Бусадтай тогтоох эерэг харилцааг хязгаарлах саадууд

Бататгал 

Эхний өдрийн эхний лекц дээр бид тус сэдвийн талаарх суурь ойлголттой танилцсан. Бурханы шашин дахь аврал айлтгах тухай сургаалын талаар ярилцах үед бид биднийг хамгаалах ямар нэг өндөр түвшний хүчинд хандах нэг идэвхгүй үйлийн талаар ярьдаггүй, харин бид бидний өөрийн зовлон, бэрхшээлүүдийг хязгаарлахаар тодорхой аргуудыг авдаг талаар ярилцсан. Бид үүнийг өөрийн амьдралд эерэг, аюулгүй чиг гаргах гэдгээр дүрсэлж болно. Энэ чиг нь бидний амьдрал дахь олон янзын сул тал, бэрхшээлүүдийг даван туулах, тэдгээрээс зайлсийхийн тулд өөртэйгөө ажиллах явдал байна. Өөртэйгөө ажиллах нь бидний амьдралд ямар нэг утга учир өгөх зүйл байдаг ба үүний учир нь бид өөрт болон бусдад илүү их амар амгаланг авчрахаар хичээдэг явдал. Ингээд бид өөрт илүү их амар амгалан авчрах гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар авч ярилцан, энэ нь үнэндээ илүү их зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ эсвэл мэдрэхүйн таашаал хүртэх явдал байна гэсэн утгатай биш болохыг ойлгосон. Учир нь тэдгээрээс хүртэх аливаа нэг амар амгалан нь мөнхөд хадгалагддаггүй. Тэр амар амгалан нь хэзээ ч бидэнд хангалттай байдаггүй. Бид үргэлж илүү ихийг хүсэж байдаг явдал байдаг. 

Үнэхээр утга учиртай байж болох зүйл нь амар амгалангийн илүү суурь, тогтвортой тодорхой түвшин байх хэрэгтэй болов уу. Ердөө бидний биологийн хувьд, дээрх амар амгалангийн илүү тогтвортой түвшин нь бидний бусадтай холбогдох харилцаа холбоо, бусадтай холбоотой мэт мэдрэх мэдрэхүйгээс бий болох сэтгэл зүйн дэмээс – ердөө бид биолгийн хувьд, нийгмийн амьтад байдгаас бий болдог болохыг харцгаасан. 

Бид бусдад хаалттай байж, зөвхөн өөрийн талаар анхаарал тавьж, өөрийн асуудал, үйл ажиллагаанд эзлэгдсэн байх үед энэ нь бидний бусдаас таслан, тусгаарлагдсан, ганцаардах сэтгэл төрүүлдэг болохыг харсан. Ингээд энэ нь биднийг амар амгалан бус болгодог – энэ нь хүн бүрийн амар амгалан биш болгодог. Бид бүгд үүнийг мэднэ гэж миний бие бодож байна. Бараг хүн бүр, тодорхой нэг үед: “Миний бие хөөрхий, хэн ч намайг хайрлахгүй байна” гэх ийм сэтгэл зүйн хам шинжид автдаг гэж миний бие боддог, энэ үнэхээр маш таагүй сэтгэл зүй, тийм биш гэж үү? Харин бид бусдад нээлттэй байж, бусдын талаар бодон, ач санах сэтгэлийн үүднээс хийх багахан үйлдлүүдээр тэдэнд анхаарал тавин тусалж байвал, энэ нь биднийг илүү тогтвортой, бусдын дэмжлэг буй мэт мэдрэмжийг бидэнд төрүүлэн, биднийг амар амгалан болгоно – тийм их хүчтэй, илэрхий амар амгалан биш боловч маш тайван, түшигтэй ийм төрлийн амар амгалан байна. Англи хэлэнд бид халуун дотно-сэтгэл болон хүйтэн хөндий-сэтгэл хоёрыг ялган авч үздэг. Халуун дотно-сэтгэлтэй хүн нь элэгсэг, нээлттэй хүн байна – үндсэндээ, нэг амар амгалан хүн байна. Хүйтэн хөндий-сэтгэлтэй хүн нь маш хөндий, хаалттай хүн байна – ийм хүнтэй хэн ч хамт байхыг хүсдэггүй. 

