Бодьсадвын сахилын тайлбар, сахил 1-3

Бодьсадвын үндсэн сахилуудын танилцуулга 

Бодьсадвын сахил авах үед бид хоёр бүлэг үйлүүдийг хорихоор амлаж байдаг. Хэдийгээр эдгээрийг ихэвчлэн бодьсадвын үндсэн сахилууд болон дагалдах (гишүүн) сахилууд гэж бидний барууны хэлэнд илэрхийлдэг ч эдгээр нь тэдгээрийн эх хэлэндээ хэрэглэгддэг жинхэнэ хэллэгүүд биш. Хэрэв үйлдвэл “үндсэн унал” болдог 18 үйл байна. “Үндсэн унал” гэдэг нь тус бодьсадвын сахилыг алдах гэсэн утгатай бөгөөд түүнийг нэг “унал” гэж хэлж байгаа нь энэ нь биднийг бидний Номын төлөвшлөөс доош хөтөлдөг, бидний сайн чанаруудын өсөлтөд саад болдог учраас тэр. Энэ нь сугалж гаргах, арилгах нэг үндэс учраас түүнийг “үндсэн” гэж нэрлэсэн. Бид сахилтайгаа бэхлээстэй байдлаас унах шалгаан болдог тэр үндсийг сугалж гаргахыг хүснэ. Тайлбар зохиолуудын дагуу, ийм учраас түүнийг тийн нэрлэсэн. Товчоор хэлбэл, баруунд бид тэдгээрийг бодьсадвын үндсэн сахилууд гэдэг боловч үнэндээ бид тэдгээр 18 үндсэн уналаас зайлсхийхийг амлаж байдаг. 

Цаашлаад “гэмт зан байдал”-ын (тус хэллэгийн үгчилсэн орчуулга) 46 төрөл байх ба эдгээрийг гол төлөв “бодьсадвын дагалдах (гишүүн) сахилууд” гэж нэрлэдэг. Хэрэв бид тус сахилыг алдахад шаардлагатай бүх хүчин зүйлүүд бүрдсэн нөхцөлд бодьсадвын үндсэн сахилуудын нэгийн хилийг давбал, бид тэр сахилуудыг сэтгэлийн үргэлжлэлээсээ алдана. Өөрөөр хэлбэл, бүрдэх ёстой тодорхой хүчин зүйлүүд, дөрвөн хандлага байх бөгөөд хэрэв тэдгээр нь биднийг тэдгээр үндсэн сахилуудын нэгийн хил давах үед бидний сэтгэлд гарсан байвал бид бүх сахилуудыг сэтгэлийн үргэлжлэлээсээ алдана; бидэнд бодьсадвын сахилууд байхгүй болно, хоёр онцгой тохиолдлоос бусад тохиолдолд. Тэдгээр онцгой тохиолдлууд нь бидэнд бүр тэдгээр дөрвөн хүчин зүйл бүрнээрээ бүрдэх шаардлагагүй хоёр сахил байна; хэрэв бид ердөө тэдгээрийн хилийг давбал бид сахилуудыг алдана. Харин тэдгээр 46 гэмт үйлүүдийн хувьд тэдгээр дөрвөн хүчин зүйл бүрэн бүрдсэн байсан ч бид бодьсадвын сахилуудаа алдахгүй. Энэ ялгаа нь. 

Дашрамд хэлэхэд, би энд, бид бодьсадвын сахилыг бүх төрлүүдийнхээ турш, гэгээрэлд хүрэх хүртэл авдаг гэж өмнө хэлж байсныг, дурдах хэрэгтэй. Бид тэдгээрийг өмнөх нэг төрөлдөө аваад, энэ насандаа тэднийг хараахан аваагүй байя гэж бодъё. Бид тэдгээр бүх хүчин зүйлүүдийг энэ төрөлдөө бүрдүүлээд байгаа. Хэрэв бид тэдгээр сахилуудыг энэ төрөлдөө аваад, хэрэв тэдгээр хүчин зүйл бүрдсэн бол бид сахилуудыг сэтгэлийн үргэлжлэлээсээ алдана. Жишээ нь, хэрэв бид энэ төрөлдөө сахилыг авахаас өмнө тэдгээр хүчин зүйлүүд бүрдсэн бол, ийм нэг тохиолдолд, бид бодьсадвын сахилыг алдахгүй. Гэвч, энэ төрөлдөө тэдгээрийг одоо анх удаа авах нь өмнөх төрлүүддээ авсан сахилуудыг хүчтэй болгоно. 

