Тарнийн сахилуудын зөрчилд оролцох хүчин зүйлүүд

Ерөнхий тайлбар 

Холбогдох дөрвөн хүчин зүйл 

Гэлүг ёсны их мэргэн, Кэдрүб Норзан Гяцогийн (mKhas-grub Nor-bzang rgya-mtsho) Ойр холбох дадлагуудыг гийгүүлэх зул (Dam-tshig gsal-ba’i sgron-me) зохиолдоо дурдсанаар, ерөөхүйн бодь сэтгэлийг орхих гэсэн тарнийн тавдах үндсэн сахилаас бусад сахилуудын унал нь (gsang-sngags-kyi rtsa-ltung) бодьсадвын үндсэн сахилуудын уналтай адил тэдгээр арван дөрвөн сахилын нэгийг холбогдох дөрвөн хүчин зүйл (kun-dkris bzhi) бүгд бүрдсэн байх тохиолдолд зөрчихийг шаардана. Эдгээр хүчин зүйлүүдийг тус сахилыг зөрчих сэдлийг төрүүлсний дараах тэр агшнаас эхлэн тус зөрчлийн үйлийг гүйцээсний дараах агшин хүртэл хадгалсан байх ёстой. Ийм тохиолдолд бид тарнийн сахилыг алдах ба бусад тохиолдолд бид тэдгээрийг ердөө сулруулна. 

Тэдгээр холбогдох дөрвөн хүчин зүйлийг Асанга гэгээний Сэтгэлийн бодьсадвын үе шатууд (Byang-chub sems-dpa’i sa, санс. Бодхисаттвабхүми) зохиолын Ёс зүйн хувийн сахилга батын бүлэгт (Tshul-khrims-gyi le’u) дурдсан байдаг. Тэдгээр нь: 

  • тус сөрөг үйлийг гэм хортой гэж үзэхгүй, зөвхөн түүнээс давуу тал харж, ямар нэг харамсах зүйлгүйгээр үйлдлийг хийх,
  • сахил зөрчихийг өмнө нь үйлдэж байсан зуршилтай байх ба одоо болон ирээдүйд түүнийг давтахыг хорих хүсэл эсвэл санаагүй байх,
  • тус сөрөг үйлдээ бахтай байж, түүнийг баяртайгаар хийх,
  • ёс суртахууны өөрийг үнэлэх үнэлэмжгүй байх эсвэл бидний үйл бусдыг хэрхэн тусган харуулах талаар санаа тавихгүй байх тул өөрт болон бусдад хүргэж байгаа гэмийг засах санаа байхгүй байх. 

Эдгээр хүчин зүйлүүдийн холбогдох гурван түвшин байна. Зөвхөн эхний тохиолдолд бид тарнийн сахилыг алдана: 

  • Хэрэв нэг тарнийн үндсэн сахилыг зөрчих үед бүх дөрвөн хүчин зүйл бүрдсэн байвал, энэ нь их холбоо (kun-dkris chen-po) болно. 
  • Хэрэв тус сөрөг үйлийг гэм хортой гэж үзэхгүй байх нь бүрдсэн, харин бусад гурван хүчин зүйл нь бүрдээгүй байвал, энэ нь дунд холбоо (kun-dkris ‘bring) болно.   
  • Хэрэв тус үйлийг гэм хортой гэж үзэхгүй байх нь бүрдээгүй боловч бусад хүчин зүйлүүдийн аль нэг нь эсвэл гурав бүгдээр бүрдсэн байвал, энэ нь бага холбоо (kun-dkris chung-ngu) болно.  

Найман илт үйлийн (sbom-po, тарнийн дагалдах сахилууд) нэгийг зөрчих үед холбогдох дөрвөн хүчин зүйл дөрвүүлээ бүрдсэн байсан ч энэ нь унал болохгүй, бид тарнийн сахилуудаа алдахгүй. 

