Монголын Бурханы шашны түүх

Төвөд соёлын нөлөө

Төвөдийн соёл нь түүний шашин, хэл, урлаг, анагаах ухаан, зурхайн ухааныхаа хамтаар Баруунд Ромын хэл, соёл нэгэн үүрэг гүйцэтгэсний адил үүргийг гүйцэтгэсэн Төв Азийн голлох иргэншлүүдийн нэг болж байсан. Төвөдийн соёл нь дараах үндэстэн, бүс нутаг, улс орнуудад соёлын нөлөө үзүүлсэн байдаг. Үүнд:

  • Ладак, Лахул, Спити, Кинаур, Балба, Сикким, Аруначалыг хамарсан Гималайн бүс 
  • Монголчууд:
  • Монгол, Өвөр Монгол, Амдо
  • Халимагийн Баруун Монгол (Ижил мөрний хөндий), Шиньжян, Казакстан, Киргизстан
  • Буриад
  • Манж
  • Хойд Хятад
  • Тувагийн туркүүд (Түрэг)
  • Гансугийн шар уйгурууд.

Түүхэнд тэмдэглэгдсэнээр Төвөдийн соёл нь дараах улсуудад мөн хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг:

  • Шиньжяны уйгурууд
  • Амдо болон Өвөр Монголын дунд суурьшиж байсан тангадууд.

Ингээд дээр дурдсан бүлгүүд дундаас хамгийн том бүлэг болох монголчуудын тухай энэ удаа авч үзэцгээе. Төвөдийн Бурханы шашин Баруунд дэлгэрэх болсоноос нэлээд урт хугацааны өмнө Монгол болон дээрх үндэстэн ястангуудын дунд дэлгэрч байсан учраас тэдний туршлагаас суралцах зүйл бидэнд их бий.

Top