Тэдгээр үндсэн уналууд нь юу байхыг авч үзэцгээе: “бодьсадвын үндсэн сахил” гэдэг зүйлүүд. Хэдийгээр тэдгээрийг онцлон тэмдэглэх байдал нь бага зэрэг өөр өөр байж болох тэдгээрийн олон өөр тайлбаруудтай бид таарч болох боловч, бүгдээрээ Богд Зонховын тайлбарыг баримталъя. Дашрамд хэлэхэд, Бурхан багшийн өөр өөр судруудаас авсан, бодьсадвын сахилын хэд хэдэн уламжлал байх ба төвөдүүдийн дагадаг энэтхэг уламжлалуудын нэгийг нэг судраас (уучлаарай, би тэр судрын нэрийг өөртөө сануулахаар лавлаж хараагүй байна) авсан байдаг боловч хятад уламжлалууд болон хятад уламжлалаас гарсан уламжлалууд нь өөр судраас авсан өөр нэг бүлэг бодьсадвын сахилуудтай байна, төвөд, хятад уламжлалуудад дагадаг Винайн (ёс суртахууны сургаал) сүм хийдийн сахилуудын уламжлалууд нь бага зэрэг өөр өөр байдагтай адил. Хэдийгээр Теравада уламжлал болон магадгүй бусад Бага хөлгөний уламжлалууд мөн адил, тэд бодьсадва нар байдаг, бид Бурхан болохын өмнө бид нэг бодьсадва байдаг гэж үздэг боловч энэ нь ердөө бидний ихэнхийн дагах нэг зам мөр биш байна; тэдгээр бодьсадва нарын авах бодьсадвын сахилуудын теравада хувилбарын тухай би ердөө сонсоогүй. Теравада уламжлалд бас, мэдээж, Бурхан багшийн өмнөх төрлүүдийн тухай түүхүүд байна.   

Тэгэхээр, бодьсадвын үндсэн 18 сахил нь хэрэв тэдгээрийн хилийг бүх хүчин зүйл бүрдсэн байдлаар давбал үндсэн уналд хүргэх 18 сөрөг үйлдэл байна. Эдгээрийн тус бүрд, тэд үнэндээ ямар утгатай болох тухайд, тодорхой нөхцөл тавьсан, тодорхой заасан хэд хэдэн зүйл байдгийг бид ойлгох хэрэгтэй.   

(1) Өөрийг магтах ба / эсвэл бусдыг дорд үзэх 

Бодьсадвын эхний сахил, бидний зайлсхийхийг хүсэх, бидний хорихоор амладаг нэг сөрөг үйл бол өөрийг магтах ба / эсвэл бусдыг дорд үзэх. Тэгэхээр, бидний тийм үгсийг хандаж хэлэх хүн нь биднээс доогуур байр суурьтай хэн нэгэн байна. Бидний сэдэл, нэг талаараа, материаллаг ашиг, магтаал, хайр, хүндлэл зэргийг тухайн хүнээс хүлээж авахыг хүссэн хүсэл ба шунал байна; нөгөө талаараа, дорд үзэж байгаа хүндээ атаархсан атаархал байна. Өөрийг магтах болон нөгөө хүнийг дорд үзэх үүднээс бидний хэлэх зүйл нь үнэн эсвэл худал аль нь ч байж болно; энэ хамаагүй. 

Гол төлөв, бид биднээс доогуур байр суурьтай тэр хүнээс ямар нэг зүйл авахыг хичээж байна, энэ нь хүндлэл эсвэл мөнгө эсвэл юу ч байсан, ингэхдээ бид хамгийн сайн, бусад ердөө сайн биш гэж хэлэх байдлаар. Нэг жишээ нь нэг сэтгэл зүйч байж болно, үйлчлүүлэгч хайн: “Би зөвхөн бусдад туслах сонирхолтой Бурханы шашны нэг сэтгэл зүйч бөгөөд Бурханы шашны бус эдгээр бүх сэтгэл зүйчид зөвхөн мөнгөний араас хөөцөлддөг” гэж сурталчилна. Гэвч, сэдэл нь үнэндээ илүү олон үйлчлүүлэгч олох. “Би хамгийн сайн багш. Би хамгийн дээд түвшний багш. Бусад миний адил сайн биш.”   

Харамсалтай нь бидний ардчилал болон сонгуулийн тогтолцоо бүхэлдээ санал авч, эрх мэдэлд хүрэхийн тулд сонгуульд өрсөлдөгчөө дорд үзэж, өөрийгөө магтах энэ зарчим дээр суурилна. Ийм учраас төвөдүүдийн хувьд ардчилал болон сонгуулийн энэ бүхэл талыг амьдралд хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Учир нь хэн нэгэн “Би хамгийн сайн нэр дэвшигч бусад нь сайн биш. Намайг сонгоорой” гэж хэлбэл төвөдүүд аяндаа тэр хүнд итгэхгүй, учир нь тэд бодьсадвын сахилуудын зөрчиж, тэдгээртэй харшлах зүйлийг хийж байгаа. Ихэнх төвөдүүд маш даруу байна: “Өө би үнэхээр тохирохгүй, би үүнийг хэрхэн хийхийг үнэхээр мэдэхгүй” гэх мэт. Тэд маш даруу байх бөгөөд хэн ч түүнд санал өгөхгүй. Ардчилсан сонгуулийн саналын энэ бүхэл тогтолцоо нь төвөдүүдэд ойлгоход маш хэцүү байна.