Үйл бүрдэхэд шаардагдах хүчин зүйлүүд

Түүний дээр, арван сөрөг үйл (арван хар нүгэл) болон бодьсадвын сахилуудад байдагтай адил үйл гүйцэд болоход дараах зүйлүүд бүрдэх ёстой. Үүнд: 

  • тус үйлийн нэг суурь, тухайлбал, тус үйлийн чиглэсэн нэг орон – хүн ба юм, 
  • үйлийг бодитойгоор үйлдсэн,
  • тус үйлийн төгсгөл.

Өөр нэг зохиолд, эдгээр гурав дээр дараах гурван зүйлийг мөн бүрдсэн байхаар нэмж үзүүлсэн байдаг. Үүнд: 

  • тус үйлийг үйлдэх нэг хүн, тухайлбал, тарнийн зөрчигдөөгүй сахил сахигч,
  • зөв ялгаж таньсан байдал, тухайлбал, тус үйлийн чиглэсэн орон – хүн ба юм,
  • холбогдох дөрвөн хүчин зүйлийг агуулсан хандлага.

Сахилыг зөрчихөд хүргэх хүчин зүйлүүд

Хэд хэдэн хүчин зүйл биднийг сахилаа зөрчихөд хүргэж болно. Дагинасын сахилын тарни (mKha’-‘gro-ma’i sdom-pa’i rgyud, санс. Дакинисамвара тантра) бүтээлд дараах байдлаар жагсаан харуулсан. Үүнд: 

  • сахилыг мэдэхгүй байх,
  • нухацтай авч үзэхгүй, хайхрахгүй байх,
  • сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдэд дарагдсан байх, 
  • үл хүндлэх
  • мартах
  • дурдал сул байх. 

Ариусгах аргууд 

Өөрийн тарнийн сахилуудыг зөрчиж, улмаар тэдгээрийг алдсаны үр дүнд хураагдсан сөрөг хүчийг арилгах явц нь, ерөнхийдөө, сахилыг зөрчсөнөө нээлттэй хүлээн зөвшөөрсний дараа сөрөх дөрвөн хүчийг (gnyen-po’i stobs-bzhi) (Ерөндгийн дөрвөн хүч) хэрэглэх явдал байна. Эдгээр хүч нь хэрэв бид тарнийн сахилаа сулруулсан бол тэдгээрийг хүчтэй болгоход бас хэрэглэгдэнэ. Тэдгээр хүч нь: 

  • чин сэтгэлээс харамсах, 
  • сахилыг дахин зөрчихгүй байх хатуу шийдвэр,
  • сууриа дахин бататгах, тухайлбал, аюулгүй зүг (аврал) болон бодь сэтгэлийг бататгах,
  • эсрэг үр дүн гаргах сөрөх хүчийг хэрэглэх, жишээ нь, Базарсад бурханы зуун-үет тарни эсвэл Самаяаважра бурханы (Dam-tshig rdo-rje) тарнийг унших. 

Хэрэв бид сахилыг алдуулах нэг үйлдэл хийх байдлаар тарнийн сахилаа алдсан бол эсрэг үр дүн гаргах сөрөх хүч нь дараах хоёр зүйл байна. Үүнд:     

  • Базарсад бурханы зуун-үет тарнийг нэг зуун мянган удаа уншиж, дараа нь өөр нэг авшгаар тарнийн сахилыг дахин хүртэнэ,
  • өөрийн бүтээлийн Бурханы (yi-dam) өөрт-авшиг хүртээх (bdag-‘jug) үйлийн хэсэг болгож сахилуудыг дахин авна. Хэрэв бид тус Бурханы даяаныг (las-rung) (уншлагыг уншиж, тарнийг олноор тоолох бүтээл) хийн тарнийг доод тал нь нэг зуун мянган удаа уншиж, дараа нь зохих уншлага бүхий галын зан үйлийг (sbying-sreg) хийсэн тохиолдолд зөвхөн өөрт-авшиг хүртээж болох байх.  
Top