Сэтгэлийг сургах тухай (Оюун судлахуйн) сургаалын талаар бодох 

Бурхан шашны сонгодог эх зохиолуудын нэг болох Сэтгэлийг сургах долоон-утгат сургаал (Оюун судлахүйн долоон-утгат)-д дурдсан байдагчлан өөрийн асуудлуудын бүх бурууг нэг зүйлд тохох хэрэгтэй – энэ бол бидний өөрийг эрхэмлэх хандлага, өөрийн асуудал, амьдралд эзлэгдэх, зөвхөн өөрийн талаар анхаарал тавих сэтгэл. Тус эх зохиолын өөр нэг хэсэгт, хэрэв бидний Бурханы шашны бүх бүтээл энэ нэг санаан дээр хураагдвал бидний хийж буй бүх зүйл (бүтээл) дээрх өөрийн эрхэмлэх сэтгэлийг арилгах зорилготой болох бөгөөд энэ үед энэ нь бидний бүтээл амжилттай болж буйн шинж болно. Тэгэхээр, энэ амралтын өдрүүдээр бидний авч үзэх аврал айлтгах тухай сургаалын энэ тайлбар нь Сэтгэлийг сургах долоон-утгат сургаалын аргыг авч үзэн, тус арга Бурханы шашны хамгийн суурь сургаал болох аврал айлтгах тухай сургаалд хэрхэн нийцэж болох талаар тодорхой ойлголт авна. Энэ нь тус сургаалыг илүү ач холбогдолтой болгоно гэж миний бие бодож байна. Ач холбогдолтой гэж хэлэх үедээ миний бие тус сургаалыг илүү утга учиртай, үнэндээ бидэнд хамаатай байж болох зүйл болгодог гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Үнэндээ, бид авралын тухай сургаал нь хэрхэн Бурхан шашны зам мөрийн нийт суурь болдогийг ойлгоно.        

Авралын айлтгах тухай сургаалын хувьд бидний хийх хамгийн эхний алхам нь – зөвхөн онолын хувьд ярих бус харин сургаалыг өдөр тутамд хэрэглэх явдал байна – энэ нь өдрийг өөрийн амьдралд нэг зүг чиг гаргах, нэг зүг чигийг бататгах байдлаар эхлэх явдал. Үүнийг хийх эхний алхам нь аврал айлтгах тухай сургаалын ач холбогдлыг бататгах, ямар учраас бид үүнийг хийхийг хүсэж байгааг бататгах явдал. Өглөөг бид сэдлээр эхлэн, дараа нь Номын бүтээлээ үйлдэн, дараа нь зориулга ерөөлийг тавьдаг. Тэгэхээр, нэг чиг гаргах энэ бататгал нь сэдлийн өмнө байна – энэ биднийг сэдэлд хөтлөх зүйл. Тэгэхээр, бидний анхаарах зүйл нь – хэрэв өнөөдөр нэг утга учиргүй өдөр байвал энэ өдөр ямар ч үр дүнгүй, эсвэл сэтгэл ханамжгүй өдөр байна – энэ бидний хүсэж буй зүйл биш. Энэ тийм үр дүнтэй өдөр байхгүй.            

Илүү сайн зүйл нь өөрийн амьдралыг тодорхой утга учиртай болгох – тухайн өдөр ямар нэг утга учиртай зүйл хийх явдал байх болов уу. Өчигдөр миний бие дурдсанчлан, бидэнд наад зах нь бид дэлхий ертөнцөд багахан ч хэдий өөрчлөлтийг авчирч чадна гэх сэтгэл төрж байх үед, ердөө зөвхөн нэг хүнийг бага зэрэг амар амгалан болгох үед, энэ нь бидэнд өөрийг үнэлэх үнэлэмж төрүүлдэг. Энэ өөрийг үнэлэх үнэлэмж амьдрал дахь бидний суурь амар амгалангийн түвшинд үнэхээр чухал. Энэ бол бидний өөрсдийн амьдарлд гаргахыг хүсэх тэр чиг – тэгэхээр бид энэ чигт явах, үүнийг  хийхийг хичээх сэдлийг төрүүлнэ. Бидний эхний лекцэд яригдсанчлан, энэ бол аврал айлтгах тухай сургаалын хамгийн суурь түвшин. Үүний дараагаар, хэрэв бид хүсвэл дээрх чигт явах гэдэг нь ямар утгатай болох талаарх илүү, илүү нарийн тайлбаруудыг нэмж судалж болно, гэвч эхэлж бид энэ ерөнхий чигийг баримтлана. 