Гэвч, бид бодьсадвын зам мөрийн үүднээс бодох хэрэгтэй, хэрэв бид хийхгүй гэсэн зүйлээ хийвэл тэр нь бидний бусдад туслах чадварт хэрхэн хор уршиг болж болохыг эдгээр сахилуудаар ойлгох нь маш чухал. Үүнийг бид ойлгох ёстой. Энэ нь бусдад туслах бидний чадварт хэрхэн хор уршиг болох вэ? Бид энэ талаар шинжилж, бодох хэрэгтэй. Хэрэв бид хэн нэгэн хүнтэй уулзах үед тэрээр “Би хамгийн сайн, бусад нь сайн биш” гэж хэлбэл бид тэр хүнд үнэхээр итгэх үү? Би сайн мэдэхгүй байна. Олон барууны хүмүүс итгэх байх. Бидний бүх зар сурталчилгааны тогтолцоо үүн дээр суурилдаг, тийм биш гэж үү? “Энэ таны хувцсыг угаахад хамгийн сайн саван; бусад нь бүгд сайн биш. Үүнийг аваарай!” Хэрэв бид өөрийгөө сурталчлах гэж байгаа бол бид маш сайн бодолцох ёстой: “Би хамгийн сайн бодьсадва. Би танд туслах хамгийн сайн нь. Би таны бүх асуудлуудыг шийднэ. Над дээр хүрээд ир. Хэн ч миний адил сайн биш.” Хэдий энэ нь үнэн байж болох ч, энэ нь нэг маш материалист сэдэл харуулна. Хэрэв энэ нь түүн дээр суурилж, бид ердөө олон шавьтай болохыг хүсэж байвал, бид үүнийг анхаарах ёстой. 

Бурханы шашин хамгийн сайн нь, бусад нь бүгд сайн биш; бусад шашны зам мөрүүд сайн биш гэж хэлбэл ямар байх бол? Хэрэв бид ийм байдлаар үйлдэл хийвэл энэ нь энэ сахилыг зөрчих үү? Юу гэж бодож байна? 

Бидний сэдлээс шалтгаална. 

Тэр маш үнэн, гэвч түүнийг хийх зохистой сэдэл нь юу байх вэ? 

Бусдад туслах. 

Тэгэхээр, энэ хариулт нэг мэдлэг туршлагагүй байдал болох болов уу? Бурханы шашны зам мөр яг одоо хүн бүхэнд зориулсан хамгийн сайн нь уу? Хэрэв бид Дээрхийн гэгээн Далай ламын бусад шашны талаар хэлдэг зүйлийг авч үзэх юм бол тэрээр – энэ нь нэг үнэн байх тухай тэр бүхэл онолтой холбоотой болж ирнэ, нэг үнэн шашин – Бурханы шашин түүний хувьд хамгийн сайн нь уу, тэрээр түүнийг танд хамгийн сайн нь байна гэж хэлэхгүй. Уламжлал бүр өөрийн гэсэн шашны зам мөрийн талаар ярьж байгаа. Христийн шашин хэрэв бид Христийн шашны зам мөр дагавал бид Бурханы шашны гэгээрэлд хүрнэ гэж хэлээгүй, харин энэ нь бид Христийн шашны зорилгод хүрнэ гэж хэлж байгаа, үүнтэй маргах ямар ч шалтгаан байхгүй. Энгийн үгээр хэлбэл, хэрэв бид Бурханы шашны тэнгэрт очихоор ерөөвөл бид Бурханы шашны тэнгэрт очно; хэрэв бид Христийн шашны тэнгэрт очихоор ерөөвөл бид Христийн шашны тэнгэрт очно. Бид Бурханы шашны тэнгэрт очихоор ерөөгөөд Христийн шашны тэнгэрт очдоггүй, бүр маш энгийнээр хэлбэл. Өөр өөр шашны зам мөр бусдад энэ цаг хугацаанд илүү тохирч болно. Дээрхийн гэгээн бусад шашны уламжлалуудад үргэлж маш хүндэтгэлтэй байдаг бөгөөд түүний Бурханы шашны уламжлалын талаар хэлдэг нэг зүйл нь Бурханы шашин нь Бурханы шашны зорилгод – гэтлэхүй, гэгээрэлд, Бурханы шашинд тодорхойлсон байдаг тэр зам мөрд хүрэхэд хамгийн сайн байна гэдэг.   

Энэ бол эхний сахил, бидний сэдэл нэг талаараа хүсэл, шунал байгаа тохиолдолд нөгөө талаараа бусдад атаархах байх үед өөрийг магтаж, бусдыг дорд үзэхээс зайлсхийх. Мэдээж энэ нь үүнийг амьдрал хэрэгжүүлэхэд хэцүү байна, хэрэв бид бизнес хийхийг хүсэж байгаа бол. Бид хэрхэн сурталчлах вэ? Хэрэв бид бусад бүтээгдэхүүнүүд ямар муу болох талаар сөрөг сурталчилгаа ашиглавал энэ мэдээж сахилтай тохирохгүй гэж би бодож байна. Цаашлаад хэрэв бид өөрсдийгөө магтвал – бидний бүтээгдэхүүн ямар гайхалтай вэ; энэ бусад зүйлээс илүү сайн – энэ мөн энэ сахилтай тохирохгүй байж магадгүй. Тэгвэл бид хэрхэн сурталчлах вэ? Бид сурталчлах үед бидний сэдэл юу байх вэ? Энэ нь их хэмжээний ашиг олох уу эсвэл бидний бүтээгдэхүүн бусдад тустай, тэдэнд туслах учир бид бусдад түүнийг санал болгох уу? Та бүхний нэгний бүх зүйл сэдлээс шалтгаална гэж хэлсэн зүйл нэлээд чухал. 

