Төвөд хэлний “дамциг” (dam-tshig) буюу санскрит хэлэнд “самаяа” гэх энэ үг “ойр холбоо” гэсэн утгатай. Заримдаа хүмүүс үүнийг “ариун үг” эсвэл “амлалт” гэх мэтээр орчуулдаг: хэрэв бид түүний арай өргөн хүрээн дэх бүх хэрэглээг авч үзэх юм бол энэ орчуулга нь маш буруу ойлголт төрүүлэхүйц утгатай байдаг. Энэ бол нэг ойр холбоо, нэг хэлхээ холбоо. Энэ нь олон өөр нөхцөлүүдэд хэрэглэгдэнэ. Нэг нь нэг Бурхантай үүсгэх ойр холбоо, идам гэдэгт байдаг адил – “и” гэдэг нь “сэтгэл” гэсэн утгатай бол “дам” гэдэг нь “дамциг” гэдгийн богино хэлбэр, тэгэхээр сэтгэлийн “дамциг” буюу “самаяа” – өөрсдийгөө тэр хэлбэрт байгаагаар дүрслэх, төсөөлөх байдлаар байгуулсан холбоо байна.
Дараа нь өөрийн Номын багштай холбоотой маш ариун дамциг буюу самаяатай байх нь маш чухал, тэгэхээр Номын багштай холбоотой ойр холбоо нь танд маш хүчтэй мэдрэгдэх чин сэтгэлийн холбоо байх бөгөөд та түүнийг худал хэлэх, эсвэл хуурамч байх, эсвэл мэхлэх, эсвэл хийгээгүй хэр нь бүтээлээ эсвэл өөр бусад ямар нэг зүйлийг хийж байгаа мэт дүр эсгэх байдлаар сэвтээхийг хүсэхгүй – тэрхүү ойр холбоог сэвтээх эдгээр зүйлүүдээр; та тэр холбоог хадгалахыг хүснэ, энэ үнэхээр нандин зүйл. Дамциг гэдэг үгийн “дам” гэдэг “нандин байх” гэсэн утгатай, тэгэхээр энэ үнэхээр маш нандин, маш онцгой зүйл, ингээд та түүнийг маш нандин байлгахыг хүснэ. Тэгэхээр энэ бол нандин ойр холбоо, ойр хэлхээ холбоо.
Ингээд дараа нь олон сахилуудад байна – сахил, самаяа хоёрын хооронд ялгаа бий. Сахил нь мөн чанараараа сөрөг үйл эсвэл хувраг хүмүүс үдэш хооллохгүй гэх мэт тодорхой зорилгоор хорьсон тэдгээр тодорхой үйлүүдийг хорих явдал байна. Бид түүнээс (үдэш хооллох) түдгэлзэхийг хүснэ. Энэ нь тэдгээр нь сөрөг үйл учраас тэр биш, харин таны түдгэлзэхийг хүсэж байгаа тодорхой зүйлүүд, та өөрийгөө хорино, учир нь үдэш хооллох зэрэг нь хэрэв та үдэш бясалгахыг хүсэж, үдэш, өглөө сэтгэлийг тод байлгахыг хүсэж байгаа бол гэмтэй байна. Хооллох нь сэтгэлийг хүнд болгох тул иймд та түүнээс түдгэлзэнэ. Энэ бол сахил – ямар нэг зүйлийг хорих, ямар нэг зүйлээс түдгэлзэх, харин дамциг бол нэг ойр холбоо – таны түдгэлзэх зүйл биш харин таны хийх зүйл – арван есөн “ойр-холбох бүтээл” байна, тэдгээрийг хамгийн дээд түвшний тарнийн Язгуурын таван бурхантай холбогдох арван есөн самаяа гэж би нэрлэдэг. Язгуурын таван бурхан нь Бурханлаг-чанарын өөр өөр талуудыг харуулна. Нэг ойр холбоо үүсгэхийн тулд, жишээ нь, Ратнасамбхава бурханы аймагт, эрдэнийн аймагт, энэ нь тэгш мэдэхүйн Бурханлаг-чанарыг, хүн бүр тэгш гэж харна, тэднийг бүгдийг “Хүн бүр амгалан байхыг хүснэ, зовлон хүсэхгүй. Хүн бүр тэд хэрхэн оршихын хувьд ижил хоосон ...” гэдэг нөхцөлд тавина, энэ бүх тэгш зүйл, энэ нь бүх зүйл нэг тэгш байдлаар хэрхэн хоорондоо нийцэх хэв маягийг харах. Үүнтэй нэг ойр холбоо үүсгэхийн тулд бид дөрвөн төрлийн өглөгийг өгнө, бусдад тэгш өгнө – материаллаг зүйл, Ном, асрал хайр болон айдсаас хамгаалах хамгаалалт – тэгэхээр эдгээр нь дамциг, тэдгээр ойр-холбох бүтээл, таныг тэр тэгш мэдэхүйн Бурханлаг-мөн чанарын хүчин зүйлтэй ойр холбох ба ингэснээр та түүнийг илүү их хөгжүүлнэ. Энэ бол дамциг гэдгийн утга.
