Бодьсадвын сахилын тайлбар, сахил 4-10

Сэргээн санах 

Бид бодьсадвын сахилуудын талаар ярьж байгаа бөгөөд тэдний Бурханы шашны зам мөрд гүйцэтгэх үүргийг авч үзээд байгаа. Тэдгээр сахилыг хүртэхийн тулд бид лам-римын, сэтгэлийн зам мөрийн зэрэглэсэн олон үе шатуудаар дамжуулан Бурханы шашны зам мөрийн дагуу өөрийгөө аль хэдийн төлөвшүүлсэн байх хэрэгтэй. Бид бодь сэтгэлийг төлөвшүүлэхэд өөрсдийгөө сургасан байх хэрэгтэй бөгөөд бодь сэтгэлийн төлөвшлөөр бид эхлээд бусдад туслахын тулд гэгээрэлд хүрэхийг хүсэх ерөөхүйн төлөвийг төлөвшүүлсэн байна; түүний амласан хэсэг нь бид энэ хүслийг хэзээ ч орхихгүй байхаар амлах явдал байна. Бид энэ амласан төлөвтэй хамт дагалдах сургтаалуудыг (суралцах зүйл) авч үзсэн. Ингээд бид хэрхэн бодьсадвын сахил хүрдэг талаар мөн сахилын мөн чанарын талаар маш товчхон ярилцсан. 

Бид мөн бодьсадвын сахилуудын өөрсдийнх нь талаар ярьж эхлэн, эхний гурван сахилын талаар ярьсан байгаа. Эхнийх нь өөрийг магтах ба/эсвэл бусдыг дорд үзэх. Энэ нь эдгээр хоёрын аль алиныг эсвэл нэгийг эсвэл нөгөө нь дангаар хийх гэсэн утгатай. Энд нөхцөлдөх зүйл нь бидний тэдгээр үгийг хэлж байгаа хүн нь биднээс доогуур түвшний байр суурьтай хэн нэгэн байхыг бид харсан. Бидний сэдэл, өөрийг магтахын хувьд, тус хүнээс ямар нэг зүйл хүлээн авах хүлэгдэх сэтгэл болон шунал байна – тэгэхээр материаллаг ашиг эсвэл магтаал эсвэл хайр эсвэл хүндлэл аль аль нь. Бусдыг дорд үзэхийн хувьд сэдэл нь тус хүнд атаархсан атаархал байна. Бидний хэлэх зүйл үнэн эсвэл худал аль аль нь байж болно; энэ хамаагүй. 

Үүнтэй (өөрийг магтаж ба/эсвэл бусдыг дорд үзэхийг хорих) төстэй бодьсадвын нэг дагалдах (гишүүн) сахил байх боловч энд сэдэл нь өөр байна. Энэ тохиолдолд, энэ нь бардам сэтгэл байна; бид өөрсдөөрөө маш бардамнаж, маш ихэрхүү байна – өөрөөр хэлбэл,  өөрийгөө дөвийлгөнө. “Би үнэхээр гайхалтай.” Энэ нь өөрийгөө магтахын сэдэл байна, нөгөө хүнээс ямар нэг зүйл хүлээн авахыг хүсэх бус. Бусдыг дорд үзэхийн сэдэл нь уур байна (бид ердөө тэдэнд дургүй), тэдэнд атаархах бус. 

Бид, эхний нэг нь, тэр үндсэн сахил нь, бид өөрийгөө магтан хэлж байгаа нөгөө хүнээс ямар нэг зүйл хүртэхийг хүссэн учраас өөрийгөө магтаж байгаа тухай байгааг харж байна. Энэ үнэхээр нөгөө хүнийг ашиглаж байгаа хэрэг, тэдэнд туслахыг хүсэхгүй, харин тэднээс ямар нэг зүйл хүртэхийг хүсэх. Энэ нь ердөө бид бардам, ихэрхүү байгаа учраас өөрийгөө магтахаас илүү их бидний бодьсадвын зан байдалд хор уршигтай. Мөн, бид нөгөө хүнд атаархсан учраас түүнийг дорд үзэж буй явдал байна – дахин хэлэхэд, энд бид нөгөө хүнд байх ямар нэг зүйлийг өөртөө авахыг хүссэн учраас атаархаж байгаа явдал байна, олон дагагч гэх мэт. Мөн, энэ нь бидний магадгүй тусалж чадах тэдгээр бусад хүмүүст хор уршигтай. Харин бид тэдэнд ердөө дургүй эсвэл уурласан учраас хэн нэгнийг дорд үзэх нь бидний туслахыг хичээж байгаа бусад хүмүүсийг үнэндээ хамардаггүй. Бид яагаад нэг нь бодьсадвын үндсэн сахил, яагаад нөгөө нь дагалдах сахил болохын ялгааг харж байна. Илүү чухал зүйл нь бусдад туслах бидний арга замд хор уршигтай байгаа явдал. 

Хоёрдох сахил нь Ном сургаал, бидний эд баялаг эсвэл эд зүйлс, эсвэл цаг хугацааг хуваалцахгүй байхыг хорих. Энд, сэдэл нь хүлэгдэх сэтгэл болон харам байсан, энэ нь бид юмсыг ердөө өөртөө байлгахыг хүсэх гэсэн утгатай. Энэ нь бусдад туслах бидний чадварт маш хор уршигтай. Үүний хажуугаар үүнтэй нэлээд төстэй нэг бодьсадвын дагалдах сахил байна, түүнийг “Номд суралцахыг хүссэн тэдгээр хүмүүст Ном өгөхгүй байх” гэнэ. Энд сэдэл нь түүнийг ердөө өөртөө байлгахыг хүсэх биш, харин “Би ууртай байгаа эсвэл би энэ нөгөө хүнд дургүй, тиймээс би тэдэнд Ном заахыг хүсэхгүй байна” гэх. Энэ нь биднийг уурлуулснаас болсон байж болно – тэд бидний дургүй ямар  нэг зүйлийг хийсэн, ингээд бид тэдэнд буцаан таагүй хандана, эсвэл хэрэв бид энэ нөгөө хүнд сургаал заавал тэр илүү их төлөвшин, биднээс илүү алдартай болно гэж бид атаархах байна. Энэ нь мөн залхуурснаас эсвэл үл ойшоосноос гарч болно: бид ердөө тоодоггүй. Эдгээр сэдлийн улмаас Номыг заахгүй эсвэл хуваалцахгүй байх тухай сахилууд нь бидний өөрийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөс шалтгаалах бол; хэрэв бид сургаалыг өртөө байлгахыг хүссэнээс болж заахгүй байвал, тэр хувиа хичээхээс болсон байна. Хувиа хичээснээс болж, түүнийг ердөө өөртөө байлгахаас болж түүнийг хийхгүй байх нь бусдад өгөхтэй холбоотой бодьсадвын зан байдалтай хамгийн их харш зан байдал. 

