Хөхнуурын монголчуудын дундах Төвөдийн Бурханы шашин, 1994 он

Хөхнуурын монголчууд нь XVII зуунд Төвөдийн Цан нутгийнхныг буулган авч Төвөдийн түр захиргааг V Далай ламд өгч байсан Зүүн Туркестанаас гаралтай Баруун Монголын хошууд нарын үр ач гэж тооцогддог.     

Эдгээр монголчуудын хэд хэдэн бүлэг байх бөгөөд нэг нь Гансугийн хамгийн баруун урд зах Мачугийн орчимд төвлөрдөг. Тэнд дөрвөн хийд байх ба зөвхөн төвөдөөр ярина, монголоор ярьдаггүй. Одоогоор Лабран хийд дээр суралцаж байна. Өөр нэг хэсэг нь Хөхнуурын Мачутай хил залгаа Хөнань Монгол өөртөө засах хошуунд төвлөрнө. Нийт тав, зургаан хийд байх ба одоо хэр нь монголоор ярина. Одоогоор Кумбун хийдэд суралцаж байна. 1949 оноос өмнө тэдгээр нь тус тусдаа байдаггүй байсан. Хөхнуурын монголчуудын өөр нэг хэсэг нь Гансугийн баруун зах, Дунхуаны өмнөд хэсэгт Сүбэйгийн монгол үндэстний өөртөө засах хошуунд амьдарч байна.

Top