Бизнес хийдэг олон хүмүүс эдгээр сахилууд дээр асуудалтай байдаг. Тэд Бурханы шашны ёс зүйн суурин дээр би хэрхэн бизнес хийх вэ гэж асуудаг. Энэ нэг хялбар асуулт биш – бидний цорын ганц сэдэл ашгийн сэдэл байна уу, үгүй юу? Учир нь үүний нэг сайн жишээ нь Америкийн эрүүл мэндийн систем, энэ бол сүүлийн хэд хэдэн арван жилүүдэд анагаахын тоног төхөөрөмжийг ашиг олоход чиглүүлэх болсон явдал. Эмнэлэүүдийг тэдгээрт хувь оруулсан группүүд эзэмших болсон бөгөөд бүхэл санаа нь хувь эзэмшигч нарт илүү, илүү их ашиг өгөх явдал болсон. Тэд ашгийнхаа ихэнхийг өвчтөнүүдээс олохыг хүсэх ба тэднийг эмнэлэгт аль болох хамгийн доод хугацаагаар хэвтүүлэх ба ингэснээр илүү олон өвчтөнг эмнэлэгт авна; тэд хэн нэгнийг ердөө ор эзэлж байхыг хүсэхгүй. Чиглэл нь бүхэлдээ өвчтөнүүдэд жинхэнэ зохистой эмчилгээ өгөхөөс холдсон мэт санагддаг бөгөөд бид эмийн чанар буурч байгааг олонтоо харж байгаа. Хэрэв бидний бусдад туслах сэдэл зөвхөн ашгийн төлөө болох юм бол тэр тусламжийн чанар буурах нь үргэлж үнэн болох мэт санагддаг. Ийм учраас бид бодьсадвын зам мөрийг дагаж байгаа бол бид тэр тусламжийг өөртөө ямар нэг зүйл олохоор, ялангуяа бусад бүтээлчид – багш нар зэргийг дорд үзэх байдлаар, ямар нэг зүйл өөрт олохыг хүсэж хийж байвал, түүнийг хийхгүй байх нь маш чухал. 

(2) Ном сургаал эсвэл эд баялгийг хуваалцахгүй байх            

Бодьсадвын хоёрдох сахил болох бидний зайлсхийхээр амладаг нэг сөрөг үйл нь Ном сургаалыг эсвэл өөрийн эд баялгаа хуваалцахгүй байх. Энд сэдэл нь хүлэгдэх сэтгэл, харам байна. Жишээ нь, бид Ном айлдвараас тэмдэглэж авсан тэмдэглэл, өөрийн компьютер, өөрийн компьютерын файлуудад өмчирхөг байж, бүхий л төрлийн шалтаг хэлэн тэдгээрийг бусадтай хуваалцахыг хүсэхгүй байж болно. “Би танд номоо түр хэрэглүүлэхээр өгвөл та түүн дээр кофе асгачихна, иймд би танд түүнийг түр өгмөөргүй байна.” Бид мэдээж өмчирхөг байж, мөнгө төгрөгийг бусадтай хуваалцахыг хүсэхгүй байж болно. Хүмүүст “Та энэ Номын сургалтад сууж чадахгүй, учир нь танд төлбөрөө төлөх мөнгө байхгүй” гэж хэлнэ. Нэг талаараа, бид Ном сургаалыг өөртөө байлгаж байгаа; бид сургалтад суух санхүүгийн боломжийг бусадтай хуваалцахгүй байгаа. 

Бид мөн өөрийн цаг хугацаанд маш их хүлэгдэж, түүнийг бусдад туслахаар тэдэнтэй хуваалцахгүй байж болно. Жишээ нь, өөрийн амралтын өдрүүдэд маш их хүлэгддэг зарим хүмүүс байдаг: “Энэ миний амралтын өдөр. Надаас тусламж бүү хүсээрэй.” Энэ бидэнтэй байнга тааралддаг зүйл. Надад энэ цахим хуудасны ажил байх бөгөөд заримдаа хуудаст ажиллах сайн дурынхан, ажилчдын үүднээс хийх хэрэгтэй болдог янз бүрийн зүйлүүд гарч ирдэг. Заримдаа хүмүүс “За, амралтын өдрүүдэд надаас ямар нэг зүйл хийхийг битгий хүсээрэй: тэр миний нандин цаг” гэж хэлнэ. Энэ бол үнэхээр бодьсадвын зан байдал биш, тийм үү? Хэрэв хэн нэгэнд бидний тусламж хэрэгтэй байгаа бол – бид бусад хүмүүсийн цагийг байнга зүй бусаар ашигладаг хэн нэгний тухай яриагүй байна – гэвч хэрэв хэн нэгэнд үнэхээр бидний тусламж хэрэгтэй болбол, тэр үед энэ нь өдөр, шөнө, амралтын өдөр эсвэл юу ч байсан хамаагүй бид тэр хүнд тусална. Хэрэв бидний нярай хүүхэд уйлах эсвэл орноосоо унавал бид “За, би чамайг өглөө авъя, уучлаарай, учир нь одоо энэ миний унтах цаг” гэж хэлдэггүйтэй адил. 

