Өөрийн аврал айлтах, энэ аюулгүй чигт явах, сэдэл болгон төлөвшүүлэх хэрэгтэй гурван төрлийн сэтгэлийн төлөв байна. Тэдгээрийг гол төлөв, айдас (эмээх сэтгэл), итгэл мөн энэрэн нигүүлсэх сэтгэл гэнэ. Тэдгээр нь бидэн ойлгомжтой, ямар нэг утга учиртай зүйл байхаар тэдгээрийг хэрхэн нэгтгэж сурах нь гол зүйл байдаг.
Айдас (эмээх сэтгэл)
Бидний өмнөх семинар дээр, бид бидэнд тэрхүү аюулгүй чигт явах сэдлийг төрүүлэхээр хэрэглэхийг зорьж байгаа тэрхүү эмээх сэтгэл нь тэдгээр сөрөг хэв маягууд давтагдсаар байх тэр зүйлээс эмээх явдал байна гэдгийг харцгаасан. Хүмүүстэй маргалдах, зөрчилдөх, хүмүүс бидэнд итгэхгүй байх, бидэнтэй хамт байхыг хүсэхгүй байх, биднийг үл тоомсорлон орхих, бусдаас тусгаарлагдах, ганцаардах, сэтгэлийн хямралд орох – эдгээр бүгд тохиолдохоос бид эмээж байдаг. Эдгээр нь бидний үнэхээр бидэнд тохиолдохыг хүсдэггүй зүйлс мөн үү? “Хэрэв эдгээр зүйлс миний амьдралын турш үргэлжилсээр байх бол миний бие эмээнэ!” гэж бид боддог уу? Энэ төрлийн санаа зовох сэтгэл нь бидний энд төрүүлэхийг хүсэж буй сэтгэл хөдлөлийн эхний хэсэг. Хэрэв энэ зүйл тохиолдож байвал, бид түүнийг үргэлжилнэ гэдгээс эмээнэ; бид энэ үнэхээр айхавтар таагүй зүйл байна гэж бодно. Ингээд бид ердөө түүнийг, дахин, дахин давтаж байдаг тухай тэр явдлаас эмээнэ. Энэ үнэхээр бидний хүсэж байгаа зүйл үү – хэн ч хамт байхыг хүсэхгүй нэг гашуун үгтэй настай эрэгтэй эсвэл эмэгтэй байх, бидэнтэй уулзахаар хэн нэгэн ирэх үед, бидний хийх бүх зүйл гомдоллох явдал байх? Үүний үр дүнд, хүн бүр биднээс холдон явахыг хүсэж, бид ганцаардан, ганцаар үлдэнэ. Энэ бидний өөрсдийн амьдралд гаргахыг хүсэх чиг мөн үү? Тамуудын талаар бодох шаардлага үгүй мэт – энэ санаа хангалттай эмээмээр!
Хоёр төрлийн айдас, эмээх сэтгэл байна. Эхнийх нь, бидэнд итгэл төрөхгүй болох сэтгэл төрүүлэх айдас, эмээх сэтгэл байна. Бид “надад ямар ч арга байхгүй байна” гэх сэтгэлд автах ба бидний эмээх тэр зүйлийг, тэр айдсыг бид ямар нэг биет, байнгын хувиршгүй зүйл болгодог. “Миний хийж чадах зүйл юу ч үгүй, би хөөрхий, ямар ч итгэл найдвар байхгүй байна” хэмээнэ. Бид ингэж бодох үед үүнд ямар нэг уян хатан чанар байдаггүй. Энэ бол бидний энд ярих тэр төрлийн эмээх сэтгэл биш, учир нь энэ биднийг ердөө ямар нэг үйлдэл хийх чадваргүй болгоно. Үүний оронд бидний хийхийг хүсэх зүйл бол мэдэх; бид бидэнд эмээх сэтгэл, айдас төрүүлж байгаа тэдгээр зүйлсээс зайлсхийх арга бий гэсэн итгэл төрүүлэх хэрэгтэй.
