Бидэнд сөрөг сэтгэлээр хандаж буй тэдгээр хүмүүст уур бухимдал төрүүлэхгүй байх
Хүмүүс өөрт удаан хугацааны турш сөрөг байдлаар хандах үед тухайн хүмүүст асрал хайр төрүүлэн, тэдний ачийг санах сэтгэл төрүүлэхэд бэрхшээл тулгардаг. Заримдаа тэдгээр хүмүүст хатуу байх хэрэгтэй мэт санагддаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Та энэ талаар сэтгэл таагүй байх шаардлагагүй, учир нь миний ярьж байгаа энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх тухай тэдгээр бүгд хандлагууд ердөө нэг дор шууд төлөвшүүлж болох биш байна. Та үнэндээ өөрийн сэтгэл, зүрхийг ариусган, маш удаан хугацааны, үргэлжилсэн дадлагаар эдгээр хандлагуудыг төлөвшүүлэхэд өөрийг сурган, хөгжүүлэх ёстой болно. Хэрэв чадахгүй байвал миний ярьж байгаа эдгээр аргуудыг үргэлжлүүлэн дадуулсаар байх ёстой бөгөөд хэрэв тэдний ачийг санан, тус хүргэх талаар бодож чадахгүй байвал наад зах нь тэдэнд гэм хор хүргэхээс өөрийг хорих хэрэгтэй.
Хэрэв та дахин дахин хичээн дадуулсаар байвал танд тодорхой чадвар төрнө. Чадвар дадлага хийхгүйгээр суухгүй. Та дадлага хийн өөрийг сургах ёстой. Мод, тоосгыг гараар цохин дахин дахин оролдох хүмүүс улмаар ямар нэг өвдөлтгүйгээр ханыг нэвтлэн цохиж чаддаг. Энэ таны ердөө шууд хийж чадах зүйл биш, харин та үүнийг урт хугацааны турш давтан, түүнд суралцан ёстой.
Жишээ нь, танд үргэлж гэм хүргэн, танд үргэлж их өс санадаг нэг хүнийг авч үзье. Хэрэв энэ хүн нэг өдөр тан дээр ирж “Миний хийсэн зүйлд намайг үнэхээр, үнэхээр уучлаарай. Миний уучлалыг хүлээн авна уу. Энэ мөнгийг бэлэг болгон өгье” хэлж, танд маш сайн байвал таны уур бухимдал намжих уу? Та бухимдсан хэвээр байх уу?
Бараг үгүй байх.
Хэрэв хэн нэг хүн үүнийг хийж, уучлалт гуйн, харилцааг сайхан болгохыг хичээх үед таны уур бухимдал намжиж байвал үүний адил та ч бас бэрхшээлтэй байдаг өөр нэг хүндээ үүнийг хийвэл мөн адил байна. Хэрэв тэд таны уучлалыг хүлээн авахгүй бол та мөнгөө буцаан авч болно. Нөгөө хүн тэр үед таны уучлалыг хүлээж аваагүйдээ харамсаж, таны хаашаа явж байгааг явж байгааг цонхоор харна. Нөгөө хүн мөнгө олох өөрийн боломжийг үнэхээр алдсан. Одоо та юу асуумаар байна?
Уур бухимдлыг илэрхийлэх
Баруунд хэрэв та уур бухимдлаа илэрхийлэхгүй бол ходоодны шархтай болно гэж ойлгодог. Та үүн дээр санал бодлоо хуваалцаж болох уу?
Уур бухимдлыг дотроо хадгалах нь сайн биш, түүнийг илэрхийлэх нь зөв гэдэгтэй би санал нийлнэ. Гэвч та өөрийн дургүйцлийг илэрхийлэх зөв үеийг сонгохдоо маш хянамгай, чадварлаг байх ёстой. Та уур бухимдалтай байгаа үедээ ердөө ямар нэг зүйл ярьж, хэлэхгүй байхгүй нь зөв. Юуны түрүүн өөрийг тайвшруулахыг хичээх ёстой. Та уурлаж бухимдсан, сэтгэл таагүй байх үедээ алхах эсвэл гарч найз нөхөдтэйгөө цагийг таатай өнгөрөөвөл маш сайн бөгөөд энэ үед та тайвшраад, ямар нэг зүйл хэлж болно. Үүнтэй адил та нөгөө хүний нөхцөлийг харж, тэд мөн уур бухимдалтай байх үед тэдэнтэй ярихгүй байж тэднийг тайвшрахыг хүлээх хэрэгтэй.