Цаашлаад, хэрэв бид нөгөө хүнд тусалж байгаа бол цаг үргэлж гомдоллох байдлаар түүнийг хийхгүй байх нь зөв. Бодьсадвын зан байдлын хувьд бусад бидний тусламжийг хүсээд, асуух үед бид маш баяртай байх нь зүйтэй. Энэ бол бидний хийж чадахаар дадлага болгон оролдож байгаа зүйл, нэг Бурханы хувиар хүн бүхэнд цаг үргэлж туслах. Хэрэв хэн нэгэн бидний тусламжид үнэхээр дуртай байвал тэр гайхалтай. Хэрэв хэн нэгэн биднээс ямар нэг зүйл сурмаар байгаа бол эсвэл бидний Ном айлдварын тэмдэглэлийг хуваалцмаар байгаа бол эсвэл гэх мэт юу ч байсан тэд хүсвэл бид тэдгээрийг тэдэнтэй хуваалцахдаа маш баяртай байна, хэрэв тэд чин сэтгэлээсээ байвал, мэдээж, тэдгээр сургаал айлдвар тэдэнд тохиромжтой байвал. Заримдаа хүмүүсийн хүсэж байгаа зүйлийн сэдэл нь бага зэрэг хачин байж болно. 

Нэг удаа би Сэркон Ринбүүчигийн, миний багш, айлдварыг орчуулж байтал (энэ хиппичүүдийн цаг үе байсан), нэг нэлээд мансуурсан байсан хиппи залуу түүнтэй уулзахаар орж ирээд “Өө, би Наропагийн зургаан  номыг сурмаар байна. Надад тэр зургаан номыг заагаач” гэж хэлсэн. Ринбүүчи тэр залууд маш нухацтай хандан “Таны түүнд суралцахыг хүсэж байгаа тань, маш сайн. Энэ нэг гайхалтай эрмэлзэл. Гэвч, түүнд суралцахын тулд, та эхлээд, үүнийг, түүнийг судалж, дадлага болгож, бүх үйл явцыг дамжин түүнд хүртэл өөртэйгөө ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэрээр Номондоо харам байгаагүй, тэр залууд Наропагийн зургаан номыг заах гэдэг үүднээс. Мэдээж, тэр залуу түүнд бэлэн байгаагүй. Гэвч, тэрээр түүнийг яваандаа тус Номын айлдварт чиглүүлсэн тийм нэг аргаар хөтөлсөн, энэ нь түүнтэй харилцах зохих хэлбэр байсан. 

Миний өмнө дурдсан тэр ерөнхий зарчмыг санаарай: бага түвшний эрдэмд хүрсэн нэг бодьсадва илүү өндөр түвшинд төлөвшсөн бодьсадвын бүтээлүүдийг (дадлагууд) хийхийг оролддоггүй, тэд түүнийг хийх чадах түвшинд хүрээгүй үед. Хэрэв хэн нэгэн биднээс тусламж хүсэхэд бид түүнийг хийж өгч чадахгүй бол бид өөрийн хийж чадахаас илүү зүйлийг хийж чадах мэтээр дүр эсгэдэггүй. Бид “Би түүнийг хийж чадах байсан болоосой, гэвч би үнэхээр тийм туршлагатай биш” гэж хэлэх ёстой. Хэрэв бид үүнийг нэг төвөд хүнд хэлэх юм бол төвөд хүн биднийг ердөө даруу зан гаргаж байна, бид туршлагатай, бид ердөө “Өө, үгүй, үгүй, үгүй, би туршлагатай биш. Би түүнийг хийж чадахгүй” гэж хэлж байна гэж бодон, тэд зүтгэнэ. Тэр үед бид “Үгүй ээ, би ердөө даруу зан гаргаагүй; Би үүнийг хийх тийм туршлагатай үнэхээр биш” гэж үнэхээр зүтгэх ёстой.

Би  нэг жишээ татъя. Италид нэг Номын институтэд, Лама Цонг Капа Институтэд, сүм хийдүүдийн сургалтын гол сэдвүүдийг судалдаг Магистерийн хөтөлбөр гэдэг нэг хөтөлбөр байдаг. Энэ нь гэргийтэн хүмүүс болон лам хуврагуудад зориулсан хөтөлбөр. Энэ зургаан жилийн хөтөлбөр. Тус институтэд нэг Гэвш байсан, тэрээр тус курсийн эхний сэдвийг заасан; гэвч хоёрдох сэдэв болох Мадхъямака сэдвийг эхлэх болоход тэрээр “Би үүнийг заах мэдлэгтэй биш” гэж хэлсэн. Мэдээж, хүн бүр тэрээр үүнийг ямар ч байсан заана, тэр ердөө даруу зан гаргаж байна гэж зүтгэсэн, гэвч Гэвш “Үгүй ээ, би үнэхээр тийм мэдлэгтэй биш” гэж хэлсэн. Тэд Гэвшийн ангийн нөхдүүдээс, түүний багшаас асуухад, энэ үнэн байсан, тэр үнэхээр тийм мэдлэгтэй байгаагүй; тэр түүний сайн сэдэв байгаагүй, хэдий тэр Гэвш байсан ч. Тэрээр үлдээд, хэрэв ирж, багшлах нэг туршлагатай Гэвш олдвол тэр Гэвшид тусалъя гэж санал тавьсан. Институт тус сэдвийг заахаар зөвшөөрсөн өөр нэг Гэвш олсон. “Би туршлагагүй” гэж хэлсэн эхний Гэвш туслахаар үлдсэн. Тэрээр Ном сургаал хуваалцахгүй байдлаар өөрийн бодьсадвын сахилын хилээс даваагүй; үнэндээ тэрээр өөрт байхгүй чанарыг бий гэж дүр эсгэхгүй байх ерөөхүйн бодь сэтгэлийн амласан төлөвийн энэ суртгаалыг дагаж байсан. 