Ердөө хамгийн маш энгийн түвшинд: бидэнд гэм хортой байдлаар үйлдэл үйлдэхийг хүсэх стэгэл төрөх үед, жишээ нь, хэн нэгэн рүү хашхичихыг хүсэх үед, түүнийг хийхийг хүсэх болон өөрийн эрхгүй түүнийг хийх хоёрын заагт нэг зай байдаг. Хэрэв бид тайван байж чадвал, тэр үед бид өөрийн ялгах ухаан ашиглан, “Хэдийгээр миний бие түүн рүү хашхичихыг хүсэж байсан ч түүн рүү хашхичих уу эсвэл болих уу?” хэмээн шийдэж чадна. Хэрэв бидэнд үргэлж уураа барьж чаддаггүй тийм хэв маяг байдаг бол, тэгэхээр, бидэнд уур төрөх болон бидний хийх, хэлэх зүйлд нөлөө үзүүлэх нэг үйлдэл бий болох хоёрын хооронд нэг зай байдаг. Тэгэхээр, итгэл найдвар байна!
Учир шалтгаан дээр суурилсан итгэл, найдвар
Гэвч, бидэнд ямар нэг арга байхгүй биш юм. Бидэнд аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэх хэв маягаа өөрчлөх чадвар байдаг. Энэ бол бидний аврал айлтгахтай холбоотой хэрэглэх сэтгэлийн төлөв байдлын энэ хоёрдахь тал – түүнийг өөрчлөх боломжтой гэсэн итгэл. Бид бидэнд байх тэдгээр таагүй хэв маягуудыг үргэлжлүүлэх шаардлагагүй. Бид үүнд учир шалтгаан дээр суурилах байдлаар итгэлтэй байна, тархины мэдрэлийн системийн шинэ мэдрэхүйн холбоосуудыг бий болгох чадварын жишээгээр. Бид автоматаар үргэлж тодорхой нэг байдлаар үйлдэл хийнэ гэж урьдаас тогтсон байдаггүй. Бид өөрсдийг дахин программчилж болно; бидний сэтгэл хэрхэн ажиллаж ирсэн программыг арилган, сэтгэлээ дахин шинээр эхлүүлэх.
Бидний ярилцсанчлан, бидний гэм хортой зан байдал, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, тэсгэлгүй гаргах эерэг зан байдлууд болон сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлагууд нь бидний зөвхөн өөрийн талаар бодох сэтгэлтэй холбогддог бөгөөд мөн хяналтгүй дахин дахин гарч байдаг, энэ нь энэ бүхнийг гаргах зуршлууд маш гүн бидний сэтгэл суусан байдгийг харуулдаг. Тэдгээр нь бидний тархин дахь хүчтэй суусан мэдрэхүйн замууд байх бөгөөд тэдгээр нь бидний сэтгэл хэрхэн ажиллах хэв маягийг харуулах сэтгэлийн зам мөр адил байна. Цаашилбал, тархины мэдрэлийн системийн шинэ мэдрэхүйн холбоосуудыг бий болгох чадварын талаарх мэдлэгийн талаар бид мэднэ – жишээ нь бидний зүүн тархинд гэмтэл гарсанаар баруун тал мэдээгүй болох үед бид зүүн талаа ашиглаж сурч чаддаг – энэ нь бидний тархины уян хатан чанартай холбоотой бөгөөд сэтгэн бодох шинэ мэдрэхүйн холбоосыг бий болгох нь боломжтой байхтай адил.
Энэ бидний бодож үзэх хэрэгтэй зүйл – бидний бодох хэв маягийг өөрчлөх, шинэ мэдрэхүйн холбоосуудыг, шинэ зуршлуудыг бий болгох нь боломжтой. Бид үүнийг амьдралдаа ер хийж үзсэн үү? Энэ бидний хийж болох зүйл үү? Ингээд хэрэв бид үүнийг хийвэл, сөрөг зуршлууд болон сөрөг мэдрэхүйн замуудыг ямар нэг байдлаар дарж, улмаар арилгавал, энэ биднийг илүү амар амгалан болгох уу?