Бүтээлийн амласан үүргүүд болон самаяаг зөрчих
Хэрэв бид нэг настай хүн байгаад өвдөж, бүтээлээ хийж чадахгүй байгаа учраас самаяаг зөрчсөн, бид удахгүй нас эцэслэж болох бөгөөд иймд самаяаг зөрчсөн явдлыг ариусгах боломжгүй байна. Хэрэв тэр үед бидэнд ойр лам байхгүй бол хэн ч бидэнд тусалж чадахгүй. Тэгэхээр энэ маш аюултай нөхцөл. Эсвэл өвчний улмаас хэрэв бид бүтээлээ ердөө хийж чадахгүй байвал энэ нь самаяаг зөрчих шалтгаан болно.
Тэгэхээр, энэ үнэн. Энд энэ нь бид самаяа (dam-tshig) гэдгээр юуг илэрхийлж байгаагаас шалтгаална. Бид самаяаг бүтээлийн амласан үүрэгтэй андуурахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Бүтээлийн амласан үүрэг нь уншлагыг (садхана) унших, өдөр бүр тодорхой тооны маань унших, эсвэл даяан хийх байж болно. Төвөд хэлэнд даяан гэдэг нь мэдээж амралтын өдөр Номын төв дээр өнжин хийх курсийг илэрхийлэхгүй. Энэ даяан биш. Даяан гэдэг нь 100,000 – эсвэл ердөө 100,000 биш түүнээс хэдэн зуу дахин их маань унших гэсэн утгатай боловч дашрамд хэлэхэд энэ бол даяаны гол тодотгол биш; тэр бол ердөө даяаны хугацааны хэмжээс. Даяаны тодотгол нь уншлага болон нэг-үзүүрт төвлөрөл төлөвшүүлэх бөгөөд хэрэв та түүнийг хийж ядарсан бол тэр үед тарнийг уншина. Гэвч аль ч тохиолдолд эдгээр нь бүгд бүтээлийн амласан үүрэг. Хэдийгээр уншлагын урт хувилбарууд байх боловч хэрэв та урт хувилбартаа танил болсон бол та хураангуй хувилбарыг нь уншиж болно, тусгайлан, багштайгаа ярилцсан тохиолдолд.
Бүтээлийн амласан үүргийг зөрчих
Даяан хийх үед, жишээ нь, даяаны үеэр даяаны үргэлжлэх явцыг хэзээ ч тасалж болохгүй. Тэгэхээр нэг ч өдөр өнжиж болохгүй. Ийм шалтгаанаар даяаны эхний үдэш – та даяаныг ихэвчлэн үдэш эхлүүлнэ – тэр үеэр нэг өдөр унших хамгийн доод тооны тарнийн тоог тогтоохыг зөвлөнө. Зөвлөгөө нь эхний үдэш тарнийг ердөө гурван удаа унших байна, учир нь хэрэв та өвдвөл ихэнх тохиолдолд тарнийг гурван удаа л уншиж чадна.
