Хувь хүний хүрээ
Анхаарал ба өөрийг мэдэхүй
Өөрийн бие болон түүний мэдрэхүйд анхаарал хандуулах
- Өөрийн бие, эрхтний дотоодод болж буй зүйлд анхаарал хандуулах
- Хэт сэтгэл хөөрөл болон сэтгэл гутралыг (сэтгэл зовнил, уур, идэвхгүй байдал, гутрал гэх мэт) анзаарах
- Сэтгэл хөдлөл тэнцвэртэй байдал бүхий бие махбод хэрхэн мэдрэгддэгийг мэдэх
Сэтгэл хөдлөл болон сэтгэлийн мэдрэмждээ анхаарал хандуулах
- Дурдал гэх мэт сэтгэлтэй ажиллах аргаар өөрийн сэтгэлд анхаарал хандуулах
Сэтгэлийн үйл ажиллагааны зураглалыг таних
- Сэтгэл хөдлөл болон тэдгээрийн онцлог болон тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйлсийг таних
- Сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн таньж, тэдгээр нь сэтгэлийн хянах боломжгүй төлөв байдалд хүрэхээс өмнө тэдгээртэй хэрхэн ажиллахад суралцах
Өөрийг энэрэн нигүүлсэхүй
Сэтгэл хөдлөлүүдийг тухайн нөхцөлд нь ойлгох
- Бидний сэтгэл хөдлөлүүд бидний үнэт зүйлс, хэрэгцээ шаардлага, хүлээлттэй хэрхэн холбогдож байдгийг харахад критикал сэтгэхүйг (үзэл санаа болон сэтгэл хөдлөлийн нөлөөгүй бодитоор үнэлж дүгнэх чадвар) ашиглах
- Өөрийн үнэ цэнийг үнэлэн өөрийг хүндэтгэх, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх
Өөрийг хүлээн зөвшөөрөх
- Өөрийн сул тал болон нөөц бололцооны талаар бодит хандлагатай байх
- Дотоод сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн эргэн сэргэх чадвар, даруу төлөв байдал, зориг төлөвшүүлэх
- Сэтгэлээр унах, сэтгэл гутрах нь амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгох
Хувийн дэглэм
Өөрийн бие махбодын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх (өөрийн бие организмыг идэвхтэй, уян, тэнцвэртэй төлөв байдалд байлгах замаар):
- Найз нөхөд, очих дуртай газар, тааламжтай дурсамж гэх мэт дотоод эх сурвалжаа ашиглах
- Бидэнд тогтвортой, ултай суурьтай байхад дөхөм үзүүлдэг зүйл дээрээ төвлөрөх
- Йога, тай-чи хийх, хөгжим сонсох, зураг зурах, бясалгах гэх мэт үйл ажиллагаанууд
Бодол болон сэтгэлийн түлхэцийг хянах
- Анхаарлын чадвараа сайжруулснаар бид сэтгэл сарниулах зүйлүүдэд автахгүйгээр анхаарлыг тогтоон хадгалж чадна
Сөрөг сэтгэл хөдлөл
- Ямар сэтгэл хөдлөл тустай, ямар сэтгэл хөдлөл гэм хортойг ялгах сэтгэл хөдлөлийг таних чадвар төлөвшүүлэх
- Тэрхүү ялгах чадварыг сэтгэлийн төлөв байдлуудын нөлөөнд орохгүй харин тэднийг хянах зориг, өөртөө итгэх итгэлийн мэдрэмж болгох боломж олгох
Нийгмийн хүрээ
Хүмүүс хоорондын харилцааг мэдэх
Нийгмийн бодит хандлагат анхаарал хандуулах
- Бид нийгмийн мөн чанартай ойлгох
- Бусад бидний амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэх
Бидний нийтлэг бодит байдлыг анхаарч үзэх
- Бидэнд байдгийн адил бусад мөн сэтгэл зүйн амьдралтай гэдгийг ойлгох
- Бид бүгд хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардалага, айдас, эмээх зүйлтэй гэдгээрээ адил гэдгийг санах
- Тухайн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлага, болгоомжлол хүн бүрд ондоо тэрхүү бодит байдлыг хүндэтгэх
Олон өөр хийгээд ялгаатай байдлыг хүндэтгэх
- Бид бүгд биднийг тодорхойлох өөр өөрийн гэсэн онцгой амьдралын түүхтэй болохыг ойлгох
- Бидний ялгаатай байдал биднийг ялган хуваахаас илүүтэй нэгтгэж болохыг харах
Бусдыг энэрэн нигүүлсэх
Бусдын сэтгэл болон сэтгэл хөдлөлүүдийг нөхцөлд нь ойлгох