Энэхүү бодох шинэ хэв маягт чиглэх замын суурь нь итгэл, уян хатан байх, өөрийн зуршлуудыг өөрчлөх нь боломжтой гэх итгэл үнэмшил байна. Энэ итгэл үнэмшил маш чухал - үүнийг хийх нь боломжтой гэж итгэх. Энэ нь өөрийн амьдралд аюулгүй чиг гаргах шалтаан болгож төлөвшүүлэх хэрэгтэй сэтгэлийн хоёрдахь төлөв. Бидэнд “Тэгэхээр, миний бие хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, энэ миний байх тэр хэв маяг” гэх хандлага байх үед энэ нь биднийг маш амар амгалан бус хэв маягт түгжинэ.
Дараах жишээг харцгаая: бид гол төлөв бичихдээ өөрсдийн баруун гарыг ашигладаг, гэвч бид цусны даралт харвах өвчнөөр өвдөн, баруун гар талдаа мэдээгүй болсон гэж бодьё. Хэрэв энэ боломжтой бол, энэ эргэлзээгүй боломжтой, бидний тархи шинэ холбоос үүсгэн бид өөрсдийн зүүн гараар бичиж чадах нь боломжтой бол уурлаж бухимдан, түүнийг барьж чадахгүй байхаас тэвчээртэй байж, бусдыг ойлгодог болох байдлаар, өөрсдийн юмсад хариу үйлдэл үзүүлэх хэв маягаа дахин шинээр эхлүүлэх нь бас боломжтой юу? Энэ маш чухал асуулт. Хэрэв дээрх уян хатан байдалтай байж, тэр физик биеийн түвшинд дээрхийг шинээр эхлүүлэх нь боломжтой юм бол бид өөрийн бусад зан байдал, сэтгэл хөдлөлүүд зэргийн хувьд түүнийг мөн хийх нь боломжтой гэсэн итгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ бол аврал айлтахын хоёрдахь тал – энэ эерэг чигт явах нь боломжтой гэх итгэл.
Тэгэхээр, бид өөрчлөлт гаргах, өсөх, юмсыг шинэ, илүү сайн хэв маягаар хийх нь боломжтой гэсэн дүгнэлтийг гаргана. Юутай ч бид үүнийг бүх цаг үед санаж байдаг. Бидний компьютер, гар утасны программ шинэчлэгдэх үед бид эхэлж түүнд дургүйцэж болох боловч, бид тэдгээрийг хэрхэн хэрэглэхийг сурдаг, тийм биш гэж үү? Бид ямар нэг шинэ зүйл сурч, тэдгээрт дасан зохицоход бидний нас хэзээ ч оройтдоггүй. Үнэндээ, ямар нэг шинэ, өөр зүйл хийх нь хөгжилтэй, сонирхолтой биш гэж үү? Тэдгээр зүйлүүдээс эмээх шаардлага үнэхээр байхгүй.
Цаашилбал, бид бүх зүйлийн дотоод холбоо, харилцан хамаарлыг ойлгож чаддаггүй, тэр дундаа, шалтгаан ба үр дагаврын талаарх харилцан хамаарлыг, энэ нь бидний сэтгэлд тодорхой хязгаарлалт байгааг харуулдаг. Бид өөрийн хийж байгаа зүйлийн урт хугацааны явцад гарах үр дүн юу болохыг хардаггүй, жишээ нь, бидний хэн нэгэнд өгөх багахан зөвлөгөө түүний үр дүн болохыг хардаггүй, энэ нь бидний сэтгэлд тодорхой хязгаарлалт байгааг харуулна. Энэ хязгаарлалтад юу нөлөөлдөг вэ гэвэл, бидний сэтгэл бүх зүйл, хүн бүрийг ангилалд хуваах хандлагатай байдаг явдал. Бид нийт дүр зургийг хардаггүй. Бид нийт дүр зургийн зөвхөн нэг жижигхэн хэсэг, цөөн тооны хувилбаруудыг авч үздэг явдал; жишээ нь, бид миний бие үүнийг хийвэл, тэр зүйл тохиолдоно гэж боддог. Бид тохиолдох зүйлд нөлөөлөх бусад үнэхэр олон хүчин зүйлүүдийг төсөөлдөггүй.