Важрайогини бурханы эрхийн хувьд та нэг үүрэг авна – түүнийг та өөртөө хэлнэ (та өөр хэн нэгэнд хэлэх шаардлагагүй) – та нэг өдөрт хэдэн тарни унших талаар. Зарим хүмүүс нэлээд тэмүүлэлтэй байж ердөө нэг эрих (нэг зуун тарни) унших үүрэг авах бус бүр хоёр, гурван зууг уншина гэж хэлж магадгүй, тэр үед тэд нэг том, том асуудалд орно, хэрэв тэд өвдөх юм бол. Иймд миний багш үргэлж нэг өдөр гурван тарни уншина гэж амлахыг зөвлөдөг – гурван удаа давтана, гурван эрих биш. Ингээд хэрэв та нэг өдөр гурван эрих эсвэл гурван зуун эрих уншихыг хүсвэл та тэгж бүрэн болно. Гэвч хэрэв та өвдвөл гурав хангалттай.
Бүтээлийн амласан үүргийн хувьд хэрэв та үнэхээр өвдвөл – та ухаангүй болсон гэх мэт зүйл болоход – та мэдээж бүтээлийн амласан үүргийг зөрчихгүй, учир нь та тарнийг уншиж чадахгүй нөхцөлд байна. Энэ тийм хэтрүүлэлтэй зүйл биш: “Та ухаангүй байсан учраас тамд төрнө” гэх гэж хэлэх гэсэн юм. Үргэлж онцгой тохиолдлууд байна.
Самаяаг зөрчих
Гэвч самаяагийн тухайд ярих үед самаяа нь чухамдаа “ойр холбоо” гэсэн утгатай байна. Ингээд хамгийн чухал ойр холбоо нь багшийн тухай дахь ойр холбоо болон хувьд нь өгсөн сургаалыг боловсроогүй тэдгээр хүмүүст дэлгэхгүй байх явдал. Ийнхүү эрх хүртээх зан үйлийн хэсэг нь үнэндээ та бүтээлийг хувьдаа хадгалах (энэ нь тэдгээрийн талаар нууцлал хадгалах гэдгийн утга) мөн хонх, очир барих амлалт гаргах явдал байна – энэ нь та тэдгээрийг халаасандаа үргэлж авч явна гэсэн үг биш – тэр нь хоосон чанар болон адистид бүхий мэдэхүйг төлөөлнө. Багшийн тухай дахь ойр холбоо гэдэг нь та үргэлж багшийг хүндэтгэнэ, багшийг муу гэж үзэхгүй байх эсвэл уурлаж бухимдах, хашхичих, мөн багшийг ухаангүй, сайн биш гэх зэргээр хэлэхгүй байх гэсэн утгатай. Ойр холбоо нь үргэлж хүндэтгэлтэй байх явдал. Тарнийн багшийг хэрхэн авч үзэх тухай нэг бүлэг дүрэм байна. Энэ бол хамгийн чухал самаяа.
Дашрамд хэлэхэд, та Багшийн тавин бадагтад өгсөн зөвлөгөөг үргэлж санаж байх ёстой. Авшиг хүртэхийн өмнө та энэ зохиолыг судлах хэрэгтэй бөгөөд багш мөн авшгийн өмнө үүнийг заах хэрэгтэй гэдэг. Үүнийг тийм тогтмол баримталдаггүй боловч энэ нь дагавал зохих журам. Хэдийгээр энэ нь бага зэрэг ердийн биш зүйлүүдийг хэлэх боловч – багшийн сүүдэр дээр гишгэхгүй гэх мэт – энэ зохиолд байх бидэнд хамгийн их хамаарах зүйл нь хэрэв багш ямар нэг хүлээн авах боломжгүй эсвэл таны хийж чадахгүй зүйлийг хийхийг хэлэх эсвэл багш үл ойлгогдох үйлдэл гаргавал, та багшаас тэр талаар эелдгээр асууна. Багшид дургүйцэх, тэднийг ухаангүй эсвэл муу гэж хэлэхгүй байх ба эелдгээр “Та ямар учраас ингэж байгааг тайлбарлаж өгнө үү? Зохиолд ингэж өгүүлдэггүй” эсвэл “Та надаас үүнийг хийхийг хүслээ, би үүнийг хийж чадахгүй нь. Би үүнийг хийх үнэхээр боломжгүй байна. Та ямар учраас надаас үүнийг хийхийг хүссэнээ тайлбарлаж өгөхгүй юу?” гэж асууна. Эсвэл ердөө “Уучлаарай, би үүнийг хийж чадахгүй нь” гэж хэлнэ, гэвч та эелдэг байна.
