Нгондро зэхэл бүтээлүүдийн талаарх зөвлөгөө

Удиртгал 

Нгондро (sngon-‘gro) гэдэг төвөд үгийг ихэвчлэн “эхлэл бүтээлүүд” (англ. preliminary practices) гэж орчуулдаг, гэвч миний голлох багш нарын нэг, Цэнжаб Сэркон Ринбүүчи үүнийг тус үгийн жинхэнэ утга биш гэж үргэлж онцлон тэмдэглэдэг. Хэдийгээр нь “өмнө нь орох” гэсэн үгчилсэн, тэгэхээр ямар нэг зүйлийн өмнө орох, дараагийн ирэх зүйлд чиглүүлэх юм гэсэн утгатай ч үүний анхдагч утга нь “бэлтгэл.” Хэрэв та Төвөдөд холын аян хийх гэж байгаа бол аянд гарахаасаа өмнө та бэлдэх хэрэгтэй болно. Та бүх ачаа тээшээ нэгтгэн, уналгын мориндоо ачна. Зохих бэлтгэл хийхгүйгээр холын аян хийх боломжгүй. Үүнтэй адил, хоноглохоор буудаллаад дараагийн өдөр явахын тулд та уналгаа дахин ачаална. Замд цааш гарахын өмнө өдөр бүр бэлтгэл шаардлагатай. 

Энэ бол эдгээр нгондро бүтээлүүдийн гол утга. Тэдгээр нь “Номын аян” гэгдэх тэр зүйлд гарах, түүнийг үргэлжлүүлэхэд туйлаас шаардлагатай. Хэрэв бид тэдгээрийг эхлэх зүйл гэдгээр ойлгох юм бол “Надад эхлэх зүйлийг хийх шаардлага байхгүй; Би ердөө гол зүйлдээ орохыг хүсэж байна” гэж бодож бид тэдгээрийг хийхгүй гэж ойлгож бас болно. Гэвч хэрэв бид тэдгээрийг тус аянд биднийг бэлдэх, аяныг үргэлжлүүлэхэд биднийг хүчтэй болгох зүйлээр ойлговол бид тэдгээрийг хийхийг үнэлэх, түүнийг хийх дур сонирхолтой болно. 

Top