Гэвч, хэрэв бидний сэтгэл тийм их давчуу биш байвал – дүр зургийн ердөө нэг жижигхэн хэсгийг хараад, шумбагч онгоцны дурангаар харахтай адил – бид илүү их зүйлийг харсанаар илүү том дүр зургийг харж чадна. Энэ нь бидэнд нэг асуудал байх үед бид шийдлийг олохыг хүсэхтэй адил. Бид зөвхөн асуудлыг өөрийг нь харж, ердөө “Тэгэхээр, тэр зүйл үүнийг шийдвэрлэнэ” гэдэг. Гэвч, бид, жишээ нь, ердөө хоёр алхамыг харж байдаг. Үүний оронд бид “Тэгэхээр, хэрэв миний бие энэ шийдлийг хэрэглэвэл тэр нь илүү их асуудлуудыг бий болгох уу?” гэж асуух хэрэгтэй. Бид шийдлийн эхний ахламаас цааш харах ёстой.
Жишээ нь, бидний хүүхэд сургуульд явах бөгөөд, бид “Чи үүнийг хийх хэрэгтэй, чи ингэж хувцаслах хэрэгтэй” гэх зэргийг хэлж болно. Тэгэхээр, бид тэдний сургуулын хүүхдүүд түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар боддоггүй, тэр нь бидний хүүхдэд илүү их асуудлуудыг бий болгож болно. Тэгэхээр, хэрэв бид илүү томоор бодож чадвал, бид түүнийг хийх чадвартай, бид илүү өргөн дүр зургийг харж, ингэснээр илүү сайн ойлгож, илүү сайн зөвлөж чадна. Дахин хэлэхэд, бид сэтгэлээ нээж чадна, бидний сэтгэл илүү өргөн, бүхэлд нь авч үзэх байдлаар, илүү олон хувьсагчуудыг харгалзан үзэх чадвартай гэдэгт итгэх хэрэгтэй. Гэвч бид энэ биднийг илүү амар амгалан болгох эсэхийг асуусаар байх хэрэгтэй. Бид үүнийг хийх чадамжтай юу? Энэ бидний хийхийг оролдож үзвэл тус болох зүйл байх болов уу?
Нэг сайн жишээ дурдвал: бидэнд хийх ажил их байх бөгөөд бид “Тэгэхээр, хэрэв миний бие өдөрт 12 цаг ажиллавал энэ ажлыг гүйцээж чадна” гэж бодож болно. Гэвч бид хэрэв бид өдөрт 12 цагийн турш ажиллан, ердөө завсарлага авахгүй байвал бид цуцна гэж цааш боддоггүй. Энэ нь бидэнд илүү их асуудлуудыг бий болгож, үнэндээ ийм их хэмжээний ажил гүйцэтгэснээр бид асуудлыг шийдвэрлэхгүй. Ийм алсын хараагүй бодол нь миний ярьж байгаа тэр зүйл.
Эдгээр санаануудыг авч үзсэнээр, хэрэв бид өөрийн бодол, зан байдлын хэв маягтаа илүү уян хатан байвал бид өөрийн амьдралын чанарыг дээшлүүлж чадна гэсэн бага зэрэг итгэл бидэнд төрж болно. Энэ бидний явахыг хүсэх чиг байх бөгөөд ийм зүг чигээр явах боломжтой.
Тэгэхээр, энэ бол итгэлийн эхний төрөл; тухайлбал, бидэнд эмээх сэтгэл төрүүлэх тэдгээр сөрөг хэв маягуудыг өөрчлөх боломжтой гэсэн ийм учир шалтгаан дээр суурилсан итгэл. Илүү нээлттэй сэтгэлтэй (шинэ санааг хүлээж авахад илүү нээлттэй) байх нь боломжтой.
