Удиртгал
1990 оны дөрөвдүгээр сарын 16 – 19-ны хооронд миний бие Оросын Бурханы шашин судлаач эрдэмтэн Андрей Терентиев хамт Тувагийн Автономит Улсад зочилсон юм. Тува нь Баруун Монголын хойд хэсэг Баруун Алтайн бүсийн нутагтай хиллэнэ. Энэ нь Енисейн мөрний хамгийн урд цэг. Төвөд хэлэнд Тангну гэгдэх Тува улс 310 000 хүн амтай бөгөөд түүний 60% нь тувачууд. Нийслэл хот нь Кызыл нь Енисей мөрний эрэг дээр орших ба 86 000 хүн амтайгийн 30% нь тува хүмүүс. Ойролцоогоор 35 000 тува хүн мөн Монголд орон нутгийн таван нэгжид суурьших ба 12 000 гаруй тувачууд Хятадын Шинжаан Уйгурын Автономит Улсын таван дүүрэгт амьдарч байна. Ийнхүү нийт 186 000 тува хүмүүс байгаа нь халимагтай адил, буриадуудын тавны гуравтай тэнцэж байна. Тува хэл нь түрэг хэл бөгөөд түүний үгсийн сангийн 20 – 30% нь монгол хэлнээс зээлдэж авсан үг байдаг. Тувачууд монгол хүмүүс биш түрэг хүмүүс бөгөөд тиймдээ ч алтай, уйгур болон казах хүмүүстэй холбогддог.
Тува нь Монголын адил Хятадын Манж Чин Улсын харьяалалд байсан бөгөөд Монголоос шууд авсан Бурханы шашинтай, Гэлүгийн урсгалтай байв. Хийд орныг нь “хүрээ” (түвд: лин) хэмээдэг байсан ба орчин цагийн Чадаана хотын ойролцоох Дээд болон Доод Чадааны хүрээнүүд гол хийд нь байлаа. Хийдийн шашны болон захиргааны хэргийг эрхлэх тэргүүнийг “Хамба лам” хэмээн цоллодог байв.
Танну Тува болон Зөвлөлт Тува улс
1914 онд Тува нь Орос улсад нэгдэн оров. Ингээд 1921 -ээс 1944 оны хооронд Бүгд Найрамдах Танну-Тува Ард улс хэмээх тусгаар тогтносон улсыг байгуулж байжээ. Тус улсыг 1932-оос эхлэн Солчак Тока гэгч дарангуйлагч удирдаж байсан нь Бурханы шашныг хориглох, сүм хийдүүдийг устгах, лам хуврагуудыг бөөнөөр хорих лагерьт илгээх Сталины бодлогыг баримталдаг байв.
1944 онд Тагнын Тува Зөвлөлт Холбоот Улсад нэгдэв. Дэлхийн II дайны дараа ердөө нэг нүүдлийн кабитка-хэв маягийн хүрээ байсан бөгөөд тэргүүн нь Доод Чаданы сүүлийн хамба лам Лобсан Чандэгийн шавь Гандан Цэрэн байв. Лобсан Чандэ Төвөдөд суралцаж байхдаа өөрийн сонирхлоор Нингма ёсны цогчин бүтээлд суралцаж байсан бөгөөд түүнийг өөрөө хэдий албан ёсоор Гэлүг ёсыг баримталж байсан ч Гандан Цэрэнд дамжуулан заасан. 1960-аад оны эхээр тэрхүү кибитка хийдийн үйл ажиллагааг хорьж, судар бичвэрүүдийг Кызылд орон нутгийн музей үрүү шилжүүлсэн ба Гандан Цэрэн Иволгинд амьдрахаар явав. Энэ нь Кызылийн музейд яагаад тийм олон Бадамжунай бурханы төвөд хэл дээрх бүтээлүүд байдгийн учир бөгөөд Тувагийн хүрээнд Нингма ёсыг бүтээж байсан гэсэн үг биш юм. 1985 онд Гандан Цэрэн Иволгинд нас барав.
Дээд болон Доод Чадан
Өнөөгийн байдлаар (1990) Чадан сууринд байх Доод Чадан нь бүрэн үгүй болсон байдаг бөгөөд түүний зөвхөн нэг хэсэг нь сэргээгдсэн. Чадан суурингаас 4 км зайтай байх Дээд Чаданд ердөө нэг хана маягийн туурь үлдсэн байх бөгөөд эдгээр нь Тувад дэлгэрч байсан Бурханы шашнаас үлдсэн биет зүйлүүд.
