Үүний өмнөх семинараар бид бусадтай харилцаа тогтооход саад болдог зүйлүүд болон бидний зан байдлын нэлээд таагүй мөн чанарын талаар ярилцсан. Цааш үргэлжлүүлэн ярилцахын өмнө, та бүхэнд асуух асуулт эсвэл ярилцахыг хүсэх зүйлс байна уу?
Миний асуулт, эрдэмтэдийн талаар, жишээ нь, тэд бусад эрдэмтэдийнхээ өмнө ямар нэг зүйлийн талаар ярих үед, тэдний тайлбарлаж байгаа тэдгээр баримтууд бусад эрдэмтэдийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг өдөөж болно. Жишээлбэл, нэг нэлээд экстрим жишээ нь Жиордано Бруно болох бөгөөд тэрбээр XVI зуунд, хожим нь үнэн болох нь тодорхой болсон одууд нь өөрийн гэсэн гаригуудтай холын нарууд гэх санааны талаар ярьж хүмүүсийг бухимдуулсан. Түүнийг үүнийх нь төлөө галд шатаасан. Энэ тохиолдолд хэн нэгэн ямар нэг үнэн зүйлийн талаар ярих боловч тэр нь зарим бусад хүмүүсийн бухимдлыг төрүүлэх энэ үед тэр нь зан байдлын эерэг үйлдэл болох уу эсвэл тэр нь эерэг болон сөрөг зан байдлын холимог болох уу?
Тэгэхээр, хэрэв бид үүнийг задлан шинжилж эхэлбэл, энэ үнэндээ нэлээд ярвигтай асуудал байна. Нэг талаар, бидэнд уур, шунал, ихэрхэл, атаа эсвэл мэдлэг, туршлагагүй байдал (гэнэн байдал) гэх мэт – сэтгэлийн тайван байдал алдагдуулах нэг сэтгэл хөдлөлөөр өдөөгдөн хийх үйлдэл, ярих яриа, бодох бодлын хэлбэрүүд болох зан байдлын гэм хортой төрлүүдийн тодорхойлолт байдаг. Хэрэв тухайн хүн дээрх мэдээллийг ихэрхэх сэтгэлээр, өөрийг хэрхэн их ухаантай хэмээн харуулахаар өгсөн бол тэр үйлдэл нь гэм хортой үйлдэл болно. Эсвэл хэрэв тухайн хүн бусад хүмүүсийг бухимдуулах үүднээс түүнийг хийсэн бол тэр нь мөн гэм хортой үйлдэл болно.
Гэвч, мэдлэг, туршлагагүй байдал, эерэг болон сөрөг тэсгэлгүй зан байдал аль алины цаана байх мэдлэг, туршлагагүй байдлын талаар ярих үед тухайн хүн сайн сэдэлтэй байсан байж болно; жишээ нь, тэрбээр хүмүүст туслахыг, тэдэнд зааж сургахыг, тэдэнд мэдээлэл өгөх зэргийг хүссэн байж болно. Гэсэн хэдий боловч, энэ нь бүр өөрийг өргөмжлөх явдал – тэрбээр хэр их ухаатай болохыг харуулах явдал – биш байсан ч энэ нь бусад хүмүүс түүнд хэрхэн хариу үзүүлэх талаар мэдлэг, туршлагагүй байсан байх явдал байж болно. Бусад хүмүүст юуг тайлбарлан хүргэх нь зохимжтой эсвэл зохимжгүй талаар ялгахгүй байх – энэ нь мэдлэг, туршлагагүй байдал (гэнэн байдал). Магадгүй тухайн хүн бусад эрдэмтэд ямар түвшинд байсан эсвэл тэдний хариу үйлдэл юу байж болох талаар бүр мэдээгүй байж болно – энэ нь ихэнх тохиолдолд үнэн байдаг. Хүмүүс ихэнх тохиолдолд статистик гэх мэт баттай нотлох баримтуудыг гаргаж ирэхэдээ бэлэн биш байдаг.
Жишээ нь, миний туслах статистикт дуртай, бид юу хийж байсан ч тэрбээр статистикууд болон нотлох баримтуудыг иш татдаг. Бидний гаргах шаардлагатай шийдвэр бүр статистик дүн шинжилгээн дээр суурилсан байх ёстой бөгөөд миний бие түүнийг цаг үргэлж статистикуудыг иш татах үед нь байнга тэвчээр алдан, бухимддаг гэдгээ нуулгүй хэлье; азаар, тэрбээр энд одоо байхгүй байна. Хэдийгээр түүний зөв байж болох ч – миний бие түүний статистикуудыг шалгадаггүй – гэвч хэрэв бид мэдээллийг хүлээн авагчаар оролцож байгаа бол бид өөрсдийн бухимдлыг шинжилж үзэх ёстой. Энэ бол сонирхолтой хэсэг нь.
Бухимдал нь “Миний бие үүнийг сонсохыг хүсэхгүй байна” гэдгээс шалтгаалж байж болно, учир нь тэр нь миний итгэл үнэмшлийг үгүйсгэж байх ба миний үнэмшил тэр нь мэдээж, ямар нэг үндэслэл дээр суурилаагүй, ердөө “Миний бие тийнхүү бодож байна” гэх дээр суурилсан явдал байна. Мөн бид хүн бүр учир шалтгааны суурь дээр суурилж үйлдэл хийдэггүй (бодож тунгаадаггүй, юмсыг хийдэггүй), учир нь хэдийгээр статистик “Хүмүүс энэ эсвэл тэр байдлаар үйлдлүүдийг хийдэг” гэж харуулж болох баримт байх ч, хүмүүсийн зан байдалд мөн сэтгэл хөдлөлийн, учир шалтгааныг тооцоолоогүй суурь байдаг гэдэг баримтыг бид мөн анхаарч үзэх ёстой. Ярьж байгаа хүний ярих чадвар нь, энэ тохиолдолд, дуу хоолойн зохих өнгийг хэрэглэх явдал байна. Энэ нь “Та бүхэн ухаан сул, учир нь статистик үүнийг, үүнийг мөн түүнийг харуулж байна” гэх хоолойн өнгө байж болохгүй. Энэ, мэдээж, сонсож байгаа хүни талд бухимдал, уур төрүүлнэ; тэд маш өөрсдийг хамгаалах байр суурьтай болно. “Статистик үүнийг мөн үүнийг мөн үүнийг харуулж байна” – дээрх ийм хэлбэрийн статистик нотолгооны тайлбар нь хэний ч бухимдлыг төрүүлнэ.
