Удиртгал
Энэ удаагийн амралтын өдрийн семинараар бид авралын тухай сэдэвийг авч үзэцгээх болно. Бурханы шашны ямар ч эх зохиолыг сөхөж үзэх үед авралыг Бурханы шашны зам мөрийн хамгийн суурь ойлголтоор үргэлж тодорхойлсон байдгийг бид харна. Үнэндээ энэ нь Бурханы шашныг дагаж эхлэх босго болдог. Аврал нь Бурханы шашныг сонирхож – судалж үзэх болон өөрийг бодитойгоор Бурханы шашны зам мөрийг дагаж эхлэх хоёрын хоорондын заагийг тодорхойлно. Бидний хийдэг Бурханы шашны бүтээл (дадлага) бүр авралыг давтан бататгахаар эхэлнэ. Ийм тул үүнд ямар нэг утга байх ёстой.
Аврал нь ердөө “Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал айлгалтая” гэж дуудан уншихаас илүү, их зүйлийг илэрхийлнэ. Энэ нь бидний дотоодод байх, бидний амьдралд чухал өөрчлөлт гаргах үнэхээр суурь нэг зүйлийг илэрхийлнэ. Ийм учраас өдөр бүр аврал айлтгах нь үнэндээ ямар утга санаа илэрхийлэхийг маш сайн ойлгох нь туйлын чухал.
Энэ удаагийн семинараар миний бие, өөрийн дотоод руу өнгийн арвал нь бидний хувийн амьдралд үнэндээ ямар утга санаа өгч болохыг ойлгохыг хичээх үүднээс ярилцан, хэд хэдэн дараалсан бясалгалыг (ямар нэг ойлголлтын талаар тунгаан бодож түүнд танил болох үйл явц) хөтлөн та бүхнээр хийлгэхийг зорьж байна. Энэ нь бид хэд хэдэн санааг авч үзэн, тэдгээр санаа тус бүрийн талаар хэдэн хором бодитойгоор бодож, тунгаана гэсэн үг. Энэ нь Бурханы шашны ямар ч бүтээл, зан үйл үйлдэх, суралцах үйл явцад бидний хийх хэрэгтэй болдог зүйл – ойлголт тус бүрийн талаар хэдэн хором бодож, “Энэ надад ойлгомжтой байна уу? Ямар нэг утга санаа илэрхийлж байна уу?” гэдгийг харна. Хэрэв ойлгомжгүй байвал тэр үед ямар учраас цааш үргэлжлүүлэн судлах вэ?
Өөртэйгөө ажиллах арга үе шатуудтай байх ёстой бөгөөд, хэрэв эхлэлийн үе шат нь маш тодорхойгүй эсвэл тогтворгүй байвал түүний дараах үлдсэн үе шатууд бүгд амжилттай явагдаггүй тул – аврал нийт зам мөрийн хамгийн тулгуур үе шат болдог.
Утгыг тунгаах бодох
Миний бие юуны түрүүн, бидний амьдрал утга учиртай байгаа эсэх талаар нягталж үзэхийг зорьж, “Миний амьдрал утга учиртай байна уу? Энэ хаашаа явж байна вэ? Би ямар учраас амьдарч байна вэ?” хэмээн асууна. Хэрэв бид өөрийн амьдралын тодорхой утга учир эсвэл зорилгыг үнэхээр тодорхойлж чадахгүй байвал, тэр үед бид, “Амьдралын тодорхой утга учрыг олох боломжтой юу?” гэдэг бодож үзэх хэрэгтэй. Энэ гол авралын хөнддөг хамгийн гол асуулт. Тэгэхээр энэ талаар хэдэн хором бодож үзэцгээе – өөрсдөө бодож гаргахыг хичээгээрэй. “Миний амьдрал утга учиртай байна уу? Би ямар учраас амьдарч байна вэ, түүнд би сэтгэл ханамжтай байна уу?”
[Бясалгал]
Ийм байдлаар өөрсдийгөө шалгаж үзэх нь бидний дөнгөж сая бодож үзсэний адил бидэнд маш их бодол төрүүлдэг. Энэ тийм тухтай асуулт, бидний өөр дээрээ байнга шалгаж үздэг зүйл биш. Бид илүү гүн бодож эхлэх үед энэ үнэхээр маш чухал асуулт болохыг ойлгоно. Ихэнх тохиолдолд бид өөрийн амьдрал өрнөж байгаа хэв маягт суурь сэтгэл хангалуун биш хандлагатай байгааг олж мэднэ. Бидний амьдралд ямар нэг бодит утга учир, ямар нэг тодорхой зүг чиг байхгүй мэт санагдана. Ингээд мэдээж, бидэнд энэ мэтээр санагдах үед, бидний амьдрал тодорхой нэг зүйлд үнэхээр чиглэхгүй байгаа мэт санагдах үед бид өөрийг үнэлэх үнэлэмжгүй болно. Бид “Яасан ч яах вэ – энэ үнэхээр хамаагүй” гэсэн хандлагатай болно. Тэр үед бид олон нийтийн дагаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл зар сурталчилгааны бидэнд өгөх ямар хамаагүй зүг рүү явах хандлагатай болдог; ямар нэг төлөвлөгөөгүй тэдгээрийг дагана – их мөнгө олох, өндөр албан тушаалд дэвших, эсвэл хамт амьдрах гайхалтай хэн нэгнийг олох гэх мэт. Гэвч ямар нэг байдлаар, тэдгээрийн аль нь үнэхээр бидэнд сэтгэл ханамж өгдөггүй.
Жишээ нь, ердөө их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болохоос илүү ямар нэг зүйл амьдралд байх ёстой. Маш их хөрөнгөтэй атал маш зовлонтой үнэхээр чинээлэг олон хүмүүс байдаг. Дээрхийн гэгээн Далай лам, амьдралын зорилго нь амгаланд хүрэх гэж үргэлж хэлдэг. Тэгэхээр бид бидэнд урт хугацааны амар амгалан (аз жаргал) авчрах зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Бид амар амгаланг (аз жаргал) таашаал эсвэл зугаа цэнгэлээс ялгах ёстой. Цаг үргэлж ердөө таашаал, зугаа цэнгэл эрэх нь, үзэх дараагийн нэг кино, эсвэл сонсох дараагийн нэг дуу нь үнэхээр сэтгэлийг хангадаг уу? Амар амгалан (аз жаргал) гэдэг нь үнэндээ таашаал, зугаа цэнгэл, эсвэл үзвэр үйлчилгээ гэсэн үг биш, тийм биз дээ?