Хэрэв бид ердөө “Тус чиг нь Бурхан, Ном, Хуврагийн чуулган” хэмээн хэлж, тэдгээрийн эрдэм чанаруудын нийм жагсаалтыг дурдвал, энэ нь бидний өдөр тутмын, энгийн амьдралд ямар нэг утга учир нэмэхгүй. Бид аврал айлтгах тухай сургаалын цаадахь утга санаа юу байдгийг ойлгох, хамгийн суурь чиг нь юуг багтаадаг болохыг ойлгох хэрэгтэй. Ингээд миний биеийн өмнө дурдсанчлан, хэрэв бид Бурханы ердөө физик биеийг түүнийг бүх шинж чанаруудын хамтаар авч үзэх үед энэ нь биеийн хэсэг тус бүрийн шалтгаан нь юу байсаныг илэрхийлэх, тухайн шалтгаан нь бусдыг гучин хоёр өөр хувилбараар эрхэмлэж байсан явдал байсаныг харуулсан нэг инфографик (мэдээллийн дүрслэл) байна. Энэ бол тухайн инфографикийн илэрхийлж байгаа зүйл. Жишээ нь, Бурханы хэлний чанарууд нь – хүн бүр Бурханы хэлж байгаа зүйлийг ойлгож чадах явдал байна, аливаа хэл дээр. Мэдээж, хэрэв бид бусдын талаар анхаарч байвал, бид тэдэнтэй харилцах талаар анхаарна – тэдэнтэй тэдний ойлгож чадах аргаар харилцана. Энэ бол Бурханы хэлний чанаруудын цаана байх гол зорилго, гол санаа. Энэ нь бидний зорьж болох зүйл.   

Цаашилбал, түүний сэтгэлийн чанарууд нь хүн бүрийг ойлгож чадах явдал байна – тэдний асуудлууд, тэдний хэрэгцээ шаардлагууд болон тэдэнд үнэндээ хэрхэн туслахыг ойлгох – энэ бол бидний үнэхээр зорьж, хийхийг хичээх нэг зүйл. Бүр хамгийн суурь түвшинд, бусдын талаар анхаарах нь хамгийн эхний алхам байх бөгөөд түүний дараагаар тэдний хэлэх гэсэн зүйлийг сонсох, тэдэнд тохиолдож байгаа зүйлсэд мэдрэмжтэй хандах явдал байх ба ердөө “Миний бие тэднийг ердөө аливаа нэг зүйлийн талаар ярихгүй байж, миний биеийг ганцаар нь орхисноор миний бие өөрийн Фэйсбүүк хуудастаа эргэн зочилж болно” гэх мэт зүйлүүдийг бодохгүй явдал байна. 

Энэ нь дараахтай адил, бид хүн ихтэй метронд явах үедээ, ердөө чимээгүй байж, өөрсдийг өөрийн гар утас эсвэл чихэвчид үлдээхийг хүсдэг үү? Эсвэл метрогоор явах нь бидэнд тэдгээр бусад хүмүүстэй холбогдох сэтгэл төрүүлэх боломж өгдөг үү? Бид хэдийд ийм байдлаар ер нь боддог вэ? Хэдэн хүн үнэхээр метрогоор явахдаа таатай байдаг вэ? Эсвэл энд Москвад байдаг тэдгээр сонгодог замын түгжрэлүүдийн нэгд ороходоо хэд нь таатай байдаг вэ? Замын түгжрэлд орсон тэдгээр бүх хүмүүсийн талаар бид хэр их боддог вэ? Бид ихэвчлэн тэдний талаар маш сөрөг бодол төрүүлдэг. 