Гуравдах сахил нь бусдын уучлал эрэхийг сонсохгүй байх эсвэл тэднийг сөрөх эсвэл цохихыг хорих бөгөөд эдгээр үйлдлүүдийн аль алины сэдэл нь гол төлөв уур байна. Энэ сахил нь бид хэн нэгэн рүү хашхичиж эсвэл цохиж байх ба тэр хүн “Намайг уучлаарай. Одоо болино уу” гэж гуйх эсвэл хэн нэгэн өөр хүн тэдний өмнөөс гуйхад бид зогсохгүй байх үеийн бодит үйл явдалтай холбоотой. Дагалдах нэг сахил байх бөгөөд энэ нь бусдын уучлал эрэхийг хүлээн авахгүй байх, ба энэ нь дараа нь гарахтай холбогдоно: бид нөгөө хүнд өс санах ба тэд өршөөл эсвэл уучлалыг дараа эрнэ. Бодьсадвын нэг үндсэн сахил болохын хувьд, эхнийх нь илүү хүнд, учир нь бид уурлан, нөгөө хүнд үнэндээ гэм хүргэж байгаа үед, мэдээж, тэр үед бид зогсох ёстой. Дараа нь, бид ердөө нэг өс санаж байвал; бид нөгөө хүний бие махбодод бодитоор гэм хүргэж эсвэл тэр үед үг хэлээр хүчирхийлээгүй байвал, энэ нь дагалдах сахил болно; хүч нь илүү бага, хүнд биш байна. Өөрөөр хэлбэл, эхний нөхцөлд, бид нөгөө хүнд бодитойгоор гэм хүргэж байгаа бол, хоёрдох нөхцөлд бид тэднийг ердөө үл ойшоож байж болно. 

(4) Их хөлгөний сургаалыг орхих ба өөрийн зохиосон сургаалыг дэвшүүлэх                                           

Бодьсадвын дөрөвдөх сахил нь Их хөлгөний сургаалыг орхих ба өөрийн зохиосон сургаалыг дэвшүүлэхийг хорих. Энд, бид бодьсадва нарт зориулсан Их хөлгөний зөв сургаалыг хүлээн авахгүй байж, Их хөлгөний сургаалтай төстэй хуурамч ямар нэг зүйл зохион тэдгээрийг Бурханы шашны жинхэнэ сургаал гэж мэтгэнэ. Энэ нь зөвхөн бидний хувьд биш байна – бид тэр юу болохыг мэдэхгүй байгаа учраас өөрийн үнэхээр мэдэхгүй зарим буруу ойлголтуудыг зохионо. Гэвч, бид зөв сургаал нь юу болохыг мэдэх боловч бид тэднийг хаяна, учир нь бид тэдгээрт дургүй; бид бидэнд илүү таатай санагдах өөр нэг зүйлийг зохионо. Энэ нь түүнийг ердөө өөртөө хадгалах бус, харин бусдад өөрийг тэдний багшаар дагах үүднээс тэдэнд заана. Энэ үед энэ нь энэ бодьсадвын сахилыг зөрчиж байгаа болно. 

Жишээ нь, бид эр, эмийн харилцаанд маш либерал хандлагатай байдаг хүмүүсийн дунд нэг маш алдартай багш болохыг хүсэж Бурханы шашны эр, эмийн зохисгүй харилцааны талаарх сургаалыг орхино. Тус сургаал нь ихэнх хүмүүсийн татгалзахдаа тийм дуртай байдаггүй нийтлэг хийдэг эр, эмийн харилцааны олон төрлийн үйл ажиллагааг жагсаасан байна. Ингээд бид эр, эмийн харилцааны талаарх бодьсадвын зохистой зан байдал нь ердөө хийж байгаа зүйлээрээ хэн нэгэнд гэм хүргэхгүй байх гэж заана. Гэвч бид зөв сургаал нь юу болохыг мэдэж байгаа боловч бид “Тэгэхээр, хэрэв би түүнийг заавал, хүн бүр орхин явна; хэн ч Бурханы шашныг хүлээн авахгүй, иймд би өнгө аясыг нь зөөлрүүлсэн нэг хувилбарыг заая, ингээд тэр нь үнэхээр Бурхан багшийн илэрхийлсэн зүйл гэж хэлье” гэж бодно – биднийг дагах илүү олон хүнтэй байх үүднээс. Бурханы шашны ёс зүйн сургаалын суурь нь бидэнд зайлсхийх хэрэгтэй зан байдлын олон өөр төрлийг харуулах явдал байна. Учир нь тэдгээр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах маш хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр сэдэлжсэн байна. Эр, эмийн харилцааны зан байдлын тохиолдолд, энэ нь ихэвчлэн маш хүчтэй тачаал болон хүслээс гарна. Бурханы шашин дахь эр, эмийн харилцааны ёс зүйн сургаалын суурь нь бүгд тачаал болон хүслийн сэтгэлээр үйлдэл хийхийг бууруулахад туслахад чиглэсэн байна. Энэ нь бусдад гэм хүргэхгүй байх дээр суурилсан ёс зүй болох бидний барууны хүмүүнлэг либерал үзлээс маш өөр. 

Ийм байдлаар сургаалыг зохион, тэдгээрийг үнэндээ Бурхан багшийн заасан зүйлүүд гэж мэтгэн, бусдад зааснаар тэд биднийг дагах нь үнэхээр бусдыг хуурч байгаа явдал. Энэ нь тэдэнд эх, жинхэнэ Номыг өгөхгүй байгаа явдал. Тэгэхээр, хэрэв бид заахаар бол, миний адил, ялгах хэрэгтэй, “Номын хялбарчилсан хувилбар” ба Номын “жинхэнэ” хувилбар гэх байдлаар. Номын хялбарчилсан хувилбар нь жинхэнэ Ном биш бөгөөд зөвхөн энэ насны амьдралын ач тусыг бодсон бодол бүхий энэ насны үүднээс дадлага болгох нэг хялбар түвшин гэж үүн дээр маш тодорхой байх хэрэгтэй. Ингээд Бурханы шашны ёс зүйн сургаалын дагуух эхний алхам болгож өөрийн эр, эмийн харилцааны зан байдлаар хэн нэгэнд гэм хүргэхгүй байх тухай заахдаа – хэрэв бид түүнийг Бурхан багшийн заасан зүйл, энэ Бурханы шашны өгүүлдэг зүйл гэж хэлэхгүй байвал – зүгээр болно. Учир нь, мэдээж, үүнтэй Бурханы шашин, Бурхан багш санал нийлнэ: бусдад өөрийн эр, эмийн харилцааны талаарх зан байдлаар гэм бүү хүргэ. Гэвч, энэ нь Их хөлгөний цорын ганц санаа биш, - тэгэхээр энд энэ нь зөвхөн Их хөлгөнийх биш – энэ Бурханы шашны ерөнхий сургаал. Бурханы шашны сургаал нь бусдыг гэтлэхүй, гэгээрэлд хөтлөх зорилготой байх ба үүнд бид тачаал болон хүслэнг даван гарах ёстой байна. 