Төөрөгдөл үгүй итгэл
Бурханы шашинд тайлбарлан үзүүлэх хоёрдахь төрлийн итгэлийг “төөрөгдөл үгүй итгэл” гэдэг. Энэ нь өөрийн сэтгэлийг тодорхой, эргэлзээгүй болгох өөрчлөлтийг хийх өөрийн чадварт итгэх итгэл. Энэ нь бидний сэтгэлээс өөрийн сөрөг хэв маягууд дээр суурилж өөрийн хийхийг эсвэл хэлэхийг хүссэн тэдгээр зүйлсийг хийхгүй байх ёстой болох энэ шинэ тактик нь найдлага үгүй мэт сэтгэл төрүүлэх, тэр тактикт бухимдах эсвэл түүнд дургүйцэх зэрэг сэтгэлийг арилгана. Жишээ нь, бидэнд хэн нэгэн рүү хашхичин, ямар нэг үнэхээр таагүй зүйлийг хэлмээр санагдавч, бидэнд чимээгүй байж, түүнийг хэлэхгүй байх чадвар байгаа гэсэн итгэл байна. Учир нь, хэрэв бид ямар нэг зүйл хэлбэл, бид бухимдан, нэг маш том маргаан, хэлцэлд орно; энэ маш таагүй үзэгдэл байна. Тэгэхээр, бид хэлмээр санагдсан зүйлсээ үргэлж хэлэх шаардлагагүй. Энэ үед “Миний бие ердөө түүнийг дотроо барьж байна. Миний бие түүнийг хэлэхийг хүсэж байна” гэх зэрэг байдлаар маш ихээр тэр тухайд хүссэнээр болохгүй байна гэх, тэдгээрт бухимдах мөн дургүйцэх сэтгэлийг бид төрүүлж болно. Энэ бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдах сэтгэлийн төлөв. Гэвч, хэрэв бид тэдгээр таагүй зүйлсийг хэлэхээс зайлсхийх нь боломжтой, энэ нь ухаалаг хэрэг гэсэн итгэлтэй байж, тэдгээрийг хорихгүй байсанаас гарах үр дагаваруудаас эмээж байвал тэр үед бидэнд тэдгээрийг хэлэхээс татгалзсан тэр явдалдаа харамсах, эсвэл хүссэнээрээ байж чадахгүй байгаа мэт санагдах сэтгэл төрөхгүй. Итгэлийн төөрөгдөл үгүй байх энэ талыг төлөвшүүлэх нь чухал.
Горил бүхий итгэл
Итгэлийн энэ гуравдахь хэлбэр нь бид тэдгээр таагүй үйлдлүүдийг үйлдэж, тэдгээр таагүй үзэгдлүүдийг гаргахаас зайлсхийж чадна гэсэн эрмэлзэл, горил бүхий итгэл байна. Бид үүний талаар нэг жишээгээр ойлгож болно. Хэрэв миний бие таны хэлсэн зүйлийн хариуд тань руу хашхичин, таагүй зүйлсийг хэлэх юм бол энэ нэг том таагүй үзэгдэлийг бий болгоно. Миний бие түүнээс эмээж байна; бид аль хэдийн хангалттай олон таагүй үзэгдлүүдийг гаргасан. Энэ биднийг сайн зүйл юунд ч хүргээгүй; бидний аль алиныг амар амгалан бус болгож байсан бөгөөд миний бие одоо, тэдгээрийг хорих боломжтой гэдэгт итгэлтэй байна, миний бие үүнийг хамгийн сайн зүйл гэж мэдэж байгаа тул надад хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа мэт сэтгэл төрөхгүй байна гэх. Энэ горил бүхий итгэл нь учир шалтгаан дээр суурилсан итгэл болон төөрөгдөл үгүй итгэл дээр суурилан төлөвшдөг бөгөөд бидний сэтгэлд дээрх итгэлүүд гүнзгий суун, аяндаа төрөх сэтгэл болох тэр зүгт биднийг хөтөлнө. Үнэндээ, энэ нь эмээх сэтгэл, итгэл хоёр нь хамт төрөх сэтгэлүүд болохыг ойлгох явдал. Энэ үед бидэнд энэ бол бидний явахыг хүсэх тэр зүг чиг – өөртэйгөө ажиллах явдал гэсэн сэтгэл төрөх бөгөөд ингэснээр бид нэг тохуурхуулсан нохой архирах мэт, сөрөг байдлаар автоматаар хариу үйлдлүүдийг үзүүлэхгүй болдог.