Хэрэв хэн нэгэн биднээс зарим Ном сургаалыг тайлбарлахыг эсвэл бидний тэмдэглэлийг хуваалцахыг хүсвэл бид “Болно, болно, та миний тэмдэглэлийг үзэж болно, гэвч тэд тийм сайн биш,” эсвэл “Тэд тодорхой биш,” эсвэл “Миний ойлголт тийм сайн биш” гэж хэлж болно. Тэр талаар үнэнч шударга байгаарай. Хэрэв бид түүнийг ойлгохгүй байгаа бол бид “Би түүнийг ойлгохгүй байгаа. Би танд тайлбарлаж өгч чадахгүй нь” гэж хэлнэ. Өөрийн цагийг хуваалцахгүй байх гэх зэрэг энэ бүхий л зүйл, бид мөн үүнд ялгах мэдэхүйг ашиглах ёстой. Бодьсадвын суртгаалын (суралцах зүйл) хэсэг нь хэзээ бид амралт авах хэрэгтэйг мэдэх явдал бөгөөд ингэснээр бид бусдад үргэлжлүүлэн тусалж чадах хангалттай хүчтэй байна. Ийм тохиолдлуудад, бид “Би танд тусалмаар байна, гэвч би үнэхээр ядарсан байна. Би амрах хэрэгтэй байна. Би үнэхээр чадахгүй нь” гэж хэлнэ. 

Мөн хэцүү нэг зүйл нь олон хүмүүс зэрэг бидний тусламжийг асуух үе байна; бид хүн бүрд зэрэг туслах мянган өөр хэлбэрт өөрсдийгөө хувилж чадахгүй. Бид аль хэдийн Бурхад болсон биш. Бид хүн бүхэнд бүгдэд нэг зэрэг тусалж чадахгүй. Ийм тохиолдлуудад, харамсалтай нь, бид сонгох ёстой. Тэгэхээр бид хэрхэн сонгох вэ? Бид хэрхэн эрэмбэлэх вэ? Дээрхийн гэгээн Далай лам үүнд зориулан зарим зааврыг өгсөн. “Юу болохыг хар,” “энэ нь та туслах хамгийн их туршлагатай нь байгаад, ижил зүйл хийж чадах бусад олон хүн байхгүй байгаа эсэхийг, үүнийг онцлон тэмдэглэ. Таны адил сайн хийж чадах бусад хүмүүс байгаа зүйлүүдийн хувьд, тэднийг санал дэвшүүл. Өөрийн ганцаар хийж чадах зүйл дээр анхаарлаа төвлөрүүл” гэж хэлсэн. Би өөрийн жишээг авъя. Хэн нэгэн над дээр ирж, “Би төвөд хэл сурмаар байна. Надад төвөд хэл заагаач” гэж хэлж болно. Тэгэхээр, төвөд хэл заадаг бусад олон хүмүүс байх бөгөөд олон хүмүүсийн зааж чадахгүй, миний зааж чадах олон өөр зүйл бас байна. Энэ төрлийн тохиолдолд, би “Тэгэхээр, эдгээр бусад хүмүүс байгаа ...” гэж хэлэн тэдний очиж, төвөд хэл сурч болох зарим бусад багш нарыг санал дэвшүүлдэг, ялангуяа төвөд хэлний маш анхан шатны түвшний тохиолдолд. 

Өөр нэг зарчим нь, хэрхэн эрэмбэлэхийн хувьд, бид тэр нөгөө хүнтэй маш онцгой холбоотой байгаад, тэд биднээс аливааг хүлээн авах маш их нээлттэй байх явдал байна. Дээрхийн гэгээн Далай лам болон түүний ойрын багш нарын нэг маш сайхан жишээг авъя. Түүний ахлах багш Линг Ринбүүчи болон туслах багш гэдэг, миний багш болох, Сэркон Ринбүүчигийн хойд дүрүүд байсан. Сэркон Ринбүүчигийн энэ зэрэг үнэндээ “туслах багш” биш, “дагслын (ном хаялцах) мастер хамтрагч” гэдэг байсан, гэвч үүний талаарх бүх нарийн зүйл рүү орох шаардлагагүй байх. Тэрээр Дээрхийн гэгээний нэг багш байсан. Тэр хоёр нэг насны зөрүүтэй төрсөн, нас их ойролцоо байсан. Жаахан хүүхдүүд байсан учраас, тэд гурав юм уу дөрвөн настай байсан гэж би бодож байна. Дээрхийн гэгээн тэдэнд төвөд цагаан толгой унших анхны хичээл орсон. Мэдээж, Дээрхийн гэгээн тэдний цагаан толгойн багш байж, тэдэнд хэрхэн уншихыг заахгүй. Гэвч, багш нартайгаа тогтоосон байсан тэр маш онцгой ойрын харилцааны үүднээс хойд дүрүүд нь тодрох үед Дээрхийн гэгээн тэдний эхний хичээлийг заах багш болсон. 