Ийм учраас Бурханы хамгийн гайхалтай эрдэм, чанаруудын нэг нь уран арга (чадварлаг арга) байдаг. Бурхан хүмүүсийн юуг ойлгоход бэлэн байх түүний дагуу, мөн гайхалтай хоолойн өнгө, түүнийг тайлбарлах аргаар, шаталсан тун, хэмжээгээр баримтуудыг хэрхэн тайлбарлахыг мэддэг, энэ нь хүмүүст өөрсдийг хамгаалах байр суурь төрүүлдэггүй. Гэвч, үүнийг хийх маш хэцүү. Тэгэхээр, баримтыг дангаар нь гаргаж тавих нь эерэг бас сөрөг. Бүх зүйл сэдлээс, мөн хэрэглэгдэх баримтыг хүргэх аргаас – чадварлаг байх аргаас шалтгаална.
“Аврал айлтгах” гэдэг үгийг та ихэвчлэн “аюулгүй чиг” гэж орчуулдаг. Энэ хоёр үг нь “аврал айлтгах” болон “аюулгүй чиг” гэдэг хоёр үгсийн орчуулгууд уу, хэрэв тийм бол дээрхийг (“аюулгүй чиг” гэх үгийг) хэрхэн орчуулахыг хэлж өгөхгүй юу?
Миний бие аврал айлтгах гэдгийг түүнд “аюулгүй чиг” гэх холбоотой, нэмэгдэл утга байдаг учраас голлон тийн орчуулдаг. Энэ нь үгчилсэн орчуулга биш. Санскрит хэл дээрх “сарана” гэдэг үг , эсвэл төвөд хэл дээрх “кяб” гэдэг тэр үгүүд “хамгаалалт” гэсэн утгатай үг байдаг. Сорилт нь дээрх үгэнд хэрэглэгдэх хэллэгийг үгчлэн орчуулбал “хамгаалалтын зүгт явах” гэх хэллэг байх ба үүнийг бидний хэлэнд орчуулах маш эвгүй. “Би аврал айлтгаж (одуулж) байна” (англ. “I(би) go (явах) for(төлөө) refuge (аврал)”) гэдэг нь голлон хэлэгддэг хэллэг бөгөөд миний бие энэ хэллэгийг англи хэлэн дэх нэлээд бага зэрэг ердийн биш хэллэг гэж боддог. Энэ орос хэлэнд ямар байхыг миний бие мэдэхгүй байна. Энэ нь үргэлж миний бие ямар нэг зүйл рүү явж байгаа мэт, жишээ нь, дэлгүүр рүү сүү авахаар явахтай адил сонсогддог гэж хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь миний бие Бурханы дэргэд очсоноор, Бурхан надад ямар нэг зүйл, аврал, өгөх мэт. Гэвч аврал айлтгах тухай сургаал нь дээрх мэт идэвхгүй нэг үйл байдаггүй; аврал айлтгахыг идэвхгүй зүйл байлгах зорилго байдаггүй.
Цаашилбал, бидэнд шалтаант болон үр дүнт аврал гэж байдаг. Шалтаант аврал нь гэгээрэлд хүрсэн тэдгээр хүмүүст – Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал айлтгах явдал байна; тэд гэгээрэлд өөрсдөө хүрсэн бөгөөд бидэнд аюулгүй чигийг олгоно. Нөгөө нь, үр дүнт аврал байх ба энэ тохиолдолд бид, эгэл хүмүүсийн хувиар, өөрийн хараахан хүрээгүй байгаа, өөрийн Бурхан, Ном, Хуврагийн чуулганд хүрэх тэр үр дүндээ “аврал айлтгана.” Бидний өөрсдийн Бурханы хутагт хүрэх үйл явц нь хараахан тохиолдоогүй байгаа боловч тэрхүү хараахан-тохиолдоогүй-байгаа явдал нь түүний шалтгааны суурин дээр нэрлэгдсэн үзэгдлээр оршино. Тэдгээр шалтгаанууд нь бүх нөхцөлүүд нь мөн шалтгаануудын хүчний хуримтлал болон бусад зүйлс нь бүрэн бүрдэх үед бидний гэгээрлийг бий болгох боловч тэдгээр шалтгаануудад бидний гэгээрлийг бий болгож, гаргах чадамж байна. Эдгээр шалтгаанууд нь бидний Бурханлаг-мөн чанар бүхий хүчин зүйлүүдийг илэрхийлнэ. Ийм учраас миний бие гэгээрэлд хүрээд байгаа тэдгээр хүмүүс, бидний зорьж байгаа бидний өөрсдийн ирээдүйн гэгээрэл болон биднийг гэгээрэлд хүргэх боломж олгодог бидний өөсрдийн Бурханлаг-чанар эдгээрт мөргөж эхэлдэг. Ийм байдлаар аврал айлтаж, мөргөл үйлдэх нь шалтгаант болон үр дүнт авралын энэ шинжлэл дээр суурилдаг.
Миний бие хэрхэн өөрийн хараахан тохиолдоогүй байгаа ирээдүйн гэрээрэл рүү эсвэл өөрийн Бурханлаг-чанар руу, тэдгээрт хүрэх, тэдгээрийг идэвхжүүлэх ямар нэг зүйл хийхгүйгээр, хандаж болох вэ? Тэдгээр нь надад миний бие ямар нэг зүйл хийх шаардлагагүйгээр өөрсдөө дангаараа надад хамгаалалт олгоно гэж үү? Энэ бол Бурханы шашны илэрхийлдэг зүйл биш. Тэдгээр нь аврагчууд мэтээр тэдэнд аврал айлтгах нь ямар ч утгагүй. Аврал айлтгах гэдэгт хамгаалалт гэдэг нэмэлт утга байдгийг санаарай. “Бид тэдний зүг чигээр явна” гэдэг нь зөв нэмэлт утгатай нь илүү сайн таарах мэт санагддаг.
Тэдний зүг чигээр явсанаар бид өөрсөддөө хамгаалат бий болгоно. Энэ нь “Ном” гэдэг үгийн утга бөгөөд тэр нь бидэнд өөртөө зовлон бий болгохоос зайлсхийхэд тусалдаг зүйл байдаг. Энэ нь дээрхээс биднийг хамгаалахад тусалдаг нэг зүйл – зам хөндлөн гарах үедээ машинд мөргүүлэхгүйн үүднээс хоёр талын аль алин руу харах байдлаар болгоомжтой байхтай адил. Энэ бол “Ном” гэдэг үгийн утга – Ном гэдэг нь хамгаалах арга хэмжээ, хамгаалах зүйл гэсэн утгатай. Ном (Дхарма) гэдэг үг чухамдаа “түдгэлзэх,” ямар нэг зүйл болохоос сэргийлэх гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай.