(5) Гурван эрдэнэд зориулсан өргөлийг авах    

Бодьсадвын тавдах сахил нь Гурван эрдэнэд (Бурхан, Ном, Хуврагийн чуулган) зориулсан өргөлийг авахыг хорих. Энэ нь хулгайлах эсвэл шамшигдуулж аль алинаар авах гэсэн утгатай бөгөөд түүнийг өөрөө хийх эсвэл бусдаар өөртөө хийлгэх байдлаар өөрийн ашиг болгон ашиглах гэсэн утга илэрхийлнэ. Энэ нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганд өргөсөн эсвэл тэдгээрийн ямар нэг зүйл байх бөгөөд тэр үед бид тэдгээрийг өөрийнх гэж үзнэ. Хэрэв хэн нэгэн Бурхан, Ном, Хуврагийн чуулганд өргөл өргөвөл, жишээ нь, нэг Номын төвд, эсвэл Бурханы дүр бүтээхэд, Ном хэвлүүлэх эсвэл орчуулах, эсвэл эрэгтэй, эмэгтэй хуврагуудын хоол хүнсэнд зориулан өргөл өргөсөн бол, тэр мөнгө эсвэл өргөлийг өөртөө авбал энэ нь зохисгүй. Энэ нь энэ сахилын хилийг давж байгаа болно. Энэ нөхцөлд, Хувраг гэдэг нь дөрөв болон түүнээс дээш тооны эрэгтэй, эмэгтэй хуврагуудын бүлгийг илэрхийлнэ. Энд бид Хутагт (аръя) хуврагуудыг илэрхийлээгүй. 

Мэдээж, хэрэв бид Ном зохиолыг орчуулах эсвэл хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байвал, тэр үед түүнд өргөл өргөж, түүнийг бид цалин болгон хэрэглэж байвал энэ нэг өөр зүйл, учир нь бид үнэндээ Бурхан, Ном, Хуврагийн чуулганд дэм үзүүлэхээр ажиллаж байдаг – хэрэв бид хийсэн ажилдаа цалин авч байгаа нь нэг жишиг тогтоосон арга ажиллагаа бол. Энд бид Бурханы шашны ажилд тусгайлан оролцоогүй үед өргөл болон хандивыг ердөө өөртөө авах тухайд ярьж байна.   

Ямар учраас энэ нь бодьсадвын үндсэн сахил болох вэ? Бурхан, Ном, Хуврагийн чуулганд дэм үзүүлэхээр өргөлийг өргөх үед энэ нь түүнийг Бурхан шашны сургаалыг бусдад гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд нь туслах үүднээс хүртээмжтэй болгоход дэм болохоор өргөсөн байх ба ингэхдээ бид нэг бодьсадвагаар тэдгээр аргуудыг хүртээмжтэй болгохыг хичээж байдаг. Энэ нь шашин нэвтрүүлэгч элч байх бус, харин эдгээр аргуудыг бусдад хүртээмжтэй болгох гэсэн утга илэрхийлнэ. Бид хулгай хийх байдлаар түүнийг хийхийг хорино. Энэ нь бодьсадвын тавдах сахил. 

(6) Дээдийн Номыг орхих 

Зургаадах сахил нь Дээдийн Номыг орхихыг хорих. Энд бид Номыг “хүлээн авахгүй байх” ба энэ нь ердөө түүнээс татгалзах биш харин түүнийг ууртайгаар үгүйсгэх гэсэн утгатай байна; бид хүлээн авахгүй эсвэл үзэл бодлоо илэрхийлэх байдлаар бусад түүнийг хүлээн авахгүй байх шалтгааныг бий болгоно. Энд бидний ярьж байгаа зүйл юу вэ? Бидний хүлээн авахгүй байгаа зүйл юу вэ? Энэ нь Бага хөлгөний хоёр салбар болох шравака, пратекабуддха эх бичгийн сургаал болон Их хөлгөний эх бичгийн сургаалууд – Бурхан багшийн сургаалын эдгээр аль аль сургаалууд. Бид эдгээр нь Бурхан багшийн сургаалууд гэдгийг үгүйсгэхийг хичээнэ. Энд бид тэдгээр хоёр төрлийн нэгнийх нь бүх эх зохиолууд, Бага хөлгөн эсвэл Их хөлгөн, Бурхан багшийн сургаал биш гэж хүчтэй үгүйсгэж, маргана – бүгдийг нь эсвэл тэдгээр эх зохиолуудын ердөө заримыг. Гол нь Бурхан багшийн заасан сургаалуудын өөр өөр эх зохиолууд, өөр өөр хөлгөнүүд нь гэтлэхүй эсвэл гэгээрлийн аль алинд хүрэхэд хүмүүст туслах зорилготой – зөвхөн хүмүүс биш бүх амьтан төрөлхтөнд. Тэдгээрийг Бурхан багш заагаагүй гэж хэлснээр, тэр үед бид энэ нь Бурханы шашных биш гэж хэлэх бөгөөд бид бусдыг тэдэнд маш тустай, тохирсон байж болох тодорхой сургаалуудыг дагахыг болиулж байгаа явдал байна. 

Бид үүнийг бага зэрэг илүү анхааралтай харах ёстой, учир нь хэрэв бид Бурханы шашин судлалын ухаан гэгддэг түүхэн үзлийн үүднээс, олон өөр эх зохиолууд гэх зэргийн бичигдсэн хэлний суурин дээр авч үзвэл, барууны арга зүйд суралцсан эрдэмтэд Их хөлгөн болон тарнийн гэх мэт олон эх зохиолууд нь, зөвхөн хэлний суурин дээр, Бурхан багшийн цаг үеэс нэлээд хойно бичигдсэн гэж маргах байх. Тэгэхээр тэдгээрийг түүхэн Бурхан багш заагаагүй байх боломжтой. Гэвч, гол нь Бурхан багшийн цаг үед сургаалын нэгийг ч бичигт буулгаагүй бөгөөд тэдгээр нь бүгдээрээ амаар дамжсан ба энэ нь тэр үед хүмүүс хосгүй гайхамшигтай ой тогтоолттой байж Бурхан багшийн өөр өөр сургаалуудыг бүгдийг цээжилж – нэг хүн бүгдийг цээжлэх шаардлагатай биш – нэг үеэс нөгөө үед дамжуулан, цээжилж ирсэн болохыг харуулдаг. 