Миний найз, Алан Турнер, Сэркон Ринбүүчитэй нэг маш ойр холбоотой байсан. Алан хэзээ ч төвөд хэл үзэж байгаагүй, гэвч Сэрконг Ринбүүчи түүнд төвөд хэлний үр суулгах үүднээс анхны хичээлийг заасан. Мэдээж, тэр бусад хүмүүст тэгж заахгүй. Дээрхийн гэгээн маш ойрын холбоотой байсан өөрийн багш нараас бусад хүмүүст төвөд хэлний хичээл өгч байгаагүй. Энэ хэрхэн эрэмбэлэх. Яагаад ингэх шаардлагатай вэ? Хэрэв энэ хүнд заавал – хэр их тустай вэ – тэд бусад хүмүүст өгөх боломжтой болох уу? Цаг хугацаагаа зарцуулах гэдгийн хувьд, бид үнэхээр нэг ойрын холбоотой юу? Тэр хүн надад үнэхээр нээлттэй байна уу? Эсвэл, ерөнхийдөө, би юу хийхэд хамгийн сайн туршлагатай вэ, түүнийг хийх бусад олон хүмүүс байна уу? Бидний цагийг асуух бусдын хүсэлтийн хувьд, бид бага зэрэг цаг гаргаж, зөвлөгөө өгөхийг оролдож болно. Бид ердөө уурсаж, та алив, “Намайг ганцаар минь орхи, яв” гэж хэлдэггүй. Энэ бодьсадвын зан байдлын эсрэг. 

Би энэ асуултыг Рингү Түлкүгээс асуусан – тэр Гаржүд ёсны маш том эрдэмтэн. Тэрээр цаг хугацаагаа хэрхэн эрэмбэлэхийн хувьд авч үзэж болох нэг хүчин зүйл нь, бид одоо хэр нь орчлонгийн амьтад байгаа, бид Бурхад биш гэдгийг бодолцон бид юу хийх дуртай байдаг түүгээрээ эрэмбэлэх. Бага зэрэг өөрийг бодсон сэдэл боловч үнэхээр зүгээр, учир нь энэ бидэнд илүү их хүч, дур сонирхол төрүүлнэ. Хэрэв тэр нь бидний голлон авч үзэж байгаа зүйл биш бол энэ зүгээр. 

Тэгэхээр бид бусдад тус болохоор юмсыг бусдад хийж өгч, тэдэнд туслахад цагаа хэрхэн зарцуулах талаар бидний бодож үзэж болох нэг ийм бүлэг хүчин зүйлүүд байна.    

Ингээд бид бодьсадвын сахил авах эсэхийг бодож үзэх ёстой: бид эдгээр сахилуудыг дагаж чадах уу? Бид үүнийг хийж чадах уу? Бид тэдгээрийг хадгалж чадах эсэхийг, бодолц. За, бид ашиг хүртэх гэсэн хүлэгдэх сэтгэл болон шунал, бусдад атаархах сэтгэлийн улмаас өөрийг магтаж, бусдыг дорд үзэхээс зайлсхийхийг хүснэ. Бид хүлэгдэх сэтгэл, хармын үүднээс Ном сургаал, өөрийн эд баялаг, өөрийн эд зүйлс, цаг хугацаа эсвэл өөр юу ч байсан тэдгээрийг хуваалцахгүй байхаас зайлсхийх ёстой. 

Бид залхуурах эсвэл уурлах гэх мэт бусад сэдлийн улмаас Ном сургаалыг хуваалцахгүй, “Би танд дургүй, иймд би танд туслахгүй, ямар нэг зүйл хуваалцахгүй” гэх энэ нь бодьсадвын дагалдах (гишүүн) сахилын нэг бөгөөд бид түүнээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нэг үндсэн сахил биш. Асуулт нь ямар учраас? Ямар учраас нэг нь үндсэн сахил нөгөө нь дагалдах (гишүүн) сахил болж байна вэ? Тэгэхээр, бид нэг бодьсадвын хувиар юмсыг ердөө өөртөө хадгалах бус бусдад өгөхөд бэлэн байх хэрэгтэй. Бидэнд хүлэгдэх сэтгэл байгаад, бид харамч байвал, энэ нь бид хуваалцахыг хүсэхгүй байх гэсэн утгатай бөгөөд энэ үнэхээр бодьсадвын бүхэл зорилгын эсрэг. Бид ердөө хэтэрхий залхуу байх, энэ нь ердөө бүр өөр нэг сэтгэлийн хүрээ, тийм биз дээ? “Би танд тусалмаар байна, гэвч түүнийг хийхэд миний залхуу хүрээд байна.”

(3) Бусдын уучлал эрэхийг сонсохгүй байх эсвэл бусдыг сөрөх  

Гуравдах бодьсадвын сахилын хувьд, бидний зайлсхийх зүйл нь бусдын уучлал эрэхийг сонсохгүй байж эсвэл сөрж, бусдыг цохих байна. Үүнд оролцсон хоёр зүйл байна. Эхнийх нь бусдын уучлалыг эрэхийг сонсохгүй, эсвэл бусдыг сөрөх ба эдгээр хоёрын сэдэл нь гол төлөв уур байна. Эхнийх нь та хэн нэгэн рүү хашхичин эсвэл цохих тэр бодит үйлийг илэрхийлнэ, жишээ нь, сахилгагүй хүүхдээ. Тухайн хүн биднээс уучлал эрэх эсвэл бидний эхнэр гэх мэт хэн нэгэн өөр хүн биднийг болихыг гуйх үед бид татгалзана. Нөгөө нь зүгээр хэн нэгийг цохих эсвэл зодох. Үйл явдал болсны дараа бусдын уучлал эрэхийг хүлээн авахгүй татгалзах нь бодьсадвын гишүүн сахил болно, бид өс санаж байгаа байдлаар. 

