Туслах холбох бүтээлүүд

Ханьцашгүй дээд тарнийн авшигт бид бодьсадвын сахил болон тарнийн сахил хүртэхээс гадна биднийг тарнитай ойр холбох тодорхой бүтээлүүд эсвэл хандлагуудыг сахиж байхаар үүрэг хүлээнэ. 

  • Сахил (sdom-pa) гэдэг нь хортой үйлийг хорих явдал бол холбох бүтээл гэдэг нь тустай үйлийг хийх явдал байна. Иймд сахил хүртэх нь амь таслах гэх мэт мөн чанараараа сөрөг үйл, эсвэл хоосон чанар дээр тасралтгүй бясалгахгүй байх гэх мэт зам мөрөөр гүнзгийрэхэд хортой, ёс суртахууны хувьд саармаг зан байдлын хэлбэрийн аль алиныг хорихоор амлахыг шаардана. 
  • Холбох бүтээлийг (dam-tshig, санс. самаяа, үүрэг, бишрэлийн үг) үйлдэх нь харин эерэг эсвэл өглөгч байх, ариун үйлийг сахих гэх мэт зам мөрийн ахицад таатай ёс суртахууны хувьд саармаг үйлийн аль алиныг үйлдэх үүрэг хүлээхийг багтаана.      

Есөн туслах холбох бүтээл (yan-lag-gi dam-tshig) нь тарнийн үндсэн сахилын болон Цагийн хүрдэн тарнийн ёс суртахуун бүхий зан байдлын хэлбэрийн хэд хэдэн зүйлийн дахин томьёолсон хувилбарууд бөгөөд бидний зайлсхийх бус харин хийж үйлдэх зан байдлыг илэрхийлнэ. 

Есөн туслах холбох бүтээл 

(1) Дөрвөн үндсийг арилгах 

Зан байдлаасаа арилгах дөрвөн үндсэн сөрөг үйл нь (a) бусдын амь авах, (б) бидэнд өгөөгүй зүйлийг авах, (в) зохисгүй эр, эмийн үйл үйлдэх, (г) худал хэлэх. Энэ холбох бүтээл нь Цагийн хүрдэн тарнийн ёс суртахуун бүхий зан байдлын хэлбэрүүдийн хоёроос дөрөв, арван нэгээс арван дөрөв хүртэлх хэлбэрүүдтэй ижил байна.  

(2) Алкоголийг хорих 

Энэ нь Цагийн хүрдэн тарнийн ёс суртахуун бүхий зан байдлын хэлбэрийн тавдах хэлбэртэй адил. Тэгэхээр туслах холбох бүтээлүүдийн эхний хоёр нь гэргийтний таван сахилыг холбох бүтээл болгон дахин нэрлэсэн явдал байна. 

(3) Зохисгүй зан байдлаас зайлсхийх

Энэ нь өөрийн таван цогцыг хэзээ ч буруу ашиглахгүй байхыг багтаана – тарнийн нийтлэг үндсэн сахилын наймдах сахил. Мөн бодьсадвын дагалдах сахилын ёс зүйн хувийн сахилга батын хэсгийн наймдах сахилын адил биднийг муу нэр хүндтэй болгох шалтгаан болох зан байдлуудыг арилгана.

(4) Өөрсдийг Номын багшдаа зориулах 

Номын багшийг жигших эсвэл түүнийг шоолохоос зайлсхийх – тарнийн нийтлэг үндсэн сахилуудын эхний сахил – төдийгүй өөрийг түүнд зохистой зориулна. Үүнийг бид тарнийн гуравдах дагалдах сахилд байх адилаар үйлдэнэ – Багшийн тавин бадагт (Bla-ma lnga-cu-pa, санс. Гүрүпанцашика) сургаалыг зөрчих байдлаар үйл үйлдэхгүй. 

(5) Очир хөлгөний найз нөхдийг хүндлэх, тэдэнд үйлчлэх

Очир хөлгөний ах дүүс болон эгч дүүс нараа буруутгахаас зайлсхийх – тарнийн нийтлэг үндсэн сахилын гуравдах сахил – төдийгүй үргэлж тэдэнд тэднийг бишрэх, хүндэтгэх байдлаар хандана.   

(6) Арван эерэг үйлийг (арван цагаан буян) төлөвшүүлэх 

Бид гурван багц сахилтай холбоотой аливаа нэг гэгээрсэн төрөлхтний үгсийг чухал биш болгож, зөрчихөөс зайлсхийх – тарнийн нийтлэг үндсэн сахилын хоёрдох сахил – төдийгүй амь таслах, хулгай хийх гэх мэтийг хорих арван буяны үйлд идэвхтэй оролцоно. 

(7) Их хөлгөнөөс буцах шалтгаануудыг өөрөөс арилгах     

Энэ нь хамаг амьтанд асрал хайр төрүүлэхээс хэзээ ч үл мохож, түүнийг орхихгүй байхыг – тарнийн нийтлэг үндсэн сахилын дөрөвдөх сахил – мөн гэтлэхүйн амгалан төлөвт (өөрөө зовлонгоос ангижрах) хүлэгдэхгүй байхыг багтаана. 

(8) Их хөлгөнийг жигшихээс зайлсхийх 

Тарнийн нийтлэг үндсэн сахилын зургаадах сахилын адил өөрийн эсвэл бусдын тогтсон тааллуудыг (үзэл), ялангуяа Их хөлгөний судрын сургаалуудыг шоолохоос зайлсхийх. 

(9) Хүндэтгэлтэй зүйлс дээр гишгэх эсвэл дээгүүр нь алхахаас зайлсхийх

Биднийг тарнийн бүтээлтэй ойр холбох бодисуудад зохистой тулгуурлахгүй байхаас зайлсхийх – тарнийн нийтлэг үндсэн сахилын арван гуравдах сахил – төдийгүй газар дээр зурсан өлзийт тэмдгүүд эсвэл тарнийн зан үйлээр дээш өргөн газарт унасан тахилын цэцгүүд дээр гишгэх эсвэл дээгүүр нь алхах зэргээр тэдгээрт хүндэтгэл үл үзүүлэхээс зайлсхийх.        

Top