Олон нийтийн ажилд бурханы шашны ёс суртахуун

Өнөөдөр намайг бусдад туслах албын ажлын үед гарах ёс суртахууны ач холбогдолын тухай ярихыг гуйсан болохоор, мэдээж, энэ их чухал сэдэв, ялангуяа, бид, бусдад тусламж үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байвал. Олон нийтийн байгуулалд алба хаах, эрүүл мэнд хамгаалах, боловсролын байгуулга – энэ мэргэжилд зан авирын дэглэм ба ёс суртахууны асуудал чухал. Мэдээж, хэзээ бид бусдад туслахдаа, тэдэнд хор хүргэхээс зайлсхийж, ямар байдлаар яаж туслахыг мэдэхгүй байлаа ч аль хэмжээгээр сайн, хичээн их боломж байгаагаар туслах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний тусламж үзүүлэх хүн тус бүр – бие хүн бөгөөд нэг хүнд тохирох тусламж нөгөө хүнд таарахгүй байж болно. Олон нийтийн байгуулалтай холбоотой, бусдад туслах зорилттой аливаа мэргэжил биднээс мэдлэг, сонор сэрэмжтэй байхыг шаардах ба түүний суурь нь ёс суртахуун болно.

Top