Үнэндээ, хэрэв бид төвөд сүм хийдүүдэд байх орчин үеийн ёс заншлыг харвал энэ нь тийм эрт дээр үеэс улбаатай, санаанд багтмааргүй зүйл биш байна. Энэ тийм итгэмээргүй зүйл биш, учир нь сүм хийдүүдэд одоо дотоод салбар тус бүр – Гэлүгийн ёсны гол гол хийдүүд гэж би бодож байна – тодорхой нэг тарнийн эх зохиол болон түүний зан үйл зэргийг хариуцна. Бүх лам хуврагууд тухайн бүлэг эх зохиолын бүх эх зохиолуудыг цээжлэх шаардлагатай байдаг бөгөөд тэгэхээр хэрэв бид Бурхан багшийн бүх сургаалыг авч үзэх юм бол хийд тус бүрийн дотоод жижиг салбар тус бүр нэг, нэг судар хариуцах бол ямар нэг зүйлийг бичигт буулгахгүйгээр, Бурхан багшийн бүх сургаал тийм байдал бүхий аман дамжлагатай байж болох нь нэлээд итгэл төрүүлэхүйц. Одоо хэр нь, төвөд лам хуврагууд хэдэн мянган хуудас эх зохиолуудыг цээжилдэг, тэд долоо эсвэл найман нас орчим жаахан хүүхэд байхдаа тэдгээрийг цээжилж эхлэх ба хүний тархи тийм бага насандаа сурсан зүйлээ амьдралынхаа турш санаж, авч үлдэх хамгийн их чадамжтай. 

Уламжлалын дагуу, Бага хөлгөний эх зохиолуудыг Их хөлгөний их зохиолуудаас илүү нээлттэй уншлагад дуудан уншдаг байсан ба Их хөлгөний эх зохиолууд нь тарнийн эх зохиолуудаас илүү нээлттэй байв; гэвч тэд бүгдээрээ энэ мэтээр амаар дамждаг байсан. Эцэст нь эх зохиолуудыг бичигт буулгах үед Бурхан багшийн зарлигласан нэг зүйл нь бас сургаалуудыг бүх өөр өөр хэл дээр айлдах явдал байсан, тэгэхээр өөрийн хэл дээр буулгах. Тус эх зохиол анх буусан хэл нь түүнийг буулгасан тодорхой түүхэн үеийн хэл байсанд харшлах зүйл байдаггүй. Зарим эх зохиолууд пали хэл дээр, зарим эх зохиол нь (улмаар бичигт буух үедээ) санскрит хэл дээр, зарим нь санскрит хэлний хожуу үеийн загвар дээр буусан. Энэ нь Бурхан багшийн өөрийн зөвлөсөн арга зүйд тохирдог бөгөөд энэ нь тус эх зохиол Бурхан багшийн сургаал биш гэж заавал батлах албагүй. 

Шантидэва гэгээн энд Бага хөлгөний эх зохиолууд хүчинтэй, жинхэнэ харин Их хөлгөний эх зохиолууд тийм биш гэж маргах тэдгээр хүмүүст нэг маш сайн няцаалтыг өгсөн байдаг. Тэрээр Их хөлгөний эх зохиолууд Бурхан багшийн жинхэнэ сургаал биш гэж батлахад хэрэглэдэг эсвэл батлахыг оролдоход хэрэглэдэг учир шалтгаануудад бидний Бага хөлгөний эх зохиолууд Бурхан багшийн жинхэнэ сургаал биш гэж батлахыг оролдох тэр ижил нотолгоог бид хэрэглэж болно гэж хэлсэн. Учир нь Бага хөлгөний сургаалууд бас аман дамжлага дээр тулгуурлаж ирсэн ба хэдэн зуун өнгөрсний дараа бичигт буусан. Үүний адил бидний эх зохиолууд (Бага хөлгөний) Бурхан багшийн жинхэнэ сургаал мөн гэж батлахад ашигладаг аливаа нотолгоог бид Их хөлгөний эх зохиолууд нь Бурхан багшийн жинхэнэ сургаал мөн гэж батлахад тэр адилаар ашиглаж болно. Энэ мэдээж маш хүчинтэй учир шалтгааны цуврал. Мөн, бид нэг эх зохиол Бурхан багшийн заасан сургаал байх нь юу гэсэн утгатай болохыг шинжлэх үед Бага хөлгөний эх зохиолуудад дүрслэгдэх Бурхан багш нь ямар төрөлхтөн байдгийг авч үзэх ёстой. Хэн тэдгээр сургаалуудыг заасан бэ? Их хөлгөнийг заах Их хөлгөний эх зохиолуудад дүрслэгдэх Бурхан багш нь ямар төрөлхтөн байдаг вэ? 

Тарнийн эх зохиолуудад байх тарнийн хөлгөнийг заах Бурхан багш нь ямар төрлийн Бурхан багш байдаг вэ? Эдгээр нь Бурхан багшийн маш өөр гурван тодорхойлолтыг гаргаж ирдэг. 

Бага хөлгөний сургаалуудыг заасан тэр төрлийн Бурхан багш нь Бага хөлгөний эх зохиолуудад дүрслэгдэх Бурхан багш байна. Тэгвэл, Их хөлгөний судруудад Бурхан багшийн өөр нэг тодорхойлолт байна. Тарнид бүр гуравдах Бурхан багш байна. Эдгээр нь Бурхан багш хэн гэж болох талаарх маш өөр гурван дүрслэл байна. Бага хөлгөний судар бичгүүдийг заах Бурхан багш нь Шакяамүни Бурхан багшаар тэр насандаа гэгээрсэн түүхэн Бурхан багш байх ба тэрээр нас эцэслэж, паринирваанд орсноор түүний төрөл дууссан, түүний сэтгэлийн үргэлжлэл төгссөн байна. Бид Их хөлгөний судрын ёсны сургаалууд болон Их хөлгөний тарнийн ёсны сургаалуудыг Бурхан багш заасан гэж хэлэх үед энэ нь үнэн зөв байх үүднээс заавал түүхэн Бурхан багшийн – эсвэл ердөө түүхэн Бурхан багшаар хязгаарлагдах Бурхан багшийг үзэх нэг үзлийн – Бурхан багшийн заасан сургаалууд байна гэсэн утга илэрхийлэх албагүй.    

Их хөлгөний судрын ёсны сургаалыг заасан Бурхан багш нь зөвхөн түүхэн Бурхан багшаар илрэх бус харин хэдэн галавын өмнө гэгээрсэн, мөнхөд, бүхий л төрлийн Нирманакаяа болон Самбогакаяа хэлбэр авч, Бурханы орнуудад сургаал айлдах цаг үргэлж хэдэн сая өөр өөр илрэлээр гарах гэх мэт нэг Бурхан багш байна. Их хөлгөнд дүрслэгдэх Бурхан багш нь зөвхөн түүхэн Бурхан багшаар хязгаарлагддаггүй. Бид энд Их хөлгөний судрын ёсны сургаалыг заасан багш нь Их хөлгөний судрын ёсны сургаалд дүрслэгдэх Бурхан багш байна гэж харахын тулд шүтэн барилдлагыг хэрэглэх ёстой бөгөөд ингэснээр Бурхан багш Их хөлгөнийг заасан гэдэгт харшлах зүйл байхгүй болно, бүр энэ нь өөр өөр цаг үед гарч байсан Бурхан багш байсан ч. Аль ч тохиолдолд, судрын сургаалд (Их хөлгөнд; Бага хөлгөний судрын сургаалд байдаг эсэхийг би тийм сайн мэдэхгүй байна), сургаал заан бусдад урам зориг өгөх Бурхан багш байна, Зүрхэн судар зэрэгт гарах Бурхан багш байна; энэ нь ердөө, эцэст нь, эдгээр сургаалууд жинхэнэ сургаал гэдгийг батална.   