Эмээх сэтгэл болон итгэл хоёрыг өөрийн амьдралтай холбоотой тодорхой жишээн дээр авч үзье. Жишээлбэл, бид “Миний бие хэн ч байсан надтай уулзахаар ирэхэд, миний бие ердөө цаг үргэлж дэлхий ертөнц, миний амьдрал зэрэг бүх зүйл ямар таагүй байгаа талаар гомдоллох юм бол хэн ч үнэндээ надтай хамт байхыг хүсэхгүй. Үүний үр дүнд миний бие ганцаардаж, сэтгэл хямралтай байна. Миний бие үүнээс эмээж байна; Миний бие үүнийг үргэлжлэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр, миний бие хэн нэгэний хамтаар байх үед энэ түлхэлт, сэтгэл гарч ирэх үед – гомдоллож эхлэхийг хүсэх сэтгэл төрөх үед – миний бие тэр байдлаар үйлдлийг хийхгүй” гэх байдлаар дүгнэн шинжилж болно.
Бид энэ бидний хичээл зүтгэл гаргаж эхлэх тэр зүйл хэмээн шийдвэр гарган, хэрэв бид үүнийг хийж чадвал энэ нь бидний бусадтай харилцах харилцааг үнэхээр сайжруулна гэсэн итгэлтэй байна. Бид хэн ч бидний гомдоллолыг сонсохыг хүсэхгүй гэдгийг таньж байна. Энэ бидний хүсэх, зорих тэр чиг – цаг үргэлж гомдоллохыг зогсоох, учир нь энэ ердөө тусгүй. Энэ ердөө юмсыг илүү муу болгож, бусад хүмүүсийг холдуулдаг зүйл. Хэрэв бид үүнийг зохих зөв хэлбэрээр нь хийвэл, бидний сэтгэл төөрөгдөлгүй байж, бидэнд өөрийн хүссэнээр аливаа зүйлийг хийж чадахгүй байна гэсэн сэтгэл төрөхгүй – бидний мэдэх “би, би, би, миний бие гомдоллох ёстой, учир нь тэдгээр нь үнэхээр чухал” гэх сэтгэл.
Хэрэв бидэнд ямар нэг зүйл түвэгтэй байвал түүнийг хэн нэгэнд тайлбарлахад буруу зүйл үгүй гэдгийг санаарай. Түвэг болж байгаа зүйлийг тайлбарлах болон “би, хөөрхий” гэх хандлагаар гомдоллох хоёрын хооронд том ялгаа бий. Нэлээд том ялгаа байна. Өөрт тохиолдсон зүйлийн үүднээс энэ мэтээр шинжилж үзээрэй.