Амар амгалангийн (аз жаргал) талаар тунгаан бодох
Амар амгалан (аз жаргал) гэдэг нь түүнийг туулах үед бид түүнээс салахгүй байхыг зорих нэг төрлийн сэтгэлийн төлөв. Энэ нь бидний туулж мэдрэх ямар нэг мэдрэхүйн эрхтэнд хүртэгдэх зүйлээс хамаардаггүй. Бид ямар нэг үзвэр үйлчилгээнд явж, түүндээ баяртай, сэтгэл хангалуун байж болно, эсвэл түүнд яваад, түүндээ маш сэтгэл ханамжгүй байж болно; амар амгалан (аз жаргал) үзвэр үйлчилгээнээс хамаарахгүй байна, тийм үү? Жишээ нь, бусад хүмүүс тэдний зугаатай гэж үзэх зүйлийг хийж байж болох боловч, бид түүнийг маш дургүй хүрэм зүйл гэж бодож байж болно.
Бид амар амгалан (аз жаргал) эрж байгаа үед, бид илүү суурь, илүү тогтвортой, тэр нь нэг суурь мэдрэхүйгээр, цаг үргэлж бидэнд байхыг хүсэх нэг зүйлийг эрж байдаг. Хамгийн суурь түвшиндээ, тэр амар амгалан (аз жаргал) нь холбоотой байх мэдрэхүйгээс – бусадтай холбоотой байх холбооноос бий болдог; юутай ч, бид эцэстээ, бүгд нийгмийн амьтад. Бид бусадтай холбогдох ийм гүн холбоог мэдрэх үед энэ нь бидэнд өөрийг үнэлэх үнэлэмж, утга учир өгнө. Энэ талаар бодож үзэн, амар амгаланг (аз жаргал) ердөө таашаал болон зугаа цэнгэлээс ялгахыг хичээгээрэй.
[Бясалгал]
Энд бидний ялгахыг хичээх зүйл нь: бид ердөө ямар нэг үдэшлэгт явах, эсвэл нэг сайхан кино үзэх, эсвэл нэг сайхан дуу сонсох үед бидэнд ямар мэдрэхүй төрөх – түүнийг бид хэн нэгэн хүнтэй, бусадтай, дотно холбоо мэдрэх үед бидэнд төрөх мэдрэхүйтэй харьцуулаарай. Аль нь илүү сэтгэл ханамж төрүүлэх вэ? Аль мэдрэхүй нь илүү удаан үргэлжлэх вэ? Аль мэдрэхүй нь бидэнд өөрийн амьдралыг шийдвэрлэх илүү их хүч өгөх вэ? Нэлээд ялгаа байна, тийм биш байна гэж үү? Нэг сайхан кинонд явах эсвэл өөрийн дуртай дууг сонсох болон хайртай хүмүүстэйгээ холбогдох мэдрэхүй хоёрын хооронд ялгаа байхгүй гэж үү?
Бусадтай холбогдох энэ холбоог мэдрэх мэдрэхүйн эсрэг зүйл нь юу вэ? Энэ нь өөртөө хэт зовнисон, зөвхөн өөрийн талаар бодох мэдрэхүй байна. Энэ үед юу болох вэ? Бид маш явцуу, өчүүхэн бодолтой болно. Бид үндсэндээ өөрийг бусдаас тасална; ингээд ямар үр дүнд хүрэх вэ? Бид ганцаардаж, бусдаас тусгаарлагдана. Энэ маш таагүй сэтгэлийн төлөв, үгүй гэж үү? Өөрийн талаар хэдий их бодно, төдий чинээ бид өөрийн өөртөө санаа зовох сэтгэлийн урхинд үнэхээр орно. Бидний зүрх сэтгэл бусдад нээлттэй байгаа үед бид илүү амар амгалан (аз жаргалтай) байна.
Ерөнхий зорилго нь, мэдээж, зөвхөн өөрөө амар амгаланд (аз жаргалд) хүрэх бус харин бусдад амар амгалан (аз жаргал) авчрах явдал байна. Энэ бидний өөрийн зүрх сэтгэлд тодорхой баяр баясал авчирна, үгүй гэж үү? Эсвэл хэн нэгэнд ямар нэг сайхан зүйл хийж өгөх, энэ нь бас бидэнд сайхан мэдрэхүй төрүүлнэ.
Энэ мэдрэхүй бусдын талаар анхаарал хандуулах сэтгэлээс бий болно, амар амгалангийн (аз жаргалын) мэдрэхүй. Бусдыг анхаарах, сайхан зүйл хийх, хэн нэгэнд хоол хийж өгөх, бүр хэн нэгэн рүү инээмсэглэх нь бидэнд сайхан мэдрэхүй төрүүлнэ. Хэн нэгэн бусдад багахан амар амгалан (баяр баясал, аз жаргал) өгч чадах үед, бүр энэ нь гудамжинд гуйлга гуйх хэн нэгэнд өгөх ердөө хэдхэн зоос байсан ч, энэ нь бидэнд өөрийг үнэлэх мэдрэхүй, тэр нь бүр маш бага байсан ч ялгаагүй, хэн нэгэнд өөрчлөлт (тус) үзүүлж чадна гэсэн мэдрэхүйг төрүүлнэ. Сайхан сэтгэлийн эдгээр багахан үйлдлүүд нь бусдын талаар анхаарал хандуулах сэтгэл, нөхөрлөл болон бусадтай холбогдох холбоо мэдрэх мэдрэхүй төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.