Бурхан багшийн сургаалд багтах сургаалын олон өөр өөр хэлбэрүүд байна. Энэ нь Бурхан багш тэдгээрийг өөрөө айлдсан байх ёстой гэсэн утга илэрхийлэхгүй. Хэрэв тарнийн сургаалд дүрслэгдэх Бурхан багшийн дүрслэлийг авч үзвэл, Бурхан багш хэн байсан, ямар байсан талаарх бүр илүү өргөн дүрслэлийг олж харна. Энд Бурхан багш Важрадара эсвэл Самантабадра бурхнаар, хүн бүрийн сэтгэл дэх хамгийн нарийн сэтгэлийн угийн ариун байдал гэх мэтээр дүрслэгдэнэ. Угтаа, Важрадара бурхан сургаалыг ариун үзэгдэл гэх зэрэг энэ бүх зүйлүүдээр бусдад үзүүлж тэд түүнийг бичигт буулгаснаар, тарнийн сургаал гарч ирсэн энэ үйл явцад ямар нэг харшлах зүйл байхгүй. Хэн нэгэн Бурханы ариун Дармакаяа түвшнээс – хамгийн нарийн сэтгэлийн тод байдал – нэг ариун үзэгдлээр эсвэл бусад өөр хэлбэрээр үзүүлсэн тэдгээр сургаалуудыг хүртэх явдалд харшлах зүйл байхгүй, учир нь энэ нь тарнийн сургаалын гарсан хэв маяг. Важрадара тарнийн сургаалыг хэн нэгэнд тодорхой нэг байдлаар айлдаж, тэр нь түүнийг бичигт буулгасан байна, ихэвчлэн нэг ариун оронд.

Тарнийн зарим сургаалд Бурхан багш Тасын цогцост ууланд Пражнапарамита судрыг айлдаж байх нэг ижил цагтаа тэрээр Өмнөд Энэтхэгт Даняакатака суваргын дэргэд дөрвөн нүүртэй, дөрвөн нүүр тус бүрээрээ тарнийн дөрвөн өөр ангиллын сургаалаа зэрэг айлдсан Хэрүка Чакрасамварагаар үзэгдсэн гэх дүрслэл байна. Энэ нь тарнийн сургаалаа тийнхүү айлдсан Бурхан багш бөгөөд энэ нь түүхэн Шакяамүни Бурхан багшаас нэлээд өөр ба Бурханы шашны эдгээр ангиллуудын сургаал тус бүрийг – Бага хөлгөн, Их хөлгөний судар, Их хөлгөний тарнийн сургаал – ямар төрлийн Бурхан багш заасан байх нь эдгээр эх зохиол тус бүрд гарах Бурхан багшийн дүрслэлтэй харьцангуй холбоотой байх ёстой.    

Тухайн нэг тодорхой эх зохиолыг айлдсан Бурхан багш нь хэн байсныг оновчтой хэлэх нь тэр эх зохиолд гарах Бурхан багшийн тодорхойлолтоос шалтгаалах ёстой. Бурхан багшийг үнэн бүтсэн – өөрийн хүчээр, нэг зүйлээр бүтсэн – түүхэн Бурхан багш байгаад бүх өөр өөр хөлгөнүүдийг айлдсан гэж үзэх нь оновчтой биш. Бурхан багшийг ойлгох тэр хэлбэр нь тус эх зохиолд гарах тус эх зохиолыг айлдаж буй Бурхан багшийн тодорхойлолтоос шалтгаалах ёстой. Тарнид Бурхан багшийн хамгийн өргөн ойлголт болон дүрслэл байх бөгөөд Бурхан багшийн энэ тодорхойлолтын хүрээнд Бурхан багшийн Их хөлгөний судрын сургаалд гарах тодорхойлолт багтана; Их хөлгөний судрын ёсны тодорхойлолтын хүрээнд түүхэн Бурхан багшийг багтаах ба учир нь Бурхан багш мөн энэ хэлбэрээр илэрсэн. Их хөлгөнийг өргөн хүрээний хөлгөн гэж хэлэх үед, бас түүний Бурхан багшийг тодорхойлох тодорхойлолт нь өргөн байна, Бага хөлгөний эх зохиолуудад бидний олж харах Бурхан багшийн тодорхойлолтоос хамаагүй илүү өргөн байна. 

Ингээд, хэн нэгний тэдний ариун үзэгдлээр дамжуулан хүртсэн гэх тэр нэг сургаалыг тэдэнд Важрадара бурхан, Самантабхадра бурхан эсвэл өөр хэн ч үзүүлсэн байсан тэр нь нэг жинхэнэ сургаал гэдгийг хэрхэн бид мэдэх вэ гэж асуусан байдаг. Үүнд аргачлалыг нэлээд тодорхой өгсөн. Ариун үзэгдэлд үзэгдсэн сургаал эсвэл термагаас (сүм хийдийн багана гэх мэт тодорхой газар нуусан эсвэл шавь нарын сэтгэлд суулган нуусан эх зохиол) ил болсон эх зохиол (булшилсан эх зохиол) нь Бурханы шашны сургаалуудын гол санаануудтай нийцэж байх ёстой, тэдэнтэй харшилсан биш байна. Жишээ нь, Бурхан багшийн айлдсан гол сэдвүүдийн хувьд: аврал, магад гарах сэтгэл, бодь сэтгэл болон гэтлэхүй, гэгээрэл, мөн үндсэн сургаалууд: бодь сэтгэл, Хутагтын дөрвөн үнэн, бүх нөхцөлдсөн үзэгдлүүд мөнх бус байх тухай болон зовлонгийн тухай сэдвүүд. Ариун үзэгдэлд гарсан сургаал нь эдгээртэй нийцсэн байх ёстой. 

Мэдээж, тэр нь өөр өөр санаануудын гүн ухааны бага зэрэг өөр өөр тайлбаруудыг багтаасан байж болох ч гол сэдэв нь нэг ижил байна; эрдэм төгс егүзэр нар (зарим эрдэмд хүрсэн гол төлөв тарнийн эрэгтэй бүтээлчид) болон бүтээлчид (сургаалыг дадлага болгож байгаа хүмүүс) тэдгээр эх зохиолуудад дүрсэлсэн эрдэмд тэдгээр эх зохиолуудад дүрсэлсэн аргыг даган хүрнэ. Бурхан багшийн жинхэнэ сургаал болох эсэх нь оюун дүгнэлтээр батлагдана. Хэрэв тэр нь бүх гол сэдвүүдийг багтаасан бол, бид үүнийг Бурхан багшийн сургаал гэж, тэдгээр сургаалыг дадлага болгосноор түүнд тодорхойлсон эрдэмд хүрсэн хүмүүсийг таних, хүчинтэй шууд мэдэхүйгээр дүгнэнэ. Эдгээр нь шалгуурууд.        