Энэ бол сэтгэлийг-сургах тухай сургаал гэдэг юу болох тэр зүйл – тэдгээр бүх сорилтууд, хэцүү нөхцөлүүдийг үнэндээ бусдын талаар анхаарал тавих сэтгэлийг төлөвшүүлэх эерэг нөхцөл болгон хувиргах явдал. Энэ нь хэн ч тэдгээр замын түгжрэлд байхыг хүсэхгүй ба бид бүгд хамтдаа тухайн нөхцөлд байгаа гэдгийг ойлгох ойлголтыг төлөвшүүлэх явдал байна. Үнэндээ, энэ нь бид түгжрэлд орсон цорын ганц хүмүүс биш гэдгийг таних. Замын түгжрэл эсвэл тэдгээр хүн ихтэй метронууд энэрэн нигүүлсэх сэтгэл (бусдыг зовлонгүй байхыг хүсэх сэтгэл) төлөвшүүлэхийг хичээх гайхалтай боломжууд – адил нөхцөлд байгаа тэдгээр бусад бүх хүмүүст энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх. Тонлэн бүтээлийг хийхэд, бусдын бүх арга мухардсан нөхцөлүүдийг өөртөө авахад, бид өөрийн тэвчээр, бусдыг ойлгох сэтгэл, нээллтэй байх байдлаараа хүн бүр дээрх байдлаар энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхийг хичээж чадахыг хүсэж, бид энэхүү бүтээлийг тэдэнд өргөж байгаагаар дүрслэнэ. Ингэж хийх үед, бид тухайн нийт нөхцөл байдлыг хувиргадаг; энэ бол бид өөрсдийн амьдралд нэг аюулгүй чиг гаргах хэмээх тэр зүйл – ердөө “Бурхан минь, миний биеийг энэ замын түгжрэлээс гаргаач!” гэх биш. Ийм байдлаар, аврал айлтгах нь бидний амьдралд тодорхой утга учир өгдөг.     

Жишээ нь, өглөөг бид “Бурхан минь, ажилдаа хүрэх хүртэлээ хоёр цагийн турш замын түгжрэлд байх ёстой болох нь – ямар их зовлон бэ!” эсвэл “Миний бие хичнээн хөөрхийлөлттэй байна вэ!” зэрэг бодлуудаар эхэх үед – бид өөрсдийгөө зовлонтой болгоно. Хэрэв бид өдрийг “Хөөх, одоо миний бие ажилдаа явах зуурт энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлага болгож, миний бие үнэхээр дээрх замын түгжрэлийн нөхцөлийг шийдвэрлэн, бухимдахгүй байж чадах эсэхийг харахаар өөртэйгөө ажиллах хоёр цаг надад гарах нь” гэж бодож эхэлбэл – энэ бидний амьдралд маш өөр амт, өнгө оруулна, тийм биш гэж үү? Тэгэхээр, энэ бол бидний өглөө сэрэх үед төрүүлэх сэдэл, аврал айлтгах бүтээлийн утга. Энэ нь зөвхөн биеэр мөргөл хийн, тодорхой ерөөлүүдийг унших явдал биш. 

Бусдыг эрхэмлэх, тэдэнд туслах дээр суурилах байдлаар бусадтай тогтоох ийм холбоог төлөвшүүлэх нь миний яриад буй бүх зүйлийн суурь болно. Ингээд бидний үнэхээр тодруулахыг хүсэх тэр зүйл нь энэ зүйлийг хийж, дээрх холбоог бий болгох, бусадтай холбогдох дээрх холбоог мэдэрч чадахын тулд бид чухам юуг даван туулах хэрэгтэй тэр зүйл байна. Миний бие энэ зүйлийг хийхэд юу надад саад болж байна вэ? Энэ асуулт бол дараагийн алхам. 

Мэдээж, Бурханы шашинд үүнийг хийхэд бидэнд саад болох зүйлсийн нэг бүхэл бүтэн жагсаалтыг дурдах боловч тэрхүү жагсаалт юу болохыг харахын өмнө, ердөө өөрсдийн дотоод сэтгэл рүү харж, биднийг дээрх холбоог мэдрэх, бусдад нээлттэй байх энэ сэтгэлээс биднийг чухам юу хязгаарлаж байж болохыг тодорхойлж чадах эсэхийг харах нь тустай гэж миний бие бодож байна. Бид бурууг ердөө “Тэгэхээр, хэн ч намайг хайралдаггүй, энэ бүхэн бүгд тэдний буруу!” гэх бодол дээр тохох уу? Үгүй бол, үнэхээр, энэ сэтгэлийн эх сурвалж юу вэ? Энэ нь “Миний бие үнэхээр гайхалтай, гэвч хэн ч үүнийг үнэлдэггүй” гэх бодол, тийм биш гэж үү? 

“Хэн ч намайг ойлгодоггүй” гэх ийм төрлийн хандлагыг шинжилж үзэхэд энэ үнэхээр тийм сайхан зүйл байдаггүй. “Би үнэхээр ганцаардаж байна, хэн ч намайг ойлгодоггүй.” Ийм төрлийн бодол ямар төрлийн бодол байх вэ? Ийм бодол биднийг амар амгалан болгох уу, эсвэл амар амгалан биш болгох уу? 

