Сэтгэлийг тайвшруулах

Meditation calming down cesar couto unsplash

Тайлбар 

Бясалгал нь тархин дахь мэдрэхүйн хуучин замыг сулруулж шинэ зам бий болгохтой адил аливаа зүйлийг дахин дахин давтах байдлаар эерэг зуршлыг бий болгох нэг арга. Үүнийг хийхийн тулд шинэ, илүү тустай ойлголт, хандлага бий болгоход шаардлагатай орон зайг бий болгох үүднээс эхэлж сэтгэлийг тайвшруулах нь чухал. Сэтгэлийг тайвшруулах чадвар нь сэтгэлд өөрт их тустай зуршил боловч энэ нь эерэг болон сөрөг аль аль сэтгэлийн хандлага төрүүлж болох суурь бүхий саармаг сэтгэлийн төлөв. Бид сэтгэлийн энэ тайван төлөвийг сэтгэлийн эерэг төлөв төрүүлэх орон зай болгож ашиглахыг зорих бөгөөд үүгээрээ ч түүний зайлшгүй шаардлагатай бэлтгэл үе шат юм.

Тайван сэтгэл амьдралд урган гарах олон хэцүү зүйлүүдийг илүү сайн даван гарахад бидэнд тусалдаг. Ихэнх тохиолдолд тэдгээрийг зөв даван туулахад саад болдог тэр зүйл бол сэтгэл тодорхой бус байдаг явдал. Жишээ нь бид нэг хэцүү, урт ажлын өдөртэй, ажил тарахад өөр нэг цаг дутуу гэвч хийх зүйлүүд байсаар байдаг. Амьсгал дээрээ төвлөрөх нь сэтгэл тайвшрахад туслах ба бид тэрхүү нөхцөл байдлыг сэтгэлийн тодорхой төлөвтэйгээр туулна. 

Бясалгал 

  • Гарын алгыг өвөр дээр байрлуулан цэх суух ба нүд хагас нээлттэй, шал руу харсан, эрүүг сулласан байна.
  • Биеийг чангалсан, ялангуяа мөр, ам, духыг чангалсан байдлыг суллана. Бие махбод чангарсан байдлыг суллаагүй тохиолдолд сэтгэлийг тайвшруулахад бэрх.  
  • Хамраар хэвийн амьсгална. 
  • Сэтгэлдээ 11 амьсгалыг нэг багц болгон хэд хэдэн удаагийн багцыг тоолон амьсгалах ба анхаарлыг хамраар орж, гарч байгаа тэрхүү амьсгал дээр төвлөрүүлнэ. 
  • Амьсгал болон тоолох хоёрыг дурдан санана (сэтгэлийн цавуу мэтээр барина). 
  • Сэтгэлийн живэл болон догшролын улмаас анхаарлаа алдсан эсэхийг тодорохойлох үүднээс мэдэмсэрээр харуулдана (сэрэмжийг төрүүлнэ). 
  • Хэрэв анхаарлаа алдсан байвал түүнийг амьсгал болон тоолох дээр буцаан авчирна.
  • Хэрэв сэтгэл догширсон(бодолд сарнисан) байвал бодлыг алгуур суллаж амьсгал гаргахтай хамт сэтгэлээс урсан гарч байгаагаар дүрслээд  анхаарлыг буцаан амьсгал болон тоолох дээр авчирна.
  • Мөр болон нүүр эргэн чангарсан байвал тэдгээрийг дахин суллана. 
  • Төгсгөлд нь бясалгалаас гарах шилжилт болгон сэтгэлийн ямар нэг үйл хийхгүйгээр ердөө тайван сууна. 

Дүгнэлт 

Ядарсан, ачаалал ихтэй үед бидэнд сэтгэлийн тодорхой байдал, хүч шавхсан нөхцөл байдлуудыг даван туулах сэтгэл зүйн тэнцвэр хэрэгтэй байдаг. Бид сэтгэлийг тайвшруулан, сэтгэл болон сэтгэл хөдлөлийн тайван байдлыг эргүүлэн авчрах хэрэгтэй болдог. Компьютерын адил сэтгэлээ бид шинээр эхлүүлэх хэрэгтэй. Үүний тулд бие махбодыг амрааж, амьсгал авч, гаргаж буй тэрхүү амьсгалын багц дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ аргыг гэртээ бясалгалдаа хийснээр энэ нь тархинд мэдрэхүйн шинэ зам, бидэнд шинэ зуршлыг бий болгож ингэснээр бид өдөр тутмын амьдралд тэрхүү арга хэрэг болох үед түүнийн санан хэрэглэх ба ингэснээр түүнийг ашиглах, тогтвортой хадгалж байхад хялбар болгодог.         

Top