Бусадтай холбогдох холбооны талаар тунгаан бодох
Бусадтай холбогдох холбоо, өөрийг үнэлэх үнэлэмжийн мэдрэхүйг мэдрэх нь – бид хэн нэгэнд бүр багахан ч боловч тус хүргэж чадна, тэдэнд багахан ч болов аз жаргал авчирч чадна гэсэн мэдрэхүй нь – бидэнд сэтгэлийн өгч, өөрийн талаарх илүү сайхан мэдрэхүй төрүүлнэ. Энэ нь аз жаргалын нэг маш суурь түвшин – мэдрэгдэхүйц бус боловч маш тогтвортой амар амгаланг (аз жаргал) бий болгоно. “Сэтгэлийн дэм” гэдэг нь үүнийг дүрслэх нэг маш сайн хэлбэр гэж би бодож байна. Энэ бидний бодох зүйл. Энэ ойлгомжтой байна уу, бидний өөрсдийн туулсан зүйлсээс, мөн логикоор (уялдаа, учир шалтгааны үүднээс) бодож үзэхэд? Хэрэв энэ нь ойлгомжтой байвал, бид үүнийг бидний хүсдэг зүйл мөн эсэхийг асууна. Хэрэв мөн бол тэр үед бид үүнд өөрсдийг сургана – энэ бидний бясалгалаар хийдэг зүйл – бид нэг шинэ төрлийн бодох хэв маягийг бий болгож, түүнийг хүчтэй болгоно; тухайлбал, бусдын талаар анхаарал хандуулах сэтгэлээр бусадтай холбогдох тус суурь холбоог тийнхүү хүртэх нь үнэхээр тустай байж болох бөгөөд иймд бидний хийвэл зохих зүйл байна гэсэн бодол байна.
Сайхан сэтгэлийн багахан үйдлүүд нөхөрлөлийг, нөхөрлөл нь сэтгэлийн дэм авчирна. Бусдын талаар бодохгүйгээр хувиа бодож үйлдэл хийх нь биднийг тэднээс тусгаалана; тэд мэдээж бидэнтэй байхыг хүсэхгүй бөгөөд бид цор ганцаар үлдэнэ. Энэ эсрэг ялгааны талаар – дээрх хүчин чармайлт нь хэрэгтэй, хийвэл зохих зүйл мөн эсэх, мөн тус сэтгэлийн дэмийн мэдрэхүй бидний хүрэхийг хүсэж байгаа зүйл мөн эсэх талаар бодож үзээрэй. Ингээд хэрэв тухайн мэдрэхүй бидэнд хэдийнэ тодорхой хэмжээгээр байсан бол энэ бидний улам илүү их төлөвшүүлэхийг хүсэх зүйл байх уу?
Олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүкийн үзэгдлийг бүхэлд нь харж үзэхэд маш сонирхолтой байдаг. Та бүхний дундаас хэдэн хүн тус сүлжээг хэрэглэдгийг би мэдэхгүй ч, олон олон хүн түүнийг хэрэглэдгийг бид бүгд мэднэ гэдэгт би итгэлтэй байна. Тохиолддог хамгийн том үзэгдлүүдийн нэг нь бид нэг зүйлийг нийтлээд, түүнд хэдэн хүн таалагдсан гэдэг сэтгэгдэл илэрхийлэхийг харахаар хүлээдэг явдал. Үүний цаана юу байдаг вэ? Бид ямар учраас тэдгээр таалагдсан гэдэг сэтгэгдлийг хүлээдэг вэ?
Хүлээлт нь бид бусадтай холбогдоно гэсэн найдлага гэж би бодож байна. Энэ нь олон нийтийн сүлжээний гол санаа, тийм үү? Гэвч тус хуудсанд муурын зураг эсвэл тэр мэт зарим зүйл нийтлээд, таалагдсан гэдэг сэтгэгдэл хүлээх, энэ “таалагдсан” гэдэг сэтгэгдэл хэнд хэрэгтэй гэж бид үнэндээ бодож байна вэ? Энэ нь бидэнд үү, эсвэл бусдад уу? Ямар учраас бид тэр талаар сэтгэл зовнидог вэ? Ямар учраас бид хэдэн таалагдсан гэдэг сэтгэгдэл хүлээн авах талаар үнэхээр санаа зовдог вэ? Ингээд хэрэв бид тэдгээр сэтгэгдлийг олон тоогоор хүлээн аваагүй тохиолдолд бидний сэтгэл үнэхээр таагүй болдог, тийм биш гэж үү? Сэтгэл дундуур болдог. Мөн өөр нэг сэтгэл зовнил байна – хэдэн минут тутамд бид дараагийн таалагдсан гэдэг сэтгэгдэл байгаа эсэхийг харахаар гар утсаа дахин шалгах хэрэгтэй болно. Энэ биднийг бусад хүмүүстэй үнэхээр холбодггүй. Гол анхаарал нь өөрийн муурын тухайн зургийн улмаас хэдэн хүнд бид таалагдсан байх явдал. Бид бусдыг баяр жаргалтай болгох ямар нэг зүйл хийх талаар үнэхээр санаа тавьж байна уу?
[Бясалгал]
Бид ямар учраас тэдгээр нийтлэлүүдийг байршуулдаг талаар шинжилж үзэх нь нэг сонирхолтой санаа байдаг. Энэ шинжлэлээр гарч ирэх зүйл нь тус зан байдлын цаана бусадтай холбогдох хүчтэй хүсэл байгаа явдал байна гэж би бодож байна; ийм учраас бид олон нийтийн сүлжээг хэрэглэдэг. Гэвч ямар нэг байдлаар энэ нь биднийг бусадтай, сэтгэлд нийцэх байдлаар үнэхээр амжилттай холбодоггүй, учир нь, үнэндээ, бидний гол санаа бид хэдэн хүнд таалагдах явдал байна.