Энд хоёр нөхцөл байна. Хэн нэгэн өршөөл эрж байгаа “Над руу битгий хашхичаач,” биднийг үнэндээ тэдэн рүү хашхичин эсвэл тэднийг цохиж байх эсвэл уурын улмаас тэдэнд маш догшин хандаж байх үед. Нөгөө хүн “Болино уу. Намайг уучлаарай” гэж хэлнэ. Мэдээж, бид болих хэрэгтэй; бид тэднийг өршөөж, уучлалыг хүлээн авна. Хэдий өршөөх гэдэг нь нэг маш хачин ойлголт ч, тийм үү? Үнэндээ, би “өршөөх” гэдэг төвөд үгийг санахгүй байна. Үнэндээ, бид тэдэнд уурлаж, тэднийг цохихыг болих хэрэгтэй. “Өршөөх” нь тухайн нөгөө хүнийг үйлийн үрийн үр дагавраас салгах нь бидний хүчинд байгаа мэтээр гарна; гэвч энэ бол Бурханы шашны үзэл биш. Энэ нь ердөө хэн нэгэнд уурлах, тэдэн рүү хашхичих эсвэл тэднийг хүлээн авахгүй байхаа зогсоох асуудал байна, бид тэдэн рүү бодитойгоор хашхичиж байх, ... зэрэг үед.

Дагалдах сахил нь дараа болох зүйлийн үүднээс байна. Бид тэдэнд уурласаар байх эсвэл өс санаж байх; ингээд дараа нь тэд “Намайг уучлаарай” гэж хэлнэ. Энэ үед, бид уучлал эрэхийг нь хүлээн авахгүй эсвэл өс, уураа зогсоохгүй байна. Энд ялгаа нь, биднийг бодитойгоор сөрөг үйл хийх сэдэл өгөх нэг хүчтэй уур бидэнд байх, тухайн хүн рүү хашхичих, тухайн хүнийг цохих, эсвэл тэдэнд ямар нэг сөрөг зүйл хийх гэх мэт, ба нөгөө нөхцөл нь нэг өс санах – уураа дотроо барьж, бодитойгоор түүнийг гаргахгүй байх. 

Мэдээж, хэрэв бид бусдад туслахыг хүсэж байгаа бол, хэдий бид түр уурласан ч гэсэн, бид түүнийг орхих хэрэгтэй, тэр уур эсвэл өсийг орхих хэрэгтэй. Энэ сахилын өөр нэг тал нь бусдыг цохихоос зайлсхийх, энэ нь уурын улмаас бусдыг цохих. Хэн нэгнийг цохих нь хэрэгтэй мөн тустай байж болох нөхцөлүүд байж болно, гэвч уурын улмаас хийгдсэн биш. Мэдээж, бид нэг энэтхэг жишээ татаж болно: өөрийн одос үхрийг өөр газар руу явуулахаар, бид түүний нуруун дээр алгадаж болно. Хэрэв бид одос үхэрт ердөө “Тийшээ яваарай” гэж хэлбэл, үхэр түүнийг ойлгохгүй болов уу. Энэ одос үхрийг уурын улмаас цохиж байгаа биш. Одос үхэр нь Энэтхэг, Балбад хаа сайгүй бидэнтэй таарч болох нэг төрлийн амьтан. Энэ маш том, үхрээс хамаагүй том. Хар өнгөтэй, эвэртэй, маш их өтгөн сүүтэй. Магадгүй, бидэнд нэг одос үхэр байхгүй, эсвэл бид одос үхэр гэж юу байдгийг бүр мэдэхгүй байж болно; бидний ихэнхэд тэднийг явуулах үүднээс цохих одос үхэр эсвэл морь, эсвэл тэмээ байхгүй байгаа байх.      

Заримдаа бүр маш сахилгагүй хүүхдийн хувьд, хэрэв тэр хүүхэд зам руу гүйж, хүүхэд гэмтэх эсвэл амь насаа алдаж болох аюул байх тохиолдолд, заримдаа бид тэднийг барьж авах эсвэл цохих нэлээд хүчтэй арга хэрэглэх ёстой болдог. Энэ нь уурын улмаас хийгддэггүй. Дахин хэлэхэд, олон өөр үйлдлүүдийн үр нөлөө нь сэдлээр маш их нөлөөлөгдөнө; энд энэ гуравдах сахилд, сэдэл нь уур эсвэл хорсож занах байна. Бид нөгөө хүнийг гэмтээхийг хүснэ. Ийм үед, тухайн хүн “Битгий үүнийг хийгээрэй, болино уу” гэж хэлэхэд бид татгалзана, энэ үед тэр нь энэ сахилын хил давж байгаа болно. Энэ бодьсадвын гуравдах сахил. 

Top