Энэ миний “чигт явах” гэдэг орчуулгыг хэрэглэсэн шалтгаан. Дээр нь, энэ нь аюулгүй, эерэг чиг; энэ чиг нь биднийг өөртөө илүү их зовлон бий болгохоос хамгаалдаг бөгөөд энэ чигт бид өөрт илүү их зовлон бий болгохоос зайлсхийдэг гэдэг утгаар аюулгүй юм. Миний бие энэхүү шинэ үг хэллэгийг, олон хүний Ном судлах үйл явц нь Бурханы шашны тодорхой үг хэллэгийн улмаас тодорхой түвшинд хүрээд саарч, тэдний олонх нь тухайн үг хэллэг үнэндээ юу гэсэн үг болохыг үнэндээ шинжилж үздэггүй явдлыг өөрийн туршлагаар мэдсэний үндсэн дээр гаргаж ирсэн. Ингээд, мэдээж, миний туслах “Тэгэхээр, үүний тоон мэдээлэл нь юу байна?” хэмээн асуух байсан болов уу? Гэвч надад энэ талаар тоон мэдээлэл байхгүй; энэ ердөө “Миний бие тийнхүү бодож байна” гэх зүйл. Тэгэхээр – миний бие үнэнээ нуулгүй хэлье – миний бие өөрийн мэдсэн бусдын талаарх мэдлэг, туршлага дээрээ суурилан ийнхүү бодож байгаа бөгөөд миний ярилцсан цөөн хүн тэд шинжилж үздэггүй хэмээсэн. Үүнийг батлах тоон мэдээлэл надад байхгүй. Тэрбээр надаас асуух эрхтэй, гэвч миний бие ийн бодсоор байна.
Тодорхой цаг үед, надад бүх зүйл сайн байгаа мэт санагддаг – гэр бүлийн хувьд бүх зүйл сайн байгаа, ажил дээр бүх зүйл байгаа, гэх мэт. Хэн нэг хүнд уулын оройд гарсан байх үед цааш явах ганц зам нь доош явах санагдаж болно. Та цааш явах ганц зам нь уруудах ийм хүний нөхцөлд түүнд юу гэж зөвлөх вэ?
Тэгэхээр, үүний ард, ямар нэг амжилтад хүрээд цааш явах цорын ганц зам нь уруудах гэсэн гаргалгаа байх албагүй. Гэгээрэлд хүрэх зам мөрийн талаар, эсвэл гэтлэхүйд хүрэх (зовлонгоос өөрөө бүрэн ангижрах) зам мөрийн талаар ярьж байгаа үед, жишээ нь, тус зам мөр нь нэгэнт хүрсэн бол тогтвортой байж үлддэг нэг төлөвт хөтлөх бөгөөд тэнд уруудах гэдэг зүйл байдаггүй. Тус зам мөрийн хүрэх зүйлд хүрсэнээр, бид жинхэнэ хорихуйд (зовлонг жинхэнэ бүрэн зогсоосон төлөвт), Хутагтын гурав дахь үнэнд хүрдэг. Энэ үед буцаж доош уруудах бүх шалтгаануудыг бүрэн зогсоосон байх учраас үүнд буцах, уруудах боломж байдаггүй. Энэ нь итгэхэд үнэхээр маш бэрх зүйл, учир нь энэ нь сэтгэлийн төрөлх ариун чанар – тэр нь мөн чанараараа асуудлуудын тэдгээр шалтаануудаар бохирлогддоггүй эсвэл өөрчлөгддөггүй тухай ойлголт дээр суурилдаг.
Зам мөрийн туршид баримтлах сахилуудын нэг нь өөрийн ойлголтод хэзээ ч сэтгэл ханахгүй байх тухай байдаг. Бид гэтлэхүй, гэгээрэлд хүрэх хүртэл улам, улам цааш явах хэрэгтэй бөгөөд ингэснээр бид орчлонгоос (орчонгийн зовлонгоос) бүрмөсөн, үүрд гарна. Орчлонгийн шинж чанаруудын нэг нь хяналтгүй дахин дахин гарах оршихуй бөгөөд мөн бидний нөхцөлүүд үргэлж давтагдан өгсөж, уруудаж байдаг тул бид дээрхийг хийхийг хүсдэг. Юмс нэлээд удаан хугацааны турш үнэхээр, үнэхээр сайн явагдаж, бид “Тэгэхээр, миний бие уурлаж, бухимдах явдлыг үнэндээ арилгасан” гэж бодож байж болох ч, энэ үед гэнэт бидний төсөөлж чадах хамгийн их уцаар төрүүлэх хэн нэгэн бидний амьдралд гарч ирдэг. Ингээд, олон жил Номын бүтээл хийсэний дараагаар гэнэт бид тухайн хүнд уур, бухимдал төрүүлж эхэлдэг. Миний би үүнийг өөрийн хувийн туршлагаас ярьж байна, ийм зүйл тохиолддог. Үүнийг шийдвэрлэх цорын ганц аргыг Оюун судлахуйн найман шад шүлэг (Сэтгэлийн сургах тухай найман бадагт шүлэг) бүтээлд тайлбарласан байдаг. Энэ нь тухайн хүнийг нэг үнэт эрдэнэ мэтээр, бидний амьдралд, хэдийгээр бид Номын зам мөрөөр яван нэлээд өндөр түвшинд хүрээд байгаа хэмээн үнэхээр бодсон байтал, бидэнд үргэлжлүүлэн явах зам нэлээд байгааг заахаар ирсэн нэгнээр харах тухай юм. Нэг сайн жишээ гэвэл миний статистикийн залуу – минйи бүх итгэл үнэмшил, миний бүх бодлого, миний хийсэн бүх зүйл, тэдгээрийг миний бие тоо баримтаар батлах ёстой болдог байсан бөгөөд надад ямар ч тоо баримт байгаагүй, ердөө “Миний бие тийнхүү боддог.” Ингээд миний бие маш их бухимддаг байсан ч тэрбээр миний хамгийн сайн багш байсан – маш тустай.
Хэн ч тэднийг бухимдуулж чадахгүй, тийм сэтгэлийн төлөвт хүрсэн хүмүүсийн ямар нэг жишээ бий юу? Ийм төрлийн тодорхой тооны хүмүүс бидний энэ орчин цагт байгаа юу?
