Нүүдэлчдийн амьдралын хэв маягаас хот суурингийн амьдралын хэв маягт шилжих шилжилтийг хөнгөвчлөх нь

Асуулт: Маш урт хугацааны туршид халимаг хүмүүс бид нүүдэлчид байсан бөгөөд тал газар нүүдлийн амьдралын хэв маягаар амьдарч ирсэн. Бид кибиткад (дээрээ гэр бүхий том үхэр тэрэг) амьдардаг, хот гэдгийн талаар ердөө мэддэггүй байлаа. Гэтэл амьдрал гэнэт өөрчлөгдсөн: бидний хот сууринд стандарт орон сууцанд шилжсэн шилжилт. Бид мөн чанараа эвдсэн гэдгээ, тэр нь бидний мэдрэхүй, бидний ойлголт, бидний сэтгэл хөдлөлд нөлөөлсөн гэдгийг харж байгаа. Учир нь бид хамаатан садантайгаа харилцах харилцаагаа сул болсныг харж байгаа. Бид телевиз болон бусад сэтгэл сарниулах зүйлүүд гэх мэт олон төрлийн зүйлтэй болж  гэнэт бие биеэ сайн ойлгохоо больсон. Бурханы шашин энэ асуултанд хариулж чадахсан болов уу? 

Тэдгээр кибитка буюу таны дурдан хэлсэн тэдгээр үхэр тэрэг дээрх гэрт амьдран тал нутагт бэлчээрээс бэлчээр дамжин нүүдэллэх нүүдэлчдийн хувьд хамт нүүдэллэх гэр бүл, нийгмийн бүлэг нь нэг нэгэнтэйгээ маш ойрын харилцаатай, байгаль болон мал ахуйтай мөн л ойрын харилцаатай байсан. Тэгэхээр тэр төрлийн амьдралд шаарлагатай үнэт зүйлс нь харилцан зохилдож, бүгд хамтран ажиллаж, амьдралд шаардлагатай үүрэг хариуцлагуудыг ойлгохыг онцгойлж байсан нь гарцаагүй. Харин одоогийн та бүхний суурьшсан энэ амьдралд мэдээж энэ маш өөр. 

Гэвч Бурханы шашинд орчин үеийн бидний амьдралын хэв маягтай холбоотой гарч ирж байгаа сул талуудыг даван туулахад туслах олон арга замууд бий. Үүнд бидэнд буй бие биеэсээ харилцан хамаарах энэхүү хамаарлыг ихээр онцлон тэмдэглэдэг тэрхүү сургаал багтана. Тал газрын нүүдэлчин байх үед энэ нь тийм илэрхий харагдахгүй байсан байж болно. Гэвч бидэнд бий нэг жишээ гэвэл бид өөрийн гэрт байгаа бүх зүйлийг авч үзэн тэдгээрийг бүтээхэд оролцсон хөдөлмөр, тэрхүү хөдөлмөрт оролцсон бүх хүн, цаашлаад тэдгээрийн байгаль дахь элемент хүртэлх бүх хүчин зүйлийн талаар бодож үзэх тэр дасгал юм. Бүр хоол хүнс ч хүртэл – зөвхөн түүнийг хэн тарьсан төдийгүй хэн тэдгээрийг тээвэрлэсэн байх вэ? Замыг хэн барьсан байх вэ? Түүнийг тээвэрлэсэн ачааны тэргийг хэн хийсэн байх вэ? Ачааны тэрэгт хэрэглэсэн металыг хаанаас олборлосон бэ? Хаймар болон бензинийг хаанаас олборлосон бэ? Хэрэв бид хий болон цахилгаанаар түүнийг болгож байвал тэдгээрийг хаанаас олборлосон бэ? Үүнд оролцсон бүх хүн. Ийм маягаар бид, бид бүхэн итгэхийн аргагүй олон тооны бусдын хөдөлмөрөөс бүрэн хамаардаг тэрхүү бодит байдлыг хүлээн авдаг. 