Цагийн хүрдэн тарнид хэрэв багштай харилцах харилцаа үнэхээр хэцүү болж ирвэл, мөн та эрх авахаас өмнө багшийг хангалттай сайн шалгаагүй байж, багшийг үнэхээр тохирох боловсролгүй байна гэж үзэх юм бол ердөө эелдгээр зайтай байна, гэвч багшийг муу гэж үзэхгүйгээр. Ердөө зайтай байна. Тэгэхээр бид бүр нас эцэслэсэн эсвэл маш их өвдсөн байсан ч, тэр нас эцэслэх эсвэл өвдөх нь багштай холбоотой ойр холбоо, тэр самаяаг таслах шалтгаан болохгүй. Түүнийг таслах зүйл нь таны хандлага.
Тэгвэл одоо далд эсвэл нууц сургаалыг боловсроогүй тэдгээр хүмүүст дэлгэхгүй байх самаяа буюу ойр холбоо, энэ ойлгоход тийм хялбар биш. Хэрэв үүнийг маш шууд утгаар авч үзэх юм бол энэ нь эрх хүртээгүй тэдгээр хүмүүст тарнийн ямар ч материалыг хэзээ ч заахгүй гэсэн утгатай байна. Энэ нь эрх хүртэж байгаа хүн бүрийг багш маш, маш сайн шалгасан бөгөөд шалгуурыг хангасан – багш тус шавийг шалгуур хангасан гэж үзсэн – ингээд багш эрх өгч байна гэж тооцсон байх дээр суурилна. Гэвч орчин үед үүнийг ер нь дагахгүй байгаа. Тэгэхээр хэн нэгэн ердөө авшигт суусан байх нь тэр хүн тарнийн бүтээл хийх шаардлага хангасан эсвэл түүнийг сонирхож байгаа гэсэн утга ердөө биш (тэд түүнийг ердөө өгч байгаа тул суусан). Тэгэхээр хэн шаардлага хангасан, хэн шаардлага хангаагүй вэ? Үүнийг бид мэдэх маш хэцүү.
Хоёрдугаарт, одоо бараг бүх зүйл нийтэд хүртээмжтэй болсон байна, аль ч тохиолдолд. Юу ч үнэхээр тийм нууц биш болжээ. Тэгэхээр Дээрхийн гэгээн Далай ламын хошигнодгоор, бичигт буулгаж эсвэл хэвлэхгүй байх хэрэгтэй гэж хэлдэг зарим сургаалууд байх боловч та эдгээр сургаалуудын хэвлэн гаргасан хувилбаруудтай таарах төдийгүй тэд бүр эхэнд нь “хэвлэх эсвэл нийтлэхийг хориглоно” гэж бичсэн байдаг, энэ мэдээж үнэхээр инээдэмтэй. Ингээд Дээрхийн гэгээн хэрэв мэдээлэл юутай ч олон нийтэд хүртээмжтэй болсон бол буруу ойлголт өгөх мэдээллээс илүүтэй зөв мэдээлэл өгөх мэдээлэл нь дээр гэж хэлдэг.