[Бясалгал]
Энэрэн нигүүлсэх сэтгэл
Ингээд бид итгэлийг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй хослуулна, өөрийн амьдралд аюулгүй чиг гаргах гуравдахь шалтгаан. Бүгдээрээ дээрх “би, хөөрхий” гэх хандлагаар гомдоллох сэтгэлийн жишээг авч үзэцгээе. Хэрэв бид дээрх байдлаар үйлдэлүүдийг үргэлжлүүлэн хийвэл юу болох талаар авч үзвэл бид өөрийн зан байдлаасаа эмээнэ. Энэ нь ердөө биднээс хүмүүсийг холдуулах ба ингэснээр бид ганцаардаж, бидний сэтгэл хямарна. Бид ийм зүйлийг үнэхээр хүсэхгүй. Харин бид үүнийг шийдвэрлэх боломжтой; бид шинэ зуршлуудыг бий болгож чадна гэсэн итгэлтэй байна. Жишээ нь, бидэнд ямар нэг зүйл түвэгтэй байх үед бид түүнийг дээрх “би, хөөрхий” гэх хандлагагүйгээр тайлбарлаж болно. Энэ энэхүү энэрэн нигүүлсэх сэтгэлийн тал бол бид гомдоллон, өөрсдийн бүхий л гомдлоо бусад дээр тохох гэдэн утгаар өөрсдийн хэрэггүй зүйлсийг бусад дээр овоолохыг хүсэхгүй, энэ нь ердөө тэднийг биднээс холдуулна. Тэгэхээр, бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэл байна, энэ нь бид бусдын тоггойг өөрийн бүхий л хэрэгцээгүй зүйлсээр бохирдуулахыг хүсэхгүй байх. Миний хэлсэнчлэн, дээрх гуравыг хамт төрүүлнэ: эмээх сэтгэл, итгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл. Энэ үед бид илүү сайн зуршлуудыг бий болгохоор өөртэйгөө ажиллах энэ чигт явахыг үнэхээр хүснэ.
Төгсгөлд нь тэмдэглэх зүйлс
Энэ аврал айлтгах гэдэг юу болох тэр зүйл – энэ эерэг, аюулгүй чигийг өөрсийн амьдралд гаргах. Илүү, илүү зовлон (амар амгалан бус), асуудлуудаас урьдилан сэргийлэх, тэдгээрээс зайлсхийхээр ажиллах. Бид үүнийг Бурхан болохоор ажиллах чигт явах туйлын үе шат хүртэлх бүх зам мөрийн турш шат, шатаар хийдэг. Энэ чигт явах ердөө цөөн хэдхэн алхам хийх нь хүртэл гайхалтай үр нөлөөтэй байна. Ингээд хэрэв бид үүнийг хийвэл энэ нь бидний амьдралд үнэхээр илэрхий өөрлөлтийг бий болгоно. Энэ бол аврал айлтгах гэдэг юу болохоор илэрхийлэх тэрхүү бидний амьдралдаа гаргадаг тэр өөрчлөлт. Энэ нь бидэнд амьдралын утга учир – зорилгын мэдрэмж өгдөг.
Миний бие өмнө дурдсанчлан, маш бат аврал айлтгах буюу амьдралд гаргах энэ аюулгүй чигийн ийм суурьгүйгээр, “Миний бие гүнзгий түвшний тарнийн сургаалд суралцахыг хүсэж байна, миний бие Цагийн хүрдэний сургаалд суралцмаар байна, эсвэл цогчэн сургаалын бүтээлд суралцмаар байна” гэсэн эрмэлзлэл төрөх үед бид дээрх бүтээлүүдийг суурилуулах суурь байхгүй байна гэж мэдэж байх хэрэгтэй. Бид тэдгээр бүтээлүүдийг ямар зорилгоор хийж байна вэ? Ямар учраас хийж байна вэ? Тэдгээрт бат суурь байх ёстой. Тэр үед бүх зүйл тогтвортой суурьтай байна. Энэ бол аюулгүй чигт явах тухай нийт дүр зургийн нэг хэсэг. Бид энэ бүтээлийг нэг бодитой, чин сэтгэлийн түвшинд бэрхшээлээс зайлсхийх, бусдад илүү тустай үүднээс хийж байна. Ердөө нэг “дэмий, хэрэггүй” үгс биш. Эдгээр нь тэдгээр гүнзгий түвшний бүтээлүүдийг хийхээр догдлох үед бидний өөрсдөөсөө асуух асуултууд байна. “Миний бие авралыг үнэхээр зөв зохих байдлаар айлтгаж байна уу”
Нгондро зэхэл бүтээлүүдийг авч үзэх үед – бидний зуун мянган удаа давтаж хийх ёстой болдог тэдгээр зүйлсийг – хэрэв бид тэдгээрийг цагаас эрт, тэдгээрийн цаана байх утгыг ойлгохгүйгээр, ердөө уншлагуудыг уншиж, мөргөлүүдийг хийвэл тэдгээр нь маш бага үр дүнтэй байна.