Бидний зөвхөн өөрийн талаар бодох, хувиа хичээх явдал бидний бусадтай үнэхээр холбогдох чадварыг алдагдуулж байдаг, тийм биш гэж үү? Энэ талаар хэдэн хором бодож үзэцгээе, тэр дундаа, хэрэв та бүхэн Фэйсбүүк олон нийтийн сүлжээ, эсвэл та бүхний хэрэглэх өөр бусад ямар ч олон нийтийн сүлжээ байсан, тэдгээрт ийм зүйл тохиолдож байсан бол. Таны тухайн сүлжээг хэрэглэх сэдэл юу байдаг вэ? Таны бусадтай холбогдох тэр сэдлийг тэр нь хэр амжилттай биелүүлж байна вэ? Хэрэв амжилтгүй байгаа бол, ямар учраас амжилтгүй болж байна вэ? Ямар учраас бид таалагдсан гэдэг хэдэн сэтгэгдэл авах талаар санаа зовниж байна вэ? Ямар учраас бид үргэлж, таван минут тутамд гар утсаа шалгаж байна вэ?
Хэрэв бид бусадтай холбоотой мэдрэхүй – ердөө нэг сэтгэл үл хангах зүйл бус, нэг бодит холбоо – мөн тодорхой сэтгэл зүйн дэмжлэг, баяр баясал (аз жаргал) хүлээн авахыг үнэхээр хүсэж байвал, асуулт нь түүнд хэрхэн явдал байна. Бид өөрийн сэтгэл, зүрхийг бусдын талаар бодоход нээж, зөвхөн бид тэдэнд таалагдах байдлаар бус, харин бодитойгоор тэдний амар амгалан (аз жаргал), сайн сайханд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүний тулд, бид өөрсөдтэйгөө ажиллах хэрэгтэй болно. Бид өөрийн талаар санаа зовних, өөрийг эрхэмлэх сэтгэлийг даван гарах ёстой. Ярвигтай хэсэг нь өөрийн талаар санаа зовних сэтгэлийг даван туулахын тулд өөрийн талаар санаа зовних сэтгэлээр өөртэйгөө ажиллахгүй байх аргыг олох, хэрэв та бүхэн миний хэлэх гэсэн санааг ойлгож байвал.
“Би үнэхээр хувиа хичээсэн учраас” “би үнэхээр тааруу, би өөртэйгөө ажиллах хэрэгтэй” гэх мэтээр бодох үед бид нэлээд хаалттай байж болно, бид ердөө огт нээлттэй биш байна. Бид үүн дээр, бусдад чиглэсэн суурь нээлттэй байдлыг төлөвшүүлэх дээр ажиллах хэрэгтэй. Хамгийн суурь түвшинд ярилцаж байгаа тохиолдолд, энэ нь бидний амьдралд байх хамгийн их тустай тэр төрлийн зүг чиг байна. Тэр нь бидний амьдралд тодорхой утга учир өгнө. Бусдад илүү нээлттэй байхад суралцах, өөрийн талаар санаа зовних сэтгэлийн улмаас – өөрийн бий болгосон тусгаарлалтыг арилгах нь – бидний амьдралыг тодорхой утга учиртай болгоно; энэ нь тодорхой сэтгэлийн дэм, суурь амар амгалан (аз жаргал) авчирна. Ерөнхийдөө, энэ нь аврал гэдгийн утга – өөрийн амьдралд аюулгүй, эерэг зүг чиг гаргах буюу угтаа бусдад илүү тустай байснаар өөрт илүү амар амгалан (аз жаргалтай), илүү утга учиртай амьдрал бий болгох, үүнийг хийхийг хичээн өөртэйгөө ажиллах явдал байна.
Бурхад, их бүтээлчид (сургаалыг дадлага болгосон тэдгээр хүмүүс) түүнд амжилттай хүрч, хэрхэн түүнд амжилттай хүрэхийг заасан – тэд энэхүү холбоо нь бидний өөрсдөө хүрч чадах, бидний хийж чадах зүйл гэж ойлгох ойлголтыг суурь болгон аргыг нь бидэнд үзүүлсэн – түүнд хүрэх нь боломжгүй биш юм. Түүнд хүрэхэд ердөө бидэнд өөртэйгөө ажиллах хүч өгөх хүчтэй сэдэл мөн зохих аргуудыг бодитойгоор дагах шаардлага гарна. Энэ талаар бодоцгооё.
[Бясалгал]
Авралын талаар тунгаан бодох
Үндсэндээ, аврал гэдэг нь бэрхшээлүүдээс зайлсхийхэд бидэнд туслах нэг зүгт явна гэсэн утгатай. Ийм учраас энэ нь Бурханы шашинд тийм чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Бидний амьдрал зүг чиггүй байх, эсвэл сөрөг зүг рүү чиглэхгүй, харин бид түүнийг эерэг зүгт чиглүүлэхээр хичээж байдаг. Ингээд энэ нь бидний амьдралыг учир утгатай, зорилготой болгоно. Энэ зүгт чиглэхээр хэдий их бид хичээнэ, бидэнд төдий чинээ их бусадтай холбоотой мэдрэхүй төрнө; аврал бидэнд сэтгэлийн дэм өгөх ба үүнийг бид тус зам мөрийг биднээс өмнө туулсан тэдгээр хүмүүсээс болон бусадтай илүү холбогдох холбооноос хүртэнэ. Ийм дэмгүйгээр, бидний хийх аливаа гүнзгий түвшний бүтээлд (дадлага) үргэлж нэг зүйл дутуу байна. Аврал нь Бурханы шашны нийт зам мөрийн туршид бидэнд хүч, тулгуур, тогтвортой байдлыг өгнө.
[Бясалгал]
Авралын талаар судалж байх үед бид мэдээж Бурханы лагшингийн 32 шинж, хэлний 64 чанар болон урт жагсаалт болох сэтгэлийнх нь чанаруудын талаар мэдэж болно. Бид Номын бүх шинж чанарууд, Хуврагийн бүх эрдэм чанаруудын талаар судалж, “Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулъя” хэмээн үргэлжид уншиж, түүний зэрэгцээ нэг сая мөргөл хийж болно. Ингээд эцэст нь тэр нь бидний амьдралд ямар нэг тодорхой өөрчлөлт авчрахгүй байна. Үүнд, мэдээж, зарим нөлөө байна – наад зах нь, сахилга бат гэх мэт. Гэвч авралын талаарх суурь ойлголтыг ойлгоогүй, аврал бидний амьдралд юу нэмдэгийг ойлгоогүй үед, түүнд ямар ач холбогдол байгааг мэдэхэд хэцүү. Эцэст нь тэр нь зохицолгүй мэт санагдана.