Тэгэхээр энэ ойр холбоог хэрхэн дадлага болгохыг үнэхээр сайн ойлгоход хэцүү гэж би боддог. Нэг заавар нь – миний наад зах нь дагахыг хичээдэг, гэвч үүнийг ном болгож эсвэл интернэтэд байрлуулах хэцүү – хувийн харилцаа нь тарнийн дагалдах сахилын нэг болох үүднээс, шравака нарын дунд нэгээс илүү долоон хоногийг өнгөрүүлэхгүй байх сахил, сонсоод сонсгогч гэгддэг. Санаа нь тэд Теравада эсвэл Бага хөлгөний өөр нэг төрлийн бүтээлч (сургаалыг дадлага болгож буй хүн) байх явдал биш. Энэ гол санаа нь биш. Гол санаа нь тэд таны Их хөлгөний тарнийн зам мөрөөр гэгээрэлд хүрэхээр хичээх сэтгэлийг тань мохоож, “Энэ ухаангүй хэрэг,” “Ердөө гэтлэхүйд хүрэхээр хичээ” гэж хэлэх хэн нэгэн байна, хэрэв та тэдэнтэй их цагийг өнгөрөөвөл та өөрийн тарнийн бүтээлийг зогсооно.
Цаашилбал, энэ самаяагийн хувьд миний тустай гэж бодож байгаа дадлага болгох тэр арга нь нууц (gsang) гэдэг үгийг орчуулах нөгөө хэлбэрийг онцлох явдал. Нууц гэдэг нь далд эсвэл хувийн гэсэн аль аль утгыг илэрхийлж болно. Миний дагахыг хичээдэг нэг наад захын заавар нь таны тарнийн бүтээлийг шоглох эсвэл ойлгохгүй тэдгээр хүмүүст түүнийг нээлттэй болгохгүй байх явдал. Өөртөө хадгалж, зөвхөн мөн адил тарнийн бүтээл үйлддэг тэдгээр хүмүүстэй түүний талаар ярилцана. Учир нь хэрэв та тарнид ороогүй тэдгээр бусад хүмүүстэй ярилцвал тэд таныг шоглож, таныг мохоож, үүнийг танд эрүүл ухаангүй гэж хэлж болно. (Хэрэв та гэртээ тангка, хос эсвэл биеийг ил гаргасан Бурхадын дүрүүд болох төвөд уран зургуудыг байрлуулж, гаднаас орж ирэх хэн ч түүнийг харах тохиолдолд энэ адил.) Тэгэхээр та түүнийг далд байлгана. Бясалгалын өрөөндөө эсвэл өөрийн өрөөнд, тэгснээр гэрт тань орж ирсэн ердөө хэн ч түүнийг харахгүй байхаар.
Очир, хонх өөрт байлгах, тэр самаяа. Мэдээж хэдийгээр тэдгээр зан зүйлийн хэрэгслүүд өөрт байхад маш сайхан ч гол онцлон тэмдэглэх зүйл нь тэдний төлөөлөх зүйлүүд. Хонх нь хоосон чанарын тухай дахь ялгах мэдэхүйг төлөөлнө; харин очир нь хоосон чанарыг дамжуулан ойлгох тэр адистид бүхий мэдэхүйг илэрхийлнэ.
Тарнийн зөрчил гаргаж нас эцэслэх
Хэрэв бид сахилын олон төрлийн зөрчил гэх зэргийг гарган нас эцэслэж байгаа тохиолдолд хэрэв бидэнд цаг байгаад ухаантай байгаа үедээ мэдээж өөрт авшиг хүртээх нь хамгийн сайн. Хэрэв үгүй бол бид Ерөндгийг дөрвөн хүчийг хэрэглэнэ. Тэдгээр нь:
- Бидний хийсэн зүйл буруу байсныг хүлээн зөвшөөрч, түүнд харамсах
- Ирээдүйд болон хойдын төрлүүддээ түүнийг давтахгүй гэсэн хүчтэй шийдвэр эсвэл амлалт гаргана
- Аюулгүй зүг (аврал) болон бодь сэтгэл болох сууриа бататгана
- Ингээд Базарсадын тарни унших гэх мэт сөрөх хүчийг (ерөндгийг) хэрэглэнэ.
