Орос улс дахь Зөвлөлт Холбоот Улсын өмнөх үеийн Бурханы шашны түүх

Орос улсын монгол болон тува угсааны хүмүүсийн дунд Бурханы шашны Төвөд-Монгол уламжлал, тэр дундаа Гэлүгийн ёсны нэлээд урт түүх бий. Хамгийн эхний дэлгэрэлт нь XVII зууны эхээр Зүүн Туркистанаас нүүдэллэн суурьшсан Ойрад монголчуудаар дамжжээ. Энэ явцад тувачууд Бурханы шашныг уламжлан авсан байдаг. XVIII зууны сүүлээр нэлээд тооны ойрадууд Зүүн Туркистанд эргэн ирж суурьшжээ. Гэвч Орос улс дахь Бурханы шашны хамгийн өргөн дэлгэрэлт нь Буриад-монголчуудын дунд явагдсан байдаг.

Top