Үүнтэй төстэй бодьсадвын дагалдах нэг сахил байх ба үүнийг “Их хөлгөнийг орхих” гэнэ, энд бид Их хөлгөний сургаалууд нь Бурхан багшийн жинхэнэ сургаал гэж хүлээн зөвшөөрнө, энэ дагалдах сахил. Үндсэн сахилын адил Их хөлгөний сургаалыг Бурхан багшийн сургаал гэж хүлээн зөвшөөрөхгүй биш боловч бид өөрийн дургүй тодорхой талуудыг шүүмжилнэ. Энэ нь гол төлөв Их хөлгөний эх зохиолуудад дүрслэгдэх Бурхан багшийн тэдгээр аугаа их үйлсүүдийг илэрхийлнэ, жишээ нь Бурхан багш нэг зэрэг олон өөр хэлбэрүүдэд хувилж, нэг дор олон өөр газар зэрэг байж чаддаг гэх мэт. Бид “Энэ байж боломгүй юм. Би Их хөлгөний сургаалуудад дуртай, би бодь сэтгэл, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тэдгээр бүхэл үзэл санаанд дуртай боловч, уучлаарай, энэ бол хэтэрхий их байна” гэнэ. Бид үүнийг шүүмжилж эсвэл хоосон чанарын тэдгээр гүнзгий сургаалуудыг хэтэрхий ярвигтай гэж бодон, тэр хэнд хэрэгтэй юм бэ гэж шүүмжилнэ. Энэ дагалдах сахил. 

Бид сургаалуудыг дөрвөн өөр янзаар шүүмжилж болно. Эхнийх нь агуулга нь сайн биш, доод түвшний гэх, өөрөөр хэлбэл, тэд Бурхан багш үнэхээр олон өөр хэлбэрүүдэд хувилж чадна гэх бүрэн утгагүй зүйлийг ярьж байна гэнэ. Доод гэдэг нь сайн биш, ухаангүй гэсэн утгатай. Жишээ нь, Милбогд агшиж, үхрийн эврийн үзүүрт орж чадна гэх мэт. “Энэ байж боломгүй” гэж бид хэлнэ. “Энэ доод түвшний сургаал, нарийн ухаантай хүмүүст зориулаагүй, магадгүй нүүдэлчдэд гэх мэт хүмүүст зориулсан.” Маш ихэрхүү. Хоёрдугаарт, тэдний илэрхийлэл арга хэлбэр нь доод – муу эсвэл доогуур чанартай гэсэн утгаар. Бид бичиглэл нь муу эсвэл бичигдсэн хэлбэр нь утгагүй гэж хэлнэ. Гуравдах нь зохиогч нь доод гэж хэлэх. Олон тайлбар зохиолууд гэх зэрэг зүйлүүд бий. Энэ нь тэр зохиогч сайн биш гэж хэлэх. Дөрөвдөх нь хэрэглээ нь доод, энэ нь хэнд ч хэрэггүй гэсэн утгатай. Энэ нь бодьсадвын дагалдах сахил; үүнийг хийхгүй байхыг бид амлана. 

Үнэндээ, энэ сахилыг зөрчих нь нэлээд нийтлэг байна, сургаалын тодорхой талууд байж боломгүй гэсэн хандлагатай байж тэдгээрийг ердөө зөвшөөрөхгүй байхыг хүснэ. Бид сургаалын сайхан хэсгүүдийг хүсэж, бидний дургүй, жишээ нь, там эсвэл эр, эмийн харилцааны ёс зүйн талаарх сургаалыг зөвшөөрөхгүй. Төвөдүүдэд нэг зүйр үг бий: “Зөвхөн чанасан төмсийг идэж, махыг гарган хаях шүдгүй настай эр адил битгий бай.” Өөрөөр хэлбэл, ердөө ойлгоход хялбар тэдгээр зүйлүүдийг авч, ойлгоход хэцүү зүйлүүдийг гаргаж хаях гэсэн үг. 

(7) Лам хуврагийн гэмийг илчлэх эсвэл тийм үйлдлүүдийг тэдний орхимжийг хулгайлах байдлаар үйлдэх 

Бодьсадвын долоодох сахилаар бидний хийхийг хүсэх зүйл нь лам хуврагийн орхимжийг (хувцас) хулгайлах гэх мэтээр тэдний гэмийг илчлэхээс залсхийх. Энд бид нэг, хоёр, гурван Бурханы шашны эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагт гэм болох ямар нэг зүйлийг хийнэ. Гурван эрдэнэд өргөсөн өргөлийг авах тухай сахилыг санаж байна уу? Энэ нь дөрөв эсвэл түүнээс дээш хуврагийн эд зүйлийн тухай байсан. Энд энэ нь нэг, хоёр, эсвэл гурван лам хувраг байна. Үүнд тэд ёс суртахуунаа доройтуулсан эсвэл үгүй байх, тэд орхимжоо зөв өмссөн эсвэл үгүй байх гэх зэрэг зүйлүүд хамаагүй байна. Цаашлаад, үүнд тэд их зүйл судалсан, их бүтээл (дадлага) хийдэг эсэх  нь хамаагүй. Ямар ч тохиолдолд энэ сахилын илэрхийлэх зүйл нь өслөх сэтгэл байна, жишээ нь, уурын сэтгэлээр тэдэнд дургүйцэх, уурлах, цохих, үгээр хүчирхийлэх эсвэл тэдний эд зүйлийг түр хураах гэх мэт. 

Орчин үеийн нэг жишээ нь хажуугийн өрөөнд амьдрах ламын радиог хулгайлах эсвэл түр хураах, учир нь тэдний радио бидний бясалгалд саад болж байсан. Бид радиог нь эвдэж эсвэл түүнийг хулгайлан авна. Хэрэв эрэгтэй эсвэл эмэгтэй хувраг тэдний дөрвөн гол сахилын нэгийг зөрчвөл, тэд хувраг байхаа болих ба тэднийг хийдээс гаргана. Бид энэ тохиолдлын тухай яриагүй байна. Гэвч тэд тэдний гол дөрвөн сахилын нэгийг зөрчөөгүй боловч бид тэдэнд дургүйцэж байгаа эсвэл тэд харилцахад хэцүү гэх мэт тохиолдолд, энэ сахилыг зөрчихөд тэднийг хөөж гаргах, орхимжийг хураах, эсвэл тэднийг энд байж болохгүй гэж хэлэх зэрэг багтана. Мэдээж, гол санаа нь бид сүм хийдийн хуврагийг хүндлэх ба эрэгтэй, эмэгтэй хувраг болж зөв зүгт нэг алхам гаргасан тэдгээр хүмүүст туслахыг хичээнэ, хэдий тэд сахилга батыг маш сайн дагахгүй байсан ч. 

