Аврал: Өөрийн амьдралд аюулгүй чиг гаргаж, түүнийг утга учиртай болгох нь

Бурханы шашны зам мөрд орох босго нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал айлтгах. Энэ үед аврал одуулах нь бидний амьдралд нэг өөрчлөлтийг гаргана. Тус өөрчлөлт утга учиртай болоход бид тухайн алхамыг хийх сэдлээ зохистой болгох хэрэгтэй. Сэдлийг зохистой болгохын хувьд бид тус алхамын бидний амьдралд гаргах тустай өөрчлөлтүүдийг ойлгох хэрэгтэй. Үүнд бид аврал айлтгахын бодит утга болох Авралын гурван эрдэнийн зааварт өөрийг даатган өөрийн амьдралд аюулгүй, эерэг зүг чиг гаргахад суралцана.
Top