Миний бодож байгаа, намайг өөрөө өөртэйгөө инээхэд хүргэж байгаа энэ жишээ нь бид хэн нэгэнтэй хамт байх үедээ, бид нэг найзтайгаа уулзах үедээ – бид ердөө тэдэнд өөрийн бүх асуудлуудын талаар ярихыг хүсдэг эсвэл бид тэдэнд юу тохиолдож байгаа талаар анхаарал тавьдаг эсэх. Надад, миний хувьд юмс хэрхэн явагдаж байгаа талаар хэзээ ч асуухгүй, шууд тухайн долоон хоногт тэдэнд тохиолдсон бүх бэрхшээлүүдийн талаарх уртаас урт түүх рүү ордог тийм найзууд байдаг. Тэгэхээр, бид энэ хоёр талын аль аль дээр байж болно – зөвхөн өөрийн талаар ярихыг хүсэж, нөгөө хүнийхээ талаар үнэхээр анхаарахгүй байх эсвэл бид нөгөө тал дээр, тухайн хүн надад өөрийн бүх асуудлуудыг ярьж байна гэдгийг таних ба бидний толгойд орох гол бодол нь “Одоо больж үз, учир нь миний бие танд өөрийн талаар ярихыг хүсэж байна!” гэх бодол дээр байж болно. Тэгэхээр өөрийг эрхэмлэх нь хоёр талын аль алинд байна. Энэ маш таагүй харилцаа байх болно.  

[Бясалгал.]

Ямар ч тохиолдолд, тустай байх зүйл нь биднийг бусадтай холбогдоход, амар амгалан байхад саад болох олон өөр хүчин зүйлүүдийг, үнэндээ, лам-рим буюу Бодь мөрийн зэрэг сургаалд үзүүлсэн байдаг тэдгээр хүчин зүйлүүдийг авч үзэх явдал байна. Бодь мөрийн зэрэг сургаал үүгээрээ их гайхалтай сургаал. Тэдгээр шалтгаануудыг нэг нэгээр нь авч үзэцгээе. 

Бусадтай холбогдохгүй байх шалтгаан нь бидэнд Бодь мөрийн зэрэг сургаалд дурдагдах хамгийн эхний сэтгэлийн төлөв байдаггүй – сэтгэлийн төлөв байдлын хамгийн эхний бүрэлдэхүүн хэсэг – бидний өөрийн амьдралд дээрх чигийг үнэхээр гаргахын тулд төлөвшүүлэх хэрэгтэй байдаг айдас (эмээх сэтгэл) гэж нэрлэгдэх сэтгэлийн төлөв байна! Айдас (эмээх сэтгэл) гэдэг нь өөрийг эрхэмлэх сэтгэл төрүүлсэнээр бидний хийж байдаг зүйлээс эмээх, тэр зүйл нь бидэнд ердөө илүү их амар амгалан бус байдлыг бий болгодог тэр зүйлээс эмээх гэсэн утгатай. Бид үүнээс айж (эмээж) байдаг. Энэ нь бид үүнээс айж байгаа бус харин бид бидний хийж байгаа зүйл аймшигтай (муу) зүйл гэж бодож байдаг. Бид үүнийг үнэхээр зогсоохыг хүсдэг. 

Саад дугаар нэг: Гэм хортой зан байдлууд   

Эхний саад нь гэм хортой байдлаар үйлдэл үйлдэх. Үүнд ямар зан байдлууд багтах вэ? Бусдад үнэнч бус байх. Тэднийг хуурах. Тэднийг дээрэлхэх, доромжлох. Янз бүрийн байдлаар тэдэнд гэм хор хүргэх. Тэдэнд хэт хүлэгдэх – “Намайг хэзээ ч бүү орхи. Чи ямар учраас утсаар ярьсангүй вэ? Чи ямар учраас намайг хайралдаггүй вэ?” гэх. Эсвэл тэднийг хайхрахгүй байж, бүрэн үл тоомсорлох. Эдгээр нь бүгд зан байдлын гэм хортой хэлбэрүүд бөгөөд тэд ямар нэг нөхөрлөл бий болгохгүй нь ойлгомжтой, тийм биш гэж үү? Хэрэв бид үнэнч шударга биш байж, хүмүүсийг хуурч, доромжилбол гэх мэтээр хандвал тэд бидэнд дуртай байдаггүй. 