Миний бие Чаданаас холгүй Гэгэнбарак гэх нэг жижиг тосгонд суух Тувагийн хамгийн сүүлийн лам 93 настай Шинбаёол гуайтай уулзсан юм. 84 настай өөр нэг лам байх боловч тэрээр бие тааруу, сонсгол муу хэмээсэн. Горхи үерт автан шавар ихтэй байсан тул би Дээд Чаданд очиж чадаагүй. Шинбаёол Алтай дүүрэгт байх хүрээний тухай сонссон ч тэрээр өөрөө тэнд очиж үзээгүй. Сибирийн Алтай Улсын нийслэл Горно-Алтайн Алтайн судалгааны институт болон музейн судалгааны хүрээлэнд судалгаа хийх хэрэгтэй санагдсан. Шинбаёол гуай Тувад Гэлүгээс өөр уламжлалын талаар ердөө сонсож байгаагүй хэмээсэн. Тэрээр надад төвөд хэл дээр хэдэн ерөөл уншиж өгсөн бөгөөд түүний аялга миний сонсож байсан Монгол, Буриад, Халимаг нарынхаас өөр төвөд хэлтэй илүү ойролцоо байсан.
Шинбаёол гуай тэрээр Тувад хэдийгээр бөө мөргөлийг их шүтдэг ч хүмүүс нийтдээ лам болон бөө аль аль зан үйлийг хийлгэх ба сүм хийдэг бөө мөргөлийн ёсыг үйлддэггүй хэмээсэн. Ламтан тэрээр бөөгийн анагаах ухаан Төвөд-Монголын Манба хүрээний анагаах ухааны аргатай холилдоогүй байдаг бөгөөд тэд монгол эмийн хувилбарыг баримтлан түүнийг орлуулах ба бариа заслыг нэмдэг байв хэмээсэн. Миний бие 60 баатрын нэрээр нэрлэгдсэн Тува Автономит Улсын орон нутгийн музейн судалгааны настай ажилтан Монгуш Кенин-Лобсантай уулзсан. Тэрээр бөө бөгөөд түүний эцэг нь мөн оточ бөө байжээ.
Өнөөгийн нөхцөл байдал (1990 оны байдлаар)
1990 оны хоёрдугаар сард Кызылийн Бурханы шашны нийгэмлэг албан ёсоор бүртгэгдэв. Хэдийгээр ердөө 25 идэвхтэй гишүүн байсан ч тэд Кызылийн тувачуудын ихэнх нь тэднийг дэмжинэ гэсэн итгэлтэй байв. Хэрэв Кызылд амьдардаг бол шууд гишүүн болж болох ба хот суурин бүр тусдаа өөр өөрсдийн нийгмэлэгтэй байна. Халимагтай адил хүмүүс Бурханы шашны талаар ерөнхийдөө юу ч мэдэхгүй боловч тэдний ёс заншил, үндэсний онцлог гэдгээр нь түүнд хүчтэй сүсэгтэй байна.
Тува улс нь Зөвлөл Холбоот Улсын бусад улсуудаас хөгжлөөрөө нэлээд хоцорч яваа улс бөгөөд тэнд бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байна. Тува Терентиев бид хоёрын өөрсдөө аялалаа зохион байгуулсан ганц улс байсан бөгөөд тува хүн болох ХАБА-ны Шашны асуудлын хорооны төлөөлөгч Дамдин Санчаевич Кууларын биднийг хаа сайгүй дагаж явж байсан газар байлаа.
Куулар нэлээд тустай мөн хамтран ажиллаж байлаа. Чаданы ойролцоо Шинбаёол гуайтай уулзахад биднийг тосгоны Коммунист Намын Хорооны удирдагчид угтан авч, дагалдан явж, үдийн хоолоор дайлж байв. Кууларыг байлцах үед бүх хүмүүс шашингүй үзэлтэн мэт дүр үзүүлэх боловч ламаар ерөөл хуруулсан хүн нь үнэндээ Куулар байлаа. Дараа нь хүмүүс Терентиевд тэд Бурханы шашин болон тэндэхийн Чаданы хүрээг дахин сэргээхэд тусална гэцгээж байв. Тосгоны зан заншил Төвөдийнхтэй маш төстэй байлаа. Биднийг тосгонд ирэхэд уулын жимээр тараг барин угтаж, мөн явахад жим хүртэл дагалдан явж байлаа. Тэд Монгол, Амдо, Кам нутгийнхны адил боловч тосыг нь цохиж хийсэн Төвөдийн төв маягийн тостой цайнаас өөр төрөл болох сүүтэй цай ууж байв. Хоол нь төвөд маягийн банш, зөвхөн хутгаар огтолж идэх том томоор нь чанасан мах байлаа.