Аврал гэж юу болох талаар – түүний зорилго, үүрэг, ач тусын талаар – нэгэнт ойлгосон үед, тэр цагт бид Бурханы тэдгээр бүх чанаруудыг маш өөр нүдээр харж чадна. Жишээ нь, Бурханы 32 гол шинж болон дагалдах 80 шинж, тэдгээр нь юуг илэрхийлдэг вэ? Бид мөр хүрсэн чихний гэдэстэй болохоор үнэхээр зорьж байгаа юу? Энэ нь бидний амьдралд утга учир, ач холбогдол үнэндээ өгөх үү? Үгүй, үнэхээр үгүй. Мэдээж бид өөрийн чихэнд ялтас хийн түүнийг мөрөө хүртэл сунгаж болно, гэвч ямар учраас? Бидний ойлгож эхэлдэг зүйл нь, энэ үнэхээр гайхалтай зүйл, Бурханы дүр нь үнэндээ мэдээллийн дүрслэл байх явдал байна.
Мэдээллийн дүрслэл нь бүх өөр өөр хэсгүүд нь танд мэдээлэл өгөх нэг төрлийн зураг байдаг. Бурханы тэдгээр өөр өөр шинжүүдийг судалж үзэх үед, Бурханы биеийн шинжүүд тус бүр нэг шалтгаантай байна. Тэдгээрийг бүр түүнчлэн: үзүүлэх шинжүүд гэх ба тэдгээр нь тэдний шалтгааныг харуулж байна – энэ үгчилсэн орчуулга. Бид Бурханы чих хэр урт болох тухайд анхаарахгүй, харин бид тэр нь юу илэрхийлж байгааг ойлгох дээр анхаарна; тэр нь бидэнд түүний шалтгааны илэрхийллийг харуулна. Бурхан болохын тулд Бурхан юу хийх ёстой болсон бэ? Чихний тухайн урт гэдэс нь ердөө үүний мэдээллийн дүрслэлийн төлөөлөл.
Тарнийн сургаалын бурхадын дүрүүд бас мэдээллийн дүрслэлүүд. Зургаан мутар нь зургаан чанадад хүрэхүйг, Жанрайсиг бурханы дөрвөн мутар нь цаглашгүй дөрвөн сэтгэлийг (хандлага) илэрхийлнэ. Тэд бүгд мэдээллийн дүрслэлийн төлөөллүүд. Бид бүх дүрслэлүүдийн илэрхийлэх зүйлүүдийг сэтгэлдээ санах арга болгон мэдээллийн дүрслэл дээр анхаарна. Бурханы хувьд, анхаарах гол зүйл нь түүнтэй адил болохын шалтгаанууд нь юу болох дээр анхаарах явдал байна. Тэдгээр 32, 80 шинжүүд (лагшин, найраг) нь бусадтай холбогдох дээрх холбоог мэдрэх, өөрийг эрхэмлэх сэтгэлийг даван гарч, бусдад амар амгалан (аз жаргал) авчрах үүднээс бидний (үлгэрлэн) хийдэг Бурханы үйлддэг асар их, гайхалтай жагсаалт бүхий үйлүүдийг илэрхийлнэ. Тэдгээр үүнийг хийх бүх хэлбэрүүдийн гайхалтай жагсаалт бөгөөд тэдгээрийг хийснээр Бурхан болох үр дүн гарна. Угтаа, энэ нь бидний явахыг хүсэх зүг чигийг харуулна.
Энэ үед бид Бурханы шашин хоёр мянга таван зуун жилийн өмнө мэдээллийн дүрслэлийг гаргаж ирсэн хэчнээн гайхалтай нарийн боловсронгуй болохыг ойлгож эхэлнэ.
Авралын талаарх тэдгээр бүх нарийн зүйлүүдийг бид судалж болно; бид судалж, жагсаалтуудыг цээжлэх зэргийг хийж болно. Гэвч бид “Аврал гэж юу вэ?” “Түүний зорилго юу вэ, үүрэг нь хэрхэн явагддаг вэ, бидний амьдралд хэрхэн өөрчлөлт гаргадаг вэ?” гэдэг асуултуудын хариултуудыг ойлгох үед зөвхөн тэдгээр нь үнэхээр утга учиртай болно.
Үүнийг ойлгох үүднээс хэдэн хоромыг зарцуулаад, түүний дараа хэрэв та бүхэнд асуулт байвал, асууна уу? Маргааш өдөр, тус зүгт явахад бидэнд саад болдог зүйлүүд болон бид юун дээр ажиллах ёстой талаар ярилцаж эхэлцгээе. Учир нь өөрийн амьдралд энэ зам мөрийг гаргахад бидэнд юу саад болдогийг ойлгох үед, бидэнд түүнийг даван гарахыг хүсэх сэдэл төрж, улмаар тус зам мөрийн (зүг чиг) бидэнд олгох ач тусуудыг хүртэж болно.