Цаашлаад, хэрэв бид хүмүүсийг зөвхөн өөрийн таашаалд зориулан ашиглавал, “Миний бие тэднээс юу хүртэж болох вэ?” – гэх байдлаар тэднийг дээрэлхэн мөлжиж байвал? Эдгээр нь бидний өөрийн бусадтай тогтоосон харилцаандаа ажиглах зүйлс. Бид миний бие энэ нэг хэн нэгэнтэй тогтоосон харилцаандаа эсвэл тэр нэг хэн нэгэнтэй тогтоосон харилцаандаа – “Миний бие үйлдлүүдийг хэрхэн хийж байна вэ, биеэ хэрхэн авч явж байна вэ? Тухайн хүнийг миний бие зөвхөн өөрийн ашиг тусын тулд, өөрийн таашаалын тулд хэрэглэж байна уу?” эсвэл “Миний бие тэднээр ямар ажлыг хийлгүүлэн авч болох вэ эсвэл өөрт зориулан тэднээр ямар ажил өгч болох вэ?” хэмээн тооцоолж байгаа эсэхийг шалгана. Эдгээр нь бидэнд тэдэнтэй нэг эерэг байдлаар холбогдох сэтгэл төрөхөөс үнэхээр хязгаарладаг уу? Бид үнэхээр тэдэнд тусалж байна уу? Бусадтай ийм төрлийн харилцаатай байх нь биднийг амар амгалан болгодог уу?

Ийм төрлийн гэм хортой зан байдал нь бидний шалгах хэрэгтэй зүйл. Хэрэв бид энэ нь бидний олон хүмүүстэй холбоотойгоор үйлдлийг хийж байдаг хэв маяг байх бөгөөд бидэнд ердөө илүү их бусдаас тусгаарлагдсан байдал, бусадтай тогтоох илүү муу харилцааг бий болгож байгааг олж мэдвэл бидэнд өөрсдийн зан байдлын талаар эмээх сэтгэл төрнө. “Би ийм зүйл хүсэхгүй байна! Энэ нь өөрт гэм хортой. Энэ нь бусад хүмүүст таагүй төдийгүй мөн миний биед гэм хортой!” гэнэ. Ялангуяа, хэрэв бид өөрт хүмүүсийг ажиллуулах ийм төрлийн албан тушаалд байдаг бол – бид тэднийг ердөө ашиглаж байна уу гэнэ. Бид тэднийг тэдний гүйцэтгэж буй үүргээр харж байна уу, эсвэл тэднийг хүн гэдгээр нь харж байна уу? Тэгэхээр, бүгдээрээ одоо өөрсдийгөө гэм хортой байдлаар үйлдлүүдийг үйлдэж байгаа эсэхийг шалгацгаая. Ингэхдээ бид Лам-рим (Бодь мөрийн зэрэг) сургаалд бидний харж байдаг тэдгээр нэлээд хатуу талууд руу чиглүүлэн шалгах шаардлагагүй, бид эргэн тойрон явж, хүний амь насанд хүрч байгаа эсэхийг шалгах гэх мэт. Энэ бол ерөнхий зүйлчлэл. Энэ зарчмын дор, зөвхөн шумуулуудыг алах тухайгаар хязгаарлахгүй, хэн нэгэнд энэ эсвэл тэр хэлбэрээр гэм хор хүргэх бүхий л хувилбаруудыг шалгаж үзнэ. 

[Бясалгал.] 