- Бусдын үйлдэл түүний цаана байх хэрэгцээ шаардлагаас үүсэх сэтгэл хөдлөлөөр өдөөгдөж байдгийг ойлгох
- Бусдын үйлдэлд уур бухимдал, муушаалаас илүүтэй энэрэн нигүүлсэх сэтгэлээр хариу үйлдал үзүүлэх
Ач санах, энэрэн нигүүлсэх сэтгэлийн давуу талыг таних, тэдгээрийг төлөвшүүлэх
- Энэрэн нигүүлсэх сэтгэл юу болох мөн юу биш болохыг мэдэх
- Энэрэн нигүүлсэх сэтгэл чухал хэмээн үнэлж, түүнийг төлөвшүүлэхийг эрмэлзэх
Бусад ёс зүйн хандлагуудын ач холбогдлыг тодорхойлж, төлөвшүүлэх
- Материаллаг эд зүйлс дангаараа бидний бүх хэрэгцээ шаардлагыг хангахгүй гэдгийг ойлгох
- Бусад дотоод чанарууд бидний амьдарлд мөн тустай болохыг мэдэх
- Өөрийг төвчлөх хандлага сул тал болохыг ойлгох
- Бусдыг уучлах, тэдний сэтгэлийг ойлгох
Харилцааны чадварууд
Бусдыг ойлгон сонсох
- Бусдыг нээлттэй сэтгэлээр сонсох
- Ямар нэг санал эсвэл муушаах зүйлгүйгээр бусдыг сонсох “бусдыг анхааралтай сонсох” чадварыг дадал болгох
Харилцах чадвар
- Өөрт болон бусдад үр бүтээлтэй, хүч өгөх аргаар бусадтай харилцах чадварыг төлөвшүүлэх
- Мэтгэлцэх, мөн бидний гол төлөв эсэргүүцдэг тэдгээр талуудыг баримтлах
Бусдад туслах
- Олон нийтэд тустай хөдөлмөрт оролцох, сайн дурын ажил хийх, ач хариулах гэнэтийн үйл хийх
Зөрчлийг хувиргах
- Зөрчлийг эерэгээр залуурдах
- Гадаад амар амгалангийн суурь болох дотоод амар амгаланг бий болгох
Дэлхий дахины хүрээнд
Харилцан хамаарлыг ойлгох
Харилцан хамаарал бүхий тогтолцоог ойлгох
- Харилцан хамаарал бол байгалийн хууль, хүний амьдралын тулгуур үнэн болохыг ойлгох
- Бусад байхгүйгээр бид эсэн мэнд үлдэхгүй гэдгийг харах
Үзэл баримтлалын нөхцөлд хувь хүмүүс
- Бусдад талархах чин сэтгэл төрүүлэх
- Бусдын амьдралд нөлөө үзүүлэх өөрийн чадамжийн талаар гүнзгий мэдэх
- Илүү олныг хамарсан сайн сайхныг бий болгох үйлдэл хийх эрмэлзэл бий болгох
Хүн төрөлхтнийг нийтлэг эрхийг мэдэх
Бүгд эрх тэгш болох суурь эрхийг хүндэтгэх
- Хүн төрөлхтөн бүгд жаргал хүсэх ба зовлон үл хүсэхийн хувьд адил гэдгийг ойлгох
- Бидний “өөрийн бүлгийн” гадна байх тэдгээр хүмүүсийг ойлгох сэтгэлийн цар хүрээг тэлэх
Үзэл баримтлалууд бидний сайн сайханд хэрхэн нөлөөлдгийн ач холбогдлыг үнэлэх
- Эерэг үнэт зүйлүүдийг дэвшүүлэн тавьдаг эсвэл алдаатай, эрх тэгш бус итгэл үнэмшлийг хадгалдаг соёл, улс төр, нийгмийн үзэл баримтлалууд дүгнэн цэгнэх
Нийгэм болон дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох
Нийгмийн болон дэлхий дахины эерэг өөрчлөлтөд нөлөөлөх бидний чадамж
- Бидэнд хязгаарлагдмал сул тал байх ч бас агуу их чадамж байдгийг мэдэх
- Хувь хүний багахан өөрчлөлт дэлхий нийтийн глобал өөрчлөлтөд хувь нэмэр оруулж болохыг ойлгох
Нийгэм болон дэлхий дахины асуудал шийдэх шийдлүүдэд оролцох
- Бидний амьдарч буй нийгмийн тогтолцоо түүний ярвигтай талуудыг таних
- Тухайн нэг үйлийн богино болон урт хугацаанд нөлөөлөх үр дагаврыг тооцоолох
- Сөрөг сэтгэл хөдлөл болон ялгаварлах байдлын нөлөөллийг бууруулах
- Нээлттэй, хамтач, сэтгэлгээний төлөв даруу хандалгыг төлөвшүүлэх
- Тухайн нэг дараалсан үйлдлүүдийн давуу болон сул талуудыг авч үзэх
НСЁЗ -н боловсролын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хөтөлбөрийн бүрэн хэмжээний хувилбар, Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн судалгааны төвийн (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics at Emory University) бусад хөтөлбөрийг эндээс үзнэ үү.