Хоёр чигтэй сэдэл байна: “Энэ зүйл тус холбоог мэдэрч, амьдралаас баяр баясал (амар амгалан, аз жаргал) хүртэхэд надад саад болж байна,” “Энэ миний хүрэхийг хүсэж буй зүйл. Би үүнийг хийхээс зайлсхийж, түүнд хүрэхийг хүсэж байна” гэх. Үүний дараа, өөрийн амьдралд тэр зүг чигийг гаргах үүднээс өөрт төрүүлэх хэрэгтэй, болгоомжлох сэтгэл, өөрт итгэх итгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт сэтгэлүүдийн жагсаалт байна. Авралд ердөө “Миний бие тамын төрөлд төрөхөөс эмээж байна, иймд Бурхан минь намайг аварна уу?” гэх явдал бус тодорхой утга байх ёстой. Энэ маш нарийн боловсронгуй, гайхалтай бодит амьдралд нийцсэн зүйл байдаг. Бид бусад амьдралын хэлбэрүүдэд, ирээдүйн төрлүүдэд итгэдэг эсэх нь чухал биш. Аврал маш тустай. Бурханы шашныг судалж байгаа ямар ч үед илүү гүн харж байгаарай. “Үүнийг өөрийн амьдралд, өөрийн өдөр тутмын амьдралд хэрхэн бодитойгоор хэрэглэж болох вэ?” Бид тэр утгыг, тэр холбоог мэдэх үед өөрийн зүрх сэтгэлийг түүнд зориулна. Үгүй бол энэ нь ердөө нэг сонирхол болно; ердөө зугаа болж, “Ямар сонирхолтой юм бэ!” гэхээс өөр зүйл болохгүй. Эсвэл магадгүй “Ямар уйтгартай юм бэ!” хэмээн бүр түүнийг орхиж болно. Энэ бүгдийн талаар хэсэг хугацаанд бодож тунгаана уу. Ерөнхийдөө, эдгээр нь энэ амралтын өдрүүдийн семинараар бидний ярилцах зүйлийн удиртгал байлаа. Гэвч миний бие та бүхэнд ямар нэг жагсаалтуудыг дурдахгүй. Та бүхэн жагсаалтуудыг миний цахим хуудас эсвэл өөр бусад газруудаас олж үзээрэй.
[Бясалгал]
Асуулт, хариулт
Та аврал айлтгах шалтгааныг их төрөлхтний (хамгийн өндөр чадамжтай хүн) үзлийн үүднээс тайлбарлалаа. Лам-рим сургаалын эхний ботид, үүнийг бага эсвэл дунд төрөлхтөнд (хамгийн бага, эсвэл дунд түвшний сэдэлтэй хүн) зориулж эмээх сэтгэлээр тайлбарласан байдаг. Эхний тохиолдолд, сайн төрлүүдэд төрөхгүй байхаас эмээх сэтгэлээр, харин хоёр дахь тохиолдолд сансараас (самсара, орчлон – сөрөг сэтгэл хөдлөл, хандлага, үйлийн үрийн улмаас хяналтгүй дахин дахин гарах төрөл) эмээх сэтгэлээр. Тэгэхээр, энэ нь эдгээр хоёр шалтгаан нь сүүлийн төрөлхтний шалтгаанаас илүү бага ач холбогдолтой, илүү бага утга санаатай гэсэн үг үү?
Үгүй, тэд бүгд утга учиртай, сэдлийн бүх түвшингүүд. Бид эмээх сэтгэл, айдас гэдэг нь үнэндээ ямар утгатай болох талаар цааш үргэлжлүүлэн ярилцана, гэвч тэд бүгд чухал. Энэрэн нигүүлсэх сэтгэл Бурханы шашны нийт зам мөрийн суурь, бүх түвшний сэдлийн суурь болно, энэрэн нигүүлсэх сэтгэл, амар амгалан (аз жаргалтай) байх хүсэл хоёр. Нарийн дэлгэрүүлэхгүйгээр, товчоор хэлбэл, эхний түвшинд, бид гэмтэй зан байдлаас зайлсхийхийг хүснэ, учир нь энэ нь муу төрлүүдэд хөтлөх ба энэ нь бид бусдад хор хүргэхийг цээрлэх ёстой болж, ингээд бид бусдын талаар анхаарна гэсэн утгатай.
Дунд төрөлхтөний түвшинд, бид хяналтгүй дахин дахин гарах төрлийг – сансарыг (орчлон) даван гарахыг хүснэ. Үүнд хүрэхэд саад болдог зүйл нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд – уур, шунал гэх мэт. Өөрийн уур эсвэл шуналын нөлөөгөөр бусдад гэм хүргэхээс (бусдыг зовоох) зайлсхийж, бид тэдгээр сэтгэл хөдлөлүүдийг даван гарахыг хичээнэ. Заримдаа бид бусдад уур эсвэл шунах сэтгэл төрүүлдэг. Үндсэндээ дээрх дунд төрөлхтөний түвшин болох Теравада ёсны зам мөрийг харах үед, түүнд цаглашгүй дөрвөн сэтгэлийг – асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, баясал болон тэгш сэтгэлийг – маш ихээр онцолсон байдаг. Тэдгээр нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг даван гарах үүднээс түүнд багтсан байна. Их төрөлхтөний түвшин нь мэдээж бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлийг чухалчилна, тэдэнд тус хүргэж чадахын тулд. Эхний хоёр түвшин нь өөрийн уурын сэтгэлээр хийх үйлүүдээр бусдад гэм хүргэхээс зайлсхийх бол гурав дахь түвшин нь үнэндээ бусдад туслах. Тэгэхээр, энэрэн нигүүлсэх сэтгэл нь нийт зам мөрийн туршид байна. Үүнийг тодотгох нь маш чухал гэж би бодож байна.
Бусадтай тухайн холбоог бий болгох талаар ярьж байх үедээ таны бие, тус үйл явцыг туулж байх үедээ бид эмээх сэтгэл, энэрэн нигүүлсэх гэх мэт сэтгэлийг төрүүлж байдаг хэмээн хэлсэн. Энэрэн нигүүлсэх сэтгэл болон эмээх сэтгэлийг нэгэн зэрэг туулах боломжтой юу?
