Лам-рим Бодь мөрийн зэрэг сургаалд суралцах нь

Лам-римын гол шим нь сэтгэлийн хамгийн чухал гурван зам мөр эсвэл тэдгээрийг ойлгох аргуудыг бидний төлөвшүүлэх ёстой дарааллын дагуу үзүүлсэнд байдаг. Сэтгэлийн гурван зам мөр нь магад гарах сэтгэл буюу дахин дахин хяналтгүй гарах төрлийн түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоос ангижрах зорилго, бодь сэтгэл буюу хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх эрмэлзэл болон хоосон чанар буюу бодит байдлын талаарх зөв ойлголт.

Top