(8) Завсаргүй таван нүглийн аль нэгийг үйлдэх 

Бодьсадвын наймдах сахил нь завсаргүй таван нүглийн (жигшүүрт гэмт хэрэг) аль нэгийг үйлдэхийг хорих. “Жигшүүрт гэмт хэрэг” (англ. heinous crimes) гэдэг нь тийм сайн орчуулга биш бөгөөд эдгээр нь маш хүчтэй сөрөг үйлүүд байна, энэ үйлийг үйлдсэнээр нас эцэслэснээр муу төрөлд шууд төрнө, завсарлагагүйгээр. Эдгээр нь хамгийн хүчтэй сөрөг үйлүүд. Эдгээр нь, эцэг эхийг, нэг архадыг ((зовлонгоос) гэтэлсэн төрөлхтөн) алах, муу сэтгэлээр Бурханы биеэс цус гаргах. Бид Бурхан цусаа хандивлах гэх мэт зүйлийн талаар яриагүй. Бид Бурханы биед гэм хүргэхийг оролдох тухай ярьж байна. Тавдах нүгэл нь хийд дэх Хуврагуудын эвийг эвдэх шалтгаан гаргах.

Бид Хуврагийн эвийг эвдэх эсвэл сургаалын ялгаагаар хуваагдах шалгаан гаргах гэдэг нь үнэндээ юу гэсэн утгатай болохыг олгох хэрэгтэй. Энэ нь өөрийн Номын төвөөс тусгаарлан өөр нэг төв нээх гэсэн утгыг илэрхийлэхгүй, энэ гол санаа биш. Энэ нь ердөө эрэгтэй, эмэгтэй хуврагт зориулсан сахилга батын дараагийн дүрмийг гаргах нөхцөл бүрдүүлэх гэсэн утгыг илэрхийлэхгүй, харин үүнийг дайсагнасан сэтгэлээр хийх тухай байна. Жишээ нь, Бурханы шашны хуврагуудын дотор хуврагуудын өөр нэг бүлгийг байгуулах, мөн Бурханы шашны сүм хийд болон Бурхан багш, Бурханы шашны хуврагуудад маш сөрөг хандах. 

Үүний нэг түүхэн жишээ байдаг. Арван гурван тогтсон журам байна – санскрит болон пали үг нь “дхутанга,” энэ нь дагах ёстой журмуудын салбар гэсэн утгатай –  энэ нь, жишээ нь Тайландад байх ойн уламжлалд байх тэдгээр арван гурван журмыг баримтлах дээр суурилна. Эдгээрийн заримыг төвөд уламжлалын гурван жилийн даяан хийж байгаа тэдгээр хүмүүс сахина. Эдгээр журмуудыг Бурхан багшийн үеэл, Дэвадатта анх зохиосон, тэрээр Бурхан багшид маш их сөрөг ханддаг байсан. Эдгээр арван гурван журмыг дагах уламжлал бий болгох нь Ном сургаалд түүний ялгаагаар хуваагдах шалтгааныг бий болгохгүй. Энэ нь бид Бурханы шашны Хуврагууд сайн биш хэлэх байдлаар үүнийг хийж, хэлэх ба түүнийг Бурханы шашны Хуврагуудад уурлах болон тэдэнд өс хонзон санах байдлаар хийх үе байна, энэ нь ялгаагаар хуваагдах. 

Тэдгээр арван гурав нь юу байдаг вэ? (1) Эдгээрийн нэгдэх нь даавууны өөдсөөр зүүж хийсэн орхимж өмсөх (даавууны өөдсүүдийг нийлүүлж оёсон) – бид эрэгтэй, эмэгтэй хуврагуудын тухайд ярьж байна. (2) Ердөө гурван орхимж өмсөх, ноосон цамц гэх мэт ямар нэг зүйл өмсөхгүй. (3) Бадар барих, өөрөөр хэлбэл, хоол гуйх ба хооллох урилга хэзээ ч хүлээн авахгүй; өөрөөр хэлбэл, ердөө бадар аягаа барин явах боловч дотогш орж суун хооллох урилгыг хүлээн авахгүй. (4) Дөрөвдөх нь бадар барин явах үеэр нэг ч айлыг алгасахгүй байх. Заримдаа сайхан хоол өгөхгүй эсвэл хашхичих, муухай аашлах гэх мэт үйлдэл гаргах айлууд таарах ба бид “За, өнөөдөр би энэ айл дээр зогсохгүй” гэж бодож болно. (5) Тавдах нь ямар ч бадар хүлээн авсан байсан түүнийг нэг суудал дээр иднэ. Өөрөөр хэлбэр, заримыг дараа идэхээр хойш тавих эсвэл хадгалах, саванд хийн хөргөгчид тавьснаар бид дараа хангалттай хоол хүлээн авахгүй тохиолдолд, жишээ нь, маргааш идэж болно гэх. (6) Зургаадах нь зөвхөн бадар аяганаас идэх ба (7) Долоодох нь том бадар аягагүй тохиолдолд идэж эхэлсний дараа нэмж хоол хүсэхээс зайлсхийх, энэ нь бидний идэх зүйлийн хэмжээг тодорхой хэмжээгээр хязгаарлана. (8) Наймдах нь зөвхөн ойд эсвэл өтгөн шугуйд амьдарна. (9) Есдөх нь модны доор амьдарна. (10) Аравдах нь задгай газар амьдарна, байшин эсвэл сууцанд биш. (11) Арван нэгдэх нь ихэвчлэн шарилын газар байна. Шарилын газар нь биеийг чандарлаж эсвэл хэсэгчлэн тастаж нохой, шувуу хооллодог нэг төрлийн оршуулгын газар, ийм газар байх нь цэцэг, бут сөөг, мод тарьж, бандан сандал байрлуулсан, зөвхөн урлаж хийсэн булшны чулуунууд байх оршуулгын газар байхаас илүү хүчтэй үхэл ба мөнх бусыг харуулах сургаал болно. (12) Арван хоёрдох нь нэг газраас нөгөө газар үргэлжлүүлэн зорчин явахдаа өөрт тааралдсан ямар ч газар хоноглохдоо сэтгэл хангалуун байна. Бид нэг газар байрладаггүй, доор нь амьдрахаар олсон нэг сайхан мод гэх мэт. Бид нэг газраас нөгөө газар бадарчлан явна. (13) Арван гуравдах нь суугаагаараа эсвэл бясалгалын суудлаар унтана, хэзээ ч хэвтэж унтахгүй – үүнийг бид гурван жилийн даяанд дагана. 

Үнэндээ Сэркон Ринбүүчи надад тэрээр Төвөдөд Тарнийн бага сургуульд тэд сүмийн нэг том танхимд суугаагаараа унтдаг байсан тухай ярьсан, бүх лам нар бүгдээрээ нэг нэгнийхээ хажууд зэрэгцэн сууж унтах ёстой болно. Ингээд хонх дуугарч сэрэх үед тэдний хийх зүйл нь нүдээ нээгээд ерөөл, бясалгалаа эхлэх. Хуврагууд нэг нэгнээ налж, дэргэдэх хүнийхээ мөр дээр толгойгоо тавьж унтаад сурсан байдаг байсан гэж хэлж байсан. Энэ мэдээж маш итгэхийн аргагүй хэцүү сахилга бат. Хэрэв бид суугаагаараа, налах ямар нэг хана гэх мэт зүйл байхгүй бол бид аяндаа унана; зай байхгүй тул тэд бие биеэ налдаг байжээ. 

