаматхагийн төлөвт хүрнэ. Энэ нь ямар нэг хүлээлт эсвэл сэтгэл зовох байдалгүйгээр, дараах зүйлүүдийг “энэ,” “тэр” гэх бодит зүйл болгож ойлголтын (концепт) түвшинд тодорхойлохгүйгээр бясалгах гэсэн утгатай. Тэдгээр нь:
- Таны таньж байгаа зүйл – зарим мэдрэхүйн мэдээлэл эсвэл санамсаргүй гарч ирэх бодол
- Таны хийж байгаа зүйл
- Түүнийг үйлдэж буй хүн
- Сэтгэлийн янагуух мөн чанар юу болох.
Бясалгал нь дээр дурдсан Гэлүг ёсны хэв маягт хэрэглэгдэх төвлөрлийн ижил аргуудыг хэрэглэнэ. Сэтгэлийн хамгийн гүнзгий мөн чанарын талаарх випашяна төлөвт (тайван, тогтсон байхын зэрэгцээ, ямар нэг зүйлийн нарийн хэсгүүдийг бүрэн ялган таньж, ойлгох бүрэн чадал бүхий сэтгэлийн хүчин зүйл болох нэмэлт мэдрэхүйн чадалтай сэтгэлийн төлөв) хүрэхийн хувьд, бясалгал нь сэтгэл, түүний янагуух утга, болон үзэгдэх байдлуудын хоорондын холбоог шинжилж, дүгнэнэ.
Дүгнэлт
Гэлүг ёсны Их мутарлаг бясалгал нь сэтгэл болон сэтгэл нь бүх янагуух оршихуй бүхий орнуудыг (зүйл) гаргаж, тэдгээр нь бидэнд мэдэгдэх ба сэтгэл үүнийг гаргадаг учир нь сэтгэл өөрийн гэсэн олж болох тодорхой мөн чанарын хүчээр оршдоггүй гэдэг үзлийн тодорхойлох янагуух үзэгдэх байдлууд хоёрын хоорондын холбоон дээр төвлөрнө. Сэтгэл болон янагуух үзэгдэх байдлууд аль аль нь агшнаас агшинд үзэгдэх байдал төдийг-гаргах болон агшнаас агшинд мэдэх мэдэхүй хоёр дээр суурилсан тэдгээрийг тодорхойлох ойлголтууд болон үгсийн илэрхийлэх зүйлээр тайлбарлагдана.
Карма Гаржүд ёсны Их мутарлаг бясалгал нь сэтгэл болон үзэгдэх байдлууд хоёргүй байх үзэл – тэдгээрийн аль аль өөрөө бие даан, нэг нь нөгөөгөөсөө тусдаа орших байдлаар бий болохгүй гэх үзлийн үүднээс сэтгэл болон үзэгдэх байдлуудын хоорондын холбоон дээр төвлөрнө. Сэтгэл болон үзэгдэх байдлууд нь үг эсвэл ойлголттой нийцэх хайрцаг-мэт ангиллуудын дотор багтах, олж болохуйц зүйлээр оршихгүй гэсэн утгаар үг болон ойлголтоос хэтэрсэн байдлаар оршино.
Аль ч аргыг бид хэрэглэж байсан, бид нэг ижил дүгнэлтэд хүрнэ: бид үзэгдэх байдлуудын мөн чанарыг тэдгээрийн сэтгэлтэй холбоотой холбооны үүднээс зөвхөн мэдэж болно. Бид сэтгэл болон янагуух үзэгдэх байдлуудын ертөнц хоёрыг ойлгож, баттай суурь болгох байдлаар лам-рим сургаалын шаталсан зам мөр болох (бодь мөрийн зэрэг) судлах зүйлүүдийг судалж, өргөн хэмжээний зэхэл бүтээлүүдийг хийсэн үед, тууштай Их мутарлаг бясалгалаар бид хамаг амьтны тусад гэгээрэлд хүрч чадна.