Бодь сэтгэлийн хүчээр хоосон чанарыг ойлгох

Сэргээн санах

Бид сэтгэлийн гурван хамгийн чухал зам мөрийн талаар ярилцаж байгаа. Эхнийх нь энэ насны амьдралд хожим гарах, хожим ирээдүй үеийнхэнд тохиолдох зүйлд сонирхол хандуулах шууд гарах таашаалд хүлэгдэх явдлаас буцах Барууны бидэнд тус болох нэмэлт үе шат бүхий  магад гарах сэтгэл. 

Үүний дараа энэ насны амьдралд хүлэгдэх явдлаас буцан түүний оронд өөрийн гол анхаарлыг ирээдүйн төрлүүдэд хандуулан, эрдэнэт хүний төрлүүдийг үргэлжлүүлэн авч Номын зам мөрөө үргэлжлүүлэх боломжтой байхыг бататгахад анхаарна. Дараа нь ирээдүйн төрлүүдэд хүлэгдэх сэтгэлээс буцан түүний оронд гол анхаарлаа орчлонгоос, хяналтгүй дахин дахин гарах төрлөөс бүрэн гэтлэхэд хандуулна. 

Энэ насны амьдралд хожим гарах зүйлүүдэд анхаарахын тулд бид гэм хортой зан байдлаас зайлсхийн, эерэг үйлдэл хийн, Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулах аюулгүй зүг чиг болох эерэг зүг, утга учрыг өөрийн амьдралд гаргана. Энэ нь энэ насны амьдралд хүлэгдэх явдлаас буцаж ирээдүйн төрлүүддээ анхаарал хандуулахын хувьд мөн адил. Энэ насны амьдралд гаргаж буй зан байдлын боловсрол ихэнхдээ энэ насны амьдралд бус харин ирээдүйн төрлүүдэд гардаг учраас энэ илүү ойлгомжтой болж ирнэ. 

Хяналтгүй дахин дахин гарах төрлөөс бүрэн ангижрахын тулд бид зөвхөн зан байдлын шалтгаан ба үр дагаврыг үл мэдэх энэ явдлыг арилгах төдийгүй Бурханы шашны хамгийн нарийн боловсронгуй урсгал сургуулийн авч үздэг – бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог талаар үл мэдэх явдал буюу бүх зүйлийн бодит байдлын талаарх үл мэдэх явдлыг бид арилгах хэрэгтэй. Хоосон чанарын энэ ойлголтоор бид гэтлэхүйд түйтгэрлэх түйтгэрүүд гэдэг зүйлийг бүрмөсөн арилгаж чадна. Тэдгээр түйтгэрүүдийг “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд болох түйтгэрүүд” хэмээн нэрлэх ба тэдгээр нь сэтгэл хөдлөлийн буюу нисваанисын түйтгэрүүд байна. 

Top