Миний бие Куулар болон Тувагийн Улсын зөвлөлийн нэг төлөөлөгчийн хамтаар Бурханы шашны нийгэмлэгийнхэнтэй уулзлаа. Энэ нь нэг бодит үр дүнтнй үйл ажиллагаа болсон бөгөөд засгийн газрын бодлогын талаар санал асуулт тавьж, түүний талаар ил тод шүүмжлэл өрнүүлэв. Үнэндээ Бурханы шашинтнууд чухам юу хийж, юу зохион байгуулах талаар мэдэхгүй байлаа. Тэд нийгэмлэгийнхээ талаар орон нутгийн сонинд нийтлэл нийтлэх боломжгүй байсан бөгөөд маш цөөн тувачууд энэ талаар мэдэж байв. Засгийн газрын төлөөлөгчид энэ нөхцөл өөрчлөгдөнө гэцгээж байлаа. Тэдэнд тусламж дэмжлэг бүр эхний шатнаас хэрэгтэй байв. Тэдний эхний зорилго нь хэдийгээр 20 монгол хэлээр ярьдаг тува хүн хүсэлтээ гаргасан боловч арван хүнийг Улаанбаатар уруу ламын сургалтанд явуулах ажил байв. Эрдэм лам болон ХАБА-ны Шашны зөвлөл тусална гэж хэлсэн боловч мэдээж юу ч хийгдээгүй.
Хоёрдугаарт, хэрэв Хотын зөвлөл тэдэнд орон сууц гаргаж өгөх юм бол тэд Иволгинээс шууд буриад лам нар урьж Элстэд хийсний адил өөрсдийн лам нарыг зан үйлийн сургалтанд хамруулж эхлэх байв. Одоогоор Хотын зөвлөл боломжтой байр сав байхгүй байгаа бөгөөд Бурханы шашинтнуудад мөнгө хөрөнгө байхгүй байна. Нийгэмлэгээ бүртгүүлсний нэг хууль ёсны эрх нь засгийн газраас газар авч барилга байгууламжаа барьж болох явдал байв. Гэвч одоо хэр нь ямар ч газар олгогдоогүй байна. Ингээд газар нь Кызылийн Енисей мөрний нөгөө талд байхаар болсон ба тэд Бакула Ринбүүчи Элстэд айлдсаны адил том ламаас газар сонголтоо асуухаар болсон. Эхлээд тэд түр хугацааны байгууламж барихаар зорьж байгаа бөгөөд дараа нь түүнийг илүү суурин хүрээ болгохоор зэхэж байна. Би тэдэнд Монголд байдгийн адил түр байгууламж болгон гэр барихыг санал болгосон боловч түүнд эргэлзэж байна. Учир нь Монголд хүн ардын ихэнх нь одоо хэр нь гэрт амьдарч байгаатай адилгүй Тувад энэ их ховор, бүр тосгонд ч адил. Халимаг болон Трансбайгальд бараг ердөө байдаггүй.
Тувачууд Тувад дөрвөн албан ёсны хүрээ барихаар төлөвлөж байгаа бөгөөд бүгд уламжлалт хэв маягтай, архитектурын зураг төсөл нь аль хэдийн гарсан. Эдгээр нь Кызылийн хүрээнээс тусдаа ба үүнд Дээд Чаданы хүрээний дахин төлөвлөлт багтсан. Мөн Кызылээс баруун тийш Чадан, Кызылийн дунд Шагонарын ойролцоо Үлүг-Кэм дүүргийн Хаийракан тосгонд нэг шинэ, Монголын хилийн ойролцоо Кызылээс урагш Самгалтайд тус бүр нэг шинэ хүрээ байх юм. Тувагийн хамгийн баруун захад Байтайгад нэг бүлэг байх энэ нь албан ёсны хүрээ биш байна. Эдгээрийн аль нь ч одоогоор хараахан бүртгэгдээгүй байгаа бөгөөд удахгүй хийгдэх шашны тухай хуулийг өөрчлөлтийг хүлээж байгаа.
Би Дээд Чаданы хүрээний дахин төлөвлөлтийн зургийг гаргасан Москвагийн архитектур Др. Хаславскаяатай уулзсан. Тэрээр үүнийг Соёлын Яам ивээн тэтгэсэн хэмээсэн. Гэвч тэдний дэмжлэг цааш дэмжэгдээгүй мэт санагдсан. Тэрээр орон нутгийн хүмүүс одоо хэр нь хүрээний дахин төлөвлөлтийн талаар ярихаасаа эмээдэг хэмээн ярьж байлаа. Мөн Зүүн Туркистаны төв нутгийн хилийн дагуух Тиан Шан уулын ойролцоох Пржевалск хотын Киргизиад үүнтэй төстэй нэг хүрээний туурь байдаг хэмээсэн юм.
Үүнийг судалж үзвэл их сонирхолтой байх болов уу. Би нутгийн энэ хэсэгт Төвөдийн Бурханы шашны хийд байдаг тухай яриа ердөө сонсож байгаагүй. Энэ нь Зүүнгарын хамгийн урд зүгийн хэсэг байж болох учраас ойрадууд түүнийг барьсан байж болох юм.
Миний бие Тувагийн Хэл, уран зохиол, түүхийн судалгааны институтэд 40 орчим хүнд Бурханы шашны түүх, суурь зарчмын талаар лекц уншсан. Орчин цагт миний биеэс өмнө нэг ч Бурханы шашны багш, лам зочилж байгаагүй хэмээсэн. Хүмүүс үнэхээр их хичээнгүйлэн сонсоцгоож байсан