Тэгэхээр, Дээрхийн гэгээн Далай лам тэрбээр одоо хэр нь бухимддаг хэмээдэг. Тэрбээр өнөөгийн манай дэлхий дээрх хамгийн өндөр түвшинд төлөвшсөн хүн байх хэмээн миний бие боддог. Гэвч Дээрхийн гэгээн тэрбээр ердөө цөөн хэдэн секундын турш бухимдаад, тэгээд тэр нь зогсдог гэдэг. Энэ бол бидний дагахыг хүсэх чиг – бидний уур бухимдал удаан үргэлжлэхгүй байж, улмаар бид түүнийг улам, улам илүү хурдан зогсоодог болох явдал гэж миний бие бодож байна.
Энэ талаар бодож үзээрэй; энэ үнэхээр бодууштай. Эхлэл үгүй цаг хугацааны турш – энэ маш урт хугацаа, мөнхөд – бид мунхаг, уур хилэн зэргийн зуршлыг хуримтлуулсаар ирсэн. Эдгээр нь одоогоор ардаа маш их хүчтэй болсон үнэхээр жинтэй зуршлууд. Нөгөө талаар, бидний тэвчээр, асрал хайр, билэг ухааны зэргийн зуршил хэр хүчтэй байгаа вэ? Тэдгээр нь эхлэл үгүй цаг хугацааны туршид хуримтлагдсан уур бухимдал, мунхагийн зуршлын хүчтэй харьцуулахад маш сул. Бид өөрсдийн бүх бүтээлээр – энэ нь мэдрэлийн уян хатан чанартай (мэдрэлийн тогтоцооны шинэ холбоосуудыг бий болгох чадвар) холбогдоно – бид илүү, илүү их хүчтэй эерэг зуршлуудыг бий болгож, сөрөгүүдийг нь багасгахыг хичээнэ. Гэвч, сөрөг зуршлуудыг бүрмөсөн арилгах маш хэцүү. Бидний хийж чадах бүх зүйл тэдгээрийг алгуур улам, улам, улам сул болгож, мөн эерэг зуршлуудыг алгуур улам, улам хүчтэй болгохыг хичээх. Энэ нэлээд алгуур үйл явц байна.
Эхэнд нь, юу тустай вэ гэвэл сөрөг зуршлуудыг идэвхжүүлдэг нөхцөлүүдээс зайлсхийхийг хичээх. Үүний учир нь Тогмэ Зангпо гэгээний Бодьсадвын 37 гарын авалга (бүтээл) зохиолдоо дурдсанчлан өөрийн амьдарсаар ирсэн эсвэл өсөж торнисон газарт байх нь нэлээд хэцүү болж, хүн бүр биднийг бухимдуулж, бид тэдэнд хэт дасах гэх мэт зүйлс гарах үед, хэсэг хугацаанд өөр газар явах нь сайн гэдэг. Ингэхдээ бид дээрх сөрөг хэв маягуудыг өдөөх нөхцөлүүдээс зайлсхийж байдаг. Ингээд бид эерэг зуршлуудыг хүчтэй болгохыг хичээнэ. Мэдээж, эдгээр хяналтгүй дахин дахин гарах хэв маягууд бидний явсан газар бүр гарч ирэх ч, бидэнд шинэ газар эерэг зуршлуудыг бий болгохыг илүү анхаарах энэ боломж байсаар байна. Гэвч тодорхой түвшний тогтвортой төлөвшилд хүрсэний дараа бид сорилт бүхий нөхцөлүүдэд эргэн орох хэрэгтэй. Энэ үед, бид бодитойгоор хэр их ахиц гаргасныг шалгаж болно. Бид сорилтыг хүснэ, учир нь тэр үед тэр нь бидэнд бид юун дээр ажиллах шаардлагатай үлдсэнийг харуулна. Гэвч үүнд маш их зориг хэрэгтэй. Төвөд хүмүүс “бодьсадва” гэдэг үгийг төвөд хэлэнд орчуулахдаа түүн дээр “баатар, зоригт” гэсэн утгатай нэг үеийг нэмж орчуулдаг.
Өөрийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, гэм хортой зан байдалтай нүүр тулж, хэрэв бид тэднийг бага зэрэг хянаж чадаж байгаа бол түүндээ ердөө сэтгэл ханахгүй байхад их зориг шаардагддаг; бид үнэхээр хичээнгүй байж, илүү цааш явах хэрэгтэй. Хичээнгүй гэх үгийн санскрит хэл дэх үг нь “виря” гэх үг байх бөгөөд энэ нь “баатар” гэсэн утгатай “вира” гэдэг үгтэй холбогддог. Энэ нь мөн бидний англи хэлний “эр зоригтой, эрэлхэг” (англ. “virile”) гэдэг үгтэй, та бүгдийн мэддэгчлэн “эрэлхэг эрэгтэй хүний хүч” (англ. “virile masculine strength”) гэдэгтэй бас холбогддог. Үнэндээ, хичээнгүй байж, цуцахгүй байхад баатарлаг зориг шаардлагатай. Тэгэхээр, бүү цуц! Ердөө юмс сайн явагдаж байгаа нь биднийг дахин сорихоор бидний амьдралд хэн ч гарч ирэхгүй гэсэн үг биш. Тэднийг гарч ирэх үед, тэднийг угтан аваарай.
Надад судар, тарнийн сургаалын талаар асуух асуулт байна. Сударын сургаал шалтгааны зөм мөр, харин тарнийн сургаал нь үр дүнгийн зам мөр. Нэг өнцөгөөс харахад, судрын сургаалын бүтээлээр гэгээрэлд хүрэх боломжтой бөгөөд үүнд гурван тоолшгүй галав шаардлагатай гэдэг. Гэвч нөгөө талаар, Богд Зонховын бүтээлд, тарнийн сургаалын бүтээл үйлдсэнээр, гэгээрэлд гурван жилийн дотор, сарны гурван үеийн дотор хүрэх боломжтой бөгөөд тарнийн сургаалын бүтээлгүйгээр гэгээрэлд хүрэх боломжгүй гэдэг. Бид үүнийг хэрхэн ойлгох вэ?