Саад дугаар хоёр. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд 

Бидний шалгаж үзэх дараагийн зүйл нь, бусад хүмүүст уурлаж, бухимдах сэтгэл төрүүлэх, шунах сэтгэлд (өөрт байхгүй тухайн нэг орны сайн чанаруудыг хэтрүүлэн, улмаар түүнийг өөрийн болгохыг хүсэх сэтгэл) автах эсвэл тэдний сэтгэлийг таних тухайд мэдлэг, туршлагагүй байх (гэнэн – зан байдлын шалтгаан ба үр дагаврын талаар мэдэхгүй эсвэл зөвхөн сэтгэлийн болон зан байдлын гэм хортой төлөвүүдтэй дагалдан гардаг бодит байдлын талаар мэдэхгүй байх сэтгэл) гэх мэт өөрсдийн гэм хортой сэтгэл хөдлөлүүдийн талаар шалгаж үзэх. Бид өөрсдийн зан байдлын тэдэнд үзүүлэх нөлөөний талаар мэдлэг, туршлагагүй (гэнэн) байна уу? Тэд бидэнд дургүй байгаа болов уу эсвэл тэд магадгүй биднийг голон харилцаагаа таслах болов уу хэмээн сэтгэл зовж байна уу? Бид – бидний бусадтай тогтоосон харилцаанд эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд байгаа эсэх, мөн тэдгээр нь биднийг тэдэнд үнэхээр туслах мөн тэдэнтэй эерэг хэлбэрээр холбоотой байх явдлыг хязгаарлаж байгаа эсэхийг харна. Бид тэдэнд үргэлж уурлах, бухимдах сэтгэлийг төрүүлж, тэвчээргүй хандаж байна уу? Эсвэл зөвхөн тэд бидэнд юу хийж өгч чадах талаар бодож байна уу – тэдэнд хэт татагдах сэтгэл (өөрт байх ямар нэг зүйлийн сайн чанарыг хэтрүүлэн , түүнийг алдахгүй байхыг хүсэх сэтгэл) төрүүлж байна уу? Өөрийн амьдралд байх олон өөр хүмүүст сэтгэлийн ийм гэм хортой төлөвүүдийг төрүүлж байх нь – биднийг амар амгалан болгодог уу? Эсвэл тэдгээр нь бидний бусад хүмүүстэй тогтоосон харилцаа холбоог үнэндээ гэмтээж байна уу? Бүгдээрээ өөрсдийгөө шалгаж үзэцгээе, ингээд хэрэв энэ үнэн байвал, тухайн байдал үргэлжилж байгаа тэр бодит байдлаас эмээх сэтгэл төрүүлцгээе. Энэ нь бидний хичээн ажиллаж, арилгахыг хүсэх зүйл, тийм биш гэж үү? “Тэдгээр нь миний биеийг бусдаас тусгаарлаж байна. Миний нөхөрлөлийг үгүй хийж байна” гэнэ. 

[Бясалгал.] 

Саад дугаар гурав: Эерэг байдлаар тэсгэлгүй үйлдлүүдийг үйлдэх 

Дараагийн дугаарт, эерэг байдлаар тэсгэлгүй үйлдлүүдийг үйлдэх явдал. Үүнд бусдын талаар хэт их анхаарал хандуулах, үргэлж тэдэнд туслахыг хичээн, бүр тэднийг хүсээгүй эсвэл тэдэнд бидний туслалцаа шаардлагагүй байх үед биднээс хүсээгүй зөвлөгөөг тэдэнд өгч, үзэл бодлоо илэрхийлэх зэргийг хийх багтана. Тэдний алдааг байнга засах, бүр зохисгүй байх үед хүртэл. Ердөө тэд бидний тэднийг хийгээсэй хэмээн хүсэх байдлаар эсвэл бидний ердийн хийдэг тэр байдлаар юмсыг хийхгүй байгаагийн улмаас. Бид энэ нь тустай байна гэж бодсоноор цаг үргэлж тэдний алдааг засах боловч үнэндээ тэд үүнд ердөө дургүй байдаг. Үнэндээ, бид ердөө тэдний талаар цаг үргэлж санаа зовж байдаг. Эдгээр нь бусадтай холбоотойгоор тэсгэлгүй, эерэг байдлаар үйлдэл хийх хэлбэрүүд. 

Дахин хэлэхэд, бид өөсдийг шалган үзэж, “Энэ нь бусадтай үнэхээр эерэг байдлаар холбогдож, үнэхээр тэдэнд тус болохоос биднийг хязгаарлаж байна уу? Энэ биднийг амар амгалан болгож байна уу?” гэдгийг харна. Асуудал нь тэдний талаар анхаарал хандуулах биш, харин тэр талаар хэт шаргуу байгаа явдал. Хэрэв бид өсвөр насны хүүхдүүдтэй байх үед ийм хам шинж маш илэрхий болдог гэж миний бие боддог. Мөн бид албан байгууллагыг удирдаж байгаа үед, эсвэл нэг албан газар бусад хүмүүсийн хамтаар ажиллаж байгаа үед бусдыг үргэлж юмсыг тэдний өөрийн хэв маягаар хийлгэхээс илүүтэй өөрийн хэв маягаар хийхийг шахахыг оролддог, тэр нь зөвхөн бүтээмжтэй мөн зөвхөн сайн байж болно – ийм зүйл албан газар байнга тохиолддог. 

