Халамж хайр төрүүлэх

Meditation generating care matheus ferrero

Тайлбар 

Нэгэнт сэтгэлийг амьсгал дээр төвлөрүүлэн тайвшруулсан бол энэ нь ямарч төрлийн бясалгалын зэхэл (бэлтгэл) бөгөөд бид одоо эерэг сэтгэлийн нэг төлөв байдлыг төрүүлэхэд бэлэн болсон гэсэн үг. Бусадтай харилцахад хамгийн чухал зүйл бол тэдэнд үзүүлэх чин сэтгэлийн халамж, анхаарал юм. Энэ нь тэднийг бидний адил сэтгэл, сэтгэлийн мэдрэхүйтэй, бидэнтэй адил хүн гэж чин сэтгэлээсээ авч үзэх явдал юм. Бид завгүй, ачаалал ихтэй эсвэл ямар нэг байдлаар өөрт их санаа зовсон үед анзааргагүй болж энэ бодит байдлыг харах хараагаа алдахад хялбар байдаг. Бид хэдийчинээ их өөр дээрээ, өөрийн асуудлууд, сэтгэл дээрээ давчуу төлвөрнө төдийчинээ сэтгэл амгалан бус болно. Бид өөрсдийн эргэн тойрны илүү өргөн хүрээ бүхий бодит байдалтай холбогддоггүй.

Хүний төрөл авсан (хүн төрөлтөн) бид нийгмийн амьтад; бидний сайн сайхан бүгд бусдаас шалтгаалж байдаг. Бид тэдэнтэй нийгмийн харилцаанд орох хэрэгтэй болно. Иймд бусадтай бодит, эрүүл байдлаар хариллцахад бидэнд тэдний сайн сайхныг чин сэтгэлээсээ авч үзэх шаардлага гарна. Тэр дундаа тэдний бодит нөхцөл байдал, тэдний сэтгэл болон ялангуяа тэдэнтэй харилцах арга хэлбэртээ анхааралтай байх хэрэгтэй.

Хэн нэгэн хүнтэй уулзах үед төрөх сэтгэлийн төлөв байдалд тухайн өдөр бидэнд тохиолдсон болсон зүйл нөлөөлдөгтэй адил энэ нь ч бас тэдний хувьд ижил байна. Тэдгээр сэтгэлийн төлөв байдал тэдгээр хүмүүстэй уулзах үед гэв гэнэт гарч ирдэггүй. Тэдний сэтгэлийн төлөв бидний харилцаанд нөлөөлөх ба биднийх ч мөн адил. Хэрэв бид энэхүү үнэн, бодит байдалд бидний болон тэдний зүгээс хайхрамжгүй хандвал бидний харилцаа бидний хүсэж байснаас нэлээд өөр болж болох юм. Түүнчлэн бидний тэдэнтэй хэрхэн ярих, тэдэнд хэрхэн хандах байдал тэдний сэтгэлд нөлөөлөхийн адилаар тэдний бидэнтэй хэрхэн ярих, бидэнд хэрхэн хандах бидэнд бас нөлөөлнө.         

Бид найз нөхөд, танихгүй хүмүүс эсвэл бидний дургүй тэдгээр хүмүүс байсан ч – бусадтай харилцах ямар ч үед эдгээр бодит зүйлүүдийг өөртөө сануулан, дурдан санаж байвал бидний харилцаа бидний ч хувьд, тэдний ч хувьд илүү үр өгөөжтэй, сэтгэлд хүрсэн болно. 

Бясалгал 

  • Амьсгал дээрээ төвлөрч сэтгэлийг тайвшруулна.
  • Тайван сэтгэлээр, ямар нэг шүүмжлэлгүй өөрт ойр, хамт байхыг хүсдэг хэн нэгэн хүнийг санана. 
  • Түүнийг миний адил хүн төрөлтөн (хүний төрөлд төрсөн) бөгөөд мөн адил сэтгэл мэдрэхүйтэй гэх ойлголтыг төрүүлнэ. 
  • Түүний байгаа сэтгэлийн төлөв байдал бидний харилцаанд нөлөөлөхтэй адил түүнд миний байгаа сэтгэлийн төлөв байдал бас нөлөөлнө. 
  • Би түүнд хэрхэн хандах, миний түүнд юу хэлэх түүний сэтгэлд цааш нөлөөлөх учраас түүнийг миний талаар сэтгэл тавих, бидний харилцаан дахь миний сэтгэлд анхаарал тавина гэж найдаж байгаатай адил би түүний талаар анхаарч, түүний сэтгэлд анхаарал тавина. 
  • Дээрх дарааллыг хэн нэгэн дөнгөж танилцсан хүн, эсвэл танихгүй хүн, эсвэл онцгой нэг сэтгэл төрүүлэхгүй – кино театрт тасалбар хураадаг хүн гэх мэт хэн нэгэн дээр давтан төрүүлнэ. 
  • Дээрх дарааллыг өөрийн дургүй, хамт байхад таагүй хэн нэгэн хүн дээр давтан төрүүлнэ.   

Дүгнэлт 

Энэ бясалгалыг олон тохиолдолд хэрэглэж болох бөгөөд илүү өргөн хүрээнд тэлж болно. Дээрх гурван ангилалд бид өөр өөр нас, хүйс, улс орны хүмүүсийг тавьж болно. Мөн бясалгалыг өөр дээрээ хийж болно. Бид бас хүн төрөлтөн (хүний төрөлд төрсөн) бөгөөд сэтгэл мэдрэхүйтэй; бид өөртөө хэрхэн хандах, сэтгэлдээ өөрийн тухай хэрхэн ярих бидний сэтгэл мэдрэхүйд маш их нөлөөлдөг. Ийм байдлаар бид өөртөө мөн адил халамж хайр төрүүлж болно.   

Top