Энэ үнэхээр Бурханы шашин дахь, шашны дотоод урсгалуудын сүсгийн талтай холбоотой, нэг асуудал. Урсгал сургууль (тогтсон таалал) тус бүр “Бидний ойлголтоор та гэтлэхүйд хүрнэ,” эсвэл “Бидний ойлголтоор та гэгээрэлд хүрнэ” гэж хэлнэ. Гэтэл, дараагийн нэг урсгал сургууль нь өөрийн урсгал сургуулийг илүү гүнзгий хэмээн зарлана – энэ нь тоо баримтад суурилахгүй, харин “энэ илүү гүн гүнзгий” гэсэн ойлголт дээр суурилна. Ингээд энэ нь “Тэгэхээр, та өмнөх урсгал сургуульгүйгээр нийт зам мөрөөр явж чадахгүй, энэ нь зам мөрийн дагуух нэг шат бөгөөд илүү гүнзгий ойлгохын (явахын) үүднээс танд энэ хэрэгтэй” гэнэ, танд тэдний ойлголт хэрэгтэй гэдэг утгаар. Бурханы шашинд урсгал сургуулиудын эдгээр тогтолцоо байх бөгөөд бүр Их хөлгөний урсгал сургуулиудын дотор судрын болон тарнийн сургаал байна. Ингээд тарнийн сургаалын дотор, тарнийн сургаалын өөр өөр ангийн сургаалууд байх бөгөөд тус бүрдээ, Их хөлгөний сургаалын тогтолцооны дотор, бид тэдний “ойлголтын түвшин”-гээр гэгээрэлд хүрч чадна гэж баталдаг. Тэгэхээр ийм учраас миний бие үүнийг бага зэрэг шашны дотоод урсгал сургуулиудын баримтлалтай холбоотой асуудал хэмээсэн юм.
Эдгээр сургаалуудыг тоон баримтаар тодорхой тодорхойлох маш хэцүү. Миний эрхэм туслах миний тархийг угааж, тоон баримтад одоо намайг итгүүлсэн ба ийнхүү “Читтаматра урсгалын ойлголтоор бид ердөө энэ хүртэл явж чадна, хэрэв бид илүү цааш ойлгохыг хүсвэл, бидэнд үнэндээ Мадхъямака урсгалын ойлголт хэрэгтэй” гэсэн тоон баримт хаана байна? Богд Зонхов бээр өөрийн дүгнэлтээ тоон баримт дээр суурилж гаргасан уу, эсвэл ердөө логик болон өөрийн туршлага дээр суурилж гаргасан уу? Миний бие мэдэхгүй байна.
Хэрэв Шантидэва гэгээнийг авч үзвэл, тэрбээр Хинаяана урсгал сургуулиуд нь мөнх бус болон Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалаар та гэтлэхүйд хүрч чадна хэмээн хэлдэг талаар онцлон тэмдэглэсэн байдаг. Шантидэва гэгээн тэдгээр ойлголт нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах илэрхий, биет (бүдүүн) сэтгэл хөдлөлүүдийг арилгах боловч зарим нарийн сэтгэл хөдлөлүүд байсаар байна хэмээн тэмдэглэсэн. Энэ нь тодорхой нэг ойлголт биднийг гэтлэхүйд хүргэсэн эсэхийг харах сорилуудын нэг: бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг үнэхээр бүрэн арилгасан эсвэл тэднээс бага зэрэг бидэнд үлдсэн байгаа эсэхийг өөрсдөө шалгаж үзэх хэрэгтэй.
Судрын болон тарнийн сургаалын хувьд Богд Зонхов бээр Прасангика үзэл нь – тэрбээр тухайн үзлийг ойлгосон хэлбэрээрээ, тэр нь бусад хүмүүсийн тухайн үзлийг ойлгосон ойлголтоос маш өөр байсан – итгэхийн аргагүй өөрчлөлтийг авчирсан бөгөөд түүний үзэл Прасангика үзлийн Гэлүгпа ёсны үзэл болсон – энэ Прасангика үзлийг судар болон тарнийн сургаалын аль алинд нийтлэг баримтлана хэмээн хэлсэн; тэдгээр хоёр сургаалд баримталж буй үзэлд ямар ч ялгаа байхгүй хэмээсэн. Үнэндээ, тэрхүү үзэл нь гэтлэхүй эсвэл гэгээрэлийн аль алинд адилхан хүргэнэ. Өмнө нь хэн ч ийнхүү хэлж байгаагүй; тэрбээр гэтлэхүй болон гэгээрэлд хүрэхэд, мөн судар болон тарнийн сургаалын зам мөрдүүдэд бидэнд ав адил ойлголт хэрэгтэй хэмээн хэлсэн.
Тарнийн сургаалын шаардлагын хувьд, тэрбээр тарнийн сургаалын хамгийн өндөр түвшний ангийн сургаал болох ануттарайога тарнийн сургаалын талаар ярьсан, тарнийн сургаалын бусад ангийн сургаалуудын талаар бус. Богд Зонхов бид бодьсадвын сэтгэлийн төлөвшлийн үе шатын аравдахь үе болох аравдугаар газарт (бхүми) хүрэх үед – энэ шатад хүрэхэд бидэнд илт мэдэлд (бүхнийг мэдэх сэтгэл) хүрэхэд тотгор болдог хамгийн нарийн түвшний саадуудыг арилгах үүднээс хоосон чанарын талаарх ойлголтын бус түвшний мэдэхүйгээр тод гэрлийн сэтгэлд хүрэх шаардлага гарна. Үүнийг хийхэд бидэнд ануттагайога тарнийн сургаалын аргууд хэрэгтэй.
Дахин хэлэхэд, энэ бүхнийг батлах тоон баримт бий эсэх талаар миний бие сайн мэдэхгүй байна. Гэвч, онолын хувьд энэ ойлгомжтой. Гэгээрэл автоматаар гарч ирэх үү? Өөрийн гэгээрлийг гаргах үүднээс бид ануттарайога тарнийн бүтээлүүдийг бодитойгоор хийх хэрэгтэй юу? Дахин хэлэхд, миний бие мэдэхгүй байна.
Цаашилбал, Богд Зонховын шавь нарын нэг болох Кэдруб Жэ ануттарайога тарнийн сургаалын бүх системүүд (өөр өөр Бурхадын бүтээлүүд) биднийг гэгээрэлд хүргэхийн хувьд адил хэмээн хэлсэн нь нэг чухал санаа болсон. Энэ нь хэдийгээр аргууд тус бүрдээ, “Бид бүх тарнийн сургаалын системүүдийн хаан,” эсвэл “Бид хамгийн сайн нь” гэж хэлдэг ч, энэ нь нэг нь нөгөөгөөсөө илүү сайн, нэг нь нөгөөгөөсөө илүү сайн гэгээрэлд хүргэдэг гэсэн үг биш. Тэд хүмүүсийн зориг, сэтгэл, итгэлийг бадраах үүднээс тийнхүү баталдаг ч, энэ нь нэг систем нөгөө системээсээ сайн, жишээ нь Цагийн хүрдэний бүтээл нь Гухясамажа бурханы бүтээлээс сайн гэсэн утгатай бус.