Мөн бидний үйлдлийн хэв маяг байгаль орчинд нөлөөлдөг. Энэ нь дэлхийн дулаарлаар улам бүр илэрхий болж байна. Зэрлэг байгальд нөлөөлж байна. Загас улам бүр ховордсоор байгаа. Бидний нүүдэллэн амьдарч байсан үе болон энд суурьшсан, хотын амьдралаар амьдарч байгаа үеийн хоорондох үүнийг ойлгох ойлголтын ганц ялгаа нь тал газар энэхүү харилцан хамаарал хамаагүй илүү илэрхий, илүү шууд учраас ойлгоход  хялбар. Харин одоо цагт энэхүү хамаарал одоо хэр нь ... бодит байдал одоо хэр нь адил; энэ ердөө тийм илэрхий биш байна. Бид үнэхээр энэ талаар дүгнэн шинжилж бодож үзэх хэрэгтэй. Ийнхүү шинжлэн үзсэний суурин дээр гараг ертөнцийн оршин тогтнолд шаардлагатай үүрэг хариуцлагын энэхүү ухамсрыг зөвхөн нэг нүүдэлчин жижиг хэсэг бус бид бүгд төлөвшүүлж чадна. 

Үнэхээр гайхалтай, тустай тэр зүйл бол Халимагт та бүхэн нүүдэлчдийн энэхүү уламжлалтай бөгөөд та бүхний маш урт хугацааны турш дахь хэцүү түүхийг даван гарсан бодит байдал тань та бүхэн үнэндээ бүхэл нийгмийнхээ төлөө хэрхэн хамтран амьдардгийг мэддэг болохыг харуулсан. Энэ нь ийм өв уламжлалтай, ийм нийгмийн нэг гишүүн, ийм нэг бүхэл нийгэм гэсэн өөрийг үнэлэх мэдрэмжийг өгдөг.   

Энэ нь ёс зүйн хувийн сахилга батын өөр нэг талыг бий болгодог бөгөөд энэ нь өөрийн зан байдлын бидний хүндэлдэг бусад хэсэгт нөлөөлөх нөлөөг авч үзэх явдал юм. Өөрөөр хэлбэл, хэрэв бид нэг нийгмийн гишүүн бол, Халимагийн нийгмийг жишээ болгоё, хэрэв би ёс зүйгүй, хувиа хичээсэн, маш муу байдлаар үйлдэл хийвэл тэр нь халимаг хүмүүст ерөнхийд нь хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь халимаг хүмүүсийн талаар маш муу сэтгэгдлийг төрүүлнэ. Тэгэхээр би үүнээс зайлсхийж байгаа тул, өөрийн соёлын өвийн талаар би гайхалтай сэтгэгдэлтэй, бардам (эерэг сэтгэлээр) байдаг тул мэдээж би нийгмийнхээ талаар хүмүүст муу сэтгэгдэл төрүүлэх зүйл хийхийг хүсэхгүй. Энэ нь мөн биднийг илүү эв зүйтэй байж, орчин үед бүгд хамтдаа амжилттай амьдарч, ажиллахад туслах нэг зүйл болдог. 

Мэдээж бид үүнийг Халимагаас цааш тэлж болно. Миний бие шинжлэх ухааны уран зөгнөлийн том фен. Тэгэхээр би орчлон ертөнцийн бусад гарагууд дээрх өөр амьдралын хэлбэрүүд, оюун ухаант амьдралын хэлбэрүүдийн үүднээс ярьж байна. Хэрэв бид хувиа хичээх байдлаасаа болж өөрсдийн гараг ертөнцийг сүйрүүлбэл хүний талаар, амьдралын энэ хэлбэрийн талаар тэд юу гэж бодох бол? Тэд биднийг үнэхээр доогуур түвшний амьдралын хэлбэр байна хэмээн бодно. Тэгэхээр бид хүний төрөлтний хувьд бид эх дэлхийгээ сүйрүүлэхгүй байж, өөр хоорондын ялгаагаа ямар нэг байдлаар шийдвэрлэн, эв зүйтэй амьдарч чаддаг хэмээн харуулах хэрэгтэй. Хэдийгээр энэ уран зөгнөл боловч тус бүхий бодох хэв маяг байж болно.

Top