Та мөн хэн буруутайг үнэнчээр шалгах ёстой. Хэрэв та өөрөө буруутай бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх хангалттай зоригтой байх хэрэгтэй. Хэрэв энэ нь нөгөө хүний буруу хийсэн буруу зүйл бол тэр үед та “Надад энэ таалагдсан, танд энэ таалагдсан, тэр магадгүй зөв биш байсан байх” гэж маш анхааралтай, чадварлаг тайлбарлаж, энэ талаар нэг тайван нөхцөлд ярилцах хэрэгтэй.
Та өөрийн дотор хадгалж байгаа уур бухимдал эсвэл гомдолынхоо талаар мөн энэ нь танд шархлаа үүсгэх ихээхэн шаналал өгөх талаар нэг жишээ өгөх хэрэгтэй.
Би өөрийнхөө талаар яриагүй. Онолын талаар илүүтэй ярьж байлаа.
Хэрэв гурван хүн хамт байгаад тэдний хоёр нь өөртөө аягалан тэд гуравдах хүндээ аягалаж өгөөгүй бол энэ гуравдах хүн маш их гомдож, уурлаж болно, энэ нэг жишээ юу?
[Хариу өгсөнгүй. Өөр оролцогч] Эцэг эхийнхээ хүссэнээр байхгүй байгаа, эцэг эх нь тэдэнд “Чи бидний хүссэн адил байхгүй байгаа учраас бид ходоодны шархтай боллоо” гэж хэлж байгаа багачуудын хувьд яах вэ? Энэ нөхцөлд залуу хүмүүс юу хийх хэрэгтэй вэ? Тэд шууд эцэг эхийнхээ гэрийг орхих нь зөв үү? Тэд харилцаагаа зогсоох хэрэгтэй юу? Тэд юу хийх хэрэгтэй вэ?
Эцэг эхээ бухимдуулах чиний хийж байгаа зүйл чинь юу юм бэ?
Асуудал нь миний хийж байгаа тэр төрлийн ажил, түүний олж байгаа мөнгө, түүний бүх орлого ламд очдог – миний аав үүнд дургүй.
Таны аав таныг ламын айлдварт очиход дургүйцдэг юм уу?
Заримдаа. Миний аав намайг ертөнцийн (амьдарлын) асуудлуудад санаа тавьж их мөнгө олж, олон хүн ажилд аван, нэг ёсондоо бусад хүмүүсийг илүү их мөлжих хэрэгтэй гэж боддог. Энэ бол миний аав намайг энэ лам дээр очих хэрэггүй гэж хэлдэг явдал биш, тэгэхээр энэ илүү ерөнхий. Тэрээр миний хийж байгаа зүйлийг нухацтай авч үздэггүй.
Хэрэв та аль алиныг нь оролдвол юу нь буруу болох бол? Аавынхаа сэтгэлд нийцүүлэх бага зэрэг мөнгө олж, мөн бас номын зам мөр дагавал?
Би үүнийг хэрхэн хийх нэг дунд зам олохыг илүү, илүү их оролдож байгаа.
Тэр бол үүнийг хийх зөв арга; тэр маш сайн.
Гэвч миний аав “Чи миний хүссэн зүйлийг хийдэггүй учраас би өвдлөө” гэж хэлсэн учраас энэ надад таагүй сэтгэл төрүүлдэг.
Та аавдаа “Битгий санаа зовоо. Та өвдөх эсвэл тэр мэт байх хэрэггүй, учир нь би таны надаас хүссэн зүйлийг хийж байгаа” гэж хэлэх хэрэгтэй, ийм байдлаар та хэсэг ажил хий. Гэвч өмнө тайлбарласанчлан, номын бүтээлийн гол зүйл нь өөрийн хандлагатай, өөрийн зүрх, сэтгэлтэй ажиллаж, өөрийн хэл яриа, өөрийн хэлний энергийг маанийн үүднээс ашиглах бөгөөд таны хийж байгаа ямар ч ажил түүнд гэм хор болохгүй. Энэ нь Номын зүйлүүд гэдэг нь өөртөө хувьдаа хийдэг зүйл гэсэн утгатай.
Нөхцөл байдлуудыг сайжруулахаар хүчирхийлэл хэрэглэх нь
Хүмүүс эсвэл улс орнууд материаллаг амьдралын нөхцөлүүд болон эрх чөлөөгөө маш ихээр хаалгах ийм тохиолдлыг Ринбүүчи юу гэж бодож байна вэ? Нөхцөл байдлыг сайжруулахаар өөрчлөхөөр, амьдралын нөхцөлөө сайжруулахаар тэд нэгдэж бүр хүчирхийлэл хэрэглэвэл энэ зүгээр үү?