Судрын сургаалын талаарх сэдэв рүү буцан орцгооё. Энэ сэдэв нь миний өмнө тэмдэглэхийг хүсэж байсан санаа, энэ нь бидэнд эхлэл үгүй цагаас эхлэн тэдгээр сөрөг зуршлуудыг байсан бөгөөд багахан ч болтугай эерэг зуршил бараг байхгүй байсаар ирсэн явдал. Хэдийгээр бидэнд хоосон чанарын талаарх сэтгэхүйн зөв ойлголт байсан ч, тэр нь дангаараа биднийг (зовлонгоос) чөлөөлөхгүй. Үнэндээ, ердөө сэтгэхүйн нэг ойлголт дээр суурилан бид бүр хоосон чанарын ойлголтын бус түвшний мэдэхүйд ч хүрэх боломж байхгүй. Үүний ард бидэнд асар их хэмжээний эерэг хүч хэрэгтэй – магад гарах сэтгэл, бодь сэтгэл гэх мэтийг төлөвшүүлсэнээс гарах эерэг хүч. Хэрэв бид өөрсдийн сөрөг зуршлуудын эхлэл үгүй цагаас эхлэн хураасан хуримтлалыг эерэг зуршлуудыг төлөвшүүлэхээр хийсэн цөөхөн цагийн бясалгалтайгаа харьцуулбал, мэдээж бид тэдгээр сөрөг зуршлуудыг дээрх байдлаар арилгаж чадахгүй.
Ийм дарааллын бодлоор бодох үед, эерэг зуршлуудыг бий болгоход бидэнд гурван тоолшгүй галавын турш эерэг хүчийг хуримтлуулах хэрэгтэй болох бөгөөд энэ нь мөн бидний сөрөг зуршлуудыг арилгахад шаардагдах хугацаа болох бөгөөд энэ нь тэдгээр сөрөг зуршлуудын сөрөг хүчийг хураахад зарцуулсан эхлэл үгүй цаг хугацаатай харьцуулахад харьцангуй богино хугацаа. Хэр их эерэг хүч бидэнд хэрэгтэй байх нь гол зүйл биш. Гол зүйл нь үүнд итгэхийн аргагүй их эерэг хүч шаардагдах явдал. Хэрэв бид энэ үйл явцыг “буян” хураах гэдэг үүднээс авч үзэх юм бол энэ нь оноо мэт санагдах бөгөөд тэр үед бид тоглоомд хожно. Гэвч эерэг хүч бол бидний эхлэл үгүй цагаас хураасан сөрөг хүчийг арилгахад хэрэгтэй зүйл. Өөрөөр бид тэр хүчийг хэрхэн арилгах вэ? “Тэгэхээр, миний бие 100,000 мөргөл хийсэн, тэгэхээр миний бие дахин хэзээ ч хэн нэгэнд уурлаж бухимдахгүй” гэж бодох нь ихэрхүү хэрэг болно. Энэ нэлээд ихэрхүү хэрэг болно, тийм биш гэж үү? Хэдийгээр бид мөргөлийг бүр сайтар хийсэн байсан хэдий ч.
Миний хэлэх гэсэн гол зүйл нь эерэг хүчийг мөнхөд хураахад өөрийг зориулахад маш их зориг шаардагдана – тэгэхээр, мөнх биш хэдий ч, “Гурван тоолшгүй галавын турш миний бие үүнийг хийнэ” гэж хэлэхэд. Мэдлэг, туршлагагүй (гэнэн) бүү байцгаагаарай. Ануттарайога тарнийн бүтээлээр бид нэг насны амьдралдаа гэгээрэлд хүрч чадна гэж бодох үед, бид өөртөө “Тэгэхээр, хэрэв энэ үнэн бол энэ тийм хэцүү биш байна” гэж бодож магадгүй. Гэвч гэгээрэлд хүрэх энэ үйл явц нь ямар ч шалтгаангүйгээр явагдахгүй бөгөөд мөн хэрэв бид өмнөх төрлүүддээ итгэхийн аргагүй их хэмжээний эерэг хүч аль хэдийн хураасанаар энэ насандаа бид сүүлийн алхамуудыг хийж болох энэ үйл явц болохгүй. Тийм, бид дээрх үйл явцыг Цагийн хүрдэний сургаалд дурдсанчлан гурван жил, сарны гурван үеийн хугацаанд хий болох боловч энэ бол бэлгэдэлийн утгатай. Хоосон чанарын талаарх ойлголтын бус түвшний мэдэхүйгээр сэтгэлийн тод гэрлийн тэр түвшинд хүрэх явдал нь энгийн даалгавар биш. Бидэнд асар их эерэг хүч байх хэрэгтэй. Тийм, бид нгондро зэхэл (бэлтгэл) бүтээлүүдийг хийж болно, гэвч энэ нь тэдгээр эхлэл үгүй сөрөг зуршлуудыг арилгахад бидэнд хэрэгтэй эерэг хүчийн хэмжээтэй харьцуулахад хувинтай усанд ердөө нэг дусал ус нэмэхтэй адил.
Тэгэхээр, энэхүү гурван жил, сарны гурван үеийн хугацаанд бид юу хийдэг вэ?
Цагийн хүрдэний сургаалд “Та ануттарайога тарнийн сургаалын бүтээлээр гурван жил, сарны гурван үеийн энэ багахан хугацаанд гэгээрэлд хүрч чадна” хэмээн өгүүлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Бусад тарнийн сургаалын эх зохиолуудад мөн ийн өгүүлдэг, гэвч тухайн хугацааг хэлж буй шалтгаан нь Цагийн хүрдэний сургаалтай холбогддог. Нэг өдрийн хугацаанд бидний амьсгалын урсгал эхэлж баруун хамрын нүхээр, дараа нь зүүн хамрын нүхээр гарах байдлаар арван хоёр удаа ээлжилдэг. Амьсаглын урсгал нэг хамрын нүхээс, нөгөө хамрын нүхээр гарч эхлэх тэр шилжилтийг хийх үед, гүн мэдэхүйн амьсгал гэж нэрлэгдэх, нэг амьсгал төв судалд орно. Хэрэв бид нэг зуун жилийн нас насалбал, төв судалд орох тэдгээр амьсгалын тоо 21,600 болно. Ийнхүү, энэ тоог авсан нь – Цагийн хүрдэний сургаалд тэдгээр бүх тооны холбогдлуудыг дуртайяа гаргадаг – хэрэв нэгэнт бид тод гэрлийн сэтгэлээр хоосон чанарын талаарх ойлголтын бус түвшний мэдэхүйд аль хэдийн хүрсэн бол тухайн сэтгэлээр бид “хувиршгүй адис” гэж нэрлэгддэг 21,600 дуслыг өөрийн төв судалд хураана, энэ үед бид гэгээрэлд хүрнэ хэмээсэн байдаг.