Дахин хэлэхэд, хэрэв бид бусдад ийм байдлаар үйлдэл хийн хандаж байгааг олж мэдвэл – магадгүй хүн бүртэй биш  хэдий ч, тодорхой тооны хүмүүстэй – энэ нь биднийг бусдаас тасалж байгаа зүйл байна. Энэ нь бусадтай тогтоох сайн харилцааг хязгаарлана. Тэгэхээр, бид “Миний бие үүнээс эмээж байна. Би энэ зан байдлыг үнэхээр арилгахыг хүсэж байна. Миний бие ийм хэлбэрээр үйлдэл хийх явдлаас намайг гаргах тийм зүг чигт явахыг хүсэж байна” хэмээн бодно.   

[Бясалгал.] 

Саад дугаар дөрөв: Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагууд 

Лам-рим (Бодь мөрийн зэрэг) сургаал үнэхээр гайхалтай; тус сургаал бидэнд өөрт үнэхээр гэм хортой бүх тэдгээр зүйлсийг үе үеэр, шат шатаар гарган үзүүлсэн байдаг. Дараагийн бидний шинжилж үзэх зүйл бол бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, би, би ,би хэмээн хэт бодлогошрох  явдал дээр төвлөрсөн хандлагууд байна. Тэдгээр үе шатуудын зарим нь бидний гэм хортой зан байдлын үндэс болж байдаг бол зарим нь бидний тэсгэлгүй гаргах эерэг зан байдлуудын үндэс болж байдаг. Гэм хортой зан байдлын хам шинжүүдийн (гадаад шинж тэмдэгийн нийлбэр цогц) тохиолдолд, хувиа хичээх, үргэлж “Миний бие өөрийнхөөрөө юмсыг хийх, өөрийн хүссэнийг авах ёстой, миний бие хамгийн чухал, миний бие бүхний түрүүнд байх ёстой, үргэлж миний зөв” хэмээн үргэлж бодох явдал байна. Эсвэл үүний эсрэг – “Миний бие сайн биш, тэд миний биед дургүй байвал яах вэ?” гэх бодол байж болно. Эдгээр нь бүгд би, би, би гэх дээр төвлөрсөн байна, тийм биш гэж үү? Харин тэсгэлгүй гаргах эерэг зан байдлын хам шинжүүдийн тохиолдолд, энэ нь “Миний бие төгс сайн байх ёстой” гэх бүх зүйлийг төгс сайн байлгахыг хичээх сэтгэл зүй гэх зэрэг зүйлс байж болно. Мөн, “Миний биед хамгийн сайн зүйл юу байх вэ, миний дуртай зүйл танд зохих хамгийн сайн зүйл байна” гэх явдал. Эдгээр бүгд нь “Хамгийн чухал нь би, миний дуртай зүйл, миний бодож буй зүйл, миний хүсэж буй зүйл” гэж бодох – өөрийн талаар-хэт бодлогошрох сэтгэлийн тайван байдал алдагдуулах энэ хандлагын жишээнүүд. 

Бодитойгоор өөрийн бодлын хэлбэрийг, “Миний бие таны хийсэн зүйлд дургүй байна, үүнийг миний бие ийм байлгахыг хүсэж байна” гэх мэтээр бидний толгойд эргэлдэх тэр дуу хоолойгоор гарч ирэх ийм төрлийн бодлууд бидэнд хэр байнга төрдөгийг шинжилж үзэж эхлэх үед энэ үнэхээр гайхмаар байдаг. “Ямар учраас та миний хүссэн адил байдаггүй юм бэ?” гэх. Бүр энэ талаар нэг судалгаа хийсэн байдаг – Дээрхийн гэгээн Далай лам дараах зүйлийг байнга иш татдаг – “Би” эсвэл “миний” гэх үгийг өөрийн бодол эсвэл яриандаа хамгийн их хэрэглэдэг хүмүүс хамгийн ихээр зүрх судасны өвчнөөр өвддөг. Цусны өндөр даралт, гэх зэрэг зүйлүүдээр. Тэгэхээр, дахин хэлэхэд, бид – “Энэ төрлийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлага миний биеийг бусадтай эерэг хэлбэрийн харилцаатай байхад, тэдэнд үнэхээр туслахад саад болж байна уу? Миний биеийг амар амгалан болгож байна уу?” хэмээн шалгаж үзэх хэрэгтэй. Мөн адил, бид үүнээс эмээх сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Бид хэдий их өөрийн талаар бодох бодол дээр төвлөрнө, үнэндээ төдий чинээ их бид зовж байдаг. 

[Бясалгал.]

Top