Айх адыг тэтгэх хийгээд номхотхох

Энэхүү аргыг Цүлтим Аллионегийн бүтээлээс санаа авч, Номын сахиусны “биелүүлэх ба сахих” зан үйлд нийцүүлэн боловсруулав.

  • Өөрт тань хамгийн их айдас, зовнил төрүүлж буй зүйлийг, тухайлбал, ганцаардаж, өөрийг тань хайрлах хүн байхгүй мэт санагдах сэтгэлийг тодорхойлж түүнийг өөрт тань айдас төрүүлж, төвөг удаж буй нэг ад хэмээн дүрслэнэ.
  • Түүнийг таны биеэс гарч, урд тань зогсож байна гэж дүрслэнэ. Түүнээс юу хүсэж байгааг нь асууна.
  • Тэрхүү адад хүссэн зүйлийг нь өгөх гэсэн утгаар түүнийг хооллоод, дээрх тохиолдолд түүнийг асрал, элбэрэл хайраар тэтгэж байна гэж дүрслэнэ.
  • Түүнтэй сайн харилцаа тогтоож, цаашид өөрийг тань хэн ч хайрлахгүй байх айдсаас хамгаалахыг даалгана.
  • Хэрэв та түүнийг хайхрахгүй орхивол нөхцөл байдал дахин хурцдана гэдгийг санаж цаашид байнга түүнийг аргадаж байхаар тохиролцоно. Үүний тулд:
  1. түүнийг санаж,
  2. хайхрахгүй орхисон бол түүнийг нуулгүй хүлээн зөвшөөрч, түүндээ харамсан, дахин давтахгүйг амлах,
  3. ингэж сайн харилцаагаа сэргээж,
  4. түүнийг дахин хооллож,
  5. өөрийг тань хамгаалах амлалтаа биелүүлэхийг сануулна. 

Top