Дээрх тоо нь дээр дурдсан гүн мэдэхүйн амьсгалын тэр тоотой адил. Хэрэв бид гүн мэдэхүйн амьсгалууд гэх тэдгээр мөчийн дээрх тоог, тэдгээрийг хором бүрд авсан мэтээр, дараалуулбал, нийт хэмжээ нь гурван жил, сарны гурван үеийн хугацаатай тэнцэнэ. Энэ тооны давхцал дээр суурилан, бид ануттарайога тарнийн бүтээлээр гурван жил, сарны гурван үеийн хугацаанд гэгээрэлд хүрч чадна гэдэг – гэвч, энэ нь дээрхийг шууд утгаар илэрхийлээгүй. Тийм, хэрэв бид хувиршгүй адисын 21,600 дуслыг, хором бүрд дараалуулан, гурван жил, сарны гурван үеийн турш хураавал, тийм, бид гэгээрэлд хүрнэ, гэвч бид хоосон чанарын талаарх ойлголтын бус түвшний мэдэхүйгээр тод гэрлийн сэтгэлд хүрсэн тэр л үеэс энэ эхэлнэ гэдгийг санаарай.
Бид эдгээр бүх тоо ямар утгатай болохыг, ямар учраас эдгээр бүх тоонууд байдгийг ойлгох хэрэгтэй. Тэр үед бид юу ч болж байхаас үл хамааран асар их хэмжээний хичээл зүтгэл гаргах ёстой гэдгийг ойлгоно. Гэвч, Гухясамажа ануттарайога тарнийн системд, бид “аглаг сэтгэл” (төвөд. སེམས་དབེན། sems-dben)-ийн үе гэж нэрлэгддэг бүтээлийн үе шатад хүрэх үед, энэ үед, хэрэв бид ануттарайога тарнийн сургаалын бүтээлийг Читтаматра үзлээр бүтээж байсан бол, бид шууд Прасангика үзэлд автоматаар шилжинэ гэж өгүүлдэг. Энэ нь бидний бүтээлээр юмсын оршихуй нь зөвхөн сэтгэлийн нэрийтгэлээр (сэтгэлээр нэрлэх үйл явц) тайлбарлагддаг (ойлгогддог) болох нь үнэхээр илэрхий болдог учраас тэр. Бүтээлээрээ бид үүнийг автоматаар ойлгоно. Үнэндээ, бидний үзэл автоматаар солигдоно.
Хэрэв бид судрын сургаалын аргуудаар бодьсадвын аравдугаар газарт хүрч, улмаар, гэгээрэлд хүрэхийн тулд бид бидэнд аль хэдийн төрөөд байгаа хоосон чанарын талаарх ойлголтын бус тэр мэдэхүйгээр тод гэрлийн сэтгэлд хүрэх хэрэгтэй болно гэдгийг ойлгосон тэр үед, төгсгөлийн зэргийн аль хэсэгт бид түүнийг эхлэх хэрэгтэй бол хэмээн миний бие их гайхдаг. Эсвэл, бид Бурханы Дүрст лагшинд хүрэх шалтгаануудыг бий болгохоор (хураахаар) үүсгэлийн зэрэгт буцан орох хэрэгтэй болох юм болов уу? Миний бие үүнийг мэдэхгүй байна. Эдгээр нь Дээрхийн гэгээн Далай лам эсвэл түүний адил хэн нэгэнээс тодруулах хэрэгтэй асуултууд.
Жишээ нь, Прасангика ёсны үзлээр, шравака архад нь (гэтлэхүйд хүрсэн архад), хэрэв тэд архад болсоныхоо дараа бодьсадвын зам мөрд орсон бол тэд үзэхүйн мөрд эргэн орох ёстой болно гэдэг. Тэгвэл аравдугаар газрын судрын сургаалын бодьсадва нь илт мэдэлд саад болдог тэдгээр нарийнаас нарийн саадуудыг арилгахын тулд ануттарайога тарнийн сургаалд орох энэ тохиолдолд юу байх бол?
Миний бие маш, маш гүнзгий онол руу ороод байна, гэвч үүнийг өөрсдийн бодит практик туршлагад ойртуулан авчрах үед асуулт нь: Бид өөрийн тарнийн бүтээлийг зам мөрийн хаанаас хийж эхлэх вэ? Судрын сургаалын зам мөрийн дагуу бид хэр удаан бүтээл хийх хэрэгтэй вэ? Энэ үнэхээр асуух хэрэгтэй асуулт, тийм биш гэж үү? Бид тарнийн сургаалын бүтээлийг хийж эхлэхээс өмнө, судрын сургаалыг маш удаан хугацааны туршид бүтээхээр хүлээж болох боловч, үүний зорилго, ач холбогдол нь юу байх вэ? Бид тарнийн сургаалын бүтээлд, судрын сургаалын сайн суурьтай болохоос өмнө, цагаас эрт яаран орохоос зайлсхийхийг хүсдэг. Эдгээр нь маш чухал анхаарах зүйлс.