Ер нь, тийм. Бид амралтын өдрүүдээр энэ талаар ярилцана. Өөрийн тань асуултад товч хариулахад, бидэнд өөрийн амьдралд тус зүг чигийг гаргах гурван үндсэн шалтгаан байна. Бид ямар нэг зүйлээс татгалзахыг хүснэ – иймд энэ нь эмээх, айх сэтгэл дээр суурилна, гэвч эерэг утгаар – бид бусдад гэм хүргэхээс, тэдэнд уурлах эсвэл тэднийг үл хайхрах сэтгэлээр тэдэнд гэм хүргэснээр өөрт илүү амар амгалан бус байдал (зовлон) бий болгохоос зайлсхийхийг хүснэ. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдыг зовлонгүй байхыг хүсэх сэтгэл. Тэгэхээр, бид тэднийг зовлонгүй байхыг хүснэ, ингээд бид бусдад гэм хүргэхийг хүсэхгүй – энэ бидний эмээж буй зүйл. Эдгээр нь маш сайхан нийцэж байдаг. Бид бусдад гэм хүргэхийг хүсэхгүй байгаа учраас, бид тэднийг зовохыг хүсэхгүй байгаа учраас бид маш хянамгай байна. Эцэст нь, бусдад гэм хүргэсний үр дүнд гарах асуудлыг өөрт бий болгохоос зайлсхийх арга байна гэсэн итгэл байна. Эдгээр гурав хосолно, эмээх сэтгэл, итгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл – эдгээр гурван сэдэл.
Бид Номд бодитойгоор (жинхэнэ) аврал одуулсан үед бидэнд төрсөн байх итгэл нь Бурханы шашны сургаалууд утга учиртай гэсэн итгэл байна. Гэвч энэ нь баримжаа байна – бид сургаалууд утга учиртай гэж таамаглан бодно. Хэрэв бид сургаалуудын зарим нь утга учиргүй гэж бодож эхэлбэл, энэ бүхэн ойлгомжгүй болно; бид тэдгээрийн утгыг хэзээ ч олохгүй. Тэгэхээр, бид тэдгээрийг ямар нэг утга учиртай хэмээн бодох ба тэр үед бид сургаалуудыг ухаж ойлгохыг хичээнэ. Энэ нь Номд бодитойгоор аврал одуулсанаас гарах нэг чухал үр дүн.
Энэ насны амьдралдаа бид аврал одуулах ба энэ аврал нь бидний сэтгэлийн үргэлжлэлд байх зүйл. Бид энэ авралынхаа талаар дараагийн төрөлдөө санах уу, эсвэл энэ авралын талаар бидэнд ямар нэг мэдрэхүй, дараагийн төрөлдөө гаргаж ирж чадах нэг төрлийн түлхэц (өдөөх хүч) төрөх үү?
Тэгэхээр, бидний ихэнэх нь өөрийн өмнөх төрлүүдэд болсон зүйлүүдийг бүү хэл, өчигдөр юу хийсэн талаараа санадаггүй. Гэвч бидний ярилцаж байгаа зүйл угтаа анагаах ухаанд байдаг бидний нейропластисити (тархины мэдрэлийн тогтолцооны мэдрэлийн эсүүдийн холбоо өмнөх замаасаа өөр хэлбэрийн замуудад дасан зохицож, ажиллах боломж олгох байдлаар эсүүдийн холбоог дахин зохион байгуулж, дахин холбох чадвар) гэж нэрлэдэг зүйл. Тархи нь тодорхой зуршлууд дээр суурилсан мэдрэлийн эсүүд холбогдох тодорхой замуудтай. Өөрөөр хэлбэл, бидний тархи өөрөө дахин холбоо үүсгэх чадвартай, иймд бид өөрийн баруун гараар хийж сурсан зүйлүүдийг зүүн гараараа хийж чадна. Ийм үүднээс тархи уян; тархи өөрчлөгдөж чадна. Сэтгэлийн хувьд, бидний сэтгэлийн үйл ажиллагааны хувьд, энэ мөн адил. Нейропластисити нь тархины физик (биет) түвшинтэй холбоотой бол бид мөн сэтгэлийн туулж мэдрэх түвшингийн талаар ярьж болно.
Үүний нэгэн адил, бид шинэ зуршил бий болгож болно. Энэ нь дасгал сургуулилт хийх тухай асуудал. Бид үүний талаар Бурханы шашинд хандлага, (боломжит) чадамж, зуршлуудыг бий болгох гэдэг үүднээс ярина. Ирээдүйн төрлүүдэд, тухайн хандлагын хүчээс, мөн бидэнд байх бусад бүх хандлагууд, үйлийн үрийн (боломжит) чадамжийн хүчээс хамааран тухайн хандлага байсаар байна. Зарчмын дагуу, эх зохиолуудад тэдгээрийг бидний сэтгэлийн үргэлжлэл дээр суурилсан нэрийдсэн (нэр төдий) үзэгдлүүдээр – физик (биет) үзэгдлүүд болон ямар нэг зүйлийг мэдэх хэлбэрүүдийн аль нь биш, нэг үгээр хэлбэл, нэг сууринд “холбосон (өгсөн, нэрлэсэн)”-оор тухайн сууриасаа тусдаа байдлаар оршихгүй мөн (танин) мэдэгдэхүй зүйлсээр тодорхойлдог. Тэдгээрийг, нэг үгээр, ухамсаргүй (өөрийн эрхгүй) гэж хэлж болох бөгөөд тухайн нэг хандлага илэрч гарахад түүнд нөхцөлүүд байх ёстой, амьд зүйл нь үргэлжилнэ. Жишээ нь, бидэнд зайрмагт дуртай байх хандлага байж болох боловч хэрэв бид өлсөөгүй, эсвэл зайрмаг байхгүй тохиолдолд, тэр хандлага гарч ирэхгүй. Тэр нь бидний өлссөн үед зөвхөн гарна.
Хэрэв бид жоом эсвэл тахиа болж төрвөл, энэ эерэг зүгт явах дээрх хандлага гарах нөхцөлүүд нь байхгүй боловч тухайн хандлага тэдэнд байсаар байна. Эрдэнэт хүний төрөл дахин авах гэх мэт нөхцөл тэдэнд байс ёстой; тэр үед, тэр хандлага илэрч гарна. Энэ нь тус хандлага хэр хүчтэй байхаас хамаарна. Энэ хэрэв бид өөрийн бичдэг гарын эсрэг гараар бичихийг ердөө цөөн хэдэн удаа оролдож үзэх үед тус эсрэг гараар бичих тэр хандлага тийм хүчтэй биш байвал; бид түүнийг олон удаа давтан, дадлага хийх үнэхээр хэрэгтэй болохтой адил. Бид тухайн ач тустай зуршлыг ердөө өөрийн бясалгалын өрөөнд суун, бясалгаснаар бий болгохгүй. Бид түүнийг ердөө идэвхгүй байдлаар өөрийн бясалгалд давтах давталтаар бус, амьдралд бодитойгоор бас хэрэглэх байдлаар бий болгодгийг ойлгох нь маш чухал.