Гэвч Дээрхийн гэгээн хэдийгээр бидний хийдэг Ханьцашгүй дээд тарнийн бүтээлд нас эцэслэх, завсрын төрөл, дахин төрөлтэй адил үйл явцтай бүтээл хийдэг ч, дашрамд хэлэхэд энэ нь зөвхөн Ханьцашгүй дээд тарнид байна (тарнийн доод гурван түвшинд энэ байхгүй) – бид бодитойгоор нас эцэслэх үйл явцыг туулах үед ихэнх хүмүүсийн хувьд бидний уншлагадаа дадлага болгодог тэдгээр дэлгэрэнгүй дүрслэлүүдийг хийхийг оролдох нь бодит амьдралтай маш нийцэхгүй байдаг. Тэдгээр нь хэтэрхий ярвигтай, хэцүү байх бөгөөд энэ таныг сртесс бүхий нөхцөлд оруулж болно. (“Өө, би үүнийг чухам зөв хийж чадахгүй байна” гэх). Тэгэхээр та амьдралдаа ямар ч бүтээл хийж байсан, түүний хүч үргэлжилнэ. Гэвч таны нас эцэслэж байх үедээ бодох хамгийн сайн бодол бол бодь сэтгэлийг хадгалах явдал – “Би хамаг амьтанд тус болох үүднээс гэгээрэлд хүрэхээр үргэлжлүүлэн хичээх болтугай” – ингээд энэ нь эрдэнэт хүний төрөл авах, багш нартай учрах, зам мөрийг үргэлжлүүлж чадах бүх боломж бүрдэхийг багтаана. Энэ нь нас эцэслэх үеийн илүү тогтвортой сэтгэлийн төлөв.
Мэдээж хэрэв бид унтаж байх эсвэл ухаангүй байх үедээ эсвэл гэнэт нас эцэслэх тохиолдолд түүний өмнө бидэнд төрж байсан аливаа бодол эсвэл сэтгэлийн төлөв бидний дараагийн төрөлд том нөлөө үзүүлнэ. Мөн бидний амьдралын турш бидэнд байсан хамгийн давамгай, хамгийн олон давтамжтай байсан сэтгэлийн төлөв маш чухал байна. Үнэндээ лам-рим сургаалын дагуу гурван муу төрлийн тухайд, бидний ирээдүйн төрөл ямар байх үүднээс тэдгээрийг нухацтай авч үзэхээр хийдэг гол бясалгалуудын нэг нь өдрийн төгсгөлд тухайн өдөр бид хэдэн удаа, хэр их эерэг сэтгэлийн төлөв агуулсан, хэдэн удаа сөрөг сэтгэлийн төлөв төрүүлснийг дүгнэж үзэх явдал байдаг. Би хэдэн удаа бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлсэн байна вэ? Хэдэн удаа бусдын талаар уурлаж эсвэл шунаж эсвэл атаархаж эсвэл сөрөг бодол төрүүлсэн байна вэ? Бидний ихэнхийн хувьд бид өдөр бүр сайн төрлийн шалтгаануудаас илүүтэй их муу төрлийн шалтгаануудыг бий болгосон байгааг харна. Энэ үнэндээ маш үр нөлөөтэй бясалгал. Ийм учраас бидний хамгийн их давтамжтай бодол, өөрийг хамгийн их дасгах зүйлээ эерэг байлгахыг хичээх нь чухал. Энэ маш хэцүү байна, учир нь бид тоолшгүй олон төрлийн турш нэлээд сөрөг сэтгэлтэй байж илүү их сурсан байдаг.
Та замын хөдөлгөөнд жолоо барин явж байхдаа бусад машин дотор яваа хүмүүст хэдэн удаа асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлдэг вэ? Тэдний талаар, замын хөдөлгөөний талаар хэдэн таагүй бодол төрүүлдэг вэ? Энэ нь бид нас эцэслэсний дараа хаашаа явах талаарх нэг сайн шинж тэмдгийг өгнө.