Ойн уламжлал дахь энэ төрлийн сахилга батыг сахих нь – тэд үүнийг чанад сахидаг эсэхийг би мэдэхгүй байна, гэвч сүм хийдийн лам хуврагуудын нэг тусгай салбар болохын хувьд үүнд асуудал байхгүй. Асуудал нь “Аан, тэдгээр хуврагууд сайн биш” гэж бодох явдал байна. Энэ нь Хуврагийн эвийг эвдэх эсвэл ялгаагаар хуваагдах.

(9) Гуйвуулсан, дайсагнасан үзэл баримтлах 

Есдөх нь гуйвуулсан, дайсагнасан үзэл баримтлах. Энэ нь зөвхөн үнэн, үнэт зүйлийг үгүйсгэх биш байна. Жишээ нь, үйлийн үрийн хууль, амьдрал дахь аюулгүй зам мөр буюу аврал (Бурхан, Ном, Хуврагийн чуулган), дахин төрөл, гэтлэхүй, гэгээрэл, ачийг санах ба бусдад туслах. Энэ нь эдгээр нь зөвхөн үнэн эсвэл үнэ цэнэтэй болон тустай гэдгийг үгүйсгэх төдийгүй бид эдгээр сургаалд дайсагнасан үзлээр хандаж тэдгээрийг сайн биш гэж маргаж, батлахыг хүснэ. Энэ нь өөрийнхөөсөө өөр үзэл санаа хүлээж авдаггүй, нэг маш харанхуй сэтгэлийн төлөв бөгөөд энэ үед бид маш гөжүүд байж, ямар нэг үнэн эсвэл үнэт зүйлээс татгалзахыг хүсэж, тэдгээртэй маргаж, няцаахыг хичээнэ. Үүний орон нь орших эсвэл үнэн ямар нэг зүйл байх бөгөөд түүнийг үгүйсгэх бидний үгүйсгэл зөв гэж бид бүрэн итгэсэн байх ёстой бөгөөд мөн бид тус зөв үзэлтэй үнэндээ маргахыг хүсэж байх ёстой. 

Энэ сэдэлд – Богд Зонхов гуйвуулсан, дайсагнасан үзлийг дэргэрүүлэн тайлбарласан – таван өөр сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл багтана. Энд бид нэг сэтгэхүйн төрлийг илэрхийлнэ; энэ нь бид бодитойгоор ямар нэг зүйлийн талаар шүүхэд хандах ёстой болж байгаа биш, харин бид тэр талаар төлөвлөн, бодож байх гэсэн утгатай. Эхнийх нь дахин төрөл гэх мэт зарим үзэгдэл хэрхэн гарч, хэрхэн орших талаар мэдэхгүй харанхуй байх явдал. Бид ердөө мэддэггүй. Бид энэ талаар ухаардаггүй. Бид ямар нэг зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. 

Хоёрдох нь маргаанч, энэ нь сөрөг байхдаа таатай байх зөрөх мэдрэхүй. “Би маргалдах дуртай. Тантай маргах их хөгжилтэй байна. Та юу гэж хэлэх нь хамаагүй.” Ийм хүмүүс байдаг; энэ нэг түрэмгий зан байдал, тийм биз? Ердөө сөрөг байх дуртай хүмүүс байдаг, бидний хэлсэн зүйл бүртэй маргах гэх мэт, тийм биз дээ? Тэд бусад хүмүүсийг хэцүү байлгах дуртай байдаг. 

Гуравдах нь юу үнэн эсвэл бодит байдал болох талаарх өөрийн гуйвуулсан ойлголтод бүрэн итгэж, бүхэлдээ автсан байх, зарим үзэгдлийг итгэлтэй дүгнэсэн байна гэвч буруу авч үзсэн байна. Бид – өөрийн буруу дүгнэсэн дүгнэлт дээр суурилан - бидний үзэл зөв гэж бүрэн итгэсэн байх ба бид түүнийг хатуу баримтална. 

Дөрөвдөх нь туйлаас харам байх, энэ нь нэг маш таагүй хандлагатай байх явдал, таагүй байх явдал бөгөөд учир нь бид сайн үйлд оролцох, бусдад туслах, ямар нэг шашин, Номын үйл хийх зэрэг нь ямар ч утгагүй гэнэ.   

Тавдах нь нэг хатуу чиг шугамтай хандлагатай байж, бусдын итгэл үнэмшлийг няцаахыг хичээх явдал: Бид дайсагнах байдлаас жаахан ч гэсэн эмээхгүйгээр бусдыг ялахыг хүснэ. “Энэ ярианд би чамайг ялахыг хүсэж байна.” Бид ярилцаж байгаа. Та бусдад туслах нь тустай гэж хэлэхэд, надад энэ буруу хандлага байх ба би “Чиний юу хэлэх надад хамаагүй, гэвч би чамтай маргах ба энэ мэтгэлцээнд би чамайг ялахыг хүсэж байна: үнэндээ би чиний итгэл үнэмшлийг цохисноор маш их баяртай байх болно. Би чиний ямар нэг эерэг зүйлд итгэх итгэл үнэмшлийг чинь цохихыг хичээхдээ жаахан ч гэсэн ичихгүй, үүнд буруу зүйл байхгүй гэж би бодож байна, үнэндээ би үүнийг их хөгжилтэй гэж бодож байна ” гэх. Энэ бол буруу, дайсагнах сэтгэлгээ. Үүнийг бид “буруу үзэл” гэж орчуулсныг олонтоо сонсдог, энэ нь ердөө нэг зүйлийн талаар буруу ойлголттой байхаас илүү нарийн зүйл гэдгийг ойлгоорой. Энэ нь бүх талаараа нэг маш хүнд сөрөг үйлдэл. 

(10) Хот суурин гэх мэт газруудыг сүйтгэх 

Аравдах сахил нь хот суурин гэх мэт газруудыг сүйтгэхгүй байх. Энэ нь үндсэндээ хот, суурин, хөдөө газрын орчин тойрныг эвдэж сүйтгэх эсвэл бөмбөг хаяж, түүнийг сүйтгэх явдал. Үндсэндээ, зарим газрыг хүн эсвэл амьтан амьдрахад аюултай эсвэл хэцүү эсвэл эрүүл мэндэд нь хортой болгох. Мэдээж, бид бусдын сайн сайханд зориулан тэднийг ямар нэг зүйлээр хангахыг хүсэх ба тэдний амьдардаг газрыг сүйтгэхийг хүсэхгүй. Бид бусдад бүх зүйлийг өгөхийг хүснэ. Бид тэдний амьдардаг газрыг сүйтгэхийг хүсэхгүй. 

Top