Амар амгалангийн (аз жаргал) тус мэдрэхүй үргэлж бусдад туслах үед дагавар бүтээгдэхүүн адилаар гарч ирдэг үү, бид бусдад бага хэмжээгээр туслах үед бидэнд амар амгалан (баяр баясал, аз жаргал) хүртэж, магадгүй, болох уу?
Амар амгалан (аз жаргал) нь мэдээж олон түвшний хүчтэй. Бусдад тустай ямар нэг зүйл хийснээр тэд бидэнд сайн байх нь бидэнд бага зэрэг амар амгалан (баяр баясал, аз жаргал) өгөх боловч өнө удаан орших амар амгалан биш байна, учир нь бидэнд баттай сэтгэл ердөө төрдөггүй – “Тэд надад үнэхээр таатай биш байж магадгүй” гэдэг. Амар амгалангийн (аз жаргал) олон эх сурвалж, олон өөр төрөл байна. Төвлөрлийн бясалгалаас гарах амар амгалан (аз жаргалтай), сэтгэл сэргээм сэтгэлийн төлөвийн нэг төрөл байна, жишээ нь. Тэгэхээр, хэрэв бид түүнийг бусдад туслахад бодитойгоор хэрэглэхгүй бол энэ нь бусдад тусалж байгаа хэрэг болох албагүй. Ийнхүү, амар амгалангийн (аз жаргал) олон өөр төрөл байх ба миний өгүүлж байсан зүйл нь Далай ламын хэлдэг, хүн бүхэнд байж болох маш үндсэн, суурь түвшний амар амгалан (аз жаргал). Бид бясалгал хийдэг эсвэл Бурханы шашны зам мөрийг дагадаг, үгүйгээс үл хамааран – хүний суурь иргэний (шашны бус) ёс зүйн үнэт зүйлсийг баримталснаар үүнд хүрэх боломж хүн бүхэнд байна.
Энэ нь – бусдад туслах ямар нэг зүй хийх үедээ – түүнийг шинжилж үзэж болох зүйл. Жишээ нь, хэн нэгэн хэт тусархаг байх үед нөгөө хүн бидний зөвлөгөөг үнэхээр хүсэхгүй байж болно эсвэл түүнд бидний зөвлөгөө үнэндээ хэрэггүй байж болно, гэвч бид зөвлөгөөг юутай ч өгнө, учир нь бид тусархаг байхыг хүсэж байгаа. Ингээд тэд “Намайг зүгээр орхи, би зөвлөгөө хүсээгүй!” гэж хэлнэ. Үүнтэй адил, бид гэр бүлтэй болсон нэг охинтой байх үед, бид түүнд гэр орноо хэрхэн авч явах, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэхийг хэлэх юм бол – тэр үед амар амгалангийн (баяр баясал, аз жаргал) эх сурвалж нь хаана байх вэ?
Бидний сэдэл өөрийг амар амгалан (аз жаргалтай) болгох байтал, үнэндээ түүнийг хэрэгжүүлэх үед, заримдаа тэр нь хэрэгтэй байхыг хүсэх сэтгэлтэй холилдсон байдаг. Бид тустай байхыг мэдрэхийг хүсэж, бусад юу хүсэж байгааг олж мэдэх, түүнийг гүйцээхийг заавал харасан байдаггүй. Гэвч, бид ямар нэг зүйл хийхийг хүсэж байна хэмээн эхэндээ амар амгалантай (баяр баясалтай, аз жаргалтай) байх тул тэнд амар амгалангийн (баяр баясал, аз жаргал) түвшин байна, гэвч энэ нь маш бага байх бөгөөд бидэнд сэтгэлийн дэм өгөхгүй. Энэ нь бид бодьсадвын зам мөрийг дагахыг хичээх үед – тусархаг байхыг хүсэх үед, гол төлөв хүмүүс бидний тусламжийг хүсээгүй нөхцөлүүдэд гардаг хамгийн том аюулуудын нэг гэдгийг би хэлэх ёстой. Бидэнд ялгах ухаан, билгүүн хэрэгтэй – өөрийн тусыг хэзээ санал болгох, хэзээ ердөө тус хүргэх сэдэлтэй байхыг мэдэх; гэвч, бид ямар нэг зүйл хэлэх шаардлагагүй байна гэж мэдэж байна. Гэвч, энэ туйлын хэцүү. Өөрийг эрхэмлэх – би, би, би, тусархаг байхыг хүсэж байна гэх сэтгэлийн улмаас бид өөрийн бусдын хүсээгүй тусыг санал болгодог.
Анхаарвал зохих энэ зүйлийн талаар үүгээр ингээд түр зогсоё. Уучлаарай, би өөрөө бас тэгдэг учраас инээсэн юм. Зориулгаар яриагаа өндөрлөцгөөе. Энэ удаагийн ярианы үр дүнд гарсан аливаа эерэг хүч, аливаа ойлголт илүү, илүү гүн болж, хамаг амьтан өөрийн өөрийг-эрхэмлэх сэтгэлийг даван гарч чадах шалтгаан болж үйлчлэх болтугай. Долоон-утгат сэтгэлийг сургахуй сургаалд (Оюун судлахуйн долоон утгат) бүх бурууг нэг зүйлд – өөрийг эрхэмлэх сэтгэлд өг, хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр, хамаг амьтан өөрийн өөрийг-эрхэмлэх сэтгэлийг даван гарч, бусдад нээлттэй байж, түүгээрээ амьдралд аюулгүй чигийг гаргаж, улмаар хамаг амьтны тусад гэгээрэлд хүрч чадах болтугай.