Энэ бүхэн лам-рим сугаалыг санагдуулдаг. Бид лам-рим сургаалыг уламжлалт аргын дагуу судалж болно, дараагийн хэсэгт юуны талаар судлах тухай ердөө мэдэхүйгээр – ердөө анхан түвшний сургаалаар, дараагийн дунд эсвэл гүнзгий түвшний сургаалын талаар юу ч мэдэхгүйгээр эхэлдэг. Гэвч, орчин үед мэдээлэлийг олж авах маш амархан болоод байгаа; бидний ихэнх нь лам-рим сургаалын талаар ямар нэг зүйл судалж мэдсэн байх ба бид зам мөрийн үе шатууд юу байх талаар мэддэг болцгоосон. Үүний улмаас бид одоо “За, миний бие гүнзгий түвшний сургаалд зорьё, Их хөлгөний сургаалд зорьё, тэгэхээр одоогоор миний бие эхний түвшний, бага төрөлхтний сургаалыг үзэж байгаа энэ нь ямар ач холбогдолтой байх вэ? Энэ бага төрөлхтний сургаал гүнзгий түвшний, их төрөлхтний сургаалд хүрэхэд хэрхэн холбогдох вэ?” гэх үүднээс бодож болно. Иймд байдлаар бодох нь явцад, бид зам мөрийн бусад хэсгийг үргэлж сэтгэлдээ хадгалж байна. Мэдээж, бусдад туслахад – үүнд миний бие ийм байдлаар ойртсоор байгаа – бид гэм хортой байдлаар үйлдэл хийхийг зогсоох ёстой. Цаашлаад, бид гэм хортой байдлаар үйлдэл үйлдэх нь зөвхөн бидэнд гэм хор хүргэх төдийгүй, тэр байдлаар үйлдэл үйлдэхийг зогсоох нь бусдад мөн тусалдаг учраас тиймхүү үйлдэл үйлдэхийг бид зогсоохыг хүсдэг – бид энэ зорилгыг сэтгэлдээ хадгалж байдаг.
Тарнийн сургаалын бүтээлийн бодит ач холбогдол нь юу вэ, учир нь тэр нь энэ цаг үед үнэхээр алдартай, олны мэдэх сургаал болсон бөгөөд бид тус сургаалд зорьж байгаа тохиолдолд; ялангуяа, ануттарайога тарнийн сургаал буюу ханьцашгүй дээд тарнийн сургаалын хувьд (тарнийн сургаалын дөрвөн ангийн хамгийн дээд, дөрөвдэх түвшний сургаал)? Түүний гол зүйл нь юу байдаг вэ? Энэ нь өөрийг олон гартай Бурханы дүрээр дүрсэлж чадах явдал уу? Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ бидний бүх бүтээлийн туйлын зорилго уу? Үгүй! Ануттарайога тарнийн сургаалын гол зүйл нь тод гэрлийн сэтгэлд хүрдэг тэр аргатай адил байдлаар нас эцэслэх, зуурдын төрөл болон дахин төрлийн үйл явцыг хувиргах. Мөн үүнээс Бурханы Дүрст лагшинг гаргах – зуурдын болон дахин төрлийн лагшингуудыг бус Самбхогакаяа болон Нирманакаяа (Төгс жаргалангийн болон Хувилгааны лагшин)- г гаргах явдал байна. Үндсэндээ, энэ бол тарнийн сургаалын авч үздэг бүх зүйлийн гол шим.
Хэрэв бид нийт зам мөрийн талаар тодорхой ойлголттой байвал – энэ бол бидний зорих зүйл, бүх зам мөрд суралцаж эхлэх үеэс – тэр үед, бид лам-рим сургаалын эхний түвшин, бага төрөлхтний зам мөрөөс эхэлдэг. Гэвч, хэрэв бид дахин төрөлд итгэдэггүй бол, хэрэв бид түүний талаар нухацтай авч үздэггүй бол, тэр үед нас эцэслэх, зуурдын болон дахин төрлийн талаарх сургаал ямар ч утгагүй зүйл болно. Тэгэхээр, бид энэ бүхний талаар үнэхээр сайтар бодож эхлэж ёстой, дахин төрөл гэдэг юу болох талаар шинжилж үзэх ёстой. Ингээд, суурь бага төрөлхтний сургаалаар, хэрэв бид гэм хортой байдлаар үйлдэл үйлдвэл, бид муу төрөлд төрнө гэдгийг ойлгож, бид түүнийг хүсэхгүй байна. Харин бид дахин төрлийн талаарх бүхий сул зүйлүүдийг арилгаж, түүнийг хувиргахыг хүснэ. Тэр үед, бүр эхнээс нь, бид энэ зорилгыг сэтгэлдээ хадгалан, тарнийн сургаал үнэндээ юунд зорьж байдаг түүний тулд хичээж байна.
Хэрэв бид ердөө энэ насны амьдрал дахь зүйлсийг сайжруулахыг хүсэж байвал – энэ нь бидний бараг ихэнхийн эхэлдэг тэр цэг – Ном судлах бидний сонирхол өөрсдийн амьдралыг бага зэрэг илүү сайн болгохыг хүсэх явдал байна. Энэ зорилго ердөө зүгээр, учир нь энэ бол миний “Номын хялбарчилсан хувилбар” гэж нэрлэдэг тэр зүйл. Үүнд бидэнд тарнийн сургаалын шаардлага байхгүй. Ийм зорилготой байх үед бидэнд тарнийн сургаалын тэдгээр дүрслэлүүдээр юунд хүрэхийг мэдэх түвшний ойлголт үнэндээ байхгүй бөгөөд тэр нь ердөө уран зөгнөлийн оронд саатах явдал болох нь маш хялбар байна.
Тэгэхээр, Номын хялбарчилсан хувилбарын аргын хувьд, бид бодитойгоор, “Миний бие Ном сургаалаас миний энэ насны амьдралд тус болж болох зүйлийг харахыг хүсэж байна” бодож эхлэх хэрэгтэй. Энэ гайхалтай. Ном сургаалд үүнийг санал болгох асар их зүйл байна. Гэвч, хэрэв бид тарнийн сургаалыг сонирхож байвал, бидний Номд хандах хандлага жинхэнэ зүйл – миний “Номын жинхэнэ утга” гэдэг зүйл байх хэрэгтэй бөгөөд үүнд дахин төрлийг болон тарнийн сургаалд багтах бүх зүйлсийг хүлээн зөвшөөрөх явдал багтах ёстой. Хэрэв бид тарнийн сургаалд сонирхож эхлэх юм бол энэ үед миний багш Сэркон Ринбүүчигийн үргэлж хэлдэг байсанчлан, энэ талаар хянуур байх хэрэгтэй болно. Хянуур байж, эхнээс нь эхлэх. Үнэндээ, бид юуны талаар судалж эхлэх гэж байгаа талаар мэдэх хэрэгтэй.
Уучлаарай, миний бие үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Тоон баримт дээр суурилахгүйгээр, ердөө “Миний бие үүнийг тустай гэж бодож байна” гэдэг дээр сууриллаа. Энэ тустай байж болох юм. Одоо завсарлаад, яриа руугаа эргэн орцгооё.