Хэрэв таны зорилго хүн бүрийн зовлон, бэрхшээлүүдийг арилгах бол тэр үед шаардлагатай ямар ч арга хэрэглэхийг зөвшөөрнө. Гэвч энэ нь зөвхөн өөрөө урагшлах тухай бол тэр үед энэ зохистой биш. Бурхан багш өөрөө хүн егүүтэгсэн жишээ байдаг; та асуултаа түүнтэй холбох хэрэгтэй. Бурхан багш өмнөх нэг төрөлдөө нэг завин дээр байсан 500 худалдаачны амь насыг бүрэлгэх завдсан нэг хүнийг амийг егүүтгэсэн. Бурхан багш энэ бүх гэм гарахаас сэргийлж тэр хүнийг өөрөө егүүтгэж, сөрөг үр дагаврыг өөрөө авсан. Хэрэв танд хүн бүхэнд тусалж, өөрөө үр дагаврыг нь хүлээн зөвшөөрөх ийм төрлийн зориг байвал тэр үед энэ зүгээр.
Өөрийн болон бусдын талаарх хандлагаа солих (өвөр, бусдыг арилжих) бүтээл хийх үе дэх бахархах сэтгэлийн аюул
Өөрийн болон бусдын талаарх хандлагаа солих нь би бусдад сайн байж, сайхан сэтгэлээр хандаж байгаа учраас бусдаас би ердөө их анхаарал татах тэрхүү өөр нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлага, бардам сэтгэл хөтөлж болох уу?
Та хүн бүхэнд тусалж байгаа тийм үнэхээр гайхалтай гэж бодож болох үед аюул гардаг гэдэг үнэн үү, гэвч энэ өөрийн бие болон бусадтай холбоотой өөрийн хандлагаа өөрчлөх энэхүү явцыг үргэлж онцлон тэмдэглэж, энэ төрлийн бүх бүтээлийг нууц байдлаар, хувьдаа хийх хэрэгтэй байдаг шалтгаан. Та өөрийн хийж байгаа зүйлээ хүмүүст хэлэхгүй байх хэрэгтэй; энэ бол ердөө өөрийн хандлага дээр ажиллах үүднээс өөртөө хувьдаа хийдэг зүйл. Та хийж байгаа зүйлээ сурталчлахгүй.
Хэрэв жишээ нь бидний ээж эсвэл аав нас эцэслэвэл бид уйлна. Үүнтэй адил хэрэв нэг дэнгийн эрвээхий лааны дөлөнд орж, үхэх нөхцөлд та бас уйлбал тэр зүгээр, тэр сайн байна. Гэвч хэрэв та нэг дэнгийн эрвээхийний талаар тэр мэт бусад хүмүүсийн өмнө уйлбал тэр ердөө болохгүй. Тэр жаахан тааламжгүй харагдана. Учир нь та ийм төрлийн бүтээл хийх тийм дүр эсгэсэн байдал харуулж суувал та ердөө тааламжгүй, хачин харагдана. Энэ ердөө нэг жишээ.
Хэрэв би тэдэнд хэлж эсвэл үгүй ч; тэгэхээр бүр би энэ бүтээлийг нууцаар хийж байх үед ч надад энэ хандлага төрж, би их гайхалтай мэт сэтгэл төрж болно.
Хувьдаа тэр мэтээр санагдахад тийм муу биш боловч та эргэн тойрон явж, өөрийг хэчнээн гайхалтай болох талаар хүмүүст хэлбэл, энэ илүү муу зүйл. Гэвч та ганцаар үед, өөрт тэр мэт санагдах нь ердөө өөрийн дотор хадгалах зүйл. Энэ сөрөг болохгүй, мөн таны эргэн тойрон түүнийг ихэсгэх өөр бусад хүмүүс байхгүй тул, энэ тийм их болохгүй. Ийм учраас энэ насны амьдрал дахь зүйлүүдэд татагдах сэтгэлээ арилгахыг хичээх үүднээс эхлэх нь маш чухал. Ерөнхийдөө таван туулах маш хэцүү олон өөр ертөнцийн (эгэл амьдарлын) төрлийн сэтгэлүүд байна; гэвч та тэдэнтэй ажиллах ёстой.