Аврал айлтгахыг багтаадаг, тэдгээр 100,000 удаа давтан хийх зэхэл бүтээлүүдийг, нгондро бүтээлүүдийг хийх үед бид үнэхээр юу хийж байдаг вэ? Бид энэ чигт явах, өөрийн амьдралд энэ чигийг гаргах сэтэглийн зөв, чин сэтгэлийн төлөвийг үнэхээр төрүүлэх байдлаар мэдрэхүйн шинэ холбоосуудыг гаргаж байдаг. Энэ нь нгондро бүтээл тус бүрийг ойлгох гэсэн утгатай: бидний төрүүлэх хэрэгтэй сэтгэлийн төлөв юу байх, түүний зорилго юу болох. Ингээд тэдгээр сэтгэлийн төлөвүүдийг хэрхэн төрүүлэх, тухайн нэг уншлагыг уншин, мөргөл зэргийг зуун мянган удаа давтан хийх байдлаар тэдгээрийг төрүүлэхээр, эдгээрийг хийх үед төвлөрөл болон дурдалыг төрүүлэх байдлаар тэдгээрийг үнэндээ хийсэн үед энэ нь шинэ мэдрэхүйн холбоосуудыг бий болгож эхэлдэг. Энэ бол нгондро бүтээлийн гол зорилго. Үүнийг хийж байгаа арга, энэ нэлээд шинжлэх ухаантай холбоотой. Ингээд мэдээж, нэг зуун мянга удаагийн давтамж эхлэл үгүй цагаас эхлэн бий болгосон сөрөг мэдрэхүйн холбоосуудыг арилгахад хангалттай биш, иймд бид бүтээлийнхээ туршид тэдгээрийг үргэлжлүүлэх хэрэгтэй. (Гэгээрэлд хүрэх) нийт зам мөрийн турш бидний хийх бүтээл тус бүр авралаар эхлэх ёстой гэдгийг санаарай. Энэ нь ердөө “дэмий, хэрэггүй” зүйл байхгүй байхад бид анхаарах ёстой.
Ийм учраас Дээрхийн гэгээн Далай лам Бурханы бүтээлийг сэтгэлийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Бид маш шинжлэх ухаанч аргаар илүү тустай зуршлуудыг бий болгохоор өөрсдийн сэтгэлийг дахин шинээр холбож байдаг. Энэ нь бид өөрсдийн бүтээлийг дахин дахин давтана гэсэн утгатай. Энэ бол бидний өдөр тутмын бясалгалд хийдэг зүйл: бид өдөр бүр давтдаг. Энэ нь мөн бидний нгондро бүтээлээр хийдэг зүйл: давтах. Бид шинэ хэв маягийг бий болгож байдаг, шинэ зуршил, шинэ мэдрэхүйн холбоосууд – зөвхөн бясалгалд бус мөн өдөр тутмын амьдралд.
Мэдээж, бид бүгд тус тусдаа амьдралд өөр өөр үүрэг хариуцлага хүлээдэг. Бидний анхаарал тавих ёстой өөр өөр зүйлс байна. Мэдээж, бид бүгдээрээ өөрийн цаг хугацааг 100% үүнд зориулж чадахгүй. Гэвч, энэ бидний явахыг хүсэх чиг байх бөгөөд бид өөрийн чадах зүйлийг хийдэг.
Бидэнд бодох үзэх хэрэгтэй зүйл их байна гэж миний бие бодож байна. Энэ бүгдийг эргэцүүлэн бодож үзээрэй, ингээд дараагийн семинараар яриагаа үргэлжлүүлцгээе.
[Бясалгал]